484 Бурханд жинхэнээсээ итгэнэ гэдэг нь Түүний үгийг хэрэгжүүлж туулах явдал юм
1 Бурханы үгийн бодит туршлага дунд л хүн үнэн болон амиар хангагдаж чадна; эндээс л хүн хэвийн хүн чанар гэж юу болох, утга учиртай амьдрал гэж юу болох, жинхэнэ бүтээгдсэн зүйл гэж юу болох, Бурханд бодитоор дуулгавартай байх гэж юу болохыг ойлгож авч чадна; эндээс л Бурханыг хэрхэн анхаарч халамжлах ёстойг, бүтээгдсэн зүйлийн үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг, хэрхэн жинхэнэ хүний дүртэй болох ёстойг ойлгож авч чадна; эндээс л жинхэнэ итгэл, жинхэнэ шүтлэг мөргөл гэж юу гэсэн үг болохыг ойлгож авч чадна; тэнгэр, газар бүх зүйлийн Захирагч хэн болохыг ойлгож авч чадна; бүхнийг захирагч Нэгний бүх зүйлийг захирч, удирдаж, хангадаг арга барилыг ойлгож авч чадна; бүхнийг захирагч Нэгний оршин тогтнож, үзэгдэж, ажилладаг арга барилыг ухаарч ойлгож авч чадна.
2 Бурханы үгийг бодитоор туулахаас өөрөөр хүнд Бурханы үг болон үнэний талаарх ямар ч жинхэнэ мэдлэг, ойлголт байдаггүй. Ийм хүн бол чухамдаа амьд үхдэл, бүрэн цогцос бөгөөд Бүтээгчтэй хамаатай бүх мэдлэг түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Бурханы нүдээр ийм хүн хэзээ ч Түүнд итгээгүй, мөн хэзээ ч Түүнийг дагаж байгаагүй, иймээс Бурхан ийм хүнийг жинхэнэ бүтээгдсэн зүйл гэх нь байтугай Өөрийн итгэгч, дагалдагч гэж хэзээ ч үздэггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас шинэчлэн найруулав