Бурханыг хайрлагсад гэрэлд амьдардаг
Бадаг 1
Бурханы шүүлт хүнийг цэвэрлэж,
биднийг завхралаас авардаг.
Бид гэрэлд амьдарч, Бурханы үгийг эдлэн,
баяртайгаар Түүнийг магтдаг.
Тиймээс босоод бүжиглэ!
Хоолойныхоо чадлаар дуул!
Бурханыг дагаад алх!
Битгий эргэж хар!
Дахилт
Бурханыг үнэхээр хайрлахын тулд бид
чин cэтгэлтэй, үнэнч байж, хүслийг нь анхаарах ёстой.
Бурханы хаанчлал бол Түүнийг хайрлагчдынх.
Тийм ээ, Бурханыг хайрлагчид гэрэлд амьдардаг.
Тийм ээ, Бурханыг хайрлагчид гэрэлд амьдардаг.
Бадаг 2
Бурханыг хайрлахдаа бид баяртай.
Түүнийг хайрлахдаа бид жаргалтай.
Бид Бурханы сэтгэлийг анхаарч,
хүслийг нь хангах үедээ ерөөгдөнө.
Үнэнийг хэрэгжүүлж,
бид сүнсээрээ чөлөөлөгддөг.
Сүнс маань Бурханыг бүр их хайрладаг.
Дахилт
Бурханыг үнэхээр хайрлахын тулд бид
чин cэтгэлтэй, үнэнч байж, хүслийг нь анхаарах ёстой.
Бурханы хаанчлал бол Түүнийг хайрлагчдынх.
Тийм ээ, Бурханыг хайрлагчид гэрэлд амьдардаг.
Тийм ээ, Бурханыг хайрлагчид гэрэлд амьдардаг.
Холбоос
Бурханыг хайрлахдаа бид баяртай.
Бурханыг хайрлахдаа бид жаргалтай.
Амийн зам энхэл донхолтой,
гэвч бид ухрахгүй.
Бартаат замаар бид алхаж,
эцэст нь хүртэл үнэнч ажилладаг.
Бид Бурханыг хайрлаж, Тэр биднийг ерөөдөг.
Бид үүрд гэрэлд амьдардаг!
Дахилт
Бурханыг үнэхээр хайрлахын тулд бид
чин cэтгэлтэй, үнэнч байж, хүслийг нь анхаарах ёстой.
Бурханы хаанчлал бол Түүнийг хайрлагчдынх.
Тийм ээ, Бурханыг хайрлагчид гэрэлд амьдардаг.
Тийм ээ, Бурханыг хайрлагчид гэрэлд амьдардаг.
Тийм ээ, Бурханыг хайрлагчид гэрэлд амьдардаг, гэрэлд амьдардаг.