127 Би Бурханы дотнын хүн байхыг хүсдэг

I

Өө Бурхан минь! Би Таныг харахаар тэмүүлдэг.

Хэдий царайг тань харж чадахгүй ч,

сэтгэл минь залбирч, Танд цаг үргэлж ойртдог,

Таны үг намайг өдөр бүр гэгээрүүлдэг.

Таны үг үнэн бөгөөд маш нандин гэдгийг би мэднэ,

Таны өмнө амьдарна гэдэг миний хамгийн агуу ерөөл.

Зөвт, ариун байдал тань маш хайр татам гэдгийг би хардаг.

Өө Бурхан минь! Дотнын хүн тань байхыг би хүсдэг.


II

Өө Бурхан минь! Таны үг л намайг өөрчилж чаддаг.

Хүн төрөлхтөн маш гүн гүнзгий ялзарсан, биеэ тоосон,

маадгар, сатанлаг зан чанараар дүүрэн гэдгийг Таны үг илчилдэг.

Зөвт байдлыг тань хараад би Танд сөгдөж, шүтэн мөргөдөг.

Таны шүүлт, гэсгээлт л намайг аварсан.

Дахиж хэзээ ч би сатанлаг гүн ухаанаар амьдрахгүй.

Таны шүүлт бол ерөөл, бас хайр билээ.

Би үнэнийг олж аваад зүрхнийхээ гүнээс Танд дурласан.

Өө Бурхан минь! Үнэхээр тэрслүү, завхарсан намайг

Та л цэвэрлэж, авардаг.

Өнөөдөр Танд гэрчлэл хийж, үйлчилж чадаж байгаа минь зол завшаан;

энэ бол Таны асар их нигүүлсэл, хайр билээ.

Таныг үнэн сэтгэлээсээ хайрлаж, дотнын хүн тань болж,

үүрд Таныг өргөмжилж, гэрчилж, насан туршдаа үйлчлэхийг би хүснэ!

Өмнөх: 126 Бурханыг хайрлагсад гэрэлд амьдардаг

Дараах: 128 Бурханд би хоргоддог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих