379 Бурханаас урвах нь хүний төрөлх чанар юм

1 Хүн нэг бүрийн амь сүнснээс ирдэг бөгөөд амь нь махан биед төрөлхөөсөө байдаггүй. Тиймээс хүний уг чанар махан биеэс бус, харин сүнснээс гаралтай. Сатаны уруу таталт, гай зовлон, завхралыг хэрхэн туулснаа хүн бүрийн сүнс нь л мэддэг. Хүний махан бие эдгээрийг мэдэх аргагүй. Тиймээс, хүн төрөлхтөн өөрийн эрхгүй улам харанхуй, улам бузар, улам ёрын муу болж, харин хүн Бид хоёрын хоорондох зай улам ихсээд, хүн төрөлхтний хувьд амьдрал улам харанхуй болдог. Сатан хүн төрөлхтний сүнсийг атгаж байдаг тул мэдээж хүний махан биеийг ч бас эзлэн авсан. Ийм махан бие, ийм хүн төрөлхтөн яаж Бурханыг эсэргүүцэхгүй байж чадах юм бэ? Тэд Түүнтэй төрөлхөөсөө нийцэлтэй байж яаж чадах юм бэ? Сатан Надаас урвасан учраас Би түүнийг агаар луу доош хаясан. Тэгвэл хүмүүс яаж үүнээс ангижирч чадах юм бэ? Ийм учраас урвалт бол хүний уг чанар юм.

2 Түүний зорилго бол хэчнээн удаан хугацаанд Бурханыг дагасан чинь хамаагүй, уг чанар чинь Бурханаас урвадаг хэвээр байгаа гэх баримтыг хүмүүст бүр эцэст нь мэдэгдэж, үүнийг тэдний зүрх сэтгэлийн гүнд шингээх юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн амь туйлын төлөвшилтөд хүрч чаддаггүй, зан чанарт нь л харьцангуй өөрчлөлт гарч болдог учраас Бурханаас урвах гэдэг нь хүний уг чанарт байдаг билээ. Амь чинь хэчнээн төлөвшсөн, туршлага чинь хэчнээн гүн гүнзгий, өөртөө итгэх итгэл чинь хэр их байх нь хамаагүй, хаана төрсөн, хаашаа явж байгаагаас чинь үл хамааран Бурханаас урвах уг чанар чинь хэдийд ч, хаана ч гарч ирэх боломжтой гэдгийг бүх хүнд сануулдаг. Бурханаас урвах нь хүн нэг бүрийн төрөлх уг чанар юм гэдгийг Бурхан хүн болгонд хэлэхийг хүсдэг. Бурханы санаа зорилго нь хүн төрөлхтнийг таягдан хаях юм уу яллах шалтаг олохын төлөө биш, харин хүмүүсийг Бурханы удирдамжийг хүлээн авахын тулд цаг үргэлж Бурханы өмнө анхааралтай амьдарч чаддаг болгохын тулд тэдэнд хүний уг чанарыг илүү их мэдүүлэх зорилготой байдаг бөгөөд энэ нь хүмүүсийг Бурханы өмнө байхаа больж, эргэлт буцалтгүй замд хөл тавихаас нь болиулна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 378 Хүний уг чанар бол урвалт

Дараах: 380 Бурханаас урвахын аюулт үр дагавар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих