253 Бурхан сэтгэл хангалуун байгаасай л гэж би хүснэ
1 Бурханы нигүүлслийг маш их эдэлсэн ч би үнэнийг эрэлхийлээгүй. Үүргээ гүйцэтгэсэн хэдий ч хийсэн дүр үзүүлсэн. Бурханыг мэхлэхээр ч оролдсон би Бурханы зүрх сэтгэлийг ихэд шархлуулсан. Бурхан өршөөл, энэрлээ ахин дахин үзүүлсэн. Тэр надад гэмших боломжуудыг олгосон. Шүүлт, цээрлүүлэлт, сахилгажуулалт хөшүүн зүрх сэтгэлийг минь сэрээсэн. Үнэнийг ойлгосноор би Бурханы хайрыг мэдэрч, харууслаар бялхдаг. Бурханы сайхан сэтгэл агуу боловч би Түүнд юу ч буцааж өгөөгүй. Түүнд ямар ч хайр өгөөгүй учраас царайг нь харахаас ч би дэндүү ичдэг. Үнэнийг эрэлхийлж, шинээр төрөх, Бурханы хайрыг хариулах нь миний цор ганц жинхэнэ хүсэл билээ.
2 Бурханы надад өгсөн үүргийг биелүүлэхийн тулд захиасуудыг нь зүрхэндээ би бат хадгалдаг. Бурханы сэтгэлийг хангалуун байлгахаар өдөр бүр үнэнийг хэрэгжүүлж, үүргээ биелүүлдэг. Түүний зохицуулалт, дээд эрхийн дагуу, өөртөө зориулсан шалгалттай би нүүр тулдаг. Би хэрхэн цөхөрч, нуугдаж чадах билээ? Бурханы алдар бүгдийн тэргүүнд байдаг. Шүүлт, гэсгээлт, сахилгажуулалт хөшүүн зүрх сэтгэлийг минь сэрээсэн. Гай зовлонгийн үеэр Бурханы үг намайг чиглүүлж, итгэлийг минь төгс болгодог. Үхлийн ямар ч айдасгүйгээр Бурханд би туйлын үнэнч байдаг. Түүний хүсэл үргэлж бүгдээс дээгүүр. Бурханы хайрыг хариулахаар би бүрэн андгайлдаг. Зүрх сэтгэлдээ би Түүнийг тасралтгүй магтдаг. Зөвт байдлын Нарыг би харсан, газар дээрх бүхнийг үнэн удирддаг. Бурханы зан чанар зөвт билээ хүн төрөлхтний магтаалыг хүртэх эрхтэй. Зүрх сэтгэл минь Төгс Хүчит Бурханыг мөнхөд хайрлана, Түүний нэрийг би өндөрт өргөнө. Ирээдүйгээ анхааралгүй, олз гарзыг бодолгүй Бурхан сэтгэл хангалуун байгаасай л гэж би хүснэ. Би чанга дуугаар гэрчлэл хийж, Бурханы алдрын төлөө Сатаныг шившиглэдэг.