493 Бурханы таалах үр жимс байхыг чи хүсдэг үү?

1 Миний ардууд цаг ямагт Сатаны зальхай явуулгаас сэрэмжилж, Миний төлөө Миний гэрийн үүдийг хамгаалах ёстой; Сатаны урхинд унахаас сэргийлэхийн тулд бие биеэ дэмжиж, нэг нэгийгээ хангаж чаддаг байх ёстой ба Сатаны занганд унавал харамсахад хэтэрхий оройтсон байх болно. Яагаад Би та нарыг ийнхүү яаран сургаж байна вэ? Яагаад Би та нарт сүнсний ертөнцийн бодит баримтыг хэлж өгдөг вэ? Яагаад Би та нарт ахин дахин сануулж, захидаг вэ? Та нар энэ талаар ер нь бодож үзэж байсан уу? Бодож тунгаагаад ер нь тодорхой ойлгосон уу? Тиймээс та нар өнгөрсөн үеийн суурин дээр үндэслэн өөрсдийгөө боловсруулаад зогсохгүй, түүнчлэн өнөөдрийн үгийн удирдамж дор өөрсдийн доторх хольцыг арилган, Миний үг болгоныг сүнсэн дотроо үндэслүүлж, цэцэглүүлж, бүр ч чухал нь илүү их жимс гаргах хэрэгтэй.

2 Учир нь Миний шаарддаг зүйл бол гоёмсог цэцэгс биш, харин элбэг дэлбэг үр жимс буюу мууддаггүй үр жимс юм. Миний үгийн жинхэнэ утгыг ойлгов уу? Хүлэмжин дэх цэцэгс одод шиг тоо томшгүй олон агаад бахдан биширсэн олны сэтгэлийг татдаг хэдий ч хатаж гандмагцаа Сатаны овжин явуулга шиг салбайж навсайдаг ба хэн ч тэдгээрийг сонирхдоггүй. Харин салхинд үлээгдэн, наранд шарагдаж, Надад гэрчлэл хийдэг бүх хүн гоёмсог сайхнаар цэцэглэдэггүй хэдий ч цэцэгс нь хагдармагц жимсэлдэг, учир нь Би тэгэхийг шаарддаг билээ. Эдгээр үгийг хэлэх үед минь та нар хэр ихийг ойлгож байна вэ? Цэцэгс гандаж, үр жимс ургамагц, мөн энэ бүх жимс Миний таашаалын төлөө өгөгдмөгц Би газар дээрх бүх ажлаа төгсгөж, Өөрийн мэргэн ухааны биелэлтийг эдэлж эхэлнэ!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “3-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 492 Хүнд өгөх Бурханы зөвлөгөө

Дараах: 494 Бурханы үгийг хэрэгжүүлснээр л бодит байдал ирдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих