Бурханы төлөө өөрсдийгөө үнэхээр зарлагаддаг хүмүүс ерөөлтэй еэ
Өнөөдөр, Миний хүслийг биелүүлдэг, Миний ачааг анхаарч хайхардаг, жинхэнэ зүрх, чин сэтгэлээр Надад бүхнээ өгч чадах хэнийг ч болов Би хайрладаг бөгөөд Өөрөөсөө холдуулахгүйгээр тогтмол гэгээрүүлнэ. “Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг чамайг гарцаагүй их ерөөнө” гэж Би байнга хэлдэг. “Ерөөнө” гэж юуг хэлж байна вэ? Чи мэдэх үү? Ариун Сүнсний одоогийн ажлын хувьд, энэ нь Миний чамд өгч байгаа ачааг хэлж байгаа юм. Чуулганы төлөө ачаа үүрч чадах, Надад өөрсдийгөө чин сэтгэлээсээ зориулдаг бүх хүний ачаа, жинхэнэ зүрх сэтгэл нь Миний хүртээсэн ерөөл билээ. Үүнээс гадна, Миний тэдэнд өгдөг илчлэл ч бас Миний ерөөл юм.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Наян хоёрдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав