34 Сэнтийг тойрон бүжээрэй

1 Эцсийн өдрүүдийн Христ одоо үзэгдэж, тэнгэрийн хаанчлал газарт ирлээ. Махбод болсон Бурхан үнэнийг айлдаж, хуйлмал номыг нээдэг, Үг махбодоор илрэх гэдэг энэ билээ. Бурханы бүх үг ийм эрх мэдэлтэй, бүх хүнийг байлдан дагуулж, Түүний сүр жавхланг харуулдаг.

2 Бид Бурханы дуу хоолойг сонсож, Хурганы найранд оролцохоор Түүний сэнтийн өмнө өргөгдсөн. Өдөр бүр бид Түүний үгийг эдэлж чадна, Бурханы өмнө амьдрах нь өөрөө баяр хөөр. Бид харанхуйгаас зугтаж, эрх чөлөөг олж авсан, иймээс бүжих тусмаа бид улам их баярладаг.

3 Бид Бурханы өмнө ирээд, Бурханы өмнө ирээд, хаанчлалын сургалтыг хүлээн авдаг. Бурханы үгийн шүүлт, цэвэршүүлэлтээр бидний зан чанар өөрчлөгддөг. Бид одоо Бурханы авралыг олж авч, Түүний хайранд умбадаг, энэ бол Бурханы нигүүлсэл.

4 Тэнгэр, газар баясагтун! Баясагтун! Сар инээмсэглэн, одод бүжиглэж, моддын дээрх шувууд жиргэж байна. Одоо бид эцэс төгсгөлгүй талархан шинээр амьдарч байна. Бид үнэнчээр бүх үүргээ гүйцэтгэж, үнэнийг эрж хайж, Бурханыг гэрчилдэг.

5 Бурханы үг захирдаг зөвт хаанчлал ирлээ. Бид дарлал, зовлон туулсаар ирсэн, бас агуу улаан лууг чин сэтгэлээсээ үзэн яддаг. Бид Христийг үргэлж дагахаар тууштай шийдсэн. Бурханы үг бүх дэлхийг байлдан дагуулсан. Улс орнууд Түүнийг шүтэн мөргөж, бид Түүнийг магтан дуулдаг. Бурхан бүлэг ялагчийг бүтээсэн. Бурханы агуу ажил амжилттай гүйцсэн. Бурханы хүсэл тэнгэрт шигээ газарт биелсэн. Диавол Сатаныг Тэр бүрэн шившиглэсэн. Бурханы бүх ард Түүнийг гэрчилдэг. Одоо Түүний хаанчлал газар дээр бүрэн биелсэн. Түүнийг магт, бүгд Түүнийг магт, бүгд баяр хөөртэй бүжиглэ! Түүний сэнтийг тойрон бид бүжиглэдэг! Бүгд баяр хөөртэй бүжиглэ!

Өмнөх: 33 Төгс Хүчит Бурханы ялалтыг магтъя

Дараах: 35 Босоод Бурханы төлөө бүжиглэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих