428 Бурханы өмнө хэрхэн тайван байх тухай
1 Хэрэв зүрх сэтгэлээ Бурханы өмнө үнэхээр тайван байлгая гэвэл ухамсартайгаар хамтран ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, та нар дор бүрнээ сүнслэг үйл ажиллагаандаа зориулах цаг болон хүмүүс, үйл явдал, зүйлсийг хойш тавих цагтай байж, зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван байлгах ёстой. Хүн бүр хувийн сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж, гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, Бурханы үгийн талаарх мэдлэг болон сүнс нь хэрхэн хөдөлдгийг тэмдэглэх ёстой; хүн бүр Бурханы өмнө зүрх сэтгэлээ ухамсартайгаар тайван байлгах ёстой.
2 Хэрэв чи өдөр бүр нэг юм уу хоёр цагийг жинхэнэ сүнслэг амьдралд зориулж чадвал тэр өдөр амьдрал чинь баялаг санагдаж, зүрх сэтгэл чинь гэрэлтэй, тодорхой байх болно. Хэрэв чи өдөр бүр иймэрхүү сүнслэг амьдралаар амьдарвал зүрх сэтгэл чинь Бурханы эзэмшилд улам бүр эргэн очиж чадах ба сүнс чинь улам хүчтэй болж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжирч, Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар алхах чадвар чинь нэмэгдэж, Бурхан чамд улам их ерөөл хайрлана. Эхэндээ чи энэ эрэл хайгуулд асар их үр дүнд хүрэхгүй байж болох ч ухарч буцах юм уу сөрөг байдалд хутгалдахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй—харин шаргуу ажилласаар л байх ёстой!
3 Сүнслэг амьдралаар амьдрах тусам зүрх сэтгэл чинь Бурханы үгэнд улам эзэмдүүлж, эдгээр асуудалд үргэлж санаа зовж, энэ ачааг үргэлж үүрнэ. Дараа нь сүнслэг амьдралаараа дамжуулан сэтгэлийн гүн дэх үнэнээ Бурханд илчил; юу хийхийг хүсэж байгаагаа, юун тухай бодож байгаагаа, Түүний үгийг юу гэж ойлгож, юу гэж үзэж байгаагаа Түүнд хэл. Юуг ч, бүр өчүүхэн жаахныг ч бүү нуу! Зүрх сэтгэлдээ байгаа үгийг хэлж, Бурханд үнэн сэтгэлээ илчилж дад; зүрх сэтгэл дотор чинь байгаа л бол боломжтой бүх аргаар үүнийгээ хэл.
4 Ийм маягаар ярих тусмаа чи Бурханы хайр татам байдлыг улам мэдэрч, зүрх сэтгэл чинь Бурханд улам хүчтэй татагдана. Ийм зүйл тохиолдох үед чи Бурхан чамд өөр хэнээс ч илүү ойр дотно гэдгийг мэдэрнэ. Чи юу ч болж байсан Бурханы хажуугаас огт холдохгүй. Хэрэв чи өдөр бүр ийм сүнслэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүнийг зориуд марталгүй, харин амьдралд чинь асар их ач холбогдолтой зүйл гэж үздэг бол Бурханы үг зүрх сэтгэлийг чинь эзэмдэнэ. Ариун Сүнс сэтгэл хөдөлгөх гэж үүнийг хэлдэг. Тэгээд зүрх сэтгэлийг чинь Бурхан үргэлж эзэмдэж байсан мэт, хайрладаг зүйл чинь үргэлж зүрх сэтгэлд чинь байсан мэт байх болно. Хэн ч чамаас үүнийг булаан авч чадахгүй. Ийм зүйл тохиолдоход Бурхан үнэхээр дотор чинь амьдарч, зүрх сэтгэлд чинь байр эзэлнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдрал хүнийг зөв зам руу хөтөлдөг”-өөс шинэчлэн найруулав