182 Бие махбодтой болсон Бурханы эрх мэдэл
1 Бурханы махбод хэдийгээр жирийн, хэвийн хүн чанарын гадаад хэлбэртэй боловч Түүний үгийн хүрдэг үр дүн нь Тэр бол эрх мэдлээр дүүрэн, Тэр бол Бурхан Өөрөө, Түүний үг бол Бурханы Өөрийн илэрхийлэл гэдгийг хүнд харуулдаг. Энэ аргаар Тэр бол Бурхан Өөрөө, Тэр бол махбод болсон Бурхан Өөрөө, Түүнд хэн ч халдаж болохгүй, Түүний үгийн шүүлтийг хэн ч давж чадахгүй, мөн ямар ч харанхуйн хүч Түүний эрх мэдлийг дийлж чадахгүй гэдгийг бүх хүнд харуулдаг. Тэр бол Үг болсон махбод учраас, мөн Түүний эрх мэдлээс болж, Түүний үгийн шүүлтээс болж хүн Түүнд захирагддаг. Бурханы махбод болсон биеийн авчирсан ажил нь Түүний эзэмшдэг эрх мэдэл билээ.
2 Махбод ч гэсэн эрх мэдэл эзэмшдэг учраас Тэр махбод болсон бөгөөд хүн төрөлхтний дунд бодитой байдлаар ажиллаж чаддаг, ийм маягаар хүн харж, хүрч болдог. Энэ ажил нь, бүх эрх мэдлийг эзэмшдэг Бурханы Сүнсний шууд хийдэг ажлаас илүү бодитой, үр дүн нь ч бас илэрхий байдаг. Яагаад гэвэл, Бурханы махбод болсон бие бодитоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махбодын гадаад хэлбэр төрх ямар ч эрх мэдэл агуулдаггүй бөгөөд хүн ойртож болдог байхад Түүний мөн чанар эрх мэдлийг агуулдаг, гэхдээ эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг олж илрүүлж чаддаггүй; энэ нь Түүний бодитой ажилд нэмэр болдог.
3 Энэ бүх бодитой ажил үр дүнд хүрч чадна. Хэн ч Түүнд эрх мэдэл байгааг ухаардаггүй, халдашгүй гэдгийг нь хардаггүй, эсвэл Түүний уур хилэнг хардаггүй боловч далдлагдсан эрх мэдэл, нуугдмал уур хилэн болон ил тод хэлдэг үгээрээ дамжуулан Тэр Өөрийн үгийн зорьсон үр дүнд хүрдэг. Өөрөөр хэлбэл, Өөрийн дуу хоолойн өнгө, ярианы хатуу чанга байдал, Өөрийн үгийн бүх мэргэн ухаанаар дамжуулан хүнийг бүрэн үнэмшүүлдэг. Ийм маягаар харваас ямар ч эрх мэдэлгүй, бие махбодтой болсон Бурханы үгэнд хүн захирагдаж, улмаар хүнийг аврах Бурханы зорилго биелдэг. Илүү бодитоор ярьж, үгийнх нь бодит байдал хүнд үр нөлөө үзүүлэх боломж олгож, хүнд Бурханы үгийн хүч чадлыг харуулах нь Бурхан бие махбодтой болсны ач холбогдлын өөр нэг тал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс шинэчлэн найруулав