219 Ухаалаг хүн чи эрт сэр
1 Ариун Сүнсний одоогийн ажлыг хүмүүс төсөөлөхөд үнэхээр хэцүү бөгөөд энэ нь бүгд бодит байдал руу ордог; бодлогогүй байж үнэхээр болохгүй. Хэрвээ зүрх сэтгэл, оюун ухаан чинь зөв биш бол, чи урагшлах замгүй болно. Эхнээсээ дуусах хүртлээ цаг ямагт сэрэмжтэй байж, цалгардлаас заавал сэргийлэх ёстой. Үргэлж сэрэмжтэй байж, хүлээдэг, Миний өмнө тайван байдаг хүмүүс ерөөлтэй еэ! Намайг байнга зүрх сэтгэлдээ хүндэлдэг, дуу хоолойг минь сайтар чагнахад анхаардаг, үйлдэлд минь анхаарал хандуулж, үгийг минь хэрэгжүүлдэг хүмүүс ерөөлтэй еэ! Хойшлуулах цаг үнэхээр алга байна. Та нарыг бүгдийг нь үер шиг залгихын тулд догшин, амаа ангайн бүх төрлийн тахал тархах болно. Цаг нь ирлээ! Тунгаан бодох цаг үлдсэнгүй. Миний хамгаалалтад та нарыг авчрах ганц гарц бол Миний өмнө эргэн ирэх явдал юм.
2 Ухаалаг хүмүүс үнэнийг хурдан сэхээрэх ёстой! Хагацахыг хүсдэггүй бүх зүйлээ хая. Эдгээр зүйл аминд чинь үнэхээр халтай, ямар ч ашиггүй. Би чамайг үйлдэлдээ Надад найдаж чадна гэж итгэж байна, эс тэгвэл өмнө чинь хүлээх цор ганц зам үхлийн зам байх болно, тэгвэл амийн замыг хайхын тулд чи хаачих билээ? Өнгөн талын зүйлстэй зууралдах дуртай зүрх сэтгэлээ тат! Бусад хүнд дуулгаваргүй байдаг зүрх сэтгэлээ тат! Өнөөгийн Ариун Сүнсний ажил чиний төсөөлдөгтэй адилгүй. Хэрвээ чи өөрийн үзлийг хаяж чадахгүй бол их хохирол амсах болно. Хэрвээ энэ ажил хүний үзэлтэй нийцдэг байсан бол чиний хуучин уг чанар, үзэл ил болж чадна гэж үү? Чи өөрийгөө таньж чадна гэж үү? Чи өөрийгөө ямар ч үзэлд баригдаагүй гэж бодсоор байж магадгүй ч, энэ удаад янз бүрийн үзэшгүй чанар чинь тодорхой илрэх болно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 14-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав