Амийн оролт 3

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 444

Хүн сүнсний нарийн ширийнийг хэрхэн ойлгож авдаг вэ? Ариун Сүнс хүн дотор хэрхэн ажилладаг вэ? Сатан хүн дотор яаж ажилладаг вэ? Муу ёрын сүнснүүд хүн дотор хэрхэн ажилладаг вэ? Илрэлүүд нь юу вэ? Чамд ямар нэгэн зүйл тохиолдох үед энэ нь Ариун Сүнснээс ирдэг үү, чи үүнийг дуулгавартай дагах ёстой юу, эсвэл голох ёстой юу? Хүмүүсийн бодит хэрэгжүүлэлтэд хүний хүслээс ихээхэн зүйл гардаг ч хүмүүс үүнийг Ариун Сүнснээс ирдэг гэж тууштай итгэдэг. Зарим зүйл муу ёрын сүнснээс ирдэг атал хүмүүс тэдгээрийг Ариун Сүнснээс ирсэн гэж бодсоор байдаг бөгөөд заримдаа Ариун Сүнс хүмүүсийг дотроос нь залж чиглүүлдэг ч хүмүүс, ийм удирдамж Сатанаас ирдэг хэмээн айж, дуулгавартай дагаж зүрхэлдэггүй, гэтэл бодит байдал дээр тэр удирдамж нь Ариун Сүнсний гэгээрэл байдаг. Тиймээс хүн ялган салгахгүй л бол бодит туршлагаараа туулах ямар ч аргагүй юм; ялгаж салгахгүйгээр амь олж авах аргагүй. Ариун Сүнс яаж ажилладаг вэ? Муу ёрын сүнс яаж ажилладаг вэ? Хүний хүслээс юу гардаг вэ? Мөн Ариун Сүнсний удирдамж болон гэгээрлээс юу төрөн гардаг вэ? Хэрвээ чи хүний доторх Ариун Сүнсний ажлын хэв маягийг ухаарвал өдөр тутмын амьдралдаа болон бодит туршлагынхаа явцад мэдлэгээ өсгөж, ялган салгаж чадна; та нар Бурханыг мэдэж авч, Сатаныг ойлгож, ялган таньж чадна; мөн өөрсдийн дуулгавартай байдал юм уу эрэл хайгуулдаа будилж төөрөлдөхгүй бөгөөд бодол санаа нь саруул тунгалаг, Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагадаг нэгэн байх болно.

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг; тэд идэвхгүй, албадуулсан байдаггүй, харин идэвх санаачилгаараа үйлддэг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхыг хүсэж, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байдаг. Тэд дотроо шаналалтай, сул дорой байдаг хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байдаг; тэд дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал болон сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ тэд дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэх хайрыг амьдран харуулдаг; тэд Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яддаг. Ариун Сүнсний ажлаар хөдөлгөгддөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг бөгөөд үнэнийг байнга эрэлхийлдэг, мөн хүн чанарыг эзэмшдэг. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн байр байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүн дээр ажиллаж, хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Тэрээр хэрэгцээнийх нь дагуу тэднийг хангаж, дутагддаг зүйл болон дутагдлынх нь дагуу эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг бодит амьдрал дээр гэгээрүүлж, залж чиглүүлэхийн төлөө байдаг; тэд бодит амьдрал дээр Бурханы үгийг туулж байж л Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа эерэг байр байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнсний ажилтай байдаг. Ийм байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байдаг; залбирах үедээ урам зоригтой байдаг; ямарваа зүйл тохиолдоход идэвхгүй бус байдаг; ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг тэдгээр зүйлийн дотроос харж чаддаг. Тэд идэвхгүй, сул дорой биш байдаг бөгөөд бодит бэрхшээлтэй тулгарсан хэдий ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

Ариун Сүнсний ажил ямар үр дүнд хүрдэг вэ? Чи мунхаг, ялган таних чадваргүй байж болох боловч Ариун Сүнс ажиллаж л байгаа цагт чи итгэлтэй болж, Бурханыг хангалттай хайрлаж чадахгүй байгаагаа үргэлж мэдэрнэ. Урдах бэрхшээл чинь хэчнээн их байлаа ч, чи хамтран ажиллахад бэлэн байна. Чамд ямар нэгэн юм тохиолдож, тэр нь Бурханаас ирсэн үү, эсвэл Сатанаас ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байх боловч чи хүлээж чадна, мөн идэвхгүй ч биш, хайнга ч биш байх болно. Энэ бол Ариун Сүнсний хэвийн ажил юм. Ариун Сүнс дотор чинь ажиллах үед чамд бодит бэрхшээл тулгарсаар байдаг: Заримдаа чи уйлж, заримдаа чиний даван гарч чадахгүй зүйлс байдаг боловч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ердийн ажлын л үе шат юм. Хэдийгээр чи тэдгээр бэрхшээлийг даван гараагүй ч, хэдийгээр тухайн үед сул дорой, гомдлоор дүүрэн байсан ч дараа нь туйлын итгэлээр Бурханыг хайрлаж бас л чадсан. Чиний идэвхгүй байдал хэвийн туршлагатай байхад чинь саад хийж чадахгүй бөгөөд бусад хүн юу ч хэлж байсан, бусад нь чам руу яаж ч дайрч довтолж байсан, Бурханыг хайрлаж мөн л чаддаг. Залбирлын үеэр чи, урьд нь Бурханд маш их өртэй байдаг байсан гэдгээ үргэлж мэдэрдэг бөгөөд тийм зүйлстэй дахин тулгарах болгондоо Бурханыг хангалуун байлгаж, махан биеэс татгалзахаар шийддэг. Энэхүү хүч чадал нь дотор чинь Ариун Сүнсний ажил байгааг харуулдаг. Энэ нь Ариун Сүнсний ажлын хэвийн байр байдал юм.

Сатанаас гардаг ажил гэж юу вэ? Сатанаас гардаг ажилд хүмүүсийн доторх үзэгдэл тодорхойгүй байдаг; хүмүүс хэвийн хүн чанаргүй, үйлдлийнх нь цаад сэдэл буруу байдаг бөгөөд хэдийгээр Бурханыг хайрлахыг хүсдэг ч дотор нь үргэлж буруутгал байдаг, эдгээр буруутгал болон бодол тэдний дотор байнга саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байхад нь саад хийдэг. Өөрөөр хэлбэл, Сатаны ажил хүмүүсийн дотор ормогц зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байж чаддаггүй. Тийм хүмүүс өөрсдийгөө яахаа мэддэггүй—хүмүүс цугларч байгааг харах үедээ зугтахыг хүсэж, бусдыг залбирч байхад нүдээ аньж чаддаггүй. Муу ёрын сүнсний ажил нь Бурхан, хүн хоёрын хоорондох хэвийн харилцааг сүйтгэж, хүмүүсийн урьдын үзэгдэл болон амийн оролтын замыг самууруулдаг; зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чаддаггүй ба тэднийг үймүүлж, дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог. Тэдний зүрх сэтгэл амар тайван байж чаддаггүй бөгөөд тэдэнд Бурханыг хайрлах ямар ч хүч чадал үлдэлгүй, сүнсээрээ унасан байдаг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Сатаны ажлын илрэл нь: үзэл бодолдоо бат зогсож, гэрчлэлд зогсож чадахгүй байх, чамайг Бурханы өмнө буруутай, Бурханд үнэнч бус нэгэн болгох зэрэг юм. Сатан хөндлөнгөөс оролцох үед чи өөрийн доторх Бурханыг гэх хайр болон үнэнч байдлаа алдаж, Бурхантай харилцах хэвийн харилцаагаа үгүй хийдэг бөгөөд үнэнийг юм уу өөрийгөө сайжруулахаар эрэлхийлдэггүй; харин доройтож, идэвхгүй болж, өөрийгөө өөгшүүлж, нүглийн тархалтыг зоргоор нь тавьдаг ба нүглийг үзэн яддаггүй; түүнчлэн Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгодог; чиний дотор Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөдөг байдлыг алга болгон, Бурханы талаар гомдоллож, Бурханыг эсэргүүцэж, сэжиглэхэд чамайг хүргэдэг; тэр ч бүү хэл, чи Бурханыг орхих эрсдэлд ордог. Энэ бүхэн Сатанаас гардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 445

Өдөр тутмын амьдралд чинь ямар нэгэн зүйл тохиолдох үед Ариун Сүнсний ажлаас гарсан уу, эсвэл Сатаны ажлаас гарсан уу гэдгийг нь чи хэрхэн ялган салгах ёстой вэ? Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн байх үед сүнслэг амьдрал болон махан бие дэх амьдрал нь хэвийн байдаг, эрүүл ухаан нь хэвийн, эмх цэгцтэй байдаг. Ийм нөхцөл байдалд байх үед тэдний дотроо туулж, мэдэж авдаг зүйлийг ерөнхийд нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөнөөс гардаг (Бурханы үгийг идэж, уух үедээ мэдлэг ухаантай байх юм уу зарим нэг энгийн мэдлэг эзэмшиж, эсвэл зарим зүйл дээр үнэнч байж, эсвэл зарим зүйл дээр Бурханыг хайрлах чадалтай байх—энэ бүхэн Ариун Сүнснээс гардаг) гэж хэлж болно. Хүн дэх Ариун Сүнсний ажил тун хэвийн байдаг; хүн үүнийг мэдрэх чадваргүй бөгөөд энэ нь хүнээр өөрөөр нь дамжиж байгаа мэт санагддаг, гэхдээ үнэндээ энэ нь Ариун Сүнсний ажил юм. Өдөр тутмын амьдралд, Ариун Сүнс хүн бүрд их, бага ажлын аль алийг хийдэг бөгөөд гагцхүү энэ ажлын хэмжээ л ялгаатай байдаг. Зарим хүн сайн хэв чанартай байдаг бөгөөд аливааг хурдан ойлгодог, тэдний доторх Ариун Сүнсний гэгээрэл ялангуяа их байдаг. Харин зарим хүн хэв чанар муутай, аливааг ойлгохдоо удаан байдаг боловч Ариун Сүнс тэднийг дотроос нь хөдөлгөдөг бөгөөд тэд ч бас Бурханд үнэнч байж чадна—Ариун Сүнс Бурханыг эрэлхийлдэг бүх хүнд ажилладаг. Өдөр тутмын амьдралдаа хүмүүс Бурханыг эсэргүүцдэггүй, эсвэл Бурханы эсрэг тэрсэлдэггүй, Бурханы удирдлагад харшлах зүйлсийг хийдэггүй, Бурханы ажилд саад болдоггүй байх үед хүн нэг бүрд Бурханы Сүнс их, бага хэмжээгээр ажилладаг; Тэрээр тэднийг хөдөлгөж, гэгээрүүлж, тэдэнд итгэл, хүч чадал өгч, идэвх санаачилгатайгаар ороход хүргэж, мөн залхуурахгүй, махан биеийн зугаа цэнгэлд шунахгүй, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байж, Бурханы үгийг хүсэн эрмэлзэхэд хүргэдэг. Энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирдэг ажил билээ.

Хүмүүсийн байр байдал хэвийн бус байх үед тэднийг Ариун Сүнс хаядаг; тэд оюун санаандаа гомдомтгой, буруу сэдэлтэй байдаг, мөн залхуурч, махан биеэ өөгшүүлж, зүрх сэтгэл нь үнэний эсрэг тэрсэлдэг. Энэ бүхэн Сатанаас гардаг. Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн бус байх үед, мөн тэдний дотор харанхуй байж, хэвийн эрүүл ухаанаа алдаж, Ариун Сүнсэнд хаягдаж, өөрсдийнхөө дотор Бурханыг мэдэрч чадахгүй байх үед дотор нь Сатан ажиллаж байгаа юм. Хэрвээ хүмүүс дотроо үргэлж хүч чадалтай байж, Бурханыг үргэлж хайрладаг бол ерөнхийдөө аливаа зүйлс тэдэнд тохиолдох үед тэдгээр нь Ариун Сүнснээс ирдэг ба тэд хэнтэй ч уулзсан бай, тэр уулзалт нь Бурханы зохицуулалтын үр дүн байдаг. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал чинь хэвийн байх үед, мөн чамайг Ариун Сүнсний агуу ажил дотор байх үед Сатан чамайг ганхуулах боломжгүй. Энэхүү суурин дээр юм бүхэн Ариун Сүнснээс ирдэг гэж хэлж болох бөгөөд хэдий чамд буруу бодол байж болох ч тэдгээрээс татгалзаж, дагахгүй байж чадна. Энэ бүхэн Ариун Сүнсний ажлаас гардаг. Сатан ямар нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцдог вэ? Нөхцөл байдал чинь хэвийн бус байх үед, Бурханаар хөдөлгөгдөөгүй, Бурханы ажилгүй, дотроо уйтгартай, хоосон байх үед, Бурханд залбирсан ч юу ч ухаарахгүй, Бурханы үгийг идэж, уухдаа ч гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэхгүй байх үед та нарын дотор Сатан ажиллахад амархан байдаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсэнд хаягдаж, Бурханыг мэдэрч чадахгүй байх үед чинь Сатаны уруу таталтаас гардаг олон зүйл та нарт тохиолддог. Ариун Сүнсийг ажиллаж байхад Сатан ч бас нэгэн зэрэг ажилладаг байгаа. Ариун Сүнс хүний сэтгэл доторхыг хөдөлгөхийн сацуу Сатан хүнд саад болдог. Гэхдээ Ариун Сүнсний ажил тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд нөхцөл байдал нь хэвийн хүмүүс ялалт байгуулж чаддаг, энэ нь Ариун Сүнсний ажил Сатаны ажлыг ялан дийлж байгаа хэрэг юм. Харин Ариун Сүнсийг ажиллах үед хүмүүсийн дотор завхарсан зан чанар байсаар байдаг; гэхдээ Ариун Сүнсний ажлын үеэр хүмүүсийн хувьд өөрсдийнхөө тэрслүү байдал, сэдэл, хольцыг олж мэдэж, танихад амархан байдаг. Тэр үед л хүмүүс харуусаж, гэмших хүсэлтэй болдог. Ийм болохоор тэдний тэрслүү, завхарсан зан чанар Бурханы ажил дотор аажмаар хаягддаг. Ариун Сүнсний ажил нэн хэвийн байдаг; Түүнийг хүмүүс дээр ажиллахад хүмүүст мөн л бэрхшээл тохиолдоно, тэд мөн л уйлж, зовж, сул дорой байдаг бөгөөд тэдний хувьд тодорхойгүй зүйл их байсаар байдаг, гэхдээ ийм байдалд тэд уруудан доройтохоо больж, Бурханыг хайрлаж чаддаг, мөн хэдий тэд уйлж, дотроо шаналж байсан ч Бурханыг магтах чадвартай хэвээр байдаг; Ариун Сүнсний ажил тун хэвийн бөгөөд өчүүхэн төдий ч ер бусын биш. Ариун Сүнсийг ажиллаж эхэлмэгц хүмүүсийн байр байдалд өөрчлөлт гарч, тэдний хувьд үндсэн зүйлс арилдаг гэж ихэнх хүмүүс итгэдэг. Тийм итгэл нь эндүү ташаа юм. Ариун Сүнс хүний дотор ажиллах үед хүний идэвхгүй зүйлс байсаар байдаг бөгөөд биеийн хэмжээ нь өөрчлөгдөлгүй хэвээр үлддэг ч тэрээр Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авдаг тул түүний байр байдал илүү идэвх санаачилгатай, доторх нөхцөл байдал нь хэвийн байдаг ба тэрээр хурдан өөрчлөгддөг. Бодит туршлагаараа хүмүүс үндсэндээ Ариун Сүнсний юм уу Сатаны ажлыг туулдаг бөгөөд хэрвээ тэд эдгээр байр байдлыг ухаарч, ялган салгаж чадахгүй бол бодит туршлагад орох огт боломжгүй, зан чанарын өөрчлөлтийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Тиймээс Бурханы ажлыг туулахын гол түлхүүр нь ийм зүйлсийг нэвт шувт харж чаддаг байх явдал юм; ийм маягаар, тэдний хувьд үүнийг туулахад илүү амархан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 446

Ариун Сүнсний ажил нь эерэг үйл явц байдаг байхад Сатаны ажил нь ухралт, сөрөг байдал, тэрслүү байдал, Бурханыг эсэргүүцэх, Бурханд итгэл алдах, мөн магтан дуу дуулах ч дургүй байх, үүргээ биелүүлэхэд дэндүү сул дорой байх явдал юм. Ариун Сүнсний гэгээрлээс үүдэн гардаг бүхэн нь нэлээд ердийн байдаг; энэ нь чамайг хүчилдэггүй. Хэрвээ чи үүнийг дагавал амар тайван байна; хэрвээ дагахгүй бол дараа нь зэмлүүлнэ. Ариун Сүнсний гэгээрэлтэйгээр чиний хийдэг юу ч хязгаарлагдаж, саатуулагдахгүй, чи чөлөөтэй байх ба чиний үйлдлүүдэд хэрэгжүүлэх зам байх болно, чи ямар нэгэн хязгаарлалтад автахгүй, харин Бурханы хүсэлд үндэслэн үйлдэж чадна. Сатаны ажил олон зүйл дээр чамд саад учруулдаг; энэ нь чамайг залбирах хүсэлгүй, Бурханы үгийг идэж, уухад хэтэрхий залхуу, чуулганы амьдралаар амьдрах дургүй болгодог бөгөөд чамайг сүнслэг амьдралаас хөндийрүүлдэг. Ариун Сүнсний ажил өдөр тутмын амьдралд чинь саад болдоггүй бөгөөд хэвийн сүнслэг амьдралд чинь саад болдоггүй. Тохиолдож байх яг тэр хоромд нь та нар олон зүйлийг ялган салгаж чаддаггүй ч хэдэн өдрийн дараа зүрх сэтгэл чинь гэрэлтэж, оюун санаа чинь цэлмэдэг. Чи сүнсний зүйлсийн талаар бага зэрэг мэдэрдэг болж, тухайн бодол Бурханаас ирсэн үү, Сатанаас ирсэн үү гэдгийг аажмаар ялган таньж чаддаг. Зарим зүйл чамайг Бурханыг илт эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрслэхэд хүргэдэг, эсвэл Бурханы үгийг хэрэгжүүлэхийг чинь болиулдаг; эдгээр зүйл бүгд Сатанаас гардаг. Зарим зүйл илэрхий биш байдаг бөгөөд тухайн үедээ та нар ялган таньж чаддаггүй; дараа нь тэдгээрийн илрэлийг хараад, ялган таньж чаддаг. Хэрвээ чи аль зүйл Сатанаас гардаг, алийг нь Ариун Сүнс чиглүүлдгийг тодорхой ялган салгаж чаддаг бол өөрсдийнхөө туршлагад амархан төөрөлдөхгүй. Заримдаа нөхцөл байдал чинь сайнгүй байх үед чамайг идэвхгүй байдлаас гаргах тодорхой бодол чамд төрдөг. Нөхцөл байдал чинь таагүй байх үед ч зарим бодол чинь Ариун Сүнснээс бас гарч болно гэдгийг энэ нь харуулдаг. Чамайг идэвхгүй байх үед бүх бодлыг чинь Сатан илгээдэг юм биш; хэрвээ тийм байсан бол чи хэзээ идэвхтэй байдал руу өөрчлөгдөж чадах юм бэ? Хэсэг хугацаанд идэвхгүй байснаа Ариун Сүнс чамд төгс болгуулах боломж өгдөг; Тэрээр чамайг хөдөлгөж, идэвхгүй байдлаас чинь гаргадаг.

Ариун Сүнсний ажил юу болохыг, Сатаны ажил юу болохыг мэдсэнээр туршлагынхаа явцад чи эдгээрийг өөрийнхөө байр байдалтай болон хувийн туршлагатай харьцуулж болох бөгөөд ийм маягаар, зарчимтай холбоотой илүү олон үнэн туршлагад чинь байх болно. Зарчмын тухай эдгээр үнэнийг ойлгоод чи өөрийнхөө бодит байдлыг хянах чадвартай болж, хүмүүс, үйл явдлыг ялган салгаж чаддаг болох бөгөөд Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд маш их хичээл чармайлт зарцуулах хэрэггүй болно. Мэдээж, энэ нь чиний сэдэл зөв байгаагаас, эрж хайж, хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаас хамаардаг. Иймэрхүү хэл—зарчимтай холбоотой хэл нь чиний туршлагад байх ёстой. Үүнгүйгээр чиний туршлага Сатаны хөндлөнгийн оролцоо болон мунхаг мэдлэгээр дүүрэн байх болно. Хэрвээ чи Ариун Сүнс хэрхэн ажилладгийг ойлгодоггүй бол хэрхэн орохоо ойлгодоггүй, хэрвээ чи Сатан хэрхэн ажилладгийг ойлгодоггүй бол авч байгаа алхам бүрдээ хэрхэн хянамгай байх ёстойгоо ойлгодоггүй. Хүмүүс Ариун Сүнс хэрхэн ажилладгийг болон Сатан хэрхэн ажилладгийг хоёуланг нь ойлгох ёстой; аль аль нь хүмүүсийн туршлагын зайлшгүй чухал хэсэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 447

Хэвийн хүн чанарт ямар талууд агуулагддаг вэ? Гүн ойлголт, эрүүл ухаан, мөс чанар болон ёс жудаг. Эдгээр тал бүрд хэвийн байдалд хүрч чадвал хүн чанар чинь зүйд нийцнэ. Чи хэвийн хүний төрхтэй, Бурханд итгэгчтэй төстэй байх ёстой. Хэтэрхий ихийг биелүүлж, эсвэл дипломат ёсонд оролцох хэрэггүй; чи зүгээр л хэвийн хүний эрүүл ухаантай хэвийн хүн байж, аливааг нэвт харж чаддаг, ядахдаа хэвийн хүн шиг харагддаг байх ёстой. Тэр нь л хангалттай. Өнөөдөр чамаас шаарддаг бүхэнд чадвар чинь хүрнэ; огт боломжгүй зүйл шаардаж байгаа хэрэг биш. Нэг ч хэрэгцээгүй үг, эсвэл хэрэгцээгүй ажлыг чам дээр гүйцэтгэхгүй. Амьдралд чинь илэрхийлэгдэж, илчлэгдсэн бүх муу муухай байдлаасаа чи ангижрах ёстой. Та нарыг Сатан завхруулсан бөгөөд Сатаны хороор бялхаж байдаг. Энэхүү завхарсан сатанлаг зан чанараасаа ангижрахыг л чамаас шаарддаг. Өндөр албан тушаалтай, эсвэл алдартай, агуу хүн бол гэж чамаас шаарддаггүй. Тэглээ гээд ямар ч хэрэггүй. Та нар дээр хийгдэж байгаа ажил та нарт төрөлхөөсөө байдаг зүйлийг харгалзан үздэг. Хүмүүсээс Миний шаарддаг зүйл хязгаар дотор тодорхойлогддог. Хэрвээ та нар сэхээтнүүдийн ярьдаг хэв маяг, дууны өнгөөр ярьж хэвшвэл энэ нь нэмэргүй; та нар ингэж чадахгүй. Хэв чанарыг чинь харгалзан үзвэл, та нар ядаж л мэргэн ухаан, эв дүйтэй ярьж, аливааг тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлаж чаддаг байх ёстой. Шаардлага хангахад энэ л хэрэгтэй. Хамгийн наад зах нь чи гүн ойлголт, эрүүл ухааныг олж авахад л болно. Яг одоо хамгийн чухал зүйл бол завхарсан сатанлаг зан чанараа хаях явдал юм. Өөрт чинь илэрдэг муу муухай байдлаа чи хаях ёстой. Тэдгээрийг хаяхгүй бол дээд зэргийн эрүүл ухаан, гүн ойлголтын талаар ярьж яаж чадах билээ? Эрин үе өөрчлөгдсөнийг хараад олон хүнд даруу зан, эсвэл тэвчээр байдаггүй бөгөөд тэдэнд ямар ч хайр, эсвэл ариун хүний төрх ч бас магад байдаггүй. Ийм хүмүүс ямар утгагүй гээч! Тэдэнд өчүүхэн төдий ч болов хэвийн хүн чанар бий гэж үү? Яриад байх гэрчлэл тэдэнд байдаг уу? Тэдэнд гүн ойлголт юм уу эрүүл ухаан огт байдаггүй. Мэдээж хүмүүсийн хэрэгжүүлэлтийн гажууд, алдаа мадагтай зарим талыг засаж залруулах хэрэгтэй; жишээ нь, урьдын хатуу чанд сүнслэг амьдрал, хөшүүн, мунхаг гадаад төрх зэрэг нь бүгд өөрчлөгдөх ёстой. Өөрчлөх гэдэг нь замбараагүй болох юм уу махан биед ташуурч, юу хүссэнээ хэлнэ гэсэн үг биш. Чи сул задгай ярих ёсгүй. Хэвийн хүн шиг ярьж, биеэ авч явна гэдэг нь уялдаа холбоотой ярьж, “тийм” гэвэл “тийм”, “үгүй” гэвэл “үгүй” л гэдэг байхыг хэлнэ. Баримтад тулгуурлаж, зохих ёсоор ярь. Бүү хуур, бүү худал хэл. Зан чанарын өөрчлөлттэй холбоотойгоор хэвийн хүний хүрч болох хязгаарыг ойлгох ёстой. Эс бөгөөс, чи бодит байдал руу орж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэв чанарыг өсгөх нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 448

Хүний үүргийн биелэлт гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь алгуур туршлагаар болон шүүлт туулах үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэлд нь саад тотгор гарч болзошгүй гэж айсандаа үйлчлэхээ больж, бууж өгч, эсвэл ухарч няцдаг хүмүүс бол бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүмүүс үйлчлэлийн үеэр өөрсдийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрсдийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь мунхаглаж, хийсэн дүр үзүүлбэл бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Тийм хүмүүс бол “тааруухан” гэгддэг хүмүүс юм; тэд бол хэрэггүй хог хаягдал мөн. Тийм хүмүүсийг яаж бүтээгдсэн зүйл гэж зохис ёсоор нэрлэж болох юм бэ? Тэд гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршихуй биш гэж үү? Хүн өөрийгөө Бурхан гэж нэрлэсэн ч бурханлаг чанарын оршихуйг илэрхийлж чадахгүй, Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, эсвэл Бурханыг төлөөлж чадахгүй бол Бурхан биш гэдэг нь эргэлзээгүй, учир нь түүнд Бурханы мөн чанар байхгүй, Бурханы төрөлхөөсөө биелүүлж чаддаг зүйл түүний дотор оршин байдаггүй. Хэрвээ хүн төрөлхөөсөө хүрч чадахуйц зүйлээ алдвал түүнийг цаашид хүн гэж үзэж болохгүй ба тэрээр бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсох юм уу Бурханы өмнө очиж, Түүнд үйлчлэх үнэ цэнгүй. Түүнчлэн, тэрээр Бурханы нигүүлслийг хүртэх, эсвэл Бурханаар халамжлуулж, хамгаалуулж, төгс болгуулах үнэ цэнгүй. Бурханы итгэлийг алдсан олон хүн Бурханы нигүүлслийг алдсаар байдаг. Тэд өөрсдийн буруу үйлийг үзэн яддаггүйгээр үл барам, Бурханы зам бол буруу гэсэн үзэл санааг ичгүүр сонжуургүйгээр түгээдэг ба тэрслүү хүмүүс бүр Бурханы оршин тогтнолыг ч үгүйсгэдэг. Тийм тэрслүү байдалтай ийм хүмүүс яаж Бурханы нигүүлслийг эдлэх эрхтэй байж чадах юм бэ? Өөрсдийн үүргийг биелүүлдэггүй хүмүүс Бурханы эсрэг маш их тэрсэлдэг ба Түүнд их өртэй, гэсэн ч тэд эргээд Бурханы буруу хэмээн зад шүүмжилдэг. Тийм төрлийн хүмүүс яаж төгс болгуулахад тохирох юм бэ? Энэ нь таягдан хаягдаж, шийтгүүлэхийн дохио биш гэж үү? Бурханы өмнө үүргээ биелүүлдэггүй хүмүүс аль хэдийн хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн, үүнд үхэх шийтгэл ч хангалтгүй атал тэд Бурхантай маргах ичгүүр сонжуургүй зантай байж, Түүнтэй өрсөлддөг. Тийм хүмүүсийг төгс болгох нь ямар хэрэгтэй юм бэ? Хүмүүс үүргээ биелүүлж чадахгүй бол гэм буруутай, өртэйгөө мэдрэх ёстой; тэд сул дорой, нэмэргүй байдлаа, тэрслүү байдал, завхралаа үзэн ядах ёстой, түүнчлэн өөрсдийн амийг Бурханд өгөх учиртай. Зөвхөн тэр үед л тэд Бурханыг үнэхээр хайрладаг бүтээгдсэн зүйл мөн бөгөөд ийм хүмүүс л Бурханы ерөөл, амлалтыг эдэлж, Түүгээр төгс болгуулахад тохирдог. Тэгвэл та нарын ихэнх нь ямар вэ? Та нарын дунд амьдардаг Бурханд та нар хэрхэн ханддаг вэ? Түүний өмнө үүргээ хэрхэн биелүүлсэн бэ? Та нар амиа золиослоод ч хамаагүй, хийх ёстой бүхнээ чадлынхаа хэрээр хийсэн үү? Та нар юу золиосолсон бэ? Та нар Надаас ихийг хүлээн аваагүй гэж үү? Та нар ялган таньж чадах уу? Надад хэр үнэнч вэ? Надад хэрхэн үйлчилсэн бэ? Би та нарт юу өгч, та нарын төлөө юу хийсэн бэ? Та нар энэ бүхнийг хэмжиж үзсэн үү? Та нар бүгдээрээ өөрсдийн доторх өчүүхэн мөс чанараараа үүнийг хэмжиж, харьцуулж үзсэн үү? Та нарын үг, үйлдэл хэнд зохистой вэ? Та нарын тийм өчүүхэн золиослол Миний өгсөн бүхнийг хүртэхэд зохистой гэж үү? Надад өөр ямар ч сонголт байгаагүй ба Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан ч та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөж, Надад хоёрдмол сэтгэлээр ханддаг. Тэр нь та нарын үүрэг, та нарын цорын ганц чиг үүрэг юм. Тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн зүйлийн үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг яаж бүтээгдсэн зүйл гэж үзэж болох юм бэ? Илэрхийлж, амьдран харуулж байгаа зүйл чинь юу болохыг та нар тодорхой мэддэггүй гэж үү? Та нар үүргээ биелүүлж чадаагүй боловч Бурханы хүлээцтэй байдал, элбэг дэлбэг нигүүлслийг олж авахаар чармайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайяа золиосолдог хүмүүст зориулагдсан. Та нар шиг ийм хүмүүс, ийм тааруухан хүмүүс тэнгэрийн нигүүлслийг эдлэхэд огт тохирохгүй. Зовлон зүдүүр болон эцэс төгсгөлгүй шийтгэл л өдөр хоногуудыг чинь дагана! Хэрвээ та нар Надад үнэнч байж чадахгүй бол хувь заяа чинь зовлонгийнх байх болно. Хэрвээ та нар Миний үг болон Миний ажилд хариуцлагатай байж чадахгүй бол төгсгөл чинь шийтгэл байх болно. Бүх нигүүлсэл, ерөөл болон хаанчлалын гайхалтай амьдрал та нартай ямар ч хамаагүй байх болно. Энэ нь та нарын хүртэх ёстой төгсгөл бөгөөд хийсэн зүйлийн чинь үр дагавар юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 449

Мунхаг, биеэ тоосон хүмүүс чадлынхаа хэрээр хичээдэггүй, үүргээ ч биелүүлдэггүйгээр үл барам, харин ч өөрсдийн хүртэх эрхтэй зүйлийг хүсэж байгаа мэтээр нигүүлсэл гуйн гараа сунгасан. Тэгээд гуйсан зүйлээ авч чадаагүй бол бүр ч итгэлгүй болдог. Тийм хүмүүсийг яаж ухаантай гэж үзэж болох юм бэ? Та нар дорд хэв чанартай, эрүүл ухаангүй, удирдлагын ажлын үеэр хэрэгжүүлэх ёстой үүргээ огт биелүүлэх чадваргүй. Та нарын үнэ цэн аль хэдийн огцом унасан. Та нарт тийм нигүүлсэл үзүүлсний хариуг Надад буцаан төлж чадахгүй байх чинь аль хэдийнээ туйлын тэрслүү үйлдэл бөгөөд та нарыг яллаж, хулчгар зан, чадваргүй байдал, олиггүй зан, үнэ цэнгүй байдлыг чинь харуулахад энэ нь хангалттай. Та нар гараа сунгах ямар эрхтэй юм бэ? Миний ажилд өчүүхэн төдий ч тус болох чадваргүй, үнэнч байх чадваргүй, Миний төлөө гэрчлэлд зогсох чадваргүй байдаг чинь та нарын буруу үйл, алдаа дутагдал атал харин ч та нар Над руу дайрч довтолж, Миний талаар худал ярьж, Намайг зөвт бус гэж гомдоллодог. Энэ нь та нарын үнэнч зан уу? Та нарын хайр уу? Та нар үүнээс илүү өөр ямар ажил хийж чадах вэ? Хийгдсэн бүх ажилд та нар ямар хувь нэмэр оруулсан бэ? Та нар хэр ихийг зарлагадсан бэ? Би та нарыг буруутгаагүйгээрээ аль хэдийн асар их хүлээцтэй байдал харуулсан хэр нь та нар одоо ч Надад ичгүүргүйгээр шалтаг тоочиж, нууцаар Миний тухай гомдоллодог. Та нарт хүн чанарын өчүүхэн ч гэсэн ул мөр байгаа юу? Хэдийгээр хүний үүрэгт хүний оюун санаа болон үзэл холилддог ч чи үүргээ биелүүлж, үнэнч зангаа харуулах ёстой. Хүний ажил дахь хольц нь түүний хэв чанарын асуудал, харин хүн үүргээ биелүүлдэггүй бол энэ нь түүний тэрслүү занг харуулдаг. Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм. Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно. Өөрсдийн үүргийг биелүүлэхдээ зүгээр л оромдож, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдана, учир нь тийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тэд бол өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл хольцтой байдгаар үл барам, илэрхийлдэг бүхэн нь хорон муу байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 450

Хэрвээ чи Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй бол Бурхантай хэрхэн хамтран ажиллахаа мэдэхгүй. Хэрвээ чи Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, Сатан хүн дээр хэрхэн ажилладгийг мэддэггүй бол чамд хэрэгжүүлэлтийн зам байхгүй байх болно. Дан ганц хичээнгүй эрэл хайгуул чамд Бурханы шаардсан үр дүнд хүрэх боломж олгохгүй. Туршлагажих ийм арга барил Лоуренсынхтой адилхан: юмыг огт ялгаж салгахгүй, зөвхөн туршлагад анхаарлаа төвлөрүүлж, Сатаны ажил юу болох, Ариун Сүнсний ажил юу болох, Бурхангүй бол хүн ямар байдалтай байх, Бурхан ямар төрлийн хүмүүсийг төгс болгохыг хүсдэгийг огт мэдэхгүй байх. Өөр өөр төрлийн хүмүүстэй харьцахдаа ямар зарчим ашиглах ёстой, Бурханы одоогийн хүслийг хэрхэн ухаарах, Бурханы зан чанарыг хэрхэн мэдэх, Бурханы өршөөл, сүр жавхлан, зөвт байдал нь ямар хүмүүс, нөхцөл байдал, эрин үед чиглэдэг гээд эдгээрийн алийг нь ч ялган таних чадвар түүнд байдаггүй. Хэрвээ хүмүүст өөрсдийнх нь туршлагын суурь болсон олон үзэгдэл байхгүй бол амийн талаар ярих ч хэрэггүй, туршлагын тухайд бүр бодолтгүй; тэд бүх зүйлд мунхгаар захирагдаж, тэвчсээр байж чадна. Ийм хүмүүсийг төгс болгоход маш хэцүү. Хэрвээ чамд дээр дурдсан үзэгдлүүдийн аль нь ч байхгүй бол энэ чинь чамайг мулгуу нэгэн, Израильд үргэлж байж байдаг давсан баганатай адил гэдгийг хангалттай нотолж байна гээд хэлчихэд буруудахгүй. Ийм хүмүүс нэмэргүй, ямар ч хэрэггүй! Зарим хүн дандаа л сохроор захирагддаг, тэд үргэлж өөрийн толгой мэдэн, шинэ хэрэг явдлыг зохицуулахдаа дандаа өөрийнхөө хэв маягаар биеэ авч явах юм уу эсвэл дурдаад байх шаардлагагүй шалихгүй асуудлыг зохицуулахдаа “мэргэн ухаан” ашигладаг. Ийм хүмүүс ялган таних чадваргүй, тэд бусдад дээрэлхүүлж байгаатайгаа эвлэрчихсэн юм шиг уг чанартай байдаг бөгөөд үргэлжид хэвээрээ, хэзээ ч өөрчлөгддөггүй. Иймэрхүү хүмүүс бол өчүүхэн төдий ч ялгах таних чадваргүй тэнэгүүд юм. Тэд нөхцөл байдал, эсвэл өөр өөр хүмүүст тохирох арга хэмжээг нь авахаар хэзээ ч оролддоггүй. Ийм хүмүүст туршлага байдаггүй. Муу ёрын сүнсний ажилд эзэмдүүлсэн хүмүүстэй таарах үедээ толгой бөхийж, нүглээ улайдаг бөгөөд эсэргүүцэн босож, тэднийг яллах ч зүрх зориггүй болтлоо өөрсдийн тухай мэдлэгт хүлэгдсэн зарим хүнийг Би харж байсан. Ариун Сүнсний илэрхий ажилтай тулгарах үедээ тэд дуулгавартай дагаж зүрхэлдэггүй. Муу ёрын сүнс ч бас Бурханы гарт байдаг гэж тэд үздэг бөгөөд өндийн босож, тэднийг эсэргүүцэх өчүүхэн ч зориг зүрх тэдэнд байдаггүй. Ийм хүмүүс Бурханд гутамшиг авчирдаг, тэд Бурханы төлөө хүнд ачаа үүрч огт чадахгүй. Ийм тэнэгүүд юмыг огтхон ч ялгаж салгадаггүй. Тиймээс туршлагажих ийм арга барилаас салах ёстой, учир нь Бурханы нүдэнд энэ нь өмгөөлж болшгүй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Туршлагын талаар”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 451

Одоогийн урсгалд, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн бүхэнд Бурханаар төгс болгуулах боломж бий. Хөгшин залуу байх нь хамаагүй, зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж, Түүнийг хүндэлж байгаа цагт Бурханаар төгс болгуулж чадна. Бурхан хүмүүсийг өөр өөр чиг үүргийнх нь дагуу төгс болгодог. Тиймээс бүх хүчээ дайчилж, Бурханы ажилд захирагдаж байгаа цагт Тэр чамайг төгс болгож чадна. Одоогоор та нарын хэн нь ч төгс биш. Заримдаа та нар нэг төрлийн үүрэг гүйцэтгэж, харин зарим үед хоёрыг гүйцэтгэж чаддаг. Бурханы төлөө өөрийгөө зарлагадахад чадах бүхнээ хийж л байгаа цагт Тэр чамайг эцэст нь төгс болгоно.

Залуу хүмүүс амьдралын гүн ухаан арай багатай, мэргэн ухаан, мэдлэг ухаанаар дутмаг байдаг. Бурхан хүний мэргэн ухаан, мэдлэг ухааныг төгс болгохын тулд энд ирдэг ба Түүний үг хүмүүсийн дутагдлыг нөхдөг. Гэхдээ залуу хүмүүсийн зан чанар тогтворгүй байдаг бөгөөд Бурхан үүнийг өөрчлөх шаардлагатай. Залуу хүмүүс шашны үзэл, амьдралын гүн ухаан арай багатай байдаг. Тэд бүх зүйлийг энгийнээр сэтгэдэг бөгөөд бодож эргэцүүлдэг зүйл нь ярвигтай биш. Энэ бол тэдний хүн чанарын хараахан төлөвшөөгүй бөгөөд бас сайшаалтай тал боловч тэд мэдлэггүй, мэргэн ухаанаар дутмаг байдаг. Энэ бол Бурханы төгс болгох хэрэгтэй зүйл юм. Бурханаар төгс болгуулснаар та нар ялган таних чадварыг хөгжүүлэх боломжтой болдог. Олон сүнслэг зүйлийг тодорхой ойлгох чадвартай болж, аажмаар Бурхан ашиглахад тохиромжтой нэгэн болдог. Насаар ахмад ах эгч нарт ч бас өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэг байдаг бөгөөд Бурхан тэднийг орхиогүй. Ахмад ах, эгч нарт ч гэсэн хүсүүштэй болон хүсэмгүй талууд бий. Тэд илүү их амьдралын гүн ухаан, шашны үзэлтэй байдаг. Тэд үйлдэлдээ хатуу чанд олон ёс журмыг баримталж, аливаа дүрэм журмыг уян хатан бус механикаар хэрэгжүүлэх дуртай байдаг нь тэдний хүсэмгүй тал юм. Гэхдээ энэ ахмад ах эгч нар юу ч тохиолдсон тайван, тууштай хэвээр байдаг; зан чанар нь тогтвортой, догшин ширүүн ааш байдаггүй. Тэд аливааг хүлээн зөвшөөрөхдөө арай удаан байж болох ч энэ нь том дутагдал биш юм. Та нар захирагдаж чаддаг л бол, Бурханы одоогийн үгийг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд Бурханы үгийг шинжилдэггүй л бол, зөвхөн захирагдаж, дагах талаар л санаа тавьдаг бөгөөд Бурханы үгийг хэзээ ч шүүмжилдэггүй, тэдгээрийн талаар өөр бусад муу бодол өвөрлөдөггүй л бол, Түүний үгийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлдэг л бол—ийнхүү эдгээр нөхцөлийг хангаснаараа та нар төгс болгуулж чадна.

Насаар залуу эсвэл ахмад ах эгч нар байна уу хамаагүй, та нар гүйцэтгэх ёстой чиг үүргээ мэддэг. Залуу хүмүүс биеэ тоодоггүй; ахмад хүмүүс нь идэвхгүй биш бөгөөд ухарч буцдаггүй. Түүнчлэн тэд бие биеийнхээ давуу талаар сул талаа нөхөж, ямар ч өрөөсгөл хандлагагүйгээр нэг нэгэндээ үйлчилж чаддаг. Залуу болон ахмад ах эгч нарын хооронд нөхөрлөлийн гүүр баригдаж, Бурханы хайрын улмаас та нар бие биеэ илүү сайн ойлгож чаддаг. Залуу ах эгч нар нь ахмад ах эгч нараа үл тоомсорлодоггүй, харин ахмад ах эгч нар нь өөрсдийгөө зөвтгөдөггүй, энэ харилцаа эв эетэй харилцаа бус уу? Хэрвээ та нар бүгд ийм шийдэмгий бол Бурханы хүсэл танай үед гарцаагүй биелнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн бүр үүргээ гүйцэтгэх тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 452

Хожим ерөөгдөх, хараагдах эсэхийг чинь та нарын өнөөдрийн хийх үйлдэл, зан авирт үндэслэн шийднэ. Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулъя гэвэл яг одоо энэ эринд л хийх ёстой; ирээдүйд өөр боломж олдохгүй. Бурхан одоо та нарыг төгс болгохыг үнэхээр хүсдэг ба энэ нь яриа төдийхөн биш юм. Ирээдүйд та нарт ямар шалгалт ирж, ямар үйл явдал болж, ямар гай зовлон тохиолдохоос үл хамааран Бурхан та нарыг төгс болгохыг хүсдэг; энэ бол лавтай агаад маргахын аргагүй баримт юм. Хаанаас үүнийг харж болох вэ? Эрин үеүдийн туршид Бурханы үг хэзээ ч өнөөдрийнх шиг, ийм их өндөрлөгт хүрч байгаагүй гэдэг баримтаас үүнийг харж болно. Энэ нь хамгийн дээд ертөнцөд нэвтэрсэн бөгөөд өнөөгийн хүн төрөлхтөнд хийсэн Ариун Сүнсний ажил урьд өмнө үзэгдээгүй ажил юм. Өнгөрсөн үеийнхнээс ийм туршлага авсан хүн бараг байхгүй; Есүсийн эрин үед ч өнөөдрийн илчлэл байгаагүй. Та нарт хэлсэн үг, та нарын ойлгосон зүйл, та нарын туршлага бүгд шинэ өндөрлөгт хүрсэн. Шалгалт, гэсгээлтийн дундаас хүмүүс та нар явдаггүй, энэ бол Бурханы ажил урьд өмнө үзэгдээгүй сүр жавхлант байдалд хүрснийг батлахад хангалттай. Хүний хийж чадах зүйл энэ биш, хүний бат зогсдог зүйл ч бас биш, харин Бурханы Өөрийнх нь ажил юм. Иймээс Бурханы ажлын маш олон бодит байдлаас Бурхан хүнийг төгс болгохыг хүсдэг, бас Тэр та нарыг гарцаагүй бүрэн төгс болгож чадна гэдгийг харж болно. Хэрвээ та нарт ийм мэдлэг ухаан байгаа бөгөөд энэхүү шинэ нээлтийг хийсэн бол Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээхийн оронд та нарыг өнөөгийн эрин үед бүрэн төгс болгохыг Бурханд зөвшөөрнө. Тиймээс та нар бүгд чадах бүхнээ хийж, бүх хүчээ дайчлах ёстой, ингэж чадвал Бурхан та нарыг төгс болгож магадгүй юм.

Одоо сөрөг зүйлсэд анхаарал хандуулах ёсгүй. Эхлээд чи сөрөг сэтгэгдэл төрүүлдэг зүйл бүрийг хойш нь тавьж, умарт. Чи аливаа хэрэг явдалд хандахдаа эрж судалж, тэмтчин урагшилдаг, Бурханд захирагддаг зүрх сэтгэлээр хандах ёстой. Та нар сул талаа олж илрүүлэх бүрдээ эрхшээлд нь оролгүй, үүнийгээ үл харгалзан хийх ёстой үүргээ биелүүлдэг бол нааштай алхам хийсэн байна. Жишээлбэл: Ахмад ах эгч нарт чинь шашны үзэл байдаг хэдий ч чи залбирч, захирагдаж, Бурханы үгийг идэж ууж, магтан дуу дуулж чаддаг… Нэг үгээр хэлбэл, өөрийн хийж чадах ямар ч зүйлийг, өөрийн гүйцэтгэж чадах ямар ч үүргийг биелүүлэхдээ бүхий л хүчээ дайчлан өөрийгөө зориулах хэрэгтэй. Идэвхгүйгээр бүү хүлээ. Үүргээ гүйцэтгэхдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг байх нь эхний алхам юм. Дараа нь үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орж чадах үедээ чи Бурханаар төгс болгуулсан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн бүр үүргээ гүйцэтгэх тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 453

Шийдсэн хүн бүхэн Бурханд үйлчилж чадна—гэхдээ зөвхөн Бурханы хүсэлд бүхий л талаар санаа тавьдаг, Бурханы хүслийг ойлгодог хүмүүс л Бурханд үйлчлэх эрхтэй, шаардлага хангасан байх ёстой. Би үүнийг та нарын дундаас олж мэдсэн: Бурханы төлөө гал халуунаар сайн мэдээ түгээж, Бурханы төлөө цааш явж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, аливаа зүйлээс татгалзах гэх мэтийг хийж байгаа цагт энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг гэж олон хүн боддог. Бурханд үйлчлэх гэдэг нь гартаа Библи барин, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, гэмшүүлж, улайлгах замаар хүмүүсийг аврах явдал гэж шашны бүр ч олон хүн боддог. Мөн Бурханд үйлчлэх гэдэг нь шашны сургуульд сурч, боловсорсны дараа сүмд номлож, Библийн судраас унших замаар хүмүүст зааж сургах явдал юм гэж боддог шашны олон албан тушаалтан бий. Түүнчлэн Бурханд үйлчлэх гэдэг нь ах эгч нарынхаа дундаас өвчтэйг нь эдгээж, чөтгөрүүдийг нь хөөн зайлуулж, эсвэл тэдний төлөө залбирч, тэдэнд үйлчлэх явдал гэж ядуу тарчиг газар нутгийн хүмүүс үздэг. Бурханд үйлчлэх гэдэг нь өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, Бурханд залбирч, хаа сайгүй чуулгануудаар алхаж, ажил хийх явдал гэж боддог хүмүүс та нарын дунд олон бий. Бурханд үйлчлэх гэдэг нь хэзээ ч гэрлэхгүй, гэр бүлтэй болохгүй, өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахын нэр гэж үздэг зарим ах эгч байдаг. Гэвч Бурханд үйлчлэх гэдэг нь үнэндээ юу гэсэн үг болохыг тун цөөхөн хүн л мэддэг. Хэдий тэнгэрийн од шиг олон хүн Бурханд үйлчилдэг боловч шууд үйлчилж чадах, мөн Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадвартай хүмүүсийн тоо шалихгүй—өчүүхэн бага. Яагаад Би ингэж хэлдэг вэ? Та нар “Бурханд үзүүлэх үйлчлэл” гэдэг үгийн мөн чанарыг ойлгодоггүй, Бурханы хүслийн дагуу яаж үйлчлэх талаар маш бага ойлгодог учраас Би ингэж хэлдэг. Бурханд үзүүлэх яг ямар үйлчлэл Түүний хүсэлд нийцэж чадах вэ гэдгийг хүмүүс нэн даруй ойлгох хэрэгтэй.

Хэрвээ та нар Бурханы хүсэлд нийцүүлж үйлчлэхийг хүсдэг бол ямар хүмүүсийг Бурхан таашаадаг, ямар хүмүүсийг Бурхан жигшдэг, ямар хүмүүсийг Бурхан төгс болгодог, мөн ямар хүн Бурханд үйлчлэх шаардлага хангадгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бол та нарын хамгийн наад захын мэдвэл зохих зүйл юм. Түүнээс гадна, та нар Бурханы ажлын зорилтуудыг, мөн одоо, энд хийх гэж байгаа Бурханы ажлыг мэдэх ёстой. Үүнийг ойлгосныхоо дараа, Бурханы үгийн удирдамжаар дамжуулан та нар эхлээд орж, Бурханы даалгаврыг хүлээн авах ёстой. Та нар Бурханы үгийн талаар бодит туршлагатай болмогцоо, мөн Бурханы ажлыг үнэхээр мэддэг болох үедээ Бурханд үйлчлэх шаардлагыг хангах болно. Та нарыг Бурханд үйлчлэх үед Тэр сүнслэг нүдийг чинь нээж, Түүний ажлын тухай илүү их ойлголттой болж, илүү тодорхой харах боломжийг та нарт олгодог. Энэ бодит байдалд орох үед туршлага чинь илүү гүнзгий, бодит болж ийм туршлагатай хүн бүхэн чуулгануудаар алхаж, ах эгч нарыг тань хангаж чадна. Ингэснээр та нар нэг нь нөгөөгийнхөө давуу талаар дутагдлаа нөхөж, сүнсэндээ илүү баялаг мэдлэгийг олж авч чадна. Зөвхөн ийм үр дүнд хүрснийхээ дараа л та нар Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадвартай болж, үйлчлэлийнхээ явцад Бурханаар төгс болгуулж чадна.

Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таашаагдаж, Бурханд туйлын үнэнч байж чадах ёстой. Чи ганцаараа эсвэл олны өмнө үйлдсэн ч бай, Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч, Бурханы өмнө бат зогсож чаддаг бөгөөд бусад хүн чамд хэрхэн хандахаас үл хамааран үргэлж алхах ёстой замаараа алхаж, Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьдаг. Зөвхөн ийм л хүн Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс Бурханы агуу даалгавар болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, Бурханы зүрх сэтгэлийг өөрийн болгож, Бурханы ачааг өөрийн болгож авах чадвартай бөгөөд хэтийн ирээдүйгээ эс хайхардаг. Тэд хэтийн ирээдүйгүй, юу ч олж авахгүй байсан ч хайрлах сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч ийм хүн бол Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс нь бас Түүний итгэлт хүмүүс юм; Бурханы итгэлт хүмүүс л Түүний санаа зовнил, бодлыг хуваалцаж чадна. Мөн махан бие нь өвдөж, сул дорой байсан ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэд хайрладаг зүйлээ орхиж, зовлон шаналлыг тэсэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг агаад Бурханы хийхийг хүсдэг зүйл ийм хүмүүсийн гэрчлэлээс төрөн гардаг. Иймийн учир энэ хүмүүс Бурханд таашаагддаг, тэд бол Бурханы Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух зарц нар нь бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чадна. Чи үнэхээр Бурханы дотнын хүн болох яг тэр үе нь Бурхантай хамт хаанчлах үе байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 454

Есүс өөртөө ямар нэг төлөвлөгөө гаргаж, зохицуулалт хийлгүйгээр Бурханы хүсэлд бүрэн санаа тавьсан учраас Бурханы даалгавар буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Тэрээр бас та бүхний маш сайн ойлгодог Бурханы дотнын хүн—Бурхан Өөрөө байсан. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; хэрэг явдлыг тайлбарлах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн голд нь тавьж чаддаг, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрж хайдаг байлаа. Тэрээр залбиран: “Эцэг Бурхан минь! Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Миний хүслийн дагуу биш, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд санаа тавих ёстой гэж? Таны алган дээрх шоргоолж шиг хүн яаж Таны анхаарал халамжийг хүртэх эрхтэй байж чадах юм бэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, Та Өөрийн тааллаар Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна” гэсэн юм. Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сийчиж буй мэт шаналлыг мэдэрч байсан ч үгнээсээ буцах өчүүхэн төдий ч санаа Түүнд байгаагүй; цовдлогдох газар луу нь нэгэн их хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, үхэл хийгээд Үхэгсдийн орны дөнгөнөөс чөлөөлөгдсөн юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэрээр гучин гурван жил амьдрах хугацаандаа тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг хонжоо, хохирлыг хэзээ ч бодож үзээгүй, Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байсан. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүнд үүрүүлж, Түүгээр гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал даалгаврыг биелүүлэх эрхтэй, шаардлага хангасан байв. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлон туулж, тоо томшгүй олон удаа Сатаны сорилтод орсон боловч хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэж, Түүнийг хайрласан учраас ийм агуу даалгавар өгсөн, тиймээс ч Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” хэмээн Өөрөө хэлсэн билээ. Тухайн үед зөвхөн Есүс л энэхүү даалгаврыг биелүүлж чадах байсан агаад Нигүүлслийн эрин үед бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлаа Бурхан гүйцээсний нэг бодитой тал нь энэ байлаа.

Хэрэв та нар Есүс шиг Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьж, махан биеэсээ татгалзаж чаддаг бол, Бурхан чухал даалгавраа та нарт даалгана, ингэснээр та нар Бурханд үйлчлэх нөхцөлийг хангах болно. Ийм нөхцөл байдалд л та нар Бурханы хүслийг гүйцэлдүүлж, Түүний даалгаврыг биелүүлж байна хэмээн хэлж зүрхэлнэ, тэр үед л та нар Бурханд үнэхээр үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ. Есүсийн жишээтэй харьцуулбал чи өөрийгөө Бурханы дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханы хүслийг гүйцэлдүүлж байгаа гэж хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр Бурханд үйлчилж байна гэж хэлж зүрхлэх үү? Өнөөдөр чи Бурханд хэрхэн үйлчлэхээ мэддэггүй байж өөрийгөө Бурханы дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханд үйлчилдэг гэж хэлбэл Түүнийг доромжилж буй хэрэг биш гэж үү? Энэ тухай бодоод үзээрэй: Чи Бурханд үйлчилж байна уу, эсвэл өөртөө үйлчилж байна уу? Чи Сатанд үйлчилдэг атлаа Бурханд үйлчилж байгаа гэж зөрүүдлэн хэлснээрээ Бурханыг доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунаж, ховдоглон идэж, нойронд шимтэж, махан биедээ бүх анхаарлаа хандуулан, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд зүй ёсны чиг үүргээ чуулганд биелүүлдэггүй, харин чуулганыг сорон мөлжиж эсвэл ах эгч нараа Миний үгээр сургамжилж, эрх мэдлийн байр сууринаас бусдыг захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр, үргэлж өөрсдийгөө Бурханы дотнын хүн гэж хэлдэг нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ санаа чинь зөв боловч Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин санаа чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханд шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд сорон мөлжиж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Хийдэг бүхнийг нь Бурханы Сүнс шинжихийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үргэлж ах эгч нараа залилж, мэхлэн, яг л усан үзмийн талбайг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээж авахад тохирно гэж үү? Өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй байж чи Бурханы даалгаврыг хүлээж авахад тохирно гэж үү? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчилж байхад Бурхан чамд илүү их ажил даалгаж чадна гэж үү? Ажилд энэ нь садаа болох бус уу?

Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэхийн тулд ямар нөхцөлүүдийг биелүүлэх ёстойг та нарт мэдүүлэх гэж Би үүнийг хэлдэг. Хэрвээ та нар Бурханд зүрх сэтгэлээ өгдөггүй, Есүс шиг Бурханы хүсэлд бүхий л талаар санаа тавьдаггүй бол Бурханы итгэлийг олж чадахгүй, харин ч эцэстээ Бурханаар шүүгдэх болно. Магадгүй өнөөдөр ч гэсэн, Бурханд үйлчлэхдээ чи үргэлж Бурханыг мэхлэх санаа агуулж, Түүнд үргэлж хааш яаш хандаж байдаг. Товчхондоо, өөр юунаас ч үл хамааран хэрвээ чи Бурханыг хуурвал хахир хатуу шүүлт чам дээр ирнэ. Та нар Түүнд үйлчлэх зөв зам руу орсноор дамжуулан хоёргүй үнэнч сэтгэлээ Бурханд өгөх нь зүйтэй. Бурханы өмнө эсвэл бусад хүмүүсийн өмнө байгаа эсэхээс үл хамааран зүрх сэтгэл чинь үргэлж Бурханд хандаж байх ёстойн дээр чи Бурханыг яг л Есүс шиг хайрлахаар шийдсэн байх ёстой. Ийм маягаар Бурхан чамайг төгс болгож, ингэснээр чи Бурханы зүрх сэтгэлийн төлөө явдаг, Түүний зарц болно. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж, үйлчлэл чинь Түүний хүсэлд нийцэж байхыг хүсэж байвал Бурханд итгэх итгэлийн талаарх өмнөх үзэл бодлоо өөрчилж, Бурханд үйлчилж байсан хуучин арга барилаа өөрчлөх ёстой, ингэснээр чи Бурханаар илүү их төгс болгуулна. Ингэвэл Бурхан чамайг орхихгүй, мөн чи Петр шиг, Бурханыг хайрладаг хүмүүсийн тэргүүн эгнээнд байх болно. Хэрвээ чи гэмшихгүй хэвээр үлдвэл Иудас шиг төгсгөл чамд ирнэ. Бурханд итгэдэг бүх хүн үүнийг ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 455

Өөрийн ажлыг бүх орчлон ертөнцөд эхлүүлснээс хойш Бурхан нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх олон хүнийг урьдчилан тогтоосон. Түүний зорилго бол Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг төвөггүй гүйцэлдүүлэхэд оршино. Өөрт нь үйлчлэх хүмүүсийг сонгох Бурханы зорилго энэ билээ. Бурханд үйлчилдэг хүн бүр Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэхүү ажил Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч хүч, газар дээрх Түүний ажлын зарчмыг хүмүүст илүү тодорхой болгодог. Хүмүүс Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдээсэй гэсэндээ Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй харилцахын тулд үнэндээ Бурхан газар дээр ирсэн. Өнөөдөр, энэ бүлэг хүмүүс та нар бодитой Бурханд үйлчлэх хувьтай билээ. Энэ бол та нарын хувьд тоо томшгүй их ерөөл—Бурхан та нарыг үнэхээр өргөж байгаа хэрэг юм. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр нэг урам зоригийн асуудал ердөө ч биш. Бурханы өмнө үйлчилдэг хэн боловч Бурханы удирдамж болон Ариун Сүнсний ажил тэдэнд байгаа учраас, мөн тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс учраас тийнхүү үйлчилдэг гэдгийг өнөөдөр та нар хардаг. Эдгээр нь Бурханд үйлчилдэг бүх хүнд байх ёстой хамгийн наад захын болзол билээ.

Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Чи “сайн санааныхаа” улмаас Бурханд үйлчилдэг, чиний үйлчлэл сатанлаг уг чанарт чинь үндэслэдэг гэдгийг энэ нь баталдаг. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол тэд хэзээ ч хамаагүй хөөн зайлуулагдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад учруулдаг. Хүмүүс үргэлж хуучинтайгаа зууралддаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, өнгөрсөн үеийн бүх зүйлтэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, бүр Бурханд үйлчлэхэд амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч гэж хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлээс ангижрах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 456

Өнөөдрөөс эхлэн, ямар ч шашны үзэлгүй, өөрсдийн хуучин би-гээ орхиход бэлэн, Бурханыг цайлган сэтгэлээр дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгож, Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Тэр төгс болгоно. Энэ хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал, энгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил, үнэт үгс нь бүр ч олон хүн эдлэхийг хүлээж байгаа. Одоогийн байдлаар, шашны үзэлтэй, дээгүүр зиндаандаа эрддэг, өөрсдийгөө хойш тавьдаггүй хүмүүст эдгээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Ариун Сүнс энэ хүмүүсийг төгс болгох боломжгүй юм. Хэрвээ хүн дуулгавартай байхаар шийдээгүй, Бурханы үгээр цангадаггүй бол тэд эдгээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөх аргагүй байдаг. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам ов мэхтэй болж, тийнхүү буруу замд орж дуусдаг. Одоо Өөрийн ажлыг хийхдээ Бурхан, Өөрийг нь үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах илүү олон хүнийг өргөж, Тэр дээгүүр зиндаагаараа бардамнадаг шашны албан тушаалтнуудыг бүрмөсөн цавчин унагана. Өөрчлөлтийг зөрүүдлэн эсэргүүцдэг ийм хүмүүсээс нэгийг ч Тэр хүсдэггүй. Чи энэ хүмүүсийн нэг байхыг хүсэж байна уу? Чи үйлчлэлээ дур зоргоороо гүйцэтгэдэг үү, эсвэл Бурханы шаардсаныг хийдэг үү? Энэ бол чиний өөрөө мэдэж байх ёстой зүйл юм. Чи шашны албан тушаалтан уу, эсвэл Бурханаар төгс болгуулсан дөнгөж мэндэлсэн нярай юу? Чиний үйлчлэлээс хэр ихийг нь Ариун Сүнс сайшаадаг вэ? Үүнээс хэр ихийг нь Бурхан бүр санах ч үгүй вэ? Олон жилийн үйлчлэлийн чинь үр дүнд амь чинь хэр их өөрчлөгдсөн бэ? Чи энэ бүхнийг тодорхой мэдэж байна уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байдаг бол чи урьдын шашны хуучин үзлээ орхиж, Бурханд шинэ арга замаар илүү сайн үйлчлэх болно. Одоо өндийн босоход тийм ч их оройтоогүй байна. Шашны хуучин үзлийн улмаас хүн бүхий л амьдралаа алдаж болно. Хүний олж авсан туршлага Бурханаас төөрч, аливааг өөрсдийнхөөрөө хийхэд хүргэж болно. Хэрэв чи ийм зүйлийг хаяхгүй бол, амийн өсөлтөд чинь саад тээг болно. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгодог, тэднийг амархан хөөн зайлуулдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, шашны хуучин хэрэгжүүлэлт болон дүрэм журмаа хаяж, шашны хуучин үзлээр өнөөдрийн Бурханы үгийг хэмжихээ больж чадсан цагт л чамд ирээдүй байх болно. Хэрвээ чи хуучинтайгаа зууралдаж, тэдгээрийг нандигнасан хэвээр байвал чамд аврагдах ямар ч арга үгүй. Бурхан тийм хүмүүсийг огт тоодоггүй. Хэрвээ чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байгаа бол өмнөх бүх зүйлээ бүрмөсөн орхихоор шийдэх ёстой. Өмнө нь хийгдсэн зүйл зөв байсан ч гэсэн, энэ нь Бурханы ажил байсан ч гэсэн чи үүнийг орхиж, үүнтэй зууралдахаа больж чадах ёстой. Энэ нь гарцаагүй Ариун Сүнсний ажил байгаад Ариун Сүнс шууд хийсэн байсан ч гэсэн өнөөдөр үүнийг орхих ёстой. Үүнтэй зууралдах ёсгүй. Энэ бол Бурханы шаардлага, Бүх зүйл шинэчлэгдэх ёстой. Бурхан Өөрийн ажил болон үгэндээ өмнө нь явагдсан хуучин зүйлийг дурддаггүй, Тэрээр хуучин түүхийг ухдаггүй. Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Тэр өнгөрсөн үеийн үгтэйгээ ч зууралддаггүй нь Бурхан ямар ч дүрэм журмыг дагадаггүй гэдгийг харуулдаг. Бурхан өмнө нь хийж байсан арга барилаар ажиллахаа больсон байхад хүн болохын хувьд, чи өнгөрсөн үеийн зүйлстэй үргэлж зууралдаж, тэдгээрийг тавьж явуулахаас татгалзаж, тэдгээрийг улиг болсон байдлаар тууштай хэрэгжүүлдэг бол үг болон үйлдэл чинь балагтай бус уу? Чи Бурхантай дайсагнаж байгаа бус уу? Чи энэ хуучин зүйлсээс болж бүхий л амьдралаа сүйтгэж, үрэн таран хийхийг хүсэж байна уу? Эдгээр хуучин зүйл чамайг Бурханы ажилд саад учруулдаг нэгэн болгох болно. Чи ийм хүн болмоор байна уу? Хэрэв чи тэгэхийг үнэхээр хүсэхгүй байвал хийж байгаа зүйлээ даруй зогсоогоод бүгдийг өөрчил; бүхнийг дахин шинээр эхэл. Бурхан өнгөрсөн үйлчлэлийг чинь санахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлээс ангижрах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 457

Ажлын тухайд гэвэл, Бурханы төлөө ийш тийш гүйж, хаа сайгүй номлож, Түүний төлөө зарлагадах нь ажил юм гэж хүн боддог. Ингэж бодох нь зөв хэдий ч хэт өрөөсгөл байдаг; Бурхан хүнээс гагцхүү Өөрийнх нь төлөө ийш тийш гүй гэж шаарддаг юм биш; үүнээс гадна, энэ ажил нь сүнсний доторх үйлчлэл, хангалттай хамаатай. Хүний ухан ойлгодог ажил Бурханы шаарддаг зүйлтэй нийцдэггүй учраас энэ олон жилийн туршлагын дараа ч олон ах эгч Бурханы төлөө ажиллах талаар хэзээ ч бодож үзээгүй байдаг. Тиймээс хүн ажил гэх асуудлыг огтхон ч сонирхдоггүй бөгөөд яг энэ шалтгааны улмаас хүний оролт ч бас нэлээд өрөөсгөл байдаг. Та нар бүгд Бурханы төлөө ажиллахаас оролтоо эхлэх ёстой, ингэснээр туршлагын тал бүрийг илүү сайн туулж болох юм. Та нарын орох ёстой зүйл энэ. Ажил гэдэг нь Бурханы төлөө ийш тийш гүйхийг хэлдэг юм биш, харин хүний амь болон хүний амьдран харуулдаг зүйл Бурханд таашаал өгч чаддаг эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүмүүс Бурханд үнэнч байдал, Бурханы талаарх мэдлэгээ ашиглан Бурханы тухай гэрчлэх, бас хүнд үйлчлэхийг хэлдэг. Энэ нь хүний хариуцлага төдийгүй бүх хүний ойлгох ёстой зүйл юм. Ажил чинь та нарын оролт бөгөөд Бурханы төлөө ажиллах явцдаа та нар орохоор эрэлхийлж байгаа гэж хэлж болно. Бурханы ажлыг туулна гэдэг нь Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэддэг байх төдийхнийг хэлдэггүй; гол нь чи Бурханы талаар хэрхэн гэрчлэхээ мэддэг, Бурханд үйлчилж чаддаг, хүнд үйлчилж, хүнийг хангаж чаддаг байх ёстой. Энэ нь ажил, бас та нарын оролт юм; энэ нь хүн бүрийн гүйцэлдүүлэх ёстой зүйл билээ. Бурханы төлөө ийш тийш гүйж, газар сайгүй номлоход л анхаардаг атлаа хувийн туршлагаа үл анзааран, сүнслэг амьдралд орохоо орхигдуулдаг хүн олон бий. Бурханд үйлчилдэг хүмүүс үүнээс үүдэн Бурханыг эсэргүүцэгчид болсон юм. Ийм олон жил Бурханд үйлчилж, хүнд үйлчилсээр ирсэн энэ хүмүүс ердөө л ажиллаж, номлохыг оролт гэж үзсэн ба хувийн сүнслэг туршлагаа хэн нь ч чухал оролт гэж авч үзсэнгүй. Харин ч тэд Ариун Сүнсний ажлаас авдаг гэгээрлээ бусдад зааж сургах хөрөнгө болгожээ. Номлох үедээ тэд ихээхэн ачаа үүрч, Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, үүгээр дамжуулан Ариун Сүнсний дуу хоолойг гаргаж байгаа. Энэ удаа, ажилладаг хүмүүс Ариун Сүнсний ажлыг хувийн сүнслэг туршлагаа болгосон мэт бардамнал дүүрэн байдаг; хэлж буй бүх үг нь өөрсдийнх нь оршихуйд харьяалагддаг гэж тэдэнл санагддаг, тэгсэн атлаа туршлага нь өөрсдийнх нь дүрсэлсэн шиг тодорхой биш байгаа мэт санагддаг. Үүнээс гадна, тэд ярихынхаа өмнө юу гэж хэлэхээ огт мэддэггүй боловч Ариун Сүнс тэдэн дээр ажиллах үед үг нь бэлэн зэлнээр урсан гардаг. Нэг удаа чи ийм маягаар номлочхоод биеийн чинь бодит хэмжээ санасан шиг чинь жаахан биш юм байна гэж боддог бөгөөд Ариун Сүнс чам дээр хэдэнтээ ажиллачихсан нөхцөлд өөрийгөө аль хэдийн биеийн хэмжээтэй болж гэж үзэн, Ариун Сүнсний ажлыг өөрийнхөө оролт, оршихуй гэж эндүүрэн итгэдэг. Байнга ийм маягаар туршлагажсанаар чи өөрийнхөө оролтод цалгайрч, өөрийн мэдэлгүй залхууралд автан, хувийн оролтдоо ямар ч ач холбогдол өгөхөө болино. Ийм учраас чи бусдад үйлчилж байхдаа өөрийн биеийн хэмжээ, Ариун Сүнсний ажлыг хооронд нь тодорхой ялгаж салгах ёстой. Энэ нь оролтод чинь илүү их тус дөхөм болж, туршлагад чинь улам их үр өгөөж авчирдаг. Хүн Ариун Сүнсний ажлыг хувийнхаа туршлага гэж үзэх нь доройтлын эх сурвалж болдог. Ийм учраас Би, та нар ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, өөрсдийн оролтыг амин чухал хичээл гэж үзэх учиртай гэж хэлдэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 458

Бурханы хүслийг хангалуун байлгаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуух бүх хүнийг Түүний өмнө авчирч, хүнийг Бурхан руу аваачиж, Ариун Сүнсний ажил болон Бурханы удирдамжийг хүнд танилцуулж, улмаар Бурханы ажлын үр жимсийг төгс болгохын тулд хүн ажилладаг. Иймээс та нар ажлын мөн чанарыг нэгд нэггүй тодорхой мэдэх шаардлагатай. Бурханы ашигладаг хүн болохын хувьд хүн бүр Бурханы төлөө ажиллах үнэ цэнтэй, өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээр ашиглуулах боломжтой. Гэвч та нарын ухаарах ёстой нэг зүйл бий: Бурханы даалгасан ажлыг хийх үед хүнд Бурханаар ашиглуулах боломж олдсон боловч хүний хэлдэг, мэддэг зүйл нь тэр чигтээ хүний биеийн хэмжээ байдаг юм биш. Ажлынхаа явцад дутагдлаа илүү сайн мэдэж авч, Ариун Сүнсний улам их гэгээрлийг эзэмших нь л та нарын хийж чадах зүйл юм. Ийм маягаар та нар ажлынхаа явцад илүү сайн орох боломжтой болно. Хэрвээ хүн Бурханаас ирдэг удирдамжийг өөрийн оролт, өөрт нь төрөлхөөсөө байдаг зүйл гэж үзвэл хүний биеийн хэмжээ өсөх бололцоо байхгүй. Хүнийг хэвийн байдалд байх үед Ариун Сүнс гэгээрэл хайрладаг; ийм үед хүмүүс хүлээж авсан гэгээрлээ өөрсдийн биеийн бодит хэмжээ гэж үргэлж андуурдаг, учир нь Ариун Сүнсний гэгээрүүлдэг байдал гойд хэвийн бөгөөд хүний дотор төрөлхөөсөө байдаг зүйлийг ашигладаг. Хүмүүсийг ажиллаж, үг хэлэх үед эсвэл залбирч, сүнслэг үйл ажиллагаа явуулах үед үнэн гэнэт тодорхой болно. Гэвч бодит байдал дээр хүний хардаг зүйл нь зөвхөн Ариун Сүнсний гэгээрэл (мэдээж энэ гэгээрэл нь хүний хамтын ажиллагаатай холбоотой) бөгөөд хүний биеийн жинхэнэ хэмжээг төлөөлдөггүй. Зарим нэг бэрхшээл, шалгалттай тулгардаг хэсэг хугацааны туршлагын дараа хүний биеийн жинхэнэ хэмжээ тийм нөхцөлд илэрхий болдог. Тэр үед л хүн биеийн хэмжээ нь төдийлөн сайнгүйг олж мэдэн, аминч зан, амин хувиа гэх бодол, шунал нь бүгд гарч ирдэг. Ийм туршлагын хэд хэдэн мөчлөгийн дараа л, урьд нь туулсан зүйлс өөрсдийнх нь бодит байдал бус, харин Ариун Сүнснээс ирсэн агшин зуурын гэрэлтүүлэлт байсан бөгөөд хүн энэ гэрлийг хүлээн авснаас цаашгүй гэдгийг сүнсээрээ сэрсэн олон хүн ухаарна. Ариун Сүнс аливааг хэрхэн бий болсон, хааш явж буйг тайлбарлалгүй тодорхой, ялгарахуйц байдлаар хүнийг гэгээрүүлэн үнэнийг ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний бэрхшээлийг энэ илчлэлд нэгтгэхийн оронд үнэнийг шууд илчилдэг. Хүн орох явцдаа бэрхшээлтэй тулгараад Ариун Сүнсний гэгээрлийг нэгтгэвэл энэ нь хүний бодит туршлага болдог… Тиймээс, Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын зэрэгцээ Ариун Сүнсний ажил гэж яг юу болох, та нарын оролт гэж юу болохыг харж, мөн Ариун Сүнсний ажлыг оролтдоо нэгтгэн оролтдоо улам их ач холбогдол өгөх учиртай, ингэснээр Ариун Сүнс та нарыг илүү олон аргаар төгс болгож, Ариун Сүнсний ажлын мөн чанар та нарын дотор шингэж болох юм. Ариун Сүнсний ажлыг туулах явцдаа та нар Ариун Сүнсийг болон өөрсдийгөө мэддэг болох төдийгүй тоймгүй олон удаагийн хүнд зовлон дунд Бурхантай хэвийн харилцаа тогтоож, Бурхан та хоёрын харилцаа өдөр ирэх тусам ойртон дотносно. Тоо томшгүй олон удаагийн засалт, цэвэршүүлэлтийн дараа Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг болно. Тийм учраас та нар зовлон, цохилт, гай зовлонгоос айх хэрэггүй гэдгийг ухаарах ёстой; Ариун Сүнсний ажилтай атлаа оролтгүй байх л аймшигтай. Бурханы ажил дуусах өдөр ирэхэд чи шал дэмий хөдөлмөрлөсөн байх болно; Бурханы ажлыг туулсан хэдий ч чи Ариун Сүнсийг мэдэж аваагүй, өөрийн гэсэн оролттой болоогүй байх болно. Ариун Сүнсний өгдөг гэгээрэл нь хүний хүсэл тэмүүллийг тэтгэх бус, харин хүний орох замыг нээх, мөн Ариун Сүнсийг мэдэж аваад, улмаар Бурханыг гэх хүндлэл, бишрэлтэй болох боломжийг хүнд олгохын төлөө байдаг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 459

Засалт, харьцалт, шүүлт, гэсгээлт туулсан хүмүүсийн ажилд хамаагүй бага гажуудал байдаг бөгөөд тэдний ажлын илэрхийлэл хавьгүй нарийн зөв байдаг. Ажиллахдаа өөрийнхөө төрөлх байдалд найддаг хүмүүс нэлээд том алдаа гаргадаг. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажил өөрсдийнх нь төрөлх байдлыг хэтэрхий их илэрхийлдэг бөгөөд энэ нь Ариун Сүнсний ажилд томоохон саад болдог. Хүний хэв чанар хэчнээн сайн байлаа ч, Бурханы даалгасан ажлыг хийхээсээ өмнө тэр бас засалт, харьцалт, шүүлт туулах ёстой. Хэрвээ ийм шүүлт туулаагүй бол тэд ажлаа хэчнээн сайн хийлээ ч гэсэн, үнэний зарчимтай нийцэхгүй ба үргэлж өөрсдийнх нь төрөлх байдал, хүний сайн сайхан л байдаг. Засалт, харьцалт, шүүлт туулсан хүмүүсийн ажил засалт, харьцалт, шүүлт туулаагүй хүмүүсийн ажлаас хавьгүй илүү нарийн зөв байдаг. Шүүлт туулаагүй хүмүүс, хүний оюуны чадамж, төрөлхийн авьяастай ихээхэн хутгалдсан хүний махан бие болон бодлыг л илэрхийлдэг. Энэ нь Бурханы ажлын тухай хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тийм хүмүүсийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч санаа зорилготой бараг холбоогүй, үүнээс хэт хазайсан дэндүү их ойлголт, туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүний ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш, өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулаагүй хүмүүс Бурханы даалгасан ажлыг гүйцэтгэхэд тэнцдэггүй. Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам их орох боломж олгож чаддаг. Түүний ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг. Түүнчлэн, түүний хийдэг ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болдог, дүрэмд баригддаггүй бөгөөд хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөө, амиа аажмаар өсгөх, үнэнд илүү гүн орох чадавх олгодог. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хамаагүй тааруухан байдаг. Бас ажил нь мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг ба хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал руу ч, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү ч аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсээр үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлуулдаг. Ийм удирдамж нь хүмүүсийг буруу замаар оруулж л чадна. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь шалгуур хангадаг эсэхийг ялган таних гол түлхүүр бол тэдний удирдан чиглүүлдэг зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид нь үнэнтэй нийцэлтэй зарчмыг хүлээн авдаг эсэх, өөрчлөгдөхөд нь тохирсон хэрэгжүүлэлтийн замыг хүлээн авдаг эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгах хэрэгтэй; чи мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь хүмүүсийн оролтын хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялган салгаж чадахгүй бол амархан мэхлэгдэнэ. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажилд төрөлх байдал дэндүү их байдаг; үүнд хүний хүсэл дэндүү их холилдсон байдаг. Тэдний оршихуй нь төрөлх байдал, тэдэнд төрөлхөөс заяагдсан зүйл юм. Энэ нь харьцалт туулсны дараах амь, эсвэл өөрчлөгдсөний дараах бодит байдал биш. Ийм хүн яаж амийг эрэлхийлж буй хүмүүст дэмжлэг үзүүлж чадах юм бэ? Хүнд анхнаасаа байдаг амь нь түүний төрөлх оюуны чадамж, эсвэл авьяас билиг юм. Ийм төрлийн оюуны чадамж, авьяас билиг нь хүнд тавих Бурханы нарийн шаардлагаас нэлээд зөрүүтэй байдаг. Хэрвээ хүн төгс болгуулаагүй, завхарсан зан чанар нь засалт, харьцалт туулаагүй бол түүний илэрхийлдэг зүйлс болон үнэний хооронд томоохон зай гарна; түүний илэрхийлдэг зүйл өөрийнх нь төсөөлөл, өрөөсгөл туршлага гэх мэт тодорхойгүй зүйлстэй холилдоно. Түүнчлэн тэр яаж ч ажилладаг бай, ерөнхий зорилго болон бүх хүний оролтод тохирох үнэн огт байхгүй мэт хүмүүст санагддаг. Хүмүүст тавьдаг шаардлагуудын ихэнх нь тэдний чадвараас давдаг бөгөөд чадахгүй зүйлийг нь хийлгэхээр тэднээс шаардаж буй мэт байдаг. Энэ бол хүний хүслийн ажил юм. Хүний завхарсан зан чанар, бодол болон үзэл нь түүний бүх биеэр нэвчсэн байдаг. Хүн үнэнийг хэрэгжүүлэх зөн билигтэй төрөөгүй, мөн үнэнийг шууд ойлгох зөн билиг ч түүнд байдаггүй. Хүний завхарсан зан чанартай зэрэгцээд ийм төрөлх байдалтай хүн ажиллах аваас саад учруулахгүй гэж үү? Харин төгс болгуулсан хүнд хүмүүсийн ойлгох ёстой үнэний туршлага болон тэдний завхарсан зан чанарын тухай мэдлэг байдаг, ингэснээр түүний ажил дахь тодорхойгүй, бодитой бус зүйлс аажмаар багасаж, хүний хольц нь цөөрч, ажил болон үйлчлэл нь Бурханы шаарддаг стандартад улам бүр ойртдог. Тиймээс, түүний ажил үнэн-бодит байдалд орсон бөгөөд бас бодитой болсон. Хүний оюун ухаанд орших бодлууд ялангуяа Ариун Сүнсний ажилд саад учруулдаг. Хүнд баялаг төсөөлөл, үндэслэлтэй логик болон аливаа хэрэг явдлыг зохицуулах урт хугацааны туршлага бий. Хэрвээ хүний эдгээр талыг засаж, зөвтгөхгүй бол бүгд ажилд садаа болдог. Тиймээс хүний ажил, ялангуяа төгс болгуулаагүй хүмүүсийн ажил хамгийн нарийн зөв түвшинд хүрч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 460

Ариун Сүнс дээр нь ажиллах үед хүмүүсийн байх олон байдлын талаар чи ойлголттой байх хэрэгтэй. Ариун Сүнсний хүн дээр хийдэг ажлын улмаас бий болсон олон байдлын талаар, ялангуяа Бурханд зохицон үйлчилдэг хүмүүс бүр ч нухацтай ухаж ойлгосон байх ёстой. Хэрвээ чи зөвхөн их туршлага, оролтод хүрэх арга замын талаар л ярьдаг бол туршлага чинь хэтэрхий өрөөсгөл болохыг энэ нь харуулдаг. Жинхэнэ байдлаа мэдэхгүйгээр, үнэний зарчмыг ойлгож авахгүйгээр зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжгүй. Ариун Сүнсний ажлын зарчмыг мэдэж, түүнээс гарах үр дүнг ойлгохгүйгээр ёрын муу сүнсний ажлыг ялган танихад чамд хэцүү байх болно. Чи ёрын муу сүнсний ажил, мөн хүмүүсийн үзлийг илчилж, асуудлын гол цөмийг нь ойлгох ёстой; чи бас хүмүүсийн хэрэгжүүлэлтийн олон гажуудал, Бурханд итгэх итгэлд нь байж болох асуудлуудыг зааж өгөх ёстой бөгөөд ингэснээр хүмүүс тэдгээрийг танин мэдэж болох юм. Ядаж л чи тэдэнд сөрөг юм уу идэвхгүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Гэхдээ чи ихэнх хүмүүсийн хувьд бодитоор оршдог хүндрэл бэрхшээлийг ойлгох ёстой бөгөөд бодлогогүй загнаж, “гахайд дуулахыг заах гэж оролдох” ёсгүй; энэ бол мунхаглал юм. Хүмүүсийн туулдаг олон бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд чи эхлээд Ариун Сүнсний ажлын өрнөл хөгжлийг ухаарч ойлгох ёстой, Ариун Сүнс өөр өөр хүн дээр ажлаа хэрхэн хийдгийг ойлгож, хүмүүст тулгардаг бэрхшээл, тэдний дутагдлыг ойлгож, ямар ч гажуудал, алдаа мадаггүйгээр асуудлын голыг нэвт шувт харж, асуудлын уг сурвалжид хүрэх ёстой. Ийм хүн л зохицон үйлчлэх шаардлага хангадаг.

Гол асуудлыг ойлгож, олон зүйлийг тодорхой харж чадах эсэх нь чиний хувийн туршлагаас хамаардаг. Туршлагажих арга барил чинь мөн бусдыг дагуулдаг арга барил чинь юм. Хэрвээ чи бичиг үсэг, хоосон сургаалуудыг ойлгодог бол бичиг үсэг, хоосон сургаал ойлгоход бусдыг дагуулах болно. Бурханы үгийн бодит байдлыг туулах арга зам чинь бусдыг Бурханы айлдварын бодит байдал руу ороход хөтлөх чиний арга зам юм. Хэрвээ чи Бурханы үгээс олон үнэнийг ойлгож, олон зүйлийн талаар мэдлэг ухаан олж авч үнэхээр чаддаг бол бусдыг ч бас олон үнэнийг ойлгоход хөтөлж чадах бөгөөд чиний дагуулсан хүмүүс үзэгдлийн талаар тодорхой ойлголттой болно. Хэрвээ чи ер бусын мэдрэмжүүдийг ухаж ойлгоход анхаарвал чиний дагуулдаг хүмүүс ч бас мөн адил дуурайна. Хэрвээ чи хэрэгжүүлэлтийг умартаж, хэлэлцүүлгийг чухалчилбал чиний дагуулдаг хүмүүс ч бас огт хэрэгжүүлэхгүйгээр, зан чанарын ямар ч өөрчлөлтгүйгээр зөвхөн хэлэлцэхэд анхаарах ба тэд ямар ч үнэнийг хэрэгжүүлэлгүйгээр гаднаа л урам зоригтой байх болно. Хүмүүс бүгд өөрсдөдөө байгаа зүйлээр бусдыг хангадаг. Хүний төрөл нь ямар зам руу бусдыг чиглүүлэх болон ямар төрлийн хүмүүсийг удирдахыг нь тодорхойлдог. Бурханд ашиглуулахад үнэхээр тохирсон байхын тулд та нарт хүсэл эрмэлзэл байх ёстойгоос гадна, мөн Бурханаас ирэх маш их гэгээрэл, Бурханы үгийн удирдамж, Бурханы харьцалтын туршлага болон Түүний үгийн цэвэршүүлэлт хэрэгтэй байдаг. Та нар үүнийг үндэс сууриа болгоод, ердийн үед ажиглалт, бодол, эргэцүүлэл, дүгнэлтдээ анхаарал тавьж, зохих ёсоор нь толгойдоо оруулж эсвэл таягдан хаях хэрэгтэй. Эдгээр нь бүгд бодит байдалд орох та нарын зам бөгөөд нэг бүр нь зайлшгүй шаардлагатай. Бурхан ингэж ажилладаг. Хэрвээ чи Бурханы ажилладаг энэ арга барил руу орвол өдөр бүр Бурханаар төгс болгуулах боломжтой байх болно. Хэзээ ч хамаагүй, орчин чинь хатуу ширүүн, эсвэл таатай эсэх, чи туршигдаж байгаа эсвэл соригдож байгаа эсэх, ажиллаж байгаа эсэх, ганцаараа эсвэл хамт олонтой амьдарч байгаа эсэхээс үл хамааран Бурханаар төгс болгуулах боломжийг чи нэгийг ч алдахгүйгээр үргэлж олох болно. Чи тэдгээрийг бүгдийг нь олж мэдэж чадах ба Бурханы үгийг туулах нууцыг чи ийнхүү олсон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шаардлага хангадаг хоньчны эзэмшвэл зохих зүйл”-ээс

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 461

Өнөө үед олон хүн, бусадтай хамтран ажиллах зуураа ямар хичээл сурах ёстой талаар анхаарал хандуулдаггүй. Бусадтай хамтран ажиллах зуураа та нарын олонх нь хичээл сурч чаддаггүй гэдгийг Би олж илрүүлсэн; та нарын дийлэнх нь үзэл бодолтойгоо зууралддаг. Чуулганд ажиллах үедээ чи өөрийнхөө бодлыг, өөр нэг нь ч бас өөрийнхийгөө хэлдэг ба нэг нь нөгөөтэйгөө ямар ч холбоогүй байдаг; та нар үнэндээ огтхон ч хамтран ажилладаггүй. Та бүхэн амийг өчүүхэн төдий ч эрж хайлгүйгээр, өөрсдийн ойлголтыг ярилцах юм уу дотроо тээдэг “ачааг” чөлөөлөх гэж л их шимтдэг. Чи ажлыг гагцхүү хааш яаш хийж, бусад хүн юу ч хэлж, хийсэн хамаагүй, өөрийнхөө замаар алхах ёстой гэж үргэлж итгэдэг юм шиг харагддаг; мөн бусдын орчин нөхцөл ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс чамайг залж чиглүүлэхийн хэрээр нөхөрлөх ёстой гэж чи боддог. Та нар бусдын давуу талыг олж илрүүлж чаддаггүй, өөрсдийгөө шинжилж ч чаддаггүй. Аливааг хүлээн зөвшөөрч байгаа чинь үнэхээр гажууд бөгөөд алдаа мадагтай. Одоо ч гэсэн та нар нөгөө хууч өвчин нь сэдэрсэн мэт өөрсдийгөө ихэд зөвтгөсөөр байдаг гэхэд болно. Та нар бүрэн илэн далангүй байдалд хүрэх замаар жишээлбэл, зарим чуулганы ажлаар ямар үр дүнд хүрсэн тухай, дотоод байдлынхаа саяхны нөхцөлийн талаар гэх мэтийг өөр хоорондоо ярилцдаггүй; та нар тийм зүйлсийг ер нь хэзээ ч ярилцдаггүй. Үзлээ орхих, өөрсдийгөө хаях зэргийг яавч хэрэгжүүлдэггүй. Удирдагчид болон ажилчид, ах эгч нараа хэрхэн сөрөг болгохгүй байж, яаж тэднийг идэвхтэй дагаж чаддаг болгох талаар л боддог. Харин идэвхтэй дагах нь дангаараа хангалттай гэж та нар бүгд боддог бөгөөд өөрийгөө мэдэж, өөрийгөө хаях гэдэг нь ямар утгатайг үндсэндээ ойлгодоггүй, бусадтай хамтран үйлчилнэ гэж юу гэсэн үг болохыг бүр ч ойлгодоггүй. Өөрсдөө Бурханы хайрыг хариулж, Петрийн хэв маягийг амьдран харуулах хүсэлтэй байх тухай л боддог. Эдгээр зүйлээс өөр юуг ч боддоггүй. Бусад хүн юу хийх нь хамаагүй, би сохроор захирагдахгүй, бусад хүн ямар байх нь хамаагүй, Бурханаар төгс болгуулах гэж би өөрөө л эрж хайна, тэгэх нь хангалттай гэж хүртэл хэлдэг. Гэвч үнэн хэрэгтээ чиний хүсэл бодит байдал дээр биелэлээ огтхон ч олоогүй. Энэ бүхэн нь өнөө үед та нарын гаргадаг зан авир биш гэж үү? Та нар дор бүрнээ өөрсдийн мэдлэг ухаантай зууралдаж, бүгд төгс болгуулахыг хүсдэг. Та нар ийм урт хугацаанд төдийлөн их ахиц гаргалгүй үйлчилсэн гэдгийг Би хардаг; ялангуяа хамтдаа эв эетэй ажиллах энэ хичээл дээр та нар бүр юунд ч хүрээгүй! Чуулганд очихдоо чи өөрийнхөө арга барилаар ярилцдаг, бусад нь өөрсдийнхөөрөө ярилцдаг. Эв эетэй зохицол хааяа бий болдог бөгөөд ялангуяа та нарын доор буй дагагчдын хувьд энэ нь бүр ч үнэн байдаг. Өөрөөр хэлбэл, та нарын дундаас тун цөөхөн нь Бурханд үйлчлэх гэж юу болохыг, эсвэл хүн Бурханд хэрхэн үйлчлэх ёстойг ойлгодог. Та нар будилж төөрөлдөн, иймэрхүү хичээлийг ялихгүй асуудал гэж үздэг. Үнэний энэ талыг хэрэгжүүлж чаддаггүй олон хүн байдгаар үл барам, бас зориуд буруу юм хийдэг хүмүүс ч бий. Олон жилийн турш үйлчилсэн хүмүүс хүртэл өөр хоорондоо тэмцэлдэж, бие биеийнхээ эсрэг хуйвалддаг, мөн атаархаж, өрсөлддөг; хүн бүр хувиа боддог ба огтхон ч хамтран ажилладаггүй. Энэ бүх зүйл бодит биеийн хэмжээг чинь төлөөлдөг бус уу? Хүмүүс та нарын өдөр тутам хамтдаа үйлчилж байгаа чинь Бурханд Өөрт нь сүм дотор өдөр бүр шууд үйлчилдэг байсан израильчуудтай адилхан. Бурханд үйлчилдэг хүмүүс та нар хэрхэн хамтран ажиллаж, хэрхэн үйлчлэхээ мэдэхгүй байж яаж болох юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 462

Өнөөдөр та нарт хамтдаа эв эетэй ажиллах шаардлага тавьсан нь Еховагийн израильчуудаас шаардаж байсан үйлчлэлтэй төстэй: Эс бөгөөс зүгээр л үйлчлэл хийхээ боль. Та нар Бурханд шууд үйлчилдэг хүмүүс учраас хамгийн наад зах нь үйлчлэлдээ үнэнч, дуулгавартай байх чадвартай, мөн бодитой байдлаар сургамж авч чаддаг байх ёстой. Ялангуяа чуулганд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд доор чинь буй ах, эгч нарын хэн нэг нь та нартай харьцаж зүрхлэх үү? Та нарын алдааг нүүрэн дээр чинь хэлж зүрхлэх үү? Та нар өрөөл бусдаас өндөрт зогсдог; хаад мэт хаанчилдаг! Тэр ч бүү хэл, та нар иймэрхүү бодитой хичээлийг судалдаггүй, үүнд ордоггүй мөртөө Бурханд үйлчлэх тухай ярьсаар байдаг! Одоогоор хэд хэдэн чуулганыг удирдахыг чамаас хүссэн боловч чи өөрийгөө орхиогүйгээр үл барам, бүр өөрийн үзэл, санаа бодолтой зууралдан “Бид бусдад хязгаарлагдах ёсгүй, өнөө үед сохроор захирагдах ёсгүй гэж Бурхан хэлсэн тул энийг ийм маягаар хийх ёстой гэж би бодож байна” гэх мэт зүйл хэлдэг. Тиймээс та нар дор бүрнээ өөрсдийнхөө санал бодлыг баримтлаад, хэн нь ч хэнийгээ дуулгавартай дагадаггүй. Үйлчлэл чинь мухардалд орсон гэдгийг тодорхой мэдэж байгаа ч “Миний харж байгаагаар, миний арга зам тийм ч хол зөрөөгүй байна. Ямар ч байсан, бидний аль алинд нэг тал бий: Чи өөрийнхийгөө ярь, би өөрийнхийгөө ярья; чи өөрийнхөө үзэгдлийг нөхөрлө, би өөрийнхөө оролтыг ярья” гэж хэлсээр байдаг. Та нар шийдвэрлэх ёстой олон зүйл дээр хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, эсвэл зүгээр л аргалдаг ба дор бүрнээ өөрсдийн санал бодлыг илэрхийлж, байр суурь, алдар хүнд, нэр нүүрээ болгоомжтой хамгаалдаг. Та нарын аль нь ч өөрийгөө даруухан байлгахыг хүсдэггүй бөгөөд амиа илүү хурдан өсгөхийн тулд аль ч тал нь өөрийгөө орхиж, нэг нэгнийхээ дутагдлыг нөхөх санаачилга гаргахгүй. Та нар хамтран ажиллаж байхдаа үнэнийг эрэлхийлж сурах ёстой. “Би үнэний энэ талыг тодорхой ойлгодоггүй. Чамд үүнтэй холбоотой ямар туршлага байдаг вэ?” гэж чи хэлж болно. Эсвэл, “Энэ талаар чи надаас илүү туршлагатай; надад бага зэрэг удирдамж өгч болох уу?” гэж болох юм. Тэгэх нь үүнийг хийх сайн арга зам биш гэж үү? Та нар ихээхэн номлол сонссон ба үйлчлэл хийх бага зэрэг туршлагатай. Чуулганд ажил хийж байхдаа бие биеэсээ суралцдаггүй, нэг нэгэндээ тусалдаггүй, бие биеийнхээ дутагдлыг нөхдөггүй бол та нар яаж ямар нэг хичээл сурч чадах юм бэ? Та нар ямар нэг зүйлтэй тулгарах болгондоо нэг нэгтэйгээ нөхөрлөх ёстой, ингэвэл амь чинь ашиг тус хүртэж чадна. Түүнчлэн, ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө аливаа зүйлийн талаар хянуур нөхөрлөх ёстой. Ингэснээр л та нар хааш яаш авирлахын оронд чуулганы төлөө хариуцлага хүлээнэ. Бүх чуулганаар зочилсныхоо дараа та нар цуглаж, олж илрүүлсэн бүх асуудал болон ажилд чинь тулгарсан аливаа асуудлын талаар нөхөрлөх ёстой, дараа нь хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтийнхээ талаар ярилцах ёстой—энэ бол үйлчлэлийн зайлшгүй чухал хэрэгжүүлэлт юм. Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы ашиг тусын төлөө, мөн ах эгч нартаа түлхэц өгөхийн тулд эв эетэй хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи бусадтайгаа хамтран ажиллаж, бие биеэ засаж залруулан ажлын илүү дээр үр дүнд хүрэх ёстой. Жинхэнэ хамтын ажиллагаа гэж энэ бөгөөд үүнд оролцдог хүмүүс л жинхэнэ оролтыг олж авна. Хамтран ажиллах зуураа хэлэх зарим үг чинь тохиромжгүй байж болох ч тэр хамаагүй. Энэ талаар дараа нь нөхөрлөж, илүү тодорхой ойлголттой бол; үүнийг бүү үл ойшоо. Иймэрхүү нөхөрлөлийн дараа ах, эгч нарынхаа дутагдлыг нөхөж чадна. Ийм маягаар ажилдаа улам гүн орсноор л илүү сайн үр дүнд хүрч чадна. Бурханд үйлчилдгийн хувьд та нар дор бүрнээ өөрсдийнхөө ашиг сонирхлыг л харгалзан үзэхийн оронд хийдэг юм болгондоо чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Ганцаараа үйлдэн, нэг нэгнээ муутгах нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Тэгж авирладаг хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй! Тийм хүмүүс муухай зан чанартай байдаг; тэдэнд өчүүхэн төдий ч хүн чанар үлдээгүй байдаг. Тэд бол зуун хувь Сатан мөн! Тэд бол араатнууд! Одоо ч гэсэн, тийм зүйлс та нарын дунд тохиолддог хэвээр; та нар бүр нөхөрлөлийн үеэр нэг нэг рүүгээ дайрч давшилж, албаар шалтаг хайж, ялихгүй жаахан асуудал дээр нүүрээ минчийтэл маргалдаж, хэн нь ч найр тавихыг хүсдэггүй, хүн бүр дотроо бодсоноо нөгөөгөөсөө нууж, нөгөө талаа анхааралтай ажиглаж, үргэлж сэрэмжлэхдээ тулдаг. Иймэрхүү зан чанар Бурханд үйлчлэхэд тохирох уу? Та нарынх шиг тийм ажил ах, эгч нарыг ямар нэгэн зүйлээр хангаж чадах уу? Чи хүмүүсийг амийн зөв зам руу залж чиглүүлж чаддаггүйгээр үл барам, үнэндээ завхарсан зан чанараа ах, эгч нартаа шингээж байдаг. Чи бусдыг хорлож байгаа бус уу? Чиний мөс чанар аймшигтай бөгөөд голдоо ортол илжирсэн байна! Чи бодит байдалд ордоггүй, үнэнийг ч хэрэгжүүлдэггүй. Түүнчлэн, диавол шиг уг чанараа ичгүүр сонжуургүйгээр бусдад илчилдэг. Чи ерөөсөө ичихээ мэддэггүй! Энэ ах, эгч нарыг чамд даалгасан атал чи тэднийг там руу аваачиж байна. Чи мөс чанар нь илжирсэн хүн биш гэж үү? Чамд ичих нүүр огт алга!

Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 463

Чи эрин үеийн ач холбогдлыг зохистой дамжуулдаг хэлээр, эрин үе бүрд Бурханы илэрхийлсэн зан чанарыг бодитой байдлаар ярьж чадах уу? Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг туулдаг чи Бурханы зөвт зан чанарыг нарийвчлан дүрсэлж чадах уу? Чи Бурханы зан чанарыг тодорхой, нарийн зөв гэрчилж чадах уу? Чи зөв шударга байдлаар өлсөж, цангадаг, чамаар хариулуулахаар хүлээж байгаа өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт шашны итгэгчдэд өөрийн үзсэн, туулсан зүйлийг хэрхэн дамжуулах вэ? Чамаар хариулуулах гээд ямар янзын хүмүүс чамайг хүлээж байгаа бол? Чи төсөөлж чадах уу? Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан болон бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч гэсэн суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Эцсийн эцэст Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи хэрхэн тайлбарлах вэ? Чамд сүсэг бишрэлтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?”-ээс

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 464

Хүн Надад итгэдэг боловч Надад гэрчлэл хийж чаддаггүй, Өөрийгөө таниулахаас минь өмнө Намайг гэрчилж ч чадахгүй. Хүмүүс зөвхөн намайг бүтээлүүд болон бүх ариун хүнээс давуу гэдгийг, Миний хийдэг ажлыг хүн хийж чадахгүй гэдгийг хардаг. Тиймээс иудейчүүдээс эхлээд өнөө үеийн хүмүүс хүртэл Миний суу алдарт үйл хэргийг харсан хэн боловч ердөө л Намайг сониучирхах сэтгэлдээ автсан байсан, харин ганц ч бүтээл Надад амаараа гэрчлэл хийж чадаагүй. Миний Эцэг л Надад гэрчлэл хийж, бүх бүтээлийн дунд Надад зам гаргаж өгсөн. Эс бөгөөс, Намайг яаж ч ажиллалаа гэсэн, бүтээлийн Эзэн гэдгийг минь хүн хэзээ ч мэдэхгүй байх байв, учир нь хүн Надаас авахыг л мэддэг ба Миний ажлаас болж Надад итгэдэг юм биш. Намайг гэм зэмгүй бөгөөд аль ч талаараа нүгэлтэн биш учраас, олон тооны нууцыг тайлбарлаж чаддаг учраас, олон түмнээс дээд нэгэн учраас, эсвэл Би хүмүүст ихээхэн буян болсон учраас л хүн Намайг мэддэг хэдий ч цөөхөн хүн л Намайг бүтээлийн Эзэн гэдэгт итгэдэг. Ийм учраас хүн яагаад Надад итгэдгээ мэддэггүй гэж Би хэлдэг; хүн Надад итгэхийн зорилго, ач холбогдлыг мэддэггүй. Хүний бодит байдал нь учир дутагдалтай, ийм болохоор Надад гэрчлэл хийхэд арай чамай тэнцдэг. Та нарын жинхэнэ итгэл тун өчүүхэн, олж авсан зүйл чинь хэтэрхий бага тул та нарт маш цөөхөн гэрчлэл байдаг. Түүнчлэн та нар хэтэрхий бага ойлголттой агаад тун учир дутагдалтай, ийм болохоор Миний үйл хэрэгт гэрчлэл хийхэд бараг тэнцэхгүй. Та нар үнэндээ нэлээд шийдэмгий, гэвч та нар Бурханы мөн чанарыг амжилттай гэрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Та нарын туулсан, үзэж харсан зүйл өмнөх бүх үеийн эш үзүүлэгчид, ариун хүмүүсийнхээс давдаг, гэхдээ та нар өмнөх үеийн эш үзүүлэгчид болон ариун хүмүүсийн үгээс илүү агуу гэрчлэл өгч чадах уу? Одоо та нарт Миний хайрладаг зүйл Мосегийнхоос давж, Давидынхаас илүү гардаг, иймээс та нарын гэрчлэл Мосегийнхоос давж, үг чинь Давидынхаас илүү байхыг Би шаарддаг. Би та нарт зуу дахин ихийг өгдөг тул та нараас ч бас Надад тэр хэрээр эргүүлэн төл гэж шаарддаг. Би бол хүн төрөлхтөнд амь хайрладаг Нэгэн гэдгийг та нар мэдэх ёстой бөгөөд та нар Надаас амь хүлээн авдаг тул Надад гэрчлэл хийх ёстой. Энэ бол та нарын үүрэг, мөн Миний та нарт илгээдэг, Миний төлөө та нарын хийх учиртай зүйл юм. Би та нарт Өөрийн бүх алдрыг хайрлаж, сонгогдсон хүмүүс болох израильчуудын хэзээ ч аваагүй амийг хайрласан. Зүй нь бол та нар Надад гэрчлэл хийж, залуу насаа Надад зориулж, амиа өгөх учиртай. Миний алдар суугаа хайрласан хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх ёстой. Үүнийг Би аль эрт урьдчилан тогтоосон. Миний та нарт алдар суугаа хайрлаж байгаа нь та нарын ерөөл бөгөөд Миний алдрыг гэрчлэх нь та нарын үүрэг билээ. Та нар ерөөл хүртэхийн тулд л Надад итгэсэн бол Миний ажил ач холбогдол багатай байх бөгөөд та нар ч бас үүргээ биелүүлэхгүй байх болно. Израильчууд Миний өршөөл, хайр энэрэл болон агуу байдлыг л харсан бол иудейчүүд Миний тэвчээр болон золин авралыг л харсан. Тэд Миний Сүнсний ажлаас тун өчүүхнийг л ойлгосон; тэдний ойлголтын түвшин та нарын харсан, сонссоны арван мянганы нэг л байсан. Та нарын ойлгож мэдсэн зүйл тэдний ахлах тахилчдынхаас ч даван гардаг. Өнөөдөр та нарын ойлгосон үнэн тэднийхийг давдаг; та нарын өнөөдөр ойлгож мэдсэн зүйл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед ойлгож мэдэж байснаас ч илүү байдаг бөгөөд та нарын туулсан зүйл Мосе, Елиагийнхаас ч даван гардаг. Учир нь израильчууд зөвхөн Еховагийн хуулийг ойлгож, Еховагийн барааг араас нь л харсан юм; иудейчүүд Есүсийн золин авралыг л ойлгож, Есүсийн хайрласан нигүүлслийг л хүлээн авсан бөгөөд иудей овгийн гэр доторх Есүсийн дүрийг л харсан билээ. Өнөөдөр та нар Еховагийн алдар, Есүсийн золин аврал болон Миний өнөөдрийн бүх үйл хэргийг хардаг. Түүнчлэн та нар Миний Сүнсний үгийг сонсож, Миний мэргэн ухааныг үнэлж, Миний гайхамшгийг мэдэж авч, Миний зан чанарын талаар олж мэдсэн. Би бас та нарт удирдлагын төлөвлөгөөгөө бүгдийг нь ярьсан. Та нарын харсан зүйл элэгсэг, өршөөнгүй Бурхан төдийгүй, мөн зөвт байдал бүрдсэн Бурхан билээ. Та нар Миний гайхамшигт ажлыг харж, уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн болохыг минь ч мэдсэн. Цаашлаад та нар израилийн гэрт догшин уур хилэнгээ буулгасныг минь мэдэх ба өнөөдөр энэ нь та нар дээр ирсэн. Та нар Исаиа, Иохан нараас ч илүүтэйгээр Миний тэнгэр дэх нууцуудыг ойлгосон; та нар өмнөх үеийн бүх ариун хүнээс илүүгээр Миний хайр татам, эрхэм байдлыг мэддэг. Та нар Миний үнэн, зам, амийг төдийхнийг хүлээн авсан хэрэг бус, харин Иоханыхаас ч агуу үзэгдэл, илчлэлийг хүлээн авсан юм. Та нар илүү олон нууцыг ойлгож, Миний үнэн төрхийг харсан; та нар Миний шүүлтийг илүү их хүлээн зөвшөөрч, Миний зөвт зан чанарыг илүү их мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, та нарын ойлголт урьд үе, өнгөрсөн үеийнхнийхтэй адил, та нар бас өнөөдрийн зүйлсийг туулсан бөгөөд энэ бүгдийг Би биечлэн хийсэн билээ. Би та нарт дэндүү ихийг өгч, та нар ч Надаас ихийг ойлгож ухаарсан болохоор та нараас Миний шаарддаг зүйл хэрээс хэтэрсэн юм биш. Тиймээс, өмнөх үеийн ариун хүмүүст хандан Намайг гэрчлээч гэж Би та нараас хүсдэг, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 465

Одоо чи Надад яагаад итгэдгээ үнэхээр мэдэх үү? Миний ажлын зорилго болоод ач холбогдлыг чи үнэхээр мэдэх үү? Үүргээ үнэхээр мэдэх үү? Миний гэрчлэлийг үнэхээр мэдэх үү? Чи Надад зүгээр л итгэдэг боловч Миний алдар болоод гэрчлэл чамаас харагддаггүй бол Би чамайг аль эрт таягдан хаячихжээ. Их мэдэгчид бол харин Миний нүдэнд бүр ч том өргөс, гэрт маань тэд Миний замын садаа л байдаг, тэд бол Миний ажлаас бүрмөсөн шигшигдэх өчүүхэн ч хэрэггүй, ямар ч үнэ цэнгүй үрийн сүүлнүүд бөгөөд Би тэднийг аль эртнээс жигшсэн юм. Миний уур хилэн ихэнхдээ гэрчлэлгүй хүмүүс дээр бууж, Миний таяг тэднээс ер холдож байгаагүй. Би аль эрт тэднийг муу ёрын нэгний гарт шилжүүлсэн бөгөөд тэдэнд Миний ерөөл огтхон ч байхгүй. Цаг нь ирэх үед тэдний гэсгээлт мунхаг эмэгтэйчүүдийнхээс илүү гашуун байх болно. Одоо Би Өөрийн хийх үүрэгт ажлаа л хийж байгаа; Би эдгээр үрийн сүүлийн хамтаар бүх буудайг багцалж бооно. Энэ бол Миний одоогийн ажил юм. Намайг шигших үед эдгээр үрийн сүүл бүгд шигшигдэнэ, тэгээд буудайн үр тариаг агуулахад хурааж, шигшигдсэн үрийн сүүлийг үнс нурам болтол нь шатаахаар галд хийх болно. Одоо Миний ажил бол зүгээр л бүх хүнийг багцлан боох буюу бүрэн байлдан дагуулах явдал юм. Дараа нь Би бүх хүний төгсгөлийг илчлэхийн тулд шигшиж эхлэх болно. Иймээс чи одоо Намайг яаж сэтгэл хангалуун байлгахыг болон Надад итгэх зөв замд яаж орохыг мэдэх ёстой. Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 466

Хэдийгээр та нарын итгэл маш чин сэтгэлийн боловч та нарын дундаас хэн нь ч Намайг бүрэн тайлбарлаж чадахгүй, хэн нь ч өөрсдийн хардаг бүх баримтыг бүрэн гэрчилж чадахгүй. Энэ талаар бодоод үз: Өнөөдөр та нарын ихэнх нь үүргээ хөсөр хаяад оронд нь махан биеийн араас хөөцөлдөж, махан биеийг ханган, махан биеийн ташаалд шунадаг. Та нар өчүүхэн үнэнийг эзэмшдэг. Тэгэхээр харсан бүхнээ гэрчилж яаж чадах юм бэ? Та нар Миний гэрчлэгчид байж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу? Хэрвээ нэг л өдөр чи өнөөдрийн харсан бүхнээ гэрчилж чадахгүй бол бүтээгдсэн зүйлийн чиг үүргээ алдсан байх болно, мөн чиний оршин тогтнол ямар ч утга учиргүй байна. Чи хүн байх үнэ цэнгүй байх болно. Чи хүн биш байх болно гэж хэлж ч болох юм! Би та нар дээр хэмжээлшгүй их ажил хийсэн, гэвч одоогоор чи юу ч сурахгүй, юу ч мэдэхгүй, үр ашиггүй ажиллаж байгаа учраас ажлаа өргөжүүлэх цаг минь ирэхэд чи бүлх залгисан мэт гөлрөн ширтэж, ямар ч нэмэргүй байх болно. Тэр нь чамайг бүх цаг үеийн нүгэлтэн болгохгүй гэж үү? Тэр цаг ирэхэд чи гүн гүнзгий харууслыг мэдрэхгүй гэж үү? Гутрал цөхрөлд живэхгүй гэж үү? Би сэлгүүцэж, уйдсандаа энэ бүх ажлыг хийж байгаа юм биш, харин хожмын ажлынхаа суурийг тавихын тулд хийж байгаа юм. Би мухардалд ороод, ямар нэг шинэ зүйл хийхээс өөр аргагүй болсон юм биш. Чи Миний хийдэг ажлыг ойлгох ёстой; энэ нь гудамжинд тоглож буй хүүхдийн хийдэг зүйл биш, харин Миний Эцэгийг төлөөлөн хийгддэг ажил юм. Би Өөрөө энэ бүхнийг ганцаараа хийж байгаа юм биш; харин Өөрийн Эцэгийг төлөөлдөг гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Энэ зуур та нарын үүрэг бол зүгээр л дагах, дуулгавартай байх, өөрчлөгдөх болон гэрчлэх явдал юм. Та нар яагаад Надад итгэх ёстой вэ гэдгийг л ойлгох учиртай; энэ бол та нарын дор бүрнээ ойлгох ёстой хамгийн чухал асуулт мөн. Миний Эцэг Өөрийн алдрын төлөө, дэлхийг бүтээсэн мөчөөсөө л та бүгдийг Миний төлөө урьдчилан тогтоосон. Тэрээр Миний ажлын төлөө болон Өөрийнхөө алдрын төлөө л та нарыг урьдчилан тогтоосон билээ. Миний Эцэгээс болж та нар Надад итгэдэг; Миний Эцэг урьдчилан тогтоосон учраас л та нар Намайг дагадаг. Үүний алийг нь ч та нар өөрсдөө сонгосон юм биш. Та нар бол Намайг гэрчлүүлэх зорилгоор Миний Эцэгийн Надад өгсөн хүмүүс юм гэдгийг ойлгох чинь бүр ч чухал юм. Тэр та нарыг Надад өгсөн учраас та нар Миний өгдөг зам болон Миний заадаг зам, бас үгийг даган мөрдөх ёстой, учир нь Миний замыг даган мөрдөх нь та нарын үүрэг билээ. Энэ нь Надад итгэх итгэлийн чинь анхдагч зорилго юм. Тиймээс Би та нарт ингэж хэлдэг: Та нар бол ердөө л Миний замыг мөрдүүлэхийн тулд Миний Эцэгийн Надад өгсөн хүмүүс билээ. Гэсэн ч та нар зөвхөн Надад итгэдэг; та нар израиль гэр бүлээс гаралтай биш, харин эртний могойн төрөл учраас Минийх биш. Миний төлөө гэрчлэл хийхийг л Би та нараас шаардаж байна, гэхдээ өнөөдөр та нар Миний замаар алхах ёстой. Энэ бүхэн нь ирээдүйн гэрчлэлийн төлөө байдаг. Хэрвээ та нар зөвхөн Миний замыг сонсдог хүмүүс шиг л үйлдэх юм бол ямар ч үнэ цэнгүй байх бөгөөд Миний Эцэг та нарыг Надад өгсний ач холбогдол алдагдана. Та нарт хэлэх гэж Миний зүтгээд байгаа зүйл бол энэ: Та нар Миний замаар алхах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы тухай чиний ойлголт юу вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 467

Ариун Сүнс өнөө үед чуулган дотор хэрхэн ажиллаж байна вэ? Чи энэ асуудлыг баттай ойлгож ухаарсан уу? Ах эгч нарын чинь хамгийн том бэрхшээл юу вэ? Тэдэнд юу хамгийн их дутагддаг вэ? Одоогоор зарим хүн шалгалт туулахдаа сөрөг байдаг, зарим нь бүр гомдоллодог. Бурхан үгээ хэлж дууссан учраас зарим хүн урагшлахаа больдог. Хүмүүс Бурханд итгэх итгэлийн зөв замд ороогүй. Тэд бие даан амьдарч чаддаггүй бөгөөд сүнслэг амьдралаа хадгалж чаддаггүй. Зарим хүн Бурханыг ярих үед ойрхон дагаж, эрч хүчтэйгээр эрэлхийлж, хэрэгжүүлэхэд бэлэн байдаг боловч Бурхан үг хэлэхгүй үед тэд урагшлахаа больдог. Хүмүүс Бурханы хүслийг зүрх сэтгэлдээ ойлгоогүй хэвээр, Бурханыг аяндаа хайрлах хайр тэдэнд байдаггүй; өмнө нь тэд албан хүчээр Бурханыг дагадаг байсан. Бурханы ажлаас залхдаг зарим хүн одоо бий. Ийм хүмүүс аюулд байгаа биш гэж үү? Маш олон хүн зүгээр л аргацаах байдалтай байдаг. Хэдийгээр тэд Бурханы үгийг идэж ууж, Түүнд залбирдаг ч үүнийгээ хайнга хийдэг бөгөөд нэгэн цагт байсан урам зориг нь тэдэнд байхаа больсон. Ихэнх хүн Бурханы цэвэршүүлж, төгс болгох ажлыг сонирхдоггүй, үнэндээ тэдэнд ямар ч дотоод хөдөлгөгч хүч байхгүй мэт ямагт байдаг. Тэд гэм бурууд дийлдсэн ч Бурханд өртэй гэдгээ мэдэрдэггүй, бас харамсахаа ч мэддэггүй. Тэд үнэнийг эрэлхийлдэггүй, бас чуулганыг орхидоггүй, харин түр зуурын зугаа цэнгэл л эрж хайдаг. Энэ хүмүүс бол мунхаг, хамгийн усан тэнэг! Цаг нь ирэхэд тэд бүгд хаягдаж, нэг нь ч аврагдахгүй! Хэрвээ нэг удаа аврагдсан бол үргэлж аврагдана гэж чи боддог уу? Ийм итгэл үнэмшил нь цэвэр залилан! Амийн оролтыг эрэлхийлдэггүй бүх хүн гэсгээгдэнэ. Ихэнх хүн амийн оролт, үзэгдлүүд, үнэний хэрэгжүүлэлтийг огтхон ч сонирхдоггүй. Тэд оролтыг эрэлхийлдэггүй, илүү гүнзгий оролтыг гарцаагүй эрэлхийлдэггүй. Тэд өөрсдийгөө сүйрүүлж байгаа бус уу? Яг одоо нөхцөл байдал нь байнга сайжирч байгаа хэсэг хүмүүс бий. Ариун Сүнс ажиллах тусам тэд илүү их итгэлтэй болдог; тэд туршлагажих тусмаа Бурханы ажлын гүн гүнзгий нууцыг төдий чинээ их туулдаг. Илүү гүнзгий орох тусмаа тэд илүү их ойлгодог. Тэд Бурханы хайр маш агуу гэдгийг мэдэрч, дотроо тайван, гэгээрсэн санагддаг. Тэд Бурханы ажлын талаар ойлголттой байдаг. Энэ бол Ариун Сүнс дотор нь ажиллаж байгаа хүмүүс юм. Зарим хүн, “Бурханы шинэ үг байхгүй байсан ч би үнэнийг илүү гүнзгий эрж хайсаар байх ёстой, өөрийн бодит туршлагын бүх зүйлд нухацтай хандаж, Бурханы үгийн бодит байдал руу орох ёстой” гэж хэлдэг. Ийм хүнд Ариун Сүнсний ажил байдаг. Хэдийгээр Бурхан хүн нэг бүрд царай төрхөө харуулдаггүй, тэднээс нуугдаж, ганц ч үг айлддаггүй, хүмүүс заримдаа дотроо бага зэрэг цэвэршүүлэлт туулдаг ч Бурхан хүмүүсийг бүрэн орхиогүй. Хэрвээ хүн өөрийн хэрэгжүүлэх ёстой үнэнийг хадгалж чадахгүй бол түүнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Цэвэршүүлэлтийн хугацаанд, Бурхан Өөрийгөө харуулахгүй байх хугацаанд хэрвээ чи өөртөө итгэлгүй байж, харин ч зайлан холддог бол, Бурханы үгийг туулахад анхаарлаа хандуулдаггүй бол энэ нь Бурханы ажлаас зугтааж байгаа хэрэг юм. Хожим нь чи хаягдах хүмүүсийн нэг болох болно. Бурханы үг рүү орохоор эрж хайдаггүй хүмүүс Түүний төлөө гэрчлэлд зогсож яавч чадахгүй. Бурханы төлөө гэрчлэл хийж, Түүний хүслийг хангаж чаддаг хүмүүс бүгд Бурханы үгийг эрэлхийлэх урам зоригоосоо бүрэн хамааралтай байдаг. Хүмүүст Бурханы гүйцэтгэдэг ажил нь үндсэндээ үнэнийг олж авах боломжийг тэдэнд олгохын тулд байдаг; чамаар амийг эрэлхийлүүлэх нь чамайг төгс болгохын төлөө байдаг бөгөөд энэ бүгд нь чамайг Бурханд ашиглагдахад тохирохуйц болгохын төлөө байдаг. Чиний одоо эрэлхийлж буй бүхэн зөвхөн нууцуудад чих тавьж, Бурханы үгийг сонсож, нүдээ хужирлаж, ямар нэг шинэ зүйл, чиг хандлага байгаа эсэхийг харахаар хайж, сониуч зангаа хангах байдаг. Хэрвээ зүрх сэтгэлд чинь иймэрхүү санаа зорилго байгаа бол чи яагаад ч Бурханы шаардлагыг хангаж чадахгүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс эцсийг нь хүртэл дагаж чадахгүй. Яг одоо, Бурхан ямар нэг зүйл хийхгүй байгаа юм биш, харин хүмүүс Бурханы ажлаас залхсан учраас хамтран ажиллахгүй байгаа юм. Тэд Түүний ерөөл хайрлахаар айлддаг үгийг нь сонсохыг л хүсдэг бөгөөд Түүний шүүлт, гэсгээлтийн үгийг нь сонсохыг хүсдэггүй. Үүний шалтгаан юу вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн ерөөл олж авах гэсэн хүсэл биелээгүй учраас тэд идэвхгүй, сул дорой болсон. Бурхан Өөрийг нь дагах боломжийг хүмүүст зориуд олгодоггүй юм биш, мөн хүн төрөлхтөнд зориуд цохилт өгч байгаа ч юм биш. Өөрсдийнх нь санаа зорилго зохисгүй байдаг учраас л хүмүүс идэвхгүй, сул дорой байдаг. Бурхан бол хүнд амь өгдөг Бурхан бөгөөд хүнийг үхэлд хүргэж чадахгүй. Хүмүүсийн сөрөг, сул дорой байдал, ухралт няцалт бүгд өөрсдөөс нь үүдэлтэй.

Бурханы одоогийн ажил нь хүмүүст зарим нэг цэвэршүүлэлт авчирдаг бөгөөд энэхүү цэвэршүүлэлтийг хүлээж авахдаа бат зогсож чаддаг хүмүүс л Бурханы сайшаалыг хүртэнэ. Тэр яаж Өөрийгөө нууж, үг хэлэхгүй, ажиллахгүй байсан ч хамаагүй, чи эрч хүчтэйгээр эрж хайсаар байж чадна. Бурхан чамайг голох болно гэж хэлсэн ч гэсэн чи Түүнийг дагасаар байх болно. Энэ нь Бурханы төлөө гэрчлэлд зогсож байгаа хэрэг юм. Хэрвээ Бурхан чамаас Өөрийгөө нуухад, чи Түүнийг дагахаа боливол энэ нь Бурханы төлөө гэрчлэлд зогсож байгаа хэрэг мөн үү? Хүмүүст бодитой оролт байхгүй бол тэдэнд бодитой биеийн хэмжээ байдаггүй бөгөөд асар том шалгалттай үнэхээр тулгарах үедээ тэд бүдэрдэг. Бурхан үг айлдахгүй, эсвэл чиний үзэлтэй нийцэхгүй зүйл хийж байгаа үед чи сэтгэлээ барьж дийлдэггүй. Хэрвээ Бурхан одоо чиний үзлийн дагуу үйлдэж байсан бол, Тэр чиний хүслийг хангаж, чи босож зогсоод эрч хүчтэйгээр эрэлхийлж чаддаг байсан бол, чиний түшиглэж амьдардаг үндэс суурь юу байх байсан бэ? Хүний сониуч зангаасаа бүрэн хамааралтай амьдарч байгаа олон хүн байдаг гэж Би хэлнэ. Тэдэнд эрж хайх жинхэнэ зүрх сэтгэл огтоос байдаггүй. Үнэний оролтыг эрэлхийлдэггүй, харин өөрсдийн сониуч занд түшиглэн амьдардаг хүмүүс бол жигшмээр хүмүүс бөгөөд тэд аюулд байдаг! Бурханы янз бүрийн ажил нь бүгд хүн төрөлхтнийг төгс болгохын тулд хэрэгждэг. Гэвч хүмүүс үргэлж сониучирхаж, хов живийн талаар асууж лавлах дуртай байдаг, тэд гадаад орон дахь одоогийн хэрэг явдлын талаар санаа зовж байдаг. Тэд жишээ нь Израилд юу болж байгаа, Египетэд газар хөдлөлт болсон эсэхийг сонирхох зэргээр аминч хүслээ хангах шинэ, сонин хачин зүйлсийг үргэлж хайж байдаг. Тэд амийг эрэлхийлдэггүй, төгс болгуулахыг ч зорьдоггүй. Харин тэдний сайхан мөрөөдөл биелж, хэрээс хэтэрсэн хүслүүд нь гүйцэлдэж магадгүй гэсэндээ Бурханы өдрийг аль болох хурдан ирүүлэхийг л эрж хайдаг. Тийм хүн бол прагматик биш—тэд бол буруу харах өнцөгтэй хүмүүс юм. Үнэнийг эрж хайх л хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн үндэс суурь мөн. Хүмүүс амийн оролтыг эрэлхийлдэггүй, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаггүй бол шийтгэл хүлээнэ. Шийтгүүлэх хүмүүс бол Бурханы ажлын цаг үед Ариун Сүнсний ажил байхгүй хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 468

Бурханы ажлын энэ үе шатанд хүмүүс Түүнтэй хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Бурхан одоогоор хүмүүсийг туршиж байгаа. Тэр үг айлдахгүй, харин Өөрийгөө нууж, хүмүүстэй шууд холбоо тогтоохгүй байгаа. Гаднаас нь харахад Тэр ямар ч ажил хийхгүй байгаа юм шиг боловч үнэндээ бол хүний дотор ажилласаар байгаа. Амийн оролтыг эрэлхийлдэг хэн боловч амийн эрэл хайгуулын үзэгдэлтэй байдаг бөгөөд Бурханы ажлыг бүрэн дүүрэн ойлгодоггүй байсан ч гэсэн тэдэнд эргэлзээ байдаггүй. Шалгалт туулж байхад Бурхан юу хийхийг хүсдэг, Тэр ямар ажил гүйцэлдүүлэхийг хүсдэгийг мэддэггүй байсан ч гэсэн, хүн төрөлхтнийг гэсэн Бурханы санаа зорилго үргэлж сайн байдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ чи Түүнийг үнэн зүрх сэтгэлээр эрэлхийлдэг бол Тэр чамайг хэзээ ч орхихгүй бөгөөд эцэст нь чамайг гарцаагүй төгс болгож, хүмүүсийг зохих хүрэх газарт нь аваачна. Бурхан одоогоор хүмүүсийг хэрхэн туршиж байгаагаас үл хамааран, Тэр хүмүүсийг зохих үр дүнгээр нь хангаж, хийсэн зүйлд нь үндэслэн зохих залхаан цээрлүүлэлтийг ногдуулах өдөр ирэх болно. Бурхан хүмүүсийг тодорхой нэг цэгт хүртэл хөтлөөд, дараа нь зүгээр л тэднийг хөсөр хаяж, умартахгүй. Учир нь Бурхан бол итгэж болохуйц билээ. Энэ үе шатанд Ариун Сүнс цэвэршүүлэлтийн ажил хийж байна. Тэр хүн нэг бүрийг цэвэршүүлж байгаа. Үхлийн шалгалт болон гэсгээлтийн шалгалтаас бүрдсэн ажлын алхамд, үгээр дамжуулан цэвэршүүлэлтийг хэрэгжүүлсэн. Хүмүүс Бурханы ажлыг туулахын тулд эхлээд Түүний одоогийн ажлыг, мөн хүн төрөлхтөн хэрхэн хамтран ажиллах хэрэгтэйг ойлгох ёстой. Үнэндээ, энэ нь хүн бүрийн ойлгох ёстой зүйл юм. Бурхан юу хийх нь хамаагүй, энэ нь цэвэршүүлэлт байна уу, эсвэл Тэр үг хэлэхгүй ч байсан, Бурханы ажлын нэг ч алхам хүн төрөлхтний үзэлтэй нийцдэггүй. Түүний ажлын алхам бүр хүмүүсийн үзлийг бут цохиж, эвддэг. Энэ бол Түүний ажил. Гэхдээ, Бурханы ажил тодорхой үе шатанд хүрсэн тул Тэр ямартай ч бүх хүн төрөлхтнийг үхүүлэхгүй гэдэгт чи итгэх ёстой. Тэр хүн төрөлхтөнд амлалт болон ерөөлийн аль алийг нь өгдөг бөгөөд Түүнийг эрэлхийлдэг бүх хүн ерөөлийг нь олж авч чадна, харин тэгдэггүй хүмүүсийг Бурхан хөсөр хаях болно. Энэ нь чиний эрэл хайгуулаас шалтгаалдаг. Өөр бусад зүйлээс үл хамааран, Бурханы ажил дуусах үед хүн нэг бүр тохирсон хүрэх газартай байх болно гэдэгт чи итгэх ёстой. Бурхан хүн төрөлхтнийг сайхан хүсэл эрмэлзлээр хангасан боловч эрэл хайгуулгүйгээр тэдгээрийг олж авах боломжгүй. Чи одоо үүнийг харж чаддаг байх ёстой—Бурхан хүмүүсийг цэвэршүүлж, гэсгээх нь Түүний ажил, харин хүмүүсийн хувьд цаг үргэлж зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Бодит туршлагадаа чи эхлээд Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэдэх ёстой; мөн юу руу орох ёстойгоо болон өөрийн дутагдлыг Түүний үгэн дотроос олж мэдэж, өөрийн бодит туршлагад орохоор эрж хайж, хэрэгжүүлэх учиртай Бурханы үгийн хэсгийг аваад хэрэгжүүлэхээр хичээх ёстой. Бурханы үгийг идэж, уух нь нэгээхэн тал. Мөн түүнчлэн чуулганы амьдралыг хадгалахын сацуу хэвийн сүнслэг амьдралтай байж, одоогийн бүх байдлаа Бурханд өгч чаддаг байх ёстой. Түүний ажил хэрхэн өөрчлөгдөх нь хамаагүй, сүнслэг амьдрал чинь хэвийн хэвээр үлдэх ёстой. Сүнслэг амьдрал чиний хэвийн оролтыг хадгалж чадна. Бурхан юу хийдэг нь хамаагүй, чи сүнслэг амьдралаа тасралтгүй үргэлжлүүлж, үүргээ биелүүлэх учиртай. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл. Энэ бүгд нь Ариун Сүнсний ажил боловч хэвийн нөхцөл байдалтай хүмүүсийн хувьд энэ нь төгс болгуулах байхад хэвийн бус нөхцөл байдалтай хүмүүст энэ нь шалгалт юм. Ариун Сүнсний цэвэршүүлэлтийн ажлын одоогийн үе шатанд зарим хүн, Бурханы ажил маш агуу бөгөөд хүмүүст цэвэршүүлэлт маргаангүй хэрэгтэй, эс тэгвээс тэдний биеийн хэмжээ дэндүү жижиг байх бөгөөд тэд Бурханы хүсэлд хүрэх аргагүй байх болно гэж хэлдэг. Гэсэн хэдий ч нөхцөл байдал нь сайн бус хүмүүсийн хувьд энэ нь Бурханыг эрэлхийлэхгүй байх шалтгаан, цугларалтад оролцохгүй байх, Бурханы үгийг идэж, уухгүй байх шалтгаан болдог. Бурханы ажилд Түүний юу хийдэг, ямар өөрчлөлт хийдэг нь хамаагүй хүмүүс хэвийн сүнслэг амьдралын суурийг хадгалах ёстой. Чи сүнслэг амьдралынхаа одоогийн үе шатанд хайнга байгаагүй байж магадгүй боловч, чи ихийг олж аваагүй л байгаа, асар их ургац хураагаагүй байгаа. Иймэрхүү нөхцөлд чи дүрмийг дагах л ёстой; аминдаа хохирол амсахгүйн тулд, Бурханы хүслийг хангахын тулд чи эдгээр дүрмийг мөрдөх ёстой. Хэрвээ сүнслэг амьдрал чинь хэвийн бус бол чи Бурханы одоогийн ажлыг ойлгож чадахгүй харин ч чиний үзэлтэй огт нийцдэггүй гэдгийг чи үргэлж мэдэрдэг ба Түүнийг дагахад бэлэн байдаг ч чамд дотоод хөдөлгөгч хүч дутагддаг. Иймээс Бурхан одоо юу хийж байгаа нь хамаагүй, хүмүүс хамтран ажиллах ёстой. Хэрвээ хүн хамтран ажилладаггүй бол Ариун Сүнс ажлаа хийж чадахгүй, хэрвээ хүмүүст хамтран ажиллах зүрх сэтгэл байхгүй бол Ариун Сүнсний ажлыг олж авч бараг чадахгүй. Хэрвээ чи Ариун Сүнсний ажлыг өөрийн дотор байлгахыг, Бурханы сайшаалыг олж авахыг хүсэж байвал Бурханы өмнө анхны үнэнч байдлаа хадгалах ёстой. Одоо чи илүү гүнзгий ойлголт, илүү дээд зэргийн онол, өөр бусад иймэрхүү зүйлтэй байх шаардлагагүй—анхдагч суурин дээр Бурханы үгийг баримтлах нь л шаардлагатай бүх зүйл юм. Хэрвээ хүмүүс Бурхантай хамтарч ажилладаггүй, гүнзгий оролтыг эрэлхийлдэггүй бол тэдэнд анх байсан бүх зүйлийг Бурхан булаан авна. Хүмүүс дотроо тав тухтай байдалд үргэлж шунадаг ба хэдийн байгаа зүйлийг эдлэхийг илүүд үздэг. Тэд ямар ч төлөөс төлөхгүйгээр Бурханы амлалтыг олж авахыг хүсдэг. Энэ бол хүн төрөлхтний тээдэг хэрээс хэтэрсэн бодол юм. Төлөөс төлөхгүйгээр амь олж авах—гэвч аливаа зүйл ийм амархан байсан гэж үү? Хүн Бурханд итгэж, амийн оролтыг эрж хайж, зан чанарын өөрчлөлтийг эрж хайх үедээ төлөөс төлж, Бурхан юу ч хийсэн, Түүнийг үргэлж дагах байдалд хүрэх ёстой. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Чи энэ бүхнийг дүрэм болгож дагадаг ч гэсэн үүнийг үргэлж баримтлах ёстой бөгөөд шалгалтууд хэчнээн их байх нь хамаагүй Бурхантай харилцах хэвийн харилцаагаа орхиж болохгүй. Чи залбирч, чуулганы амьдралаа хадгалж, мөн ах эгч нараа хэзээ ч орхихгүй байж чадах ёстой. Бурхан чамайг шалгахад чи үнэнийг эрж хайсаар байх ёстой. Энэ бол сүнслэг амьдралын хамгийн наад захын шаардлага юм. Үргэлж эрж хайх хүсэлтэй байж, хамтран ажиллахыг мэрийж, бүх эрч хүчээ ашиглах—үүнийг хийх боломжтой юу? Хүмүүс үүнийг үндэс сууриа болговол тэд ялган таних чадвар, бодит байдлын оролтод хүрнэ. Өөрийн чинь байдал хэвийн байх үед Бурханы үгийг хүлээн зөвшөөрөхөд амархан байдаг; энэ нөхцөл байдалд үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү санагддаггүй, Бурханы ажил агуу гэдгийг чи мэдэрдэг. Гэвч нөхцөл байдал чинь тааруу байвал Бурханы ажил хэчнээн агуу байсан, хэн нэгэн хэчнээн сайхан ярьдаг байсан ч, чи анхаарал хандуулахгүй. Хүний нөхцөл байдал хэвийн бус байх үед Бурхан тэдний дотор ажиллаж чадахгүй бөгөөд тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 469

Хэрвээ хүмүүс ямар ч итгэлгүй байвал энэ замаар үргэлжлүүлэхэд амаргүй. Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй өчүүхэн ч нийцдэггүй гэдгийг хүн бүхэн одоо харж чадна. Бурхан хүний үзэлтэй огт нийцэхгүй маш олон үг айлдаж, маш их ажил хийсэн. Тиймээс хүмүүс аль хэдийн харсан зүйл болон туршлагаараа олж авсан зүйлдээ үнэнч байж чадах итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Бурхан хүмүүст юу хийдэг нь хамаагүй, тэд өөрсдийн эзэмшдэг зүйлийг баримталж, Бурханы өмнө чин сэтгэлтэй байж, эцсээ хүртэл Түүнд үнэнч хэвээр байх ёстой. Энэ бол хүн төрөлхтний үүрэг. Хүмүүс хийх ёстой зүйлээ баримтлах ёстой. Бурханд итгэх итгэл нь Түүнд дуулгавартай байж, Түүний ажлыг туулахыг шаарддаг. Бурхан маш их ажил хийсэн—хүмүүсийн хувьд энэ нь бүгд төгс болголт, цэвэршүүлэлт, түүнээс ч илүүтэйгээр гэсгээлт гэж хэлж болох юм. Хүний үзэлтэй нийцсэн Бурханы ажлын нэг ч алхам байгаагүй; хүмүүсийн эдэлсэн зүйл бол Бурханы хатуу үг юм. Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой. Гэхдээ Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүн төрөлхтнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлэх нь хамаагүй, чи итгэл дүүрэн хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүн рүү бүрмөсөн эргэн ирж, өнгөрөн одох хором бүрд Түүн рүү эргэж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. “Ялагч” гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан “ялагч” байх гэж нэрлэдэг. Бурхан чамайг ерөөх үед эрэл хайгуул чинь гойд сайн байдаг боловч Түүний ерөөл байхгүй үед ухарч няцдаг бол энэ нь цэвэр ариун байдал мөн үү? Энэ зам нь үнэн гэдэгт итгэлтэй байгаа л бол чи эцсийг нь хүртэл дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой. Чамайг төгс болгохын тулд Бурхан Өөрөө газар дээр ирсэн гэдгийг харсан болохоор чи зүрх сэтгэлээ Түүнд бүхлээр нь өгөх ёстой. Тэр юу хийдэг нь хамаагүй, бүр эцэст нь чамд тааламжгүй үр дүн товлосон ч гэсэн чи Түүнийг дагасаар байж чаддаг бол энэ нь Бурханы өмнө цэвэр ариун байдлаа хадгалж буй хэрэг юм. Ариун сүнслэг бие болон ариун онгон охиныг Бурханд өргөх нь Бурханы өмнө чин сэтгэлээ хадгалж байгаа гэсэн үг билээ. Хүн төрөлхтний хувьд чин сэтгэл бол цэвэр ариун байдал бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ хандаж чаддаг байх нь цэвэр ариун байдлыг хадгалж байгаа хэрэг юм. Энэ бол чиний хэрэгжүүлэх ёстой зүйл. Чи залбирах ёстой үедээ залбир; нөхөрлөхөөр цуглах ёстой үедээ цуглар; магтан дуу дуулах ёстой үедээ магтан дуу дуул; мөн махан биеийг хаях ёстой үедээ махан биеийг хая. Үүргээ гүйцэтгэх үедээ аргацааж бүү хий; шалгалттай тулгарах үедээ бат зогс. Энэ бол Бурханд үнэнч байх юм. Хэрвээ чи хүмүүсийн хийх ёстой зүйлийг баримталдаггүй бол өмнөх бүх зовлон, шийдвэр чинь хий дэмий болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 470

Бурханы ажлын үе шат бүрд хүмүүсийн хамтран ажиллах ёстой арга зам байдаг. Бурхан хүмүүсийг цэвэршүүлдэг болохоор цэвэршүүлэлт туулахдаа тэд итгэлтэй байдаг. Бурхан хүмүүсийг төгс болгодог болохоор тэд Бурханаар төгс болгуулах итгэлтэй байж, Түүний цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөхөд, Бурханы харьцалт, засалтад бэлэн байдаг. Хүмүүст гэгээрэл, гэрэлтүүлэлт авчирч, Өөртэйгөө хамтран ажиллуулж, хэрэгжүүлүүлэхийн тулд Бурханы Сүнс хүмүүсийн дотор ажилладаг. Бурхан цэвэршүүлэлтийн үеэр ярьдаггүй. Тэр Өөрийн дуу хоолойгоор айлддаггүй боловч хүмүүсийн хийх ёстой ажил байж л байгаа. Чи өөрт хэдийн байгаа зүйлийг баримтлах ёстой, чи Бурханд залбирч, Бурхантай ойр байж, Бурханы өмнө гэрчлэлд зогсож чадсаар байх ёстой; ийм маягаар чи үүргээ биелүүлнэ. Хүмүүсийн итгэл болон хайрыг шалгах Бурханы шалгалтууд нь Түүнд илүү их залбирч, Бурханы өмнө Түүний үгийг илүү их амтлахыг шаарддаг гэдгийг та бүхэн Түүний ажлаас тодорхой харах хэрэгтэй. Бурхан чамайг гэгээрүүлж, Өөрийн хүслийг чамд ойлгуулдаг боловч чи үүний алийг нь ч хэрэгжүүлдэггүй бол юу ч олж авахгүй. Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ чи Түүнд залбирч чадсаар байх ёстой бөгөөд Түүний үгийг амтлах үедээ Түүний өмнө ирж, эрж хайж, урам хугаралт, хүйтэн сэтгэлийн ямар ч ул мөргүйгээр Түүнд итгэх итгэлээр дүүрэн байх ёстой. Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс цугларалтын үеэр эрч хүчээр дүүрэн байдаг боловч гэртээ харих үедээ харанхуйд унадаг. Хамт цуглахыг хүртэл хүсдэггүй зарим хүн бий. Иймээс хүмүүс ямар үүрэг биелүүлэх ёстойг чи тодорхой ойлгох ёстой. Бурханы хүсэл чухам юу болохыг чи мэдэхгүй байж болох боловч үүргээ гүйцэтгэж, залбирах ёстой үедээ залбирч, үнэнийг хэрэгжүүлэх ёстой үедээ хэрэгжүүлж, хүмүүсийн хийх ёстой зүйлсийг хийж чадна. Чи анхны үзэгдлээ баримталж чадна. Ийм маягаар Бурханы ажлын дараагийн алхмыг хүлээн зөвшөөрөх илүү боломжтой болно. Бурхан нуугдмал байдлаар ажиллах үед чи эрж хайдаггүй бол энэ нь асуудал болдог. Цугларалтуудын үеэр Түүнийг ярьж, номлох үед чи урам зоригтойгоор сонсдог ч Түүнийг ярихгүй байх үед чи эрч хүчээр дутаж, ухарч няцдаг. Ямар төрлийн хүн ингэдэг вэ? Энэ бол ердөө л урсгалаараа явдаг хүн юм. Тэд ямар ч үзэл баримтлал, гэрчлэл, үзэгдэлгүй байдаг! Ихэнх хүмүүс ийм байдаг. Хэрвээ ийм маягаар үргэлжлүүлбэл нэг л өдөр асар том шалгалт ирэх үед чи шийтгэлд унах болно. Үзэл баримтлалтай байх нь Бурхан хүмүүсийг төгс болгох явцад маш чухал байдаг. Хэрвээ чи Бурханы ажлын нэг ч үе шатанд эргэлздэггүй, хүний үүргийг биелүүлж, Бурханы чамаар хэрэгжүүлүүлдэг зүйлийг чин сэтгэлээсээ баримталдаг бол, өөрөөр хэлбэл, Бурханы захиасыг санаж, Тэр өнөө үед юу ч хийдэг байсан Түүний захиасыг мартдаггүй бол, Түүний ажилд эргэлздэггүй, үзэл баримтлалаа хадгалж, гэрчлэлээ баримталж, алхам алхмаар ялалтад хүрдэг бол эцэст нь чи Бурханаар төгс болгуулж, ялагч болгуулах болно. Хэрвээ чи Бурханы шалгалтуудын алхам бүрд бат зогсож чаддаг, эцсийг нь хүртэл бат зогсож чаддаг бол чи бол ялагч, Бурханаар төгс болгуулсан нэгэн юм. Хэрвээ чи одоогийн шалгалтуудад бат зогсож чадахгүй бол ирээдүйд бүр ч илүү хэцүү болно. Хэрвээ чи зөвхөн шалихгүй зовлон туулаад, үнэнийг эрэлхийлдэггүй бол эцэст нь юу ч олж авахгүй, гар хоосон үлдэх болно. Бурхан ярихгүй байгааг хараад эрэл хайгуулаа орхиж, зүрх сэтгэл нь сарнидаг зарим хүн байдаг. Ийм хүн мунхаг бус уу? Иймэрхүү хүмүүст ямар ч бодит байдал байдаггүй. Бурханыг ярихад тэд үргэлж ийш тийш гүйж, гаднаа завгүй, урам зоригтой харагдах боловч Бурхан одоо ярихгүй байгаа болохоор тэд эрж хайхаа больдог. Ийм хүн ирээдүйгүй. Цэвэршүүлэлтийн үеэр чи эерэг харах өнцгөөс орж, сурах ёстой хичээлүүдээ сурч мэдэх ёстой; Бурханд залбирч, Түүний үгийг уншихдаа өөрийн байдлыг үүнтэй харьцуулж, дутагдлаа олж нээж, сурах хичээл чамд маш олон байгааг олж мэдэх ёстой. Цэвэршүүлэлт туулахдаа чин сэтгэлээсээ эрж хайх тусмаа өөрийгөө хангалтгүй гэдгээ төдий чинээ их олж мэднэ. Цэвэршүүлэлт туулж байх үед чамд олон асуудал тулгардаг; чи тэдгээрийг тодорхой харж чадахгүй, гомдоллож, махан биеэ илчилдэг—ийм маягаар л чиний дотор завхарсан зан чанар дэндүү олон байгааг олж нээж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 471

Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил үлэмж их итгэлийг, Иовын итгэлээс ч илүү агуу их итгэлтэй байдлыг шаарддаг. Итгэлтэй байдалгүйгээр хүмүүс үргэлжлүүлэн туршлагажиж чадахгүй бөгөөд Бурханаар төгс болгуулж бас чадахгүй. Агуу шалгалтын өдөр ирэхэд чуулгануудыг орхих хүмүүс хаа сайгүй байх болно. Урьдын өдрүүдэд эрж хайхдаа маш сайн байсан зарим хүн байх бөгөөд яагаад тэд итгэхээ больсон нь тодорхойгүй байх болно. Чиний ойлгохгүй олон зүйл тохиолдох бөгөөд Бурхан бас ямар ч тэмдэг, гайхамшиг үзүүлэхгүй, ямар ч ер бусын зүйл хийхгүй. Энэ нь баттай зогсож чадах эсэхийг чинь харахын тулд байдаг—Бурхан хүмүүсийг цэвэршүүлэхдээ баримтууд ашигладаг. Чи хараахан их зовоогүй байна. Ирээдүйд агуу шалгалтууд ирэх үед зарим газарт бүх хүн чуулганыг орхих ба чиний сайн харилцаатай байсан хүмүүс явж, итгэл үнэмшлээ орхино. Чи тэр үед бат зогсож чадах уу? Одоог хүртэл чамд тулгарсан шалгалтууд өчүүхэн байсан бөгөөд магадгүй чи тэдгээрийг арай ядан тэсвэрлэсэн байх. Энэ алхамд зөвхөн үгээр дамжуулсан цэвэршүүлэлт болон төгс болголт хамаардаг. Дараагийн алхамд, чамайг цэвэршүүлэхийн тулд баримт чам дээр ирж, тэгээд чи аюул эрсдэл дунд байх болно. Энэ нь үнэхээр ноцтой болмогц Бурхан чамд яаравчлан явахыг зөвлөх бөгөөд шашны хүмүүс чамайг урхидаж авч явахыг оролдоно. Энэ нь замаа үргэлжлүүлж чадах эсэхийг чинь харахын төлөө байдаг бөгөөд энэ бүгд нь шалгалт юм. Одоогийн шалгалтууд бага боловч зарим гэр бүлийн эцэг эх нь итгэхээ больж, зарим гэр бүлийн хүүхдүүд нь итгэхээ болих өдөр ирэх болно. Чи үргэлжлүүлж чадах уу? Чамайг урагшлах тусам шалгалтууд төдий чинээ том болох болно. Бурхан хүмүүсийн хэрэгцээ болон биеийн хэмжээнийх нь дагуу цэвэршүүлэх ажлаа гүйцэтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг төгс болгох үе шатанд хүмүүсийн тоо үргэлжлэн өсөх боломжгүй—зөвхөн цөөрнө. Эдгээр цэвэршүүлэлтээр л дамжуулан хүмүүс төгс болгуулж чадна. Харьцалт, сахилгажуулалт, туршилт, гэсгээлт, хараагдалт—энэ бүхнийг чи тэсвэрлэж чадах уу? Ах эгч нар нь бүгд асар их эрч хүчтэйгээр эрж хайж байгаа, онцгойлон сайн нөхцөл байдалд байгаа чуулганыг харах үедээ, чи өөрөө зоригждог. Тэд нар бүгд явж, зарим нь итгэхээ больж, зарим нь бизнес хийхээр, эсвэл гэрлэхээр явж, зарим нь шашинд элсчихсэн байх өдөр ирэх үед чи бат зогсож чадах уу? Чи дотроо нөлөөнд нь автахгүй үлдэж чадах уу? Бурхан хүн төрөлхтнийг төгс болгох нь тийм ч амар зүйл биш! Тэр хүмүүсийг цэвэршүүлэхийн тулд олон зүйлийг ашигладаг. Хүмүүс эдгээрийг арга барил гэж үздэг боловч Бурханы анхдагч санаа зорилгоор бол эдгээр нь арга барил огт биш, харин баримт юм. Эцэст нь Тэр хүмүүсийг тодорхой хэмжээнд цэвэршүүлж, тэд ямар ч гомдолгүй болох үед, Түүний ажлын энэхүү үе шат дуусах болно. Ариун Сүнсний агуу ажил бол чамайг төгс болгох явдал бөгөөд Тэр ажиллахгүй, Өөрийгөө нуух үед энэ нь чамайг төгс болгох бүр ч илүү зорилготой, ялангуяа ийм маягаар хүмүүст Бурханыг гэх хайр байгаа эсэх, Түүнд үнэхээр итгэлтэй байдаг эсэхийг харж болно. Бурхан илэн далангүй ярих үед чи хайх хэрэггүй байдаг; Түүнийг нуугдах үед л чи эрж хайж, тэмтчин урагшлах хэрэгтэй. Чи бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж чаддаг байх ёстой, ирээдүйн үр дүн болон хүрэх газар чинь ямар ч байлаа гэсэн, амьд байх хугацаандаа Бурханы талаарх мэдлэг, Бурханыг гэх хайрыг эрэлхийлж чаддаг байх ёстой, мөн Бурхан чамд яаж ч ханддаг байсан, гомдоллохоос зайлсхийж чаддаг байх ёстой. Ариун Сүнс хүмүүсийн дотор ажиллахад нэг болзол байдаг. Тэд цангаж, эрж хайж, Бурханы үйлдлийн талаар хайнга биш, эргэлзэхгүй байж, цаг үргэлж өөрсдийн үүргийг сахин биелүүлж чадах ёстой; зөвхөн ингэж байж л Ариун Сүнсний ажлыг олж авч чадна. Бурханы ажлын алхам бүрд хүн төрөлхтнөөс шаарддаг зүйл бол үлэмж их итгэлтэй байдал, эрж хайхын тулд Бурханы өмнө ирэх юм—туршлагаар л дамжуулан хүмүүс Бурхан хэчнээн хайр татам болохыг, Ариун Сүнс хүмүүст хэрхэн ажилладгийг олж мэдэж чаддаг. Хэрвээ чи туршлагаждаггүй бол, тэмтчин урагшилдаггүй бол, эрж хайдаггүй бол юу ч олж авахгүй. Чи туршлагаараа дамжуулан тэмтчин урагшлах ёстой бөгөөд өөрийн туршлагаар л дамжуулан Бурханы үйлдлийг харж, Түүний гайхалтай, ойлгошгүй байдлыг танин мэдэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 472

Бурхан чамайг элдэв янзын салхи шуурга, зовлон зүдүүр, бэрхшээл, олон тооны бүтэлгүйтэл, ухралт туулахад хүргэдэг, ингэснээр эцсийн эцэст эдгээр зүйлийг туулах явцдаа чи Бурханы хэлдэг бүх зүйл зөв, чиний итгэл, үзэл, төсөөлөл, мэдэл, гүн ухааны онол, гүн ухаан, хорвоо ертөнцөөс чиний сурсан зүйл, эцэг эхийн чинь зааж өгсөн юм бүгд буруу гэдгийг олж мэддэг. Тэдгээр нь чамайг амьдралын зөв зам руу залж чиглүүлж чадахгүй, мөн үнэнийг ойлгож, Бурханы өмнө очиход хүргэж чадахгүй бөгөөд чиний алхдаг зам бол бүтэлгүйтлийн зам юм. Эцсийн эцэст Бурхан чамд үүнийг ухааруулна. Чиний хувьд энэ нь шаардлагатай үйл явц бөгөөд аврал туулах явцдаа чиний олж авах ёстой зүйл юм. Гэвч энэ нь бас Бурханыг гуниглуулдаг: Хүмүүс тэрслүү, завхарсан зан чанартай учраас ийм үйл явцыг туулж, эдгээр ухралтыг мэдрэх ёстой. Гэвч хүн үнэнийг үнэхээр хайрладаг, Бурханаар авруулахыг үнэхээр хүсдэг, жишээ нь, шалгалт, сахилгажуулалт, шүүлт, гэсгээлт гэх зэрэг Бурханы авралын янз бүрийн арга барилыг хүлээн авахад бэлэн, тэгж зовохоор шийдсэн, энэ төлөөсийг төлөхөд бэлэн бол Бурхан үнэндээ тэднийг тийм их бэрхшээл туулаасай гэж хүсдэггүй, мөн тэднийг тийм олон саад бартаа, бүтэлгүйтэл туулаасай гэж ч хүсдэггүй. Гэхдээ хүмүүс дэндүү тэрслүү. Тэд нугачаатай замаар явж, эдгээр бэрхшээлийг туулах хүсэлтэй байдаг. Хүн тийм л төрлийн зүйл бөгөөд Бурхан хүмүүсийг Сатанд хүлээлгэн өгч, тэднийг тогтмол хатуужуулах янз бүрийн нөхцөл байдалд оруулахаас өөр аргагүй болдог, улмаар тэд эдгээр нөхцөл байдлаас янз бүрийн туршлага олж авч, элдэв сургамж авч, бүхий л төрлийн ёрын муу зүйлийн мөн чанарыг таньдаг. Дараа нь тэд эргэн хараад, Бурханы үг бол үнэн гэдгийг олж мэдэн, Бурханы үг үнэн, Бурхан л бүх эерэг зүйлийн бодит байдал, Бурхан л хүнийг үнэнхүү хайрладаг Нэгэн, Бурханаас дээр, илүү халамжтай хэн ч үгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эцэст нь хүмүүс ямар хэмжээнд хүртлээ хатууждаг вэ? “Би төрөл бүрийн нөхцөл байдлыг туулсан, надад үнэнийг ойлгуулж, үнэнийг эдлүүлж, намайг үнэн-бодит байдалд оруулж чадах ганц нөхцөл байдал, ганц хүн, юм, эд зүйл гэж байдаггүй. Би гагцхүү Бурханы үгийн дагуу дуулгавартайгаар хэрэгжүүлж, хүний байр сууринд дуулгавартайгаар үлдэж, бүтээгдсэн зүйлийн байр суурь, үүргийг мөрдөж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартайгаар хүлээн авч, ямар ч гомдол, ямар ч сонголтгүй, өөрийн гэсэн шаардлага, хүсэлгүйгээр Бүтээгчийн өмнө очиж л чадна” гэж хэлэх хэмжээнд хүртлээ хатууждаг. Хүмүүс ийм түвшинд хүрсэн үедээ Бурханы өмнө үнэхээр мөргөдөг бөгөөд Бурхан тэднээр туулуулах өөр нөхцөл байдал нэмж бүтээх хэрэггүй болдог. Тэгвэл та нар ямар замаар явмаар байна вэ? Субъектив хүсэлдээ хэн ч бэрхшээл туулахыг хүсдэггүй бөгөөд ухралт, бүтэлгүйтэл, гай зовлон, бухимдал, салхи шуурга туулахыг хэн ч хүсдэггүй. Гэхдээ өөр арга зам гэж үгүй. Хүний доторх зүйлс, түүний уг чанар-мөн чанар, тэрслүү байдал, бодол, харах өнцөг нь дэндүү ээдрээтэй байдаг; өдөр бүр тэдгээр нь чиний дотор холилдон, орооцолдож, сэтгэлийг чинь булингартуулдаг. Чи бага зэрэг үнэн-бодит байдалд орж, үнэнийг жаахан ойлгож, завхарсан зан чанарынхаа мөн чанар, үзэл, төсөөллөө даван туулах хүч дутдаг. Тиймээс чи нөгөө чиг хандлагыг хүлээн авахаас өөр аргагүй байдаг: бүтэлгүйтэл, бухимдлыг тогтмол мэдэрч, байнга унаж, бэрхшээлээр ийш тийш чулуудуулж, шалбаагт хөлбөрсөөр эцэст нь чи “Би ядарч байна, бас залхаж байна, ингэж амьдармааргүй байна. Эдгээр бүтэлгүйтлийг туулмааргүй байна, харин Бүтээгчийн өмнө дуулгавартайгаар очмоор байна. Би Бурханы үгийг сонсож, юу хэлснийг нь хийнэ. Зөвхөн энэ л амьдралын зөв зам юм” гэж хэлэх өдөр ирнэ. Бүрэн ялагдал хүлээсэн өдрөө л чи Бурханы өмнө очно. Үүнээс чи Бурханы зан чанарын талаар ямар нэг зүйл мэдэж авдаг уу? Хүнд хандах Бурханы хандлага юу вэ? Бурхан юу ч хийлээ гэсэн хүнд хамгийн сайн сайхныг хүсдэг. Бурхан ямар ч орчин бүрдүүлж, чамаас юу ч хийхийг хүслээ гэсэн хамгийн сайн үр дүн харахыг үргэлж хүсдэг. Чи ямар нэг зүйл туулж, ухралт, бүтэлгүйтэлтэй тулгарлаа гэе. Бурхан чамайг бүтэлгүйтээд, өөрийгөө өнгөрлөө, Сатанд олзлууллаа гэж бодож, тэндээсээ дахин хэзээ ч хөл дээрээ босолгүй, гутралд орохыг харахыг хүсдэггүй—Бурхан ийм үр дүн харахыг хүсдэггүй. Бурхан юу харахыг хүсдэг вэ? Энэ асуудал дээр чи бүтэлгүйтсэн ч үнэнийг эрж хайж, бүтэлгүйтлийнхээ шалтгааныг олж чадна; ийнхүү бүтэлгүйтсэн гэх баримтаа хүлээн зөвшөөрөөд, үүнээсээ юм олж авч, сургамж авч, тэгж аашлах нь буруу байж гэдгийг, Бурханы үгийн дагуу үйлдэх нь л зөв гэдгийг ухаарч чаддаг. “Би муу, бас завхарсан сатанлаг зан чанартай. Би дотроо тэрслүү бөгөөд Бурханы ярьдаг зөв шударга хүн болоход нэлээд хол байна, бас надад Бурханаас эмээх зүрх сэтгэл байхгүй” гэдгийг чи ухаардаг. Үзэгдэл, асуудлын жинхэнэ баримтыг ухаарч, энэхүү ухралт, бүтэлгүйтлээр дамжуулан аливааг ойлгож, өсдөг. Бурхан үүнийг харахыг хүсдэг. “Өснө” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь Бурхан чамайг олж авах боломжтой болж, чи аврал хүртэж чадна гэсэн үг. Чи үнэн-бодит байдалд орж чаддаг болж, Бурханаас эмээж, муугаас зайлах замд хөл тавихад нэг алхам ойртсон гэсэн үг. Бурхан үүнийг харахыг хүсдэг. Бурхан сайн санаагаар үйлддэг, Түүний бүх үйл нуугдмал хайрыг нь агуулдаг бөгөөд үүнийг хүмүүс ихэнхдээ ойлгож мэдэрч чаддаггүй. Хүн явцуу бодолтой, өчүүхэн, зүрх сэтгэл нь зүүний сүвэгч шиг нарийхан; Бурхан өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй эсвэл нигүүлсэл, ерөөл өгөхгүй байх үед тэрээр Бурханыг буруутгадаг. Гэсэн ч Бурхан хүнтэй маргалддаггүй; Тэр нигүүлсэл, ач тусыг хэрхэн олж авч болох, нигүүлсэл хүний хувьд юу гэсэн үг болох, түүнээс хүн юу олж авч болохыг хүнд мэдүүлэх орчныг бэлдэж тавьдаг. Их хэмжээгээр идвэл эрүүл мэндэд чинь муу гэж Бурханы хэлдэг зарим нэг сайхан зүйлийг чи идэх дуртай байлаа гэж бодъё. Чи үг сонсохгүй, харин идэх гэж зүтгэх бөгөөд тэр сонголтыг чөлөөтэй хийхийг Бурхан чамд зөвшөөрдөг. Үр дүнд нь чи өвдөнө. Хэд хэдэн удаа үүнийг туулсныхаа дараа Бурханы үг зөв, Түүний хэлдэг бүхэн үнэн, Түүний үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой гэдгийг чи ойлгож авдаг. Энэ бол зөв зам билээ. Тэгвэл хүмүүсийн туулдаг эдгээр ухралт, бүтэлгүйтэл, уй гуниг юу болдог вэ? Чи Бурханы уйгагүй санаа зорилгыг ойлгож, бас Бурханы үг зөв гэдэгт итгэж, бат итгэлтэй болдог; Бурханд итгэх итгэл чинь өсдөг. Өөр зүйл ч бас бий: Энэ хэсэг хугацааны бүтэлгүйтлийг туулснаар чи Бурханы үгийн үнэн зөв, оновчтой байдлыг ухаардаг болж, Бурханы үг үнэн гэдгийг олж харж, үнэнийг хэрэгжүүлэх зарчмыг ойлгодог. Иймээс, хэдийгээр энэ нь бас шаналгаатай, хүмүүсийг хатуужуулдаг зүйл боловч бүтэлгүйтэл туулах нь хүмүүст сайн. Харин тийнхүү хатуужаад чи эцэст нь Бурхан руу буцан очиж, Бурханы үгийг хүлээн авч, тэдгээрийг үнэн хэмээн үзэхэд хүрдэг бол тийм хатуужил, ухралт, бүтэлгүйтлийг дэмий туулаагүй хэрэг. Бурхан үүнийг харахыг хүсдэг билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Паулын уг чанар, мөн чанарыг хэрхэн ялган таних тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 473

Эдгээр үгийг одоо хэлчихсэн гэдгийг чи санах ёстой: Хожим нь чи илүү их гай зовлон, илүү их зовлон зүдүүр туулна! Төгс болгуулах нь энгийн, амархан зүйл биш. Ядаж л Иовынх шиг, эсвэл түүнийхээс ч илүү их итгэл чамд байх ёстой. Ирээдүйн шалгалт Иовын шалгалтаас ч илүү их байх бөгөөд урт хугацааны гэсгээлт туулсаар байх ёстой гэдгээ чи мэдэх хэрэгтэй. Энэ энгийн зүйл гэж үү? Хэв чанараа сайжруулж чадахгүй бол, ойлгох чадвар чинь дутуу дулимаг байвал, мөн хэтэрхий багыг мэддэг бол тэр үед чамд ямар ч гэрчлэл байхгүй, харин Сатаны тоглоом, зугаа болох болно. Үзэгдлийг одоо хадгалж чадахгүй бол чамд ямар ч суурь байхгүй бөгөөд ирээдүйд чи хөсөр хаягдана! Замын аль ч хэсэг нь явахад амархан биш тул үүнийг хөнгөхнөөр бүү авч үз. Үүнийг одоо сайтар дэнсэлж үзээд бэлтгэлээ хий, ингэснээр энэ замын сүүлчийн хэсэгт зохих ёсоор алхаж болох юм. Энэ бол ирээдүйд алхах ёстой, бүх хүний алхах ёстой зам юм. Энэ ойлголтыг анхааралгүй өнгөрөөх ёсгүй; чамд Миний хэлдэг зүйл бүгд дэмий байдаг гэж бүү бод. Энэ бүхнийг сайтар ашиглах өдөр чамд ирнэ—Би үгээ хий дэмий айлдсан байж болохгүй. Энэ бол өөрийгөө зэвсэглэх, ирээдүйн замыг засах үе билээ. Чи хожим алхах ёстой замыг бэлдэх хэрэгтэй; чи ирээдүйд хэрхэн бат зогсож чадах талаараа санаа зовж, сэтгэл түгшин, ирээдүйн замдаа сайн бэлдэх ёстой. Ховдог, залхуу бүү бай! Цаг хугацаагаа хамгийн сайн ашиглахын тулд чадах бүх зүйлээ бүгдийг нь хийх ёстой, ингэснээр чи хэрэгтэй бүхнээ олж авч магад. Чамайг ойлгоосой гэсэндээ Би бүхнийг чамд өгч байна. Гурав хүрэхгүй жилийн дотор Би маш олон зүйл хэлж, маш их ажил хийснийг чи өөрийн нүдээр харсан. Ийм маягаар ажиллаж ирсний минь нэг шалтгаан нь хүмүүс маш их дутуу дулимаг бөгөөд нөгөө нэг шалтгаан нь цаг хугацаа хэтэрхий богино; цаашид хойшлуулж болохгүй. Хүмүүс гэрчлэл хийж, ашиглагдахаасаа өмнө эхлээд дотроо тов тодорхой байдалд хүрэх ёстой гэж чи төсөөлдөг, гэвч тэгэх нь хэтэрхий удаан байх бус уу? Тэгвэл Би чамайг хэр удаан дагалдах ёстой байх вэ? Өтөлж, бууралтталаа Би чамайг дагалдана гэвэл тэгэх боломжгүй! Илүү их гай зовлон туулснаар бүх хүн дотроо жинхэнэ ойлголтод хүрнэ. Эдгээр нь ажлын алхмууд юм. Чи өнөөдөр нөхөрлөсөн үзэгдлийг бүрэн ойлгож, жинхэнэ биеийн хэмжээтэй болмогцоо ирээдүйд ямар ч бэрхшээл туулсан цочирдохгүй, тэсвэрлэж чадна. Намайг ажлын энэхүү сүүлчийн алхмыг гүйцээж, эцсийн үгийг айлдаж дуусах үед ирээдүйд хүмүүс өөр өөрийн замаар алхах хэрэгтэй болно. Өмнө нь айлдсан үгийг энэ нь биелүүлнэ: Хүн нэг бүрд зориулсан даалгавар, хүн болгонд хийх ажил Ариун Сүнсэнд байдаг. Ирээдүйд хүн бүр Ариун Сүнсээр удирдуулан алхах ёстой замаараа алхана. Гай зовлон туулж байхдаа хэн бусдын төлөө санаа тавьж чадах вэ? Хувь хүн бүр өөрийн гэсэн зовлонтой байдаг, дор бүрнээ өөрийн гэсэн биеийн хэмжээтэй байдаг. Хэний ч биеийн хэмжээ өөр нэгнийхтэй ижилхэн байдаггүй. Нөхрүүд нь эхнэрүүдээ, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ халамжилж чадахгүй; хэн ч өөр хэн нэгний төлөө санаа тавьж чадахгүй. Энэ нь, харилцан халамжилж, дэмжих боломжтой хэвээр байгаа одоогийнх шиг байхгүй. Төрөл бүрийн хүнийг ил болгох үе байх болно. Өөрөөр хэлбэл, Бурхан хоньчныг цохиход хонин сүрэг тарж бутрах бөгөөд тэр үед та нарт ямар ч жинхэнэ удирдагч байхгүй байх болно. Хүмүүс хуваагдана—та нар хамт цугларч чаддаг одоогийнх шиг байхгүй. Ирээдүйд Ариун Сүнсний ажилгүй хүмүүс жинхэнэ төрхөө харуулна. Нөхрүүд эхнэрээсээ урваж, эхнэрүүд нөхрөөсөө урваж, хүүхдүүд нь эцэг эхээсээ урваж, эцэг эх нь хүүхдүүдээ хяхан хавчина—хүний зүрх сэтгэлийг ухан ойлгохын аргагүй! Хүний хувьд хийж болох бүхэн нь өөрт байгаа зүйлээ хадгалж, замын сүүлчийн хэсэгт зүй зохистой алхах явдал юм. Яг одоо та нар үүнийг тодорхой харахгүй байна; та нар бүгд харалган. Ажлын энэ алхмыг амжилттай туулах амар зүйл биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 474

Ихэнх хүмүүс ирээдүйн хүрэх газрынхаа төлөө, эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханд итгэдэг. Ямар ч харьцалт туулаагүй хүмүүсийн хувьд тэнгэрт орохын төлөө, шагнал хүртэхийн төлөө Бурханд итгэдэг. Тэд төгс болгуулахын төлөө, эсвэл Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхийн төлөө Бурханд итгэдэггүй. Өөрөөр хэлбэл, ихэнх хүн өөрсдийн хариуцлагыг биелүүлэхийн тулд юм уу өөрсдийн үүргийг гүйцэтгэхийн тулд Бурханд итгэдэггүй. Утга учиртай амьдралаар амьдрахын тулд Бурханд итгэдэг хүмүүс ховорхон, мөн хүн амьд байгаа тул Бурханыг хайрлах ёстой, учир нь энэ нь Тэнгэрээр тогтоогдож, газраар зөвшөөрөгдсөн бөгөөд хүний хүлээсэн үүрэг мөн гэж итгэдэг хүмүүс байдаггүй. Ийм маягаар, хэдийгээр өөр өөр хүмүүс өөрсдийн хувийн зорилгыг эрэлхийлдэг боловч тэдний эрэл хайгуулын зорилго болон үүний ар дахь сэдэл бүгд төстэй байдгаас гадна ихэнхийнх нь сүсэг бишрэлийн бай ихээхэн адил байдаг. Сүүлийн хэдэн мянган жилийн турш олон итгэгч нас барсан ба олон итгэгч нас бараад дахин төрсөн. Бурханыг эрж хайдаг хүн ердөө ганц хоёроор зогсохгүй, тэр ч бүү хэл нэг, хоёр мянгаар ч зогсохгүй, гэхдээ энэ хүмүүсийн ихэнх нь өөрсдийн хэтийн ирээдүй, эсвэл ирээдүйн сайн сайхан итгэл найдварынхаа араас хөөцөлддөг. Христэд үнэнч хүмүүс ховорхон. Олон үнэн сүсэгт итгэгч өөрсдийн урхи торонд ороогдон нас нөгчсөн, түүнчлэн ялалт авчирсан хүмүүсийн тоо ч өчүүхэн бага. Өнөөг хүртэл, хүмүүсийн бүтэлгүйтдэг шалтгаан, эсвэл ялалтын нууцыг хүмүүс мэдэхгүй хэвээр байгаа. Христийг эрж хайхад донтсон хүмүүс одоо ч сэхээрээгүй, эдгээр нууцын үнэн мөнийг олж мэдээгүй, учир нь тэд ердөө мэддэггүй. Хэдий тэд эрэл хайгуулдаа уйгагүй хүчин чармайлт гаргадаг ч тэдний алхдаг зам нь амжилтын зам биш, харин өмнөх үеийнхнийх нь нэгэнтээ алхаж байсан бүтэлгүйтлийн зам юм. Ийм маягаар, хэрхэн эрж хайснаас үл хамааран тэд харанхуй руу хөтөлдөг замаар алхдаггүй гэж үү? Тэдний олж авдаг зүйл гашуун үр жимс биш гэж үү? Өнгөрсөн үед амжилтад хүрсэн хүмүүсийг дуурайдаг хүмүүст эцэстээ зол завшаан тохиолдох уу, эсвэл гай гамшиг тохиолдох уу гэдгийг урьдчилан таамаглахад хэцүү. Тэгвэл бүтэлгүйтсэн хүмүүсийн мөрийг даган эрж хайдаг хүмүүсийн хувьд хэчнээн дор байх вэ? Тэд бүр ч их бүтэлгүйтэх боломжтой бус уу? Тэдний алхдаг замд ямар үнэ цэн байх билээ? Тэд цагаа дэмий үрж байгаа бус уу? Хүмүүс эрэл хайгуулдаа амжилтад хүрэх, эсвэл бүтэлгүйтэхээс үл хамааран, товчхондоо үүнд шалтгаан байдаг ба тэдний амжилт эсвэл бүтэлгүйтэл нь дур зоргоороо эрж хайснаар тодорхойлогддог биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 475

Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь үнэнч шударга зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн зориулж, үнэхээр дуулгавартай байх явдал юм. Хүний хувьд, жинхэнэ итгэлийн хариуд бүх амьдралаа өгч, үүгээр дамжуулан бүхий л үнэнийг олж авч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэх нь хамгийн хэцүү байдаг. Энэ нь бүтэлгүйтдэг хүмүүсийн хүршгүй зүйл бөгөөд Христийг олж чаддаггүй хүмүүсийн хувьд бүр ч хүршгүй юм. Хүн өөрийгөө Бурханд бүрэн зориулахдаа тийм ч сайн биш учраас, Бүтээгчийн өмнө үүргээ биелүүлэхийг хүсдэггүй учраас, үнэнийг харсан ч үүнээс зайлсхийж, өөрийн замаар явдаг учраас, үргэлж бүтэлгүйтсэн хүмүүсийн замыг даган эрж хайдаг учраас, мөн Тэнгэрийг үргэлж эсэргүүцдэг учраас дандаа бүтэлгүйтэж, Сатаны заль мэхэнд үргэлж автаж, өөрийнхөө урхи торонд ордог. Хүн Христийг мэддэггүй учраас, үнэнийг ойлгож, туулахдаа чадамгай биш учраас, Паулыг дэндүү их шүтэж, тэнгэрт хэтэрхий их шунадаг учраас, өөрт нь дуулгавартай байхыг Христээс үргэлж шаардаж, Бурханд тушаадаг учраас тэр агуу хүмүүс болон дэлхий ертөнцийн эрээн барааныг туулсан хүмүүс мөн л үхдэг бөгөөд Бурханы гэсгээлт дунд насан эцэслэдэг. Тийм хүмүүс эмгэнэлт үхлээр үхдэг ба тэдний үр дагавар буюу үхэл нь үндэслэлгүй биш юм гэж л Би хэлж чадна. Тэдний бүтэлгүйтэл нь Тэнгэрийн хуулинд бүр ч илүү тэвчишгүй биш гэж үү? Үнэн нь хүний ертөнцөөс үүддэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс буюу Бурханаас Өөрөөс нь үүсэн гардаг ба хүний хүрч чадах зүйл биш. Гэхдээ Христ зөвхөн үнэнээр л хангадаг; үнэний төлөөх эрэл хайгуулдаа хүн амжилттай байх эсэхийг шийдэхийн тулд Тэр ирдэггүй. Тиймээс үнэн дэх амжилт, эсвэл бүтэлгүйтэл нь бүгд хүний эрэл хайгуулаас хамаардаг. Хүн үнэнд амжилт олох уу, эсвэл бүтэлгүйтэх үү гэдэг нь хэзээ ч Христтэй хамаатай байгаагүй, харин энэ нь хүний эрэл хайгуулаар тодорхойлогддог. Хүний хүрэх газар, түүний амжилт, эсвэл бүтэлгүйтлийг Бурханд хариуцуулж, Бурханд Өөрт нь үүрүүлж болохгүй, учир нь энэ бол Бурханы Өөрийн асуудал биш, харин Бурханы бүтээлүүдийн биелүүлэх ёстой үүрэгтэй шууд холбоотой. Ихэнх хүмүүс Паул, Петр хоёрын эрэл хайгуул болон хүрэх газрын талаар бага зэрэг мэддэг ч Петр, Паул хоёрын үр дүнгээс өөрийг мэддэггүй ба Петрийн амжилтын ар дахь нууцыг, эсвэл Паулыг бүтэлгүйтэхэд хүргэсэн дутагдлыг мэддэггүй. Иймээс хэрвээ та нар тэдний эрэл хайгуулын мөн чанарыг нэгд нэггүй ойлгож огт чадахгүй бол олонхын чинь эрэл хайгуул ч бас бүтэлгүйтнэ, та нараас цөөн хэд нь амжилтад хүрсэн ч гэсэн Петртэй эн тэнцүү байж мөн л чадахгүй. Хэрвээ эрэл хайгуулын чинь зам зөв бол амжилтад хүрэх найдвар чамд байна; хэрвээ үнэнийг эрж хайн явж байгаа зам чинь буруу бол чи үүрд амжилтад хүрч чадахгүй байх ба Паултай адил төгсгөлтэй тулгарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 476

Петр төгс болгуулсан хүн байв. Тэрээр гэсгээлт, шүүлт туулж, Бурханыг гэх цэвэр хайрыг олж авсныхаа дараа л бүрэн дүүрэн төгс болгуулсан; түүний алхсан зам нь төгс болгуулах зам байлаа. Өөрөөр хэлбэл, Петрийн алхсан зам бүр эхнээсээ л зөв байсан ба Бурханд итгэх сэдэл нь зөв байсан, иймээс тэр төгс болгуулсан нэгэн болж, урьд өмнө нь хүний хэзээ ч алхаж байгаагүй шинэ замаар явсан юм. Харин Паулын алхсан зам эхнээсээ л Христийг эсэргүүцэх зам байсан бөгөөд Ариун Сүнс түүнийг ашиглаж, билиг авьяас, бүх давуу талыг нь Өөрийн ажилд ашиглахыг хүссэн учраас л тэр Христийн төлөө хэдэн арван жил ажилласан билээ. Тэрээр ердөө л Ариун Сүнсний ашигласан хүн байсан бөгөөд Есүс түүний хүн чанарт нааштай хандсанаас болж биш, харин билиг авьяасаасаа болж ашиглагдсан юм. Тэр цохигдсон учраас л Есүсийн төлөө ажиллаж чадсан болохоос биш, үүнийг хийхдээ баяртай байсан юм биш. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас болж тэр ийм ажил хийж чадсан бөгөөд хийсэн ажил нь түүний эрэл хайгуулыг юм уу хүн чанарыг яавч төлөөлөөгүй. Паулын ажил зарцын ажлыг төлөөлж байсан, өөрөөр хэлбэл, тэрээр элчийн ажил хийсэн юм. Харин Петр өөр байлаа: Тэр ч бас зарим нэг ажил хийсэн; энэ нь Паулын ажил шиг агуу байгаагүй ч тэрээр өөрийн оролтыг эрэлхийлэх зуураа ажилласан бөгөөд түүний ажил Паулын ажлаас өөр байв. Петрийн ажил нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн явдал байсан юм. Тэр элчийн байр сууринаас ажиллаагүй, харин Бурханыг хайрлахаар эрэлхийлэнгээ ажилласан билээ. Ажлынх нь явцад Паулд бас хувийн эрэл хайгуул байсан: Түүний эрэл хайгуул гагцхүү ирээдүйн итгэл найдвар болон сайхан хүрэх газрын төлөөх хүслийнх нь төлөө байсан юм. Ажлынхаа үеэр тэр цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, мөн харьцалт, засалтыг ч хүлээн зөвшөөрөөгүй. Хийсэн ажил нь Бурханы хүслийг хангаж, хийсэн бүхэн нь Бурханд таалагдсаар байгаа цагт эцэстээ түүнийг шагнал хүлээж байгаа гэж итгэсэн. Түүний ажилд ямар ч хувийн туршлага байгаагүй—энэ нь бүхэлдээ ажиллахын төлөө хийгдсэн бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй. Түүний ажил дахь бүх юм наймаа байсан, харин Бурханы бүтээлийн үүрэг юм уу дуулгавартай байдлын алийг ч агуулаагүй. Өөрийнх нь ажлын явцад Паулын хуучин зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Түүний ажил ердөө бусдад үйлчлэх явдал байсан ба зан чанарт нь өөрчлөлт гаргаж чадаагүй юм. Паул төгс болгуулалгүйгээр, мөн харьцалт туулалгүйгээр шууд ажилласан ба шагнал авах гэсэн сэдэлтэй байв. Петр бол өөр байлаа: Тэрээр засалт, харьцалт туулсан, цэвэршүүлэлт туулсан хүн байв. Петрийн ажлын зорилго болон сэдэл нь үндсэндээ Паулынхаас өөр байсан юм. Хэдийгээр Петр их хэмжээний ажил хийгээгүй ч зан чанарт нь олон өөрчлөлт гарсан ба эрж хайсан зүйл нь үнэн болон бодит өөрчлөлт байлаа. Түүний ажил зүгээр л гагцхүү ажлын төлөө хийгдээгүй. Паул хэдийгээр их ажил хийсэн ч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ажил байсан бөгөөд Паул энэ ажилд хамтран ажилласан хэдий ч үүнийг туулаагүй. Ариун Сүнс өөрөөр нь дамжуулж их ажил хийгээгүй учраас л Петр хавьгүй бага ажил хийсэн юм. Тэдний ажлын хэмжээ төгс болгуулсан эсэхийг нь тодорхойлоогүй; нэгнийх нь эрэл хайгуул шагнал авахын төлөө байсан, нөгөөгийнх нь Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд хайр татам дүр төрхийг амьдран харуулж чадах хэмжээнд Бурханыг гэх туйлын хайранд хүрч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхийн төлөө байсан юм. Гаднаа тэд өөр байсан, мөн чанар нь ч бас өөр байсан. Хэр их ажил хийсэнд нь үндэслээд тэдний хэн нь төгс болгуулсныг чи тодорхойлж чадахгүй. Петр Бурханыг хайрладаг нэгний дүрийг амьдран харуулахыг, Бурханыг дуулгавартай дагадаг нэгэн байхыг, харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөг нэгэн байхыг, Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлдэг нэгэн байхаар эрэлхийлсэн. Тэрээр өөрийгөө Бурханд зориулж, өөрийгөө бүхэлд нь Бурханы гарт даатгаж, үхэх хүртлээ Түүнд дуулгавартай байж чадсан юм. Энэ нь түүний хийхээр шийдсэн зүйл, түүнчлэн түүний биелүүлсэн зүйл байлаа. Түүний төгсгөл эцэстээ яагаад Паулынхаас өөр байсны үндсэн шалтгаан нь энэ юм. Петрт Ариун Сүнсний хийсэн ажил нь түүнийг төгс болгохын төлөө байсан бөгөөд Паулд хийсэн ажил нь түүнийг ашиглахын төлөө байсан. Яагаад гэвэл, тэдний уг чанар болон эрэл хайгуулын талаарх үзэл бодол адилхан байгаагүй юм. Хоёулаа Ариун Сүнсний ажилтай байсан. Петр энэ ажлыг өөртөө хэрэгжүүлж, бас үүгээр бусдыг хангасан; харин Паул Ариун Сүнсний ажлыг бүхэлд нь бусдад өгөөд, өөрөө үүнээс юу ч олж аваагүй. Ийм маягаар Ариун Сүнсний ажлыг маш олон жил туулсны дараа ч Паулд гарсан өөрчлөлт нь бараг байхгүйтэй адил байв. Тэрээр бараг төрөлх байдлаараа үлдсэн ба урьдын Паул хэвээрээ байлаа. Олон жилийн ажлын хүнд хэцүүг туулсныхаа дараа тэр ердөө хэрхэн “ажиллахыг” сурч, тэвчээртэй байж сурсан боловч түүний хуучин уг чанар—ихэд өрсөлддөг, ашиг хонжоонд шунадаг уг чанар нь хэвээр үлдсэн юм. Маш олон жил ажилласныхаа дараа тэрээр завхарсан зан чанараа мэдээгүй, хуучин зан чанараасаа ч салж чадаагүй бөгөөд эдгээр нь түүний ажлаас илт харагдсаар байв. Түүнд ердөө арай илүү ажлын туршлага байсан боловч тийм өчүүхэн туршлага нь дангаараа түүнийг өөрчилж чадаагүй ба оршин тогтнолын талаарх түүний үзэл бодлыг, эсвэл эрэл хайгуулынх нь ач холбогдлыг өөрчилж чадаагүй. Тэрээр Христийн төлөө олон жил ажиллаж, Эзэн Есүсийг дахин хэзээ ч хяхан хавчаагүй хэдий ч түүний зүрх сэтгэл дэх Бурханы талаарх мэдлэгт ямар ч өөрчлөлт гараагүй. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө Бурханд зориулахын тулд ажиллаагүй, харин ирээдүйн хүрэх газрынхаа төлөө албан хүчээр ажилласан гэсэн үг юм. Учир нь эхэндээ тэр Христийг хяхан хавчиж байсан бөгөөд Христэд дуулгавартай байгаагүй; тэрээр Христийг зориуд эсэргүүцдэг төрөлхийн тэрслүү хүн, мөн Ариун Сүнсний ажлын талаар ямар ч мэдлэггүй хүн байлаа. Өөрийнх нь ажил бараг дуусаж байх үед тэрээр Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хэвээр байсан бөгөөд Ариун Сүнсний хүсэлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулалгүйгээр, зүгээр л зан авирынхаа дагуу дур зоргоороо үйлдсэн юм. Иймээс түүний уг чанар Христэд дайсагнаж байсан ба үнэнийг дуулгавартай дагаагүй. Ариун Сүнсний ажилд хаягдсан, Ариун Сүнсний ажлыг мэддэггүй, бас Христийг эсэргүүцдэг ийм хүн яаж аврагдаж чадах юм бэ? Хүн аврагдаж чадах уу, үгүй юу гэдэг нь хэр их ажил хийснээс, эсвэл хэр их зориулснаас хамаардаггүй, харин Ариун Сүнсний ажлыг мэддэг эсэхээр, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэхээр болон эрэл хайгуулын талаарх үзэл бодол нь үнэнтэй нийцдэг эсэхээр тодорхойлогддог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 477

Петр Есүсийг дагаж эхэлсний дараа төрөлхийн илчлэлүүд тохиолдсон хэдий ч уг чанартаа тэрээр анхнаасаа Ариун Сүнсэнд захирагдаж, Христийг эрж хайх хүсэлтэй нэгэн байсан юм. Тэрээр Ариун Сүнсэнд жинхэнээсээ дуулгавартай байв: Тэр нэр алдар, эд хөрөнгө хөөгөөгүй, харин үнэнд дуулгавартай байхаар зорьж байлаа. Петр хэдийгээр Христийг мэддэг гэдгээ гурван удаа үгүйсгэж, Эзэн Есүсийг сорьсон ч хүний тийм өчүүхэн сул тал нь түүний уг чанартай ямар ч холбоогүй байсан ба ирээдүйн эрэл хайгуулд нь нөлөөлөөгүй, мөн түүний сорилт антихристийн үйл байсан гэдгийг хангалттай баталж чадахгүй. Хүний хэвийн сул тал бол дэлхий дээрх бүх хүнд байдаг зүйл—Петр өөр байх ёстой гэж чи бодож байна уу? Петр хэд хэдэн тэнэг алдаа хийсэн учраас хүмүүс түүний талаар тодорхой үзэл бодол өвөрлөдөг бус уу? Паулын хийсэн бүх ажил, бичсэн бүх захидлаас болж хүмүүс Паулыг ихэд биширдэг бус уу? Хүн яаж хүний мөн чанарыг нэвт харж чадах юм бэ? Үнэхээр эрүүл ухаантай хүмүүс тийм ялихгүй зүйлийг харж чадна биз дээ? Петрийн олон жилийн шаналгаат туршлага нь Библид тэмдэглэгдээгүй хэдий ч Петрт бодитой туршлага байгаагүй, эсвэл Петр төгс болгуулаагүй гэдгийг энэ нь нотолдоггүй. Бурханы ажлыг хүн яаж бүрэн ухан ойлгож чадах юм бэ? Библи дэх бичвэрүүдийг Есүс биечлэн сонгоогүй, харин дараагийн үеийнхэн эмхэтгэсэн. Тийм болохоор Библид бичигдсэн бүхнийг хүний санаагаар сонгосон бус уу? Түүнчлэн Петр, Паул хоёрын төгсгөлийг захидлуудад тодорхой өгүүлээгүй, иймээс хүн өөрийн үзэмжээр, мөн өөрийн дур сонирхлоор Петр, Паул хоёрыг үнэлдэг. Паул маш их ажил хийсэн учраас, түүний “хувь нэмэр” асар их байсан учраас тэрээр олон нийтийн итгэлийг олсон. Хүн зөвхөн өнгөц байдалд анхаарал хандуулдаггүй гэж үү? Хүн яаж хүний уг чанарыг нэвт харах чадвартай байх юм бэ? Үүнээс гадна, Паул олон мянган жилийн турш шүтлэг бишрэлийн бай байсан болохоор түүний ажлыг хэн яаран үгүйсгэж зүрхлэх юм бэ? Петр ердөө л загасчин байсан, иймээс түүний хувь нэмэр яаж Паулынх шиг их байж чадах юм бэ? Тэдний оруулсан хувь нэмрийн тухайд бол Паул Петрээс өмнө шагнуулах ёстой байсан ба Паул Бурханы сайшаалыг хүртэхэд илүү тохирсон нэгэн байх ёстой байлаа. Паулд хандахдаа Бурхан ердөө л билиг авьяасаар нь дамжуулан түүнийг ажиллуулсан, харин Бурхан Петрийг төгс болгосон гэж хэн төсөөлж чадах билээ? Ямартай ч Эзэн Есүс бүр эхнээсээ л Петр, Паул хоёрын төлөө төлөвлөгөө зохиосон юм биш: Харин ч тэд төрөлхийн уг чанарынхаа дагуу төгс болгуулж, эсвэл ажилласан юм. Иймээс хүмүүсийн хардаг зүйл нь ердөө хүний гадаад талын хувь нэмэр байдаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний мөн чанар, түүнчлэн эхнээсээ хүний эрэлхийлдэг зам болон хүний эрэл хайгуулын ар дахь сэдэл юм. Хүмүүс өөрсдийн үзлийн дагуу, өөрсдийн үзэмжээр хүнийг хэмждэг ч хүний эцсийн төгсгөл нь түүний харагдах байдлаар тодорхойлогддоггүй. Иймээс хэрвээ эхнээсээ дагадаг зам чинь амжилтын зам бөгөөд эрэл хайгуулын талаарх үзэл бодол чинь анхнаасаа зөв бол чи Петртэй адил; хэрвээ алхаж буй зам чинь бүтэлгүйтлийн зам бол ямар ч төлөөс төлсөн бай, хүрэх газар чинь Паулынхтай адилхан байх болно гэж Би хэлдэг. Ямар ч тохиолдолд, чиний хүрэх газар болон амжилтад хүрэх үү, бүтэлгүйтэх үү гэдэг чинь хоёулаа чиний зориулалтаас, эсвэл төлсөн төлөөсөөс биш, харин эрж хайж байгаа зам чинь зөв үү, үгүй юу гэдгээр тодорхойлогддог. Петр, Паул хоёрын мөн чанар, зорьсон зорилго өөр байсан; хүн эдгээр зүйлийг олж мэдэх чадваргүй бөгөөд Бурхан л тэдгээрийг бүхэлд нь мэдэж чадна. Учир нь Бурхан хүний мөн чанарыг хардаг байхад хүн өөрийнхөө мөн чанарын талаар юу ч мэддэггүй. Хүн, хүний доторх мөн чанарыг юм уу бодит биеийн хэмжээг нь харах чадваргүй, тиймээс Паул, Петр хоёрын бүтэлгүйтэл болон амжилтын шалтгааныг тодорхойлох чадваргүй юм. Ихэнх хүн Петрийг биш, Паулыг шүтдэгийн шалтгаан нь Паул олон нийтийн ажлын төлөө ашиглагдсан ба хүн энэ ажлыг харж чаддаг тул хүмүүс Паулын “гавьяаг” хүлээн зөвшөөрдөг. Харин Петрийн туршлага хүнд харагддаггүй, түүний эрж хайсан зүйл хүний хувьд хүршгүй тул хүн Петрийг огт сонирхдоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 478

Петр харьцалт, цэвэршүүлэлт туулснаар төгс болгуулсан. Тэрээр: “Би цаг ямагт Бурханы хүслийг хангалуун байлгах ёстой. Хийж байгаа бүхэндээ би зөвхөн Бурханы хүслийг хангахаар эрж хайдаг ба гэсгээгдэж, шүүгдэж байсан ч үүнийг баяртайяа хийнэ” гэж хэлсэн юм. Петр өөрт байгаа бүхнийг Бурханд өгсөн ба түүний ажил, үг, бүхий л амьдрал тэр чигтээ Бурханыг хайрлахын төлөө байв. Тэр бол ариун байдлыг эрж хайдаг хүн байсан бөгөөд туршлагажих тусам түүний зүрх сэтгэлийн гүн дэх Бурханыг гэх хайр улам их болж байлаа. Харин Паул зөвхөн гадна талын ажил хийсэн бөгөөд хэдийгээр шаргуу ажилласан ч түүний ажил хөдөлмөр ажлаа зохих ёсоор хийж, улмаар шагнал авахын төлөө байсан юм. Ямар ч шагнал авч чадахгүй гэдгээ мэдэж байсан бол тэр өөрийн ажлыг орхих байв. Петр өөрийн зүрх сэтгэл доторх жинхэнэ хайрыг л анхаарч байсан бөгөөд тэр нь бодитой, мөн биелүүлж болохуйц зүйл байлаа. Тэр шагнал авах эсэх талаар анхаараагүй, харин өөрийнх нь зан чанар өөрчлөгдөж чадах эсэхийг анхаарсан. Паул бүр ч илүү шаргуу ажиллах талаар анхаарч, гадна талын ажил, зориулалт болон хэвийн хүмүүсийн туулдаггүй хоосон сургаалын талаар анхаарсан. Тэрээр зүрх сэтгэлийнхээ гүн дэх өөрчлөлтийг ч, Бурханыг гэх жинхэнэ хайрыг ч огт анхаараагүй. Петрийн туршлага нь Бурханыг гэх жинхэнэ хайр, жинхэнэ мэдлэгт хүрэхийн төлөө байв. Түүний туршлага нь Бурхантай илүү ойр дотно харилцаатай болж, бодитоор амьдран харуулахын төлөө байжээ. Паулын ажил нь Есүсийн даалгасан зүйлээс болсон ба өөрийн хүсэн эрмэлзэж байсан зүйлийг олж авахын төлөө байсан ч эдгээр нь өөрийнхөө талаарх болон Бурханы талаарх мэдлэгтэй нь хамаагүй байв. Түүний ажил гагцхүү гэсгээлт, шүүлтээс зугтахын төлөө байсан. Петрийн цэвэр ариун хайрыг эрж хайж, Паул зөвт байдлын титмийг эрж хайжээ. Петр Ариун Сүнсний ажлыг олон жил туулсан бөгөөд Христийн талаар бодитой мэдлэгтэй, түүнчлэн өөрийнхөө талаар гүн гүнзгий мэдлэгтэй байсан. Иймээс Бурханыг гэх түүний хайр цэвэр байв. Олон жилийн цэвэршүүлэлт нь Есүс болон амийн талаарх түүний мэдлэгийг дээшлүүлсэн ба түүний хайр нөхцөлгүй хайр, идэвх санаачилгатай хайр байсан, тэрээр хариуд нь юу ч гуйгаагүй, ямар нэг ашиг тус хүртэнэ гэж ч найдаагүй. Паул олон жилийн турш ажилласан мөртөө Христийн талаар асар их мэдлэг эзэмшээгүй бөгөөд өөрийнх нь талаарх түүний мэдлэг ч бас өчүүхэн бага байлаа. Түүнд Христийг гэх хайр ердөө байгаагүй ба түүний ажил, явсан замнал нь эцсийн нэр хүндийг олж авахын төлөө байсан. Түүний эрж хайсан зүйл хамгийн цэвэр хайр биш, харин хамгийн сайхан титэм байв. Тэр идэвхтэйгээр эрж хайгаагүй, харин ч идэвхгүй байсан; тэр үүргээ биелүүлээгүй, харин Ариун Сүнсний ажилд баригдсаныхаа дараа албан хүчээр эрж хайсан юм. Иймээс тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэдгийг эрэл хайгуул нь нотолдоггүй; харин Петр бол өөрийн үүргийг биелүүлж, Бурханы шаардлагыг хангасан бүтээл байлаа. Бурханд хувь нэмрээ оруулсан бүх хүн шагнал хүртэх ёстой ба хувь нэмэр хэдий чинээ их байна, Бурханы тааллыг хүртэх нь төдий чинээ баталгаатай гэж хүн боддог. Хүний үзэл бодлын мөн чанар нь арилжаа наймааны шинжтэй байдаг бөгөөд Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд идэвхтэйгээр эрж хайдаггүй. Бурханы хувьд, хүмүүс Бурханыг гэх жинхэнэ хайр болон Бурханд бүрэн дуулгавартай байдлыг эрж хайх тусам, өөрөөр хэлбэл, Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлэхээр эрж хайх тусам, Бурханы сайшаалыг төдий чинээ хүртэж чадна. Бурханы үзэл бодол бол анхдагч үүрэг болон байр сууриа сэргээхийг хүнээс шаардах явдал юм. Хүн бол Бурханы бүтээл, иймээс хүн Бурханд ямар нэгэн шаардлага тавьж даврах ёсгүй ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхээс өөрийг хийх ёсгүй. Паул, Петр хоёрын хүрэх газар хувь нэмрийнх нь хэмжээгээр биш, харин Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадсан эсэхээр хэмжигдсэн; тэдний хүрэх газар нь хэр их ажил хийсэн, эсвэл бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлсний дагуу биш, харин анхнаасаа юу эрж хайснаар нь тодорхойлогдсон. Иймээс Бурханы бүтээлийн хувиар өөрийн үүргийг идэвхтэйгээр биелүүлэхээр хичээх нь амжилтад хүрэх зам; Бурханыг гэх жинхэнэ хайрын замыг эрж хайх нь хамгийн зөв зам; хуучин зан чанараа өөрчилж, Бурханыг гэх цэвэр хайрыг эрж хайх нь амжилтад хүрэх зам юм. Амжилтад хүрэх ийм зам нь Бурханы бүтээлийн анхдагч үүргээ, түүнчлэн анхдагч дүр төрхөө сэргээх зам юм. Энэ нь сэргэлтийн зам бөгөөд түүнчлэн эхнээсээ эцэс хүртэлх Бурханы бүх ажлын зорилго билээ. Хэрвээ хүний эрэл хайгуулд хувийн хэмжээлшгүй шаардлага болон зохисгүй хүсэл эрмэлзэл нь холилдвол үүгээр хүрэх үр дүн хүний зан чанарыг өөрчилж чадахгүй. Энэ нь сэргэлтийн ажилтай зөрөлддөг бөгөөд Ариун Сүнсний хийдэг ажил биш гэдэг нь эргэлзээгүй тул ийм төрлийн эрэл хайгуулыг Бурхан хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг нотолдог. Бурханы хүлээн зөвшөөрдөггүй эрэл хайгуул ямар ач холбогдолтой байх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 479

Паулын хийсэн ажил хүний өмнө харагдсан, харин зүрх сэтгэлийнх нь гүн дэх Бурханыг гэх хайр хэр цэвэр байсан, Бурханыг хэр их хайрласан бэ гэдэг нь хүний харж чадахгүй зүйл юм. Хүн түүний хийсэн ажлыг л харж чаддаг ба түүнийг Ариун Сүнс гарцаагүй ашиглаж байсан гэдгийг л мэддэг тул чуулгануудыг хангаж чаддаг байсан болохоор Паул Петрээс илүү дээр байсан, ажил нь илүү их байсан гэж боддог. Петр хувийн туршлагадаа л анхаарч, ховорхон ажлынхаа явцад цөөн хэдэн хүнийг л олж авсан. Түүний цөөн хэдхэн, бараг хүн мэдэхгүй захидал байдаг боловч зүрх сэтгэлийнх нь гүн дэх Бурханыг гэсэн хайр хэр их байсныг хэн мэдэх билээ? Паул өдөр бүр Бурханы төлөө ажилласан: Хийх ажил байгаа л бол тэр хийсэн. Ийм маягаар титмийг авч, Бурханыг хангалуун байлгаж чадна гэж түүнд санагдсан, гэхдээ ажлаараа дамжуулан өөрийгөө өөрчлөх арга замыг эрж хайгаагүй. Петр амьдралдаа Бурханы хүслийг хангаагүй л бол сэтгэл нь тавгүйтдэг байв. Бурханы хүслийг хангаагүй л бол тэр харуусаж, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар чармайж чадах тохиромжтой арга замыг эрж хайдаг байлаа. Өөрийнхөө амьдралын хамгийн бага, хамгийн ялихгүй талуудад хүртэл тэрээр Бурханы хүслийг хангахыг өөрөөсөө шаардсаар байсан юм. Хуучин зан чанарынхаа тухайд бол тэр бүр ч хатуу чанга байж, үнэнд илүү гүнзгий орохын тулд өөртөө тавьсан шаардлагадаа бүр ч нарийн чанд хандаж байлаа. Паул зөвхөн өнгөц нэр төр, байр суурийг л эрж хайсан. Тэр хүмүүсийн өмнө онгирохоор хичээсэн бөгөөд амийн оролтод илүү гүнзгий орохоор эрж хайгаагүй. Тэрээр бодит байдал биш, хоосон номлолыг л анхаарч байв. “Паул Бурханы төлөө маш их ажил хийсэн, гэтэл Бурхан яагаад түүнийг дурсан санадаггүй юм бэ? Петр Бурханы төлөө багахан ажил гүйцэтгэсэн, чуулгануудад их хувь нэмэр оруулаагүй, тэгвэл Бурхан яагаад түүнийг төгс болгосон юм бэ?” гэж зарим хүн хэлдэг. Петр Бурханыг тодорхой хэмжээнд хайрласан бөгөөд үүнийг Бурхан шаардсан; зөвхөн ийм хүмүүс л гэрчлэлтэй байдаг. Тэгвэл Паул ямар вэ? Паул Бурханыг ямар хэмжээнд хайрласан бэ? Паулын ажил юуны төлөө байсан бэ? Мөн Петрийн ажил юуны төлөө байсан бэ? Петр тийм ч их ажил хийгээгүй, гэхдээ түүний зүрх сэтгэлийн гүнд юу байсныг чи мэдэх үү? Паулын ажил чуулгануудыг хангаж, чуулгануудыг дэмжихтэй хамаатай байв. Петрийн туулсан зүйл бол өөрийнх нь амь зан чанарын өөрчлөлт байсан; тэрээр Бурханыг гэх хайрыг туулсан юм. Чи тэдний мөн чанар дахь ялгааг мэдсэн болохоор эцсийн эцэст хэн нь үнэхээр Бурханд итгэснийг болон хэн нь Бурханд үнэхээр итгээгүйг харж чадна. Тэдний нэг нь Бурханыг үнэхээр хайрласан, нөгөө нь Бурханыг үнэхээр хайрлаагүй; нэг нь зан чанартаа өөрчлөлт гаргасан, нөгөө нь тэгээгүй; нэг нь даруухнаар үйлчилсэн ба хүмүүст амар анзаарагдаагүй, харин нөгөөх нь хүмүүсээр шүтэгдсэн, агуу нэр хүндтэй байсан; нэг нь ариун байдлыг эрж хайсан, нөгөөх нь тэгээгүй, хэдий тэр бузар биш байсан ч цэвэр хайрыг эзэмшээгүй; нэг нь жинхэнэ хүн чанартай, нөгөө нь тийм биш байсан; нэг нь Бурханы бүтээлийн эрүүл ухааныг эзэмшсэн, нөгөөх нь тэгээгүй. Энэ нь Паул, Петр хоёрын мөн чанар дахь ялгаа юм. Петрийн алхсан зам нь амжилтын зам байсан, бас хэвийн хүн чанарыг сэргээж, Бурханы бүтээлийн үүргээ сэргээх зам байсан. Петр амжилттай бүх хүнийг төлөөлдөг. Паулын алхсан зам нь бүтэлгүйтлийн зам бөгөөд өнгөц төдий захирагдаж, өөрсдийгөө зарлагаддаг, Бурханыг жинхэнээсээ хайрладаггүй бүх хүнийг төлөөлдөг. Паул үнэнийг эзэмшээгүй бүх хүнийг төлөөлдөг. Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэрээр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралынхаа гачигдлыг хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд эдгээрийн юу ч Бурханыг гэх хайрыг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм түвшинд хүрч чадах юм бол Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй. Чи Бурханы төлөө ажиллаж чаддаг гэж төсөөл, гэхдээ чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам Бурханаар яллагдана, учир нь чи үнэнийг эзэмшдэггүй, Бурханд дуулгавартай байх чадваргүй, Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Бүтээгчийг ойлгодоггүй, мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй, мөн Түүнийг хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн, иймээс тийм хүмүүсийг Бүтээгч хайрладаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 480

Зарим хүн: “Паул тоймгүй их хэмжээний ажил хийсэн ба чуулгануудын төлөө асар их ачаа үүрч, маш их хувь нэмэр оруулсан. Паулын арван гурван захидал нь Нигүүлслийн эрин үеийн 2,000 жилд дэмжлэг үзүүлсэн ба Дөрвөн Сайн Мэдээний дараа ордог. Түүнтэй эн зэрэгцэж чадах хэн байх юм бэ? Иоханы Илчлэлийг хэн ч тайлж чаддаггүй байхад Паулын бичсэн захидлууд амиар хангадаг, түүний хийсэн ажил чуулгануудад ач тустай байсан. Өөр хэн ийм зүйлийг биелүүлж чадах вэ? Тэгэхэд Петр ямар ажил хийсэн юм бэ?” гэдэг. Хүн бусдыг хувь нэмрийнх нь дагуу хэмждэг. Бурхан хүнийг хэмжихдээ уг чанарынх нь дагуу ханддаг. Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэрээр огтхон ч даруухан, дуулгавартай байгаагүй, Бурханыг эсэргүүцдэг мөн чанараа ч мэддэг байгаагүй. Иймээс тэрээр нарийн ширийн туршлага туулаагүй хүн байсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн байлаа. Харин Петр өөр байжээ. Тэр өөрийн дутагдал, сул талыг болон Бурханы бүтээлийн хувиар өөрийн завхарсан зан чанарыг мэддэг байсан тул зан чанараа өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн замтай байв; тэрээр зөвхөн хоосон сургаалтай ч бодит байдалгүй хүмүүсийн нэг байгаагүй юм. Өөрчлөгддөг хүмүүс бол аврагдсан шинэ хүмүүс бөгөөд үнэнийг эрэлхийлэхэд тэнцдэг хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдмол хүмүүст харьяалагддаг; тэд бол аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл, Бурханы жигшин голдог хүмүүс билээ. Тэдний ажил хэчнээн их байсан ч тэднийг Бурхан санахгүй. Чи үүнийг өөрийнхөө эрэл хайгуултай харьцуулах үед эцсийн эцэст Петр шиг хүн үү, Паул шиг хүн үү гэдэг чинь илэрхий байх учиртай. Хэрвээ чиний эрэл хайгуулд ямар ч үнэн байхгүй хэвээр бол, мөн өнөөдөр ч гэсэн чи Паул шиг биеэ тоосон, эрээ цээргүй, уран ярьж, бардамнадаг хэвээр бол бүтэлгүй өөдгүй хүн гэдэг чинь эргэлзээгүй юм. Хэрвээ чи Петр шиг эрж хайж, хэрэгжүүлэлт болон жинхэнэ өөрчлөлтийг эрэлхийлж, биеэ тоосон юм уу эрх дураараа биш, харин үүргээ биелүүлэхээр зорьдог бол ялалтад хүрч чадах Бурханы бүтээл байх болно. Паул өөрийн мөн чанарыг, эсвэл завхралыг мэдээгүй, дуулгаваргүй байдлаа бүр ч мэдээгүй. Тэрээр Христийг жигшүүртэйгээр эсэргүүцэж байснаа хэзээ ч дурдаагүй, мөн тийм ч их харамсаагүй. Тэрээр зөвхөн товч тайлбар тавьсан ба зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд бүрэн захирагдаагүй. Хэдий тэр Дамаскийн замд хөсөр унасан боловч зүрх сэтгэлийн гүнээс өөрийгөө шинжлээгүй. Тэр ажиллаж байгаа төдийдөө л сэтгэл ханаж байсан бөгөөд өөрийгөө мэдэж, хуучин зан чанараа өөрчлөх нь хамгийн чухал асуудал гэдгийг анхаарч үзээгүй. Тэр ердөө үнэнийг ярьж байгаадаа, мөс чанараа тайтгаруулахын тулд бусдыг хангаж байгаадаа, өөрийгөө тайвшруулж, урьдын нүглээ уучлахын тулд Есүсийн шавь нарыг хавчихаа больсондоо сэтгэл хангалуун байсан. Түүний зорьсон зорилго нь ирээдүйн титэм болон түр зуурын ажлаас цаашгүй байсан, түүний зорьсон зорилго нь үлэмж элбэг нигүүлсэл байсан. Тэрээр хангалттай үнэнийг эрж хайгаагүй, урьд нь ойлгоогүй байсан үнэн рүү илүү гүнзгий орохоор ч эрэлхийлээгүй. Иймээс өөрийнх нь талаарх түүний мэдлэгийг худлаа байсан гэж хэлж болох бөгөөд тэрээр гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр ажиллаж чаддаг байсан гэдэг нь өөрийн уг чанар, эсвэл мөн чанарыг мэдэж байсан гэсэн үг биш; тэрээр гадна талын хэрэгжүүлэлтэд л анхаарлаа төвлөрүүлж байв. Түүнчлэн, түүний зорьж байсан зүйл нь өөрчлөлт биш, харин мэдлэг байсан юм. Түүний ажил бүхэлдээ Дамаскийн замд Есүс харагдсаны үр дүн байлаа. Энэ нь анхнаасаа түүний хийхээр шийдсэн зүйл байгаагүй, мөн хуучин зан чанар нь засалтыг хүлээн зөвшөөрсний дараа тохиолдсон ажил ч байгаагүй. Тэр яаж ч ажилласан бай, хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй, иймээс түүний ажил урьдын нүглийг нь цайруулж чадаагүй, харин тухайн үеийн чуулгануудад тодорхой үүрэг гүйцэтгэсэн төдий юм. Хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй ийм хүн—өөрөөр хэлбэл, аврал хүртээгүй хүн бол бүр ч үнэнгүй хүн бөгөөд Эзэн Есүсээр хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсийн нэг болж яасан ч чадаагүй. Тэрээр Есүс Христийг гэх хайр, хүндлэлээр дүүрэн хүн биш, үнэнийг эрж хайхдаа чадамгай хүн ч биш бөгөөд бие махбодтой болохын нууцыг эрж хайсан хүн бүр ч биш байлаа. Тэр зүгээр л мушгин маргах чадвартай хүн байсан бөгөөд өөрөөсөө илүү дээр хэнд ч, эсвэл үнэнийг эзэмшсэн хэнд ч бууж өгдөггүй хүн байв. Тэр өөрийнх нь эсрэг байсан, эсвэл өөртэй нь дайсагнаж байсан хүмүүст юм уу үнэнд атаархан, агуу дүр төрхтэй, гүн гүнзгий мэдлэгтэй авьяаслаг хүмүүсийг илүүд үздэг байжээ. Харин үнэн замыг эрж хайдаг, үнэнээс өөр юуг ч анхаардаггүй ядуу дорд хүмүүстэй харилцах дургүй байсан ба оронд нь зөвхөн хоосон сургаал ярьдаг, өргөн их мэдлэг эзэмшсэн шашны байгууллагын ахмад хүмүүстэй харилцдаг байлаа. Тэрээр Ариун Сүнсний шинэ ажлыг огт хайрлаагүй ба Ариун Сүнсний шинэ ажлын хөдөлгөөнийг анхаараагүй. Харин ч ердийн үнэнээс илүү дээгүүр байсан ёс заншил, хоосон сургаал түүнд таалагддаг байв. Өөрийн төрөлх мөн чанар болон эрж хайсан бүхий л зүйлээрээ тэр, Бурханы гэр дэх үнэнч зарц гэгдэх нь бүү хэл, үнэнийг эрж хайсан Христэд итгэгч гэж ч нэрлэгдэх эрхгүй, учир нь түүний хоёр нүүрт зан хэтэрхий их байсан ба дуулгаваргүй байдал нь дэндүү их байсан билээ. Хэдийгээр түүнийг Эзэн Есүсийн зарц гэдэг байсан ч тэр тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход огт тохирохгүй, учир нь эхнээсээ эцэс хүртэлх түүний үйлдлийг зөв шударга гэж хэлж болохгүй. Түүнийг ердөө л хоёр нүүрт нэгэн, зөв шударга бусыг үйлдсэн атлаа бас Христийн төлөө ажилласан нэгэн гэж үзэж болно. Хэдийгээр түүнийг ёрын муу гэж хэлж болохгүй ч зөв шударга бусыг үйлдсэн хүн гэж нэрлэвээс зохилтой. Тэр ихээхэн ажил хийсэн ч хийсэн ажлынхаа хэмжээгээр үнэлэгдэх ёсгүй, харин ажлын чанар болон мөн чанараар л үнэлэгдэх ёстой. Зөвхөн ийм маягаар л энэ асуудлын учрыг нь олох боломжтой. Тэр үргэлж ингэж итгэдэг байсан: “Би ажиллах чадвартай, би ихэнх хүмүүсээс илүү дээр; би хэнээс ч илүүгээр Эзэний ачааг хайхардаг, хэн ч над шиг гүн гүнзгий гэмшдэггүй, учир нь их гэрэл над дээр тусаж, би их гэрлийг харсан, иймээс миний гэмшил өөр хэнийхээс ч илүү гүнзгий.” Тухайн үед тэр зүрх сэтгэл дотроо ингэж бодож байсан юм. Өөрийнхөө ажлын төгсгөлд Паул: “Би тэмцэж, замналаа дуусгасан, надад зориулж зөвт байдлын титэм зэхэгдсэн байгаа” гэж хэлсэн. Түүний тэмцэл, ажил, замнал нь бүхэлдээ зөвт байдлын титмийн төлөө байсан ба тэр идэвхтэйгээр урагшлаагүй; хэдий тэр өөрийнхөө ажилд хааш яаш хандаагүй боловч түүний ажил ердөө л алдаагаа засаж залруулахын төлөө, мөс чанарынхаа буруушаалтыг болиулахын төлөө байсан гэж хэлж болно. Тэрээр аль болох хурдан ажлаа гүйцэлдүүлж, замналаа дуусгаж, тэмцэлдээ тэмцэхийг л хүсэж найдсан, ингэснээр хүсэн эрмэлзэж байсан зөвт байдлын титмээ илүү хурдан олж авч чадах байсан юм. Түүний хүсэн эрмэлзэж байсан зүйл нь өөрийн туршлага болон жинхэнэ мэдлэгээр Эзэн Есүстэй уулзах биш, харин Эзэн Есүстэй уулзах үедээ хийсэн ажилдаа тохирох шагналыг хүлээн авахын тулд ажлаа аль болох хурдан дуусгах явдал байв. Тэр өөрийгөө тайвшруулж, ирээдүйн титмээр наймаа хийхийн тулд өөрийн ажлыг ашигласан. Түүний эрж хайсан зүйл нь үнэн, эсвэл Бурхан биш, харин зөвхөн титэм байлаа. Тийм эрэл хайгуул яаж стандартад нийцэж чадах юм бэ? Түүний сэдэл, ажил, төлсөн төлөөс болон бүхий л хичээл чармайлтад нь түүний гайхалтай уран зөгнөл шингэсэн ба тэр бүхэлдээ өөрийн хүслийн дагуу л ажилласан. Бүхий л ажилдаа тэрээр төлөөс төлөхдөө өчүүхэн төдий ч дуртай байгаагүй; тэр зүгээр л наймаа хийж байв. Тэрээр үүргээ биелүүлэхийн тулд биш, харин наймааны зорилгод хүрэхийн тулд л дуртайяа хичээл чармайлт гаргасан. Тийм хүчин чармайлтад ямар нэгэн үнэ цэн байгаа юу? Түүний цэвэр бус хичээл чармайлтыг хэн сайшаах юм бэ? Тийм хичээл чармайлтыг хэн сонирхох юм бэ? Түүний ажил нь ирээдүйн төлөөх мөрөөдлөөр дүүрэн, гайхалтай төлөвлөгөөгөөр дүүрэн байсан ба хүний зан чанарыг өөрчлөх ямар ч замыг агуулаагүй. Түүний сайхан сэтгэлийн ихэнх нь дүр эсгэлт байсан; түүний ажил амиар хангаагүй, харин соёлч боловсон дүр үзүүлж байсан; энэ нь наймаа хийх явдал байсан юм. Ийм ажил нь анхдагч үүргээ сэргээх замд хүнийг хөтөлж яаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 481

Петрийн эрж хайсан бүхэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байв. Тэр Бурханы хүслийг хангахаар эрэлхийлсэн ба зовлон зүдүүр, гай тотгорыг үл хайхран Бурханы хүслийг хангахад бэлэн байлаа. Бурханд итгэгчийн хувьд үүнээс илүү сайн эрэл хайгуул гэж үгүй. Паулын эрж хайсан зүйл өөрийнх нь махан бие, үзэл, төлөвлөгөө, арга ухаантай холилдсон. Тэр яавч шаардлага хангасан Бурханы бүтээл байгаагүй, Бурханы хүслийг хангахаар эрэлхийлсэн хүн ч байгаагүй. Петр Бурханы зохион байгуулалтад захирагдахаар хичээсэн ба хэдийгээр хийсэн ажил нь их биш байсан ч түүний эрэл хайгуулын ар дахь сэдэл болон алхсан зам зөв байсан; хэдий тэр олон хүнийг олж авч чадаагүй ч үнэний замыг эрэлхийлж чадсан юм. Үүнээс үүдэн, тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэж хэлж болно. Өнөөдөр чи ажилчин биш байлаа ч гэсэн, Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы бүх зохион байгуулалтад захирагдахаар эрэлхийлж чаддаг байх ёстой. Чи Бурханы хэлсэн бүхэнд дуулгавартай байж, бүх төрлийн гай зовлон, цэвэршүүлэлтийг туулж чаддаг байх ёстой ба сул дорой хэдий ч зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж чаддаг байх ёстой. Өөрсдийн амийн төлөө хариуцлага үүрдэг хүмүүс Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхэд бэлэн байдаг ба тийм хүмүүсийн эрэл хайгуулд хандах үзэл бодол зөв байдаг. Эдгээр нь Бурханд хэрэгтэй хүмүүс юм. Хэрвээ чи их ажил хийж, бусад хүмүүс чамаас юм сурч авсан боловч чи өөрөө өөрчлөгдөөгүй, ямар ч гэрчлэл хийгээгүй, эсвэл ямар нэг жинхэнэ туршлагатай болоогүй, тийм болохоор амьдралынхаа эцэст ч гэсэн чиний хийсэн юу ч гэрчлэл хийгээгүй бол чи өөрчлөгдсөн хүн мөн үү? Чи үнэнийг эрж хайдаг хүн мөн үү? Тухайн үед Ариун Сүнс чамайг ашигласан ч чамайг ашиглах үедээ ажилд ашиглаж болох хэсгийг чинь л ашигласан бөгөөд ашиглагдаж болохгүй хэсгийг чинь Тэр ашиглаагүй. Хэрвээ чи өөрчлөгдөхөөр эрж хайсан бол ашиглагдах явцдаа аажмаар төгс болгуулах байсан. Гэсэн ч эцэстээ авхуулж чадах эсэхэд чинь Ариун Сүнс ямар ч хариуцлага хүлээдэггүй бөгөөд энэ нь эрэл хайгуулын чинь байдлаас хамаардаг. Чиний хувийн зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрэл хайгуулд хандах үзэл бодол чинь буруугаас энэ нь болдог. Хэрвээ чи ямар ч шагнал хүртээгүй бол тэр нь өөрийн чинь асуудал бөгөөд чи өөрөө үнэнийг хэрэгжүүлээгүй, Бурханы хүслийг биелүүлж чаддаггүйгээс болдог. Иймээс чиний хувийн туршлагаас илүү чухал зүйл гэж юу ч үгүй, хувийн оролтоос чинь илүү шийдвэрлэх зүйл гэж юу ч үгүй! Зарим хүн эцэст нь, “Би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр биширмээр амжилт гаргаагүй байж болох ч би хичээнгүйлэн чармайсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэр лүү аваачиж, амийн жимс идүүлж болохгүй гэж үү?” хэмээн хэлнэ. Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 482

Петр, Паул хоёрын мөн чанар дахь ялгаанаас чи амийг эрэлхийлдэггүй бүх хүн дэмий хөдөлмөрлөдөг гэдгийг ойлгох ёстой! Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлах ёстой. Чи завхарсан зан чанараа хаях ёстой, Бурханы хүслийг биелүүлэхээр эрж хайх ёстой ба Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж, шаардлага тавих ёсгүй, мөн чи Бурханы хүслийг биелүүлэх ёстой. Чи бүтээгдсэн тул чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө захирч чадахгүй бөгөөд хувь заяагаа хянах ямар ч чадваргүй. Чи Бурханд итгэдэг хүн тул ариун байдал болон өөрчлөлтийг эрж хайх ёстой. Нэгэнт чи Бурханы бүтээл тул өөрийн үүргийг мөрдөж, байр сууриа хадгалах ёстой ба үүргээсээ хэтрэн гарах учиргүй. Энэ нь чамайг хязгаарлахын төлөө, эсвэл хоосон сургаалаар чамайг нухчин дарахын төлөө байдаггүй, харин энэ бол үүргээ биелүүлж чадах зам чинь бөгөөд зөв шударгыг үйлддэг бүх хүний хүрч чадах, хүрэх ёстой зам юм. Хэрвээ чи Петр, Паул хоёрын мөн чанарыг харьцуулбал хэрхэн эрж хайх ёстойгоо мэдэх болно. Петр, Паул хоёрын алхсан замын нэг нь төгс болгуулах зам, нөгөө нь таягдан хаягдах зам юм; Петр болон Паул нь хоёр өөр замыг төлөөлдөг. Хэдийгээр аль аль нь Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, хоёулаа Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авч, аль аль нь Эзэн Есүсийн даалгасан зүйлийг хүлээн зөвшөөрсөн ч тус бүрээс нь гарсан үр дүн адилхан байгаагүй: Нэг нь үнэхээр үр дүнд хүрсэн ба нөгөө нь тэгээгүй. Тэдний мөн чанараас, хийсэн ажлаас, гаднаа илэрхийлж байсан зүйлээс, тэдний эцсийн төгсгөлөөс чи ямар замаар явах учиртайгаа, аль замыг нь сонгон алхах хэрэгтэйгээ ойлгох ёстой. Тэд гарцаагүй хоёр өөр замаар алхсан. Паул, Петр хоёр зам тус бүрийн хамгийн сайн төлөөлөгч байсан тул бүр анхнаасаа энэ хоёр замын үлгэр жишээ болсон. Паулын туршлагын гол зүйлс юу вэ, тэр яагаад үүндээ хүрээгүй вэ? Петрийн туршлагын гол зүйлс юу вэ, тэр хэрхэн төгс болгуулсан бэ? Хэрвээ чи тус бүрийнх нь анхаарч байсан зүйлсийг харьцуулах юм бол Бурхан яг ямар төрлийн хүнийг хүсдэг, Бурханы хүсэл юу болох, Бурханы зан чанар юу болох, ямар төрлийн хүн эцэстээ төгс болгуулах, мөн түүнчлэн ямар төрлийн хүн төгс болгуулж чадахгүйг мэднэ; мөн төгс болгуулах хүмүүсийн зан чанар ямар байх, төгс болгуулахгүй хүмүүсийн зан чанар ямар байхыг мэдэх бөгөөд мөн чанарын эдгээр асуудлыг Петр, Паул хоёрын туршлагаас харж болно. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн эрх мэдэл дор оруулж, Өөрийн эрх мэдэл дор захирагдуулдаг; Тэр бүх зүйлийг захирч, бүх зүйлийг Өөрийн гарт байлгана. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэлд байх ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байж болохгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан зарлигдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг цэгцэлж, жагсаан, Бурханы хүслийн дагуу төрлийнх нь дагуу ангилж, тус бүрийн байр суурийг нь оноодог. Хэчнээн том байх нь хамаагүй юу ч Бурханыг даван гарч чадахгүй, мөн бүх зүйл Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилдэг бөгөөд нэг ч зүйл Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхэлдэггүй. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд хүн бас үүргээ биелүүлэх ёстой. Хүн бүх зүйлийн эзэн үү, эсвэл захирагч уу гэдгээс үл хамааран, бүх зүйлийн дундах хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол ердөө Бурханы эрх мэдэл дор буй өчүүхэн хүн, шалихгүй хүн, Бурханы бүтээлээс цаашгүй бөгөөд Бурханаас дээгүүр байж хэзээ ч чадахгүй. Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээр эрж хайж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар хичээх ёстой, учир нь Бурхан хүний хайрыг хүртвээс зохино. Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг, эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв зүйтэй арга барил юм. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь үнэн бол, хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь зан чанарын өөрчлөлт бол чиний явж байгаа зам зөв байна. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь махан биеийн ерөөл бол, хэрэгжүүлдэг зүйл чинь чиний өөрийн үзлээс гарсан үнэн бол, мөн зан чанарт чинь ямар ч өөрчлөлт гараагүй, махбод дахь Бурханд огтхон ч дуулгаваргүй хандаж, тодорхой бус байдалтай амьдарсаар байгаа бол чиний эрж хайдаг зүйл чамайг гарцаагүй там руу аваачна, учир нь чиний алхдаг зам бүтэлгүйтлийн зам юм. Төгс болгуулах уу, таягдан хаягдах уу гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг, өөрөөр хэлбэл, амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өмнөх: Амийн оролт 2

Дараах: Амийн оролт 4

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих