15 Зөвт, төгс хүчит, бодитой Бурхан

I

Мөнх нэгэн жинхэнэ Бурхан

үгээ хэлж, бүтээлийг амилуулжээ.

Түүнийг айлдахад биелж, тушаахад нь бий болжээ.

Тоос шороо хүмүүс болж хувирчээ.

Тэр Өөрийн бүтээлийг тэжээж,

тэнгэр газраар амь амьдрал дүүрчээ.

Тэр хууль гаргаж, гайхамшгийг үзүүлжээ.

Хүмүүсийг удирдаж, халамжлан асарчээ.

Гэвч хүмүүс өөрсдийгөө ёрын мууд хаяж,

бузар, завхарсан, харахад нүд хальтрам болжээ.

Махбодод дарууссан Бурхан тэднийг өршөөж,

нэр хүндээ орхин, шударга бус байдлын эсрэг тэмцжээ.

Гучин жилийн нугачаат амьдралын дараа

загалмай дээр зовоод Тэр чимээгүй оджээ.

Нандин цусаа золиос болгон асгаруулж,

хүнийг золин аварч, жинхэнэ хайрыг үлдээжээ.


II

Аянга Зүүн зүгээс цахилсан,

Синимд цагаан үүл буулаа.

Зөвт байдлаар дүүрэн Бурхан газар дээр эргэн ирлээ.

Махбод болсон Төгс Хүчит Бурхан,

шинэ эринийг эхлүүлж, шинэ ажил авчран,

авралын төлөө үнэнийг илэрхийлж,

эцэс хүртэл нь шүүдэг.

Хүн тэрслүү байдал, эсэргүүцлээр дүүрэн.

Бурхан зүрхний гүндээ гуниг,

хорсол, жигшлийг мэдэрдэг.

Цусан нулимсаар Тэр мэгшиж, туйлын тэвчээр гаргадаг.

Гашуудах зүрхийг нь хэн тайтгаруулж чадах билээ?

Тэр хилэгнэсэн атлаа өршөөнгүй байж, хангадаг.

Ажиллан хүлээж, жинхэнэ зүрх сэтгэлээ өгдөг.

Цэцэгс хэчнээн удаа дэлгэрээд, хагдран унав?

Галуу дахин нэг удаа өмнөдийг зориод эргэн ирлээ.

Түүний гэмгүй махбод доромжлогдож

зүрх сэтгэл нь эдгэхийн аргагүй шархалжээ.

Тэр амрах газаргүй, ганцаар зовж

өдөр шөнөгүй ажиллан, нойр хоолоо ч хайхардаггүй.

Нинжин эхийн зүрх сэтгэлээрээ Тэр

цус, нулимс урсгадаг,

гэвч үнэн үг доог тохуурхал амсдаг.

Даруухнаар нуугдсан Тэр ажлаа үргэлжлүүлдэг.

Эцэст нь Тэр Өөртэйгөө нэг зүрх сэтгэл,

нэг санаатай бүлэг хүмүүсийг олж авдаг.

Зөвт, төгс хүчит байдал махбодод илэрсэн,

Тэр бол Төгс Хүчит Бурхан билээ!

Өмнөх: 14 Эцсийн өдрүүдийн Христ Зүүн зүгт гарч ирдэг

Дараах: 16 Алдрын Хаан, Төгс Хүчит Бурхан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих