Өмнөх үг

Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, Бурханы хүсэлд нийцэхийн тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс “Бурхан” гэх үг, “Бурханы ажил” гэх мэт хэлцийг мэддэг боловч Бурханыг мэддэггүй, Бурханы ажлыг бүр ч мэддэггүй. Тэгэхээр, Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий танил бус учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцдэггүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханаар ашиглуулахад тохирохгүй, Бурханы хүслийг хангаж бүр ч чадахгүй. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэдэгт итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс гадна, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ба ажлыг туулж, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л “Бурханд итгэх итгэл” хэмээн нэрлэж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн энгийн, хөнгөн хийсвэр асуудал гэж үздэг. Бурханд ийм маягаар итгэдэг хүмүүс Бурханд итгэхийн утга учрыг алдсан байдаг бөгөөд эцсээ хүртэл үргэлжлүүлэн итгэлээ ч гэсэн, Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байдаг. Өнөөдөр ч гэсэн бичиг үсгийн дагуу, хоосон сургаал дотор Бурханд итгэдэг хүмүүс бий. Өөрсдөд нь Бурханд итгэх итгэлийн мөн чанар байхгүй гэдгийг тэд мэддэггүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Гэсэн ч амар амгалангийн ерөөл болон арвин их нигүүлслийн төлөө Бурханд залбирсаар байдаг. Бүгдээрээ түр зогсоод, зүрх сэтгэлээ тайван байлгаж, өөрсдөөсөө ингэж асууцгаая: Бурханд итгэх нь үнэхээр газар дэлхий дээрх хамгийн амархан зүйл юм гэж үү? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас цаашгүй юм гэж үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы хүслийг үнэхээр хангаж чадна гэж үү?

Бурхан, хүн хоёрыг эн тэнцүү мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан хүний ертөнцөд биечлэн Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байлаа. Тэгвэл бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний сайшаалыг хүртэж чадахгүй байх байв. Хэрвээ Бурхан ажиллаж эхлэхгүй бол хүн хэчнээн сайн ажиллалаа ч гэсэн, бүгд хий дэмий болно, учир нь Бурханы бодол үргэлж хүний бодлоос дээгүүр байх ба Бурханы мэргэн ухааныг хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “бүрэн ойлгодог” гэж хэлдэг хүмүүс бол чадваргүй хүмүүс гэж Би хэлдэг; тэд бүгд биеэ тоосон, мунхаг байдаг. Хүн Бурханы ажлыг тодорхойлох ёсгүй; түүнчлэн, хүн Бурханы ажлыг тодорхойлж чадахгүй. Бурханы нүдээр бол хүн шоргоолж шиг өчүүхэн юм; тэгэхээр хүн яаж Бурханы ажлыг ойлгож чадах юм бэ? “Бурхан ингэж, тэгж ажилладаггүй”, эсвэл “Бурхан ийм, тийм” хэмээн чалчих дуртай хүмүүс биеэ тоосон байдалтай ярьж байгаа бус уу? Махан биетэй хүнийг Сатан завхруулсан гэдгийг бид бүгд мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь хүн төрөлхтний уг чанар юм. Хүн төрөлхтөн Бурхантай эн зэрэгцэж чадахгүй, Бурханы ажилд зөвлөгөө өгч бүр ч чадахгүй. Бурхан хүнийг хэрхэн залж чиглүүлдгийн тухайд бол, энэ нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн ийм, тийм гэсэн үзэл бодол илэрхийлэлгүйгээр захирагдах ёстой, учир нь хүн бол тоос шороо төдий билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар зорьж байгаа тул Бурханыг бодолцож үзэг гэсэндээ Бурханы ажилд өөрсдийн үзлийг нэмэх ёсгүй, тэр ч байтугай Бурханы ажлыг зориуд эсэргүүцэхийн тулд завхарсан зан чанараа чадлынхаа хэрээр ашиглах ёсгүй. Тэгвэл бид антихристүүд болох бус уу? Тийм хүмүүс яаж Бурханд итгэж чадах юм бэ? Бид Бурхан байдаг гэдэгт итгэдэг, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүнийг харахыг хүсдэг учраас үнэний замыг эрэлхийлэх ёстой ба Бурхантай нийцэлтэй байх замыг хайх ёстой. Бид Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэж зогсох ёсгүй. Тийм үйлдлээс ямар сайн үр дагавар гарах юм бэ?

Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байж магад, тэдгээр нь чамд хачин санагдаж магад боловч төрөлхийн чанараа бүү илчил гэж Би чамд зөвлөе, учир нь Бурханы өмнө зөвт байдлын төлөө үнэхээр өлсөж цангадаг хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэн сүсэгт хүмүүсийг л Бурхан гэгээрүүлж, залж чиглүүлж чадна. Хэрүүл маргаанаар биш, тайван тогтуунаар үнэнийг эрж хайснаар үр дүнд хүрдэг. “Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн” гэж Би хэлэхдээ Бурхан махбодод эргэн ирсэн явдлыг хэлж байгаа юм. Магадгүй эдгээр үгийг чи тоодоггүй байх; магадгүй чи тэдгээрийг үзэн яддаг; эсвэл магадгүй асар их сонирхдог байх. Ямартай ч, Бурханы илрэлтийг үнэхээр хүсэн хүлээдэг бүх хүн яаран дүгнэлт гаргахын оронд энэ баримттай нүүр тулж, няхуур шинжлэн үзэж чадна гэж Би найдаж байна; энэ бол ухаалаг хүний хийх ёстой зүйл юм.

Ийм зүйлийг судалж шинжлэх нь хэцүү биш боловч бид дор бүрнээ энэ нэг үнэнийг мэдэх шаардлагатай байдаг: Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлж чадахгүй; түүгээр ч үл барам, Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэхгүй. Есүсийн гадаад дүр төрх хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний төрх байдал болон хувцаслалт жинхэнэ ялгамж чанарынх нь талаар ямар нэг сэжүүр өгч чадаагүй бус уу? Эртний фарисайчууд Есүсийн гадаад дүр төрхийг л харж, хэлсэн үгийг нь үнэн сэтгэлээсээ авч үзээгүйгээс болоод Түүнийг эсэргүүцсэн биш үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар нэг бүр түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханыг эргэн ирэхэд хэрхэн угтан авахаа анхааралтай бодолцон үзэж, хэрхэн үнэнийг дуулгавартай дагадаг хүн байх тухай тодорхой мэдэж байх ёстой. Есүс үүл хөлөглөн эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүрийн хариуцлага энэ билээ. Бид сүнсний нүдээ арчиж цэвэрлэн, хэтрүүлэгтэй уран зөгнөлийн үгэнд автахгүй байх ёстой. Бурханы бодитой ажлын талаар бодож, Бурханы бодит талыг харах ёстой. Эзэн Есүс үүл хөлөглөн, та нарын дунд гэнэт бууж ирээд, Өөрийг нь хэзээ ч мэдээгүй, хараагүй, Өөрийнх нь хүслийг хэрхэн дагахаа мэддэггүй та нарыг авах тэр өдрийг үргэлж хүсэн хүлээж, сэтгэл хөдлөлдөө бүү авт, эсвэл мөрөөдөлдөө бүү умба. Бодитой хэрэг явдлыг бодсон чинь дээр!

Чи судлах зорилгоор, эсвэл хүлээн зөвшөөрөх санаатайгаар энэ номыг нээсэн байж магадгүй; хандлага чинь ямар ч байлаа гэсэн үүнийг дуустал нь уншиж, амархан хойш тавихгүй гэж Би найдаж байна. Магадгүй, эдгээр үгийг уншсаны дараа хандлага чинь өөрчлөгдөнө, гэхдээ тэр нь чиний сэдэл, ойлголтын түвшнээс хамаардаг. Гэвч, чиний мэдэх ёстой нэг зүйл бий: Бурханы үгийг хүний үг болгож болохгүй, хүний үгийг Бурханы үг болгож бүр ч болохгүй. Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш. Энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээрийг Бурханы үг гэж биш, зүгээр л хүний олж авсан гэгээрэл хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй. Тэр тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг яаж хүний олж авсан гэгээрэлтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь хэрэгжүүлэлтийн энгийн заавар буюу мэдлэг төдий юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний энгийн гэгээрэл гэж үзээд, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний алдаа юм. Ямар ч байсан чи хэзээ ч зөв бурууг хольж, өндрийг нам болгож, гүн гүнзгийг өнгөц гэж эндүүрэх ёсгүй; ямар ч байсан чи үнэн гэдгийг нь мэддэг зүйлээ хэзээ ч зориуд няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүр асуудлыг зөв байр сууриас шинжилж, Бурханы бүтээлийн өнцгөөс Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрөх ёстой; эс бөгөөс тэднийг Бурхан таягдан хаяна.

Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажилд тулгуурласан юм. Энэ нь, Хуулийн эрин үеийг төгсгөснийхөө дараа Бурханы хийсэн шинэ эрин үеийн ажил байв. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн ажлаа үргэлжлүүлсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагшилж байгаа. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусмагц Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх шинэ ажил байх болно. Энэ удаад бие махбодтой болсон нь Есүсийн ажил дууссаны дараа Бурхан хоёр дахь удаа бие махбод болсон хэрэг юм. Мэдээж, энэ удаа бие махбодтой болсон нь бие даан тусдаа тохиолддоггүй; харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурхан ажлын шинэ үе шатыг эхлэх бүрд үргэлж шинэ эхлэл байх ёстой, мөн ердөө шинэ эрин үеийг авчрах ёстой. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байгаа. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн авч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед гацаж үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн завхарсан зан чанараас хэзээ ч ангижрахгүй. Хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг мөртөө Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй байдаг бол итгэлдээ Бурханыг үнэхээр олж авч хэзээ ч чадахгүй. Энэ төрлийн итгэл үнэхээр өрөвдөлтэй. Энэ номыг уншиж дуусаад, Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жил тээсэн итгэл найдвар чинь эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдэрнэ; одоо л Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг ойлгож, Бурхан хэчнээн бодитой бөгөөд төгс хүчтэй болохыг үнэхээр мэдэрсэн гэж чамд санагдана. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдэрнэ. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы хүсэлд нийцэх гэж юу болох талаар тодорхой мэднэ. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухай баримтыг голж, эсвэл үгүйсгэвэл юу ч олж авалгүй гар хоосон үлдээд, эцэст нь Бурханыг эсэргүүцсэн гэмтэй гэж хэлүүлнэ. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт, шүүлтийн урсгалд хүний Хүү айлдвараараа дамжуулан төрөлх зан чанараа илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгодог нь Иоханы харсан хүний Хүүгийн нүүр царайн үнэн зөв дүрслэл юм. (Мэдээж, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авдаггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний хэлийг ашиглан Бурханы жинхэнэ нүүр царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд төрөлх зан чанараа илэрхийлэх аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг ойлгосон бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан дэндүү агуу бөгөөд хүний хэлээр бүрэн илэрхийлэх аргагүй. Хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулмагцаа дэнгүүдийн дундах хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэднэ: “Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв.” Тэр үед чи, маш олон үг хэлсэн энэ эгэл махбод нь хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан гарцаагүй мөн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэднэ. Түүнчлэн, хэчнээн их ерөөгдсөнөө үнэхээр мэдэрч, хамгийн хувьтай хүн гэдгээ мэдэрнэ. Чи энэхүү ерөөлийг хүлээн авахыг хүсэхгүй байна гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил

Дараах: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих