916 Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал хязгааргүй
1 “Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно.” Эдгээр нь Бүтээгчийн анх хүн төрөлхтөнд хэлсэн үг юм. Тэр эдгээр үгийг хэлэхэд хүний нүдний өмнө солонго бий болсон бөгөөд өнөөдөр ч солонго оршсоор байгаа билээ. Солонго бол Бүтээгч болон хүний хооронд хийгдсэн гэрээний тэмдэг юм; үүнд ямар ч шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй, үүнийг хүн хийгээгүй, мөн хүн үүнийг өөрчлөх чадваргүй. Энэ нь үгээ хэлснийх нь дараах Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл юм.
2 Хүнтэй байгуулсан Өөрийн гэрээ болон Өөрийн амлалтыг биелүүлэхийн тулд Бүтээгч Өөрийн гэсэн онцгой аргыг ашигласан, иймээс Өөрийн байгуулсан гэрээний тэмдэг болгон солонгыг ашигласан, энэ нь Бүтээгчийн хувьд ч, эсвэл бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд ч үүрд мөнх хувиршгүй үлдэх тэнгэрийн зарлиг, хууль билээ. Гэсэн ч энэ хувиршгүй хууль нь бүх зүйлийг бүтээсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэг жинхэнэ илрэл юм гэдгийг хэлэх ёстой бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь хязгааргүй гэдгийг хэлэх ёстой.
3 Энэ нь Бурханы үгээ ашиглан хийсэн өөр нэгэн үйл байсан бөгөөд үг ашиглан хүнтэй байгуулсан гэрээнийх нь тэмдэг байв. Тэр юу хийхээр шийдсэнээ болон үүнийг ямар байдлаар хэрэгжүүлж, биелүүлэх тухайгаа хүнд хэлсэн бөгөөд ийм маягаар Бурханы амнаас гарсан үгийн дагуу энэ нь биелсэн. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба Тэр эдгээр үгийг хэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа, өнөөдөр ч хүмүүс Бурханы амаар хэлэгдсэн солонгыг харж чадна.
4 Бурханы айлдсан тэдгээр үгийн ачаар энэ зүйл өнөөдрийг хүртэл хувирч, өөрчлөгдөлгүй үлдсэн. Хэн ч энэ солонгыг алга болгож чадахгүй, хэн ч үүний хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд энэ нь гагцхүү Бурханы үгийн төлөө оршдог. Үүнийг л Бурханы эрх мэдэл гээд байгаа юм. “Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелнэ, тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.” Ийм үг энд тодорхой харагддаг бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадлын тодорхой тэмдэг, шинж чанар юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав