Уриалгахан хүн сэрсэн нь
1
Би урьд нь уриалгахан хүн байж, Сатаны амьдралын гүн ухааныг эрэлхийлж,
тайван, хүлцэнгүй байдлыг бүхнээс эрхэмлэн, хэнтэй ч хэзээ ч маргадаггүй байлаа.
Аливааг хийж, бусадтай харилцахдаа нэрэлхүү зан, нэр нүүр, байр сууриа хамгаалдаг байлаа.
Үнэнийг үл тоомсорлож, харсан зүйлээ ил тод хэлдэггүй байлаа.
Надад хамааралгүй л бол зарчмаа умартан, үл тоодог байлаа.
Би өөрийгөө хамгаалж, бусдын дургүйг хүргэхгүйн тулд мөс чанараасаа урвасан.
Би саад тотгорт буулт хийж, өөдгүй амьдралаар амьдран хүн чанараа алдсан.
Ёс жудаг, эрхэм чанаргүй би хүн байхад тохирохгүй нэгэн байсан.
2
Бурханы үгийн шүүлтийг туулаад л би нэгмөсөн сэрлээ.
Үнэнийг ойлгоод хүн төрөлхтний хорон муу, ялзралын үнэнийг тодорхой харлаа.
Бурханы өмнө би унаж, зүрхэндээ үнэхээр их харууслыг мэдэрлээ.
Аминч, олиггүй байдлаа, бас шударга зан, эрхэм чанараа алдсандаа би өөрийгөө үзэн ядлаа.
Энэ уриалгахан хүн эцсийн эцэст илчлэгдлээ: би бусдыг гомдоож, өөрийгөө хорлож, Бурхан намайг үзэн яджээ.
Ов мэхтэй, зальхай, хоёр нүүртэй би Бурханы шүүлтээс мултарч чадахгүй.
Бурханы үг бол үнэн, амийн хамгийн өндөр дээд зарчим.
Үнэнч хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шударга зан, нээлттэй сэтгэлээр үйлддэг.
Тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханы сайшаалыг хүртэн, гэрэлд амьдардаг.
Би үнэнч хүн болж, Бурханы үгээр амьдран,
шударга бус, зальжин зангаа хаяад, Бурханаас эмээж, муугаас зайлахаар шийдсэн.
Бурханыг алдаршуулахын тулд би үүргээ үнэнчээр гүйцэтгэж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулна.