430 Бурханы өмнө тайван байх дадлага

I

Бусадтай ярьж, эсвэл алхах үедээ

“зүрх сэтгэл минь Бурханд ойрхон.

Гадаад талын зүйлд төвлөрдөггүй” гэж хэлбэл

Бурханы өмнө чи тайван байна.

Зүрх сэтгэлийг чинь гадагш нь татах

зүйлстэй бүү харьц.

Бурханаас зүрх сэтгэлийг чинь холдуулах

хүмүүстэй бүү харилц.

Бурханаас өөр зүйлсийг эрэлхийлбэл

төгс болгуулах боломжгүй.

Түүний үгийг сонссон ч

Түүний өмнө тайван байж чаддаггүй хүмүүс бол

үнэнийг хайрладаггүй,

Бурханыг хайрладаггүй хүмүүс юм.

Өөрийгөө одоо өргөн барихгүй бол

хэзээ өргөн барих вэ?

Бурхантай ойр байхаас

сатааруулах юуг ч хая,

үүнээс хол бай.

Аминд чинь ач тустай.

Ариун Сүнс агуу ажил хийж,

Бурхан Өөрөө хүмүүсийг төгс болгож байна.

Бурханы өмнө тайван байж чадахгүй бол

Бурханы сэнтий рүү буцаж очихгүй байх болно,

Бурханы сэнтий рүү буцаж очихгүй байх болно.


II

Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь

жинхэнэ тахил юм.

Зүрх сэтгэлээ үнэхээр өргөн барьдаг хүн

Бурханаар бүрэн дүүрэн болгуулна.

Чамайг засаж, чамтай харьцаж байсан ч

урам хугаралт, бүтэлгүйтэлтэй тулгарсан ч бүү сатаар,

зүрх сэтгэлээ үргэлж хэвээр хадгалж,

Бурханы өмнө үргэлж тайван бай.


III

Хүмүүс чамд яаж ч хандсан

Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлга.

Ямар ч орчинд чи

гай тотгор, зовлон зүдгүүр,

шалгалттай тулгарсан ч хамаагүй ээ,

Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлга.

Төгс болгуулах зам энэ юм.

Төгс болгуулах зам энэ юм.

Бурхантай ойр байхаас

сатааруулах юуг ч хая,

үүнээс хол бай.

Аминд чинь ач тустай.

Ариун Сүнс агуу ажил хийж,

Бурхан Өөрөө хүмүүсийг төгс болгож байна.

Бурханы өмнө тайван байж чадахгүй бол

Бурханы сэнтий рүү буцаж очихгүй байх болно,

Бурханы сэнтий рүү буцаж очихгүй байх болно.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 429 Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах арга зам

Дараах: 431 Бурханы өмнө зүрхээ тайван байлгахын үр жимс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих