221 Шинэ хүн болох нь

I

Урьд нь Бурханд итгэдэг байснаа бодохоор сэтгэлдээ өртэй санагдах юм.

Үнэнийг эрэлхийлээгүй учраас би олон харуусалтай хоцорчээ.

Үүргээ биелүүл гэж Бурхан намайг өргөмжилсөн ч Түүний хүслийг би анхаарсангүй.

Бусад хүнтэй өөрийгөө харьцуулахын тулд л ажиллаж, номлодог байжээ.

Бусдаар хүндлүүлэн, тахин шүтүүлэх дуртай байжээ.

Бурханд нэр төдий л үйлчлэн, бодит байдал дээр өөрийгөө өргөмжилж байжээ.

Бурханы үг надад олонтоо сануулж, анхааруулсан ч би анхаараагүй.

Шагнал, титмийг л би тууштай хөөцөлдсөөр байсан.

Нэр төр, байр суурийн төлөөх тэмцлийг маань Бурхан жигшдэг.


II

Бурхан нүүр буруулж, би хандах газаргүйгээр харанхуйд уналаа.

Амилсан цогцос шиг би хэдэн жил мэт санагддаг өдөр хоногийг өнгөрөөлөө.

Шалгалтын дунд би Бурханы шүүлтийг хүлээн авч, өөрийгөө эргэцүүллээ,

биеэ тоосон би хамаг эрүүл ухаанаа алдсан гэдгээ тэгэхэд л ухаарлаа.

Үнэнгүй би өөрийгөө дөвийлгөж байсан—үнэхээр ичгүүртэй!

Тэргүүн тэнгэрэлчийнх шиг миний уг чанарыг Бурхан хараавал зохино.

Айн чичирч, Бурханы өмнө би асар их харуусан сөгдлөө.

Бурханд ингэж тэрсэлж, эсэргүүцдэг би яахан хүн гэж дуудуулах үнэ цэнтэй байх билээ?

Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрч, зан чанараа өөрчлөхийг би хүснэ.


III

Бурханы шүүлтийг туулснаар би Бурханы зан чанар зөвт гэдгийг мэдлээ.

Зүрх сэтгэлдээ би Бурханыг хүндлэн, дуулгавартай дагаж, хүний төрхийг амьдран харуулдаг.

Зан чанараа өөрчлөхгүй бол Бурханд үйлчлэх үнэ цэнгүйг одоо л би мэдлээ.

Бурханы хамгаалалт дор намайг аваачсан, цагаа олсон шүүлтэд нь талархъя.

Одоо би Бурханы хайрыг амслаа, энэ нь тун жинхэнэ, бодитой юм байна.

Өө Бурхан минь, би Танд дахин хэзээ ч тэрслэхгүй, бас Таныг шаналгахгүй.

Эцсийн энэ цаг мөчийг нандигнан, шинэ хүн болмоор байна,

бусдын хүндлэлийг эрж хайлгүй, Таны хүслийг л хангамаар байна,

Таны үгээр амьдарч, Таныг өргөмжлөн, бүх зүйл дээрТаныг гэрчилмээр байна.

Өмнөх: 220 Хуучин хэвэндээ орж, Бурханыг дахин шархлуулмааргүй байна

Дараах: 222 Бурханы хайр татам байдлыг би харсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих