375 Чи үнэхээр Бурханы ардуудын нэг байх үнэ цэнтэй юу?

1 Би бүх хүн төрөлхтний ялзралыг жигшдэг, гэхдээ сул дорой байдлыг нь өрөвддөг. Бас Би бүх хүн төрөлхтний хуучин уг чанартай харьцаж байгаа. Хятад дахь Миний ардуудын нэг болохын хувьд та нар ч бас хүн төрөлхтний нэг хэсэг биш гэж үү? Миний бүх ард, Миний бүх хөвгүүдийн дундаас, өөрөөр хэлбэл, бүх хүн төрөлхтнөөс Миний сонгож авсан хүмүүсийн дундаас та нар хамгийн доод бүлэгт харьяалагддаг. Энэ шалтгааны улмаас Би та нарт хамгийн их энерги, хамгийн их хүчин чармайлт гаргасан. Та нар өнөөдрийн эдэлж буй ерөөгдсөн амьдралаа бас л нандигнадаггүй гэж үү? Та нар Миний эсрэг тэрсэлж, өөрийн санаагаар үйлдэхээр зүрх сэтгэлээ хатуужуулсаар байна уу?

2 Миний тасралтгүй өрөвдөх сэтгэл, хайр байгаагүй сэн бол бүх хүн аль эрт Сатанд олзлогдож, түүний аман дахь “сайхан зууш” болох байлаа. Өнөөдөр бүх хүний дунд Миний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж, Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс хуруу дарам цөөхөн байна. Өнөөдөр “Миний ардууд” гэсэн цол та нарын хувийн өмч болж болох уу? Мөс чанар чинь зүгээр л мөс шиг хүйтэн болчихсон юм уу? Чи үнэхээр Миний шаарддаг ард болох үнэ цэнтэй юу? Өнгөрснөө эргэн дурсаж өнөөдрийг дахин харвал та нарын хэн чинь Миний зүрх сэтгэлийг хангалуун болгосон бэ? Та нарын хэн чинь Миний санаа зорилгын төлөө үнэн голоосоо сэтгэл гаргасан бэ? Хэрвээ Би сануулаагүй бол та нар одоо ч гэсэн сэрээгүй, харин хөлдсөн мэт, мөн ичээндээ орсон мэт хэвээр үлдэх байлаа.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 13-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 374 Бурханаас төдийлөн ихийг олж аваагүй л байна уу?

Дараах: 376 Бурханд дуулгаваргүй хүмүүс Түүнээс урвадаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих