Амийн оролт 4

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 483

Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Ихэнх хүн энэ асуултад будилдаг. Тэд үргэлж, бодитой Бурхан, тэнгэр дэх Бурхан хоёрын талаар тэс ондоо хоёр үзэл бодолтой байдаг нь тэд дуулгавартай дагахын тулд биш, харин тодорхой ашиг тус хүртэхийн тулд, эсвэл гай гамшгаас үүдсэн зовлонгоос мултрах гэж Бурханд итгэдэг гэдгийг харуулдаг. Тэр үед л тэд бага зэрэг дуулгавартай байдаг боловч дуулгавартай байдал нь болзолтой, хэтийн ирээдүйнхээ төлөө, албан хүчээр хийдэг. Тэгэхээр чи яг яагаад Бурханд итгэдэг юм бэ? Хэрвээ энэ нь гагцхүү хэтийн ирээдүй, хувь заяаны чинь төлөө юм бол огт итгэхгүй байсан нь дээр. Иймэрхүү итгэл бол өөрийгөө хуурч, өөрийгөө тайтгаруулж, өөрийгөө биширч буй хэрэг юм. Хэрвээ итгэл чинь Бурханыг дуулгавартай дагах суурин дээр үндэслээгүй бол эцсийн эцэст Бурханд тэрсэлснийхээ төлөө чи шийтгүүлэх болно. Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй бүх хүн Бурханд тэрсэлдэг. Бурхан хүмүүсийг Өөрийг нь дуулгавартай дагадаг болоосой гэсэндээ үнэнийг эрж хайж, Өөрийнх нь үгээр цангаж, Өөрийнх нь үгийг идэж ууж, хэрэгжүүлэхийг тэднээс шаарддаг. Санаа зорилго чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Энэ бол маргаангүй бөгөөд үүнийг өөрчлөхийн аргагүй билээ. Хэрвээ санаа зорилго чинь Бурханд дуулгавартай байхын тулд биш өөр зорилготой байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханы өмнө залбирах залбирал хийгээд үйлдэл бүр чинь хүртэл—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, эелдэг зан ааштай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болох ч санаа зорилго, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын чинь тухайд гэвэл чиний хийдэг бүхэн Бурханы эсрэг, ёрын муу байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг атлаа зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг тэднээс Бурхан ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчилж, хоёр нүүртэн болгоныг Ариун Сүнс гарцаагүй жигшин голох болно гэдгээ бүх хүнд харуулна. Санаа бүү зов, Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, ээлж дараалан зайлуулна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 484

Хэрвээ чи Бурханы шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, Бурханы өнөөдөр хийдэг бүхнийг ойлгож чаддаггүй, мөн үүнийг эрж хайдаггүй эсвэл үүнд эргэлзэж, шүүмжилж, үүнийг шинжиж, шинжилдэг бол чамд Бурханыг дуулгавартай дагах сэтгэл гэж алга. Өнөө цагийн гэрэл гарч ирэх үед өчигдрийн гэрлийг нандигнасан хэвээр байж, Бурханы шинэ ажлыг эсэргүүцвэл чи хөгийн амьтнаас цаашгүй бөгөөд Бурханд зориуд тэрсэлдэг хүмүүсийн нэг мөн. Бурханд дуулгавартай байхын гол түлхүүр бол шинэ гэрлийг ойлгож, хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх чадвартай байх явдал билээ. Энэ л жинхэнэ дуулгавартай байдал юм. Бурханыг хүсэмжлэх хүсэлгүй хүмүүс зориуд Бурханд захирагдаж чаддаггүй, харин байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдгаасаа болж Бурханд тэрсэлж л чадна. Хүн өмнө нь ирсэн зүйлд автсан учраас Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Урьд өмнө нь ирсэн зүйлс хүмүүст Бурханы талаарх бүх төрлийн үзэл, төсөөлөл өгч, эдгээр нь тэдний оюун ухаанд Бурханы дүр болсон байдаг. Тиймээс тэд өөрсдийн үзэл болон төсөөлсөн стандартууддаа итгэдэг. Хэрвээ чи, өнөөдөр бодит ажил хийдэг Бурханыг өөрийн төсөөллийн Бурхантай харьцуулдаг бол итгэл чинь Сатанаас гардгийн дээр чиний эрхэмлэдэг зүйлсээр сэвтсэн байна—харин Бурхан ийм итгэлийг хүсдэггүй. Чадвар чансаа нь хэчнээн сүртэй, хэчнээн их зориулдаг нь хамаагүй—бүр бүх насныхаа хичээл зүтгэлийг Түүний ажилд зориулж, зовж тарчилсан ч бай—Бурхан ийм итгэлтэй хэнийг ч сайшаадаггүй. Тэр тэдэнд ердөө л өчүүхэн бага нигүүлсэл хайрлаж, үүнийг хэсэгхэн хугацаанд эдлэх боломж олгодог. Ийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй бөгөөд Бурхан тэднийг ээлж дараалан таягдан хаях болно. Хөгшин, залуу байхаас үл хамааран, Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагадаггүй, буруу санаа бодолтой хүмүүс бол эсэргүүцэж, саад хийдэг хүмүүс бөгөөд Бурханаар таягдуулах нь дамжиггүй билээ. Бурханд огт дуулгавартай байдаггүй, нэрийг нь хүлээн зөвшөөрөх төдий байдаг, Бурханы сайхан сэтгэл, хайр татам байдлыг бага зэрэг мэдэрдэг ч Ариун Сүнсний алхаатай хөл нийлэн алхдаггүй, Ариун Сүнсний одоогийн ажил, үгийг дуулгавартай дагадаггүй хүмүүс Бурханы нигүүлсэл дунд амьдардаг бөгөөд Бурханаар авхуулж, төгс болгуулахгүй. Бурхан дуулгавартай байдал, Бурханы үгийг идэж, ууж, таашааж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгдөж, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүй үнэнийг идэвхтэйгээр хүсэмжилж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; Бурханы ийм л итгэлийг хүсдэг билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр, тэвчээр бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг л эдэлдэг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөцхөн байдгийн дээр “Бурхан хүнд хайртай”, “Бурхан хүнд энэрэнгүй ханддаг” гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас хүмүүс Бурханыг үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй. Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь ирэх үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол тэд огтхон ч дуулгаваргүй юм. Тэдэнд Бурханд итгэх итгэлийн талаарх олон дүрэм, хязгаарлалт, мөн олон жилийн итгэлийн дүнд олж авсан хуучин туршлагууд, Библи дээр үндэслэсэн янз бүрийн дүрэм журам байдаг. Иймэрхүү хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Хүмүүний зүйлс дүүрэн энэ хүмүүс яаж Бурханд дуулгавартай байж чадах юм бэ? Тэд эрхэмлэдэг зүйлийнхээ дагуу “дуулгавартай дагадаг”—иймэрхүү дуулгавартай байдлыг Бурхан хүснэ гэж үү? Энэ бол Бурханыг дуулгавартай дагаж байгаа биш, харин дүрэм журмыг мөрдөж буй хэрэг; мөн өөрсдийгөө тайтгаруулж, сэтгэл хангалуун болгож байгаа явдал юм. Үүнийгээ чи Бурханд дуулгавартай байна гэж хэлбэл Түүнийг доромжилж байгаа хэрэг бус уу? Чи бол мууг үйлддэг, Бурханд тэрслэх ажил онцгойлон хийдэг Египетийн Фараон—Чамайг иймэрхүү үйлчлэл хийхийг Бурхан хүснэ гэж үү? Чи даруйхан гэмшиж, өөрийгөө бага ч гэсэн мэдэх гэж оролдсон нь дээр. Ингэж чадахгүй бол гэртээ харьсан чинь дээр; ингэсэн нь дүр үзүүлж Бурханд үйлчлэл хийснээс чинь хавьгүй дээр. Чи саад болж, үймүүлэхгүй; байр сууриа мэдэж, сайн сайхан амьдарна—ингэсэн нь дээр биш гэж үү? Бас чи Бурханд тэрсэлсэн гэж шийтгүүлэхгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 485

Ариун Сүнсний ажил өдрөөс өдөрт өөрчлөгдөж, алхам тутамдаа улам өндөрт дээшилж, маргаашийн илчлэл алхам алхмаар бүр ч өндөрт өгсөн, өнөөдрийнхөөс ч илүү өндөр болдог. Бурхан хүнийг төгс болгодог ажил нь ийм юм. Хүмүүс хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол хэдийд ч таягдан хаягдаж магадгүй. Хүмүүст дуулгавартай байх зүрх сэтгэл үгүй бол эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Урьдын эрин үе өнгөрчихсөн; энэ бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүмүүсийг төгс болгох сүүлчийн эрин үед Бурхан илүү шинэ ажлыг бүр ч хурдан гүйцэтгэнэ. Тийм учраас зүрх сэтгэлд нь дуулгавартай байдал байхгүй бол хүмүүст Бурханы мөрийг дагахад хэцүү байдаг. Бурхан ямар ч дүрэмд баригддаггүй, мөн Өөрийн ажлын аль ч шатыг хувиршгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил хэзээд илүү шинэ, улам өндөр байдаг. Түүний ажил алхам бүрд улам бодитой болж, хүний бодит хэрэгцээнд улам бүр нийцдэг. Хүмүүс ийм ажлыг туулсныхаа дараа л зан чанарынхаа сүүлчийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн тухай хүний мэдлэг улам өндөр түвшинд хүрдэг, иймээс Бурханы ажил ч мөн адил улам өндөр түвшинд хүрдэг. Хүн ийм маягаар л төгс болгуулж, Бурхан ашиглахад тохиромжтой болж чаддаг. Бурхан нэг талаар, хүний үзлийг няцааж, өөрчилж, нөгөө талаар, хүнийг илүү өндөр, илүү бодитой байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд ийм маягаар ажилладаг, тэгснээр Бурханы хүсэл эцэст нь биелж чадна. Дур зоргоороо тэрсэлдэг дуулгаваргүй уг чанартай хүмүүс, Бурханы хурдтай бөгөөд эрчтэй урагшлах ажлын энэ үе шатанд бүгдээрээ таягдан хаягдах болно; сайн дураараа дуулгавартай байдаг, дуртайяа өөрсдийгөө даруу болгодог хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилж чадна. Энэ төрлийн ажилд хэрхэн захирагдахыг, мөн өөрийн үзлийг хэрхэн хаяхыг та нар бүгдээрээ сурах хэрэгтэй. Алхам бүрдээ хянуур байх хэрэгтэй. Хайнга байвал чи Ариун Сүнсэнд гологдож, Бурханы ажлыг үймүүлдэг нэгэн болох нь дамжиггүй. Ажлын энэ үе шатыг туулахаас өмнө хүний хуучны хууль, дүрэм тоогоо алдаж, хүн учраа олохоо больсон ба үүний уршгаар биеэ тоож, өөрийгөө мартсан. Эдгээр нь цөм Бурханы шинэ ажлыг хүлээж авахаас хүнийг хазаарлаж байдаг саад тотгор юм; тэдгээр нь Бурханы талаарх хүний мэдлэгт дайсагнаж байдаг. Хүмүүс зүрх сэтгэлдээ дуулгавартай биш, бас үнэнийг эгээрэн хүсдэг ч үгүй байх нь аюултай байдаг. Хэрвээ чи зөвхөн энгийн ажил болон үгэнд л захирагддаг, илүү гүн гүнзгий зүйлийг хүлээн авах чадваргүй бол чи хуучнаа баримталдаг, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж чадахгүй нэгэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 486

Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе шатанд асар их дуулгавартай байснаа дараагийн үед муу юм уу дуулгавартай байж чадахгүй байвал Бурхан чамайг орхих болно. Бурханыг энэ алхмаар явахад нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхмаар өгсөхөд үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэгсэн цагт л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүйгээ хүрэхээр дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Миний нөхөрлөдөг шинэ ажилтай чи алхаа нийлүүлж чадахгүй, урьдын үгтэй зууралдсаар байвал аминд чинь яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол үгээрээ дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьсны дагуу ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс даруй чам дээр ажиллана. Би та нарыг хараг гэж шинэ гэрэл гаргаж, та нарыг эдүгээ цагийн гэрэл рүү авчирдаг. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чам дээр нэн даруй ажиллах болно. “Би зүгээр л Таны хэлсэн зүйлийг хийхгүй” гэж зарим хүн гөжүүдлэн хэлж магадгүй. Тэгэхэд нь Би чамд, одоо чи замын төгсгөлд ирж, хатаж хорчийгоод амьгүй болжээ гэж хэлнэ. Тиймээс зан чанарынхаа өөрчлөлтийг туулах үедээ өнөөгийн гэрэлтэй хөл нийлүүлэн алхах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм. Чи Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар төгс болгуулах замд хүрдэг. Чамайг төгс болгохын тулд Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулж ажиллахыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлээр дамжуулан Тэр чамд юмсыг олж авч эсвэл харах боломж олгохыг ч мэдэхгүй. Хэрвээ чи энэ зөв замд алхан орж чадвал чамд Бурханаар төгс болгуулах асар их найдлага байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь баргар, гэрэлгүй гэдгийг энэ нь харуулдаг. Зөв замд ормогцоо чи бүх зүйл дээр илчлэл олж авна. Ариун Сүнс бусдад юу илчилдэг байх нь хамаагүй, хэрвээ чи тэдний мэдлэгт үндэслэн аливааг өөрөө туулж мэдэрвэл энэ туршлага амийн чинь нэг хэсэг болох ба энэ туршлагаасаа бусдыг хангаж чадна. Үгийг тоть шиг давтаж бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм; чи өөрийн бодит туршлага, мэдлэгийн тухай ярьж эхлэхээсээ өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж сурах ёстой. Энэ нь чиний өөрийн аминд илүү их ашиг тустай байх болно. Чи Бурханаас ирдэг бүхнийг дуулгавартай дагаж ийм маягаар туршлагажих хэрэгтэй. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлээс хичээл сурах хэрэгтэй, тэгвэл чиний амь өснө. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц гаргадаг.

Ариун Сүнс бодит туршлагаар чинь дамжуулан чамайг гэгээрүүлж, итгэлээр чинь дамжуулан төгс болгодог. Чи төгс болгуулахыг үнэхээр хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол махан биеэ хаях зоригтой, Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаг, мөн идэвхгүй эсвэл сул дорой биш байх болно. Чи Бурханаас ирдэг юм бүхэнд дуулгавартай байж чаддаг, ил, далд хийдэг бүх үйлдэл чинь Бурханд харуулахуйц байх болно. Хэрвээ чи үнэнч шударга бөгөөд бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлдэг бол төгс болгуулна. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар авирладаг зальжин хүмүүс төгс болгуулах хүсэлгүй байдаг. Тэд бүгдээрээ мөхөл болон сүйрлийн хүүхдүүд билээ; тэд Бурханд биш, харин Сатанд харьяалагддаг. Тэд бол Бурханы сонгодог төрлийн хүн биш! Хэрвээ чиний үйлдэл, зан авир Бурханы өмнө үзүүлж, Бурханы Сүнс шинжилж болохооргүй бол энэ нь чамд асуудал байгаагийн баталгаа юм. Чи Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, зан чанарынхаа өөрчлөлтөд санаа тавьсан цагт л төгс болгуулах замд хөл тавьж чадна. Бурханаар төгс болгуулж, Бурханы хүслийг гүйцэтгэхийг үнэхээр хүсэж байгаа бол гомдлын ганц ч үг ган хийхгүй, Бурханы ажлыг үнэлэх буюу шүүж зүрхлэхгүйгээр Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах хэрэгтэй. Эдгээр нь Бурханаар төгс болгуулах наад захын шаардлагууд юм. Бурханаар төгс болгуулахаар эрж хайдаг хүмүүсээс шаарддаг хамгийн чухал шаардлага бол бүх зүйлийг Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр үйлдэх юм. “Бурханыг хайрлах зүрх сэтгэлээр үйлдэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чиний бүх үйлдэл, зан авир Бурханы өмнө үзүүлж болохуйц байна гэсэн үг. Зөв санаа зорилготой учраас үйлдэл чинь зөв ч бай, буруу ч бай, тэрийгээ Бурханд юм уу ах, эгч нартаа харуулахаас айхгүй байж; чи Бурханы өмнө тангараг өргөж зүрхэлдэг. Чи Бурханаар шинжүүлэхийн тулд санаа зорилго, бодол, санаа болгоноо Түүний өмнө үзүүлэх ёстой; ийм маягаар хэрэгжүүлж, орох юм бол чиний амийн ахиц дэвшил хурдан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 487

Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй! Бурханы ажлыг хүн олж авахад хялбар биш. Хүмүүс хамаг хүч чадлаа хэрэглээд ч жаахан хэсгийг л олж авч, эцэстээ төгс болгуулж чадна. Тэгэхээр Бурханы ажлыг сүйрүүлэх гэж оролддог тэргүүн тэнгэрэлчийн үр удмын тухайд ямар вэ? Бурханаар авхуулах найдвар тэдэнд бүр ч бага байх бус уу? Байлдан дагуулах ажил хийх Миний зорилго бол гагцхүү байлдан дагуулалтын төлөө байлдан дагуулах бус, харин зөв шударга байдал ба зөв шударга бус байдлыг илчлэх, хүнийг шийтгэх нотолгоо олж авах, хорон мууг яллах, түүнчлэн дуртайяа дуулгавартай дагадаг хүмүүсийг төгс болгохын төлөө байлдан дагуулах явдал билээ. Эцэстээ бүгд төрлийнхөө дагуу ангилагдах бөгөөд төгс болгуулдаг хүмүүсийн бодол, санаа нь ч дуулгавартай байдлаар дүүрдэг. Энэ нь эцэстээ гүйцэлдэх ёстой ажил юм. Харин үйлдэл болгон нь тэрслүү хүмүүс шийтгүүлж, мөнхийн хараалын объект, галд шатаагдахаар хаягдах болно. Тэр цаг ирэхэд өнгөрсөн эрин үеийн “агуу агаад мохошгүй баатрууд” хамгийн адгийн, хамгийн их адлагдсан “үхээнц, сул дорой хулчгарууд” болно. Зөвхөн энэ л Бурханы зөвт байдлын бүх талыг, хүний халдаж чадахгүй Түүний зан чанарыг харуулж чадна. Зөвхөн энэ л Миний зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг намдааж чадна. Энэ бүхэн үндэслэлтэй гэдэгтэй та нар санал нийлэхгүй гэж үү?

Ариун Сүнсний ажлыг туулдаг хүн бүр амь олж авч чаддаггүй, энэ урсгалд буй хүмүүс ч бас амь олж авч чаддаггүй. Амь бол бүх хүний хуваалцдаг нийтийн өмч биш бөгөөд зан чанарын өөрчлөлт нь хүн бүхний хялбар хүрдэг зүйл биш билээ. Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх ёстой. Дан ганц өнгөн дээрээ захирагдаад Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд зан чанараа өөрчлөх гэж эрж хайлгүйгээр Бурханы үгийн өнгөц талуудыг дуулгавартай дагах төдий байх нь Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх биш юм. Бурханд дуулгавартай байх болон Бурханы ажилд захирагдах нь яг адилхан юм. Бурханд л захирагдаад, Түүний ажилд захирагддаггүй хүмүүсийг дуулгавартайд тооцож болохгүй, үнэнээсээ захирагддаггүй атлаа гаднаа зулгуйдан зусарддаг хүмүүсийг бүр ч тооцож болохгүй. Бурханд үнэнээсээ захирагддаг хүмүүс бүгдээрээ ажлаас нь хүртэж, Бурханы зан чанар болон ажлын талаарх ойлголтод хүрдэг. Зөвхөн ийм л хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг. Ийм хүмүүс шинэ ажлаас шинэ мэдлэг олж авч, мөн үүнээс шинэ өөрчлөлтийг туулж чаддаг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан сайшаадаг; ийм хүмүүс л төгс болгуулдаг, зан чанараа өөрчилсөн хүмүүс билээ. Бурханы сайшаадаг хүмүүс нь Бурханд, түүнчлэн Түүний үг болон ажилд баяртайяа захирагддаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л зөв; ийм хүмүүс л Бурханыг чин сэтгэлээсээ хүсэж, Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайдаг. Аман дээрээ л Бурханд итгэдгээ ярихаас биш, мөн чанартаа Түүнийг хараадаг хүмүүсийн тухайд гэвэл, тэд нар бол баг зүүж, могойн хор агуулсан, хамгийн хар санаатай хүмүүс юм. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ адгийн амьтдын бузар багийг хуу татаж хаяна. Энэ өнөөдөр хийгдэж буй ажил бус уу? Хорон муу хүмүүс үргэлж хорон муу байх бөгөөд шийтгэлийн өдрөөс хэзээ ч зугтахгүй. Сайн хүмүүс ямагт сайн байх бөгөөд Бурханы ажил төгсгөлдөө ирэхэд илчлэгдэнэ. Хорон муу хүмүүсийн нэг нь ч зөв шударга гэж тооцогдохгүй, зөв шударга хүмүүсийн нэг нь ч хорон муу гэж тооцогдохгүй. Ямар ч хүн хилсээр яллагдан зогсохыг Би зөвшөөрнө гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 488

Амь чинь ахиж дэвшихийн хэрээр чи үргэлж шинэ оролттой, илүү өндөр, шинэ мэдлэг ухаантай байх ёстой ба энэ нь алхам бүрд гүнзгийрч байдаг. Энэ нь бүх хүний орох ёстой зүйл юм. Ярилцсанаар, сургаал сонссоноор, Бурханы үгийг уншсанаар, эсвэл тодорхой хэрэг явдлыг зохицуулснаар чи шинэ мэдлэг ухаан, шинэ гэгээрэл олж авч, хуучны дүрмээр, хуучин цагт амьдрахгүй, үргэлж шинэ гэрэлд амьдрах ба Бурханы үгээс гажихгүй. Үүнийг зөв замд орох гэж хэлдэг. Аль нэг өнгөцхөн түвшинд төлөөс төлөөд нэмэргүй. Бурханы үг өдрөөс өдөрт улам өндөр хүрээнд орж өдөр бүр шинэ зүйлс гарч ирдэг. Хүн ч бас өдөр бүр шинэ оролт хийх ёстой. Бурхан ярингаа хэлсэн бүхнээ биелүүлдэг, чи хөл нийлүүлж чадахгүй бол ард хоцорно. Чи залбиралдаа илүү гүн орох ёстой; Бурханы үгийг идэж, уухаа тасалдуулж болохгүй. Хүлээн авдаг гэгээрэл, гэрэлтүүлэлтээ гүнзгийрүүл, тэгвэл үзэл, төсөөлөл чинь аажмаар багасах ёстой. Чи шүүмжээ сайжруулах ёстой, чамд юу ч тулгарсан бай, энэ талаар өөрийн гэсэн бодол, үзэл бодолтой байх ёстой. Сүнсэн дэх зарим зүйлийг ойлгосноор чи гадаад зүйлсийн талаар мэдэж авч, аливаа асуудлын мөн чанарыг ухаж ойлгох ёстой. Хэрвээ чи эдгээрээр зэвсэглээгүй бол чуулганыг яаж удирдаж чадах юм бэ? Хэрвээ чи ямар ч бодит байдал, хэрэгжүүлэлтийн замгүйгээр зөвхөн бичиг үсэг, хоосон сургаалын талаар ярьдаг бол хэсэгхэн хугацаанд л хийж дөнгөнө. Шинэ итгэгчдэд ярихад энэ нь бага зэрэг боломжийн байж магадгүй боловч хэсэг хугацааны дараа шинэ итгэгчид зарим нэг бодит туршлагатай болох үед чи тэднийг хангаж чадахаа болино. Тэгэхээр чи Бурханаар ашиглуулахад яаж тохирох юм бэ? Шинэ гэгээрэлгүйгээр чи ажиллаж чадахгүй. Шинэ гэгээрэлгүй хүмүүс нь яаж туршлагажихаа мэддэггүй хүмүүс бөгөөд ийм хүмүүс хэзээ ч шинэ мэдлэг, шинэ туршлага олж авдаггүй. Мөн амийг хангах асуудлын тухайд гэвэл, тэд өөрсдийн үүргийг хэзээ ч гүйцэтгэж чадахгүй, бас Бурхан ашиглахад тохиромжтой болж ч чадахгүй. Ийм төрлийн хүн бол ямар ч хэрэггүй, гологдол төдий юм. Үнэндээ ийм хүмүүс ажил дахь үүргээ огт гүйцэтгэх чадваргүй, бүгд ямар ч хэрэггүй амьтад байдаг. Тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаад зогсохгүй, үнэндээ чуулганд ихээхэн хэрэггүй дарамт учруулдаг. Энэ “эрхэм өвгөдийг” яаравчлан чуулганаас яв, тэгвэл бусад хүн чамайг харах хэрэггүй болно гэж Би шавдуулдаг. Ийм хүмүүс шинэ ажлын талаар ямар ч ойлголтгүй боловч тоймгүй их үзлээр дүүрэн байдаг. Тэд чуулганд ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй; харин ч хутган үймүүлж, газар сайгүй сөрөг байдлыг түгээж, тэр ч байтугай элдэв төрлийн буруу хэрэг хийж, чуулганд үймээн тарьж, тэгснээр ялган таних чадвар дутмаг хүмүүсийг төөрөлдүүлж, будилуулдаг. Энэ амьд диаволууд, энэ ёрын муу сүнснүүд чуулганаас аль болох хурдан явах ёстой, чамаас болж чуулган сүйдэх вий. Чи өнөөдрийн ажлаас айдаггүй байж болно, гэхдээ маргаашийн зөвт шийтгэлээс айхгүй байна гэж үү? Чуулганд бусдыг сорон мөлждөг маш олон хүн, бас Бурханы хэвийн ажилд саад хийх гэж оролддог асар олон чоно бий. Эдгээр нь бүгдээрээ чөтгөрийн хааны явуулсан чөтгөрүүд, мэдлэггүй хургануудыг залгих гэж оролддог хэрцгий чононууд юм. Эдгээр хүн гэгчийг хөөн зайлуулахгүй бол тэд чуулган дахь шимэгч хорхой, тахил цөлмөдөг хивэн хорхой болно. Энэ жигшмээр, мунхаг, адгийн, ой гутам өт хорхойнууд шийтгэгдэх өдөр эрт орой хэзээ нэг цагт ирэх л болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 489

Бодит байдлын тухай мэдлэгтэй болох, Бурханы ажлыг нэгд нэггүй ойлгох—энэ хоёр нь Түүний үгээс харагддаг бөгөөд эдгээр айлдвараар л дамжуулан чи гэгээрэл олж авч чадна. Тиймээс чи Бурханы үгээр илүү их зэвсэглэх ёстой. Бурханы үгийн талаарх ойлголтоо нөхөрлөлөөр ярилц, ийм маягаар чи бусдыг гэгээрүүлж, тэдэнд гарах гарц өгч чадна—энэ бол бодитой зам юм. Бурхан чамд зориулж орчныг зохицуулахаас өмнө та нар дор бүрнээ Түүний үгээр зэвсэглэх ёстой. Энэ бол хүн бүрийн хийх ёстой зүйл; хойшлуулшгүй эн тэргүүний зүйл мөн. Эхлээд, Бурханы үгийг хэрхэн ууж, идэхээ мэддэг байх хэмжээнд хүр. Хийж чаддаггүй зүйлсийнхээ хувьд Түүний үгээс хэрэгжүүлэлтийн замыг эрж хайж, ойлгодоггүй аливаа асуудал, эсвэл өөрт чинь байж болох аливаа бэрхшээлийг эдгээр айлдвараас хай. Бурханы үгийг өөрийн хангалт болгож, бодит бэрхшээл болон асуудлаа шийдвэрлэхэд чинь туслах боломжийг тэдгээрт олго; бас Түүний үгийг амьдралынхаа туслагч болго. Эдгээр зүйл хичээл чармайлт гаргахыг чамаас шаарддаг. Бурханы үгийг идэж, уухдаа үр дүнд хүрэх ёстой; чи Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой, ямар нэг асуудалтай тулгарах болгондоо Түүний айлдваруудын дагуу хэрэгжүүлэх ёстой. Асуудалтай тулгараагүй байх үедээ чи зүгээр л Бурханы үгийг идэж, уухад анхаарах учиртай. Заримдаа чи залбирч, Бурханы хайрыг тунгаан бодож, Бурханы үгийн талаарх ойлголтоо нөхөрлөж, дотроо мэдэрсэн гэгээрэл, гэрэлтүүлэлт болон эдгээр айлдварыг унших үедээ гаргасан хариу үйлдлийнхээ талаар ярилцаж болох юм. Түүнчлэн, чи хүмүүст гарах гарц өгч чадна. Зөвхөн энэ л бодитой. Үүнийг хийхийн зорилго нь Бурханы үгийг өөрийн бодитой хангалт болгох явдал билээ.

Нэг өдрийн хугацаанд хэдэн цагийг чи үнэхээр Бурханы өмнө өнгөрүүлдэг вэ? Өдөр хоногийнхоо хэр ихийг Бурханд үнэхээр өгдөг вэ? Хэр ихийг махан биед өгдөг вэ? Зүрх сэтгэлээ үргэлж Бурхан руу хандуулж байх нь Бурханаар төгс болгуулах зөв зам дээр байх эхний алхам юм. Чи зүрх сэтгэл, бие болон бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Түүний өмнө тавиад, Түүнд бүрэн дуулгавартай байж, махан бие, гэр бүл, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш, харин Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө Түүний хүсэлд туйлын хайхрамжтай байж, бүх зүйл дээр Бурханы үгийг зарчим, суурь болгон авч үзэж чаддаг бол ийн үйлдсэнээр санаа зорилго, үзэл бодол чинь бүгд зөв байх бөгөөд чи Бурханы өмнө магтаалыг нь хүртдэг хүн байх болно. Бурханы дуртай хүмүүс бол Түүнд туйлын ханддаг хүмүүс юм; тэд бол ганцхан Түүнд үнэнч байж чаддаг хүмүүс билээ. Бурханы үзэн яддаг хүмүүс бол Түүнд хайхрамжгүй ханддаг, Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүс юм. Түүнд итгэдэг, Түүнийг үргэлж таашаахыг хүсдэг мөртөө өөрсдийгөө Түүний төлөө бүрэн зарлагадаж чаддаггүй хүмүүсийг Тэр үзэн яддаг. Түүнд хайртай гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Тэр үзэн яддаг; хууран мэхлэхийн тулд цэцэг цэлмэг, чихэнд чимэгтэй үг ашигладаг хүмүүсийг Тэр үзэн яддаг. Бурханд үнэхээр зориулдаггүй, эсвэл Түүний өмнө үнэхээр захирагдаагүй хүмүүс урвамтгай бөгөөд уг чанартаа хэтэрхий биеэ тоосон байдаг. Хэвийн агаад бодитой Бурханы өмнө чин сэтгэлээсээ дуулгавартай байж чаддаггүй хүмүүс бол бүр ч их биеэ тоосон байдаг бөгөөд тэд ялангуяа тэргүүн тэнгэрэлчийн ачлалт үр удам юм. Өөрсдийгөө Бурханы төлөө үнэхээр зарлагаддаг хүмүүс бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг; тэд Түүний бүх айлдварт чин сэтгэлээсээ захирагддаг ба Түүний үгийг хэрэгжүүлж чаддаг. Тэд Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгодог бөгөөд Бурханы үгэн дотроос аль хэсгийг нь хэрэгжүүлэхээ олж мэдэхийн тулд чин сэтгэлээсээ хайж чаддаг. Тэд бол үнэхээр Бурханы өмнө амьдардаг хүмүүс юм. Хэрвээ чиний хийдэг зүйл аминд чинь ашиг тустай бөгөөд Түүний үгийг идэж, ууснаар өөрийнхөө дотоод хэрэгцээ, дутагдлыг хангаж, улмаар амь зан чанар чинь өөрчлөгдвөл энэ нь Бурханы хүслийг хангалуун байлгана. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлддэг бол, мөн махан биеийг хангахын оронд Түүний хүслийг хангалуун байлгадаг бол үүгээрээ Бурханы үгийн бодит байдалд орсон байх болно. Бурханы үгийн бодит байдалд илүү бодитоор орох тухай ярих үед энэ нь, чи үүргээ биелүүлж, Бурханы шаардлагыг хангаж чадна гэсэн үг юм. Иймэрхүү бодитой үйлдлүүдийг л Түүний үгийн бодит байдалд орох гэж нэрлэж болно. Хэрвээ чи энэ бодит байдалд орж чаддаг бол чамд үнэн байна. Энэ нь бодит байдалд орохын эхлэл юм; чи эхлээд энэ сургуулилтыг хийх ёстой ба тэр үед л бүр илүү гүн гүнзгий бодит байдалд орж чадна. Тушаалуудыг хэрхэн мөрдөх, Бурханы өмнө хэрхэн үнэнч байх талаар бод; хэзээ хаанчлалд орж чадах талаараа байнга бүү бод. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй бол боддог юм чинь хэрэггүй байх болно! Бурханы үгийн бодит байдалд орохын тулд чи эхлээд өөрийн санаа бодлыг бүгдийг нь Бурханы төлөө болгох ёстой—энэ бол хамгийн наад захын шаардлага юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 490

Одоогоор олон хүн шалгалтуудын дунд байгаа ба тэд Бурханы ажлыг ойлгодоггүй. гэхдээ Би чамд хэлье: Хэрвээ чи үүнийг ойлгохгүй бол энэ талаар шүүлт хийхгүй байсан чинь дээр. Магадгүй үнэн бүхэлдээ ил болох өдөр ирэх бөгөөд тэр үед чи ойлгоно. Шүүлт хийхгүй байх нь чамд тустай ч чи зүгээр л идэвхгүйгээр хүлээж болохгүй. Чи идэвхтэйгээр орохын тулд эрж хайх ёстой; тэр үед л чи үнэхээр ордог хүн байх болно. Тэрслүү байдлынхаа улмаас хүмүүс үргэлж бодитой Бурханы талаар үзэл бий болгож байдаг. Иймээс бүх хүн дуулгавартай байж сурах шаардлагатай, учир нь бодитой Бурхан бол хүн төрөлхтний хувьд үлэмж их шалгалт билээ. Хэрвээ чи бат зогсож чадахгүй бол бүх зүйл дуусна; бодитой Бурханы бодит байдлын талаар ойлгодоггүй бол чи Бурханаар төгс болгуулж чадахгүй. Хүмүүс төгс болгуулж чадах эсэхийг шийдвэрлэх чухал алхам нь Бурханы бодит байдлын тухай ойлгох явдал юм. Бие махбодтой болсон Бурхан газар дээр ирсэн бодит байдал нь хүн нэг бүрийн хувьд шалгалт мөн; хэрвээ чи энэ тал дээр бат зогсож чаддаг бол Бурханыг мэддэг, Түүнийг үнэхээр хайрладаг хүн байна. Хэрвээ чи энэ тал дээр бат зогсож чаддаггүй бол, мөн Сүнсэнд л итгээд, Бурханы бодит байдалд итгэж чаддаггүй бол Бурханд итгэх итгэл чинь хэчнээн их байлаа ч, энэ нь нэмэргүй. Хэрвээ чи нүдэнд үзэгдэх Бурханд итгэж чаддаггүй бол Бурханы Сүнсэнд итгэж чадна гэж үү? Чи ердөө Бурханыг хуурахаар оролдож байгаа биш гэж үү? Чи нүдэнд үзэгдэж, гарт баригдах Бурханы өмнө дуулгавартай байдаггүй, тэгвэл чи Сүнсний өмнө дуулгавартай байж чадах уу? Сүнс бол үзэгдэж, баригддаггүй, иймд чи Бурханы Сүнсэнд захирагддаг гэж хэлэх үедээ утгагүй юм ярьж байгаа бус уу? Тушаалуудыг мөрдөх гол түлхүүр нь бодитой Бурханы талаар ойлголттой байх явдал юм. Бодитой Бурханы талаар ойлголттой болмогцоо чи тушаалуудыг мөрдөж чадна. Тушаалуудыг мөрдөх нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй: Нэг нь Түүний Сүнсний мөн чанарыг хадгалж, Сүнсний өмнө Сүнсний шинжилгээг хүлээн зөвшөөрч чаддаг байх; нөгөө нь Бурханы махбод болсон биеийг үнэхээр ойлгож чаддаг байж, жинхэнэ дуулгавартай байдалд хүрэх. Махан биеийн өмнө ч бай, эсвэл Сүнсний өмнө ч бай, хүн Бурханд захирагдаж, Бурханыг хүндлэх сэтгэлийг үргэлж өвөрлөх ёстой. Зөвхөн ийм хүн л төгс болгуулах эрхтэй. Хэрвээ чамд бодитой Бурханы бодит байдлын талаарх ойлголт байгаа бол—өөрөөр хэлбэл, энэхүү шалгалтад чи бат зогссон бол—чиний хувьд юу ч хэцүү байхгүй.

“Тушаалуудыг мөрдөхөд амархан; чи зүгээр л Бурханы өмнө байхдаа дохиж зангалгүйгээр илэн далангүй, үнэн сэтгэлээсээ ярих хэрэгтэй; энэ нь тушаалуудыг мөрдөж байгаа хэрэг” гэж зарим хүн хэлдэг. Тэр нь зөв үү? Тэгвэл, Бурханы ар хударгаар Түүнийг эсэргүүцэх хэдэн юм хийвэл үүнийг тушаалуудыг мөрдөж байна гэж тооцох уу? Тушаалуудыг мөрдөх гэдэг нь юуг агуулдгийг чи нэгд нэггүй ойлгох ёстой. Энэ нь Бурханы бодит байдлыг үнэхээр ойлгодог уу, үгүй юү гэдэгтэй чинь холбоотой; хэрвээ чи бодит байдлын тухай ойлгодог ба энэхүү шалгалтын үеэр бүдэрч, унадаггүй бол чамайг хүчтэй гэрчлэлтэй гэж тооцож болно. Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх нь чамд бодитой Бурханы талаарх ойлголт байгаа юу, үгүй юү гэдэгтэй болон эгэл жирийн байгаад зогсохгүй хэвийн энэ хүний өмнө дуулгавартай байж, бүр үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу, үгүй юү гэдэгтэй чинь үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулгавартай байдлаар дамжуулан Бурханы төлөө үнэхээр гэрчлэл хийдэг бол Бурханаар авхуулсан гэсэн үг юм. Үхэлд хүртэл захирагдаж, Түүний өмнө гомдоллохгүй, шүүлт хийхгүй, гүжирдэхгүй, ямар ч үзэлгүй, ямар нэгэн далд санаагүй байж чаддаг бол ийм маягаар Бурхан алдрыг олж авна. Хүний дорд үздэг эгэл хүний өмнө дуулгавартай байж, ямар ч үзэлгүйгээр үхэлд хүртэл захирагдаж чаддаг байх нь жинхэнэ гэрчлэл билээ. Хүмүүсийг ор гэж Бурханы шаарддаг бодит байдал нь Түүний үгийг дуулгавартай дагаж, хэрэгжүүлж, бодитой Бурханы өмнө бөхийж, завхралаа мэдэж, Түүний өмнө зүрх сэтгэлээ нээж, эцэст нь эдгээр үгээр нь дамжуулан Түүгээр авхуулж чаддаг байх явдал юм. Эдгээр айлдвар чамайг байлдан дагуулж, чамайг Түүнд бүрэн дуулгавартай болгох үед Бурхан алдрыг олж авдаг; үүгээр дамжуулан Тэр Сатаныг шившиглэж, Өөрийн ажлыг дуусгадаг. Бие махбодтой болсон Бурханы бодитой байдлын талаар ямар ч үзэлгүй байх үедээ буюу энэ шалгалтад бат зогсох үедээ чи энэ гэрчлэлийг сайн хийжээ. Хэрвээ чамд бодитой Бурханы талаар бүрэн ойлгож, Петр шиг үхэлд хүртэл захирагдаж чадах өдөр ирвэл чи Бурханаар авхуулж, төгс болгуулна. Бурханы хийдэг, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл бол чамд зориулсан шалгалт юм. Хэрвээ Бурханы ажил чиний үзэлтэй нийцэж байсан бол энэ нь чамаас зовохыг, эсвэл цэвэршүүлэгдэхийг шаардахгүй. Түүний ажил маш бодитой, чиний үзэлтэй нийцдэггүй учраас тийм үзлийг хаяхыг чамаас шаарддаг. Ийм учраас энэ нь чиний хувьд шалгалт юм. Бурханы бодит байдлаас л болж бүх хүн шалгалтуудын дунд байгаа; Түүний ажил ер бусын биш, харин бодитой. Түүний бодитой үгсийг, Түүний бодитой айлдваруудыг ямар ч үзэлгүйгээр бүрэн ойлгосноор, мөн ажил нь бодитой болох тусам Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байснаар чи Түүгээр авхуулна. Бурханы олж авах бүлэг хүмүүс бол Бурханыг мэддэг хүмүүс; өөрөөр хэлбэл, Түүний бодит байдлыг мэддэг хүмүүс юм. Үүнээс гадна, тэд бол Бурханы бодитой ажилд захирагдаж чаддаг хүмүүс билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 491

Махбодод байх хугацаандаа Бурханы хүмүүсээс шаарддаг дуулгавартай байдал нь хүмүүсийн төсөөлдөг шиг шүүлт хийхгүй, эсэргүүцэхгүй байх явдал биш; харин ч, Түүний үгийг амьдралын зарчим, оршин тогтнолын сууриа болгон ашиглаж, үгийнх нь мөн чанарыг гарцаагүй хэрэгжүүлж, Түүний хүслийг бүрэн дүүрэн хангахыг Бурхан хүмүүсээс шаарддаг. Бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байхыг хүмүүсээс шаардахын нэг тал нь Түүний үгийг хэрэгжүүлэхтэй хамаатай, харин нөгөө тал нь Түүний хэвийн болон бодит байдалд дуулгавартай байж чадахтай хамаатай. Энэ хоёр нь хоёулаа туйлын байх ёстой. Энэ талуудын аль алийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол зүрх сэтгэлдээ Бурханыг гэх жинхэнэ хайр өвөрлөдөг бүх хүн юм. Тэд бол Бурханаар авхуулсан хүмүүс бөгөөд бүгд Бурханыг амь шигээ хайрладаг. Бие махбодтой болсон Бурхан хэвийн болон бодитой хүн чанараар ажилладаг. Ийм маягаар Түүний хэвийн болон бодитой хүн чанарын хоёулангийнх нь гадаад бүрхүүл хүмүүсийн хувьд үлэмж их шалгалт болдог; энэ нь тэдний хамгийн том хүндрэл бэрхшээл болдог. Гэсэн хэдий ч Бурханы хэвийн болон бодит байдлаас зайлсхийх аргагүй. Бурхан шийдэл олохын тулд бүхнийг оролдож үзсэн боловч эцэст нь Өөрийгөө хэвийн хүн чанарынхаа гадаад бүрхүүлээс салгаж чадаагүй. Учир нь эцсийн эцэст нь Тэр бол тэнгэр дэх Сүнсний Бурхан биш, харин махбод болсон Бурхан билээ. Тэр бол хүмүүсийн харж чаддаггүй Бурхан биш, харин бүтээлийн нэг гишүүний бүрхүүлийг өмссөн Бурхан юм. Иймд Өөрийгөө хэвийн хүн чанарын бүрхүүлээс салгах нь яавч амархан байхгүй. Тиймээс ямар ч байсан Тэрээр хийхийг хүссэн ажлаа махан биеийн өнцгөөс хийсээр байдаг. Энэ ажил нь хэвийн болон бодитой Бурханы илэрхийлэл тул хүмүүс захирагдахгүй байвал яалаа гэж зүгээр байх юм бэ? Хүмүүс Бурханы үйлдлийн талаар яг юу хийж чадах юм бэ? Тэрээр хийхийг хүссэн юм болгоноо хийдэг; Тэр юунд ч баярладаг бай, тийм л байдаг. Хэрвээ хүмүүс дуулгавартай байхгүй юм бол тэдэнд өөр ямар эрүүл саруул төлөвлөгөө байх юм бэ? Одоог хүртэл дуулгавартай байдал л хүмүүсийг аварч байсан; хэнд ч, ямар ч мэргэн санаа байгаагүй. Хэрвээ Бурхан хүмүүсийг туршихыг хүсвэл тэд юу хийж чадах юм бэ? Гэхдээ энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы бодол санаа биш; энэ бол бие махбодтой болсон Бурханы санаа юм. Тэр үүнийг хийхийг хүсдэг тул нэг ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Тэнгэр дэх Бурхан бие махбодтой болсон Түүний хийдэг зүйлд хөндлөнгөөс оролцдоггүй, тэгвэл хүмүүс Түүнд бүр ч дуулгавартай байх ёстой бус уу? Хэдийгээр Тэр бодитой агаад хэвийн боловч тэр чигтээ махбод болсон Бурхан юм. Өөрийнхөө санаан дээр үндэслээд Тэр хүссэн болгоноо хийдэг. Тэнгэр дэх Бурхан бүх үүрэг даалгаврыг Түүнд шилжүүлэн өгсөн; чи Түүний хийдэг бүхэнд дуулгавартай байх ёстой. Хэдийгээр Тэр хүн чанартай бөгөөд тун хэвийн боловч энэ бүхэн нь Түүний зориуд зохицуулсан зүйл юм, иймээс хүмүүс Түүнийг яаж үл зөвшөөрсөн, гайхсан нүдээр ширтэн харж болох юм бэ? Тэр хэвийн байхыг хүсдэг, иймээс Тэр хэвийн байдаг. Тэрээр хүн чанарын дотор амьдрахыг хүсдэг, иймээс хүн чанарын дотор амьдардаг. Тэр бурханлаг чанарын дотор амьдрахыг хүсдэг, иймээс бурханлаг чанарын дотор амьдардаг. Хүмүүс үүнийг хүссэнээрээ харж болох боловч Бурхан үргэлж Бурхан, хүмүүс үргэлж хүмүүс байх болно. Зарим нэг ялимгүй зүйлээс болж Түүний мөн чанарыг үгүйсгэж болохгүй, мөн ганц жаахан зүйлээс болоод Түүнийг Бурханы “үнэн биеэс” түлхэн гаргаж ч болохгүй. Хүмүүст хүмүүний эрх чөлөө байдаг ба Бурханд Бурханы эрхэм чанар байдаг; эдгээр нь нэг нэгэндээ саад болдоггүй. Хүмүүс Бурханд бага зэрэг эрх чөлөө олгож чадахгүй гэж үү? Бурхан арай илүү хайхрамжгүй байхыг тэд тэвчиж чадахгүй гэж үү? Бурханд маш хатуу чанд бүү ханд! Дор бүрнээ нэг нэгнээ хүлцэх ёстой; тэгвэл бүх зүйл шийдэгдэхгүй гэж үү? Ямар нэгэн хөндий байдал байсаар байна гэж үү? Хэрвээ хүн тийм ялихгүй зүйлийг тэвчиж чадахгүй бол “Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг” гэх мэт зүйлийг хэлээд ч яах юм бэ? Тэд яаж жинхэнэ хүн байж чадах юм бэ? Бурхан хүн төрөлхтөнд бэрхшээл учруулдаг юм биш, харин хүн төрөлхтөн л Бурханд бэрхшээл учруулдаг. Тэд үргэлж туулайн чинээ цагааныг уулын чинээ хар болгосноор аливааг зохицуулдаг. Тэд үнэхээр сүржигнэн дэгсдүүлдэг ба ингэх нь ямар ч хэрэггүй! Бурхан хэвийн болон бодитой хүн чанар дотор ажиллах үед Түүний хийдэг зүйл нь хүн төрөлхтний ажил биш, харин Бурханы ажил юм. Гэсэн ч хүмүүс Түүний ажлын мөн чанарыг хардаггүй; тэд үргэлж Түүний хүн чанарын гадаад бүрхүүлийг л хардаг. Тэд ийм агуу ажлыг хараагүй мөртөө Бурханы эгэл жирийн, хэвийн хүн чанарыг харахаар зүтгэдэг ба үүнийг тавьж явуулдаггүй. Үүнийг яаж Бурханд дуулгавартай байна гэж хэлж болох юм бэ? Тэнгэр дэх Бурхан одоо газар дээрх Бурхан “болж хувирсан” бөгөөд газар дээрх Бурхан бол одоо тэнгэр дэх Бурхан юм. Тэдний гадаад илрэлт адилхан эсэх нь, эсвэл Тэд яг яаж ажилладаг нь хамаагүй. Эцсийн эцэст Бурханы ажлыг хийдэг Нэгэн бол Бурхан Өөрөө юм. Чи хүссэн ч, хүсээгүй ч дуулгавартай байх ёстой—энэ нь чиний сонгох зүйл биш! Бурханд хүмүүс дуулгавартай байх ёстой ба өчүүхэн төдий ч дүр үзүүлэлгүйгээр Бурханыг туйлын дуулгавартай дагах ёстой.

Бие махбодтой болсон Бурханы өнөөдөр олж авахыг хүсдэг бүлэг хүмүүс бол Түүний хүсэлд нийцдэг хүмүүс юм. Тэд зөвхөн Түүний ажилд захирагдах хэрэгтэй бөгөөд тэнгэр дэх Бурханы тухай санаа бодолд байнга анхаарч, тодорхойгүй байдалд амьдарч, махбод дахь Бурханд бэрхшээл учруулахаа болих хэрэгтэй. Түүнийг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс бол Түүний үгийг заавал сонсож, Түүний зохицуулалтад захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс тэнгэр дэх Бурхан үнэндээ яг ямар болох, эсвэл тэнгэр дэх Бурхан хүн төрөлхтний дунд одоогоор ямархуу ажил хийж байж болохыг огтхон ч анхаардаггүй; харин газар дээрх Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч, бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг. Тэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хэзээ ч анхаардаггүй, бие махбодтой болсон Бурханы хэвийн агаад бодит байдлын талаар хэзээ ч төвөг уддаггүй. Махбод дахь Бурханд захирагддаг хүмүүс Түүгээр төгс болгуулж чадна. Тэнгэр дэх Бурханд итгэдэг хүмүүс юу ч олж авахгүй. Учир нь тэнгэр дэх Бурхан биш, харин газар дээрх Бурхан л хүмүүст амлалт, ерөөл хайрладаг билээ. Хүмүүс тэнгэр дэх Бурханыг үргэлж агуу хэмээн үзэж, газар дээрх Бурханыг эгэл жирийн хүн мэт үзэх ёсгүй; энэ нь шударга бус. Тэнгэр дэх Бурхан бол ер бусын мэргэн ухаантай агуу агаад гайхалтай атлаа огтхон ч оршин байдаггүй; газар дээрх Бурхан тун жирийн агаад шалихгүй; бас маш хэвийн. Түүнд ер бусын оюун ухаан юм уу газар донсолгом үйл үйлддэггүй; Тэр зүгээр л тун хэвийн, бодитой байдлаар ажиллаж, үгээ хэлдэг. Тэр аянгаар дамжуулан ярьдаггүй, эсвэл салхи бороог захирдаггүй ч гэсэн үнэхээр бие махбодтой болсон тэнгэр дэх Бурхан бөгөөд хүмүүсийн дунд амьдарч буй Бурхан үнэхээр мөн. Хүмүүс өөрсдийн ойлгож чадах, өөрсдийнх нь төсөөлөлд таарсан нэгнийг Бурхан гэж дөвийлгөөд, харин өөрсдийнхөө хүлээн зөвшөөрч чадахгүй, огтхон ч төсөөлж чадахгүй нэгнийг дорд хэмээн үзэх ёсгүй. Энэ бүхэн хүмүүсийн тэрслүү байдлаас урган гардаг; энэ нь Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтний эсэргүүцлийн бүх эх сурвалж юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 492

Хэрвээ хүмүүс мөс чанарынхаа мэдрэмжид л найддаг бол Бурханы хайр татам байдлыг мэдэрч чадахгүй. Зөвхөн мөс чанартаа найддаг бол Бурханыг гэх тэдний хайр мөхөсхөн байх болно. Хэрвээ чи Бурханы нигүүлсэл, хайрыг хариулах талаар л ярьдаг бол Түүнийг гэх хайр чинь ямар ч урам зориггүй байх болно; мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлах нь идэвхгүй хандлага юм. Яагаад Би үүнийг идэвхгүй хандлага гэж хэлж байна вэ? Энэ бол бодит асуудал. Бурханыг гэх хайр чинь ямар хайр вэ? Ердөө л Бурханыг хуурч, Түүний төлөө хэлбэр төдий үйлдэж байдаг бус уу? Ихэнх хүн, Бурханыг хайрласны төлөө ямар ч шагнал байхгүй, Түүнийг хайрладаггүй байлаа гээд хүн яг л ижилхэн гэсгээгдэх болохоор ерөнхийдөө нүгэл үйлдэхгүй байхад л хангалттай гэж итгэдэг. Тэгэхээр мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Бурханыг хайрлаж, Түүний хайрыг хариулах нь идэвхгүй хандлага бөгөөд хүний зүрх сэтгэлээс аяндаа гардаг Бурханыг гэх хайр энэ биш юм. Бурханыг гэх хайр бол хүний зүрх сэтгэлийн гүнээс гардаг жинхэнэ мэдрэмж байх ёстой. “Би өөрөө Бурханыг эрж хайж, Түүнийг дагахад бэлэн байна. Одоо Бурхан намайг орхихыг хүссэн ч би Түүнийг дагасаар байх болно. Тэр намайг хүсдэг ч бай, үгүй ч бай би Түүнийг хайрласаар байх болно, тэгээд эцэст нь би Түүнийг олж авах ёстой. Би Бурханд зүрх сэтгэлээ өргөдөг, Тэр юу ч хийсэн бай, би Түүнийг насан туршдаа дагана. Юу ч болсон бай хамаагүй, би Бурханыг хайрлаж, Түүнийг олж авах ёстой; Түүнийг олж авах хүртлээ би амрахгүй” гэж зарим хүн хэлдэг. Чамд ийм шийдэмгий зан байгаа юу?

Бурханд итгэх зам болон Түүнийг хайрлах зам хоёр нь нэг л зүйл юм. Хэрвээ чи Түүнд итгэдэг бол Түүнийг хайрлах ёстой; гэхдээ Түүнийг хайрлах гэдэг нь зөвхөн Түүний хайрыг хариулахыг, эсвэл мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлахыг хэлдэггүй—энэ бол Бурханыг гэх цэвэр ариун хайр юм. Зарим үед хүмүүс дан ганц мөс чанартаа тулгуурлаад Бурханы хайрыг мэдэрч чаддаггүй. Би яагаад үргэлж “Бурханы Сүнс бидний сүнсийг хөдөлгөх болтугай” гэж хэлдэг вэ? Бурханыг хайрлахын тулд хүмүүсийн мөс чанарыг хөдөлгөх тухай Би яагаад яриагүй вэ? Яагаад гэвэл хүмүүсийн мөс чанар Бурханы хайр татам байдлыг мэдэрч чаддаггүй. Хэрвээ чи эдгээр үгэнд үнэмшихгүй байгаа бол мөс чанараа ашиглан Түүний хайрыг мэдрэх гээд үзээрэй. Чамд тухайн үедээ урам зориг орж магадгүй боловч удалгүй алга болно. Хэрвээ чи зөвхөн мөс чанараараа Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг бол залбирах үедээ урам зориг авах боловч удалгүй урам зориг чинь бөхөж, алга болно. Яагаад тэр вэ? Хэрвээ чи мөс чанараа л ашиглавал Бурханыг гэх хайраа өдөөж чадахгүй; чи зүрх сэтгэлээрээ Түүний хайр татам байдлыг үнэхээр мэдрэх үед сүнсийг чинь Тэр хөдөлгөх бөгөөд тэр үед л мөс чанар чинь анхдагч үүргээ гүйцэтгэх чадвартай болно. Өөрөөр хэлбэл, Бурхан хүний сүнсийг хөдөлгөх үед, хүн мэдлэгтэй, зүрх сэтгэлдээ урам зоригтой байх үед, нэг үгээр хэлбэл хүн туршлага олж авсан үедээ л мөс чанараараа Бурханыг амжилттай хайрлаж чадна. Мөс чанараараа Бурханыг хайрлах нь буруу зүйл биш—энэ бол Бурханыг хайрлах хамгийн доод шат юм. “Бурханы нигүүлслийг зүй ёсоор хариулах төдий л” хайрлах нь хүнд идэвхтэйгээр орох түлхэц ердөө өгөхгүй. Хүмүүс Ариун Сүнсний зарим ажлыг олж авах үед, өөрөөр хэлбэл, бодит туршлагаараа Бурханы хайрыг харж, мэдрэх үед, Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй болж, хүн төрөлхтөн үнэхээр Бурханыг хайрлууштай, Тэр хэчнээн хайр татам болохыг жинхэнээсээ харах үедээ л Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 493

Хүмүүс Бурхантай зүрх сэтгэлээрээ холбогдож, зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн эргүүлж чаддаг болох үе бол Бурханыг гэх хүний хайрын эхний алхам юм. Бурханыг хайрлахыг хүсдэг бол эхлээд зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлж чаддаг байх ёстой. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг бүхэн чинь Бурханыг хайрлаж, олж авахын төлөө байх тэр үе юм. Зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн гэдгийг чинь энэ харуулдаг. Зүрх сэтгэлд чинь Бурхан болон Түүний үгээс өөр бараг юу ч (гэр бүл, эд хөрөнгө, эхнэр, нөхөр, үр хүүхэд гэх мэт) байхгүй. Байлаа ч гэсэн тийм зүйлс зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадахгүй бөгөөд чи хэтийн ирээдүйгээ бодох бус, харин зөвхөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг. Тийм л үед чи зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн байх болно. Чи зүрх сэтгэлдээ өөртөө зориулсан төлөвлөгөөг гаргасаар л, үргэлж өөрийн хувийн ашиг хонжоог хөөж: “Би хэзээ Бурханаас жаахан зүйл хүсэж болох бол? Гэр бүл минь хэзээ чинээлэг болох вэ? Би яаж хэдэн аятайхан хувцастай болох вэ?…” хэмээн үргэлж боддог гэж үзье. Хэрвээ чи ийм байдалд амьдарч байгаа бол зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргээгүй байгааг энэ нь харуулдаг. Чи зүрх сэтгэлдээ зөвхөн Бурханы үгийг тээж, яг л Бурхан чамд маш ойр байгаа мэт, яг л Тэр чиний дотор, чи Түүний дотор байгаа мэт хэзээд ч Бурханд залбирч, ойр байдаг болсон бол, хэрэв чи ийм төлөв байдалд байгаа бол зүрх сэтгэл чинь Бурханы өмнө байна гэсэн үг юм. Чи Бурханд залбирч, Түүний үгийг өдөр бүр идэж, уудаг, мөн чуулганы ажлыг байнга боддог, Бурханы хүсэлд анхаарал тавьж, Түүнийг жинхэнээсээ, сэтгэлээсээ хайрлаж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун болгодог бол зүрх сэтгэл чинь Бурханд харьяалагдана. Хэрвээ зүрх сэтгэлийг чинь өөр олон зүйл эзэмддэг бол Сатанд эзэмдүүлсэн хэвээр л байгаа бөгөөд Бурхан руу үнэхээр эргээгүй байна. Хүний зүрх сэтгэл Бурхан руу үнэхээр эргэсэн бол Бурханыг чин сэтгэлээсээ, аяндаа хайрлаж, Түүний ажлыг анхаарч чаддаг болдог. Тэдэнд мунхаглаж, эрүүл ухаангүй загнах үе гарсаар байх хэдий ч тэд Бурханы гэрийн ашиг сонирхол, Түүний ажил болон өөрсдийн зан чанарын өөрчлөлтөд анхаарал тавьдаг бөгөөд сайхан сэтгэл өвөрлөж явдаг юм. Зарим хүн юм болгоныг чуулганы төлөө хийдэг гэдэг боловч үнэн хэрэгтээ өөрсдийнхөө ашиг тусын төлөө ажиллаж байдаг. Ийм хүмүүс буруу санаа зорилготой юм. Тэд бол шударга бус, ов мэхтэй бөгөөд хийдэг ихэнх зүйл нь хувийн ашиг хонжооны төлөө байдаг. Ийм хүн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэггүй; зүрх сэтгэл нь Сатанд харьяалагдсан хэвээр байж, Бурхан руу эргэж чаддаггүй. Тиймээс Бурхан ийм хүнийг олж авах ямар ч аргагүй.

Бурханыг үнэхээр хайрлаж, Түүгээр авхуулахыг хүсдэг бол эхний алхам нь зүрх сэтгэлээ Бурханы руу бүрмөсөн эргүүлэх юм. Хийдэг юм бүхэн дээрээ өөрийгөө шинжилж, ингэж асуу: “Би үүнийг Бурханыг хайрлах сэтгэлээр хийж байна уу? Үүний ард ямар нэгэн хувийн санаа зорилго байгаа юу? Үүнийг хийж байгаагийн минь жинхэнэ зорилго юу вэ?” Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгөхийг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ захирч, хувийн бүх санаа зорилгоо орхиж, тэр чигээрээ Бурханы төлөө байх байдалд хүрэх ёстой. Энэ бол Бурханд зүрх сэтгэлээ өгч дадах зам юм. Зүрх сэтгэлээ захирна гэж юуг хэлдэг вэ? Энэ бол махан биеийн хэрээс хэтэрсэн хүслээ орхиж, байр суурийн ерөөл, тав тухад шунахгүй байж, Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнийг хийж, зүрх сэтгэлээ өөрийнхөө төлөө биш, бүрмөсөн Түүний төлөө болгох юм. Энэ л хангалттай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 494

Бурханыг хайрлах жинхэнэ хайр зүрх сэтгэлийн гүнээс гардаг; энэ бол Бурханы талаарх хүний мэдлэгийн үндсэн дээр л оршдог хайр юм. Хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэх үед тэд Бурханыг хайрладаг болдог ч тэрхүү хайр нь заавал цэвэр ариун, заавал бүрэн дүүрэн байх албагүй. Учир нь хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэх болон тухайн хүн Бурханыг жинхэнээсээ ойлгож, жинхэнээсээ бишрэн шүтэхийн хооронд бас л тодорхой зай байсаар байдаг. Бурханыг жинхэнээсээ хайрладаг болж, Бурханы зан чанарыг мэдэж авах зам бол Бурхан руу зүрх сэтгэлээ эргүүлэх явдал юм. Үнэн зүрх сэтгэлээ Бурханд өгснийхөө дараа хүн амийн туршлага руу орж эхлэх ба ийм маягаар түүний зан чанар өөрчлөгдөж эхлэн, Бурханыг гэх хайр нь аажмаар өсөж, Бурханы талаарх мэдлэг нь ч бас аажмаар нэмэгддэг. Тэгэхээр зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх нь амийн туршлагын зөв замд орох зөвхөн урьдчилсан нөхцөл юм. Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханы өмнө тавихдаа зүрх сэтгэлдээ Түүнийг хүсэмжилж байдаг болохоос биш, хайрлаж байдаггүй, учир нь тэд Түүнийг ойлгодоггүй. Ийм нөхцөлд Түүнийг гэх тодорхой хэмжээний хайр тэдэнд байдаг ч энэ нь аяндаа төрдөггүй, бас жинхэнэ бус юм. Яагаад гэвэл хүний махан биеэс гардаг бүхэн сэтгэл хөдлөлийн үр дагавар бөгөөд жинхэнэ ойлголтоос гардаггүй. Энэ бол ердөө л түр зуурын сэтгэл хөдлөл бөгөөд удаан хугацааны хүндлэл бишрэл болж чаддаггүй. Хүмүүс Бурханы талаар ойлголтгүй байх үедээ эрхэмлэдэг зүйл болон хувийн үзэлдээ л тулгуурлан Түүнийг хайрлаж чаддаг; тийм хайрыг аяндаа төрдөг хайр гэж хэлж болохгүй, жинхэнэ хайр ч гэж хэлж болохгүй. Хүний зүрх сэтгэл үнэхээр Бурхан руу эргэж, бүх зүйл дээр Бурханы ашиг сонирхлыг бодож чаддаг боллоо ч гэсэн Бурханы талаар ямар ч ойлголтгүй байх юм бол чин сэтгэлээсээ аяндаа хайрлах чадваргүй байх болно. Түүний хийж чадах зүйл нь чуулганы төлөө зарим нэг чиг үүрэг биелүүлж, үүргээ багахан гүйцэтгэх л байх боловч үүнийгээ ямар ч суурьгүйгээр хийнэ. Ийм хүний зан чанарыг өөрчлөхөд хэцүү байдаг; ийм хүмүүс нэг бол үнэнийг эрэлхийлдэггүй, эсвэл ойлгодоггүй. Хүн зүрх сэтгэлээ Бурхан руу бүрмөсөн эргүүлсэн ч гэсэн, Бурханыг хайрладаг зүрх сэтгэл нь цэвэр ариухан гэсэн үг биш, учир нь зүрх сэтгэлд нь Бурхан байлаа гээд зүрх сэтгэлд нь Бурханыг гэх хайр байх заавал албагүй. Энэ нь Бурханыг ойлгохоор эрэлхийлдэг болон эрэлхийлдэггүй хүмүүсийн хоорондох ялгаатай холбоотой. Хүн Бурханы талаар ойлголттой болсон бол тэдний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэсэн бөгөөд Бурханыг гэсэн жинхэнэ хайр зүрх сэтгэлд нь аяндаа төрдөг гэдгийг энэ нь харуулж байна. Ийм хүмүүсийн л зүрх сэтгэлд Бурхан байдаг. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх нь зөв замд орж, Бурханыг ойлгож, Бурханыг хайрладаг болохын урьдчилсан нөхцөл юм. Энэ бол Бурханыг хайрлах үүргээ биелүүлсний тэмдэг биш, Түүнийг жинхэнээсээ хайрладгийн тэмдэг ч биш. Хүн Бурханыг жинхэнээсээ хайрладаг болох цорын ганц арга зам нь зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлэх явдал бөгөөд энэ нь бас Түүний бүтээлүүдийн нэг болохынхоо хувьд хийх учиртай эхний зүйл нь мөн. Бурханыг хайрладаг хүмүүс бол бүгдээрээ амийг эрэлхийлдэг хүн юм, өөрөөр хэлбэл, үнэнийг эрэлхийлдэг, Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс юм; тэд бүгдээрээ Ариун Сүнсний гэгээрлийг хүртсэн байдаг бөгөөд Тэр тэдний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэд бүгд Бурханаар замчлуулж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 495

Өнөөдөр та нар Бурханыг мэдэж, хайрлахаар эрж хайхдаа нэг талаар зовлон бэрхшээл, цэвэршүүлэлт туулж, нөгөө талаар төлөөс төлөх ёстой. Бурханыг хайрлах хичээлээс илүү гүн гүнзгий хичээл гэж үгүй бөгөөд насан туршдаа итгэхдээ хүмүүсийн авдаг сургамж нь Бурханыг хэрхэн хайрлах тухай байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Бурханд итгэдэг бол Бурханыг хайрлах ёстой. Чи Бурханд итгэдэг л болохоос Түүнийг хайрладаггүй, Бурханы тухай мэдлэгийг олж аваагүй, зүрх сэтгэлийн гүнээс гардаг жинхэнэ хайраар Бурханыг хэзээ ч хайрлаж байгаагүй бол Бурханд итгэх итгэл чинь ямар ч үр ашиггүй юм; хэрвээ чи Бурханд итгэхдээ Бурханыг хайрладаггүй бол чи хий дэмий амьдарч байгаа бөгөөд амьдрал чинь тэр чигээрээ бүхий л амьдралаас хамгийн дорд байдаг. Чи бүх амьдралынхаа туршид Бурханыг хэзээ ч хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж байгаагүй бол амьдрахын хэрэг юу байна? Мөн чи Бурханд итгэхийн хэрэг юу байна? Энэ чинь хүчин чармайлтын гарз бус уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханд итгэж, хайрлах гэж байгаа бол төлөөс төлөх ёстой. Гаднаа тодорхой нэг байдлаар үйлдэх гэж оролдохоос илүүтэйгээр зүрх сэтгэлийнхээ гүнээс жинхэнэ мэдлэг ухааныг эрж хайх хэрэгтэй. Хэрвээ чи урам зоригтойгоор дуулж, бүжиглэдэг боловч үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол Бурханыг хайрладаг гэж чамайг хэлж болох уу? Бурханыг хайрлахад Бурханы хүслийг бүх зүйлээс эрж хайхыг шаарддагийн дээр ямар нэгэн зүйл тохиолдох үед сэтгэлийнхээ гүнээс эрж хайн, Бурханы хүслийг ухаарч ойлгохыг оролдож, хэрэг явдлаас Бурханы хүсэл юу болох, чамайг юунд хүрээсэй гэж Тэр хүсдэг, Түүний хүсэлд хэрхэн санаа тавих хэрэгтэйг харах гэж оролдохыг шаарддаг. Жишээ нь: Зовлон бэрхшээл туулахыг шаардсан ямар нэг зүйл тохиолдоход Бурханы хүсэл юу болох, Түүний хүсэлд хэрхэн санаа тавих хэрэгтэйгээ чи ойлгох ёстой. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш тавь. Махан биеэс илүү жигшүүртэй юу ч байхгүй. Чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлж, үүргээ биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэ хэрэг явдал дээр Бурхан чамд онцгой гэгээрэл авчирч, зүрх сэтгэл чинь бас тайтгарлыг олох болно. Чамд том ч бай, жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход чи эхлээд өөрийгөө хойш тавьж, махан биеийг бүх зүйлээс хамгийн дорд зүйл гэж үзэх ёстой. Чи махан биеийг хэдий чинээ их хангалуун байлгана, төдий чинээ дураараа аашилдаг; энэ удаа чи түүнийг хангалуун болговол дараагийн удаа илүү ихийг хүснэ. Ийнхүү үргэлжлэхийн хэрээр хүмүүс махан биеийг бүр ч их хайрлаж эхэлдэг. Махан бие үргэлж хэрээс хэтэрсэн хүсэлтэй, тэрийгээ хангахыг, идэх, өмсөх зүйлс байна уу, эсвэл уураа барьж дийлэхгүй байх, сул тал, залхуурлаа өөгшүүлэх байна уу аль нь ч байсан хүслийг нь хангахыг үргэлж чамаас шаарддаг… Чи махан биеийг сэтгэл хангалуун байлгах тусам дур хүсэл нь үлэмж их болж, улам цадиггүй болсоор хүмүүсийн махан бие илүү гүн гүнзгий үзэл тээж, Бурханд дуулгаваргүй хандаж, өөрийгөө өргөмжилж, Бурханы ажилд эргэлздэг болох хэмжээнд хүрдэг. Чи махан биеийг сэтгэл хангалуун байлгах тусам махан биеийн сул тал төдий чинээ их болдог; сул талыг чинь хэн ч өрөвдөхгүй байгаа мэт чамд үргэлж санагдаж, Бурхан хэтэрхий даварсан гэж чи үргэлж итгэнэ, тэгээд чи: “Бурхан яаж ийм хахир хатуу байж чадаж байна вэ? Тэр яагаад хүмүүст зөөлөн хандахгүй байна вэ?” гэж хэлэх болно. Хүмүүс махан биеийг сэтгэл хангалуун байлгаж, хэтэрхий их энхрийлэхээрээ өөрсдийгөө сүйрүүлдэг. Хэрвээ чи Бурханыг үнэхээр хайрладаг, махан биеийг сэтгэл хангалуун байлгадаггүй бол Бурханы хийдэг бүхэн маш зөв, маш сайн бөгөөд Тэрээр тэрслүү байдлыг чинь харааж, зөв шударга бус байдлыг чинь шүүх нь зүй ёсных гэдгийг харна. Бурхан чамайг цээрлүүлж, сахилгажуулан, хатуужуулах орчныг чинь бий болгож, чамайг Өөрийнхөө өмнө албадан ирүүлэх цаг ирнэ—тэр үед Бурханы хийж байгаа зүйлс гайхалтай гэдгийг чи үргэлж мэдрэх болно. Тиймээс чамд тийм ч их шаналал байхгүй мэт санагдаж, Бурхан үнэхээр хайр татам гэдгийг мэдэрнэ. Хэрвээ чи махан биеийн сул талыг өөгшүүлж, Бурхан дэндэж байна гэж хэлдэг бол үргэлж шаналж, үргэлж сэтгэлээр унаж, Бурханы бүх ажлын талаар тодорхой мэдэхгүй байхын дээр Бурхан хүний сул талуудыг огтхон ч өрөвддөггүй мэт, хүний бэрхшээлүүдийг мэддэггүй мэт санагдана. Иймээс чи туйлын шударга бус явдлыг туулсан мэт үргэлж золгүй ганцаардмал байдлыг мэдрэх үедээ гомдоллож эхэлнэ. Ийм маягаар махан биеийн сул талуудыг чи хэдий чинээ их өөгшүүлнэ, Бурхан дэндэж байна гэж улам их санагдсаар, бүр Бурханы ажлыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэж эхлэн, огтхон ч дуулгаваргүй байдаг болох хүртлээ дордоно. Тиймээс чи махан биеийг эсэргүүцэж, өөгшүүлэхгүй байх ёстой: “Миний нөхөр (эхнэр), хүүхдүүд, хэтийн ирээдүй, гэрлэлт, гэр бүл—аль нь ч хамаагүй! Зүрх сэтгэлд минь Бурхан л байдаг, махан биеийг биш Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд би чадах бүхнээ хийх ёстой.” Чи ингэж шийдэх ёстой. Хэрвээ чи үргэлж ийм шийдэмгий байвал багахан хүчин чармайлтаар л үнэнийг хэрэгжүүлж, өөрийгөө хойш тавьж чадна. Урьд цагт нэгэн тариачин зам дээр хөлдөж хөшсөн могой байхыг олж үзжээ. Тариачин түүнийг аваад цээжиндээ тэвэрсэн бөгөөд амь орсныхоо дараа могой тариачныг хатгаж амийг нь хөнөөжээ гэж ярьдаг. Хүний махан бие энэ могойтой адил: Үүний мөн чанар нь хүмүүсийн амийг хорлох байдаг учраас махан бие хүссэн бүхнээ авах үед чи амиа алддаг. Махан бие бол Сатаных. Түүнд хэрээс хэтэрсэн хүсэл байдаг, өөрийгөө л боддог, тав тухыг эдэлж, зугаа цэнгэлд умбахыг хүсэж, залхуу хойргод баригддагийн дээр тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байлгавал эцэстээ чамайг залгих болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи энэ удаад үүнийг сэтгэл хангалуун байлгавал дараагийн удаа илүү ихийг хүсэж ирэх болно. Махан биед үргэлж хэрээс хэтэрсэн хүсэл, шинэ хэрэгцээ шаардлага байдаг ба чамаар бүр илүү эрхэмлүүлж, тав тухтай байдал дунд амьдрахын тулд махан биеэ өөгшүүлдгийг чинь ашигладаг—хэрвээ чи үүнийг дийлж гарч чадахгүй бол эцэстээ өөрийгөө сүйрүүлнэ. Бурханы өмнө амийг олж авч чадах эсэх, мөн эцсийн төгсгөл чинь ямар байх нь махан биеэ хэрхэн эсэргүүцэхээс чинь шалтгаалдаг. Бурхан чамайг аварч, чамайг сонгож, заяа төөргийг чинь тогтоосон атал өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр махан биеэ эсэргүүцэхийг хүсдэггүй бол эцэстээ чи өөрийгөө сүйрүүлж, улмаар асар их шаналлыг туулах болно. Хэрвээ чи махан биеийг үргэлж өөгшүүлдэг бол дотор чинь бүрмөсөн харанхуй болох тэр өдөр ирэх хүртэл Сатан аажмаар чамайг залгиж, амьгүй, эсвэл өчүүхэн ч Сүнсгүй болгож орхино. Харанхуйд амьдрах үедээ чи Сатанд олзлогдож, зүрх сэтгэлд чинь Бурхан байхаа болих бөгөөд тэр үед чи Бурханы оршихуйг үгүйсгэж, Түүнийг орхино. Тиймээс, хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсдэг бол шаналлын төлөөс төлж, зовлон бэрхшээл туулах ёстой. Гаднаа омголон, бэрхшээл зовлонтой байж, илүү ихийг уншиж, илүү их гүйх хэрэггүй; үүний оронд тэд хэрээс хэтэрсэн бодол, хувийн ашиг сонирхол, өөрийн санаа тавьдаг зүйл, үзэл, санаа зорилго гэх мэт дотроо байдаг зүйлийг хойш тавих ёстой. Бурханы хүсэл ийм билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 496

Бурхан хүмүүсийн гадаад зан чанартай харьцах нь Түүний ажлын бас нэг хэсэг юм; жишээлбэл, хүмүүсийн гадаад, хэвийн бус хүн чанар, эсвэл тэдний амьдралын хэв маяг, зуршил, арга зам, ёс заншил, түүнчлэн тэдний гадаад хэрэгжүүлэлт болон омголон зантай харьцдаг. Гэвч Тэр үнэнийг хэрэгжүүлж, зан чанараа өөрчлөхийг хүмүүсээс шаардахдаа, тэдний дотоод санаа бодол болон үзэлтэй нь голлон харьцдаг. Зөвхөн өөрийнхөө гадаад зан чанартай харьцах тийм ч хэцүү биш; дуртай зүйлээ идэхгүй байхыг өөрөөсөө шаардахтай л адил, амархан. Гэвч доторх үзлийг чинь хөнддөг зүйлийг тавьж явуулахад тийм ч хялбар биш. Махан биеийг эсэргүүцэж, төлөөс төлж, Бурханы өмнө зовохыг энэ нь хүмүүсээс шаарддаг. Хүмүүсийн санаа бодлын тухайд ялангуяа ийм байдаг. Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш хүмүүс олон буруу санаа бодол өвөрлөж ирсэн. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх үед бүх санаа бодол чинь зөв мэт чамд санагддаг боловч ямар нэг зүйл тохиолдоход чамд маш олон буруу санаа бодол байгааг чи харах болно. Тиймээс, Бурхан хүмүүсийг төгс болгохдоо Бурханы талаарх мэдлэгт нь саад болж буй олон үзэл тэдэнд байгааг ойлгуулдаг. Санаа бодол чинь буруу гэдгийг ухаарах үедээ чи хэрвээ өөрийн үзэл болон санаа бодлын дагуу хэрэгжүүлэхээ больж чаддаг, мөн чамд юу ч тохиолдож байсан Бурханд гэрчлэл хийж, байр сууриндаа бат зогсож чаддаг бол махан биеийг эсэргүүцсэнийг чинь энэ нь нотолдог. Махан биеийг эсэргүүцэх үед чиний дотор тэмцэл болох нь гарцаагүй. Сатан хүмүүсээр өөрийгөө дагуулах гэж оролдож, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн ашиг сонирхлыг хамгаалуулах гэж оролддог—гэхдээ Бурханы үг хүмүүсийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийддэг. Бурхан гол нь хүмүүсийн дотоод зүйлтэй харьцаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаггүй бодол болон үзэлтэй нь харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Иймээс болж буй бүх зүйлийн цаана тэмцэл байдаг: Хүмүүс үнэнийг, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тэмцэл болж байдаг бөгөөд махан бие нь бүхэлдээ зүгээр мэт байх боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно—энэхүү хүчтэй тэмцлийн дараа, асар их эргэцүүллийн дараа л ялалт, ялагдал нь шийдэгддэг. Хүн уйлах уу, эсвэл инээх үү гэдгээ мэддэггүй. Хүмүүсийн санаа бодлын ихэнх нь буруу, эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед нүднээс далд асар их тэмцэл болж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлснээр хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур уйтгар гунигийн нулимсыг хэмжээлшгүй их урсгасан байх болно. Энэхүү тэмцлээс болж хүмүүс зовлон зүдүүр, цэвэршүүлэлт туулдаг; энэ нь жинхэнэ зовлон юм. Тэмцэл чам дээр ирэх үед хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсож чаддаг бол Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх явцад хүн дотроо зовох нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед хүмүүсийн доторх бүх зүйл зөв байдаг байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй, мөн ямар ч тэмцэл болохгүй, тэд зовж зүдрэхгүй байх байсан. Бурхан ашиглахад тохирохгүй олон зүйл хүмүүст байдаг, махан биеийн тэрслүү зан чанар их байдаг учраас хүмүүс махан биеийг эсэргүүцэх хичээлийг илүү гүн гүнзгий сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан зовлон гэж нэрлэдэг бөгөөд Өөртэй нь хамт үүнийг туулахыг хүнээс Тэр хүссэн. Бэрхшээлтэй тулгарах үедээ чи яаран Бурханд залбирдаг: “Өө, Бурхан минь! Би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна, Таны зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд сүүлчийн зовлон бэрхшээлийг туулахыг хүсэж байна, надад тулгарах саад бэрхшээл хэчнээн их байх нь хамаагүй, би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Амиа бүхэлд нь өгөх ёстой байсан ч гэсэн би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой!” Ийм шийдэмгий байдалтайгаар, ингэж залбирахдаа чи гэрчлэлдээ бат зогсож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх болгондоо, цэвэршүүлэлт туулах бүрдээ, шалгуулах болгондоо, мөн Бурханы ажил өөрсөд дээр нь ирэх бүрд хүмүүс асар их шаналал амсах ёстой болдог. Энэ бүхэн нь хүмүүст зориулсан туршилт учраас тэдний бүгдийнх нь дотор тэмцэл болж байдаг. Энэ бол тэдний төлдөг бодит төлөөс юм. Бурханы үгийг илүү их уншиж, илүү их гүйх нь тодорхой хэмжээний төлөөс мөн. Үүнийг хүмүүс хийх учиртай, энэ бол тэдний үүрэг, тэдний биелүүлэх ёстой хариуцлага мөн боловч хүмүүс дотроо байгаа хаях хэрэгтэй зүйлсээ хаях ёстой. Тэгэхгүй бол гадаад зовлон зүдүүр чинь хэчнээн их байх, хэчнээн их гүйх чинь хамаагүй бүх зүйл хий дэмий болох болно! Өөрөөр хэлбэл, чиний дотоод өөрчлөлтүүд л гадаад зовлон зүдүүр чинь үнэ цэнтэй байх эсэхийг тодорхойлдог. Чиний дотоод зан чанар өөрчлөгдөж, үнэнийг хэрэгжүүлэх үед гадаад бүх зовлон зүдүүр чинь Бурханы сайшаалыг хүртэнэ; хэрвээ чиний дотоод зан чанарт ямар нэгэн өөрчлөлт гараагүй бол гаднаа хэчнээн их зовлон зүдүүр амсаж, хэр их гүйх чинь хамаагүй Бурханы сайшаал хүртэхгүй—Бурханы баталгаажуулаагүй зовлон бэрхшээл хий дэмий байдаг. Тиймээс чиний төлсөн төлөөсийг Бурхан сайшаах эсэх нь чамд өөрчлөлт гарсан эсэх, мөн Бурханы хүслийг хангаж, Бурханы тухай мэдлэгтэй болж, Бурханд үнэнч байхын тулд үнэнийг хэрэгжүүлж, өөрийн санаа бодол болон үзлийг эсэргүүцдэг эсэхээр чинь тодорхойлогддог. Хэчнээн их гүйх чинь хамаагүй, хэрвээ чи өөрийн санаа бодлыг эсэргүүцэхийг хэзээ ч мэдэхгүй зөвхөн гаднаа үйлдэж, омголон байхыг л эрж хайж, өөрийн аминд хэзээ ч анхаарал хандуулж байгаагүй бол зовлон бэрхшээл чинь хий дэмий байх болно. Хэрвээ тодорхой орчинд, хэлмээр байгаа зарим зүйл чамд байдаг ч үүнийг хэлэх нь буруу, ингэж хэлэх нь ах, эгч нарт ашиг тусгүй, тэднийг гомдоож болзошгүй гэж санагдвал чи үүнийг хэлэхгүйгээр дотроо шаналахыг илүүд үзнэ, учир нь эдгээр үг Бурханы хүсэлд нийцэж чадахгүй. Энэ үед чиний дотор тэмцэл өрнөх боловч чи хайртай зүйлээ орхиж, шаналахад бэлэн байна. Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд энэхүү зовлон бэрхшээлийг туулахад бэлэн байна, хэдий чи дотроо шаналах боловч махан биеийг өөгшүүлэхгүй, Бурханы зүрх сэтгэл хангалуун байх учраас чи ч бас дотроо тайвшрах болно. Энэ бол үнэхээр төлөөс төлж байгаа хэрэг бөгөөд ийм төлөөсийг Бурхан хүсдэг. Хэрвээ чи ийм маягаар хэрэгжүүлбэл Бурхан чамайг маргаангүй ерөөнө; хэрвээ чи үүнд хүрч чадахгүй бол хэр их ойлгосон, хэр сайн ярьж чаддаг чинь хамаагүй, энэ бүхэн ямар ч хэрэггүй байх болно! Хэрвээ Бурханыг хайрлах замдаа чи, Бурханыг Сатантай тулалдахад Бурханы талд зогсох чадвартай байж, Сатан руу эргэж очихгүй бол Бурханыг гэх хайрыг олж авч, гэрчлэлдээ бат зогссон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 497

Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг. Жишээлбэл, ах эгч нараа алагчилж үздэг бол Бурханд таалагдахгүй болов уу гэж чамд санагддаг, хэлэхийг хүсдэг үг байх боловч хэлэхгүй бол чиний дотор таагүй санагдаж, энэ мөчид чиний дотор тэмцэл эхэлнэ: “Би хэлэх үү, болих уу?” Энэ бол тэмцэл. Иймээс чамтай тулгардаг бүх зүйлд тэмцэл байдаг, чиний дотор тэмцэл байх үед, чи бодитоор хамтран ажиллаж, бодитоор зовсны ачаар Бурхан чиний дотор ажилладаг. Эцэст нь чи сэтгэл доторх асуудлыг хойш тавьж чаддаг болж, уур бухимдал аяндаа намждаг. Энэ бол Бурхантай хамтран ажилласны чинь үр дүн юм. Хүмүүс бүх зүйлийг хийхэд хүчин чармайлтдаа тодорхой хэмжээний төлөөс төлөх шаардлагатай болдог. Бодит зовлон бэрхшээлгүйгээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй; Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй, хоосон уриа лоозон урсгахаас цаашгүй! Эдгээр хоосон уриа лоозон нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үе гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь чухал биш юм шиг байж болох ч эдгээр зүйл тохиолдох үед Бурханд хайртай юу, үгүй юу гэдэг чинь харагддаг. Хэрвээ хайртай бол чи Түүнд гэрчлэл хийхдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг, мөн чамд үнэн, амь байхгүй агаад чамайг хог хаягдал гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсох хэрэгтэй үед нь тохиолддог. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй, чи агуу гэрчлэл хийдэггүй хэдий ч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханд гэрчлэл хийх асуудал байдаг. Хэрвээ чи ах эгч нар, гэр бүлийн гишүүд, эргэн тойронд чинь байгаа хүн бүрийн бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд мэдлэг ухаан байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүсэлд санаа тавьж, Бурхан хамгийн дорд хэв чанартай хүмүүст ямар агуу ажил хийснийг бусдад харуулж чаддаг. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, Бурханд туйлын үнэнч байх үед энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх бөгөөд энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Хэдийгээр чи агуу ажил хийх чадваргүй ч Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг. Бусад хүн үзлээ хойш тавьж чаддаггүй боловч чи чадна; бусад хүн өөрсдийн бодит туршлагын үеэр Бурханд гэрчлэл хийж чаддаггүй ч чи бодит биеийн хэмжээ болон үйлдлээрээ Бурханы хайрыг хариулж, Түүнд цангинасан гэрчлэл хийж чадна. Зөвхөн үүнийг л Бурханыг үнэхээр хайрлаж байгаад тооцно. Хэрвээ чи ингэж чадахгүй бол гэр бүлийнхээ гишүүд, ах эгч нарынхаа дунд, эсвэл дэлхийн хүмүүсийн өмнө гэрчлэл хийдэггүй. Хэрвээ чи Сатаны өмнө гэрчлэл хийж чадахгүй бол Сатан чамайг шоолон инээж, чамайг доог тохуу, тоглоом мэт үзэх болно, тэр үргэлж чамайг шоглож, ухаан мэдрэлийг чинь алдуулна. Ирээдүйд агуу шалгалт чамд тулгарч болзошгүй боловч өнөөдөр хэрвээ чи Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрладаг бол, өмнө чинь хэчнээн агуу шалгалт байгаа нь хамаагүй, чамд юу тохиолдохоос үл хамааран, гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол зүрх сэтгэл чинь тайвширч, ирээдүйд хэчнээн агуу шалгалттай тулгарсан ч чи айхгүй. Ирээдүйд юу тохиолдохыг та нар харж чадахгүй; өнөөдрийн нөхцөл байдалд л та нар Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Та нар ямар нэгэн агуу ажил хийх чадваргүй бөгөөд бодит амьдрал дээр үгийг нь туулснаар Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулах хүчтэй, цангинасан гэрчлэл хийхэд анхаарах ёстой. Хэдийгээр махан бие чинь сэтгэл хангалуун бус үлдэж, зовж шаналсан ч чи Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулсан байх болно. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлдэг бол Бурхан өмнөх замыг чинь нээж өгнө. Нэг л өдөр агуу шалгалт ирэхэд бусад хүн доош унах боловч чи бат зогсох чадвартай хэвээр байна: Төлсөн төлөөснөөс чинь болж Бурхан чамайг хамгаалах учраас чи бат зогсож, доош унахгүй байж чадна. Ерөнхийдөө чи үнэнийг хэрэгжүүлж, Өөрийг нь үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол хожмын шалгалтуудын үеэр Бурхан чамайг гарцаагүй хамгаална. Чи мунхаг агаад биеийн хэмжээ бага, дорд хэв чанартай байсан ч Бурхан чамайг ялгаварлан гадуурхахгүй. Чиний санаа бодол зөв эсэхээс энэ нь хамаардаг. Өнөөдөр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна, ингэхдээ чи хамгийн өчүүхэн жижиг зүйлд ч гэсэн анхаарал хандуулж, бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлтэй байж, чин зүрх сэтгэлээ Бурханд өгдөг бөгөөд ойлгож чадахгүй зарим зүйл байсан ч чи санаа бодлоо зөв болгож, Бурханы хүслийг эрж хайхаар Бурханы өмнө ирж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд хэрэгтэй бүхнийг хийж чаддаг. Магадгүй ах эгч нар чинь чамайг хаяж болох ч зүрх сэтгэл чинь Бурханыг сэтгэл хангалуун болгож, чи махан биеийн жаргалд шунахгүй. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар хэрэгжүүлбэл агуу шалгалтууд чам дээр ирэх үед хамгаалагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 498

Шалгалтууд хүмүүсийн ямар дотоод байдал руу чиглэдэг вэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй тэрслүү зан чанарт нь чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор ихээхэн бохир зүйл, ихээхэн хуурамч зүйл байдаг учраас Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалтад оруулдаг. Гэхдээ хэрвээ өнөөдөр чи Бурханыг хангалуун болгож чаддаг бол ирээдүйн шалгалтууд чамайг төгс болгоно. Хэрвээ өнөөдөр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаггүй бол хожмын шалгалтууд чамайг сорьж, чи өөрөө ч мэдэлгүй доош унана, тэр үед чи өөртөө ч тусалж чадахгүй байх болно, учир нь чи Бурханы ажилтай хөл нийлүүлж чаддаггүй, бодит биеийн хэмжээгүй байдаг. Иймээс хэрвээ чи ирээдүйд бат зогсож, Бурханыг илүү сэтгэл хангалуун байлгаж, эцсээ хүртэл Түүнийг дагаж чаддаг байхыг хүсэж байгаа бол өнөөдөр бат бөх суурь тавих ёстой. Бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлснээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Түүний хүсэлд санаа тавих ёстой. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чиний дотор суурь бий болж, Өөрийг нь хайрлах зүрх сэтгэлийг Бурхан чамд төрүүлж, чамд итгэл өгөх болно. Нэг л өдөр шалгалт жинхэнээсээ тулгарахад чи зовлон шаналал ихэд амсаж, тодорхой хэмжээгээр цөхөрч, үхсэн мэт аймшигтай уй гашууг туулж магадгүй юм—гэхдээ Бурханыг гэх чиний хайр өөрчлөгдөхгүй, улам гүнзгийрэх болно. Бурханы ерөөл ийм билээ. Хэрвээ чи Бурханы өнөөдөр хэлдэг, хийдэг бүхнийг дуулгавартай зүрх сэтгэлээр хүлээн зөвшөөрч чаддаг бол Бурхан чамайг гарцаагүй ерөөх учраас чи Бурханаар ерөөгдсөн, Түүний амлалтуудыг хүлээн авдаг хүн болно. Хэрвээ өнөөдөр хэрэгжүүлэхгүй бол нэг л өдөр шалгалт тулгарахад чамд итгэл, хайрлах зүрх сэтгэл байхгүй байх бөгөөд тэр үед шалгалт нь уруу таталт болно; чи Сатаны уруу таталтад автаж, зугтах ямар ч аргагүй болно. Өнөөдөр, багахан шалгалт чамд тулгарахад чи бат зогсож чадах ч нэг л өдөр томоохон шалгалт тулгарахад чи гарцаагүй бат зогсож чадахгүй. Зарим хүн ихэрхүү зантай байдаг бөгөөд өөрсдийгөө аль хэдийн бараг төгс болсон гэж боддог. Хэрвээ тийм үед чи илүү гүнзгий явахгүйгээр өөртөө сэтгэл хангалуун хэвээр үлдвэл аюулд орох болно. Өнөөдөр Бурхан илүү агуу шалгалтын ажлыг хийдэггүй, бүх зүйл гаднаа зүгээр мэт харагдах боловч Бурхан чамайг шалгах үед чи хэтэрхий дутуу дулимаг гэдгээ олж мэднэ, учир нь чиний биеийн хэмжээ хэтэрхий жаахан бөгөөд чи агуу шалгалтуудыг туулах чадваргүй билээ. Хэрвээ чи байгаагаараа, үлбэгэр байдалтай хэвээр байвал шалгалт ирэхэд унана. Биеийн хэмжээ чинь хэр жижиг болохыг та нар байнга харах хэрэгтэй; ийм маягаар л та нар өсөж дэвшинэ. Хэрвээ чи зөвхөн шалгалтын үеэр л биеийн хэмжээ чинь маш жаахан, сэтгэлийн тэнхээ чинь үнэхээр сул дорой, чиний дотор бодитой зүйл хэтэрхий бага, Бурханы хүсэлд хангалтгүй гэдгээ ойлговол—тэр үед л үүнийг ойлговол хэтэрхий оройтсон байх болно.

Хэрвээ чи Бурханы зан чанарыг мэддэггүй бол шалгалтын үеэр гарцаагүй унана, яагаад гэвэл Бурхан яаж хүмүүсийг төгс болгодог, ямар арга замаар тэднийг төгс болгодгийг мэддэггүй бөгөөд Бурханы шалгалт чам дээр ирж, үзэлтэй чинь нийцэхгүй байх үед чи бат зогсож чадахгүй. Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы зан чанар бүхэлдээ хүмүүст харагдах үед энэ нь махан биед юу авчирдаг вэ? Бурханы зөвт зан чанар хүмүүст харагдах үед тэдний махан бие ихээхэн өвдөлт шаналал амсах нь гарцаагүй. Хэрвээ чи энэ шаналлыг амсахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй, Бурханд жинхэнэ хайрыг зориулж бас чадахгүй. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй харуулна. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн зан чанарыг бүхэлд нь хүнд хэзээ ч харуулж байгаагүй, харин Өөрийн урьдчилан тогтоож, сонгосон энэ бүлэг хүмүүст эцсийн өдрүүдэд илчилдэг бөгөөд хүмүүсийг төгс болгосноор Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог. Хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр ийм билээ. Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхэд туйлын их зовлон шаналал туулж, өндөр төлөөс төлөхийг шаарддаг. Зөвхөн үүний дараа л тэд Бурханаар авхуулж, Бурханд жинхэнэ хайраа буцаан өгч чадах бөгөөд тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг, Түүний хүслийг биелүүлж, жинхэнэ хайраа Бурханд бүрэн дүүрэн өгөхийг хүсдэг бол үхэхээс дор өвдөлтийг амсахын тулд нөхцөл байдлаасаа ихээхэн зовлон зүдүүр, тарчлалыг туулах ёстой бөгөөд эцэстээ тэд жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхөөс аргагүй болно. Хүн Бурханд үнэхээр хайртай эсэх нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг, энэ нь ч бас зовлон бэрхшээл, цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 499

Ихэнх хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн мөн чанар нь шашны итгэл үнэмшил байдаг: Тэд Бурханыг хайрлах чадваргүй, Бурханыг робот шиг л дагаж чаддаг, Бурханыг үнэхээр хүсэмжилж, эрхэмлэн хайрлаж чаддаггүй. Тэд ердөө л Бурханыг чимээгүйхэн дагадаг. Олон хүн Бурханд итгэдэг ч Түүнийг хайрладаг хүн тун цөөн; тэд гай гамшгаас айдаг учраас л Бурханыг “хүндэлдэг”, эсвэл Бурхан өндөр дээд агаад хүчирхэг учраас л тэд Түүнийг “биширдэг”—гэхдээ тэдний хүндлэл, бишрэлд ямар ч хайр, жинхэнээсээ хүсэмжлэх сэтгэл байдаггүй. Тэд өөрсдийн туршлагаар үнэний өчүүхэн хэсэг, эсвэл чухал бус зарим нууцыг эрж хайдаг. Ихэнх хүмүүс зүгээр л дагаж, сиймхий тааруулж ерөөл хүртэх гэж оролддог; тэд үнэнийг эрж хайдаггүй, Бурханы ерөөлийг хүртэхийн тулд Бурханд үнэхээр дуулгавартай ч байдаггүй. Бүх хүний Бурханд итгэх итгэлийн амьдрал нь учир утгагүй, үнэ цэнгүй бөгөөд энэ амьдралд өөрсдийнх нь хувийн анхаардаг зүйл, эрэл хайгуул байдаг; тэд Бурханыг хайрлахын тулд биш, харин ерөөгдөхийн тулд Бурханд итгэдэг. Олон хүн хүссэнээрээ авирлаж, хүссэн бүхнээ хийж, Бурханы ашиг сонирхлыг болон өөрсдийнх нь хийж байгаа зүйл Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхийг хэзээ ч анхаарч үздэггүй. Ийм хүмүүс Бурханыг хайрлах нь байтугай жинхэнэ итгэлд ч хүрч чаддаггүй. Бурханы мөн чанар бол зөвхөн хүнээр итгүүлэх биш; бас хүнээр хайрлуулах явдал юм. Гэвч Бурханд итгэдэг олон хүн энэ “нууцыг” олж мэдэх чадваргүй байдаг. Хүмүүс Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй, Түүнийг хайрлах гэж хичээдэг ч үгүй. Бурханд хайр татам зүйл маш олон байгааг тэд хэзээ ч олж мэдээгүй; Бурхан бол хүнийг хайрладаг Бурхан, Тэр бол хүнээр хайрлуулах ёстой Бурхан гэдгийг тэд хэзээ ч олж мэдээгүй. Бурханы хайр татам байдал Түүний ажлаас илэрдэг: Бурханы ажлыг туулсан үедээ л хүмүүс хайр татам байдлыг нь олж мэдэж, бодит туршлагаараа л Бурханы хайр татам байдлыг ойлгож чаддаг бөгөөд бодит амьдрал дээр ажиглахгүйгээр хэн ч Бурханы хайр татам байдлыг олж мэдэж чадахгүй. Бурханд хайр татам зүйл зөндөө бий боловч Түүнтэй бодитоор харилцахгүйгээр хүмүүс үүнийг олж мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан махбод болоогүй бол хүмүүс бодитоор Түүнтэй харилцаж чадахгүй байх байсан. Хэрэв тэд бодитоор Түүнтэй харилцах чадахгүй байсан бол Түүний ажлыг бас мэдэрч чадахгүй байх байсан—иймээс Бурханыг хайрлах тэдний хайр ихээхэн худал хуурмаг болон төсөөллөөр сэвтэх байлаа. Тэнгэр дэх Бурханыг хайрлах нь газар дээрх Бурханыг хайрлахтай адил бодитой биш юм, учир нь тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг өөрсдийн нүдээр харж, биеэр туулсан зүйлээс илүүтэйгээр төсөөлөл дээр нь үндэслэн бий болсон байдаг. Бурхан газар дээр ирэх үед хүмүүс Түүний бодит үйл хэрэг, хайр татам байдлыг харж чаддагийн дээр тэд Түүний бодитой болоод хэвийн зан чанарыг бүгдийг нь харж чадна, энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэгээс хэдэн мянга дахин илүү бодитой юм. Тэнгэр дэх Бурханыг хүмүүс хэр их хайрладгаас үл хамааран, энэ хайранд бодитой зүйл юу ч байхгүй, хүмүүний санаагаар дүүрэн байдаг. Газар дэлхий дээрх Бурханыг хайрлах тэдний хайр хэчнээн бага байх нь хамаагүй, энэ хайр бол жинхэнэ; өчүүхэн бага байлаа ч гэсэн, жинхэнэ юм. Бурхан бодитой ажлаар дамжуулан хүмүүст Өөрийгөө мэдүүлдэг бөгөөд уг мэдлэгээр дамжуулан тэдний хайрыг олж авдаг. Яг л Петр шиг: Хэрвээ тэр Есүстэй хамт амьдраагүй бол түүний хувьд Есүсийг эрхэмлэн хайрлах боломжгүй байх байсан. Есүсийг гэх үнэнч сэтгэл нь мөн л Есүстэй хамт байснаас үүссэн. Өөрийгөө хүнээр хайрлуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирж, хүнтэй хамт амьдардаг бөгөөд хүмүүст харуулж, мэдрүүлдэг бүхэн нь Бурханы бодит байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 500

Бурхан бодит байдал болон бий болсон баримтыг ашиглан хүмүүсийг төгс болгодог; Бурханы үг нь хүмүүсийг төгс болгох Түүний ажлын нэг хэсгийг биелүүлдэг бөгөөд энэ бол удирдамжийн ажил, зам нээх ажил юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үгээс чи хэрэгжүүлэлтийн зам, үзэгдлийн талаарх мэдлэгийг олох ёстой. Эдгээр зүйлийг ойлгосноор, хүн бодитоор хэрэгжүүлэх зам, үзэгдэлтэй болох болно, мөн Бурханы үгээр дамжуулан гэгээрлийг олж чадах бөгөөд эдгээр зүйл Бурханаас ирдэг гэдгийг ойлгож, ихээхэн ялган таних чадвартай болно. Ойлгосныхоо дараа хүн энэ бодит байдал руу даруйхан орж, бодит амьдралдаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд Бурханы үгийг ашиглах ёстой. Бурхан чамайг бүх зүйл дээр залж чиглүүлж, хэрэгжүүлэх замыг чамд өгч, Өөрийгөө маш хайр татам гэдгийг чамд мэдрүүлэн, мөн чамд хийдэг Өөрийнх нь ажлын алхам бүр чамайг төгс болгохын тулд байдаг гэдгийг чамд харуулна. Хэрвээ чи Бурханы хайрыг харахыг хүсвэл, хэрвээ чи Бурханы хайрыг үнэхээр мэдэрмээр байвал бодит байдал руу гүн орж, бодит амьдралд гүн орж Бурханы хийдэг бүхэн нь хайр, аврал юм гэдгийг, мөн хүмүүсийн бохир зүйлийг нь хаяулж, тэдэнд байдаг, Бурханы хүслийг хангаж чадахгүй зүйлсийг нь цэвэршүүлэхийн төлөө Бурхан бүхнийг хийдэг гэдгийг харах ёстой. Бурхан үг ашиглаж хүнийг хангадаг; хүмүүсээр туулуулах гэж бодит амьдралын нөхцөл байдлыг бий болгодог, хэрвээ хүмүүс Бурханы үгээс ихийг идэж, уувал тэдгээрийг бодитоор хэрэгжүүлэх үед, Бурханы олон үгийг ашиглан өөрсдийн амьдрал дахь бүх бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Өөрөөр хэлбэл, бодит байдалд гүн орохын тулд чамд Бурханы үг байх ёстой; хэрвээ чи Бурханы үгийг идэж уудаггүй, Бурханы ажил чамд байдаггүй бол бодит амьдрал дээр чамд зам байхгүй байх болно. Хэрвээ чи Бурханы үгийг хэзээ ч идэж уухгүй бол ямар нэгэн зүйл тохиолдоход чи сандарч будилна. Чи Бурханыг хайрлах ёстой гэдгээ л мэддэг боловч ямар ч ялгах чадваргүй, хэрэгжүүлэх ямар ч замгүй байдаг; чи төөрөлдөж, будилдаг, махан биеийг сэтгэл хангалуун байлгаснаар Бурханыг сэтгэл хангалуун болгож байна гэж хүртэл заримдаа итгэдэг—энэ бүхэн нь Бурханы үгийг идэж уугаагүйн үр дагавар юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ чамд Бурханы үгийн тусламж үгүй бөгөөд бодит байдал дунд зөвхөн тэмтчин явж байгаа бол чи үндсэндээ хэрэгжүүлэх замыг олох чадваргүй юм. Иймэрхүү хүмүүс Бурханд итгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг зүгээр л ойлгодоггүй, тэр ч бүү хэл Бурханыг хайрлана гэдэг нь юу гэсэн үг болохыг ч ойлгодоггүй. Хэрвээ Бурханы үг чамайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж байгааг ашиглан, үргэлж залбирч, судалж, эрж хайж, үүгээрээ дамжуулан юуг хэрэгжүүлэх учиртайгаа мэдэж, Ариун Сүнс ажиллах боломжийг олж, Бурхантай үнэхээр хамтран ажиллаж, төөрч будилдаггүй бол бодит амьдрал дээр замтай болж, Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгах болно. Бурханыг сэтгэл хангалуун болгох үед Бурхан чамайг дотроос чинь удирдан чиглүүлж, Бурхан чамайг онцгойлон ерөөхөд чамд баяр хөөр төрнө: Бурханыг сэтгэл хангалуун болгосондоо чи тун их баярлан бахдаж, дотор чинь үлэмж цэлмэсэн санагдаж зүрх, сэтгэлдээ хиргүй тунгалаг, амар амгалан болж, мөс чанар чинь тайвширч, буруушаалтаас ангид болж, ах, эгч нараа хараад чамд таатай санагдана. Бурханы хайрыг эдлэх гэдэг нь энэ бөгөөд зөвхөн энэ л Бурханыг үнэхээр таашааж байгаа хэрэг билээ. Хүмүүс туршлагаар дамжуулан Бурханы хайрыг эдэлдэг: Бэрхшээлийг туулж, үнэнийг хэрэгжүүлж туршлагажсанаар тэд Бурханы ерөөлийг олж авдаг. Бурхан чамд үнэхээр хайртай, Бурхан үнэхээр хүмүүсийн төлөө өндөр төлөөс төлж, Тэр тэвчээртэйгээр, сайхан сэтгэлээр маш олон үг хэлсэн бөгөөд үргэлж хүмүүсийг авардаг гэж л гагцхүү чи хэлэх юм бол эдгээр үгийг хэлж байгаа чинь Бурханыг таашаахын зөвхөн нэг тал нь юм. Гэхдээ илүү их бодитой таашаал нь хүмүүс бодит амьдралдаа үнэнийг хэрэгжүүлэх явдал бөгөөд үүний дараа тэдний зүрх сэтгэл нь амар амгалан, хиргүй тунгалаг болж, сэтгэл нь ихэд хөдөлж, Бурхан бол хамгийн хайр татам гэдгийг мэдэрдэг. Чиний төлсөн төлөөс туйлын хангалттай байсныг чи мэдэрнэ. Хичээл зүтгэлдээ асар их төлөөс төлснөөр дотор чинь үлэмж цэлмэх болно: Чи Бурханы хайрыг үнэхээр эдэлж байгаагаа мэдэрч, Бурхан хүмүүст авралын ажлаа хийчихсэнийг, хүмүүсийг цэвэршүүлдэг нь тэднийг ариусгахын төлөө байдаг гэдгийг, Өөрийг нь үнэхээр хайрладаг эсэхийг туршихын тулд Бурхан хүмүүсийг шалгадаг гэдгийг ойлгоно. Хэрвээ чи үргэлж ийм маягаар үнэнийг хэрэгжүүлбэл аажмаар Бурханы олон ажлын талаар тодорхой мэдлэгтэй болох ба тэр үед чиний өмнө байгаа Бурханы үг болор мэт тунгалаг болохыг мэдэрнэ. Хэрвээ чи олон үнэнийг тодорхой ойлгож чадвал, бүх хэрэг явдлыг хэрэгжүүлэхэд амархан, аливаа асуудал, аливаа сорилтыг давж чадна гэдгээ мэдэрч, мөн чиний хувьд юу ч асуудал биш гэдгийг хараад чи маш эрх чөлөөтэй болно. Энэ мөчид чи Бурханы хайрыг эдэлж, Бурханы жинхэнэ хайр чам дээр ирсэн байх болно. Үзэгдэлтэй, үнэнтэй, мэдлэгтэй агаад Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг Бурхан ерөөдөг. Хэрвээ хүмүүс Бурханы хайрыг харахыг хүсвэл үнэнийг бодит амьдралд хэрэгжүүлэх ёстой, тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд зовлон шаналлыг туулж, хайрладаг зүйлсээ хаяхад бэлэн байх ёстой бөгөөд нүдэндээ нулимстай байсан ч Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чадсаар байх ёстой. Ийм маягаар, Бурхан гарцаагүй чамайг ерөөнө, хэрвээ чи иймэрхүү бэрхшээлийг туулбал үүнийг Ариун Сүнсний ажил дагалдана. Бодит амьдралаар дамжуулан, Бурханы үгийг туулснаар хүмүүс Бурханы хайр татам байдлыг харж чаддагийн дээр Бурханы хайрыг амталсан л бол Бурханыг үнэхээр хайрлаж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 501

Чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, төдий чинээ их үнэнтэй болно; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханы хайрыг төдий чинээ их олж авна; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханаар төдий чинээ их ерөөгдөнө. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл яг л Петр Бурханыг мэдэж авсантай адилаар чамайг гэх Бурханы хайр чамд аажмаар харуулна: Бурханд тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээх мэргэн ухаан байгаад зогсохгүй, бас хүмүүст бодит ажил хийх мэргэн ухаан бий гэж Петр хэлсэн. Петр хэлэхдээ, Тэр зөвхөн тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснийхээ төлөө төдийгүй, цаашлаад хүмүүсийг бүтээх, аврах, төгс болгох, Өөрийн хайрыг хүмүүст өвлүүлэх чадварынхаа улмаас хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй гэсэн. Мөн хүний хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл Түүнд байдаг хэмээн Петр хэлсэн. Петр Есүст хэлэхдээ: “Та тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн болохоор л хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй гэж үү? Танд илүү их хайр татам зүйл бий. Та бодит амьдрал дээр үйлдэж, хөдөлдөг, Таны Сүнс сэтгэлийг минь хөдөлгөж, Та намайг сахилгажуулж, зэмлэдэг—эдгээр зүйл чинь хүмүүсийн хайрыг бүр ч илүү хүртэх эрхтэй” гэсэн. Хэрвээ чи Бурханы хайрыг харж, мэдрэхийг хүсвэл, бодит амьдрал дээр эрж хайж, судлах ёстойн дээр махан биеэ хаяхад бэлэн байх хэрэгтэй. Чи ийм шийдвэр гаргах ёстой. Чи залхуурч, махан биеийн зугаа цэнгэлд шуналгүйгээр, махан биеийн төлөө бус харин Бурханы төлөө амьдарч бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах шийдэмгий хүн байх ёстой. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй үе байж болно. Яагаад гэвэл чи Бурханы хүслийг ойлгодоггүй учраас тэр юм; дараагийн удаа, чамаас илүү их хүчин чармайлт шаардах байсан ч гэсэн чи махан биеийг бус Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой. Ийм маягаар туршлагажвал чи Бурханыг мэдэж авах болно. Бурхан тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээж чадсан, хүмүүс Түүнийг үнэхээр, бодитоор харж, Түүнтэй бодитоор харилцаж чадаасай гэсэндээ Тэр махбод болсон, Тэр хүмүүсийн дунд алхаж чаддаг, Түүний Сүнс бодит амьдрал дээр хүмүүсийг төгс болгож, Түүний хайр татам байдлыг харж, Түүний сахилгажуулалт, цээрлүүлэлт болон ерөөлийг мэдрэх боломж олгодгийг чи харна. Хэрвээ чи үргэлж ийм маягаар туршлагажвал бодит амьдрал дээр Бурханаас салшгүй байх ба хэзээ нэг өдөр Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байхаа боливол чи зэмлэл хүртэж, гэмшиж чаддаг болно. Бурхантай хэвийн харилцаатай байхдаа чи Бурханыг орхихыг хэзээ ч хүсэхгүй бөгөөд хэрвээ нэг өдөр л Бурхан чамайг орхино гэдгээ хэлбэл чи айж, Бурханд хаягдсанаас үхсэн нь дээр гэж чи хэлнэ. Чамд ийм сэтгэл хөдлөл төрмөгц Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдэрнэ, ийм маягаар чи үндэс суурьтай болж, Бурханы хайрыг жинхэнээр нь эдэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 502

Хүмүүс Бурханыг өөрсдийн амь болгох тухай байнга ярьдаг боловч хараахан тийм түвшинд хүртэл туршлагажаагүй байна. Бурхан миний амь, Тэр намайг өдөр бүр залж чиглүүлдэг, би Түүний үгийг өдөр бүр идэж уудаг, Түүнд өдөр бүр залбирдаг, иймээс Тэр миний амь болсон гэж чи зүгээр л хэлдэг. Ингэж хэлдэг хүмүүсийн мэдлэг тун өнгөц байдаг. Олон хүнд ямар ч суурь байдаггүй; Бурханы үгийг тэдэнд суулгасан байдаг боловч ямар нэгэн жимс гарах нь байтугай, соёолоогүй ч гүй байдаг. Өнөөдөр чи ямар хэмжээнд туршлагажсан бэ? Бурхан чамайг энэ хүртэл явтал чинь хүчилсний дараа, одоо л Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдэрдэг. Нэг л өдөр, чамайг тодорхой хэмжээнд туршлагажсан үед Бурхан чамайг явуулахаар боллоо гэхэд чи явж чадахгүй байх болно. Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ чи дотроо үргэлж мэдрэх болно; чи эхнэр, нөхөр, хүүхэд, гэр бүл, эцэг, эхгүй, махан биеийн зугаа цэнгэлгүйгээр амьдарч чадах ч Бурхангүйгээр байж чадахгүй. Бурхангүй байх нь амиа алдаж байгаатай адил байх болно; чи Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл туршлагажихад Бурханд итгэх итгэлдээ хүссэн үр дүнд хүрсэн байх болно, ийм маягаар Бурхан чиний амь болж, чиний оршин тогтнолын суурь болсон байх бөгөөд чи Бурханыг хэзээ ч дахин орхиж чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл туршлагажихдаа Бурханы хайрыг үнэхээр эдэлсэн байх болно, Бурхантай хангалттай дотно харилцаатай болоход, Тэр чиний амь, чиний хайр болж, тэр үед чи Бурханд залбираад ингэж хэлнэ: “Ээ, Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй, Та бол миний амь, би өөр бусад бүх зүйлгүйгээр явж чадна, гэвч Тангүйгээр амьдарч чадахгүй.” Энэ бол хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ; энэ бол бодит амь. Зарим хүн өнөөдрийг хүртэл албан хүчээр ирж байсан: Тэд хүссэн ч хүсээгүй ч үргэлжлүүлэх ёстой бөгөөд хадны завсар хавчуулагдсан мэт тэдэнд үргэлж санагддаг. Бурхан бол чиний амь, тийм болохоор хэрвээ зүрх сэтгэлээс чинь Бурханыг авчихвал амиа алдахтай адил тийм мэдрэмж чамд төрөх ёстой; Бурхан чиний амь байж, чи Түүнийг орхиж чадахааргүй байх ёстой. Ингэвээс чи Бурханыг үнэхээр бодитоор мэдэрсэн байх болно, тэр үед чи Бурханыг хайрлахдаа жинхэнээсээ хайрлах бөгөөд энэ нь цорын ганц, ариун хайр байна. Нэг л өдөр, амь чинь тодорхой түвшинд хүртэл туршлагажих үед, чи Бурханд залбирч, Бурханы үгийг идэж уух үед Бурханыг дотроо орхиж чадахаа больж, хүссэн ч гэсэн Түүнийг мартаж чадахгүй байх болно. Бурхан чиний амь болсон байна; чи хорвоо ертөнцийг, эхнэр, нөхөр, хүүхдүүдээ мартаж чадах боловч Бурханыг мартахад хэцүү байх болно—мартах боломжгүй, энэ бол чиний жинхэнэ амь бөгөөд Бурханыг гэх жинхэнэ хайр юм. Бурханыг хайрлах хүмүүсийн хайр тодорхой түвшинд хүрэх үед тэдний хайрладаг юу ч Бурханыг гэсэн хайртай нь тэнцэхгүй; Бурханыг гэх тэдний хайр нэн тэргүүнд байдаг. Ийм маягаар бусад бүх зүйлийг орхих чадвартай болж, Бурханы бүх харьцалт, засалтыг хүлээн авахад бэлэн байдаг. Бусад бүх зүйлээс илүү Бурханыг гэх хайрыг олсон үедээ чи бодит байдалд, Бурханы хайранд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 503

Бурхан хүмүүсийн амь нь болмогц тэд Бурханыг орхиж чадахаа больдог. Бурханы үйл хэрэг энэ бус уу? Үүнээс илүү гэрчлэл гэж үгүй! Бурхан тодорхой түвшинд хүртэл ажилласан; Тэр хүмүүст үйлчлэл хий, гэсгээлт хүрт, эсвэл үх гэж хэлсэн бөгөөд хүмүүс үүнээс ухраагүй нь Бурханаар байлдан дагуулагдсан гэдгийг харуулдаг. Үнэнтэй хүмүүс бол бодит туршлагаараа гэрчлэлдээ бат зогсож, байр сууриа чанд хадгалж, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсож, Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг, ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж, үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс юм. Чиний бодит амьдрал дахь хэрэгжүүлэлт болон илчлэл бол Бурханы гэрчлэл, хүний амьдран харуулдаг Бурханы гэрчлэл, мөн энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх билээ; чи энэ түвшинд хүртэл туршлагажсан үедээ үр дүнд хүрэх болно. Чи бодитоор амьдран харуулдаг бөгөөд чиний үйлдэл бүрийг бусад хүн гайхан биширдэг. Чиний хувцаслалт, гадаад дүр төрх бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдгийн дээр Бурханы үгийг дамжуулахад Тэр чамайг залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг дамжуулж чадах ба сүнсээр үйлчлэх тухай их зүйлийг ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг, төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг, юутай ч харьцаж байсан биеэ барьж, тайван байдаг. Ийм хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүн залуухан хэр нь ахимаг насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг олж авсан, бусдын хүндлэлийг хүлээсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илрэл билээ. Өөрөөр хэлбэл, тэд тодорхой түвшинд хүртэл туршлагажсан үед Бурханы талаар мэдлэг ухаантай болж, гадаад зан чанар нь ч мөн тогтуун болно. Олон хүн үнэнийг хэрэгжүүлж, гэрчлэлдээ бат зогсдоггүй. Ийм хүмүүст Бурханыг гэх хайр, Түүнд хийх гэрчлэл байдаггүй бөгөөд тэд бол Бурханы хамгийн их жигшдэг хүмүүс билээ. Тэд цуглаан дээр Бурханы үгийг уншдаг боловч амьдран харуулдаг зүйл нь Сатан агаад энэ нь Бурханыг шившиглэж, гутааж, доромжилж байгаа хэрэг юм. Ийм хүмүүст Бурханы хайрын өчүүхэн ч шинж тэмдэг байдаггүй, Ариун Сүнсний ажил огт байдаггүй. Иймээс тэдний үг, үйлдэл Сатаныг төлөөлдөг. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван амгалан байж, эргэн тойрныхоо хүмүүс, эд зүйлд болон эргэн тойронд чинь юу болж байгаад үргэлж анхаарал тавьдаг бол, мөн чи Бурханы ачаанд санаа тавьж, үргэлж Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байдаг бол Бурхан чамайг дандаа дотроос чинь гэгээрүүлнэ. Чуулганд “хянагч” хүмүүс байдаг ба тэд эхлээд бусдын алдаа дутагдлыг ажиглаж, дараа нь хуулбарлаж, дуурайдаг. Тэд ялган салгах чадваргүй, нүглийг үзэн яддаггүй, Сатаны аливаа зүйлийг жигшин зэвүүцдэггүй. Тийм хүмүүс Сатаны зүйлсээр дүүрсэн байдаг бөгөөд эцэстээ Бурханд бүрэн хаягдах болно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж хүндэтгэлтэй байж, үг, үйлдэл чинь боломжийн байх ёстой бөгөөд Бурханыг эсэргүүцэж, гонсойлгохыг хэзээ ч хүсэж болохгүй. Чамд хийсэн Бурханы ажил хий дэмий болохыг чи хэзээ ч хүсэх ёсгүй, чиний туулсан бүх бэрхшээл зовлон, чиний хэрэгжүүлсэн бүхэн талаар өнгөрөхийг зөвшөөрөх ёсгүй. Чи цаашдын замдаа илүү шаргуу ажиллаж, Бурханыг илүү их хайрлахад бэлэн байх ёстой. Үзэгдлийг сууриа болгосон хүмүүс ийм байдаг. Өсөж дэвшихийг эрж хайдаг хүмүүс ийм байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 504

Хэрвээ хүмүүс Бурханыг хүндлэх сэтгэлээр Бурханд итгэж, Түүний үгийг туулдаг бол тийм хүмүүсээс Бурханы аврал болон Бурханы хайрыг харж болно. Энэ хүмүүс Бурханыг гэрчилж чаддаг; тэд үнэнийг амьдран харуулдаг бөгөөд тэд бас үнэнийг, Бурхан юу болохыг, Бурханы зан чанарыг гэрчилдэг. Тэд Бурханы хайран дунд амьдардаг, Бурханы хайрыг харсан байдаг. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсвэл Бурханы хайр татам байдлыг амсаж, харах ёстой; ингэсэн цагт л Бурханыг хайрлах сэтгэл, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр өгөхийг зоригжуулах зүрх сэтгэл тэдэнд төрөх болно. Бурхан үг хэллэг, эсвэл төсөөллөөр нь дамжуулан хүмүүсээр Өөрийгөө хайрлуулдаггүй, Өөрийгөө хайрлуулахаар хүмүүсийг албаддаггүй. Харин Тэр өөрсдийнх нь хүслээр тэднээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийн ажил, айлдвараараа хайр татам байдлаа харуулснаар Бурханыг хайрлах хайр тэдэнд бий болдог. Зөвхөн ийм маягаар л хүмүүс Бурханд үнэхээр гэрчлэл хийж чадна. Хүмүүс бусдаар шаардуулж, бас түр зуурын сэтгэлийн хөөрлөөс болж Бурханыг хайрладаг юм биш. Тэд Бурханы хайр татам байдлыг, хүмүүсийн хайрлууштай маш их зүйл Түүнд байдгийг харсан учраас, мөн Түүний аврал, мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харсан учраас Бурханыг хайрладаг—тийм учраас тэд Бурханыг үнэхээр магтаж, хүсэмжилж, Бурханыг олж авахгүйгээр амьдарч чадахгүй юм шиг тийм оргилсон сэтгэл тэдэнд төрдөг. Бурханыг үнэхээр гэрчилдэг хүмүүс яагаад Түүнд цангинасан гэрчлэл хийх чадвартай байдгийн шалтгаан нь тэдний гэрчлэл Бурханыг гэх жинхэнэ мэдлэг болон жинхэнэ хүсэл тэмүүлэлд суурилдагт оршино. Ийм гэрчлэлийг сэтгэл хөдлөлөөр биш, харин Бурхан болон Түүний зан чанарын талаарх мэдлэгийн дагуу хийдэг. Тэд Бурханыг мэдэж авсан учраас Бурханыг гарцаагүй гэрчилж, Бурханыг хүсэмжилдэг бүх хүнд Бурханыг мэдүүлж, Бурханы хайр татам байдал, бодитой байдлын талаар мэддэг байх ёстой гэдгээ мэдэрдэг. Яг л хүмүүсийн Бурханыг хайрлах хайр шиг, тэдний гэрчлэл хар аяндаа бий болдог бөгөөд бодитой, бодит ач холбогдолтой, үнэ цэнтэй байдаг. Энэ нь идэвхгүй, хий хоосон, утгагүй зүйл биш юм. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийн амьдрал хамгийн үнэ цэнтэй, утга учиртай байдаг, зөвхөн тэд л Бурханд үнэхээр итгэдгийн шалтгаан нь энэ хүмүүс Бурханы гэрэлд амьдарч, Бурханы ажил болон удирдлагын төлөө амьдарч чаддагаас болдог. Учир нь тэд харанхуйд биш, харин гэрэлд амьдардаг; тэд утга учиргүй амьдралаар биш, харин Бурханы ерөөсөн амьдралаар амьдардаг. Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид, тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах чадвартай юм. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс; тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлж чадна. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдарч, зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулахын тулд байдаг, Тэрээр бүх хүний хайрыг хүртэх эрхтэй боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханыг гэрчилж, Бурхантай хамт эрх барьж чадахгүй. Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажилд бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр тэнгэрийн дор хаа сайгүй алхан явж, газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн бөгөөд өөр өөр хэлээр ярьдаг, арьсны өнгө нь өөр боловч оршихуй нь нэгэн адил утга учиртай; тэд бүгд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдвэртэй, адилхан хүсэлтэй байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж, Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, Бурхан тэднийг ерөөсөн бөгөөд тэд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 505

Өнөөдөр чи Бурханыг яг хэр их хайрладаг вэ? Бурханы чамд хийсэн бүхний талаар яг хэр ихийг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурах ёстой зүйлс юм. Бурхан газар дээр ирээд хүнд хийсэн, хүнд харуулсан бүхэн нь хүнээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийгөө мэдүүлэхийн төлөө байдаг. Хүн Бурханы төлөө зовж, өдий хүрч чадсан нь нэг талаар Бурханы хайраас, нөгөө талаар Бурханы авралаас болдог; түүнчлэн энэ нь хүний дотор Бурханы хийдэг шүүлт, гэсгээлтийн ажлаас болдог. Хэрэв та нарт Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт байхгүй бол, хэрэв Бурхан та нарыг зовоогоогүй бол ний нуугүй хэлэхэд, та нар Бурханыг үнэхээр хайрладаггүй юм байна. Хүний доторх Бурханы ажил их байх тусам, хүний зовлон их байх тусам Бурханы ажил хэчнээн утга учиртай нь төдий чинээ илэрхий байдаг бөгөөд хүний зүрх сэтгэл Бурханыг төдий чинээ жинхэнээсээ хайрлаж чаддаг. Чи Бурханыг хэрхэн хайрлаж сурах вэ? Тарчлаан, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр, мөн түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр, өршөөлийг л өгдөг байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах хэмжээнд хүрэх байсан уу? Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, олиггүй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтынхаа үеэр Бурхан хүнд зориулан өөр өөр орчин бүтээж, хүнийг Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь доторх Бурханы ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна. Тиймээс Бурханыг гэх хүний хайр Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр бий болдог. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг эдэлж, амар тайван гэр бүлтэй, эсвэл материаллаг ерөөлтэй байгаа бол Бурханыг хараахан олж аваагүй бөгөөд Бурханд итгэх итгэлийг чинь амжилттай гэж үзэж болохгүй. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд материаллаг ерөөл аль хэдийн хүртээчихсэн, гэхдээ хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс болгуулж чадахгүй. Хүмүүс туршлагаараа Бурханы хайрын заримыг мэдэрч, Бурханы хайр, өршөөлийг хардаг ч үүнийг хэсэгхэн хугацаанд туулаад, Бурханы нигүүлсэл, хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, хүний доторх завхарсан зүйлийг илчилж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулж чадахгүй, хайр, итгэлийг нь төгс болгож чадахгүй гэдгийг хардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэг үе шатны ажил байсан бөгөөд хүн Бурханы нигүүлслийг эдэлснээр Бурханыг мэдэж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 506

Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрвээ чи Түүнийг хайрлавал төрөл бүрийн зовлон чамайг нөмөрнө, хэрвээ хайрлахгүй бол магадгүй бүх зүйл төвөггүй явагдаж, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болно. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл даван туулшгүй гэдгийг, бас биеийн хэмжээ чинь дэндүү жаахан учраас цэвэршүүлэгдэнэ гэдгээ мэдэрнэ; түүнчлэн, чи Бурханыг хангалуун байлгах чадваргүй байх бөгөөд Бурханы хүсэл хэтэрхий өндөр дээд, хүн хүрэхийн аргагүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ—чиний дотор ихээхэн сул тал байдаг, мөн Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг учраас чи дотроо цэвэршүүлэгдэнэ. Гэсэн ч цэвэршүүлэлтээр л дамжуулан ариусгалтад хүрдэг гэдгийг та нар тодорхой харах ёстой. Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм. Сатанд уруу татагдах үедээ чи: “Миний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаг, Бурхан намайг аль хэдийн олж авсан. Би чамайг хангалуун байлгаж чадахгүй—би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханыг хангалуун байлгах тусам Бурхан чамайг улам их ерөөж, Бурханыг гэх хайр чинь төдий чинээ хүчтэй байдаг; иймээс чи бас итгэлтэй, шийдвэртэй байж, Бурханыг хайрлаж өнгөрүүлсэн амьдралаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч үгүй гэдгийг мэдэрнэ. Хүн Бурханыг хайрлаж байж л уй гашуугүй байдаг гэж хэлж болно. Махан бие чинь сульдаж, олон бодит зовлонд ороогдох үе байдаг боловч тийм үеүдэд чи Бурханд үнэхээр найдах бөгөөд сүнсэн дотроо тайтгарч, итгэлтэй байж, түшиглэх ямар нэгэн зүйл чамд байгааг мэдэрнэ. Ийм маягаар чи олон орчин нөхцөлийг даван гарч чадах тул амсдаг зовлон шаналлаасаа болоод Бурханы талаар гомдоллохгүй. Харин дуулж, бүжиглэж, залбирч, цугларч, нөхөрлөж, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд эргэн тойронд чинь Бурханы зохицуулдаг бүх хүн, хэрэг явдал, зүйл тохиромжтой гэдгийг мэдэрнэ. Чи Бурханыг хайрладаггүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдаж, нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй бус, харин сэтгэлийн дарамттай байх ба зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы талаар гомдоллоно, мөн маш их тарчлаан амсаж байгаа чинь тун шударга бус юм гэж чамд үргэлж санагдана. Хэрвээ чи аз жаргалын хойноос хөөцөлддөггүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө эрэлхийлдэг бол ийм эрэл хайгуул чамд Бурханыг хайрлах асар их хүч өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай, бас хийдэг бүхэн нь Бурханыг хангалуун байлгах чадвартай—бодит байдлыг эзэмших гэдэг нь энэ юм. Бурханыг хангалуун байлгахаар эрэлхийлнэ гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурханыг гэх хайраа ашиглах явдал юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг, Бурханыг гүнээ эгээрэн хүсэж, Бурханыг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм. Чиний биеийн хэмжээ яг хэр том болох нь Бурханыг хэр их хайрладгаас чинь, туршигдах үедээ бат зогсож чаддаг эсэхээс чинь, тодорхой орчин нөхцөл тохиолдоход сул дорой болдог эсэхээс чинь, мөн ах, эгч нар чинь чамайг голох үед байр сууриндаа бат зогсож чаддаг эсэхээс чинь хамаардаг; Бурханыг гэх хайр чинь яг ямархуу болохыг бодит баримтууд харуулна. Бурхан хүнд үнэхээр хайртай гэдгийг Бурханы олон ажлаас харж болно, гэхдээ хүний сүнсний нүд хараахан бүрэн нээгдээгүй бөгөөд тэрээр Бурханы ажил болон хүслийн ихээхнийг тодорхой харж чаддаггүй, Бурханы хайр татам олон зүйлийг ч тодорхой харж чаддаггүй; хүнд Бурханыг гэх жинхэнэ хайр дэндүү бага байдаг. Чи энэ бүх хугацаанд Бурханд итгэсэн ба өнөөдөр Бурхан зугтах бүх арга замыг чинь хаасан. Үнэнийг хэлэхэд, чи зөв замыг буюу Бурханы хатуу шүүлт, дээд авралаар чамайг удирдан хөтөлсөөр ирсэн зөв замыг сонгохоос өөр аргагүй. Бэрхшээл, цэвэршүүлэлт туулсны дараа л хүн Бурхан хайр татам гэдгийг мэддэг. Өнөөдрийг хүртэл туулсан болохоор хүн Бурханы хайр татам байдлын нэг хэсгийг мэдэж авсан гэж хэлж болно, гэхдээ хүн маш дутуу дулимаг учраас энэ нь бас л хангалтгүй. Хүн Бурханы гайхалтай ажлыг, мөн Бурханы зохицуулсан зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг илүү их туулах ёстой. Тэр үед л хүний амь зан чанар өөрчлөгдөж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 507

Та нар бүгд шалгалт, цэвэршүүлэлт дунд байдаг. Цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Цэвэршүүлэлт туулснаар хүмүүс Бурханд жинхэнэ магтаал өргөж чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дундаас өөрсдийгөө тун их дутуу дулимаг гэдгээ ойлгож чаддаг. Цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, махан биеэ төдий чинээ хаяж чаддаг; цэвэршүүлэлт нь хэдий чинээ их байна, Бурханыг хайрлах хүмүүсийн хайр төдий чинээ их байдаг. Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл юм. Яагаад хүмүүс цэвэршүүлэгдэх ёстой вэ? Ямар үр дүнд хүрэхээр зорьдог вэ? Хүнийг цэвэршүүлэх Бурханы ажлын ач холбогдол юу вэ? Чи үнэхээр Бурханыг эрж хайдаг бол тодорхой хэмжээнд Түүний цэвэршүүлэлтийг туулсныхаа дараа маш сайн, туйлын шаардлагатай гэдгийг нь мэдэрнэ. Цэвэршүүлэлтийн үеэр хүн Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Бурханы цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөхийн тулд гэж Түүнийг хайрлахаар шийдсэнээр: Цэвэршүүлэлтийн үеэр дотроо тарчилж, зүрхийг чинь хутгаар сийчиж байгаа мэт байдаг ч Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр чи Түүнийг сэтгэл хангалуун болгохыг хүсдэг бөгөөд махан биеэ анхаарахыг хүсдэггүй. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлдэг. Дотроо шархалж, зовлон чинь тодорхой хэмжээнд хүрсэн ч чи Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй. Дотор минь харанхуй байгаа ч би Таныг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна; Та миний зүрх сэтгэлийг мэднэ, Таныг надад хайраа илүү их зориулаасай гэж би хүсэх байна” хэмээн залбирахад бэлэн хэвээр байдаг. Энэ бол цэвэршүүлэлтийн үеийн хэрэгжүүлэлт юм. Бурханыг гэх хайрыг сууриа болговол цэвэршүүлэлт чамайг Бурханд илүү ойртуулж, Бурхантай илүү ойр дотно болгож чадна. Бурханд итгэдэг учраас чи зүрх сэтгэлээ Бурханд өргөн барих ёстой. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өргөж, Түүний өмнө дэлгэвэл цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг үгүйсгэх, Түүнийг орхин явах боломжгүй байх болно. Ингэснээр Бурхантай харилцах харилцаа чинь улам ойр дотно, улам хэвийн болж, Бурхантай улам ойр ойрхон ярих болно. Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханы гэрэлд, үгийнх нь удирдамж дор илүү их цагийг өнгөрөөж, зан чанарт чинь бас улам их өөрчлөлт гарч, мэдлэг чинь өдөр өдрөөр нэмэгдэнэ. Бурханы шалгалт гэнэт чам дээр буух өдөр ирэх үед чи Бурханы дэргэд байж чадах төдийгүй Түүнд гэрчлэл хийж чадна. Тэр үед чи Иов болон Петр шиг байна. Бурханд гэрчлэл хийснээрээ Түүнийг үнэхээр хайрлаж, Түүний төлөө баяртайгаар амиа өгнө; чи Бурханы гэрч, Бурханы хайртай нэгэн байх болно. Цэвэршүүлэлт туулсан хайр сул дорой биш, харин хүчтэй байдаг. Бурхан чамайг хэзээ, хэрхэн шалгалт туулуулахаас үл хамааран чи амьдрах, үхэх эсэхээ ч хайхралгүй, Бурханы төлөө бүхнийг дуртайяа хөсөр хаяж, Бурханы төлөө юуг ч баяртайяа тэвчиж чадваас хайр чинь цэвэр ариун, итгэл чинь бодитой байх болно. Тэгсэн цагт л чи үнэхээр Бурханаар хайрлагдсан нэгэн, үнэхээр Бурханаар төгс болгуулсан нэгэн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 508

Хэрвээ хүмүүс Сатаны нөлөөнд орвол Бурханыг хайрлах тэдний хайр үгүй болж, урьдын үзэгдэл, хайр, шийдвэр нь алга болсон байдаг. Хүмүүс Бурханы төлөө зовох учиртай гэж боддог байсан боловч өнөөдөр ингэхийг ичгүүртэй гэж үзэн, ихээхэн гомдол гаргадаг. Энэ бол Сатаны ажил, хүн Сатаны эзэмшил дор орсны шинж юм. Ийм байдалтай тулгарвал чи залбирч, аль болох хурдан үүнийг засах ёстой—энэ нь чамайг Сатаны дайралтаас хамгаална. Гашуун цэвэршүүлэлтийн үеэр хүн Сатаны нөлөөнд хамгийн амархан ордог. Тэгвэл ийм цэвэршүүлэлтийн үеэр чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Чи хүсэл зоригоо дайчилж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, үлдсэн цаг хугацаагаа Түүнд зориулах ёстой. Бурхан чамайг яаж ч цэвэршүүллээ гэсэн, чи Бурханы хүслийг хангахын тулд үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой бөгөөд өөрөө Бурханыг эрж хайж, ярилцахаар эрэлхийлэх ёстой. Ийм үед чи хэдий чинээ идэвхгүй байна, төдий чинээ сөрөг болж, ухарч буцахад улам амархан болно. Чи чиг үүргээ биелүүлэх шаардлагатай үед тэрийгээ сайн биелүүлдэггүй хэдий ч чадах бүхнээ хийж, Бурханыг хайрлах хайраараа л хийдэг; бусад хүмүүс юу хэлэх нь хамаагүй, тэд чамайг сайн хийсэн, муу хийсэн гэх нь хамаагүй, Бурханы өмнөөс үйлдэж байгаа учраас санаа зорилго чинь зөв байдаг бөгөөд чи өөрийгөө зөвтгөдөггүй. Бусад хүн чамайг буруугаар ойлгох үед чи Бурханд залбирч: “Өө Бурхан минь! Бусад хүн намайг тэвчээсэй, надад сайн хандаасай гэж би гуйхгүй, намайг ойлгож, сайшаагаасай ч гэж гуйхгүй. Би зүрх сэтгэлээрээ Таныг хайрлаж чаддаг, сэтгэл минь амгалан, мөс чанар минь сэвгүй байгаасай л гэж гуйж байна. Бусад хүн намайг сайшааж, хүндлээсэй гэж би гуйхгүй; би зүрх сэтгэлээсээ Таныг сэтгэл хангалуун байлгах л гэж чармайж, чадах бүхнээ хийж үүргээ гүйцэтгэдэг; хэдийгээр би мулгуу, тэнэг, муу хэв чанартай, сохор боловч Таныг хайр татам гэдгийг мэднэ, байгаа бүхнээ Танд зориулахад би бэлэн байна” хэмээн хэлж чадна. Чамайг ингэж залбирмагц Бурханыг гэсэн хайр чинь бий болж, зүрх сэтгэл чинь илүү уужирна. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэдэг энэ юм. Туршлагажихын хэрээр чи хоёронтоо бүтэлгүйтэвч, нэгэнтээ амжилт олно, эсвэл таван удаа бүтэлгүйтэвч, хоёр удаа амжилт олно, ийнхүү туршлагажихдаа чи бүтэлгүйтлийн дундаас л Бурханы хайр татам байдлыг олж харж, чамд юу дутагдаж байгааг илрүүлж чадна. Дараагийн удаа ийм нөхцөл байдалд орох үедээ чи өөртөө сэрэмжлүүлж, алхмаа хязгаарлаж, илүү ойр ойрхон залбирах ёстой. Ийм нөхцөл байдалд амжилт олох чадвараа чи аажмаар хөгжүүлнэ. Ингэвэл залбирал чинь үр дүнтэй болжээ. Энэ удаад амжилт олсноо хараад чи дотроо баярлаж, залбирах үедээ Бурханыг мэдрэн, Ариун Сүнс дэргэдээс чинь холдоогүй гэдгийг мэдэрч чадна—тэр үед л Бурхан чиний дотор хэрхэн ажилладгийг чи мэднэ. Ингэж хэрэгжүүлэх нь чамд туршлагажих замыг олж өгнө. Хэрвээ үнэнийг хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс чиний дотор байхгүй байх болно. Харин чи үнэнийг хэрэгжүүлбэл аливаа зүйлтэй тулгарахдаа дотроо шархлах боловч Ариун Сүнс дараа нь чамтай хамт байх бөгөөд залбирах үедээ Бурхан байгааг мэдэрч, Бурханы үгийг хэрэгжүүлэх тэнхээтэй байж, ах эгч нартайгаа ярилцах үед мөс чанарыг чинь шаналгах юу ч байхгүй, амар амгалан санагдаж, ийм маягаар чи хийсэн зүйлээ ил болгож чадна. Бусад хүн юу гэж хэлэх нь хамаагүй, чи Бурхантай хэвийн харилцаатай байж чадах бөгөөд бусдад хязгаарлагдалгүй, бүх зүйлийг даван гарна. Үүгээрээ чи Бурханы үгийн хэрэгжүүлэлт үр дүнтэй байсныг харуулна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 509

Бурханы цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлаж чаддаг. Зүрх сэтгэл дэх шаналал нь тэдний аминд ач тустай бөгөөд Бурханы өмнө тэд улам амар амгалан, Бурхантай харилцах харилцаа нь илүү дотно болж, Бурханы дээдийн дээд хайр, дээдийн дээд авралыг улам сайн харж чаддаг. Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, Иов хэд хэдэн шалгалт туулсан. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн олон зуун удаа цэвэршүүлэлт туулах ёстой; та нар энэ үйл явцыг туулж, энэ алхамд найдаж байж л Бурханы хүслийг хангаж, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгох шилдэг арга юм; цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг гаргаж ирж чадна. Бэрхшээл үгүй бол Бурханыг гэх жинхэнэ хайр хүмүүст дутагддаг; тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлт үнэхээр туулуулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж хаа нэгтээ гадна байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээр чи өөрийн сул тал, хүндрэл бэрхшээлийг олж харж, хэр их дутагдалтай гэдгээ, тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй гэдгээ, дуулгаваргүй байдал чинь хэчнээн их болохоо олж харна. Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг бөгөөд шалгалтын улмаас хүмүүс илүү сайн төгс болгуулж чаддаг.

Амьдралдаа Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, олон хүнд сорилтыг амссан. Энэхүү цэвэршүүлэлт Бурханыг хайрлах дээдийн дээд хайрынх нь суурь, бүхий л амьдралынх нь хамгийн чухал туршлага болсон юм. Тэр дээдийн дээд хайраар Бурханыг хайрлаж чадсан нь нэг талаараа Бурханыг хайрлая гэсэн шийдвэрээс нь болсон; гэхдээ үүнээс ч илүүтэйгээр түүний туулсан цэвэршүүлэлт болон зовлонгоос болсон юм. Энэ зовлон нь Бурханыг хайрлах замд түүний хөтөч болж, хамгийн дурсамжтай зүйл нь болсон билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахдаа цэвэршүүлэлтийн шаналлыг амсахгүй бол хайр нь өө сэвээр дүүрэн, өөрийн дураар хайраа сонгодог; иймэрхүү хайр Сатаны санаагаар дүүрэн байдаг бөгөөд Бурханы хүслийг хангаж огт чаддаггүй. Бурханыг хайрлая гэж шийдэх нь Бурханыг үнэхээр хайрлахтай адилгүй. Сэтгэл дотроо тэд Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахыг л бодож, бодол санаа нь хүний ямар ч санааг агуулаагүй мэт, бүхэлдээ Бурханы төлөө байдаг мэт боловч бодол санааг нь Бурханы өмнө аваачихад Бурхан сайшааж ерөөдөггүй. Хүмүүс бүх үнэнийг бүрэн ойлгож, бүгдийг нь мэдэж авсан үед ч гэсэн үүнийг Бурханыг хайрлаж буйн шинж, энэ хүмүүс Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж болохгүй. Хүмүүс олон үнэнийг ойлголоо ч гэсэн цэвэршүүлэлтийг туулахгүйгээр эдгээр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; цэвэршүүлэлтийн үеэр л хүмүүс эдгээр үнэний бодит утга учрыг ойлгож, тэр үед л эдгээрийн дотоод утга учрыг жинхэнээсээ үнэлж чаддаг. Тэр үед дахин оролдох үедээ тэд үнэнийг зүй зохистойгоор, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чаддаг; тэр үед хүний санаа бодол нь цөөрч, завхрал нь багасаж, сэтгэл хөдлөл нь багасдаг; тэр үед л хэрэгжүүлэлт нь Бурханыг хайрлах хайрын жинхэнэ илэрхийлэл байдаг. Зүгээр нэг амаараа хүлээн зөвшөөрч, оюун санаагаараа хүссэнээр Бурханыг хайрлах үнэний үр дүнд хүрдэггүй, мөн тэр үнэнийг зүгээр нэг ойлгосноор ч хүрч чадахгүй. Хүмүүс төлөөс төлж, цэвэршүүлэлтийн үеэр илүү их гашуун зовлон амсах шаардлагатай бөгөөд тэгсэн цагт л хайр нь ариун болж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 510

Хүний байдал болон Түүнд хандах хүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Өөрийнхөө талаар мэдлэгтэй, бас Өөртөө дуулгавартай болгож, хайрладаг, гэрчлэл хийдэг болгосон. Иймээс хүн Бурханы цэвэршүүлэлт төдийгүй шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, ингэхгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд Түүнийг үнэхээр хайрлаж, Түүнд гэрчлэл хийж хэзээ ч чадахгүй. Бурхан хүнийг зүгээр л өрөөсгөл үр дүнгийн төлөө бус, харин олон талт үр дүнгийн төлөө цэвэршүүлдэг. Ингэж л Бурхан үнэнийг эрж хайх хүсэлтэй хүмүүсийн шийдвэр, хайрыг төгс болгохын тулд тэдэн дээр цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхыг хүсдэг, Бурханыг хүсэмжилдэг хүмүүст ийм цэвэршүүлэлтээс илүү утга учиртай, ач тустай зүйл гэж үгүй. Бурхан бол эцсийн эцэст Бурхан учир Бурханы зан чанарыг хүн мэдэж, ойлгоход амар биш. Эцсийн эцэст Бурхан хүнийх шиг зан чанартай байх боломжгүй учраас Түүний зан чанарыг мэднэ гэдэг хүнд амаргүй байдаг. Үнэн хүнд төрөлхөөс байдаггүй бөгөөд Сатаны завхруулсан хүмүүс үүнийг ойлгоход амаргүй байдаг; хүнд үнэн, үнэнийг хэрэгжүүлэх шийдэмгий зан байдаггүйн дээр зовж, цэвэршүүлэгдэж, шүүгдэхгүй бол шийдэмгий зан нь хэзээ ч төгс болохгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаар улам их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Цэвэршүүлэлт явуулах Бурханы зорилго ийм юм. Хүнд Бурханы хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы дэргэдээс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн ч үг биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, санаа зорилго, хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, бодит сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлх үүргээ гүйцэтгэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 511

Чи Бурханд итгэдэг бол Бурханыг дуулгавартай дагаж, үнэнийг хэрэгжүүлэн бүх үүргээ биелүүлэх ёстой. Үүнээс гадна чи туршлагажих хэрэгтэй зүйлсээ ойлгох ёстой. Чи зөвхөн харьцалт, сахилгажуулалт, шүүлтийг туулж, Бурханд дуртай байж чаддаг мөртөө Бурхан чамайг сахилгажуулж, чамтай харьцаж байгааг мэдэрч чадахгүй л байгаад байх юм бол энэ чинь хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл юм. Магадгүй энэ удаагийн цэвэршүүлэлтэд чи дороо бат зогсож чадах ч энэ чинь бас л хангалтгүй; чи урагш алхсаар байх ёстой. Бурханыг хайрлах хичээл хэзээ ч дуусдаггүй бөгөөд эцэс төгсгөл гэж үгүй. Бурханд итгэх нь туйлын энгийн зүйл гэж хүмүүс үздэг боловч бодитой туршлага олж авмагцаа Бурханд итгэх итгэл нь хүмүүсийн төсөөлдөг шиг хялбар зүйл биш гэдгийг ухамсарладаг. Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллах үед хүн зовдог. Хүний цэвэршүүлэлт их байх тусам түүний Бурханыг хайрлах хайр өсөн нэмэгдэж, Бурханы сүр хүч түүнд илүү ихээр илчлэгдэх болно. Эсрэгээрээ, хүн цэвэршүүлэлт бага хүртэх тусам Бурханыг хайрлах түүний хайр өсөн нэмэгдэх нь багасаж, Бурханы сүр хүч түүнд илчлэгдэх нь ч багасна. Хүний цэвэршүүлэлт, зовлон шаналал их байх тусам, тарчлалыг илүү их туулах тусам, түүний Бурханыг хайрлах хайр улам гүнзгийрч, Бурханд итгэх итгэл нь илүү үнэн бодитой, Бурханы талаарх мэдлэг нь илүү гүн гүнзгий болдог. Цэвэршүүлэгдэх явцдаа ихээхэн зовж, ихээхэн харьцалт, сахилгажуулалт туулсан хүмүүс Бурханыг гүнзгий хайрладаг, Бурханы талаар илүү гүн гүнзгий, нэвтэрхий мэдлэгтэй байдгийг чи туршлагаараа харна. Харин харьцалт туулаагүй хүмүүс өнгөцхөн мэдлэгтэй байдаг бөгөөд тэд “Бурхан үнэхээр сайн, Тэр хүмүүст нигүүлсэл хайрладаг болохоор хүмүүс Түүнд дуртай байдаг” гэж хэлэхээс хэтэрдэггүй. Хүмүүс харьцалт, сахилгажуулалт туулбал Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийн тухай ярих чадвартай болдог. Тиймээс хүнд хийх Бурханы ажил гайхалтай байх тусмаа илүү үнэ цэн, ач холбогдолтой байдаг. Чиний хувьд ухаарахын аргагүй, үзэлтэй чинь нийцэшгүй байх тусмаа Бурханы ажил чамайг илүү их байлдан дагуулж, олж авч, төгс болгож чаддаг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн их билээ! Хэрэв Бурхан хүнийг ийм байдлаар цэвэршүүлээгүй, энэхүү арга барилын дагуу ажиллаагүй бол Түүний ажил үр дүнгүй, ач холбогдолгүй байх байсан. Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгож, олж аваад, эцсийн өдрүүдэд бүрэн төгс болгоно хэмээн урьд өмнө нь яригдаж байсан; үүнд ер бусын ач холбогдол бий. Бурханы та нарын дотор хийдэг ажил агуу байх тусам Бурханыг хайрлах та нарын хайр илүү гүнзгий, ариун байх юм. Бурханы ажил агуу байх тусам хүн Түүний мэргэн ухаанаас төдий чинээ ихийг ухаарч чадах ба Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ гүнзгийрдэг. Эцсийн өдрүүдэд Бурханы удирдлагын төлөвлөгөөний зургаан мянган жил төгсгөл болно. Тийм амархан төгсөж чадах болов уу? Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулмагц Түүний ажил дуусах уу? Ийм хялбар байж болно гэж үү? Хүмүүс үнэхээр ийм л хялбар хэмээн төсөөлдөг боловч Бурханы хийдэг зүйл тийм ч хялбар биш юм. Чи Бурханы ажлын аль ч хэсгийг дурдсан бай хүний хувьд бүгд ойлгохын аргагүй юм. Хэрэв чи үүнийг ухан ойлгож чаддаг байсан бол Бурханы ажил ач холбогдолгүй, үнэ цэнгүй байх байлаа. Бурханы хийсэн ажлыг ойлгохын аргагүй; чиний үзлээс тэс ондоо юм. Чиний үзэлтэй нийцэхгүй байх тусам Бурханы ажил ямар их утга учиртай болох нь илүү их харагддаг; чиний үзэлтэй таардаг байсан бол утга учиргүй байх байлаа. Өнөөдөр чи Бурханы ажил үнэхээр гайхалтай болохыг мэдэрдэг бөгөөд гайхалтай гэдгийг нь мэдрэх тусам Бурхан чамд улам ойлгохын аргагүй санагдаж, Бурханы үйл хэрэг ямар агуу болохыг чи хардаг. Хэрэв Тэр хүнийг байлдан дагуулахын тулд хэдхэн өнгөцхөн, хааш яаш ажил хийгээд л дараа нь юу ч хийгээгүй бол хүн Бурханы ажлын ач холбогдлыг олж харж чадахгүй байх байсан. Одоо чи бага зэргийн цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч энэ нь амийн өсөлтөд чинь асар их ашиг тустай; тиймээс ийм бэрхшээл зовлон туулах нь та нарт нэн чухал шаардлагатай билээ. Өнөөдөр чи багахан цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч дараа нь чи Бурханы үйл хэргийг үнэхээр олж харж чаддаг болж, эцэст нь “Бурханы үйл хэрэг үнэхээр гайхалтай юм аа!” гэж хэлнэ. Энэ нь чиний зүрх сэтгэл дэх үгс байх болно. Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд туулаад (үйлчлэл үзүүлэгчдийг шалгах шалгалт ба гэсгээлтийн цаг үе) зарим хүн эцэст нь “Бурханд итгэх үнэхээр хэцүү!” гэж хэлсэн. Тэд “үнэхээр хэцүү” гэдэг үгийг хэрэглэсэн нь Бурханы үйлдлүүдийг ойлгохын аргагүй, Бурханы ажил маш их ач холбогдол, үнэ цэнтэй бөгөөд хүн Түүний ажлыг эрхэмлэвэл туйлын зохилтой болохыг үнэндээ харуулж байна. Намайг тийм их ажил хийсний дараа чи өчүүхэн ч мэдлэг эзэмшээгүй байвал Миний ажил үнэ цэнтэй хэвээр байж чадах уу? Энэ нь чамайг “Бурханд үйлчлэх үнэхээр хэцүү, Бурханы үйлдлүүд үнэхээр гайхалтай, Бурхан үнэхээр мэргэн ухаантай! Бурхан их хайр татам юм!” гэж хэлэхэд хүргэнэ. Хэрэв туршлагажих үеийг туулсныхаа дараа чи ийм үг хэлж чадаж байвал Бурханы ажлыг олж авсныг чинь энэ нотолж байгаа юм. Нэг өдөр хилийн чанадад сайн мэдээ түгээж байхад чинь хэн нэгэн чамаас “Чиний Бурханд итгэх итгэл хэр байна?” гэж асуувал чи “Бурханы үйлдэл үнэхээр гайхамшигтай!” гэж хэлж чадна. Хүмүүс чиний үг бодит туршлагыг илэрхийлж буйг мэдрэх болно. Энэ л үнэхээр гэрчлэл хийж буй явдал юм. Бурханы ажил мэргэн ухаанаар дүүрэн, Түүний чамд хийсэн ажил чамайг бүрэн үнэмшүүлж, зүрх сэтгэлийг чинь байлдан дагуулсан гэж чи хэлнэ. Чи Түүнийг үргэлж хайрлах болно. Учир нь Тэр хүн төрөлхтний хайрыг хүртэх хангалттай гавьяатай! Хэрэв чи ийм зүйлсийг ярьж чадвал хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадна. Энэ бүгд нь гэрчлэл хийж буй хэрэг юм. Хэрэв чи цангинасан гэрчлэл хийж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөн уйлуулж чадвал энэ нь Бурханд хайртай нэгэн мөн болохыг чинь харуулдаг. Учир нь чи Бурханд хайртайгаа гэрчилж чаддаг, чамаар дамжин Бурханы үйлдэл гэрчлэгдэж чаддаг билээ. Чиний гэрчлэлээр дамжуулан бусад хүн Бурханы ажлыг эрж хайн, туулах болсон бөгөөд ямар ч орчинд туулдаг байсан тэд бат зогсож чадна. Энэ бол гэрчлэл хийх цорын ганц жинхэнэ зам бөгөөд чамаас одоо яг үүнийг л шаарддаг. Бурханы ажил туйлын үнэ цэнтэй бөгөөд хүмүүс үүнийг нандигнах учиртай, Бурхан бол маш эрхэм нандин бөгөөд элбэг дэлбэг болохыг чи олж харах ёстой; Тэр үг хэлж чаддаг төдийгүй бас хүмүүсийг шүүж, зүрх сэтгэлийг нь цэвэршүүлж, тэдэнд баяр баясгалан авчирч, тэднийг олж авч, байлдан дагуулж, төгс болгож чадна. Бурхан ихэд хайр татам гэдгийг чи өөрийн туршлагаас харна. Тэгэхээр чи одоо Бурханыг хэр их хайрладаг вэ? Эдгээр зүйлийг чи үнэхээр зүрх сэтгэлээсээ хэлж чадах уу? Чи энэ үгийг зүрх сэтгэлийнхээ гүнээс илэрхийлж чаддаг болох үедээ л гэрчлэл хийж чаддаг болно. Туршлага чинь энэ түвшинд хүрсэн цагт чи Бурханыг гэрчлэгч байх чадвартай болох бөгөөд шаардлага хангахуйц болсон байна. Чи туршлагаараа энэ түвшинд хүрэхгүй бол болоогүй л байна гэсэн үг. Цэвэршүүлэлтийн явцад хүмүүс сул дорой байдал гаргах нь жирийн үзэгдэл боловч цэвэршүүлэлтийн дараа чи “Бурхан маш ухаалгаар ажилдаг юм байна!” гэж хэлж чадах учиртай. Эдгээр үгийн бодит ойлголтод чи үнэхээр хүрч чадсан бол энэ нь чиний нандигнадаг зүйлс болж, чиний туршлага үнэ цэнтэй болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 512

Одоо чи юуг эрэлхийлэх ёстой вэ? Чи Бурханы ажлыг гэрчлэх чадвартай эсэх, Бурханы гэрчлэл болон илрэл болж чадах эсэх, Бурханаар ашиглуулахад тохирох эсэх—эдгээр нь чиний эрж хайх ёстой зүйлс юм. Бурхан яг хэр их ажил чамд хийсэн бэ? Хэр ихийг чи харж, хэр их нь чамд хүрсэн бэ? Хэр ихийг чи туулж, амссан бэ? Бурхан чамайг туршиж, чамтай харьцаж, чамайг сахилгажуулж байсан эсэхээс үл хамааран Түүний үйлдэл, ажил чам дээр хэрэгжиж ирсэн. Гэвч Бурханд итгэгч бөгөөд Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлэхэд бэлэн хүний хувьд чи бодитой туршлага дээрээ үндэслэн Бурханы ажлыг гэрчилж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа Бурханы үгийг амьдран харуулж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа дамжуулан бусдыг хангаж, Бурханы ажлыг гэрчлэхэд бүхий л амьдралаа зарлагадаж чаддаг уу? Бурханы ажилд гэрчлэл хийхдээ чи туршлага, мэдлэг, төлсөн төлөөсөндөө найдах ёстой. Ингэж байж л Түүний хүслийг гүйцэлдүүлж чадна. Чи Бурханы ажилд гэрчлэл хийдэг хүн мөн үү? Чамд ийм эрмэлзэл бий юу? Хэрэв чи Түүний нэрийг, цаашлаад Түүний ажлыг гэрчилж чаддаг, Өөрийнхөө хүмүүсээс Түүний шаарддаг дүр төрхийг амьдран харуулж чаддаг бол чи Бурханыг гэрчлэгч мөн билээ. Чи Бурханд яг хэрхэн гэрчлэл хийдэг вэ? Бурханы үгийг амьдран харуулахаар эрж хайж, тэмүүлэн, өөрийн үгээр гэрчлэл хийж, хүмүүст Түүний ажлыг мэдүүлж, Түүний үйлдлийг харуулснаараа үүнийг хийдэг. Хэрэв чи энэ бүхнийг үнэхээр эрж хайвал, Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи зөвхөн Бурханаар төгс болгуулж, эцэс төгсгөлд нь ерөөгдөхийн төлөө л эрж хайдаг бол Бурханд итгэх итгэлийн чинь харах өнцөг цэвэр биш байна. Чи, Бурханы үйл хэргийг бодит амьдрал дээр хэрхэн харахыг, чамд хүслээ илчлэх үед нь Түүнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлэх ёстой; Түүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хэрхэн гэрчлэхийг, Тэр яаж чамайг сахилгажуулж, чамтай харьцдагийг хэрхэн гэрчлэхийг эрэлхийлэх ёстой. Энэ бүхэн нь одоо чиний тунгаан бодож байх ёстой зүйл юм. Бурханыг хайрлах хайр чинь гагцхүү төгс болгуулсныхаа дараа Бурханы алдрыг хуваалцаж чаддаг байхын төлөө юм бол энэ нь бас л хангалтгүй бөгөөд Бурханы шаардлагад нийцэж чадахгүй. Чи Бурханы ажилд гэрчлэл хийж, Түүний шаардлагыг хангаж, хүмүүс дээр хийсэн Түүний ажлыг бодитойгоор туулж чаддаг байх хэрэгтэй. Өвчин, нулимс, гунигийн аль нь ч бай чи энэ бүгдийг хэрэгжүүлэлтээрээ туулах ёстой. Эдгээр нь чамайг Бурханыг гэрчилдэг нэгэн болгож төгс болгох учиртай юм. Чи одоо яг юунаас болоод зовж, төгс болгуулахаар эрж хайдаг вэ? Одоогийн зовлон зүдүүр чинь үнэхээр Бурханыг хайрлаж, Түүнийг гэрчлэхийн төлөө байдаг уу? Эсвэл энэ нь махан биеийн ерөөл, хэтийн ирээдүй, хувь заяаны чинь төлөө байдаг уу? Чи бүх санаа зорилго, сэдэл, эрэлхийлдэг зорилгоо залруулах ёстой бөгөөд өөрийн хүсэлд хөтлөгдөж болохгүй. Нэг нь ерөөл хүртэж, эрх мэдлээр ноёрхохын тулд төгс болгуулахыг эрж хайдаг байхад нөгөө нь Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханы ажилд бодитой гэрчлэл хийхийн тулд төгс болгуулахыг эрэлхийлдэг бол энэ хоёр эрэл хайгуулын арга замаас чи алийг нь сонгох байсан бэ? Хэрэв чи эхнийхийг нь сонгосон бол Бурханы стандартад хүрэхэд бас л хэтэрхий хол байх болно. Орчлон ертөнц даяар Миний үйлдлийг ил тод мэдэх болно, орчлон ертөнцөд Би Хаан сууна гэж Би нэгэнтээ хэлсэн. Нөгөөтээгүүр, та нарт даалгасан зүйл бол гадуур явж Бурханы ажилд гэрчлэл хийх болохоос хаад болж, бүхий л орчлон ертөнцөд харагдах биш юм. Бурханы үйл хэргээр сансар болон тэнгэр огторгуйг дүүргүүл. Хүн бүрд үүнийг харуулж, хүлээн зөвшөөрүүл. Эдгээр үгийг Бурханд Өөрт нь хамааруулан хэлсэн бөгөөд хүмүүсийн хийх ёстой зүйл бол Бурханы төлөө гэрчлэл хийх билээ. Бурханы талаар чи одоо хэр ихийг мэддэг вэ? Бурханы талаар чи одоо хэр ихийг гэрчилж чадах вэ? Бурхан хүнийг төгс болгохын зорилго юу вэ? Бурханы хүслийг ойлгомогцоо чи Түүний хүсэлд хэрхэн санаа тавих ёстой вэ? Хэрэв чи төгс болгуулж, амьдран харуулдаг зүйлээрээ Бурханы ажилд гэрчлэл хийхийг хүсэж байгаа бол, чамд ийм хөдөлгөх хүч байгаа бол, юу ч хэтэрхий хэцүү биш. Хүмүүст одоо хэрэгтэй байгаа зүйл бол итгэл юм. Хэрэв чамд ийм хөдөлгөх хүч байгаа бол аливаа сөрөг байдал, идэвхгүй байдал, залхуурал болон махан биеийн үзэл, амьдралын гүн ухаан, тэрслүү зан чанар, сэтгэл хөдлөл гэх мэтээ орхиход хялбар байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 513

Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг тодорхой харж чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд Иовын адилаар Бурханы ажилд итгэх итгэл чамд байх ёстой бөгөөд Бурханыг үгүйсгэх ёсгүй. Хэдийгээр Иов сул дорой байж, төрсөн өдрөө хараасан боловч Ехова хүний амьдрал дахь бүх зүйлийг хайрласан, мөн Ехова бол тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ бодлоо хадгалсан. Туршлагынхаа явцад чи Бурханы үгээр дамжуулан ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл бол товчхондоо тэдний итгэл, Өөрийг нь гэх хайр юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм. Иов энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно. Итгэл үгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй. Чиний олж авахаар найдаж байгаа бүхнийг Бурхан чамд хайрлана. Чамд итгэл байхгүй бол төгс болгуулж чадахгүй бөгөөд чи Бурханы үйлсийг харж чадахгүй, Түүний төгс хүчийг харж бүр ч чадахгүй. Бодитой туршлагаараа Түүний үйлдлийг харна гэсэн итгэл чамд байгаа үед Бурхан чамд харагдаж, Тэр чамайг дотроос чинь гэгээрүүлж, чиглүүлэх болно. Ийм итгэл үгүй бол Бурхан үүнийг хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд найдах найдвараа алдсан бол Түүний ажлыг хэрхэн туулж чадах юм бэ? Тиймээс чамд итгэл байгаа бөгөөд Бурханд эргэлзэх эргэлзээ тээгээгүй үед л, Түүнийг юу ч хийсэн, Түүнд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа үед л туршлагаар чинь дамжуулан Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд тэр цагт л чи Түүний үйлдлийг харж чадна. Энэ бүхэнд бүгдэд нь итгэлээр дамжуулан хүрдэг. Итгэл зөвхөн цэвэршүүлэлтээр дамжин ирдэг бөгөөд цэвэршүүлэлт байхгүй бол итгэл бий болж чадахгүй. “Итгэл” хэмээх энэхүү үг юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь аливаа зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл юм. Бэрхшээл зовлон, цэвэршүүлэлтийн цаг үед хүмүүст итгэл хэрэгтэй бөгөөдитгэлийг цэвэршүүлэлт дагалддаг; цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах боломжгүй. Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайж, Түүний үйлдлийн талаар ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд үүгээрээ чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгээ харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүний талаарх эргэлзээ бий болгодоггүй бол, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол л чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна. Урьд нь чамайг хаан суух болно гэж Бурхан айлдахад чи Түүнийг хайрласан бөгөөд Тэр чамд Өөрийгөө ил тод харуулахад чи Түүнийг эрж хайсан. Гэвч одоо Бурхан нуугдсан, Түүнийг харж чадахгүй, чамд саад тотгор таарсан энэ үед чи одоо Бурханд найдах найдвараа алдах уу? Тэгэхээр чи цаг үргэлж амийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар эрж хайх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг бөгөөд энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр билээ.

Урьд нь хүмүүс амлалтаа өгөхөөр Бурханы өмнө бүгд ирж “Өөр хэн ч Бурханыг хайрладаггүй байсан ч гэсэн би Түүнийг хайрлах ёстой” гэж хэлдэг байсан. Гэвч одоо цэвэршүүлэлт чам дээр ирж, энэ нь чиний үзэлтэй нийцэхгүй болохоор чи Бурханд итгэх итгэлээ алддаг. Энэ жинхэнэ хайр мөн гэж үү? Иовын үйл хэргийн тухай чи олон удаа уншиж байсан байж тэр талаар мартлаа гэж үү? Жинхэнэ хайр итгэл дотроос л хэлбэрээ олдог. Чиний туулдаг цэвэршүүлэлтээр дамжин Бурханыг гэх бодит хайр чинь бий болдог бөгөөд чи итгэлээрээ дамжуулан бодитой туршлагадаа Бурханы хүсэлд санаа тавьж чаддаг ба мөн л итгэлээр дамжуулан махан биеэ хаяж, амийг эрж хайдаг; энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Хэрэв чи үүнийг хийдэг бол Бурханы үйлдлийг харж чаддаг болно, харин чамд итгэл дутагдаж байвал Бурханы үйлдлийг харж, Түүнийг ажлыг туулж чадахгүй. Бурханаар ашиглуулж, төгс болгуулахыг хүсдэг бол зовж зүдрэх хүсэл, итгэл, тэсвэр хатуужил, дуулгавартай байдал, Бурханы ажлыг туулах, Түүний хүслийг ухаж ойлгох, Түүний уй гашуунд санаа тавих чадвар гээд бүгдийг чи эзэмших ёстой. Хүнийг төгс болгох хялбар биш бөгөөд туулсан цэвэршүүлэлт бүр чинь чамаас итгэл, хайр шаарддаг. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсдэг бол замаар ердөө хурдлан урагшлах нь хангалтгүй, Бурханы төлөө ердөө өөрийгөө зарлагадах ч бас хангалтгүй. Бурханаар төгс болгуулдаг хүн болж чадахын тулд чи олон зүйлийг эзэмших ёстой. Зовлон зүдүүртэй тулгарах үедээ чи махан биеийн төлөөх зовнилоо хойш тавьж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа бөхөөж, сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүний зохицуулалтад захирагдаж, Түүний эсрэг гомдол гаргахаасаа илүү махан биеэ хараахад бэлэн байх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хэдийгээр гашуун нулимс унагаж, хайртай эд зүйлээсээ хагацах дургүй байсан ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой. Энэ л жинхэнэ хайр, итгэл билээ. Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан гэсэн бэрхшээл зовлонг эдлэх хүсэл болон жинхэнэ итгэлийн аль алиныг нь чи эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг хаях хүсэл мөн чамд байх ёстой. Чи Бурханы хүслийг хангахын тулд хувийн бэрхшээл зовлонг тэсэж даван, хувийн ашиг сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх хэрэгтэй. Мөн чи зүрх сэтгэлдээ харамслыг мэдэрч чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан, одоо чи харамсаж чадна. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 514

Бурханд үйлчилдэг хүн Түүний төлөө хэрхэн зовохыг л гагцхүү мэддэг байх ёсгүй; түүгээр зогсохгүй Бурханд итгэх нь Бурханы хайрыг эрэлхийлэх зорилготой гэдгийг ойлгох ёстой. Бурхан чамайг зөвхөн цэвэршүүлэх гэж, эсвэл зовоохын төлөө ашигладаггүй, харин чамайг Түүний үйлдлийг мэдэж, хүний амийн жинхэнэ ач холбогдлыг мэдээсэй, тэр тусмаа Бурханд үйлчлэх амар ажил биш гэдгийг мэдээсэй гэсэндээ ашигладаг. Бурханы ажлыг туулах нь нигүүлслийг эдлэх биш, харин Бурханыг хайрлах хайрынхаа төлөө зовох юм. Чи Бурханы нигүүлслийг эдэлдэг юм чинь Түүний гэсгээлтийг ч бас эдлэх ёстой; чи энэ бүхнийг туулах ёстой. Чи Бурханы гэгээрлийг дотроо мэдэрч чадна, Тэр чамтай хэрхэн харьцаж, шүүж байгааг мөн туулж чадна. Ингэснээр чиний туршлага иж бүрэн болно. Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлаа чам дээр хэрэгжүүлсэн. Бурханы үг чамтай харьцсан, түүгээр ч барахгүй мөн чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн. Чамайг сөрөг, сул дорой байх үед Бурхан чиний төлөө санаа зовдог. Энэ бүх ажил нь хүний бүх зүйл Бурханы зохион байгуулалтын дотор байдаг гэдгийг чамд мэдүүлэхийн тулд юм. Бурханд итгэх гэдэг нь зовох, эсвэл Түүний төлөө төрөл бүрийн юм хийх явдал гэж чи бодож болох юм; Бурханд итгэхийн зорилго нь махан бие чинь амар тайван байх, чиний амьдралын бүх зүйл төвөггүй байх, эсвэл бүх зүйлд амгалан, тав тухтай байхын тулд байдаг гэж ч бодож болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх итгэлтэйгээ холбох ёстой зорилго биш юм. Хэрэв чи эдгээр зорилгын төлөө итгэдэг бол харах өнцөг чинь буруу бөгөөд чамайг төгс болгох угаас боломжгүй. Бурханы үйлдэл, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйлс юм. Чи ийм ойлголтоор дамжуулан өөрийн зүрх сэтгэл дэх бүх хувийн хэрэгцээ, найдвар, үзлийг арилгаж болох юм. Эдгээр зүйлийг арилгаж байж л Бурханы шаардсан нөхцөлд нийцэж чадна, үүнийг хийж байж л чи амьтай болж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Бурханд итгэх нь Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулах зорилготой байдаг, ингэснээр Түүний үйлдэл, алдар энэхүү ямар ч үнэ цэнгүй бүлэг хүнээр дамжин илэрч болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв харах өнцөг бөгөөд мөн чиний эрж хайх ёстой зорилт юм. Чи Бурханд итгэх талаар зөв үзэл бодолтой байж, Бурханы үгийг олж авахаар эрж хайх ёстой. Чи Бурханы үгийг идэж, уух хэрэгтэй, үнэнийг амьдран харуулж чаддаг байх ёстой, ялангуяа Түүний бодитой үйл хэрэг, орчлон даяарх гайхамшигтай үйл хэрэг, мөн махбодод хийдэг бодитой ажлыг нь харж чаддаг байх ёстой. Хүмүүс бодитой туршлагаараа дамжуулан Бурхан Өөрийн ажлыг тэдэн дээр яг хэрхэн хийдэг, тэдэнд чиглэсэн Түүний хүсэл юу болохыг үнэлж чадна. Энэ бүгд нь хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанарыг таягдан хаях зорилготой юм. Дотроо байгаа бүх цэвэр бус байдал, зөвт бус байдлыг хаяж, буруу санаа зорилгоо хаяж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгосноор, жинхэнэ итгэлээр л чи Бурханыг үнэхээр хайрлаж чадна. Бурханд итгэх итгэлийнхээ суурин дээр л чи Түүнийг жинхэнээсээ хайрлаж чадна. Бурханд итгэхгүйгээр Түүнийг хайрлаж чадах уу? Чи Бурханд итгэдэг болохоор энэ талаар мунгинаад байж болохгүй. Зарим хүн Бурханд итгэх итгэл тэдэнд ерөөл авчирна гэдгийг харангуутаа эрч хүчээр дүүрэн болдог боловч цэвэршүүлэлтийг эдлэх ёстой гэдгийг харангуутаа бүх эрч хүчээ алддаг. Энэ нь Бурханд итгэх мөн үү? Эцсийн дүнд итгэлдээ чи Бурханы өмнө бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг болох ёстой. Чи Бурханд итгэдэг мөртөө Түүнээс юм нэхсээр байдаг, тавьж чадахгүй шашны олон үзэл, салж чадахгүй хувийн ашиг сонирхол чамд байдаг, махан биеийн ерөөлийг эрж хайсаар байдаг, махан биеийг чинь аварч, сүнсийг чинь аврахыг Бурханаас хүсдэг бол эдгээр нь бүгд харах өнцөг нь буруу хүмүүсийн зан авир юм. Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаггүй, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэггүй, харин махан биеийн ашиг сонирхлын араас л хөөцөлддөг. Та нарын дотор олон хүн шашны итгэл үнэмшлийн ангилалд хамаарах итгэлтэй байдаг; энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл биш юм. Бурханд итгэхийн тулд хүмүүс Түүний төлөө зовоход бэлэн зүрх сэтгэл, өөрийгөө хаях хүсэлтэй байх ёстой. Хүмүүс энэ хоёр нөхцөлийг хангахгүй л бол Бурханд итгэх тэдний итгэл хүчингүй, тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй. Үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг, Бурханы мэдлэгийг эрж хайдаг, амийг эрэлхийлдэг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 515

Цэвэршүүлэлтийн ажлын гол зорилго нь хүмүүсийн итгэлийг төгс болгох юм. Эцэст нь юунд хүрэх вэ гэхээр чи явахыг хүссэн ч явж чадахгүй, зарим хүн үлдсэн өчүүхэн найдвараа алдсан байсан ч гэсэн итгэсээр байж чадна, мөн хүмүүс хэтийн төлөвийнхөө төлөө ямар ч найдвар тээхээ болих юм. Зөвхөн энэ үед л Бурханы цэвэршүүлэлт дуусдаг. Амьдрал, үхлийн хооронд эргэлддэг үе шатанд хүн хүрээгүй л байгаа, тэд үхлийг үзээгүй учраас цэвэршүүлэлтийн явц хараахан дуусаагүй байна. Үйлчлэл үзүүлэгчийн шатанд байсан хүмүүс хүртэл дээд зэргээр цэвэршүүлэгдээгүй. Иов дээд зэргийн цэвэршүүлэлтийг туулсан, түүнд итгэж найдах юу ч байгаагүй. Хүмүүс ямар ч найдваргүй, итгэж найдах юу ч байхгүй болох хүртлээ цэвэршүүлэлтийг туулах ёстой—энэ л жинхэнэ цэвэршүүлэлт билээ. Үйлчлэл үзүүлэгчийн цаг үед зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван байсан бол, Тэр юу ч хийсэн, чиний төлөө гэсэн Түүний хүсэл ямар ч байсан, чи Түүний зохицуулалтыг үргэлж дуулгавартай дагасан бол замын төгсгөлд Бурханы хийсэн бүхнийг чи ойлгох болно. Чи Иовын шалгалтыг туулдаг, мөн нэгэн зэрэг Петрийн шалгалтыг туулдаг. Иовыг турших үед тэр гэрчлэлд зогсож, эцэст нь Ехова түүнд илчлэгдсэн. Гэрчлэлд зогссоны дараа л тэр Бурханы нүүр царайг харах эрхтэй болсон. “Би бузар газар нутгаас нуугдаж, ариун хаанчлалд Өөрийгөө харуулдаг” гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь чи ариун байж, гэрчлэлд зогссон үед л Бурханы нүүр царайг харах нэр хүндтэй болж чадна гэсэн үг юм. Хэрэв чи Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй бол Түүний нүүр царайг харах нэр хүнд чамд байхгүй. Цэвэршүүлэлттэй тулгарахад ухарч няцан, Бурханы эсрэг гомдол гаргаж, ингэснээрээ Түүний төлөө гэрчлэлд зогсож чадалгүй, Сатаны доог тохуу болбол чи Бурханы илрэлтийг олж харахгүй. Хэрэв чи шалгалтын дунд өөрийн махан биеийг харааж, Бурханы эсрэг гомдоллолгүй, гомдоллож, үгээрээ нүгэл үйлдэлгүйгээр өөрийн махан биеийг жигшиж чадсан Иов шиг байвал гэрчлэлд зогсох болно. Цэвэршүүлэлтийг тодорхой хэмжээгээр туулсан ч Иов шиг хэвээр байж, Бурханы өмнө бүрэн дуулгавартай байж, Түүнээс өөр зүйл шаардахгүй, бас өөрийн үзэлгүй байж чадах аваас Бурхан чамд харагдана. Одоо чамд Бурхан харагддаггүйн учир нь чамд маш олон өөрийн гэсэн үзэл, хувийн алагчлал, хувиа хичээсэн бодол, хувийн шаардлага, махан биеийн ашиг сонирхол байдаг бөгөөд чи Түүний царай төрхийг харахад тэнцэхгүй. Хэрэв чи Бурханыг хардаг байсан бол өөрийн үзлээр Түүнийг хэмжинэ, ингэснээрээ чи Түүнийг загалмайд цовдлох байсан. Чиний үзэлтэй нийцэхгүй олон зүйл чамд тохиолддог боловч чи тэдгээрийг хойш тавьж, тэдгээр зүйлээс Бурханы үйлдлийн талаар мэдлэг олж авч чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дунд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ илчилдэг бол энэ нь гэрчлэлд зогсох билээ. Гэр чинь амар тайван, махан биеийн тав тухад чи дуртай, хэн ч чамайг хяхан хавчихгүй, чуулган дахь ах эгч нар чинь чамайг дуулгавартай дагадаг бол чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадах уу? Ийм нөхцөл байдал чамайг цэвэршүүлж чадах уу? Цэвэршүүлэлтээр л дамжуулан Бурханыг гэх хайраа харуулж чадна, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл тохиолдсоноор л чи төгс болгуулж чадна. Олон эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр, мөн Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, мэхлэлт гээд бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны дургүй хүрмээр царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялган таних, Сатаныг үзэн ядаж, хаях чадварыг чинь төгс болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 516

Чиний бүтэлгүйтэл, сул дорой байдлын олон туршлага, сөрөг байдалтай байх үеийг бүгдийг нь Бурханы шалгалт гэж хэлж болно. Учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйл, үйл явдал Түүний гарт байдаг. Чиний бүтэлгүйтэх эсэх эсвэл чиний сул дорой байж, бүдрэх эсэх нь бүгд Бурханаас шалтгаалах бөгөөд Бурханы гарт байдаг. Бурханы харах өнцгөөс энэ бол чиний шалгалт, хэрэв чи үүнийг таньж чадахгүй бол энэ нь уруу таталт болох болно. Хүмүүсийн таних ёстой хоёр төрлийн байдал байдаг: Нэг нь Ариун Сүнснээс ирдэг ба нөгөөгийнх нь магадлалтай эх үүсвэр нь Сатан юм. Нэг нь, Ариун Сүнс чамайг гэрэлтүүлснээр чамд өөрийгөө мэдэх, өөрийгөө жигших, өөртөө харамсах сэтгэл төрж, Бурханыг үнэхээр хайрлах, Түүнийг сэтгэл хангалуун байлгахад зүрх сэтгэлээ зориулах боломж олгодог байр байдал юм. Нөгөө нь чи өөрийгөө мэддэг боловч, сөрөг, сул дорой байдаг байр байдал юм. Энэ байдлыг Бурханы цэвэршүүлэлт, мөн Сатаны уруу таталт ч гэж хэлж болно. Хэрэв чи үүнийг чамайг аврах Бурханы аврал гэж танивал, мөн одоо Түүнд гүнээ өртэй гэдгээ мэдэрвэл, хэрэв одоогоос эхлэн Түүний ачийг хариулахаар хичээж, цаашид ийм доройтолд унахаа боливол, Түүний үгийг идэж, уухад хүчин чармайлт гаргавал, өөрийгөө үргэлж дутуу байна гэж үзэж, хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлтэй байвал энэ нь Бурханы шалгалт юм. Зовлон зүдүүр дуусаж, чи дахин нэгэнтээ урагшлах үед Бурхан чамайг хөтөлж, гэрэлтүүлж, гэгээрүүлж, тэжээн тэтгэсээр байх болно. Харин чи үүнийг танихгүй, сөрөг байж, өөрийгөө зүгээр л цөхрөлд оруулж, ийм байдлаар бодвол Сатаны уруу таталт чам дээр ирсэн байх болно. Иов шалгалт туулах үед Бурхан, Сатан хоёр хоорондоо мөрий тавьж байсан бөгөөд Иовыг зовоохыг Бурхан Сатанд зөвшөөрсөн. Хэдийгээр энэ нь Бурханы Иовыг шалгах шалгалт байсан ч гэсэн үнэн хэрэгтээ Сатан түүн дээр ирсэн. Сатаны хувьд тэр Иовыг уруу татаж байсан боловч Иов Бурханы талд байсан. Тийм байгаагүй бол Иов уруу таталтад орох байсан. Хүмүүс уруу таталтад ормогцоо аюулд ордог. Цэвэршүүлэлт туулахыг Бурханы шалгалт гэж хэлж болох боловч хэрэв чи сайн байдалтай биш бол үүнийг Сатаны уруу таталт гэж хэлж болно. Үзэгдэл чамд тодорхой биш бол Сатан чамайг буруутгаж, үзэгдлийг чинь тодорхойгүй болгоно. Чи өөрөө ч мэдэлгүй уруу таталтад автана.

Чи Бурханы ажлыг туулахгүй бол хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Туршлагаараа чи мөн жижиг зүйлс рүү орох ёстой. Жишээ нь ямар зүйлс чамайг үзэл болон хэт их сэдэлтэй болгоход хүргэдэг, ямар төрлийн тохирох хэрэгжүүлэлтээр эдгээр асуудалд хандах ёстой болдог вэ? Хэрэв чи Бурханы ажлыг туулж чаддаг бол энэ нь чамд биеийн хэмжээ байна гэсэн үг юм. Хэрэв чамд эрч хүч байгаа юм шиг л харагддаг бол энэ нь жинхэнэ биеийн хэмжээ биш бөгөөд чи баттай зогсож огт чадахгүй байх болно. Чи Бурханы ажлыг туулж чаддаг, үүнийг хэзээ ч хаана ч туулж, тунгаан бодож чаддаг, хоньчдыг орхиж, Бурханыг түшиж бие даан амьдарч чаддаг, Бурханы бодит үйлдлийг харж чаддаг болсон цагт л Бурханы хүсэл биелэх болно. Яг одоо ихэнх хүн хэрхэн туршлагажихаа мэддэггүй бөгөөд тэд асуудалтай тулгарах үедээ хэрхэн зохицуулахаа мэддэггүй; тэд Бурханы ажлыг туулах чадваргүй, сүнслэг амьдралаар амьдарч чаддаггүй. Чи Бурханы үгийг авч, бодитой амьдралдаа хэрэгжүүлэх ёстой.

Заримдаа Бурхан чамд тодорхой нэг төрлийн мэдрэмжийг буюу дотоод баяр жаргал болон Бурханд ойр байдлаа алдахад хүргэж, харанхуйд живүүлдэг тийм мэдрэмжийг өгдөг. Энэ бол цэвэршүүлэлтийн нэг төрөл юм. Чи аливаа зүйлийг хийх болгондоо бүтэлгүйтэх юм уу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт юм. Заримдаа чамайг Бурханд дуулгаваргүй, тэрслүү зүйл хийхэд хэн ч мэдэхгүй байж болох боловч Бурхан мэддэг. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй, сахилгажуулах болно. Ариун Сүнсний ажил маш нарийн байдаг. Тэр хүмүүсийн үг үйлдэл, үйл хөдлөл, бодол санаа бүрийг сайтар ажиглаж, ингэснээр хүмүүс эдгээр зүйлийн талаар дотоод мэдлэг ойлголт олж авдаг. Чи ямар нэг зүйлийг хийгээд бүтэлгүй болж, дахин хийгээд бас л бүтэлгүйтдэг, аажмаар чи Ариун Сүнсний ажлыг ойлгож авах болно. Олон удаагийн сахилгажуулалтаар дамжуулан чи Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд юу хийх ёстой, Түүний хүсэлд юу нийцдэггүйг мэдэх болно. Эцэст нь чамайг дотроос чинь чиглүүлэх Ариун Сүнсний удирдамжид чи зөв хариу өгөх болно. Заримдаа чи тэрслүү байх бөгөөд Бурхан чамайг дотроос чинь зэмлэх болно. Энэ бүхэн Бурханы сахилгажуулалтаас ирдэг. Хэрэв чи Бурханы үгийг нандигнадаггүй бол, Түүний ажилд хайнга хандвал Тэр чамайг хайхрахаа болино. Бурханы үгийг хэдий чинээ нухацтай авч үзнэ, Тэр чамайг төдий чинээ гэгээрүүлэх болно. Яг одоо чуулганд будилж, төөрөлдсөн итгэлтэй зарим хүн байгаа бөгөөд тэд маш олон зохисгүй зүйл хийж, сахилга батгүй үйлдэл гаргадаг учраас Ариун Сүнсний ажлыг тэднээс тодорхой харах боломжгүй байдаг. Зарим хүн мөнгө олохын тулд үүргээ умартаж, сахилгажуулагдалгүйгээр гарч бизнес хийдэг; ийм хүн илүү их аюулд ордог. Одоогоор тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй төдийгүй ирээдүйд ч тэднийг төгс болгоход хэцүү байх болно. Олон хүнээс Ариун Сүнсний ажил, Бурханы сахилгажуулалтыг харах боломжгүй байдаг. Тэд бол Бурханы хүслийн талаар тодорхой ойлгоогүй, Түүний ажлыг мэддэггүй хүмүүс юм. Цэвэршүүлэлтийн дунд бат бөх зогсож чаддаг, Бурхан юу ч хийсэн Түүнийг дагадаг, ядаж л явахгүй байж чаддаг эсвэл Петрийн хүрсэн зүйлийн 0,1%-д нь хүрч чаддаг хүмүүс дажгүй явж байгаа боловч Бурханы тэднийг ашиглах тухайд гэвэл тэдэнд ямар ч үнэ цэн байхгүй. Олон хүн юмыг хурдан ойлгож, Бурханыг үнэхээр хайрлаж, Петрийн түвшнийг давж чаддаг бөгөөд Бурхан төгс болгох ажлаа тэдэн дээр хийдэг. Ийм хүмүүст сахилгажуулалт, гэгээрэл ирдэг бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэхгүй ямар нэг зүйл тэдэнд байвал тэд даруйхан хаяж чаддаг. Ийм хүмүүс бол алт, мөнгө, үнэт чулуунууд бөгөөд тэдний үнэ цэн хамгийн өндөр! Бурхан олон төрлийн ажил хийсэн боловч чи элс, чулуу мэт хэвээр байх юм бол ямар ч үнэ цэнгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 517

Агуу улаан лууны улс оронд хийсэн Бурханы ажил гайхамшигтай бөгөөд ойлгохын аргагүй билээ. Тэр нэг бүлэг хүнийг төгс болгож, бусдыг нь таягдан хаях болно, учир нь чуулганд бүхий л төрлийн хүн байдаг—үнэнийг хайрладаг хүмүүс байна, хайрладаггүй хүмүүс байна; Бурханы ажлыг туулдаг хүмүүс байна, туулдаггүй хүмүүс байна; үүргээ биелүүлдэг хүмүүс байна, биелүүлдэггүй хүмүүс байна; Бурханыг гэрчилдэг хүмүүс байна, гэрчилдэггүй хүмүүс байна, мөн тэдгээрийн тодорхой хэсэг нь үл итгэгчид, ёрын муу хүмүүс бөгөөд тэднийг гарцаагүй таягдан хаях болно. Хэрэв чи Бурханы ажлыг тодорхой мэддэггүй бол сөрөг байх болно; учир нь хүмүүсийн цөөнхөөс л Бурханы ажлыг харж болно. Энэ цаг үед хэн Бурханыг үнэхээр хайрладаг, хэн хайрладаггүй нь тодорхой болох болно. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүст Ариун Сүнсний ажил байдаг байхад Түүнийг үнэхээр хайрладаггүй хүмүүс Түүний ажлын алхам бүрийн явцад илчлэгдэх болно. Тэд таягдан хаягдах объект болох болно. Байлдан дагуулалтын ажлын явцад эдгээр хүн илчлэгдэх бөгөөд тэд бол төгс болгуулах үнэ цэнгүй хүмүүс билээ. Төгс болгуулсан хүмүүс бүгд Бурханаар авхуулсан бөгөөд Петрийн хайрладаг байсан шиг Бурханыг хайрлах чадвартай байдаг. Байлдан дагуулагдсан хүмүүст өөрөө үүссэн хайр биш харин идэвхгүй хайр л байдаг бөгөөд тэд албадлагаар Бурханыг хайрладаг. Өөрөө үүсдэг хайр нь бодит туршлагаар олж авсан ойлголтоор дамжин бий болдог. Энэ хайр хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, сайн дураараа Бурханы төлөө зүтгэхэд хүргэдэг; Бурханы үг тэдний үндэс суурь болж, тэд Бурханы төлөө зовж зүдэрч чаддаг. Мэдээж эдгээр нь Бурханаар төгс болгуулсан хүнд байдаг зүйлс юм. Хэрэв чи байлдан дагуулагдахыг л эрэлхийлдэг бол Бурханы төлөө гэрчлэл хийж чадахгүй; Бурхан хүмүүсийг байлдан дагуулах замаар л авралын зорилгодоо хүрдэг бол үйлчлэл үзүүлэгчдийн алхам ажлыг дуусгах байсан. Гэхдээ Бурханы эцсийн зорилго нь хүмүүсийг байлдан дагуулах биш, харин хүмүүсийг төгс болгох юм. Тиймээс энэ үе шатыг байлдан дагуулалтын ажил гэж хэлэхийн оронд төгс болгох, таягдан хаях ажил гэж хэл. Зарим хүн бүрэн байлдан дагуулагдаагүй бөгөөд тэднийг байлдан дагуулах явцад бүлэг хүн төгс болох болно. Энэ хоёр хэсэг ажлыг нэгэн зэрэг хэрэгжүүлдэг. Ийм урт хугацааны ажлын туршид хүртэл хүмүүс орхиж яваагүй бөгөөд энэ нь байлдан дагуулалт зорилгодоо хүрсэн гэдгийг харуулдаг—энэ бол байлдан дагуулагдсаны баримт юм. Цэвэршүүлэлт нь байлдан дагуулагдахын төлөө биш, харин төгс болгуулахын төлөө байдаг. Цэвэршүүлэлтгүйгээр хүмүүсийг төгс болгох боломжгүй. Тиймээс цэвэршүүлэлт үнэхээр үнэ цэнтэй! Өнөөдөр нэг бүлэг хүмүүс төгс болгуулж, авхуулагдаж байна. Өмнө нь дурдагдсан арван ерөөл нь бүгд төгс болгуулсан хүмүүст чиглэсэн юм. Газар дээрх дүр төрхөө өөрчлөх тухай зүйл нь бүгд төгс болгуулсан хүмүүст чиглэдэг. Төгс болгуулаагүй хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авах шаардлага хангадаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 518

Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд өнөөдөр бие махбодтой болсон Бурхан ажлаа Өөрийн биеэр хийж байгаа эрин үе бол Бурханыг мэдэх нэн сайн цаг үе юм. Бурханыг сэтгэл хангалуун байлгах нь Бурханы хүслийг ойлгосны үндсэн дээр хийдэг зүйл бөгөөд Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханы талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Бурханы талаарх энэхүү мэдлэг нь Бурханд итгэдэг нэгэнд байх ёстой үзэгдэл юм; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс билээ. Энэхүү мэдлэг байхгүй бол хүний Бурханд итгэх итгэл тодорхойгүй байдалд, хоосон онол дунд орших байсан. Ийм хүмүүс Бурханыг дагахыг шийдсэн ч гэсэн юу ч олж авахгүй. Энэхүү урсгалд юу ч олж аваагүй бүх хүн таягдуулах хүмүүс юм. Тэд бүгдээрээ сорон мөлжигчид мөн. Бурханы ажлын аль ч үе шатыг туулсан бай, чамайг агуу үзэгдэл дагалдах ёстой. Эс бөгөөс, шинэ ажлын алхам бүрийг хүлээн авах нь чиний хувьд хэцүү байх байсан. Учир нь Бурханы шинэ ажил хүний төсөөлөх чадвараас хэтэрсэн, хүний сэтгэхүйн хязгаараас давсан байдаг. Иймээс хариулах хоньчингүйгээр, үзэгдлийн тухай нөхөрлөх хоньчингүйгээр хүн энэ шинэ ажлыг хүлээн авч чадахгүй. Хэрвээ хүн үзэгдлийг хүлээн авч чадахгүй бол Бурханы шинэ ажлыг хүлээн авч чадахгүй. Хэрвээ хүн Бурханы шинэ ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол Бурханы хүслийг ойлгож чадахгүй. Иймээс Бурханы талаарх түүний мэдлэг ямар ч ач холбогдолгүй байх болно. Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл, Бурханы хүслийг ойлгох ёстой. Зөвхөн ингэж л Бурханы үгийг үнэн зөв, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чадна. Энэ бол үнэнийг эрж хайдаг хүн бүрд байх ёстой зүйл, бас Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүрийн туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэж авах үйл явц нь Бурханыг мэдэж авах, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэж авах үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх гэдэг нь бие махбодтой болсон Бурханы хүн чанарыг мэдэхийг хэлэхээр үл барам, Бурханы үг болон ажлыг мэдэхийг хэлдэг. Бурханы үгээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож авч, Бурханы ажлаас Бурханы зан чанарыг, Бурхан юу болохыг мэдэж авдаг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх энэхүү анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэж авах, Бурханы ажлыг мэдэрч туулах үйл явц билээ. Хэрвээ чи Бурханыг мэдэж авахын тулд биш, харин Бурханд итгэхийн тулд л итгэдэг бол итгэлд чинь ямар ч бодит байдал байхгүй бөгөөд итгэл чинь ариун болж чадахгүй гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэрвээ Бурханы ажлыг туулах үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж авбал зан чанар нь аажмаар өөрчлөгдөж итгэл нь улам бүр жинхэнэ болно. Ингэж Бурханд итгэх итгэлдээ амжилт олохдоо хүн Бурханыг бүрэн олж авсан байх болно. Ажлаа Өөрийн биеэр хийхийн тулд Бурхан хоёр дахь удаагаа махбод болох гэж асар их хүчин чармайлт гаргасны шалтгаан нь хүнд Өөрийгөө мэдүүлж, Өөрийгөө харуулахад оршиж байсан. Бурханыг мэдэха гэдэг нь Бурханы ажлын төгсгөлд хүрэх эцсийн үр дүн юм. Хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы сүүлчийн шаардлага энэ билээ. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг. Хүнийг Өөр лүүгээ эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргүүлэхийн төлөө Тэр энэ ажлыг хийдэг. Хүн Бурханыг мэдэж байж л Бурханыг хайрлаж эхэлдэг бөгөөд Бурханыг хайрлахын тулд Түүнийг мэдэх ёстой. Хүн хэрхэн эрж хайх эсвэл юу олж авахаар эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож чадна. Бурханыг мэдэж байж л хүн Бурханд жинхэнээсээ итгэж, мөн Бурханыг мэдэж байж л Түүнийг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж хэзээ ч чадахгүй. Бурханыг мэдэх гэдэгт Бурханы зан чанарыг мэдэх, Түүний хүслийг ойлгох, Тэр юу болохыг мэдэх багтдаг. Гэхдээ хүн аль ч талыг нь мэдэж авсан бай, аль аль нь төлөөс төлөхийг, дуулгавартай байх хүслийг хүнээс шаарддаг. Үүнгүйгээр хэн ч эцсээ хүртэл дуулгавартай дагаж чадахгүй. Бурханы ажил хүний үзлээс хэтэрхий хол. Бурханы зан чанар, Бурхан юу болохыг мэдэхэд хүнд хэтэрхий хэцүү бөгөөд Бурханы хэлдэг, хийдэг бүхэн хүнд хэтэрхий ойлгохын аргагүй байдаг. Хэрвээ хүн Бурханыг дагахыг хүсдэг ч Түүнд дуулгавартай байх хүсэлгүй бол тэр юу ч олж авахгүй. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл, хүнд ойлгомжгүй, хүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзлийг засахад хүндрэл учруулах маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарсан болохоор Тэр ажлаа хэзээ ч зогсоогоогүй. Харин ч Тэр үргэлжлүүлэн ажиллаж, ярьж, асар олон тооны “дайчин” унаж байсан ч ажлаа хийсээр, Өөрийнх нь шинэ ажилд захирагдах хүсэлтэй бүлэг хүмүүсийг ээлж дараалан тасралтгүй сонгосоор байдаг. Унасан тэр “баатруудыг” Тэр өрөвддөггүй, харин ч Өөрийнх нь шинэ ажил, үгийг хүлээн авдаг хүмүүсийг нандигнадаг. Гэхдээ юуны төлөө Тэр ингэж алхам алхмаар ажилладаг вэ? Тэр яагаад үргэлж нэг хэсэг хүнийг таягдан хаяж, нөгөөг нь сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга барил хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго бол хүнд Өөрийгөө мэдүүлж, тэгснээрээ Өөрөөр нь авхуулах боломжийг хүнд олгох явдал юм. Түүний ажлын зарчим нь өнөөдөр Түүний хийдэг ажлыг эсэргүүцдэг мөртөө өнгөрсөн үед хийсэн ажилд нь захирагддаг хүмүүс дээр ажиллах бус, харин өнөөдөр Өөрийнх нь хийдэг ажилд захирагдах чадвартай хүмүүс дээр ажиллах явдал билээ. Түүний маш олон хүнийг таягдан хаясаар ирсний шалтгаан нь энэ юм.

Бурханыг мэдэж авах сургамжийг ганц хоёрхон өдрийн дотор авч чадахгүй: Хүн туршлагажиж, зовлон туулж, жинхэнээсээ захирагддаг болох ёстой. Юуны өмнө Бурханы ажил болон үгээс эхэл. Бурханы тухай мэдлэгт юу багтдаг, энэ мэдлэгт хэрхэн хүрэх болон туршлагаараа Бурханыг яаж харахыг чи ойлгох шаардлагатай. Бурханыг хараахан мэдэхгүй байхдаа хүн бүрийн хийх ёстой зүйл нь энэ юм. Бурханы ажил, үгийг хэн ч нэг дор ухаарч чадахгүй бөгөөд хэн ч Бурханы талаарх бүрэн дүүрэн мэдлэгт богинохон хугацаанд хүрч чадахгүй. Үүнд шаардлагатай туршлагажих арга барил байдаг агаад үүнгүйгээр хэн ч Бурханыг мэдэж, Бурханыг чин сэтгэлээсээ дагаж чадахгүй. Бурхан хэдий чинээ их ажил хийнэ, хүн Түүнийг төдий чинээ их мэдэж авдаг. Бурханы ажил хүний үзэлтэй зөрчилдөх тусам, Түүний талаарх хүний мэдлэг төдий чинээ шинэчлэгдэж, гүнзгийрч байдаг. Хэрвээ Бурханы ажил үүрд нэгэн хэвийн, өөрчлөгдөхгүй хэвээр байдаг байсан бол Түүний талаарх хүний мэдлэг их биш байх байсан. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед Бурхан юу хийсэн, Хаанчлалын эрин үед Тэр юу хийдэг гээд эдгээр үзэгдлийн талаар та нар тов тодорхой мэдэх ёстой. Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “Бурханыг мэдэх ажил” гэж байдаг.


Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 519

Хүн Бурханы ажлыг туулж, өөрийгөө мэдэж авч, завхарсан зан чанараасаа ангижирч, амийн өсөлтийг эрж хайх нь бүгд Бурханыг мэдэхийн төлөө байдаг. Хэрвээ чи зөвхөн өөрийгөө мэдэж, завхарсан зан чанартайгаа харьцахыг л хичээдэг атлаа Бурхан хүн дээр ямар ажил хийдэг, Түүний аврал хэр агуу болох, хэрхэн Бурханы ажлыг туулж, Бурханы үйл хэргийг нүдээр харах тухай ямар ч мэдлэггүй бол туршлага чинь ямар ч утгагүй. Үнэнийг хэрэгжүүлж, тэвчиж чаддаг л бол амь нь төлөвшсөн байгаа гэж чи бодож байвал амийн жинхэнэ утга учрыг эсвэл хүнийг төгс болгох Бурханы зорилгыг бас л ухаараагүй байна гэсэн үг юм. Нэг л өдөр чи шашны чуулгануудад, Гэмшлийн Чуулган юм уу Амийн Чуулганы гишүүдийн дунд ороод, залбирал нь “үзэгдлийг” агуулдаг, амийг эрж хайхдаа үгээр замчлуулж, сэтгэл нь хөдөлдөг үнэн сүсэгт олон хүнтэй таарах болно. Түүнчлэн, олон хэрэг явдал дээр тэд тэвчиж, өөрсдийгөө хойш тавьж, махан биедээ захирагдахгүй байж чаддаг. Тэр үед чи ялгааг нь хэлж чадахгүй: Тэдний хийдэг бүхнийг зөв, амийн төрөлхийн илэрхийлэл гэж чи бодно, харин тэдний итгэдэг нэр буруу байдаг нь хэчнээн харамсалтай билээ. Тийм үзэл бодол мунхаг биш гэж үү? Олон хүнд амь байдаггүй гэж яагаад хэлдэг вэ? Учир нь тэд Бурханыг мэддэггүй болохоор зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, тэдэнд амь байхгүй гэж хэлдэг. Хэрвээ Бурханд итгэх итгэл чинь тодорхой түвшинд хүрч, Бурханы үйл хэрэг, Бурханы бодит байдал, Бурханы ажлын үе шат бүрийг бүрэн дүүрэн мэдэх чадвартай болсон бол чи үнэнийг эзэмшсэн байна. Хэрвээ чи Бурханы ажил болон зан чанарыг мэддэггүй бол туршлагад чинь ямар нэг зүйл дутуу л байна. Есүс ажлынхаа тэр үе шатыг хэрхэн хэрэгжүүлсэн, энэ үе шат хэрхэн хэрэгжиж байгаа, Нигүүлслийн эрин үед Бурхан ажлаа хэрхэн хийсэн, ямар ажил хийгдсэн, энэ үе шатанд ямар ажил хийгдэж байгаа гээд эдгээр зүйлийн талаар чи нэгд нэгэнгүй мэдэхгүй бол хэзээ ч итгэлтэй байж чадахгүй, үргэлж тээнэгэлзэх болно. Хэсэг хугацаанд туршлагажсаны дараа чи Бурханы хийсэн ажлыг, Түүний ажлын алхам бүрийг мэдэж чадвал, мөн Бурхан үгээ хэлж байгаагийн зорилго, Түүний хэлсэн ийм их үг яагаад биелээгүй тухай бүрэн дүүрэн мэдлэг олж авсан бол сэтгэлийн түгшүүр, цэвэршүүлэлтээс ангид байж, түдгэлзэлгүйгээр, зоригтойгоор өмнөх замаа даган явж чадна. Бурхан Өөрийн ажлаас үлэмж ихийг нь ямар аргаар биелүүлдгийг та нар харах ёстой. Тэр Өөрийн хэлдэг үгийг ашиглан, олон янзын үгээр дамжуулан хүнийг цэвэршүүлж, хүний үзлийг өөрчилдөг. Та нарын амссан бүх зовлон, туулсан бүх цэвэршүүлэлт, дотроо хүлээн авсан харьцалт, туулсан гэгээрэл бүхэн Бурханы хэлсэн үгээр дамжин биелсэн юм. Юунаас болж хүн Бурханыг дагадаг вэ? Бурханы үгээс болж! Бурханы үг туйлын нууцлагаас гадна хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж, сэтгэлийнх нь гүн дэх зүйлсийг илчилж, өнгөрсөнд болсон зүйлсийг хүнд мэдүүлж, ирээдүйд болох зүйлсийг тодорхой харах боломж олгож чаддаг. Иймээс Бурханы үгээс болж хүн зовлон туулж, мөн Бурханы үгээс болж төгс болгуулдаг: Энэ үед л хүн Бурханыг дагадаг. Энэ үе шатанд хүний хийх ёстой зүйл бол Бурханы үгийг хүлээн авах явдал бөгөөд төгс болгуулах ч бай, цэвэршүүлэлт амсах ч бай, гол түлхүүр нь Бурханы үг билээ. Энэ бол Бурханы ажил, бас өнөөдөр хүний мэдвэл зохих үзэгдэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

Өмнөх: Амийн оролт 3

Дараах: Амийн оролт 5

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих