240 Бурханы хайр намайг аварсан

1 Эзэнд олон жил итгэсэн ч гэлээ би үргэлж л шашны номлол, үзэл, төсөөлөл дунд амьдарч, Эзэний үгийг мэдрэх, Түүний өмнө захирагдах гэж юу болохыг мэдээгүй. Библид байгаа мэдлэг, номлолыг ярьж чадаж байгаа болохоор би өөрийгөө үнэнийг ойлгосон гэж үзэж байв, Эзэний төлөөх зарлага, зовлон шаналал минь бүгд ерөөлийг хүртэж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд байсан юм. Сатаны муу хүч тулж ирэхэд би зүгээр л бууж өгөн, ялган таних гэж хүчин чармайлт гаргасангүй; Би бүр чөтгөрийн захирагчийн өмнөөс Бурханаас ерөөл хүсэж, залбирсан. Үнэхээр мунхаг, мэдлэггүй, харалган байжээ. Биднийг цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлэхээр Бурхан эцсийн өдрүүдэд бие махбодтой болоогүй бол гүн завхарсан хүмүүс бид нүглийн дунд тэмцэлдсээр л байх байсан. Бид эцсийн өдрүүдийн авралыг хүртэх эрхтэй гэж үү?

2 Бурханы шүүлт ирсний ачаар би завхралынхаа үнэн төрхийг тодорхой харсан. Бурханд итгэхдээ би Түүнтэй хэрхэн хэлэлцээр хийх талаар л мэдэж байсан; Би хэзээ ч Түүнийг чин сэтгэлээсээ хайрласангүй. Шалгалт, цэвэршүүлэлттэй тулаад би үнэнийг эрж хайгаагүй бөгөөд Бурханы талаар гомдоллож, үглэх хэмжээнд хүрсэн юм. Түүний ажил үзэлтэй минь нийцэхгүй үед би бүр эргэлзэж, шүүж, Түүнийг буруутгасан. Бурханд итгэж байхдаа би Түүний зөвт зан чанарыг таньсангүй, Түүнээс огтхон ч айж эмээж, захирагдаж байсангүй. Бодит байдал намайг хэтэрхий дуулгаваргүй, эсэргүү байсан гэдгийг минь харуулсан. Миний муухай төрх илчлэгдэв. Одоо би Бурханы шүүлтийг эдэлж, завхрал минь цэвэрлэгдэж байна, энэ бүгд Түүний хайр, өршөөлийн ач юм. Тэгж их завхарсан хүн миний хувьд Бурханы агуу авралыг хүртэх болсондоо Түүний хайранд яаж талархахгүй байж чадах билээ? Эцсийн өдрүүдэд шүүгдэж, үнэнийг хүлээн авах хэмжээний азтай байгаа нь миний хувьд хамгийн агуу ерөөл юм. Бурханы хайр надад аврал хүртэх боломж өгсөн. Би Төгс Хүчит Бурханд талархаж, Түүнийг магтах болно. Бурхан л зөвхөн хүнийг хамгийн ихээр хайрладаг.

Өмнөх: 239 Бурхан намайг аварсан

Дараах: 241 Бурханы хайр үргэлж зүрх сэтгэлд минь байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих