64. Биеэ тоосон зан унахын өмнө байдаг

Шинжие, Хятад

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой. Зарим хүн гаднаа Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй(Бурханы нөхөрлөл). Бурханы энэ үгийг уншсан чинь хэсэг хугацааны өмнө миний туулсан зүйл санаанд орлоо. Тэгэхэд би үнэхээр биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байсан юм. Хэдэн жил чуулганы удирдагч байж, бага зэрэг ажиллаж, жаахан зовсон, бас үүрэгтээ зарим нэг бодит асуудлыг шийдэж чадсан байсан. Би энэ бүхнээ давуу тал болгон, өөр хэнийг ч хайхраагүй. Тэгээд харьцалт, сахилгажуулалт амсаж, Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан биеэ тоосон уг чанарынхаа талаар эцэст нь ойлгож авсан даа. Би харамсаж, өөрийгөө үзэн ядсан. Бас үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарч эхлэн, бага зэрэг өөрчлөлт гаргасан юм.

2015 онд би чуулганд удирдах албан тушаал авсан. Надтай хамт ажилладаг Ли эгч дөнгөж удирдагчаар ажиллаж эхэлж байлаа. Чуулганы санваартнууд, бүлгийн удирдагч нар итгэгч болоод нэг их удаагүй байсан болохоор үнэний талаарх нөхөрлөл нь жаахан өнгөцхөн байсан юм. Тэгээд, “Би та нараас удаан хугацаанд итгэгч байсан, бас хэсэг хугацаанд удирдагч хийсэн. Энд би гол үүрэг гүйцэтгэж, туршлага хэчнээн чухал болохыг бүгдэд нь харуулна даа” гэж бодогдсон. Би ямар ч асуудал дээр эн тэргүүнд явдаг байлаа, ах, эгч нар үүргээ биелүүлж байхдаа сул дорой болж, бэрхшээлтэй тулгарах болгонд, чуулганы ажил саатах бүрд хамгийн хүнд бэрх асуудал, хамтрагч, хамтран зүтгэгчдийнхээ шийдвэрлэж чадахгүй байгаа юмыг бүгдийг нь би сайн дураараа зохицуулдаг байсан. Төд удалгүй чуулганы ажил эрчээ авч эхлэн, ах эгч нарын байдал ч сайжирсан юм. Тэгээд бүгд үүргээ зүй зохистой биелүүлж чаддаг болсон. Бас надтай уулзан асуудлынхаа талаар нөхөрлөх дуртай болж, миний саналыг сонсдог байлаа. Би үнэхээр додийж, хийсэн бүх ажлаа өөрийн эрхгүй бүртгэн, “Намайг удирдаагүй бол чуулганы ажил яасан ч ийм сайн ахихгүй байсан юм. Намайг нөхөрлөөгүй бол бусдын маань байдал ингэж их сайжрахгүй байсан. Би үнэхээр л үнэний бодит байдалтай, бас бодитой ажил хийж чаддаг юм шиг байна” гэж бодсон. Дараа нь Ли эгч гэртээ харьж, зарим нэг зүйл зохицуулах ёстой болсон болохоор чуулганы ажлыг би ганцаараа хариуцахаас өөр аргагүй болсон юм. Эхэндээ жаахан түгшиж, Бурханыг цаг үргэлж зүрх сэтгэлдээ байлгадаг байлаа. Цуглаан болгоны дараа ямаршуу болж өнгөрснийг нь үнэлж, сул дорой, сөрөг байгаа хүн бүхэнд яаран дэмжлэг үзүүлдэг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа, хүн бүр зохих ёсоор цуглаж, үүргээ гүйцэтгэж, чуулганы бүх ажил саадгүй явж байгаа харагдлаа. Би ч санаа амран, өөрийн эрхгүй нэлээд додийсон. Энэ олон жил удирдагч хийснээр өөрийгөө нотолж, их ч юм үзэж, их ч асуудал зохицуулсан юм шиг санагдсан. Би янз бүрийн ажлын туршлагатай, аливааг ганцаараа зохицуулж чаддаг байсан юм. Өөрийгөө үнэхээр л чуулганы багана юм байна гэж бодсон шүү. Ялангуяа ядаргаа, бэрхшээлийнхээ тухай гомдоллолгүй өглөө эрт босож, шөнө дүл хүртэл ажиллаж байх үедээ үнэхээр гавьяатайгаа мэдэрч байсан юм. Тэгээд нэг л мэдэхэд, маш сэтгэл хангалуун байдалтай амьдарч байсан, бас хүн төрөлхтнийг шүүж, илчлэх Бурханы үгийг унших болгондоо тэдгээрийг өөртөө хэрэглэхгүй байлаа. Ах эгч нарыг муу байдалтай байвал үнэнийг нөхөрлөж өгөхийн оронд зүгээр л үл ойшоож, “Та нар итгэгч болоод ингэж удчихаад одоо ч үнэнийг эрэлхийлэхгүй байна. Яахаараа өчүүхэн ч өөрчлөгдөөгүй байж чаддаг байна аа?” гэж үргэлж загнадаг байсан. Заримдаа нэг юмны талаар нөхөрлөсний дараа, ах эгч нар бас л яахаа мэдэхгүй байна гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би яагаад гэж асуулгүй шууд л зэмлэж, “Та нар мэдэхгүй байгаа юм биш, хэрэгжүүлэхийг л хүсэхгүй байна!” гэдэг байлаа. Тэд бүгд надад боогдоод, асуудлынхаа талаар надтай ярьж зүрхлэхээ больсон.

Дараа нь Лиу эгч удирдагчаар сонгогдож, надтай хамт ажиллахаар боллоо. Эгчийг итгэгч болоод нэг их удаагүй, хэлэлцсэний дараа ч зарим юмыг ойлгохгүй байж магадгүй, тийм болохоор чуулганы том жижиг ихэнх асуудалд би шийдвэр гаргах ёстой гэж бодсон. Би заримдаа шийдвэр гаргачхаад, үүнийгээ гүйцэтгүүлэхээр Лиу эгчийг явуулдаг байлаа. Нэг удаа удирдагч бидэнд захиа явуулж, нэг үүрэгт хүн санал болгооч гэж гуйсан юм. Энэ нь Бурханы гэрийн ажилтай холбоотой болохоор хамтрагч, хамтран зүтгэгчидтэйгээ хэлэлцэх шаардлагатайг би мэдэж байсан, гэхдээ, “Би чуулганд үүргээ гүйцэтгээд маш удаж байна. Ах эгч нарын талаар бүгдийг нь мэдэж байгаа юм чинь өөрөө шийдчихэд болно” гэж дараа нь бодсон. Тэгээд Лиу эгчтэй хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргаад, эгчийг зохицуулалт хий гэж явуулсан юм. Бид хоёр хамтдаа удирдагчийн үүрэг гүйцэтгэж байсан ч эгчид би доод тушаалтан шигээ хандаж байсан. Заримдаа эгчийг юмаа сайн зохицуулахгүй бол би уурладаг байлаа. Эгч сөрөг байдалтай амьдарч, юм ойлгож, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байх шиг санагдсан. Надад боогдоод тийм байдалд хүрсэн ч би өөрийгөө эргэцүүлэхгүй л байсан. Харин ч, би үнэний бодит байдлыг эзэмшсэн, ажилдаа чадварлаг болохоор чуулганы ажлыг зохицуулах ёстой гэж улам их бодогдсон шүү. Тэгээд бүр ч түрэмгий болж, биеэ тоолоо. Ажил хэлэлцэх үед хамтран зүтгэгчид өөр санал гаргавал би ихэнхдээ огт эрж хайхгүй, шууд л татгалздаг байсан. Тэгээд “Та нар ер нь юу мэддэг юм бэ? Өчнөөн жил удирдагч байсан би илүү сайн мэднэ биз дээ?” гэж боддог байлаа. Эцэстээ, чуулганы ажлын бүх юман дээр би шийдвэр гаргадаг болсон юм. Дараа нь, Бурхан зарим нэг нөхцөл үүсгэн надтай харьцсан. Миний үүрэгт саад бэрхшээл тулгарсаар байлаа. Би хүмүүстэй товлосон уулзалтаасаа хоцорч, зарчимд нийцэхгүй хүмүүсийг томилж байсан. Тэгээд удирдагч ажлын минь алдааг хэлж өгч, намайг засаж, харьцсан юм. Ийм зүйлтэй тулгарчхаад ч би өөрийгөө эргэцүүлээгүй. Зүгээр л улам их анхаарал хандуулах хэрэгтэй гэж бодсон. “Та яагаад ийм асуудал гарсныг эргэцүүлэх ёстой юм биш үү?” гэж нэг хамтран зүтгэгч надад анхаарууллаа. “Өндөг шиг өөгүй хүн гэж байдаггүй, хүн болгон л алдаа гаргадаг шүү дээ. Юм болгоныг эргэцүүлээд байх шаардлагагүй” гэж би зэвүүцэн хэлсэн. Зарим ах эгч надаас дажгүй байгаа юу гэж асуухад би сайн байгаа гэж хариулдаг байсан ч, “Яагаад ер нь муу байна гэж? Би муу байдалд байлаа ч үүнийгээ өөрөө зохицуулж чадна. Та нар санаа зовох хэрэггүй. Би удирдагч болоод нэлээд удлаа, тэгэхээр үнэнийг та нараас сайн ойлгох биш үү?” гэж дотроо бодож байлаа. Тэднийг яаж ч анхаарууллаа гэсэн, би сонсоогүй. Тэгээд тэр чигтээ завхарсан зан чанартай амьдарч, сүнс минь улам бүр харанхуйлж байсан. Би Бурханы үгийг уншихдаа зүүрмэглэж эхлэн, залбиралдаа хэлэх үггүй болсон. Чуулганд ч улам олон асуудал гарч эхэлсэн. Би бүрмөсөн харалган байлаа. Тэгээд маш олон асуудлыг ойлгохгүй, яаж зохицуулахаа мэдэхгүй байсан. Удалгүй чуулганд ерөнхий санал асуулга болж, ах эгч нар бүгд намайг үнэхээр биеэ тоосон, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй гэж хэлсэн юм. Намайг бас дарангуй аашилж, хүмүүсийг загнаж, хааж боодог гэсэн. Эцэст нь, би албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Тэр өдөр удирдагч хүн бүрийн үнэлгээг надтай хуваалцсан. Ах эгч нарын илчлэл, харьцалтаар дамжуулан Бурхан надад уур хилэнгээ гаргаж байгааг би мэдэрч байлаа. Би хүн болгон ой гутаж, Бурхан хүртэл зэвүүцдэг гудамжны харх шиг санагдсан. Тэгээд яаж ингэтлээ доош орсноо ойлгож чадахгүй байсан юм. Шаналахдаа би Бурханы өмнө очоод, эрж хайлаа: “Өө Бурхан минь, Би өөрийгөө чуулганы ажилдаа хариуцлагатай, үнэний бодит байдалтай гэж үргэлж боддог байсан. Одоогийнх шиг ийм олон асуудалтай гэж хэзээ ч бодож байгаагүй. Бусдын нүдээр бол, би үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй биеэ тоосон хүн юм байна. Бурхан минь, би яаж яваад ийм болсноо мэдэхгүй юм. Намайг гэгээрүүлээд, өөрийгөө мэдэж, Таны хүслийг ойлгодог болоход залж чиглүүлээч дээ” гэсэн.

Дараа нь Бурханы энэ үгийг уншсан юм: “Та нар өөрсдийгөө таньж мэдэх үнэнд зориулж илүү хичээл зүтгэл гаргасан нь хамгийн өлзийтэй. Бурхан Яагаад та нарыг сайшаадаггүй вэ? Та нарын зан чанар яагаад Түүний дургүйг хүргэдэг вэ? Та нарын яриа яагаад Түүний зэвүүцлийг өдөөдөг вэ? Та нар бага зэрэг үнэнч зан гаргамагцаа өөрсдийгөө магтаж, жаахан хувь нэмрийнхээ төлөө шагнал шаарддаг; ялимгүй дуулгавартай байдал харуулах үедээ бусдыг дорд үзэж, аар саархан ажил хийнгүүтээ Бурханд тоомсоргүй ханддаг… Үүргээ биелүүлдэг хүмүүс ба биелүүлдэггүй хүмүүс; удирддаг хүмүүс ба дагадаг хүмүүс; Бурханыг гэртээ хүлээн авдаг ба хүлээн авдаггүй хүмүүс; хандивладаг ба хандивладаггүй хүмүүс; номлодог ба үгийг хүлээн авдаг хүмүүс гэх мэт бүх хүмүүс өөрсдийгөө магтдаг. Энэ та нарт инээдтэй санагдахгүй байна уу? Бурханд итгэдэг гэдгээ та нар сайн мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар ямар ч ач гавьяагүй гэдгээ сайн мэдсээр байж үргэлж л сайрхсан хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтлоо эрүүл ухаан чинь дордсон юм шиг та нарт санагдахгүй байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм). “Чи бүхнийг ойлгодог гэж бүү бод. Миний удирдлагын төлөвлөгөөний мянганы нэг хэсгийг ч ойлгоход харсан, туулсан бүхэн чинь хангалттай биш гэдгийг Би чамд хэлж байна. Тэгвэл яагаад чи ийм ихэрхүү авирладаг юм бэ? Чиний өчүүхэн жаахан авьяас, туйлын бага мэдлэгийг Есүс Өөрийнхөө ажлын нэг секундэд ч ашиглахад хангалтгүй юм! Чи үнэндээ хэр их туршлагатай вэ? Бүх насаараа харсан, сонссон, төсөөлсөн бүхэн чинь Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Чи өөнтөглөхгүй байсан нь дээр. Чи хүссэнээрээ биеэ тоож болно, гэхдээ чи бол шоргоолжны хэмжээнд ч хүрэхгүй бүтээлээс цаашгүй! Гэдсэн дотроо агуулдаг бүхэн чинь шоргоолжны гэдсэнд байдгаас ч бага! Бага зэрэг туршлага, зэрэг зиндаа олж авсан учраас энэ нь чамд цадиггүйгээр дохиж зангаж, сайрхах эрх олгодог гэж бүү бод. Чиний туршлага болон зэрэг зиндаа Миний айлдсан үгийн үр дүн биш гэж үү? Чи тэдгээрийг шаргуу ажил, хөдөлмөрийн чинь үр дүнд ирсэн гэж итгэж байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг). Бурханы үг яг миний байдлыг илчилсэн байсан. Тэгээд маш их гутарч, тэр үед л өөрийгөө эргэцүүлж эхэлсэн дээ. Би хэдэн жил удирдагчийн үүрэг гүйцэтгэснийхээ дараа, тэр албан тушаалд нэлээд удсан болохоор өөрийгөө илүү их үнэнийг ойлгодог, бусдаас илүү их чадвартай, чуулганы багана, бас чуулган надгүйгээр байж чадахгүй гэж бодсон. Үүрэгтээ жаахан амжилт гаргачхаад өөрийгөө юм болгоныг ойлгодог, үнэний бодит байдалтай, бүх хүнээс дээр гэж бодсон юм. Хэсэг хугацаанд итгэж, зарим нэг туршлагатай болсноо биеэ тоох далим гэж үзэж, өөрийгөө бусад хүнээс дээгүүр түвшинд байна гэж бодсон. Тэгээд ах эгч нарын саналыг асууж, хүлээн зөвшөөрөх нь байтугай үүнд огт анхаарал хандуулаагүй. Ах эгч нар надад санаа тавьж, байр байдлыг минь асуух үед ч би тэднээс биеийн хэмжээгээр илүү болохоор үүнийг өөрөө зохицуулж чадна, тэдний тусламж хэрэггүй гэж бодсон. Ах эгч нарын алдаа, бэрхшээлийг олж илрүүлэх үедээ туслахын тулд үнэнийг нөхөрлөөгүй, харин ч тэднийг үл ойшоосон. Миний нүдээр тэд зөв юм хийж ер чадахгүй байсан болохоор би тэднийг сүрхий загнадаг байлаа. Үүнээс болж ах эгч нар надад боогдож, сөрөг байдалтай амьдрах болсон. Үүнийг яаж үүргээ гүйцэтгэх гэх юм бэ? Энэ харваас ёрын муу үйл байсан. Би гагцхүү биеэ тоосон, ихэрхүү сатанлаг зан чанар илчилсэн юм. Бурхан эцсийн өдрүүдэд махбод болж, хүнийг аврахын тулд үнэнийг илэрхийлж, ажиллахдаа маш агуу ажил хийсэн ч гэсэн хэзээ ч онгироогүй, бас Өөрийгөө Бурхан гэж танилцуулаагүй. Харин ч Бурхан даруу, далд байж, авралын ажлыг чимээгүйхэн хийсэн. Бурхан маш даруу, хайр татам байдаг, гэтэл Сатаны завхралд маш гүн автсан, сатанлаг зан чанараар дүүрэн би зүгээр л хэсэг хугацаанд итгэгч байж, илүү их хоосон сургаал ойлгож, ажлын туршлагатай болсон болохоор өөрийгөө их юманд бодож, чадвараа өндрөөр үнэлсэн. Тэгээд өөрийгөө өндөг шиг өөгүй гэж бодчихоод, үүнийгээ болихгүй байсан. Би өөрийнхөө талаар ямар ч мэдлэггүй, өөрийгөө огт мэддэггүй, ухаангүй их биеэ тоосон байсан. Би үзэшгүй муухай байсан юм. Бурханаар илчлэгдчихээд би биеийн жинхэнэ хэмжээгээ эцэст нь олж харлаа. Үүрэгтээ гарсан зарим асуудлыг би Ариун Сүнсний ажлын ачаар л шийдэж чадсан байсан. Түүний ажил, удирдамжгүйгээр би сов сохор, ямар ч ойлголтгүй байсан юм. Тэгээд бусад хүний байтугай, өөрийнхөө асуудлыг ч зохицуулж чадахгүй байсан. Тэгсэн хэрнээ л би дэндүү дээрэнгүй болсон. Үнэндээ маш их биеэ тоодог байсан шүү. Тухайн үед би ааш авираасаа ичлээ.

Тэгээд Бурханы ийм үгийг уншсан юм: “Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач! Ёрын муу үйлээ шийдвэрлэхийн тулд уг чанарынхаа асуудлыг эхлээд тэд шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцсэний минь уг үндэс нь миний биеэ тоосон уг чанар байсан гэдгийг Бурханы үгийг уншаад ухаарсан. Биеэ тоосон уг чанартаа хөтлөгдөөд, би үүрэгтээ жаахан амжилт гаргачхаад Ариун Сүнсний ажлын үр дүнг өөрийн гавьяа болгон, өөрийгөө чуулганы дуртай хүн гэж онгирч байж. Би Бурханаас аврал хүртсэн гэж ичгүүргүйгээр итгэсэн мөртөө өөрийнхөө талаар огт мэддэггүй байсан. Үүрэгтээ өндөр албан тушаалаа цаг үргэлж гайхуулан, өөрийгөө бүгдээс сайн, өндөр дээд гэж бодож, бусдад байнга ихэрхдэг байлаа. Тэр ч бүү хэл Бурханы үгийг ашиглан ах эгч нарыг зэмлэж, ажил зохицуулж байхдаа хамт ажилладаг эгчтэйгээ юмаа зөвлөлдөөгүй. Оронд нь би дарангуй аашилж, эцсийн шийдвэрийг гаргадаг байсан юм. Бүр Бурханы гэрийн ажлын чухал асуудал дээр ч ганцаараа шийдвэр гаргасан шүү. Тэгээд тэр эгчийг зүгээр л нэр төдий удирдагч болгоод, чуулганд өөрийн эзэнт гүрнийг байгуулсан. Биеэ тоосон уг чанараасаа болж бусад бүх хүнийг үл ойшоож, Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаагүй. Би асуудалтай тулгарах үедээ үнэний зарчмыг эрж хайгаагүй, тэгээд бүр өөрийн санааг үнэн гэж үзэн, хүн болгоныг үгэндээ оруулж, өөрийгөө дуулгавартай дагуулсан. Бурхан тэргүүн тэнгэрэлчид бага зэрэг эрх мэдэл өгч, тэнгэр дэх бусад тэнгэрэлчийг удирдуулсан боловч тэргүүн тэнгэрэлч биеэ тоогоод, хамаг эрүүл ухаанаа алдаж, өөрийгөө онцгой гэж бодон, Бурхантай эн тэнцүү байхыг хүссэнийг энэ нь санагдуулсан юм. Улмаар тэр Бурханы зан чанарт халдаж, Бурханд хараагдан, тэнгэрээс доош хаягдсан шүү дээ. Одоо, Бурхан бүх зүйл дээр Өөрийг нь өргөмжилж, гэрчилж, бодит асуудлыг шийдэхийн тулд үнэнийг нөхөрлөж, үнэнийг ойлгох, Бурханд захирагдахад нь бусдад туслаг гэж намайг удирдагчаар ажиллуулахаар өргөсөн. Гэтэл би Бурханы шаардлагын дагуу үнэнийг эрж хайж, үүргээ биелүүлээгүй. Харин ч эрх мэдлийг булаан авч, өөрийгөө төвд тавьж, хүн болгоныг үгэндээ оруулж, өөрийгөө дуулгавартай дагуулсан. Тэргүүн тэнгэрэлчээс би юугаараа яалгаатай байсан юм бэ? Бурхан замд минь саад болох нөхцөл байдлыг зохицуулж, дараа нь ах эгч нараар дамжуулан анхааруулга өгсөн ч үүнийг нь би хүлээн зөвшөөрөөгүй, өөрийгөө огт эргэцүүлээгүй. Би маш гөжүүд, тэрслүү байж! Биеэ тоосон зан чанараар үүргээ биелүүлж, ах эгч нарыг боогдуулснаас минь болж тэд сөрөг байдалд амьдарч, бэрхшээлээ шийдвэрлэж чадахгүй болсон юм. Чуулганы ажилд ч гэсэн ямар ч ахиц гараагүй. Би биеэ тоосон байдалдаа хянуулснаас л болж энэ бүх ёрын мууг үйлдсэн! Би ийм гөжүүд, биеэ тоосон уг чанартай юм байна. Бурхан ах эгч нараар дамжуулан намайг хатуугаар илчилж, надтай харьцаж, үүргээс минь чөлөөлөөгүй бол би хэзээ ч өөрийгөө эргэцүүлэхгүй байх байсан. Энэ хэвээрээ явсан бол улам ч их ёрын мууг л үйлдэх байсан юм. Тэгээд Бурханы зан чанарт халдаад, яг л тэргүүн тэнгэрэлч шиг Бурханаас хараал, шийтгэл хүртэх байсан. Тэгэхэд би Бурханы сайхан санааг ойлгож авсан юм. Бурхан ёрын муу замд минь цэг тавьж, надад гэмших боломж олгохын тулд л үүнийг хийж байсан юм. Бурхан үүгээрээ намайг хамгаалж, аварч байж. Тэгээд би Бурханд чин сэтгэлээсээ талархлаа.

Намайг халагдсаны дараа Лиу эгч үүргээ хэвийн биелүүлэх чадвартай болсон юм, бас бусдын хэлснээр бол, шинээр сонгогдсон удирдагч, санваартнууд итгэгч болоод удаагүй ч ажил хэлэлцэж байхдаа хэн нь ч өөрийн санаатай зууралдаагүй, харин Бурханд залбирч, түшиглэж, үнэний зарчмыг хамтдаа эрж хайсан байсан. Хүн бүр хамтран ажиллаж, чуулганы ажил ч дахиад аяндаа эрчээ авсан юм. Үүнийг сонсоод би үнэхээр ичсэн. Чуулганы ажил надгүйгээр явахгүй гэж үргэлж бодогддог байсан, гэхдээ Бурханы гэрийн ажлыг бүгдийг нь Ариун Сүнс хийж, дэмждэг болохоос ганц нэг хүн хийж чадах зүйл биш гэдгийг би баримттай нүүр тулснаар олж харсан. Хүмүүс зүгээр л үүргээ гүйцэтгэдэг. Бид Бурханд хэчнээн удаан итгэлээ ч, үүрэгтээ Бурханд найдан үнэнийг эрж хайж, хэрэгжүүлж байгаа цагт Бурханы удирдамж, ерөөлтэй байх болно. Үнэнийг эрж хайлгүйгээр үүргээ биелүүлж, биеэ тоон хүссэн бүхнээ хийж, дарангуй байсан маань Бурханд ой гутам байж. Бурханы удирдамжгүйгээр би Ариун Сүнсний ажлыг алдан, үнэ цэнгүй болсон юм. Тэгээд юу ч хийж чадаагүй. Би сохроор биеэ тоож, даварч, бусад хүмүүст ингэ тэг гэж ихэмсгээр тушааж, ах эгч нарыг боогдуулж, хорлож, чуулганы ажлыг үймүүлсэн байсан. Би маш их буруутайгаа мэдэрч, өөрийгөө нэлээд их зэмлэсэн. Тэгээд, “Бурхан минь, би маш харалган байж. Удирдагч байгаад илүү удсан болохоор өөрийгөө хүн болгоноос илүү ойлголттой, бүгдээс дээр гэж үргэлж бодож, өөрийгөө мэддэггүй байж. Үүрэгтээ биеэ тоосон байдалдаа удирдуулсан минь Таны гэрийн ажлыг үймүүлж. Өө Бурхан минь, би дахиж Таныг эсэргүүцмээргүй байна, бас үнэхээр гэмшмээр байна” гэж Бурханд залбирлаа.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). “Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Бурханы үг тов тодорхой байсан. Бурхан хүмүүсийн үр дүнг хэр удаан итгэсэн, хэр их номлож чаддаг, хэчнээн их ажилласнаар нь биш, харин үнэнийг эрэлхийлдэг эсэх, завхарсан зан чанараа өөрчилсөн эсэх, мөн бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж чаддаг эсэхээр нь тодорхойлдог. Эдгээр нь хамгийн чухал зүйлс. Урьд нь би Бурханы зөвт зан чанарыг огт мэддэггүй байсан юм. Хэсэг хугацаанд итгэж, хэдэн жил удирдагч хийсэн туршлагатай болж, үүрэгтээ бага зэрэг амжилт гаргасан. Тэгээд энэ бүхнийг далим болгон ашигласан. Энэ маягаар эрэлхийлсээр байвал Бурхан намайг аварна гэж бодсон болохоор Бурханы шүүлт, гэсгээлт, харьцалт, засалтыг туулахад анхаараагүй. Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үүрэгтээ үнэнийг эрж хайхыг тэр тусмаа тоогоогүй. Үүнээс болж, олон жил Бурханд итгэсэн ч амь зан чанар минь бараг өөрчлөгдөөгүй, тэгээд би сатанлаг, биеэ тоосон уг чанараар амьдарч, ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байж. Итгэхдээ үнэнийг эрэлхийлэхгүй бол өөрийгөө мэдэж, Бурханд үнэхээр гэмшиж чаддаггүй гэдгийг би ойлгосон юм. Хэчнээн их ажил хийж, хэр их номлосон ч хамаагүй, амь зан чанар маань өөрчлөгдөөгүй бол Бурхан биднийг мөн л яллаж, таягдан хаяна. Энэ нь Бурханы зөвт зан чанар, ариун мөн чанараар тодорхойлогддог. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би хэр удаан итгэсэн, хэчнээн их ажил хийсэн гэдгээ далимдуулахаа больж, харин Бурханы үгэнд хичээл зүтгэл гаргаж, өөрийгөө эргэцүүлж, мэдэж, сатанлаг зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлж эхэлсэн.

Дараа нь, би чуулганд өөр үүрэг авсан шүү. Тэгээд ах эгч нартай хамт ажиллаж байхдаа илүү даруу төлөв болсон, тэднийг өөр санал гаргах үед заримдаа би өөрийнхөө зөв гэж бодож, тэднийг үгэндээ оруулахыг хүсдэг байсан ч биеэ тоосон зан чанараа дахиад харуулж байна гэж даруйхан ухаарсан болохоор Бурханд залбирч, өөрийгөө хойш тавиад, ах эгч нарын хамтаар үнэнийг эрж хайж, хэлэлцүүлгээр дамжуулан аливааг шийдвэрлэдэг болсон. Ах эгч нар бүгд намайг урьдынх шигээ биеэ тоохоо больж, хавьгүй илүү төлөвшсөн байна гэсэн шүү. Тэднээс ийм үнэлгээ сонсоод үнэхээр сэтгэл хөдөлсөн. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л би ийм болсон гэдгээ мэдэж байсан юм. Би биеэ тоосон зан чанараасаа бүрмөсөн ангижраагүй, бас Бурханы шаарддаг стандартад хүрэхэд хол хэвээр байгаа ч Бурханы хайр, авралыг харсан. Бурханы үг, ажил хүмүүсийг өөрчилж, ариусгаж үнэхээр чаддаг гэдгийг олж харсан.

Өмнөх: 63. Биеэ тоосон зан чанарыг өөрчилж болохгүй гэж хэн хэлээ вэ

Дараах: 65. Биеэ тоосон байдлыг зассанаар хүний төрхийг олох боломжтой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

24. Үүргээ биелүүлсний шагнал

Ян Минжэнь, КанадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх...

59. Шударгаар мэдээлэхийн үр шим

Жао Мин, Хятад улс2011 оны 4-р сард би, улсын өөр нэг хэсэгт байдаг чуулганд Яао Лань хэмээх удирдагчийн оронд очих хэрэгтэй боллоо. Ажил...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих