Амийн оролт 5

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 520

Есүсийг дагах хугацаанд Петрт Есүсийн талаар олон санаа бодол төрсөн бөгөөд Түүнийг үргэлж өөрийн өнцгөөс шүүдэг байв. Петр Сүнсний талаар тодорхой түвшний ойлголттой байсан хэдий ч түүний ойлголт зарим талаар тодорхой бус байсан тул тэрээр: “Би тэнгэрлэг Эцэгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Ариун Сүнсний сонгосон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой” гэж хэлсэн юм. Тэрээр Есүсийн хийсэн зүйлсийг ойлгоогүй, тэдгээрийг тодорхой мэдээгүй. Есүсийг хэсэг хугацаанд дагасныхаа дараа тэр Есүсийн хэлсэн, хийсэн зүйлийг болон Есүсийг Өөрийг нь сонирхож эхэлсэн. Есүс хайр, хүндэтгэлийн аль алиныг төрүүлж буйг тэр мэдэрсэн; тэр Түүнтэй холбогдож, Түүний дэргэд байх дуртай байсан бөгөөд Есүсийн үгийг сонсох нь түүнд хангалт, тусламж үзүүлсэн юм. Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын бүх зүйлийг буюу үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг нь ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол эгэл хүмүүстэй адилгүй гэх гүн гүнзгий ойлголтыг олж авчээ. Хэдийгээр Есүсийн гадаад төрх дэндүү хэвийн байсан ч Тэрээр хүнийг гэх хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн, эсвэл хэлсэн бүхэн нь бусдад асар их тус дэм болсон бөгөөд Петр өмнө нь хэзээ ч хараагүй, өөрт нь ч бас байгаагүй зүйлсийг Есүсээс харж, олж авсан. Хэдийгээр Есүст асар том бие бялдар ч, ер бусын хүн чанар ч байхгүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл бус байдал байдаг гэж Петр харсан юм. Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан хэдий ч Есүс өрөөл бусдаас өөрөөр үйлддэгийг харсан, учир нь Түүний хийсэн зүйлс хэвийн хүмүүсийн хийдгээс тун өөр байсан билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр гэдгийг бас харжээ. Есүс үргэлж тууштай үйлддэг, хэзээ ч яардаггүй, аливааг хэзээ ч дэгсдүүлдэггүй, эсвэл дарж хэлдэггүй, харин хэвийн агаад биширмээр зан араншинг харуулан амьдардаг байлаа. Ярихдаа Есүс илэн далангүй, нигүүлсэнгүй ярьж, үргэлж хөгжилтэй атлаа амарлингуй байдлаар ярилцдаг байсан ч Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй юм. Есүс заримдаа үг дуу цөөтэй байх мөртөө бусад үед зогсоо чөлөөгүй ярьж байхыг Петр харсан. Заримдаа Тэр маш их баярласандаа наадан тоглож, дэвэн дэгдэх тагтаа мэт харагддаг байсан ч зарим үед маш их гунигласандаа юу ч ярилгүй, орь гунигт автан, хал үзэж, хашир суусан эх хүн шиг байдаг байв. Заримдаа Тэр дайснаа устгахаар давшиж буй баатарлаг цэрэг шиг уур хилэнгээр дүүрэн байдаг ба заримдаа бүр архирч буй арслантай төстэй байдаг байлаа. Заримдаа Тэр баярлан инээж, бусад үед нь залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлаж байснаас үл хамааран, Петр Түүнийг хязгааргүй хайрлаж, хүндлэх болжээ. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Есүсийн уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, уур хилэн нь түүнийг айлгаж, харин өршөөл, уучлал, хүмүүст тавьдаг хатуу чанд шаардлага нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн тэмүүлэх эрмэлзлийг нь бий болгожээ. Мэдээж, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 521

Петрийн туршлага оргилдоо хүрч, түүний бие бараг бүхэлдээ тамирдсан ч Есүс дотроос нь зоригжуулсаар байлаа. Тэгээд Есүс нэг удаа Петрт үзэгджээ. Петр асар их зовж, зүрх сэтгэл нь шархалсан мэт санагдаж байх үед Есүс түүнд ийнхүү зааварчилсан юм: “Чи газар дээр Надтай хамт байсан, Би чамтай хамт энд байсан. Хэдийгээр өмнө нь бид тэнгэрт хамт байсан ч энэ нь эцсийн эцэст сүнсний ертөнцийнх юм. Одоо Би сүнсний ертөнцөд эргэн очсон, чи газар дээр байна. Учир нь Би газрынх биш, хэдий чи ч бас газрынх биш боловч чи газар дээр өөрийн чиг үүргийг биелүүлэх ёстой. Чи зарц тул үүргээ биелүүлэх ёстой.” Бурханы хажууд буцаж очиж чадна гэдгээ сонсоод Петр тайтгарчээ. Петр тийнхүү тэсэхийн аргагүй шаналж, бараг хэвтэрт орох үедээ: “Би маш их завхарсан болохоор Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй” гэж хэлэх хүртлээ харуусан гэмшсэн юм. Есүс түүнд үзэгдэж: “Петр ээ, чи нэгэнтээ Миний өмнө гаргаж байсан шийдвэрээ мартчихсан юм гэж үү? Чи үнэхээр Миний хэлсэн бүхнийг мартчихсан юм уу? Чи Надад өгсөн шийдвэрээ мартчихсан юм уу?” гэжээ. Есүсийн байгааг хараад Петр орноосоо өндийхөд Есүс түүнийг ингэж тайтгаруулсан юм: “Би газрынх биш гэдгээ чамд аль эрт хэлсэн—үүнийг чи ойлгох ёстой, гэхдээ чамд Би бас нэг зүйл хэлснийг чи мартчихав уу? ‘Чи ч бас газрынх биш, энэ дэлхийнх биш.’ Яг одоо хийх хэрэгтэй ажил чамд байна. Чи энэ мэт гашуудаж болохгүй. Чи ингэж зовж болохгүй. Хэдийгээр хүн, Бурхан хоёр нэг ертөнцөд хамт оршиж чадахгүй ч Надад Миний ажил, чамд чиний ажил байгаа, чиний ажил дуусах тэр өдөр бид нэг ертөнцөд хамтдаа байж, Би чамайг Өөртэйгөө үүрд хамт байлгана.” Энэ үгийг сонссоныхоо дараа Петр тайтгарч, санаа нь амарсан. Энэ зовлон нь түүний тэвчих ёстой, туулах ёстой зүйл гэдгийг тэрээр мэдсэн бөгөөд тэр цагаас хойш зориг оржээ. Есүс ялангуяа гол чухал мөчүүдэд түүнд харагдаж, онцгой гэгээрэл, удирдамж өгч, түүн дээр ихээхэн ажил хийж байсан юм. Петр юунд хамгийн их харамсаж байсан бэ? Петрийг “Та бол амьд Бурханы Хүү” гэж хэлсний дараахан Есүс Петрээс өөр нэг асуулт асуусан (гэхдээ үүнийг Библид ийм маягаар тэмдэглээгүй байдаг). Есүс: “Петр ээ! Чи Намайг ер нь хайрлаж байсан уу?” гэж түүнээс асуусан юм. Түүний хэлж байгааг Петр ойлгоод: “Эзэн минь! Би нэгэнтээ тэнгэр дэх Эцэгийг хайрлаж байсан боловч Таныг хэзээ ч хайрлаж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ. Тэгэхэд Есүс: “Хэрвээ хүмүүс тэнгэр дэх Эцэгийг хайрладаггүй бол газар дээрх Хүүг хайрлаж яахан чадах билээ? Хэрвээ хүмүүс Эцэг Бурханы илгээсэн Хүүг хайрладаггүй бол яаж тэнгэр дэх Эцэгийг хайрлаж чадах билээ? Хэрвээ хүмүүс газар дээрх Хүүг үнэхээр хайрладаг бол тэнгэр дэх Эцэгийг ч үнэхээр хайрладаг” гэв. Петр энэ үгийг сонсоод, дутагдлаа ухаарчээ. Тэрээр “Би тэнгэр дэх Эцэгийг нэгэнтээ хайрласан боловч Таныг хэзээ ч хайрлаагүй” хэмээх үгээсээ болж нулимс урсгах хэмжээнд үргэлж харуусдаг байлаа. Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараа тэрээр энэ үгэндээ бүр ч их харуусаж, гашууджээ. Урьдын ажил болон одоогийн биеийн хэмжээгээ эргээд бодохоороо тэр үргэлж Есүсийн өмнө очин залбирч, Бурханы хүслийг хангалуун байлгаагүй, мөн Бурханы стандартад нийцэхгүй байгаадаа үргэлж харамсан, өртэй санагддаг байлаа. Эдгээр асуудал нь түүний хамгийн том ачаа болсон билээ. Тэрээр: “Нэг л өдөр би Танд өөрт байгаа бүхнийг болон өөрийгөө бүхэлд нь зориулна, би Танд хамгийн үнэ цэнтэй болгоныг өгнө” гэсэн. Тэрээр: “Бурхан минь! Надад нэг л итгэл, нэг л хайр бий. Амь минь ямар ч үнэ цэнгүй, бас бие минь ч үнэ цэнгүй. Надад нэг л итгэл, нэг л хайр бий. Оюун ухаанд минь Танд итгэх итгэл, зүрх сэтгэлд минь Таныг хайрлах хайр байдаг; Танд миний өгч чадах зүйл өөр юу ч биш, энэ хоёр л байна” гэжээ. Петр Есүсийн үгээр асар их зоригжсон, учир нь цовдлогдохоосоо өмнө Есүс түүнд: “Би энэ дэлхийнх биш, чи ч бас энэ дэлхийнх биш” гэсэн. Дараа нь Петрийг асар их өвдөх үед Есүс түүнд: “Петр ээ, чи мартчихав уу? Би дэлхийнх биш, Өөрийнхөө ажлын төлөө л Би арай эрт явж одсон. Чи ч бас дэлхийнх биш, чи үнэхээр мартчихаа юу? Би чамд хоёр удаа хэлсэн, санахгүй байна уу?” хэмээн сануулсан юм. Үүнийг сонсоод Петр: “Би мартаагүй!” гэв. Тэгэхэд Есүс ингэж хэлсэн: “Чи нэгэнтээ тэнгэрт Надтай хамт аз жаргалтай байж, хэсэг хугацааг Миний хажууд өнгөрүүлсэн. Чи Намайг санаж, Би чамайг санадаг. Хэдийгээр Миний нүдээр бол бүтээлүүдийг дурдахын ч хэрэггүй боловч гэм зэмгүй агаад хайр татам нэгнийг Би яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Чи Миний амлалтыг мартчихаа юу? Чи газар дээрх Миний даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой; Миний даалгасан үүргийг биелүүлэх ёстой. Нэг л өдөр Би чамайг заавал хажуудаа аваачна.” Үүнийг сонсоод Петр улам их зоригжиж, бүр ч их урам зориг авсан болохоор загалмай дээр байхдаа тэр: “Бурхан минь! Би Таныг хангалттай хайрлаж чадахгүй! Та надаас үхэхийг гуйсан ч гэсэн би Таныг бас л хангалттай хайрлаж чадахгүй! Та сүнсийг минь хааш нь ч илгээсэн, Өөрийнхөө урьдын амлалтыг биелүүлэх ч бай, үгүй ч бай, дараа нь Та юу ч хийсэн бай, би Таныг хайрлаж, Танд итгэдэг” гэж хэлж чадсан юм. Тэрээр өөрийн итгэл, жинхэнэ хайрыг баримталж байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 522

Одоо чи Петрийн явсан яг тэр замыг тодорхой харж чадах ёстой. Хэрвээ чи Петрийн замыг тодорхой харж чаддаг бол өнөөдөр хийгдэж байгаа ажлын талаар тодорхой мэдэж байх тул гомдоллож, идэвхгүй болохгүй, эсвэл ямар нэгэн зүйлийг хүсэн эрмэлзэхгүй. Чи тухайн үеийн Петрийн сэтгэл санааны байдлыг мэдрэх ёстой: Тэр уй гашууд автсан; ямар нэг ирээдүйг, эсвэл ямар нэгэн ерөөлийг гуйхаа больсон. Тэр ашиг хонжоо, аз жаргал, алдар нэр, эсвэл дэлхий дээрх эд хөрөнгийг эрж хайгаагүй; зөвхөн хамгийн утга учиртай амьдралаар амьдрах гэж эрэлхийлсэн ба энэ нь Бурханы хайрыг хариулж, өөртөө байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг Бурханд зориулахын төлөө байлаа. Тэгвэл тэр сэтгэл хангалуун байх байв. Тэрээр: “Эзэн Есүс Христ ээ, би нэгэнтээ Таныг хайрласан боловч Таныг хэзээ ч үнэхээр хайрлаагүй. Хэдийгээр би Танд итгэдэг гэж хэлсэн боловч хэзээ ч Таныг үнэн сэтгэлээсээ хайрлаагүй. Би Таныг хүндэлж, Таныг гайхан биширч, Таныг санаснаас л биш, хэзээ ч Таныг хайрлаагүй, бас Танд жинхэнээсээ итгээгүй” хэмээх үгээр Есүст ихэвчлэн залбирдаг байв. Петр шийдвэрээ гаргахын тулд байнга залбирч, Есүсийн үгээр үргэлж зоригжиж, үүнээс сэдэл авдаг байжээ. Хожим нь, хэсэг хугацаанд туршлагажсаных нь дараа Есүс түүнийг шалгаж, Өөрийг нь улам илүү хүсэн эрмэлзэхэд хүргэсэн юм. Тэрээр: “Эзэн Есүс Христ минь! Би Таныг хэчнээн их санаж, Таныг харахыг хэчнээн хүсэж байна гээч. Би маш дутуу дулимаг бөгөөд Таны хайрыг нөхөж чадахгүй. Намайг хурдан авахыг би Танаас гуйж байна. Танд би хэзээ хэрэгтэй болох юм бэ? Та намайг хэзээ авах юм бэ? Би хэзээ Таны царайг дахин нэг удаа харах вэ? Би цаашид энэ биед амьдарч, үргэлжлүүлэн завхарсаар байхыг хүсэхгүй байна, дахиад тэрслэхийг ч хүсэхгүй байна. Би өөрт байгаа бүхнээ Танд аль болох хурдан зориулахад бэлэн байна, цаашид Таныг гуниглуулахыг хүсэхгүй байна” гэсэн юм. Тэр ийнхүү залбирсан боловч Есүс түүний юуг төгс болгохыг тухайн үед мэдээгүй байлаа. Туршилтад зовж шаналах үеэр Есүс түүнд дахин харагдаж: “Петр ээ, Би чамайг төгс болгохыг хүсэж байна, тэгснээр чи үр жимс буюу Би чамайг төгс болгосны биелэл болж, үүнийг Би таалах болно. Чи үнэхээр Намайг гэрчилж чадах уу? Миний хий гэж шаардсаныг чи хийсэн үү? Чи Миний хэлсэн үгийг амьдран харуулсан уу? Чи нэгэнтээ Намайг хайрласан боловч Намайг амьдран харуулсан уу? Чи Миний төлөө юу хийсэн бэ? Чи Миний хайрыг хүртэх үнэ цэнгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг мөртөө Миний төлөө юу хийсэн юм бэ?” гэжээ. Петр Есүсийн төлөө юу ч хийгээгүйгээ ойлгосон бөгөөд Бурханы төлөө амиа өгөх урьдын тангаргаа санав. Иймээс тэр дахиж гомдоллоогүй бөгөөд дараа нь түүний залбирал хавьгүй илүү дээр болжээ. Тэр залбирч, “Эзэн Есүс Христ минь! Би нэгэнтээ Таныг орхиж, Та ч бас нэгэнтээ намайг орхисон. Бидэнд тусдаа байсан цаг хугацаа бий, мөн хамтдаа байсан цаг хугацаа бий. Гэсэн ч Та намайг өрөөл бусдаас илүү хайрладаг. Би Таны эсрэг ахин дахин тэрсэлж, Таныг удаа дараа гуниглуулсан. Би яаж ийм зүйлийг мартаж чадах билээ? Таны надад хийсэн ажил, надад даалгасан зүйлийг би хэзээ ч марталгүй, үргэлж сэтгэлдээ тээж байгаа. Таны надад хийсэн ажлын төлөө би чадах бүхнээ хийсэн. Юу хийж чадахыг минь Та мэддэг, ямар үүрэг гүйцэтгэж чадахыг минь ч Та мэддэг. Би Таны зохион байгуулалтад захирагдахад бэлэн байна, би өөрт байгаа бүхнээ Танд зориулна. Таны төлөө юу хийж чадахыг минь зөвхөн Та л мэднэ. Хэдийгээр би Сатанд маш их хууртаж, Таны эсрэг тэрсэлсэн боловч тэдгээр гэм нүглээр минь Та намайг санадаггүй, тэдгээрт үндэслэн надад ханддаггүй гэдэгт би итгэдэг. Би бүхий л амьдралаа Танд зориулахыг хүсэж байна. Би юу ч гуйхгүй, мөн надад өөр ямар ч итгэл найдвар, төлөвлөгөө байхгүй; би зөвхөн Таны санаа зорилгын дагуу үйлдэж, Таны хүслийг биелүүлэхийг л хүсэж байна. Би Таны гашуун аяганаас ууж, Танд захирагдана” хэмээн хэлсэн юм.

Та нар алхаж байгаа замынхаа талаар тодорхой мэдэж байх ёстой; ирээдүйд явах замынхаа талаар, Бурхан юуг төгс болгох талаар болон та нарт юу даалгасан талаар тодорхой мэдэж байх ёстой. Магадгүй нэг л өдөр та нарыг шалгана, тэр цаг ирэхэд та нар Петрийн туршлагаас урам зориг авч чадвал үнэхээр Петрийн замаар алхаж байгааг чинь энэ нь харуулна. Бурхан Петрийг жинхэнэ итгэл, хайрынх нь төлөө, бас Өөрт нь үнэнч байсных нь төлөө сайшаасан юм. Үнэнч шударга зантай, зүрх сэтгэлдээ Бурханыг хүсэн эрмэлзэж байсных нь төлөө Бурхан түүнийг төгс болгосон билээ. Хэрвээ чамд үнэхээр Петрийнх шиг хайр, итгэл бий бол Есүс чамайг гарцаагүй төгс болгоно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 523

Бурханаар гэсгээгдэж байх үедээ Петр: “Өө Бурхан минь! Миний махан бие дуулгаваргүй бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүдэг. Би Таны гэсгээлт, шүүлтэд баярлан хөөрдөг ба Та намайг хүсэхгүй байсан ч гэсэн Таны шүүлтээс би ариун, зөвт зан чанарыг тань хардаг. Намайг шүүх үед тань бусад хүмүүс Таны шүүлтээс Таны зөвт зан чанарыг харж болох учраас би сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ энэ нь Таны зан чанарыг илэрхийлж, бүх бүтээлд Таны зөвт зан чанарыг харуулах юм бол, мөн Таныг гэх хайр минь илүү цэвэр болж, би зөв шударга нэгний төрхтэй болж чадах юм бол Таны шүүлт сайн, учир нь Таны нигүүлсэнгүй хүсэл энэ билээ. Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа ба Таны өмнө очиход тохирохгүй хэвээр гэдгээ би мэднэ. Хатуу ширүүн орчноор ч бай, эсвэл асар их зовлонгоор дамжуулаад ч бай, Та намайг бүр их шүүгээсэй гэж би хүсэж байна; Та юу ч хийсэн бай, миний хувьд энэ нь үнэ цэнтэй. Таны хайр маш гүн гүнзгий бөгөөд би өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Таны зохицуулалтад өөрийгөө өгөхөд бэлэн байна” гэж залбирсан. Энэ бол Бурханы ажлыг туулсны дараах Петрийн мэдлэг, мөн Бурханыг гэсэн түүний хайрын гэрчлэл юм. Өнөөдөр та нар аль хэдийн байлдан дагуулагдсан—гэхдээ энэхүү байлдан дагуулалтыг та нар хэрхэн илэрхийлдэг вэ? Зарим хүн: “Байлдан дагуулагдсан минь Бурханы эрхэм дээд нигүүлсэл, өргөмжлөл юм. Хүний амьдрал хоосон бөгөөд ямар ч утга учиргүй. Хүн яаран тэвдэж амьдралаа өнгөрүүлэн, үеэс үед үр хүүхэд төрүүлж, өсгөдөг ба эцэстээ юу ч үгүй хоцордог. Өнөөдөр, Бурханаар байлдан дагуулагдсаныхаа дараа л би ингэж амьдрах нь ямар ч үнэ цэнгүйг харлаа; энэ үнэхээр утга учиргүй амьдрал юм. Би ер нь үхээд, энэ бүхнийг дуусгасан нь дээр юм байна!” гэж хэлдэг. Байлдан дагуулагдсан тийм хүмүүс Бурханаар авхуулж чадах уу? Тэд үлгэр жишээ, үлгэр дуурайл болж чадах уу? Тийм хүмүүс бол идэвхгүй байдлын сурах бичиг юм; тэдэнд ямар ч хүсэл тэмүүлэл байдаггүй, өөрсдийгөө сайжруулахаар чармайдаггүй. Хэдий тэд байлдан дагуулагдсан гэж тооцогддог ч тийм идэвхгүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Амьдралынхаа бараг төгсгөлд, төгс болгуулсныхаа дараа Петр: “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдарсан бол Таныг гэх хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн юм. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр зүрх сэтгэлдээ ийнхүү залбирчээ: “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ; надад зориулж Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, Танд энэ гэрчлэлийг хийх ёстой ба миний хайр Таны шаардлагыг хангаж, илүү ариун болж чадна гэж би найдаж байна. Өнөөдөр би Таны төлөө үхэж, Таны төлөө загалмайд цовдлогдох боломжтой байгаа нь намайг тайвшруулж, санааг минь амрааж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүслийг хангалуун байлгаж, Танд өөрийгөө өгч чаддаг байж, Танд амиа өргөн барихаас илүү таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та үнэхээр хайр татам! Хэрвээ Та намайг амьдруулсан бол би Таныг хайрлахад бүр ч бэлэн байх байлаа. Амьд байгаа цагтаа би Таныг хайрлана. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би зөв шударга биш, нүгэлтэй учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгадаг. Тэгээд Таны зөвт зан чанар надад бүр ч илэрхий болдог. Энэ нь миний хувьд ерөөл юм, учир нь би Таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ийм маягаар хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралыг амьдран харуулах чадвартай болгодог учраас Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байна, учир нь би Таны төлөө цовдлогдож байгаа ба Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, Таны хүслийг бүрэн хангалуун болгож чадахгүйгээ мэддэг учраас, мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас одоо ч сэтгэл ханахгүй байна. Амьдралдаа би, өөрийгөө Танд бүхэлд нь буцаан өгч чадаагүй; би мөн ч хол байна даа. Энэ мөчид эргээд бодоход би Танд маш их өртэйгөө мэдэрч байгаа бөгөөд бүх алдаагаа болон Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөхөд энэ мөчийг л ашиглаж чадна.”

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 524

Хүн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар зорих ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү өндөр дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэх илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ л амьдрал юм; энэ үед л хүн Петртэй адил байх болно. Чи эерэг талд идэвхтэйгээр орох идэвх санаачилга гаргахад төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү нарийн ширийн, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих зуураа түрхэн зуурын амар тайвны төлөө ухарч няцахыг өөртөө дуулгавартайяа зөвшөөрөх ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас өөрийгөө чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй, сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туулахыг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөртөө хааш яаш хандах ёсгүй. Нэг л мэдэхэд амьдрал чинь урсаад өнгөрнө; үүний дараа чамд Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй. Хүний хувиар, Бурханыг эрэлхийлдэг хүний хувиар чи амьдралдаа хэрхэн хандахаа, өөрийгөө Бурханд хэрхэн өргөл болгох ёстойгоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгах ёстойгоо болон нэгэнт Бурханыг хайрладаг тул яаж илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстойгоо анхааралтай бодолцон үзэж чаддаг байх ёстой. Өнөөдөр чи байлдан дагуулагдсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй, ирээдүйд алхах замаа ч бас бодолцон үзэх ёстой. Чи төгс болгуулах хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй байх ёстой ба өөрийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн хүнийг алагчилж үздэг үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ чи үнэнийг эрэлхийлбэл энэ нь чамайг цөхрүүлж чадах уу? Хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсвол энэ нь чамайг түлхэн унагаах уу? Хэрвээ чи үнэхээр амийг эрэлхийлэхээр эрмэлздэгбол амь чамаас зугтаж чадах уу? Хэрвээ чамд үнэн байхгүй бол энэ нь, үнэн чамайг үл тоодгоос болдог юм биш, харин чи үнэнээс хол хөндий байдгаас болдог; хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсож чаддаггүй бол шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа юм биш, харин чи шударга ёс бодит баримттай нийцдэггүй гэж үздэгээс болдог; хэрвээ чи олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол амь чамд мөс чанаргүй хандаж байгаа юм биш, харин чамд амийг гэх мөс чанар байхгүй бөгөөд амийг хөөн зайлуулснаас болдог; хэрвээ чи гэрэлд амьдардаг ч гэрлийг олж авах чадваргүй байсаар ирсэн бол гэрэл чамайг гэрэлтүүлж чаддаггүйгээс энэ нь болсон юм биш, харин чи гэрлийн оршин тогтнолд ямар ч анхаарал хандуулаагүй болохоор гэрэл чамаас чимээгүй холдон одсоноос болдог. Хэрвээ чи эрэлхийлдэггүй бол чамайг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнгүй хог шаар гэж л хэлж болно. Чи хэтэрхий сул дорой! Чи өөрийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугтах чадваргүй ба ийм аюулгүй, амар тайван амьдралаар амьдарч, мэдлэггүй хэвээр үхэхийг л хүсдэг. Чиний биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдах эрэл хайгуул; энэ бол чиний хүлээсэн үүрэг. Хэрвээ чи байлдан дагуулагдахдаа л сэтгэл ханадаг бол гэрлийн оршин тогтнолыг хөөн зайлуулж байгаа хэрэг юм. Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 525

Өөрийнхөө ажлын шаардлагаар, түүнчлэн хүнд хэрэгтэй учраас Бурхан хүнийг гэсгээж, шүүдэг. Хүн гэсгээгдэж, шүүгдэх хэрэгтэй ба ингэснээр л Бурханыг гэх хайранд хүрч чадна. Өнөөдөр, та нар бүрэн үнэмшсэн боловч өчүүхэн төдий бүтэлгүйтэл тулгарахад асуудалд ордог; биеийн хэмжээ чинь хэтэрхий жаахан хэвээр бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд тийм гэсгээлт, шүүлтийг илүү их туулах хэрэгтэй. Өнөөдөр та нар Бурханд зарим нэг талаар хүндэтгэлтэй ханддаг, Бурханаас эмээдэг ба Тэр бол жинхэнэ Бурхан гэдгийг мэддэг ч цэвэр ариун хайранд хүрэх нь байтугай, Түүнийг гэх тийм их хайр ч та нарт байдаггүй; мэдлэг чинь хэтэрхий өнгөц, биеийн хэмжээ чинь мөн л хангалтгүй. Хүрээлэн байгаа орчинтой үнэхээр тулгарах үедээ та нар мөн л гэрчлэл хийгээгүй, оролтын чинь дэндүү багахан нь санаачилгатай байдаг ба хэрхэн хэрэгжүүлэхээ огт мэддэггүй. Ихэнх хүмүүс идэвхгүй, үлбэгэр байдаг; тэд зөвхөн Бурханыг зүрх сэтгэлдээ нууцхан хайрладаг, гэхдээ тэдэнд хэрэгжүүлэх арга зам байдаггүй, өөрсдийнх нь зорилго юу болохыг ч тодорхой мэддэггүй. Төгс болгуулсан хүмүүс хэвийн хүн чанартай байдгаар үл барам, мөс чанарын хэмжүүрээс даван гарсан, мөс чанарын стандартаас илүү өндөр дээд үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг хариулахад мөс чанараа ашигладгаар үл барам, үүнээс ч илүүтэйгээр Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам, хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, мөн хайрлуулах зүйл Бурханд маш их байдаг болохоор хүн өөрийн эрхгүй Бурханыг хайрладаг гэдгийг харсан! Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг гэх хайр нь хувийн хүсэл тэмүүллээ биелүүлэхийн төлөө байдаг. Тэдний хайр бол аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд Бурханыг мэддэгээсээ болоод л Түүнийг хайрладаг. Тийм хүмүүс Бурхан өөрсдөд нь нигүүлсэл хайрлах эсэхийг анхаардаггүй ба Бурханыг хангалуун байлгах төдийд л сэтгэл ханадаг. Тэд Бурхантай наймаа хийдэггүй, мөн “Та надад өгсөн, тиймээс хариуд нь би Таныг хайрлана; хэрвээ Та надад өгөхгүй бол би ч гэсэн хариуд нь Танд юу ч өгөхгүй” гэх мөс чанараар Бурханыг гэх хайраа хэмждэггүй. Төгс болгуулсан хүмүүс: “Бурхан бол Бүтээгч бөгөөд бидэн дээр Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Төгс болгуулах энэ боломж, нөхцөл, эрх надад байгаа тул би утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийлж, Түүнийг хангалуун болгох ёстой” гэж үргэлж боддог. Петрийн мэдэрсэн зүйлтэй энэ нь яг адилхан: Тэр хамгийн сул дорой байх үедээ Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран би Таныг үргэлж санадаг гэдгийг Та мэднэ. Цаг хугацаа, орон зай ямар ч байсан, би Таныг хайрлахыг хүсдэгийг Та мэднэ, гэхдээ миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, би дэндүү сул дорой, хүчин мөхөс, миний хайр хэтэрхий хязгаарлагдмал, Танд хандах чин сэтгэл минь дэндүү хомс билээ. Таны хайртай харьцуулбал би зүгээр л амьдрахад ч тохирохгүй. Миний амьдрал хий дэмий биш байж, Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй, түүнчлэн өөрт байгаа бүхнээ Танд зориулахыг л би хүсдэг. Хэрвээ би Таныг хангалуун болгож чадвал бүтээлийн хувиар сэтгэлийн амар амгаланг олж авах ба үүнээс өөр юуг ч би хүсэхгүй. Хэдийгээр би одоо сул дорой, хүч чадалгүй байгаа ч Таны ятгалгыг мартахгүй, Таны хайрыг мартахгүй. Одоо би зөвхөн Таны хайрыг хариулахаас хэтрэхгүй байна. Өө Бурхан минь, надад таагүй санагдаж байна! Өөрийн зүрх сэтгэл дэх хайрыг би Танд хэрхэн буцаан өгөх вэ, би яаж чадах бүхнээ хийж, Таны хүслийг биелүүлж чаддаг байж, өөртөө байгаа бүхнийг Танд өргөн барьж чадах билээ? Та хүний сул талыг мэднэ; би яаж Таны хайрыг хүртэхүйц байж чадах юм бэ? Өө Бурхан минь! Миний биеийн хэмжээ жаахан гэдгийг, миний хайр хэтэрхий хомс гэдгийг Та мэднэ. Ийм орчинд би яаж чадах бүхнээ хийх вэ? Таны хайрыг хариулах ёстойгоо би мэднэ, өөртөө байгаа бүхнийг Танд өгөх ёстойгоо би мэднэ, гэвч өнөөдөр миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан байна. Надад хүч чадал, итгэл өгөхийг би Танаас гуйж байна, ингэснээр би Танд зориулах илүү цэвэр ариун хайрыг эзэмшиж чаддаг болж, өөртөө байгаа бүхнийг Танд зориулж чаддаг болно; би Таны хайрыг хариулах чадвартай байгаад зогсохгүй, Таны гэсгээлт, шүүлт, шалгалт болон илүү хүчтэй хараалыг ч гэсэн туулж чадна. Та надад Өөрийн хайрыг харуулсан ба Таныг хайрлахгүй байж би чадахгүй, хэдий би өнөөдөр сул дорой, хүчин мөхөс байгаа ч Таныг мартаж яахан чадах билээ? Таны хайр, гэсгээлт, шүүлт бүгд Таныг надад мэдүүлсэн ч Та маш агуу учраас Таны хайрыг хангах чадваргүйгээ би бас мэдэрдэг. Би өөртөө байгаа бүхнийг хэрхэн Бүтээгчид зориулж чадах билээ?” гэж хэлсэн. Петрийн хүсэлт ийм байсан ч биеийн хэмжээ нь хэтэрхий хангалтгүй байлаа. Энэ мөчид зүрхэнд нь хутга зоогоод эргүүлж байгаа мэт түүнд санагджээ. Тэрээр шаналан тарчилж байлаа; тийм нөхцөл байдалд тэр юу хийхээ мэдэхгүй байв. Гэсэн ч тэр ийнхүү үргэлжлүүлэн залбирсан юм: “Өө Бурхан минь! Хүний биеийн хэмжээ балчир бага, мөс чанар нь сул дорой ба миний хийж чадах цорын ганц зүйл бол Таны хайрыг хариулах билээ. Өнөөдөр би Таны хүслийг хэрхэн хангахаа мэддэггүй бөгөөд чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ өгч, өөрт байгаа бүхнийг Танд зориулахыг л хүсдэг. Таны шүүлтээс үл хамааран, Таны гэсгээлтээс үл хамааран, Та надад юу өгөхөөс үл хамааран, Та надаас юу авахаас үл хамааран, Танд хандах өчүүхэн төдий гомдлоос ч намайг чөлөөлж өгөөч. Олон удаа, Та намайг гэсгээж, шүүх үед би дотроо гомдоллон, ариун байдалд хүрэх юм уу Таны хүслийг биелүүлэх чадваргүй байсан. Таны хайрыг хариулсан минь аргагүй байдалд орсноос болсон ба энэ мөчид би өөрийгөө бүр ч их үзэн ядаж байна.” Бурханыг гэх илүү цэвэр ариун хайрыг эрж хайсан учраас Петр ийнхүү залбирсан юм. Тэрээр эрж хайж, гуйж байсан, түүнчлэн өөрийгөө буруутгаж, өөрийн нүглийг Бурханд улайж байлаа. Тэрээр Бурханд өртэйгөө мэдэрч, өөрийгөө үзэн ядсан мөртөө бас бага зэрэг гунигтай, идэвхгүй байв. Бурханы хүслийн төлөө хангалттай сайн байж чадахгүй байгаа мэт, чадлаараа хичээж чадахгүй байгаа мэт түүнд дандаа санагддаг байжээ. Тийм нөхцөл байдалд Петр Иовын итгэлийг эрэлхийлсээр байсан. Иовын итгэл хэчнээн их байсныг тэр харсан, учир нь өөрийнх нь бүх зүйл Бурханаас өгөгдсөн, Бурхан өөрөөс нь бүх юмыг эргүүлэн авах нь зүйн хэрэг бөгөөд Бурхан Өөрийн хүссэнээр хэнд ч өгч болно—энэ бол Бурханы зөвт зан чанар гэдгийг Иов харсан юм. Иовд ямар ч гомдол байгаагүй, Бурханыг магтсаар байж чадсан. Петр ч бас өөрийгөө мэдэж байсан ба зүрх сэтгэлдээ ийнхүү залбирсан: “Өнөөдөр би, мөс чанараа ашиглан Таны хайрыг хариулж байгаадаа, мөн хэчнээн их хайрыг Танд буцааж өгсөндөө сэтгэл ханах ёсгүй, учир нь миний бодол санаа хэтэрхий завхарсан бөгөөд би Таныг Бүтээгч хэмээн харж чаддаггүй билээ. Би одоо ч гэсэн Таныг хайрлахад тохирохгүй учраас өөртөө байгаа бүхнийг Танд зориулж чаддаг болох ёстой ба үүнийг би дуртайяа хийх болно. Би Таны хийсэн бүхнийг мэдэж, сонголтгүй байх ёстой ба Таны хайрыг харж, Таныг магтан, Таны ариун нэрийг дээдлэн магтаж чаддаг байх ёстой, ингэснээр Та надаар дамжуулан агуу алдар сууг олж авч болох юм. Би Таныг гэх энэ гэрчлэлдээ бат зогсоход бэлэн байна. Өө Бурхан минь! Таны хайр маш эрхэм нандин, гайхалтай сайхан; би муу ёрын нэгний гарт амьдрахыг хүсэж яахан чадах билээ? Намайг Та бүтээсэн бус уу? Би яаж Сатаны эзэмшил дор амьдарч чадах юм бэ? Би бүхий л оршихуй минь Таны гэсгээлт дунд амьдрахыг илүүд үзнэ. Би муу ёрын нэгний эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна. Хэрвээ би ариусгагдаж, өөрт байгаа бүхнээ Таны төлөө зориулж чадах л юм бол өөрийн бие болон оюун санааг Таны шүүлт, гэсгээлтэд өргөн барихад бэлэн байна, учир нь би Сатаныг жигшдэг ба түүний эзэмшил дор амьдрахыг хүсдэггүй. Намайг шүүснээрээ Та Өөрийн зөвт зан чанарыг харуулдаг; би аз жаргалтай, өчүүхэн төдий ч гомдолгүй байна. Бүтээлийн үүргээ биелүүлж чадаж л байвал миний бүх амьдралыг Таны шүүлт дагалдахад би бэлэн байна, үүгээр дамжуулан би Таны зөвт зан чанарыг мэдэж авч, муу ёрын нэгний нөлөөнөөс өөрийгөө ангижруулна.” Петр үргэлж ингэж залбирсан, үргэлж ингэж эрж хайсан ба харьцангуй өндөр түвшинд хүрсэн. Тэрээр Бурханы хайрыг буцаан төлж чадаад зогсохгүй, хамгийн чухал нь бүтээлийн үүргээ ч бас биелүүлсэн юм. Тэр мөс чанартаа зэмлүүлээгүйгээр үл барам, мөс чанарын стандартыг даван гарч чадсан юм. Түүний залбирал Бурханы өмнө очсоор байсан болохоор түүний хүсэл тэмүүлэл улам өндөр болж, Бурханыг гэх хайр нь бүр ч их болсон. Хэдий тэр зовлонт шаналлыг туулсан ч Бурханыг хайрлахаа мартаагүй ба Бурханы хүслийг ойлгох чадвартай болохоор эрж хайсаар байсан юм. Залбиралдаа тэр дараах үгсийг хэлсэн: “Би Таны хайрыг хариулахаас хэтрээгүй. Би Сатаны өмнө Танд гэрчлэл хийгээгүй, Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж чадаагүй ба махан бие дотор амьдарсаар л байна. Би Сатаныг ялж, түүнийг шившиглэхийн тулд өөрийн хайрыг ашиглаж, улмаар Таны хүслийг хангахыг хүсэж байна. Би өөрийнхөө өчүүхэн хэсгийг ч Сатанд өгөлгүйгээр, өөрийгөө бүхэлд нь Танд өгөхийг хүсэж байна, учир нь Сатан бол Таны дайсан билээ.” Ийнхүү эрж хайх тусам, түүний сэтгэл улам хөдөлж, эдгээр зүйлийн талаарх түүний мэдлэг улам ихэссэн. Нэг л мэдэхэд тэрээр Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, Бурханд өөрийгөө бүрмөсөн буцаан аваачих ёстой гэдгийг мэдэж авсан юм. Энэ нь түүний хүрсэн түвшин байлаа. Тэр Сатаны нөлөөг даван гарч, махан биеийн зугаа цэнгэл, таашаалаас ангижирч байсан ба Бурханы гэсгээлт, шүүлтийн аль алийг илүү гүн гүнзгий мэдрэхэд бэлэн байв. Тэрээр: “Би Таны гэсгээлт дунд, Таны шүүлт дунд амьдардаг хэдий ч, хэчнээн их зовсон ч гэсэн Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй л байна, Сатаны ов мэхэнд автахыг ч хүсэхгүй л байна. Би Таны хараал дунд амьдрахдаа баярлаж, Сатаны ерөөл дунд амьдрахдаа шаналдаг. Таны шүүлтийн дунд амьдарснаар би Таныг хайрладаг, энэ нь надад асар их баяр хөөр авчирдаг. Таны гэсгэээлт, шүүлт зөвт агаад ариун; энэ нь намайг цэвэрлэхийн төлөө, үүнээс ч илүүтэйгээр намайг аврахын төлөө байдаг. Би Таны халамжинд байхын тулд бүх амьдралаа Таны шүүлтийн дунд өнгөрөөхийг илүүд үзнэ. Би Сатаны эзэмшил дор ганц ч хором амьдрахыг хүсэхгүй; би Танаар цэвэрлүүлэхийг хүсдэг; зовлон бэрхшээл туулсан ч гэсэн Сатанд ашиглуулж, хууртахыг би хүсэхгүй. Энэхүү бүтээл би Танаар ашиглуулж, Танаар эзэмдүүлж, Танаар шүүгдэж, Танаар гэсгээгдэх ёстой. Би бүр Танаар хараалгах ёстой. Та намайг ерөөхийг хүсэх үед миний зүрх сэтгэл баярлан хөөрдөг, учир нь би Таны хайрыг харсан билээ. Та бол Бүтээгч, би бол бүтээл: би Танаас урваж, Сатаны эзэмшил дор амьдрах ёсгүй, мөн Сатанаар ашиглуулах ч ёсгүй. Сатаны төлөө амьдарсны оронд би Таны морь, эсвэл үхэр байх ёстой. Бие махбодын жаргалгүйгээр Таны гэсгээлтийн дунд амьдрах нь надад илүү дээр бөгөөд Таны нигүүлслийг алдах байсан ч энэ нь надад таашаал авчирна. Таны нигүүлсэл надтай хамт байдаггүй хэдий ч би Танаар гэсгээгдэж, шүүгдэх дуртай; энэ нь Таны хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл билээ. Хэдий Та надад үргэлж сүр жавхлантай, уур хилэнтэй ханддаг ч би Таныг орхин явж чадахгүй, мөн Таныг хангалттай хайрлаж ч чаддаггүй. Би Таны гэрт амьдрахыг илүүд үзнэ, Танаар хараалгаж, гэсгээгдэж, цохиулахыг илүүд үзэх ба Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй, мөн зөвхөн махан биеийн төлөө яарч, завгүй байхыг ч хүсэхгүй, махан биеийн төлөө амьдрахыг бүр ч хүсэхгүй” гэсэн юм. Петрийн хайр цэвэр ариун хайр байв. Энэ нь төгс болгуулах туршлага, төгс болгуулах хамгийн өндөр түвшин юм; үүнээс илүү утга учиртай амьдрал гэж үгүй. Тэрээр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авсан, Бурханы зөвт зан чанарыг нандигнасан ба үүнээс илүү эрхэм нандин зүйл Петрт байгаагүй. Тэрээр ингэж хэлсэн юм: “Сатан надад материаллаг таашаал өгдөг боловч би тэдгээрийг эрхэмлэдэггүй. Бурханы гэсгээлт, шүүлт над дээр ирдэг—үүнээс би нигүүлсэл хүртдэг, үүнээс би таашаал авдаг, үүгээр би ерөөгддөг. Бурханы шүүлт байгаагүй бол би хэзээ ч Бурханыг хайрлахгүй байсан, би одоо ч Сатаны эзэмшил дор амьдарч, түүгээр хянуулж, удирдуулж байх байсан. Хэрвээ тэгсэн бол, би хэзээ ч жинхэнэ хүн болохгүй байх байсан, учир нь би Бурханыг хангалуун байлгаж чадахгүй, өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахгүй байх байсан. Бурхан намайг ерөөлгүй, дотоод тайтгаралгүйгээр орхиж, дотор минь гал дүрэлзэж байгаа мэт, амар амгалан, баяр хөөргүй байсан ч гэсэн, мөн Бурханы гэсгээлт, сахилгажуулалт хэзээ ч надаас холдоогүй ч гэсэн Бурханы гэсгээлт, шүүлтээс би зөвт зан чанарыг нь харж чаддаг. Би үүнд баярлан бахаддаг; үүнээс илүү үнэ цэнтэй, утга учиртай зүйл амьдралд үгүй. Хэдийгээр Түүний халамж, хамгаалалт нь догшин ширүүн гэсгээлт, шүүлт, хараал, цохилт болсон ч би эдгээр зүйлээс таашаал авсаар байдаг, учир нь тэдгээр нь намайг илүү сайн цэвэрлэж, өөрчилж чадна, намайг Бурханд илүү ойр аваачиж чадна, Бурханыг илүү хайрладаг болгож чадна, мөн Бурханы төлөөх хайрыг минь илүү цэвэр болгож чадна. Энэ нь намайг бүтээлийн үүргээ биелүүлэх боломжтой болгож, намайг Бурханы өмнө аваачиж, Сатаны нөлөөнөөс холдуулж, Сатанд үйлчлэхийг минь болиулдаг. Сатаны эзэмшил дор амьдралгүй, өөртөө байгаа бүхнийг болон өөрийн хийж чадах бүхнийг юуг ч үлдээлгүйгээр Бурханд зориулж чадаж байвал—тэр үед л би бүрэн сэтгэл ханах болно. Бурханы гэсгээлт, шүүлт намайг аварсан бөгөөд миний амьдрал Бурханы гэсгээлт, шүүлтээс салшгүй юм. Газар дээрх миний амьдрал Сатаны эзэмшил дор байдаг бөгөөд Бурханы гэсгээлт, шүүлтийн халамж, хамгаалалт байгаагүй бол би үргэлж Сатаны эзэмшил дор амьдрах байсан, түүнчлэн утга учиртай амьдралыг амьдран харуулах боломж, арга зам ч надад байхгүй байх байсан. Бурханы гэсгээлт, шүүлт намайг хэзээ ч орхихгүй л бол би Бурханаар цэвэрлэгдэж чадна. Бурханы хатуу ширүүн үг, зөвт зан чанар, Бурханы сүр жавхлант шүүлт байснаар л би дээд зэргийн хамгаалалтыг олж авч, гэрэлд амьдрах болж, Бурханы ерөөлийг олж авсан билээ. Цэвэрлэгдэж, өөрийгөө Сатанаас салгаж, Бурханы эрх мэдэл дор амьдарч чаддаг байх—энэ бол энэ насны минь амьдрал дахь хамгийн агуу ерөөл юм.” Энэ нь Петрийн туулсан хамгийн өндөр түвшин билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 526

Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах билээ? Бурханы гэсгээлт болон шүүлт бол хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл гэж Петр бодож байв. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд хүнийг амьдруулдаг. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт намайг орхиогүй гэдгийг тань би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, тоо томшгүй олон цохилт оноож байсан ч гэсэн Та намайг орхиогүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт, шүүлт юм; түүнчлэн энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр зовлонгийн амьдрал билээ.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү их хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны нөлөөн дор амьдарч, махан биед оршдог; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй, мөн Бурханы хамгаалалтыг хүлээн авдаггүй бол улам илүү доройтно. Хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсдэг бол цэвэрлэгдэж, аврагдах ёстой. Петр ийнхүү залбирсан: “Бурхан минь, надад элэгсэг хандах үед тань би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг; Та намайг гэсгээх үед би бүр ч их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг. Хэдий би сул дорой байж, үгээр хэлэхийн аргагүй зовлон туулж байгаа ч, хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг нь миний дуулгаваргүй байдлаас болдог, миний сул доройгоос болдог гэдгийг Та мэднэ. Таны хүслийг хангаж чаддаггүй учраас би уйлдаг, Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг, гэхдээ би энэ түвшинд хүрэхэд бэлэн байна, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч, хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт тэсвэр, тэвчээрийг тань даван гардаг. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр би Таны өршөөл, өгөөмөр сэтгэлийг эдлэхгүй байх байсан. Өнөөдөр, Таны хайр тэнгэрүүдийг даван гарсан ба бусад бүх зүйлээс илүү давдгийг би бүр ч сайн хардаг. Таны хайр бол зөвхөн өршөөл, хайр энэрэл биш; үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олсон. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн цэвэрлэгдэхгүй байсан, мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байх байсан. Хэдийгээр би хэдэн зуун шалгалт, зовлон шаналлыг туулж, бүр үхэхдээ тулсан ч гэсэн, Таныг үнэхээр мэдэж, дээд зэргийн авралыг олж авах боломжийг энэ нь надад олгосон. Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт, сахилгажуулалт намайг орхисон бол би Сатаны эзэмшил дор харанхуйд амьдрах байлаа. Хүний махан бие ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол Таны Сүнс намайг орхисонтой адил, Та надтай хамт байхаа больсонтой адил байх байлаа. Хэрвээ тийм байсан бол би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Хэрвээ Та надад өвчин өгч, эрх чөлөөг минь авах юм бол би үргэлжлүүлэн амьдарч чадна, харин Таны гэсгээлт, шүүлт намайг орхивол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр бол дэндүү гүн гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй хайр билээ. Таны хайр байхгүй бол би Сатаны эзэмшил дор амьдарч, Таны суу алдарт царайг харж чадахгүй байх байсан. Би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би тэвчиж чадахгүй. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил тул би Таныг яаж орхиж чадах билээ? Би Танаас гуйя, санаа амраасан хэдхэн үг байлаа ч гэсэн миний хамгийн их тайвшралыг надаас бүү аваач гэж би Танаас хүсэж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; би Таныг хайрлахгүй байж яахан чадах билээ? Таны хайраас болж би уй гашуугийн ихээхэн нулимс урсгасан, гэсэн ч тийм амьдрал нь илүү утга учиртай, мөн намайг илүү их баяжуулж, намайг илүү их өөрчилж чадах ба бүтээлийн эзэмших ёстой үнэнд хүрэх боломжийг надад олгож чадна гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан.”

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 527

Хүн бүхий л амьдралдаа Сатаны эзэмшил дор амьдардаг, өөрөө Сатаны нөлөөнөөс ангижирч чадах хүн нэг ч үгүй. Бүгд өчүүхэн ч утга учиргүй, эсвэл үнэ цэнгүйгээр бохир заваан дэлхийд, завхрал, хоосрол дунд амьдардаг; тэд махан биеийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэн үгүй. Өөрийг нь Сатаны нөлөөнөөс чөлөөлөх үнэнийг хүн олж авч чадахгүй. Хэдийгээр хүн Бурханд итгэж, Библи уншдаг ч өөрийгөө Сатаны нөлөөний хяналтаас хэрхэн чөлөөлөхийг ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид маш цөөхөн хүн энэ нууцыг олж илрүүлсэн, тун цөөн хүн үүнийг ухаарсан. Ийм болохоор, хэдийгээр хүн Сатаныг жигшиж, махан биеийг жигшдэг ч Сатаны урхидалтын нөлөөллөөс хэрхэн ангижрахаа мэддэггүй. Өнөөдөр, та нар Сатаны эзэмшил дор байсаар байгаа бус уу? Дуулгаваргүй үйлдэлдээ та нар гэмшдэггүй, бохир заваан, дуулгаваргүй гэдгээ бүр ч мэдэрдэггүй. Бурханыг эсэргүүцсэнийхээ дараа ч гэсэн сэтгэл амар байж, асар их амар амгаланг мэдэрдэг. Энэхүү амгалан байдал нь завхарсан байдлаас чинь болдоггүй гэж үү? Энэхүү санаа амар байдал дуулгаваргүй байдлаас чинь гардаггүй гэж үү? Хүмүүс хүний тамд амьдардаг, Сатаны харанхуй нөлөөн дор амьдардаг; газар нутаг даяар сүнснүүд хүнтэй хамт амьдарч, хүний махан бие рүү бага багаар халдан довтолдог. Газар дээр чи үзэсгэлэнтэй сайхан диваажинд амьдардаггүй. Чиний байгаа газар бол диаволын ертөнц, хүний там, үхэгсдийн ертөнц юм. Хэрвээ хүн цэвэрлэгдэхгүй бол бохир заваан байдаг; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулахгүй бол Сатаны хоригдол хэвээр үлддэг; хэрвээ шүүгдэж, гэсгээгдэхгүй бол Сатаны харанхуй нөлөөний дарлалаас зугтах ямар ч аргагүй байх болно. Чиний харуулдаг завхарсан зан чанар болон амьдран харуулдаг дуулгаваргүй зан авир Сатаны эзэмшил дор амьдарсаар байгааг чинь батлахад хангалттай. Хэрвээ чиний оюун санаа болон бодол цэвэрлэгдээгүй бол, мөн чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдээгүй бол бүхий л оршихуй чинь Сатаны эзэмшлийн хяналтад байж, оюун санаа чинь Сатанд захирагдах ба бодлыг чинь Сатан зохион байгуулж, бүх оршихуйг чинь Сатаны гар хянаж байдаг. Чи одоо Петрийн стандартаас яг хэр хол байгаагаа мэдэж байна уу? Чамд тийм хэв чанар байгаа юу? Чи өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хэр их мэддэг вэ? Петрийн мэдэж авсан зүйлийн хэр ихийг эзэмшдэг вэ? Хэрвээ өнөөдөр чи мэдэж авч чадахгүй бол ирээдүйд энэ мэдлэгийг олж авч чадах уу? Чам шиг залхуу, хулчгар хүмүүс гэсгээлт, шүүлтийг ердөө ч мэдэх чадваргүй. Хэрвээ чи махан биеийн амар тайван, махан биеийн зугаа цэнгэлээр хөөцөлдвөл цэвэрлэгдэх ямар ч аргагүй байх ба эцэст нь Сатан руу эргэн очно, учир нь чиний амьдран харуулдаг зүйл бол Сатан, мөн махан бие билээ. Өнөөдрийн байдлаар олон хүн амийг эрэлхийлдэггүй ба тэд ариусгагдах тухай, эсвэл илүү гүн гүнзгий амийн туршлага руу орох тухай анхаардаггүй гэсэн үг юм. Тийм болохоор тэд яаж төгс болгуулж чадах юм бэ? Амийг эрэлхийлдэггүй хүмүүст төгс болгуулах ямар ч боломж байхгүй бөгөөд Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй хүмүүс Сатаны харанхуй нөлөөнөөс зугтаах чадваргүй байдаг. Зүгээр л зан үйл мөрдөж, ердийн үйл ажиллагаанд оролцдог шашны итгэгчдийн адилаар тэд Бурханыг мэдэх болон зан чанарын өөрчлөлтөд орох талаар нухацтай ханддаггүй. Энэ нь цагийн гарз биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн, амийн асуудлуудад нухацтай ханддаггүй, үнэн рүү орохоор эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг ч зорьдоггүй, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол төгс болгуулж чадахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал Бурханы ажлыг ойлгох ёстой. Ялангуяа Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн энэ ажлыг яагаад хүн дээр хийдгийг ойлгох ёстой. Чи үүнийг хүлээн авч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы тухай болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэгийг эрэлхийлж, зан чанартаа өөрчлөлт хийхээр зорьдог бол төгс болгуулах боломж олдоно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 528

Төгс болгуулах хүмүүсийн хувьд байлдан дагуулагдах ажлын энэ алхам зайлшгүй шаардлагатай; хүн байлдан дагуулагдмагцаа л төгс болгуулах ажлыг туулж чадна. Зөвхөн байлдан дагуулагдах үүргийг л биелүүлэх нь тийм ч их үнэ цэнтэй биш бөгөөд Бурханаар ашиглуулахад тохирохгүй. Чи сайн мэдээ түгээхэд хувь нэмэр оруулах ямар ч аргагүй байх болно, учир нь чи амийг эрэлхийлдэггүй, өөрийгөө өөрчилж, шинэчлэхээр эрэлхийлдэггүй, иймээс чамд амийн ямар ч бодит туршлага байдаггүй. Энэхүү алхам алхмаар хийгддэг ажлын үеэр чи нэгэнтээ үйлчлэл үзүүлэгч, товойлгогч болж ажилласан боловч эцэстээ Петр шиг байхыг зорьдоггүй, мөн эрэл хайгуул чинь Петрийн төгс болгуулсан замын дагуу байдаггүй бол мэдээж зан чанарын өөрчлөлтийг туулахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол гэрчлэл хийсэн байх ба ингэж хэлэх болно: “Алхам алхмаар хийгддэг Бурханы энэ ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авсан бөгөөд асар их зовлон туулсан хэдий ч Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, Бурханы хийдэг ажлыг олж авсан, Бурханы зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирж, надад ерөөл, нигүүлсэл авчирсан; Түүний гэсгээлт, шүүлт л намайг хамгаалж, ариусгасан. Хэрвээ намайг Бурхан гэсгээж, шүүгээгүй бол, хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэж чадахгүй байх байсан, аврагдаж ч чадахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйлийн хувиар хүн Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүх бүтээл Бурханы зөвт зан чанар болон зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар хүний таашаалыг хүртүүштэй гэдгийг би өнөөдөр харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг, түүнчлэн агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж авч чадахгүй байсан ч үүнийг харах сайн хувь тавилантай байсан ба үүгээр би ерөөгдсөн.” Энэ бол төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам бөгөөд тэдний ярьдаг мэдлэг юм. Ийм хүмүүс Петртэй адил; тэд Петртэй адил туршлагатай. Ийм хүмүүс бас амийг олж авсан, үнэнийг эзэмшдэг хүмүүс юм. Тэд бүр эцсийг нь хүртэл туулах үедээ Бурханы шүүлтийн үеэр Сатаны нөлөөнөөс бүрмөсөн ангижирч, Бурханаар авхуулах нь гарцаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 529

Анх Бурханы бүтээсэн Адам, Ева хоёр ариун хүмүүс байсан, өөрөөр хэлбэл, Еден цэцэрлэгт байх үедээ тэд бохир заваанаар сэвтээгүй, ариун байсан. Тэд бас Еховад итгэлтэй, Еховагаас урвах талаар юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл, тэд Сатаны нөлөөллийн үймээнд автаагүй, Сатаны хоргүй байсан бөгөөд бүх хүн төрөлхтнөөс хамгийн ариун нь байлаа. Тэд ямар ч бузраар бохирдолгүй, махан биед эзэмдүүлэлгүй, Еховаг хүндлэн дээдэлж, Еден цэцэрлэгт амьдардаг байжээ. Дараа нь Сатанд уруу татагдах үедээ тэд могойн хортой, Еховагаас урвах хүсэлтэй болж, Сатаны нөлөөн дор амьдарсан юм. Эхэн үедээ тэд ариун байсан бөгөөд Еховаг хүндэлдэг байсан; ийм байр байдалд л тэд хүн байв. Сүүлд нь, Сатанд уруу татагдсаныхаа дараа тэд сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж, Сатаны нөлөөн дор амьдарсан. Тэд аажмаар Сатаны завхралд өртөж, хүний анхдагч дүр төрхийг алдсан юм. Анх хүнд Еховагийн амьсгал байсан бөгөөд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байгаагүй, мөн зүрх сэтгэлд нь өчүүхэн төдий ч ёрын муу байгаагүй. Тэр үед, хүн үнэхээр хүн байсан. Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүн араатан болсон юм. Түүний бодол ёрын муу, бузраар дүүрч, ямар ч сайн сайхан, ариун байдалгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү? Бурханы ихээхэн ажлыг туулсан боловч чи өөрчлөгдөөгүй, эсвэл цэвэрлэгдээгүй. Чи Сатаны эзэмшил дор амьдарсаар байдаг ба Бурханд мөн л захирагддаггүй. Энэ бол байлдан дагуулагдсан боловч төгс болгуулаагүй хүн юм. Тийм хүнийг яагаад төгс болгуулаагүй гэдэг вэ? Учир нь энэ хүн амийг буюу Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бөгөөд зөвхөн махан биеийн зугаа цэнгэл, түр зуурын тав тухад шунадаг. Үүний үр дүнд, тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт байдаггүй ба тэд Бурханаар бүтээгдсэн хүний анхдагч дүр төрхийг олж аваагүй. Тийм хүмүүс бол алхаж яваа цогцос, ямар ч сүнсгүй үхдэлүүд юм! Сүнсэн дэх хэрэг явдлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, ариун байдлыг эрэлхийлдэггүй, үнэнийг амьдран харуулахаар зорьдоггүй, зөвхөн сөрөг талд байлдан дагуулагдахад л сэтгэл ханадаг, Бурханы үгээр амьдарч, ариун хүмүүс болж чаддаггүй хүмүүс бол аврагдаагүй хүмүүс билээ. Учир нь, хэрвээ хүнд үнэн байхгүй бол Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадахгүй; Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадах хүмүүс л аврагдсан хүмүүс юм. Би Петр шиг хүмүүсийг, төгс болгуулахаар зорьдог хүмүүсийг л хүсдэг. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг олж авах учиртай юм биш. Бурхан ч гэсэн та нарыг олж авах нь үүний зорилго юм; та нар Бурханаар авхуулахын тулд Бурханыг олж авдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, эдгээр үгийг хэрэгжүүлэх үе чинь эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч бас эдгээр үгийг олж авсан байна, өөрөөр хэлбэл, та нар дээд зэргийн энэхүү авралыг олж авсан байх болно. Цэвэрлэгдмэгцээ та нар жинхэнэ хүн болсон байх болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулж, эсвэл төгс болгуулсан нэгний төрхийг амьдран харуулах чадваргүй бол чамайг хүн биш, харин алхаж яваа цогцос, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй буюу Еховагийн амьсгалгүй хүн тул ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх боломжтой ч олж авсан зүйл чинь өчүүхэн аврал төдий бөгөөд чи сүнстэй амьд оршихуй болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлт туулсан ч үүний үр дүнд зан чанар чинь шинэчлэгдэж, өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харьяалагддаг ба цэвэрлэгдсэн хүн биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнтэй бөгөөд тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 530

Өнөөдөр, зарим хүн Бурханаар ашиглуулахыг зорьдог боловч байлдан дагуулагдсаныхаа дараа шууд ашиглуулж чадахгүй. Өнөөдрийн ярьсан үгийн тухайд гэвэл, хэрвээ Бурхан хүмүүсийг ашиглах үед чи бас л тэдгээрийг биелүүлж чадахгүй байвал төгс болгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн төгс болгуулах цагийн төгсгөл ирэх нь хүн Бурханаар таягдуулах уу, эсвэл ашиглуулах уу гэдгийг тодорхойлно. Байлдан дагуулагдсан хүмүүс бол зүгээр л идэвхгүй байдал ба сөрөг байдлын үлгэр жишээ төдий юм; тэд бол үлгэр жишээ, загвар, гэхдээ зөвхөн эсрэг талын товойлгогчоос цаашгүй. Хүний амь зан чанар өөрчлөгдөж, дотор гаднагүй өөрчлөлтөд хүрсэн үедээ л бүрэн төгс болгуулсан байх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдах, эсвэл төгс болгуулахын алийг хүсдэг вэ? Чи алинд нь хүрэхийг хүсдэг вэ? Төгс болгуулах нөхцөлүүдийг чи биелүүлсэн үү? Чамд аль нөхцөл нь дутагдсаар байдаг вэ? Чи өөрийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ, мөн дутагдлуудаа хэрхэн нөхөх ёстой вэ? Чи хэрхэн төгс болгуулах замд орох ёстой вэ? Чи хэрхэн бүрэн дүүрэн захирагдах ёстой вэ? Чи төгс болгуулах хүсэлт тавьдаг, тэгвэл чи ариун байдлыг эрэлхийлдэг хүн мөн үү? Чи ариусгагдахын тулд гэсгээлт, шүүлт туулахаар эрэлхийлдэг хүн мөн үү? Чи цэвэрлэгдэхээр эрэлхийлдэг тул гэсгээлт, шүүлтийг хүлээн авахад бэлэн байна уу? Чи Бурханыг мэдье гэх хүсэлт тавьдаг, гэвч Түүний гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг чамд байгаа юу? Өнөөдөр, чам дээр Түүний хийдэг ихэнх ажил бол гэсгээлт, шүүлт; чам дээр хийгдэж байгаа энэхүү ажлын тухай чиний мэдлэг юу вэ? Чиний туулсан гэсгээлт, шүүлт чамайг цэвэрлэсэн үү? Энэ нь чамайг өөрчилсөн үү? Чамд ямар нэг үр нөлөө үзүүлсэн үү? Чи өнөөдрийн маш их ажил—хараал, шүүлт ба илчлэлтээс залхаж байна уу—эсвэл эдгээр зүйл чамд асар их ашиг тустай гэж санагдаж байна уу? Чи Бурханыг хайрладаг, гэхдээ юунаас болж Бурханыг хайрладаг вэ? Жаахан нигүүлсэл хүлээн авсан учраас л Бурханыг хайрладаг уу? Эсвэл амар амгалан, баяр баясгаланг олж авсныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Эсвэл чи гэсгээлт, шүүлтээр нь цэвэрлэгдсэнийхээ дараа Бурханыг хайрладаг уу? Яг юу чамайг Бурханыг хайрлахад хүргэдэг вэ? Төгс болгуулахын тулд Петр ямар нөхцөлүүдийг биелүүлсэн бэ? Түүнийг төгс болгуулсны дараа гол чухал илэрхийлэл нь юу байсан бэ? Тэр Эзэн Есүсийг үгүйлэн санаж байсан учраас Түүнийг хайрласан уу, эсвэл Түүнийг харж чадаагүй учраас уу, эсвэл тэр зэмлүүлсэн учраас уу? Эсвэл тэр зовлон шаналлыг хүлээн авч, өөрийнхөө бохир заваан, дуулгаваргүй байдлыг мэдэж авч, Эзэний ариун байдлыг мэдэж авсан учраас Эзэн Есүсийг бүр ч их хайрласан уу? Бурханыг гэх түүний хайр Бурханы гэсгээлт, шүүлтээс болж илүү цэвэр ариун болсон уу, эсвэл өөр зүйлээс болсон уу? Аль нь вэ? Чи Бурханы нигүүлслээс болж, мөн өнөөдөр Тэр чамд ялимгүй жаахан ерөөл өгснөөс болж Бурханыг хайрладаг. Энэ жинхэнэ хайр мөн үү? Чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авч, зөвт зан чанарыг нь харсныхаа дараа Түүнийг үнэхээр хайрлаж чаддаг болж, улмаар бүрэн үнэмшиж, Түүнийг мэддэг болох ёстой юу? Петртэй адилаар, Бурханыг хангалттай хайрлаж чаддаггүй гэж чи хэлж чадах уу? Чиний эрэлхийлдэг зүйл чинь гэсгээлт, шүүлтийн дараа байлдан дагуулагдах явдал уу, эсвэл гэсгээлт, шүүлтийн дараа цэвэрлэгдэж, хамгаалагдаж, халамжлуулах явдал уу? Эдгээрийн алийг чи эрэлхийлдэг вэ? Чиний амьдрал утга учиртай юу, эсвэл ямар ч утгагүй, үнэ цэнгүй юу? Чи махан биеийг хүсдэг үү, эсвэл үнэнийг хүсдэг үү? Чи шүүлтийг хүсэж байна уу, эсвэл тав тухыг уу? Бурханы ажлаас маш ихийг туулж, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харсан болохоор чи хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Чи энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Чи Бурханыг гэх хайраа хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамд ямар нэг үр нөлөө үзүүлсэн үү? Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар мэдлэгтэй юу, үгүй юу гэдэг чинь юуг амьдран харуулж байгаагаас чинь, мөн Бурханыг ямар хэмжээнд хайрладгаас чинь хамаардаг! Ам чинь Бурханд хайртай гэж хэлдэг ч амьдран харуулдаг зүйл чинь хуучин, завхарсан зан чанар юм; чамд Бурханаас айх айдас огт байдаггүй, мөс чанар бүр ч байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? Тэд Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг хүмүүс мөн үү? Чи Бурханыг хайрладаг ба Түүнд итгэдэг гэж хэлдэг ч өөрийн үзлийг хаяж чаддаггүй. Чиний ажилд, оролтод, чиний хэлдэг үгэнд, чиний амьдралд Бурханыг гэх хайрын ямар ч илрэл байдаггүй ба Бурханыг хүндлэх хүндлэл байдаггүй. Энэ нь гэсгээлт, шүүлтийг хүртсэн хүн мөн үү? Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй байдаг ч амьдран харуулдаггүй юм гэж үү? Өнөөдөр, хүнээс жинхэнэ хүний амьдралыг амьдран харуулахыг шаарддаг нөхцөл нь юу вэ? Петрийн залбирал нь түүний амнаас гарсан үгээс цаашгүй байсан уу? Тэдгээр нь түүний зүрх сэтгэлийн гүнээс гарсан үг байсан бус уу? Петр зөвхөн залбираад, үнэнийг хэрэгжүүлдэггүй байсан уу? Чиний эрэл хайгуул хэний төлөө байдаг вэ? Бурханы гэсгээлт, шүүлтийн үеэр чи өөрийгөө хэрхэн хамгаалуулж, цэвэрлүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт хүнд ямар ч ашиг тусгүй юу? Бүх шүүлт нь шийтгэл мөн үү? Зөвхөн амар амгалан, баяр хөөр, материаллаг ерөөл, түр зуурын тав тух л хүний аминд ашиг тустай юм гэж үү? Хэрвээ хүн шүүлтийн амьдралгүйгээр таатай, тухтай орчинд амьдардаг бол цэвэрлэгдэж чадах уу? Хэрвээ хүн өөрчлөгдөж, цэвэрлэгдэхийг хүсдэг бол төгс болгуулахыг хэрхэн хүлээн авах ёстой вэ? Чи өнөөдөр аль замыг сонгох ёстой вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 531

Петрийг дурдмагц хүн бүр магтан шагширч, Бурханыг гурвантаа үгүйсгэсэн, түүнчлэн Сатанд үйлчилж, улмаар Бурханыг туршсан, гэвч эцэстээ Түүний төлөө загалмайд уруу харж цовдлогдсон гэх зэрэг Петрийн тухай энэ бүх түүхийг тэр дороо санацгаадаг. Петр Намайг хэрхэн мэдэж авсныг, мөн түүний эцсийн үр дүн ямар байсан талаар одоо Би та нарт хэлье. Петр гэгч энэ хүн гойд сайн хэв чанартай хүн байсан, гэхдээ түүний нөхцөл байдал Паулынхаас өөр байлаа. Түүний эцэг, эх Намайг хавчдаг, Сатанд эзэмдүүлсэн чөтгөрүүдэд харьяалагддаг байсан, энэ шалтгааны улмаас тэд Петрт замыг дамжуулсан гэж хэлж болохгүй юм. Цэцэн цэлмэг, төрөлхийн оюун билэгтэй Петрийг эцэг эх нь бага балчраас нь хайрладаг байжээ; харин өсөж том болсныхоо дараа тэр тэдний дайсан болсон, учир нь тэр үргэлж Намайг мэдэхээр эрэлхийлдэг байсан ба энэ нь түүнийг эцэг эхийгээ орхиход хүргэсэн. Яагаад гэвэл, юуны өмнө тэнгэр, газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, бүх эерэг зүйл Бурханаас эхтэй ба Сатаны ямар ч боловсруулалтаар дамжилгүй Түүнээс шууд ирдэг гэдэгт тэр итгэдэг байсан юм. Товойлгогч болон үйлчлэх эцэг эхийнх нь сөрөг жишээ байснаар энэ нь түүнийг Миний хайр, энэрлийг илүү амархан таних боломжтой болгож, улмаар Намайг эрж хайх хүслийг нь улам бадраасан юм. Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсоогүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сүйхээтэй байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан, иймд хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан юм. Жирийн амьдралдаа тэр бүтэлгүйтлийн занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, урьд өмнө бүтэлгүйтсэн хүмүүсээс сургамж авахад онцгой анхаарч байв. Мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход сайтар анхаарчээ. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр төдийгүй, бүр ч чухал нь Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадталаа эерэг талууд дээр хурдасгасан юм. Ийм ч учраас, тэрээр байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэх, өмсөх, унтахдаа ч юм уу ер нь хаана ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгасны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр Надад итгэх итгэлээ хэзээ ч алдаж, урам хугараагүй. Өөрийг нь хэдийн хаячихсан гэж Намайг хэлэхэд ч тэрээр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин Намайг бодитой байдлаар, урьдын хэрэгжүүлэлтийн зарчмын дагуу хайрласаар байлаа. Хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг магтахгүй, харин эцэст нь түүнийг Сатаны гарт хаяна гэж Би түүнд хэлсэн. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үг хэрэглэн явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: “Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгардаг. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн, дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Таны шүүлтийг би үнэхээр хүлээн авах үнэ цэнгүй биш биз дээ? Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байгаа юм болов уу?” Ийм төрлийн шалгалт дунд Петр хэдийгээр Миний санааг яг таг ухаарч чадаагүй боловч Надад ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүмүүс Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү? Энэ удаа Намайг Петрийн талаар яагаад ийм урт зүйл ярьсныг та нар ойлгохыг хичээж, сайтар бодох хэрэгтэй. Энэ нь та нарын биеэ авч явах зарчим болох ёстой.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “6-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 532

Петр Есүсийг олон жилийн турш дагаад, бусад хүнд байдаггүй нэлээд их зүйлийг Түүнээс олж харсан юм. Өөрийг нь нэг жил дагасны дараа Есүс Петрийг арван хоёр шавийнхаа дундаас сонгожээ. (Мэдээж Есүс үүнийгээ ил хэлээгүй бөгөөд бусад нь энэ тухай огт мэдээгүй юм.) Амьдрал дээр Петр Есүсийн хийдэг бүх зүйлээр өөрийгөө хэмждэг байв. Хамгийн гол нь, Есүсийн номлосон мэдээ Петрийн зүрх сэтгэлд сийлэгдсэн байсан юм. Петр Есүст туйлын үнэнч, тууштай байсан бөгөөд Түүний эсрэг ямар ч гомдол огт хэлээгүй юм. Иймээс Есүсийн явсан газар бүрд Петр итгэмжит нөхөр нь болсон билээ. Петр Есүсийн сургаал, зөөлөн үгийг ажиглаж, юугаар хооллож, юу өмсөж, хаана байрлаж, яаж аялдгийг нь ажигладаг байв. Тэгээд бүх талаар Есүсийг даган дуурайдаг байлаа. Петр хэзээ ч өөрийгөө зөвтгөлгүй, хоцрогдсон бүхнийг хаяж, үг яриа, үйл хэргийнхээ аль алинд Есүсийн үлгэр жишээг дагадаг байсан юм. Тэнгэр газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, ийм учраас өөрт нь хувийн сонголт гэж үгүй гэдгийг Петр тэр үед мэдэрчээ. Түүнчлэн Есүс юу болох бүхнийг Петр уусган авч, үлгэр жишээ болгон ашигладаг байлаа. Есүс хийдэг зүйлдээ Өөрийгөө зөвтгөдөггүй байсан; Өөрийнхөө талаар онгирохын оронд хүмүүсийн сэтгэлийг хайраар хөдөлгөдөг байсныг Есүсийн амьдрал харуулдаг. Есүс юу болохыг янз бүрийн зүйл харуулсан бөгөөд үүнээс үүдэн Петр Түүний бүх зүйлийг даган дуурайсан юм. Есүсийн хайр татам байдлыг Петр өөрийн туршлагаар улам бүр мэдрээд, “Би орчлон ертөнц даяар Төгс Хүчитийг хайсан, бас тэнгэр газар, бүх зүйлийн гайхамшгийг харсан тул Төгс Хүчитийн хайр татам байдлыг гүнээ мэдэрлээ. Гэхдээ миний зүрх сэтгэлд хэзээ ч жинхэнэ хайр байгаагүй, бас би Төгс Хүчитийн хайр татам байдлыг хоёр нүдээрээ хэзээ ч хараагүй байсан. Өнөөдөр, Төгс Хүчитийн нүд намайг ивээн харж, эцэст нь би Бурханы хайр татам байдлыг мэдэрлээ. Хүн төрөлхтөн Бурханыг зүгээр л бүх зүйлийг бүтээсэн болохоор нь хайрладаг юм биш гэдгийг эцэст нь би олж мэдлээ; өдөр тутмын амьдралдаа би Түүний энгүй хайр татам байдлыг оллоо. Үүнийг яг одоо харж болох зүйлээр хязгаарлаж яахан болох билээ?” гэх мэт зүйл хэлсэн юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Петрт ч бас хайр татам зүйл нэлээд их гарч ирсэн юм. Тэрээр Есүст маш дуулгавартай болж, мэдээж бас нэлээд хэдэн бүтэлгүйтэл амсжээ. Есүс янз бүрийн газарт номлол хийхээр Петрийг авч явахад Петр үргэлж даруу байж, Есүсийн номлолыг сонсдог байлаа. Есүсийг олон жил дагасан гээд Петр хэзээ ч биеэ тоогоогүй юм. Есүс ажлаа дуусгахын тулд цовдлогдох гэж ирсэн хэмээн хэлэхийг сонсоод Петр үе үе зүрх сэтгэлдээ энэлэн шаналж, нууцаар цурхиран уйлдаг байв. Гэсэн хэдий ч тэр “золгүй” өдөр эцэст нь ирсэн билээ. Есүсийг баривчлагдсаны дараа Петр загасчны завиндаа ганцаараа цурхиран уйлж, үүний төлөө олон залбирал хэлжээ. Гэвч энэ нь Эцэг Бурханы хүсэл бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байлаа. Петр гагцхүү хайраасаа л үүдэн энэлэн шаналж, нүдэндээ нулимс цийлгэнүүлсээр байсан юм. Энэ мэдээж хүний сул тал байв. Иймээс Есүс загалмайд цовдлогдоно гэдгийг олж мэдээд Петр: “Та явсныхаа дараа бидний дунд байж, биднийг харж хандахаар эргэн ирэх үү? Бид Тантай уулзаж чаддаг хэвээр байх уу?” гэж Есүсээс асуусан билээ. Хэдийгээр эдгээр үг маш гэнэн, хүний үзлээр дүүрэн байсан ч Петрийн зовлонгийн гашууныг Есүс мэдэж байсан тул хайраараа Петрийн сул талыг бодолцон үзээд: “Петр, Би чамайг хайрласан. Тэрийг чи мэдэх үү? Хэдийгээр хэлж байгаа зүйл чинь цаанаа ямар ч шалтгаангүй ч Би эргэн амилсныхаа дараа хүмүүст 40 хоногийн турш харагдана гэдгийг Эцэг амласан. Миний Сүнс та бүхний дээр байнга нигүүлсэл хайрлана гэдэгт чи итгэхгүй байна уу?” хэмээжээ. Петр үүгээр бага зэрэг тайтгарсан ч нэг юм дутагдаж байгаа мэт санагдсаар байсан тул Есүс дахин амилсныхаа дараа эхний удаад түүнд ил тод үзэгдсэн юм. Гэхдээ Петрийг үзэлтэйгээ зууралдсаар байхаас сэргийлэхийн тулд Есүс Өөрт нь зориулж бэлдсэн элбэг дэлбэг хоолноос татгалзаад нүд ирмэхийн зуурт алга болжээ. Тэр мөчөөс хойш Петр эцэст нь Эзэн Есүсийг илүү гүн гүнзгий ойлгох болж, бүр ч их хайрласан юм. Есүс дахин амилсныхаа дараа Петрт үе үе харагддаг байлаа. Дөчин өдөр нь дуусаж, тэнгэр өөд гарсныхаа дараа Тэрээр Петрт дахиад гурван удаа үзэгджээ. Илрэлт бүр нь яг Ариун Сүнсний ажил гүйцэлдэж, шинэ ажил эхлэх гэж байхад тохиосон билээ.

Петр насан туршдаа загасчилж амин зуулгаа залгуулсан ч хамгийн гол нь тэрээр номлох гэж амьдарсан юм. Тэгээд хожмын жилүүддээ Петрийн нэг, хоёрдугаар захидлаас гадна тухайн үеийн Филаделфийн чуулганд хэд хэдэн захиа бичжээ. Петр тэр үеийн хүмүүсийн сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн юм. Өөрийн амжилт ололтыг ашиглан хүмүүст сургаал айлдахын оронд тэднийг амийн зохих хангалтаар хангадаг байлаа. Явахынхаа өмнө Есүсийн сургасан сургаалыг хэзээ ч мартаагүй тэрээр насан туршдаа тэдгээрээс урам зориг авчээ. Есүсийг дагаж байхдаа Петр Эзэний хайрыг үхлээрээ хариулж, бүх зүйл дээр Түүний үлгэр жишээг дагахаар сэтгэл шулуудсан юм. Есүс үүнийг нь зөвшөөрсөн тул Петрийг 53 настай байхад (Есүсийг явснаас хойш 20 гаруй жилийн дараа) хүсэл эрмэлзлийг нь биелүүлэхэд туслахаар Есүс түүнд үзэгджээ. Удаах долоон жилийн амьдралаа Петр өөрийгөө мэдэж авахад зориулсан юм. Энэ долоон жилийн төгсгөлд нэгэн өдөр тэрээр уруу харан цовдлогдож, улмаар ер бусын амьдралаа эцэслэсэн билээ.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Петрийн амьдралын тухайд”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 533

Харанхуйн нөлөө гэж юу вэ? “Харанхуйн нөлөө” гэдэг нь Сатан хүмүүсийг мэхэлж, завхруулж, хүлж, хянадаг нөлөө юм; Сатаны нөлөө бол үхлийн уур амьсгалтай нөлөө. Сатаны эзэмшилд амьдардаг бүх хүн мөхөх тавилантай.

Бурханд итгэдэг болсныхоо дараа харанхуйн нөлөөнөөс хэрхэн ангижрах вэ? Бурханд чин сэтгэлээсээ залбирсныхаа дараа чи зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн хандуулж, энэ үед Бурханы Сүнс зүрх сэтгэлийг чинь хөдөлгөдөг. Чи өөрийгөө Түүнд бүрэн зориулах хүсэлтэй болдог ба энэ мөчид чи харанхуйн нөлөөнөөс ангижирсан байдаг. Хэрвээ хүний хийдэг бүхэн Бурханы таалалд нийцэж, Түүний шаардлагуудыг хангадаг бол тухайн хүн Бурханы үгээр, Бурханы халамж, хамгаалалт дор амьдардаг хүн юм. Хэрвээ хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж чадахгүй, Түүнийг байнга хууран мэхлэх гэж оролддог, Түүнд хааш яаш байдлаар ханддаг, оршин тогтнолд нь итгэдэггүй аваас ийм хүмүүс бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч буй хэрэг юм. Бурханы авралыг хүлээн аваагүй хүмүүс бүгд Сатаны эзэмшил дор амьдарч байгаа; өөрөөр хэлбэл, тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдардаг. Бурханд итгэдэггүй хүмүүс Сатаны эзэмшил дор амьдарч байгаа. Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүс ч гэсэн Бурханы гэрэлд заавал амьдарч байх албагүй, учир нь Түүнд итгэдэг хүмүүс үнэндээ Түүний үгээр амьдардаг, эсвэл Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс биш байх магадлалтай. Хүн Бурханд итгэхээс хэтэрдэггүй бөгөөд тэрээр Бурханыг мэддэггүй учраас аанай л хуучин дүрэм журмаар, үхмэл үгс дунд, харанхуй, тодорхойгүй амьдралаар амьдарч, Бурханаар бүрэн ариусгагдаагүй, бүрмөсөн авхуулаагүй байна. Иймээс Бурханд итгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөн дор амьдардаг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой боловч Бурханд итгэдэг хүмүүс хүртэл Ариун Сүнс өөрсөд дээр нь ажиллаагүйн улмаас харанхуйн нөлөөн дор амьдарсаар байдаг. Бурханы нигүүлсэл, Бурханы өршөөлийг хүлээн аваагүй хүмүүс болон Ариун Сүнсний ажлыг харж чаддаггүй хүмүүс бүгд харанхуйн нөлөөнд амьдардаг; Бурханы нигүүлслийг эдэлдэг мөртөө Түүнийг мэддэггүй хүмүүс ч бас ихэнхдээ харанхуйн нөлөөнд амьдарч байгаа. Хэрвээ хүн Бурханд итгэдэг ч амьдралынхаа ихэнхийг харанхуйн нөлөөнд өнгөрүүлбэл тухайн хүний оршин тогтнол утга учраа алдчихсан байдаг тул Бурхан оршин байдагт итгэдэггүй хүмүүсийг бол ярихын ч хэрэггүй юм.

Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй юм уу Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг боловч Түүний шаардлагад нийцэж чаддаггүй бүх хүн харанхуйн нөлөөн дор амьдардаг. Үнэнийг эрэлхийлдэг, Бурханы шаардлагад нийцэж чаддаг хүмүүс л Түүнээс ерөөл хүлээн авч, харанхуйн нөлөөнөөс ангижирна. Чөлөөлөгдөөгүй, зарим зүйлээр үргэлж удирдуулж байдаг, Бурханд зүрх сэтгэлээ өгч чадахгүй байгаа хүмүүс бол Сатанд боолчлогдон, үхлийн уур амьсгалд амьдарч байгаа хүмүүс юм. Үүрэгтээ үнэнч бус, Бурханы даалгаварт үнэнч бус, чуулган дахь чиг үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөн дор амьдарч байна. Чуулганы амьдралыг санаатайгаар үймүүлдэг, ах эгч нарын хоорондын харилцааг зориуд сүйтгэдэг, эсвэл өөрсдийн бүлгийг бүрдүүлдэг хүмүүс бүр гүн харанхуйн нөлөөн дор, Сатаны боолчлолд амьдардаг. Бурхантай хэвийн бус харилцаатай, үргэлж хэрээс хэтэрсэн юм хүсдэг, үргэлж ашиг хонжоо олохыг хүсдэг, өөрсдийн зан чанарыг өөрчлөхөөр огтхон ч эрж хайдаггүй хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс юм. Үнэнийг хэрэгжүүлэхдээ үргэлж хайнга, нухацтай бус байж, Бурханы хүсэлд нийцүүлэхийг хичээдэггүй, оронд нь өөрсдийн махан биеийг л хангахыг хичээдэг хүмүүс ч бас харанхуйн нөлөөн дор, үхэлд ороогдон амьдарч байгаа хүмүүс билээ. Бурханы төлөө ажиллахдаа шударга бус байдал, заль мэх ашигладаг, Бурхантай хааш яаш байдлаар харьцдаг, Бурханыг хуурч мэхэлдэг, үргэлж хувиа хичээдэг хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа хүмүүс юм. Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлдэггүй бүх хүн харанхуйн нөлөөн дор амьдардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 534

Хэрвээ чи Бурханы сайшаалыг хүртэхийг хүсдэг бол эхлээд Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Бурхан руу бүрэн хандуулах ёстой. Чиний одоо хийж байгаа зүйлсийг Бурхан сайшаах уу? Чи зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулсан уу? Хийсэн бүхэн чинь Бурханы чамаас шаардсан зүйлс мөн үү? Тэдгээр нь үнэнд нийцдэг үү? Чи цаг ямагт өөрийгөө шалган нягталж, Бурханы үгийг идэж уухдаа төвлөрч, Түүний өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр зарлагадах ёстой. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүлээн авах нь лавтай.

Бурханд итгэдэг атлаа үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн Сатаны нөлөөнөөс ангижрах аргагүй байдаг. Үнэнч шударгаар амьдардаггүй, бусдын өмнө нэг янзаар аашилж, харин ар хударгаар нь өөрөөр авирладаг, гаднаа даруу төлөв, тэвчээртэй, хайр энэрэлтэй мөртөө мөн чанартаа зусар зальхай, ов мэхтэй, Бурханд үнэнч биш хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүсийн нийтлэг төлөөлөл юм. Тэд бол хорт могойн төрлийн хүмүүс мөн. Зөвхөн өөрсдийн ашиг тусын төлөө Бурханд итгэдэг, өөрсдийгөө зөвтгөдөг, их зантай, онгироо сагсуу, байр сууриа хамгаалдаг хүмүүс бол Сатаныг хайрлаж, үнэнийг эсэргүүцдэг хүмүүс билээ. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг, Сатанд бүрэн харьяалагддаг хүмүүс юм. Бурханы ачааг боддоггүй, Бурханд үнэн сэтгэлээсээ үйлчилдэггүй, өөрсдийн ашиг сонирхол болон гэр бүлийнхээ ашиг сонирхолд байнга санаа тавьдаг, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд бүхнийг орхих чадваргүй, Түүний үгээр хэзээ ч амьдардаггүй хүмүүс Бурханы үгийн гадна амьдарч байгаа юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй.

Бурхан хүмүүсийг бүтээхдээ тэдэнд Өөрийн баялгийг эдлүүлж, Өөрийгөө тэднээр үнэхээр хайрлуулахын төлөө байсан; ийм маягаар хүмүүс Түүний гэрэлд амьдрах байлаа. Өнөөдөр Бурханыг хайрлаж чаддаггүй, Түүний ачааг боддоггүй, Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч чаддаггүй, Бурханы зүрх сэтгэлийг өөрсдийн мэт авч үздэггүй, Бурханы ачааг өөрсдийн мэт үүрэлцэж чаддаггүй хүмүүсийн дээр Бурханы гэрэл гэрэлтдэггүй, тиймээс тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа. Тэд Бурханы хүслийг эрс эсэргүүцдэг зам дээр байдаг бөгөөд хийдэг бүхэнд нь өчүүхэн ч үнэн байдаггүй. Тэд Сатантай хамт шалбаагт хөлбөрдөг. Тэд бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүс юм. Хэрвээ чи Бурханы үгийг үргэлж идэж уун, Түүний хүсэлд анхаарал тавьж, Түүний үгийг хэрэгжүүлдэг бол Бурханд харьяалагдаж, Бурханы үгсээр амьдардаг хүн юм. Чи Сатаны эзэмшлээс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахыг хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханы үгсээр амьдардаг бол Ариун Сүнс ажлаа хийх боломжтой болно; хэрвээ чи Сатаны нөлөөн дор амьдардаг бол Ариун Сүнсэнд тийм боломж олгохгүй. Хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил, хүмүүсийн дээр Түүний гэрэлтүүлдэг гэрэл, хүмүүст Түүний өгдөг итгэл хормын төдий л үргэлжилдэг; хэрвээ хүн анхаарал, болгоомжгүй байвал Ариун Сүнсний хийдэг ажил хажуугаар нь өнгөрөх болно. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдардаг бол Ариун Сүнс тэдэнтэй хамт байж, тэдэн дээр ажиллана. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдрахгүй байгаа бол Сатаны боолчлолд амьдардаг. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байдаггүй, эсвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн хүрээнд амьдарч буй бол, мөн Бурханы шаарддаг байдалд амьдардаг бол Түүнд харьяалагддаг ба Тэр чам дээр ажиллана; хэрвээ чи Бурханы шаардлагын хил хязгаар дотор амьдардаггүй, харин Сатаны эзэмшил дор амьдардаг бол Сатаны ялзрал дор амьдардаг чинь маргаангүй. Бурханы үгээр амьдарч, Түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи Түүний шаардлагад нийцэж чадна; чи Бурханы хэлснээр хийж, Бурханы айлдварыг оршин тогтнолынхоо үндэс, амьдралынхаа бодит байдал болгох ёстой бөгөөд тэр үед л чи Бурханд харьяалагдана. Хэрвээ чи үнэхээр Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлбэл Тэр чам дээр ажиллаж, чи Бурханы ерөөл дор, Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний хийдэг ажлыг ухаарч, Бурхантай хамт байхын баяр хөөрийг мэдэрнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 535

Харанхуйн нөлөөнөөс ангижрахын тулд чи эхлээд Бурханд үнэнч байж, зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой; тэгсэн цагт л чи зөв байдалтай байх болно. Зөв байдалтай амьдрах нь харанхуйн нөлөөнөөс ангижрах урьдчилсан нөхцөл юм. Зөв байдалгүй байна гэдэг нь чи Бурханд үнэнч бус бөгөөд зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлгүй гэсэн үг. Тэгвээс харанхуйн нөлөөнөөс ангижрах талаар ярихын ч хэрэггүй. Миний үг бол хүн харанхуйн нөлөөнөөс ангижрах үндэс суурь бөгөөд Миний үгийн дагуу хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс харанхуйн нөлөөний боолчлолоос ангижирч чадахгүй. Зөв байдалтай амьдрах гэдэг нь Бурханы үгийн удирдамж дор амьдрах, Бурханд үнэнч байдалтай амьдрах, үнэнийг эрж хайх байдалтай амьдрах, Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах бодит байдалд амьдрах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах байдалтай амьдрах явдал юм. Эдгээр байдал болон энэ бодит байдал дотор амьдардаг хүмүүс үнэн рүү гүн орох тусмаа аажмаар өөрчлөгдөнө. Тэд ажил лавшрахын хэрээр өөрчлөгдөж, эцэст нь Бурханаар гарцаагүй авхуулах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн болно. Харанхуйн нөлөөнөөс ангижирсан хүмүүс Бурханы хүслийг яваандаа олж мэдэн, Бурханы хүслийг алхам алхмаар ойлгож, эцэстээ Бурханы ойр дотнын хүн болно. Тэд Бурханы тухай үзэл тээдэггүй, Түүний эсрэг тэрсэлдэггүйгээр үл барам, урьд нь өөрсдийг нь эзэмдэж байсан үзэл, тэрслүү занг улам их жигшдэг ба тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэх жинхэнэ хайр бий болдог. Харанхуйн нөлөөнөөс ангижирч чаддаггүй хүмүүс махан биедээ бүрэн эзэмдүүлдэг ба тэрслүү зангаар дүүрэн байдаг; тэдний зүрх сэтгэл хүний үзэл, амьдралын гүн ухаан болон өөрсдийнх нь санаа зорилго, төлөвлөгөөгөөр дүүрдэг. Бурхан хүнээс нэгэн сэтгэлийн хайрыг шаарддаг; Тэрээр юу шаарддаг гэхээр хүнийг Өөрийнх нь үгээр бодлоо дүүргэж, Түүнийг гэх зүрх дүүрэн хайранд эзэмдүүлэхийг шаарддаг. Бурханы үгээр амьдрах, Түүний үгэн дотроос хүний эрж хайх ёстой зүйлийг хайх, үгийнх нь төлөө Бурханыг хайрлах, Бурханы үгийн төлөө гүйх, Бурханы үгийн төлөө амьдрах—эдгээр нь бүгд хүний хүрэхээр зүтгэх ёстой зорилго юм. Бүх зүйл Бурханы үгэнд үндэслэн бий болох ёстой; ингэснээр л хүн Бурханы шаардлагуудад нийцэж чадна. Хэрвээ хүн Бурханы үгээр зэвсэглээгүй бол Сатанд эзэмдүүлсэн өт хорхойноос өөрцгүй билээ! Бодоод үз: Бурханы хэчнээн үг чиний дотор үндэслэсэн бэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдарч байгаа вэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдраагүй вэ? Хэрвээ Бурханы үг чамайг бүрэн эзэмдээгүй бол яг юу зүрх сэтгэлийг чинь эзэмддэг юм бэ? Өдөр тутмын амьдралдаа чи Сатанд захирагдаж байна уу, эсвэл Бурханы үгэнд эзэмдүүлж байна уу? Чиний залбирал Түүний үгэнд суурилдаг уу? Чи Бурханы үгийн гэгээрлээр дамжуулан сөрөг байдлаасаа гарсан уу? Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгох нь хүн бүрийн орох ёстой зүйл юм. Хэрвээ чиний амьдралд Бурханы үг байхгүй бол чи харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа бөгөөд Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, Түүний нэрийг гутааж байна. Ийм хүмүүс Бурханд итгэх нь тэр чигтээ дураараа аашилж, үймүүлж байгаа хэрэг. Чи амьдралынхаа хэр ихийг Түүний үгийн дагуу амьдарч өнгөрүүлсэн бэ? Чиний амьдралын хэдий хэр нь Түүний үгийн дагуу байгаагүй вэ? Бурханы үгийн чамаас шаардсан зүйлсийн хэр их нь чамд биеллээ олсон бэ? Хэр их нь биелээгүй вэ? Чи эдгээр зүйлийг нарийн шалгаж үзсэн YY?

Харанхуйн нөлөөнөөс ангижрахад нэг талаас Ариун Сүнсний ажил, нөгөө талаас хүний чин сэтгэлийн хамтын ажиллагаа шаардлагатай. Хүн зөв замд ороогүй байна гэж Би яагаад хэлдэг вэ? Зөв замд орсон хүмүүс юун түрүүнд зүрх сэтгэлээ Бурханд өгч чадна. Энэ бол ороход маш удаан хугацаа шаардагддаг даалгавар юм, учир нь хүн төрөлхтөн үргэлж харанхуйн нөлөөн дор амьдарсаар ирсэн бөгөөд Сатаны боолчлолд хэдэн мянган жил байсаар ирсэн. Тиймээс энэ оролтод ганц хоёрхон хоногийн дотор хүрч чадахгүй. Хүмүүс өөрсдийн байр байдлыг ойлгоосой гэсэндээ Би энэ асуудлыг өнөөдөр хөндлөө; харанхуйн нөлөө гэж юу болох, гэрэл дотор амьдрах гэж юу болохыг хүн ялган таньж чаддаг болох үед оролт хавьгүй амархан болдог. Яагаад гэвэл, Сатаны нөлөөнөөс ангижрахаасаа өмнө Сатаны нөлөө гэж юу болохыг чи мэдэх ёстой; ингэсний дараа л чи үүнээс ангижрах замыг олно. Түүнээс хойш юу хийх вэ гэдэг бол хүний өөрийнх нь асуудал. Бүх зүйл рүү эерэг талаас ор, хэзээ ч бүү идэвхгүйгээр хүлээ. Ийм маягаар л чи Бурханаар авхуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 536

Бурханы үг бүр бидний эмзэг цэгийг онож, биднийг шархдуулж, айдсаар дүүргэдэг. Тэрээр үзэл, төсөөлөл, завхарсан зан чанарыг маань илчилдэг. Бидний хэлж, хийдэг бүхнээс эхлээд бодол, санаа болгоныг маань, уг чанар-мөн чанарыг маань Түүний үг илчилж, биднийг айдаст автуулан дагжин чичрүүлж, нүүрээ хийх газаргүй болгож орхидог. Тэрээр бидний бүх үйлдэл, зорилго, санаа төдийгүй өөрсдийн маань ч хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарыг хүртэл нэг нэгээр нь хэлж өгөхөд бидэнд бүх олхиогүй өө сэв маань илчлэгдсэн мэт, бүр бүрэн үнэмшсэн мэт санагддаг. Тэрээр Өөрийг нь эсэргүүцсэний төлөө биднийг шүүж, Өөрийг нь доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээн, Түүний нүдээр бидэнд сайн зүйл нэг ч байхгүй мэт, бид бол амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг. Бидний итгэл найдвар унтардаг; бид Түүнд ямар нэг үндэслэлгүй шаардлага тавьж, эсвэл Түүнээс ямар нэг юм горьдож зүрхлэхээ больдог, мөрөөдөл маань ч нэг шөнийн дотор үгүй болдог. Энэ бол бидний хэний ч төсөөлөх аргагүй, мөн хэний ч хүлээн зөвшөөрч чадахгүй баримт юм. Хоромхон зуурын төдийд л бид дотоод тэнцвэрээ алдаж, урдах замаа цааш хэрхэн үргэлжлүүлэх, итгэлээ хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхээ больдог. Итгэл маань эхэлсэн цэгтээ буцаад очсон мэт болж, бас бид Эзэн Есүстэй хэзээ ч уулзаагүй, Түүнийг мэддэг болоогүй мэт санагддаг. Нүдний маань өмнөх бүх зүйл биднийг төөрөлдүүлж, шийдэж ядан тээнэгэлзэхэд хүргэдэг. Бид зүрх алдаж, урам хугардаг, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур хилэн, ичгүүр байдаг. Бид уураа гарган, гарах гарц олох гэж хичээдэг, түүгээр ч зогсохгүй зүрх сэтгэлээ уудлахын тулд Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр оролддог. Бид гаднаа сагсуу ч биш, даруу ч биш ажрахгүй байгаа мэт харагдах үе байдаг ч зүрх сэтгэлдээ урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй гарз хохирлын мэдрэмжид автдаг. Заримдаа бид гаднаа ер бусын тайван юм шиг харагдаж болох ч сэтгэл санаа маань догшин тэнгис мэт тарчлан булгилж байдаг. Түүний шүүлт, гэсгээлт бидний бүх итгэл найдвар, мөрөөдлийг үгүй хийж, хэрээс хэтэрсэн хүслийг минь эцэслэн, Тэр бол бидний Аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт, гэсгээлт нь Тэр бидний дунд хэний ч давахаар оролдож зүрхлэхээргүй асар гүн ан цавыг үүсгэсэн. Түүний шүүлт, гэсгээлтээр бид амьдралдаа анх удаа ийм агуу бэрхшээл, их доог тохууг туулсан юм. Бидний дэндүү олиггүй, ариун бус байдлын дэргэд Бурханы эрхэм дээд, хүний зөрчлийг үл хүлцдэг байдлыг Түүний шүүлт гэсгээлт бидэнд үнэхээр мэдрүүлсэн. Бид хэчнээн биеэ тоосон, сагсуу болохыг, мөн хүн хэзээ ч Бурхантай эн зэрэгцэхгүй, нэг түвшинд очихгүй гэдгийг Түүний шүүлт, гэсгээлт бидэнд анх удаа ухааруулсан юм. Түүний шүүлт, гэсгээлтийн дүнд л бид ийм завхарсан зан чанартайгаар цаашид амьдралгүй, энэ уг чанар-мөн чанараас аль болох түргэн ангижирч, Түүний хувьд бузар булай, жигшүүртэй нэгэн байхаа болихыг хүсэн эрмэлздэг болсон билээ. Түүний шүүлт, гэсгээлтийн дүнд л бид Түүний үгийг баяртайяа дуулгавартай дагаж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтын эсрэг тэрслэхээ больсон. Түүний шүүлт, гэсгээлт бидэнд амьд гарах хүслийг дахин нэг удаа өгч, Түүнийг Аврагчаа хэмээн баяртайяа хүлээн авахад хүргэсэн… Бид байлдан дагуулалтын ажлаас, тамаас, үхлийн сүүдрийн хөндийгөөс гарсан юм… Төгс Хүчит Бурхан энэхүү бүлэг хүмүүс биднийг олж авсан билээ! Тэрээр Сатаныг ялж, үй олон дайснаа дарлаа!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 537

Завхарсан зан чанараа хаяж, хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг болсон үедээ л чи төгс болгуулна. Чи зөгнөл хэлж чадахгүй, аливаа нууцын тухай ярьж чадахгүй боловч хүний дүрийг амьдран харуулж, илчилнэ. Хүнийг Бурхан бүтээсэн боловч дараа нь Сатан тэднийг завхруулснаар тэд “үхмэл хүмүүс” болсон юм. Иймээс өөрчлөгдсөнийхөө дараа чи эдгээр “үхмэл хүмүүс” шиг байхаа болино. Бурханы үг л хүмүүсийн сүнсийг сэхээж, тэднийг дахин төрүүлдэг бөгөөд хүмүүсийн сүнс дахин төрөх үед тэд амилсан байх болно. “Үхмэл хүмүүс” гэж ярих үедээ Би сүнсгүй цогцос болон сүнс нь дотроо үхсэн хүмүүсийг хэлж байгаа юм. Хүмүүсийн сүнсийг амийн очоор сэхээх үед тэд амилдаг. Урьд нь ярьж байсан ариун хүмүүс гэдэг нь амилсан хүмүүс буюу Сатаны эзэмшил дор байсан ч Сатаныг ялсан хүмүүсийг хэлдэг. Хятадын сонгогдсон хүмүүс агуу улаан лууны харгис, балмад хавчлага, заль мэхийг амссанаасаа болж сэтгэл санаагаар сүйрч, амьдрах өчүүхэн ч эр зориггүй болж орхисон. Иймээс, тэдний сүнсийг мөн чанараас нь эхлэн сэрээх ёстой: Бага багаар, мөн чанар дотроо тэдний сүнс сэрэх ёстой. Нэг л өдөр тэднийг амилах үед саад тотгор гэж байхаа больж, бүх зүйл төвөггүй урагшлах болно. Одоогоор энэ нь биелэх аргагүй хэвээр байна. Ихэнх хүн амьдралын хэв маягаараа үхлийн уур амьсгалыг ихээр амьдран харуулдаг, тэд үхлийн аурагаар хүрээлэгдсэн байдаг ба хэтэрхий их зүйлээр дулимаг байдаг. Зарим хүний үг нь үхэл дагуулж, үйлдэл нь үхэл тээн, амьдран харуулдаг бараг бүх зүйл нь үхлээс бүрдсэн байдаг. Өнөөдөр хүмүүс Бурханд ил тод гэрчлэл хийвэл бүтэлгүйтэх болно, учир нь тэд бүрэн амилах болоогүй, бас та нарын дунд асар олон үхдэл бий. Өнөөдөр зарим хүн, Бурхан Харь үндэстэн дунд ажлаа хурдан түгээхийн тулд яагаад тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй юм бэ гэж асуудаг. Үхэгсэд Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; энэ нь амьд хүмүүсийн л чаддаг зүйл боловч өнөөдрийн ихэнх хүн “үхмэл хүмүүс” юм, тэд асар олуулаа үхлийн нөмрөг, Сатаны нөлөөн дор амьдардаг бөгөөд ялалтыг олж авах чадваргүй. Тэгэхээр тэд яаж Бурханд гэрчлэл хийж чадах юм бэ? Тэд яаж сайн мэдээний ажлыг түгээж чадах юм бэ?

Харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс бол үхэл дунд амьдардаг, Сатанд эзэмдүүлсэн хүмүүс юм. Хүмүүс Бурханаар аврагдаж, Бурханаар шүүгдэж, гэсгээгдэлгүйгээр үхлийн нөлөөнөөс зугтаж чадахгүй, амьд болж чадахгүй. Энэ “үхмэл хүмүүс” Бурханд гэрчлэл хийж чаддаггүй, Бурханд ашиглагдаж ч чаддаггүй, хаанчлалд орж бүр ч чадахгүй. Бурхан үхэгсдийн бус, амьд хүмүүсийн гэрчлэлийг хүсдэг ба үхэгсдээс бус, амьд хүмүүсээс Өөрийнх нь төлөө ажиллахыг шаарддаг. “Үхэгсэд” бол Бурханыг эсэргүүцэн тэрсэлдэг хүмүүс юм; тэд бол сүнс нь мэдрэлгүй бөгөөд Бурханы үгийг ойлгодоггүй хүмүүс, үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханд өчүүхэн төдий ч үнэнч биш, мөн Сатаны эзэмшил дор амьдарч, Сатанд ашиглагддаг хүмүүс юм. Үхэгсэд үнэний эсрэг зогсож, Бурханы эсрэг тэрслэн, дорд, жигшүүрт, хорон, хэрцгий, зальхай, муу санаатай байснаараа өөрсдийгөө харуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгийг идэж уусан ч гэсэн Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй; тэд амьд боловч алхаж буй үхдэлүүд, амьсгалдаг цогцсууд юм. Үхэгсэд Бурханыг сэтгэл хангалуун байлгах ямар ч чадваргүй бөгөөд Түүнд бүрэн дүүрэн дуулгавартай байж бүр ч чаддаггүй. Тэд ердөө л Түүнийг мэхэлж, доромжилж, Түүнээс урваж чаддаг бөгөөд амьдран харуулдаг бүх хэв маягаараа Сатаны уг чанарыг илчилдэг. Хүмүүс амьд хүн болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой; Түүний шүүлт, гэсгээлтэд баяртайгаар захирагдах ёстой, мөн Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Тэр үед л тэд Бурханы шаарддаг бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд хүн болох болно. Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн бөгөөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүн юм. Анх Бурханы бүтээсэн хүн амьд байсан боловч Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд, Сатаны нөлөөн дор амьдардаг, иймээс хүмүүс сүнсгүй үхэгсэд болсон, Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, Сатаны хэрэгсэл болсон, мөн Сатаны хоригдол болцгоосон. Бурханы бүтээсэн бүх амьд хүн үхдэл болсон учраас Бурхан гэрчлэлээ алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн, Өөрийнх нь амьсгалыг агуулдаг цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Бурхан гэрчлэлээ буцаан авч, Өөрийнх нь гараар бүтээгдсэн боловч Сатанд олзлогдсон хүмүүсийг буцааж авъя гэвэл тэднийг амьд хүн болгохын тулд дахин амилуулах ёстой, тэгээд Тэр тэднийг гэрэлдээ амьдруулахын тулд буцаан авах ёстой. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Хамгийн гол нь тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь дахин төрсөн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг. Бурхан амилж, авралыг нь харж, Өөрт нь үнэнч байж чадах, Өөрийг нь эрж хайхыг хүсдэг хүмүүсийг авардаг. Тэрээр бие махбодтой болсон Бурханд болон Түүний илрэлтэд итгэдэг хүмүүсийг авардаг. Зарим хүн амилж чаддаг бол зарим нь чаддаггүй; уг чанар нь аврагдаж чадах эсэхээс энэ нь шалтгаалдаг. Олон хүн Бурханы үгээс ихийг сонссон атлаа Бурханы хүслийг ойлгодоггүй, тэдгээрийг хэрэгжүүлэх ч чадваргүй байдаг. Тэр хүмүүс ямар ч үнэнийг амьдран харуулах чадваргүй бөгөөд Бурханы ажилд мөн санаатайгаар саад учруулдаг. Тэд Бурханы төлөө ямар ч ажил хийх чадваргүй, Түүний төлөө юу ч зориулж чаддаггүй, мөн нууцаар чуулганы мөнгийг үрж, Бурханы гэрт үнэгүй хооллодог. Энэ хүмүүс бол үхдэлүүд, тэд аврагдахгүй. Бурхан Өөрийнх нь ажлын дунд байгаа бүх хүнийг авардаг хэдий ч Бурханы авралыг хүлээж авч чаддаггүй нэг хэсэг хүн бий; цөөн тооны хүн л Түүний авралыг хүлээн авч чадна. Учир нь ихэнх хүн хэтэрхий гүн завхарч, үхдэл болсон ба тэд аврагдах аргагүй; тэднийг Сатан бүрэн ашигласан, тэдний уг чанар дэндүү хорлонтой. Мөн тэрхүү цөөн тооны хүн ч Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Тэд анхнаасаа Бурханд туйлын үнэнч, туйлын хайртай байсан хүмүүс биш; харин тэд Бурханы байлдан дагуулах ажлаас болж дуулгавартай болсон, Бурханы дээдийн дээд хайраас болж Бурханыг хардаг, Бурханы зөвт зан чанараас болж тэдний зан чанарт өөрчлөлт гардаг, мөн Бурханы бодитой агаад энгийн ажлаас болж Бурханыг мэдэж авдаг юм. Бурханы энэ ажилгүйгээр энэхүү хүмүүс хэчнээн ч сайн байсан, Сатан болон үхэлд харьяалагдсан хэвээр, үхсэн хэвээр байх байсан. Өнөөдөр энэ хүмүүс Бурханы авралыг хүлээж авч чаддаг нь гагцхүү тэд Бурхантай хамтран ажиллахыг хүсдэгийнх юм.

Амьд хүмүүс Бурханд үнэнч байдгаасаа үүдэн Бурханаар авхуулж, Түүний амлалт дунд амьдрах болно, харин үхэгсэд Бурханыг эсэргүүцдэгээсээ болж Бурханаар жигшигдэн гологдож, Түүний шийтгэл болон хараалын дунд амьдрах болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар бөгөөд ямар ч хүн үүнийг өөрчлөх аргагүй. Хүмүүс өөрсдийнхөө эрэл хайгуулаас үүдэн Бурханы сайшаалыг хүртэж, гэрэлд амьдардаг; овжин явуулгынхаа улмаас хүмүүс Бурханаар хараагдаж, шийтгэл дунд буудаг; муу үйлээсээ болж хүмүүс Бурханаар шийтгэгддэг; мөн хүсэл тэмүүлэл болон үнэнч зангаасаа болж хүмүүс Бурханы ерөөлийг хүртдэг. Бурхан бол зөвт: Тэр амьд хүмүүсийг ерөөж, үхэгсдийг хараадаг, ингэснээр тэд үргэлж үхэл дунд байж, Бурханы гэрэлд дахин хэзээ ч амьдрахгүй. Бурхан амьд хүмүүсийг Өөртэйгөө үүрд хамт байлгахаар хаанчлал, ерөөл рүүгээ аваачна. Харин үхэгсдийг Тэр нам цохиж, мөнхийн үхэл рүү хүргэнэ; тэд бол Түүний сүйрлийн бай бөгөөд үргэлжид Сатанд харьяалагдана. Бурхан хэнд ч шударга бус ханддаггүй. Бурханыг үнэхээр эрж хайдаг бүхэн Бурханы гэрт үлдэж, Бурханд дуулгаваргүй, таарамжгүй бүхэн Түүний шийтгэл дунд амьдрах нь гарцаагүй. Магадгүй, чи Бурханы махбод дахь ажилд эргэлзэж байж болох юм—гэвч нэг л өдөр Бурханы махбод хүний төгсгөлийг шууд зохицуулахгүй; харин Түүний Сүнс хүний хүрэх газрыг зохицуулах болно, тэр үед хүмүүс Бурханы махбод болон Түүний Сүнс нэг юм, Түүний махбод алдаа гаргадаггүй бөгөөд Түүний Сүнс алдаа гаргах бүр ч боломжгүй юм гэдгийг мэдэх болно. Эцэст нь Тэр амилсан хүмүүсийг нэг ч илүү, дутуугүйгээр хаанчлалдаа аваачна. Харин амилаагүй үхэгсдийг бол Сатаны үүр луу хаяна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи амилсан хүн мөн үү?”-ээс

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 538

Хүн доторх Ариун Сүнсний замын эхний алхам нь юун түрүүнд хүний зүрх сэтгэлийг хүмүүс, үйл явдал, юмсаас татаж авч, Бурханы үгэнд оруулж, улмаар Бурханы үг ямар ч эргэлзээгүй, тэр чигтээ үнэн гэдгийг хүний зүрх сэтгэлд итгүүлэх явдал юм. Чи Бурханд итгэдэг бол Түүний үгэнд итгэх ёстой; Бурханд олон жил итгэснийхээ дараа Ариун Сүнсний сонгосон замыг мэдэхгүй хэвээр байдаг бол чи үнэхээр итгэгч мөн үү? Хэвийн хүний амьдрал буюу Бурхантай хэвийн харилцаатай хэвийн хүний амьдралд хүрэхийн тулд чи эхлээд Түүний үгэнд итгэх ёстой. Хэрвээ чи Ариун Сүнсний хүмүүст хийдэг ажлын эхний алхамд хүрээгүй байгаа бол чамд ямар ч суурь алга. Бүр хамгийн наад захын зарчимд ч хүрч чадахгүй бол чи урдах замаараа яаж алхах юм бэ? Бурханы, хүнийг төгс болгодог зөв замд хөл тавих гэдэг нь Ариун Сүнсний одоогийн ажлын зөв замд орно гэсэн үг юм; энэ нь Ариун Сүнсний алхдаг замд хөл тавина гэсэн үг. Яг одоо, Ариун Сүнсний алхдаг зам бол Бурханы одоогийн үг юм. Тиймээс хэрвээ хүмүүс Ариун Сүнсний замд хөл тавья гэвэл дуулгавартай байж, бие махбодтой болсон Бурханы одоогийн үгийг идэж уух ёстой. Түүний хийдэг ажил бол үгийн ажил юм; бүх зүйл Түүний үгээс эхэлж, бүх зүйл Түүний үгэнд, Түүний одоогийн үгэнд суурилдаг. Бие махбодтой болсон Бурханы талаар итгэлтэй байх ч бай, эсвэл бие махбодтой болсон Бурханыг мэдэх ч бай, аль аль нь Түүний үгэнд илүү их хичээл чармайлт гаргахыг шаарддаг. Эс бөгөөс хүмүүс юу ч хийж чадахгүй бөгөөд юу ч үгүй хоцорно. Бурханы үгийг идэж уусны үндсэн дээр Түүнийг мэдэж, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж эхэлснээр л хүмүүс аажмаар Бурхантай хэвийн харилцаа тогтоож чадна. Хүний хувьд Бурханы үгийг идэж уун, хэрэгжүүлэхээс илүү дээр хамтын ажиллагаа гэж үгүй. Ийм хэрэгжүүлэлтээр дамжуулан тэд Бурханы ардын гэрчлэлдээ бат зогсож хамгийн сайн чаддаг. Хүмүүс Бурханы одоогийн үгийн мөн чанарыг ойлгож, дуулгавартай дагаж чадах үедээ Ариун Сүнсний залж чиглүүлдэг зам дээр амьдарч, Бурханаар төгс болгуулах зөв замд хөл тавьсан байдаг. Урьд нь хүмүүс зүгээр л Бурханы нигүүлслийг эрж хайж, амар амгалан, баяр хөөрийг эрэлхийлснээр Бурханы ажлыг олж авч чаддаг байсан боловч одоо юмс өөр болсон. Бие махбодтой болсон Бурханы үг байхгүй бол, Түүний үгийн бодит байдал байхгүй бол хүмүүс Бурханы сайшаалыг олж авч чадахгүй бөгөөд бүгд Бурханд таягдан хаягдана. Хэвийн сүнслэг амьдралд хүрэхийн тулд хүмүүс эхлээд Бурханы үгийг идэж ууж, хэрэгжүүлээд, дараа нь энэ суурин дээрээ Бурхантай хэвийн харилцаа тогтоох ёстой. Чи яаж хамтран ажилладаг вэ? Чи Бурханы ардын гэрчлэлд хэрхэн бат зогсдог вэ? Чи яаж Бурхантай хэвийн харилцаа тогтоодог вэ?

Өдөр тутмынхаа амьдралд Бурхантай хэвийн харилцаатай байна уу гэдгээ хэрхэн шалгах вэ:

1. Чи Бурханы Өөрийнх нь гэрчлэлд итгэдэг үү?

2. Чи зүрх сэтгэлдээ Бурханы үг бол үнэн бөгөөд алдаа мадаггүй гэдэгт итгэдэг үү?

3. Чи Түүний үгийг хэрэгжүүлдэг хүн мөн үү?

4. Түүний чамд даалгасан зүйлд чи үнэнч байдаг уу? Түүний даалгаварт үнэнч байхын тулд чи юу хийдэг вэ?

5. Чиний хийдэг бүхэн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханд үнэнч байхын төлөө байдаг уу?

Дээр жагсаасан зүйлсийг ашиглаад чи өнөөгийн энэ үе шатанд Бурхантай хэвийн харилцаатай байгаа эсэхээ үнэлж дүгнэж болно.

Хэрэв чи Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч, Түүний амлалтыг хүлээн зөвшөөрч, Ариун Сүнсний замыг дагаж чаддаг бол Бурханы хүслийг дагаж байна гэсэн үг. Ариун Сүнсний зам дотор чинь тодорхой байдаг уу? Яг одоо чи Ариун Сүнсний замд нийцүүлэн үйлддэг үү? Чиний зүрх сэтгэл Бурханд ойртож байна уу? Чи Ариун Сүнсний хамгийн шинэ гэрэлтэй хөл нийлүүлэхийг хүсэж байна уу? Чи Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Бурханы газар дээрх алдрын илрэл болохыг хүсэж байна уу? Бурханы шаарддаг зүйлд хүрэх шийдвэр чамд байдаг уу? Бурханыг үг хэлэх үед дотор чинь хамтран ажиллах шийдвэр болон Бурханыг хангалуун байлгах шийдвэр байдаг бол—хэрвээ энэ нь чиний сэтгэлгээ бол—Бурханы үг чиний зүрх сэтгэлд үр дүнд хүрчээ гэсэн үг. Хэрэв чамд тийм шийдвэр байхгүй бөгөөд эрэлхийлдэг зорилго байхгүй бол зүрх сэтгэлийг чинь Бурхан хөдөлгөөгүй гэсэн үг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 539

Хүний амь зан чанарыг өөрчлөх эрэл хайгуулд хэрэгжүүлэлтийн зам энгийн байдаг. Хэрвээ бодит туршлагаараа чи Ариун Сүнсний одоогийн үгийг дагаж, Бурханы ажлыг туулж чаддаг бол зан чанар чинь өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи Ариун Сүнсний хэлсэн бүхнийг дагаж, эрж хайдаг бол Түүнд дуулгавартай нэгэн бөгөөд зан чанарт чинь өөрчлөлт гарна. Хүмүүсийн зан чанар Ариун Сүнсний одоогийн үгээр өөрчлөгддөг; хэрвээ чи өнгөрсөн үеийн хуучин туршлага, дүрэм журамтай үргэлж зууралддаг бол зан чанар чинь өөрчлөгдөж чадахгүй. Ариун Сүнсний өнөөдрийн үг бүх хүнээс хэвийн хүн чанарын амьдралд орохыг шаарддаг ч чи гадна талын зүйлд төвлөрсөн хэвээр байж, бодит байдлын талаар төөрөлдөж, нухацтай авч үздэггүй бол Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж чадаагүй нэгэн, Ариун Сүнсний удирдамжийн замд ороогүй нэгэн юм. Зан чанар чинь өөрчлөгдөж чадах эсэх нь Ариун Сүнсний одоогийн үгтэй хөл нийлүүлдэг эсэхээс чинь, чамд жинхэнэ мэдлэг байгаа эсэхээс хамаардаг. Энэ нь та нарын урьд нь ойлгож байсантай адилгүй. Урьд нь чиний ойлгосон зан чанарын өөрчлөлт бол, түргэн шүүдэг чиний хувьд Бурханы сахилгажуулалтаар дамжуулан бодлогогүй ярихаа болих явдал байсан; гэхдээ энэ бол өөрчлөлтийн ердөө нэг тал. Яг одоо хамгийн чухал нь Ариун Сүнсний удирдамжийг дагах явдал: Бурханы хэлсэн бүхнийг дагаж, хэлсэн бүхэнд нь дуулгавартай бай. Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг. Урьд нь зан чанарын өөрчлөлтийн тухай яриа нь гол төлөв өөрийгөө хаяж, махан биеийг зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн дур сонирхлоос ангижрах тухай байсан—энэ нь нэг төрлийн зан чанарын өөрчлөлт юм. Зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл нь Бурханы одоогийн үгэнд дуулгавартай байж, Түүний шинэ ажлыг үнэхээр мэдэх явдал гэдгийг одоо хүн бүр мэддэг болжээ. Ийм маягаар, хүмүүсийн өөрсдийнх нь үзлээр будагдсан байсан Бурханы талаарх урьдын ойлголтыг арилгаж болох бөгөөд хүмүүс Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж, Түүнд дуулгавартай болж чадна—энэ нь л зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 540

Амийн оролтын талаарх хүмүүсийн эрэл хайгуул нь Бурханы үгэнд үндэслэдэг. Урьд нь Түүний үгээс үүдэн бүх зүйл гүйцэлддэг гэж хэлдэг байсан ч хэн ч энэ баримтыг олж хараагүй. Хэрвээ чи одоогийн алхмыг туулбал бүх юм тодорхой болох ба чи ирээдүйн шалгалтуудад зориулан сайн суурь тавих болно. Бурхан юу ч хэллээ гэсэн гагцхүү Түүний үг рүү ороход анхаарлаа төвлөрүүл. Хүмүүсийг гэсгээж эхэлнэ гэж Бурханыг хэлэх үед Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөр. Бурхан хүмүүсээс үхэхийг шаардах үед тэрхүү шалгалтыг хүлээн зөвшөөр. Хэрвээ чи үргэлж Түүний хамгийн шинэ айлдварууд дотор амьдарч байгаа бол эцэст нь Бурханы үг чамайг төгс болгоно. Бурханы үг рүү орох тусам чи төдий чинээ хурдан төгс болгуулна. Би яагаад ахин дахин нөхөрлөл хийж, та нараас Бурханы үгийг мэдэж, Бурханы үг рүү орохыг шаарддаг вэ? Бурханы үгийг эрэлхийлж, туулж, Түүний үгийн бодит байдалд орох үед чинь л Ариун Сүнс чиний дотор ажиллах боломжтой болдог. Тиймээс та нар бүгд Бурханы ажилладаг арга барил бүрд оролцогчид бөгөөд зовлон зүдүүр чинь ямар ч хэмжээтэй байсан бай, эцэст нь бүгд “бэлэг дурсгал” хүртэнэ. Эцсийн төгс төгөлдөрт хүрэхийн тулд чи Бурханы бүх үгэнд орох ёстой. Ариун Сүнс хүмүүсийг төгс болгохдоо нэг талыг баримталдаггүй; Тэрээр хүмүүсийн хамтын ажиллагааг шаарддаг ба хүн бүр Түүнтэй ухамсартайгаар хамтран ажиллах хэрэгтэй байдаг. Бурхан юу ч хэлдэг бай, Түүний үгэнд ороход л анхаарлаа төвлөрүүл—энэ нь аминд чинь илүү ашиг тустай байх болно. Бүх зүйл та нарын зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг. Бурханы үгэнд орох үед зүрх сэтгэлийг чинь Тэр хөдөлгөж, ажлынхаа энэ алхамд Бурханы хүрэхийг хүсдэг бүхнийг чи ойлгож чадах бөгөөд үүнд хүрэх шийдвэртэй болно. Гэсгээлтийн цаг үед зарим хүн үүнийг ажлын арга барил гэж үзээд, Бурханы үгэнд итгээгүй. Үр дүнд нь тэд цэвэршүүлэлт туулаагүй бөгөөд ямар нэг зүйлийг олж авч, ойлголгүйгээр гэсгээлтийн цаг үеэс гарч ирсэн юм. Өчүүхэн ч эргэлзэлгүйгээр эдгээр үгэнд үнэхээр орсон, мөн Бурханы үг бол алдаа мадаггүй үнэн бөгөөд хүмүүс гэсгээгдэх ёстой гэж хэлдэг байсан зарим хүн бий. Тэд тэндээ хэсэг хугацаанд тэмцээд, өөрсдийн ирээдүй, хувь заяаг орхисон бөгөөд гарч ирэх үедээ зан чанартаа зарим нэг өөрчлөлт гаргаж, Бурханы талаар илүү гүнзгий ойлголттой болсон байлаа. Гэсгээлтээс гарч ирсэн хүмүүс бүгд Бурханы хайр татам байдлыг мэдэрсэн бөгөөд ажлын энэ алхам бол өөрсдөд нь буун ирж буй Бурханы агуу хайрын биелэл гэдгийг, мөн Бурханы хайрын байлдан дагуулалт, аврал гэдгийг ухаарчээ. Бас тэд Бурханы бодол үргэлж сайн байдаг бөгөөд хүнд Бурханы хийдэг бүхэн үзэн ядалтаас бус, хайраас гардаг гэж хэлсэн юм. Бурханы үгэнд итгээгүй, эсвэл Түүний үгийг анхаараагүй хүмүүс гэсгээлтийн цаг үед цэвэршүүлэлт туулаагүй бөгөөд үүний үр дүнд Ариун Сүнс тэдэнтэй хамт байгаагүй, тэд юу ч олж аваагүй. Гэсгээлтийн цаг үед орсон хүмүүсийн хувьд, хэдий тэд цэвэршүүлэлт туулсан ч Ариун Сүнс тэдний дотор нуугдмал байдлаар ажиллаж байсан ба үр дүнд нь тэдний амь зан чанар өөрчлөгджээ. Зарим хүн гаднаа маш эерэг, бүхэл өдөржингөө хөөр баяслаар дүүрэн байсан ч Бурханы үгийн цэвэршүүлэлтийн байдалд ороогүй байсан тул огтхон ч өөрчлөгдөөгүй юм, энэ нь Бурханы үгэнд итгээгүйн үр дагавар байв. Хэрвээ чи Бурханы үгэнд итгэдэггүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Бурхан Өөрийнх нь үгэнд итгэдэг бүх хүнд харагддаг ба Түүний үгэнд итгэж, Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Түүний хайрыг олж авч чадна!

Бурханы үгийн бодит байдалд орохын тулд хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэх ёстой. Ингэснээр л амь зан чанарт чинь өөрчлөлт гарна, энэ замаар л чи Бурханаар төгс болгуулж чадна, ийм маягаар Бурханаар төгс болгуулсан хүмүүс л Түүний хүсэлтэй нийцэж чадна. Шинэ гэрлийг хүлээн авахын тулд чи Түүний үгэн дотор амьдрах ёстой. Ганцхан удаа Ариун Сүнсээр хөдөлгөгдөх нь ямар ч нэмэргүй—чи илүү гүн рүү орох ёстой. Ганцхан удаа сэтгэл нь хөдөлсөн хүмүүсийн дотор урам зориг төрж, эрж хайх хүсэлтэй болдог ч энэ нь удаан үргэлжилж чаддаггүй; Ариун Сүнс тэдний сэтгэлийг байнга хөдөлгөх ёстой байдаг. Бурханы Сүнс хүмүүсийн сүнсийг хөдөлгөснөөр хүмүүс амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх байх, мөн Бурханаар сэтгэлээ хөдөлгүүлэхээр зорих зуураа хангалтгүй байдлаа ойлгож, Түүний үгcийг туулах явцдаа өөрсдийнхөө доторх бохир зүйлсийг (өөрийгөө зөвтгөх байдал, биеэ тоосон зан, үзэл гэх мэт) хаях байх гэж найддаг гэдгээ Би урьд нь маш олон удаа дурдаж байсан. Шинэ гэрлийг идэвх санаачилгатайгаар хүлээн авах нь л хангалттай гэж бүү бод—чи бас сөрөг бүхнийг хаях ёстой. Нэг талаар, та нар эерэг талаас орох хэрэгтэй, нөгөөтээгүүр, сөрөг талын бүх бохир зүйлээс ангижрах хэрэгтэй. Дотор чинь ямар бохир зүйл оршсоор байгаа эсэхийг харахын тулд өөрийгөө байнга шалгах ёстой. Хүмүүсийн шашны үзэл, санаа зорилго, итгэл найдвар, өөрийгөө зөвтгөх байдал, биеэ тоосон зан бол бүгд бохир зүйл юм. Шашны ямар үзэлтэйгээ харахын тулд өөрийнхөө доторхыг шинжилж, илчлэлийн талаарх Бурханы бүх үгтэй харьцуулан жиш. Тэдгээрийг үнэхээр танин мэдэх үедээ л чи хаяж чадна. Зарим хүн: “Ариун Сүнсний өнөөгийн ажлын гэрлийг дагахад л одоо хангалттай. Өөр юунд ч санаа зовох хэрэггүй” гэж хэлдэг. Тэгвэл шашны үзлүүд чинь гарч ирэх үед чи яаж тэдгээрээс ангижрах вэ? Бурханы өнөөдрийн үгийг дагах нь энгийн зүйл гэж чи бодож байна уу? Хэрвээ чи шашны хүн мөн бол зүрх сэтгэлд чинь байдаг шашны үзэл, шашин судлалын уламжлалт онол саад учруулж болох бөгөөд эдгээр зүйл гарч ирэх үедээ шинэ зүйлсийг хүлээн авахад чинь саад болдог. Эдгээр нь бүгд бодит асуудал юм. Хэрвээ чи Ариун Сүнсний одоогийн үгийг л эрэлхийлдэг бол Бурханы хүслийг биелүүлж чадахгүй. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг эрэлхийлэхийн зэрэгцээ чи ямар үзэл, санаа зорилго өвөрлөдгөө, өөрийгөө зөвтгөдөг ямар зан чамд байгааг, ямар зан авир чинь Бурханд дуулгавартай бус байдгийг танин мэдэх ёстой. Энэ бүх зүйлийг танин мэдсэнийхээ дараа чи тэдгээрийг хаях ёстой. Урьдын үйлдэл, зан авирыг чинь орхиулах нь бүхэлдээ Ариун Сүнсний өнөөдөр ярьдаг үгийг дагах боломжийг чамд олгохын төлөө байдаг. Зан чанарын өөрчлөлтөд нэг талаас Бурханы үгээр дамжуулан хүрдэг, нөгөө талаас хүмүүс хамтран ажиллах шаардлагатай байдаг. Үүнд Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлт хоёулаа зайлшгүй шаардлагатай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 541

Ирээдүйн үйлчлэлийн замдаа чи Бурханы хүслийг хэрхэн биелүүлж чадах вэ? Нэг чухал зүйл бол амийн оролтыг эрэлхийлэх, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх, үнэнд илүү гүн гүнзгий орохоор эрэлхийлэх явдал юм—энэ бол Бурханаар төгс болгуулж, авхуулах зам билээ. Та нар бүгд Бурханы даалгаврыг хүлээн авагч, гэхдээ ямар төрлийн даалгавар вэ? Энэ нь ажлын дараагийн алхамтай холбоотой байдаг; ажлын дараагийн алхам нь бүх орчлон ертөнц даяар хэрэгждэг илүү агуу ажил байх болно. Тиймээс та нар өнөөдөр амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой, ингэснээр ирээдүйд та нар Өөрийн ажлаар дамжуулан Бурхан алдрыг олж авахын жинхэнэ нотолгоо болж, Түүний ирээдүйн ажлын үлгэр жишээ болж магадгүй. Өнөөдрийн эрэл хайгуул тэр чигтээ ирээдүйн ажлын суурийг тавихын төлөө байдаг, мөн Бурханаар ашиглагдаж, Түүнд гэрчлэл хийж чадахын төлөө байдаг. Хэрвээ чи үүнийг эрэл хайгуулынхаа зорилго болговол Ариун Сүнсний өмнө байж чадна. Эрэл хайгуулдаа өндөр зорилго тавих тусам чи төдий чинээ төгс болгуулж чадна. Үнэнийг хэдий чинээ их эрэлхийлнэ, Ариун Сүнс төдий чинээ их ажилладаг. Эрэл хайгуулдаа эрч хүчээ зориулах тусам чи төдий чинээ ихийг олж авна. Ариун Сүнс хүмүүсийг дотоод байр байдлынх нь дагуу төгс болгодог. Зарим хүн, Бурханд ашиглагдахыг, эсвэл Түүгээр төгс болгуулахыг хүсэхгүй байна, зүгээр л махан бие нь эсэн мэнд байж, ямар ч золгүй явдал амсахгүй байхыг хүсэж байна гэж хэлдэг. Зарим хүн хаанчлалд орохыг хүсдэггүй мөртөө ёроолгүй нүхэнд унахыг хүсдэг. Тэр тохиолдолд Бурхан хүслийг чинь бас биелүүлж өгнө. Чи юу ч эрэлхийлдэг бай, Бурхан биелүүлнэ. Тэгвэл чи одоо юу эрэлхийлж байна вэ? Төгс болгуулахыг уу? Одоогийн үйлдэл, зан авир чинь Бурханаар төгс болгуулж, Түүгээр авхуулахын төлөө байдаг уу? Чи өдөр тутмын амьдралдаа өөрийгөө байнга ингэж үнэлж дүгнэх ёстой. Хэрэв чи ганцхан зорилгыг эрэлхийлэхэд зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг бол Бурхан чамайг гарцаагүй төгс болгоно. Энэ бол Ариун Сүнсний зам юм. Ариун Сүнс хүмүүсийг залж чиглүүлдэг замд хүмүүсийн эрэл хайгуулаар хүрдэг. Чи Бурханаар төгс болгуулж, авхуулахыг хэдий чинээ их хүсэн тэмүүлнэ, Ариун Сүнс чиний дотор төдий чинээ их ажиллана. Эрж хайж чадахгүй байх тусмаа чи улам сөрөг болж, ухарч буцдаг ба Ариун Сүнсний ажиллах боломж төдий чинээ үгүй болдог; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Ариун Сүнс чамайг орхино. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Бурханд ашиглагдахыг хүсэж байна уу? Бурханы үйлдэл та нараар илэрхийлэгдсэнийг орчлон ертөнц болон бүх зүйлд харуулахын тулд та нар Бурханаар төгс болгуулж, авхуулж, ашиглуулахын төлөө бүхнийг хийхээр хичээх ёстой. Та нар бол бүх зүйлийн эзэн, оршин байгаа бүхний дундаас та нар өөрсдөөрөө дамжуулан гэрчлэл болон алдар сууг Бурханд эдлүүлнэ—энэ нь, хамгийн их ерөөгдсөн үеийнхэн гэдгийн чинь нотолгоо юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 542

Чи Бурханы хүслийг хэдий чинээ анхаарна, төдий чинээ их ачаа үүрнэ, үүрдэг ачаа чинь их байх тусам, туршлага чинь төдий чинээ баялаг байна. Бурханы хүслийг анхаарах үед чинь Бурхан чамд ачаа үүрүүлж, дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгээрүүлнэ. Бурхан чамд энэхүү ачааг өгөхөд чи Бурханы үгийг идэж, ууж байхдаа холбогдох бүх үнэнд анхаарлаа хандуулна. Хэрвээ чи ах, эгч нарынхаа амийн байр байдалтай хамаатай ачаа үүрдэг бол тэр нь Бурханаас чамд даалгасан ачаа бөгөөд чи өдөр тутмынхаа залбиралд энэхүү ачааг байнга үүрнэ. Бурханы хийдэг зүйлийг чамд үүрүүлсэн бөгөөд Бурханы хийхийг хүсдэг зүйлийг чи хийхийг хүсэж байгаа; Бурханы ачааг өөрийн мэт хүлээж авах гэдэг нь энэ юм. Энэ үед Бурханы үгийг идэж ууж байхдаа чи энэ төрлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж, “Эдгээр асуудлыг би хэрхэн шийдвэрлэх вэ? Чөлөөлөлтөд хүрч, сүнслэг таашаал эдлэх боломжийг ах эгч нартаа хэрхэн олгох вэ?” гэж бодно. Чи нөхөрлөж байхдаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Бурханы үгийг идэж, ууж байхдаа эдгээр асуудалтай холбоотой үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлнэ. Бурханы үгийг идэж, ууж байхдаа ч бас ачаа үүрнэ. Чи Бурханы шаардлагыг ойлгомогцоо аль замыг сонгох талаар илүү тодорхой бодол санаатай болно. Энэ нь чиний ачаагаар дамжин ирсэн Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт бөгөөд энэ нь бас чамд хайрласан Бурханы удирдамж юм. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хэрвээ чамд ямар ч ачаа байхгүй бол Бурханы үгийг идэж, ууж байхдаа чи анхааралтай байхгүй; ачаа үүрэнгээ Бурханы үгийг ууж, идэх үедээ чи мөн чанарыг нь ухаарч, замаа олж, Бурханы хүслийг анхаарч чадна. Тиймээс залбиралдаа чи, Бурхан чамд илүү их ачаа үүрүүлж, илүү их үүрэг даалгавар даалгаасай гэж хүсэх хэрэгтэй, ингэснээр өмнө чинь хэрэгжүүлэх илүү их зам байж болох юм; мөн ингэснээр Бурханы үгийг идэж, уух чинь илүү их үр нөлөөтэй байж, Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чаддаг болж, Ариун Сүнсээр илүү их хөдөлгөгдөх чадвартай болно.

Бурханы үгийг идэж, уух, залбирал үйлдэх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурханы даалгасан ачаа хүнд байх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Зарим хүн дуудлага авсан ч гэсэн Бурханд үйлчлэхдээ бусадтай хамтран ажиллахыг хүсдэггүй; тэд бол зөвхөн тав тухтай байдалд умбахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бусадтай хамтран үйлчлэхийг чамаас шаардах тусам чи илүү их туршлага хуримтлуулна. Илүү их ачаа, туршлагатай байснаар чи төгс болгуулах илүү их боломжтой болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадвал Бурханы ачааг анзаарна; тийм болохоор Бурханаар төгс болгуулах илүү их боломжтой болно. Ийм бүлэг хүмүүс л одоогоор төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх тусам, чи Бурханы ачааг анзаарахад илүү их цаг зориулж, Бурханаар илүү их төгс болгуулж, Бурханаар илүү их авхуулна—тэгээд эцэст нь чи Бурханы ашигладаг хүн болно. Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс хойрго, назгай бөгөөд махан биеэ л хайхардаг. Ийм хүмүүс туйлын аминч, маш харалган байдаг. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол ямар ч ачаа үүрэхгүй. Чи Бурханы хүслийг анзаарах тусам Бурхан чамд илүү их ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсахыг хүсдэггүй; төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд үүний үр дүнд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Тэд өөрсдийгөө хорлож байгаа бус уу? Чи Бурханы хүслийг анхаардаг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ, үүнийг чуулганы төлөө үүрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үүрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой, учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чинь зорилго нь ийм туршлага ашиглан Бурханаар төгс болгуулах явдал юм. Тиймээс чуулганы төлөө хамгийн их ачаа үүрдэг хэн боловч, мөн амь руу орохдоо ачаа үүрдэг хэн боловч Бурханаар төгс болгуулдаг хүмүүс байх болно. Чи үүнийг тодорхой харсан уу? Чиний байгаа чуулган элс шиг тархай бутархай боловч чи үүнд санаа зовдог ч үгүй, түгшдэг ч үгүй бол, мөн ах, эгч нар чинь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уухгүй байгааг хараагүй царайлдаг бол чи ямар ч ачаа үүрээгүй байна. Ийм хүмүүс бол Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс биш юм. Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс зөв шударга байдлаар өлсөж, цангадаг бөгөөд Бурханы хүслийг анхаардаг. Тиймээс та нар одоо Бурханы ачааг анхаардаг болох ёстой; Бурханы ачааг анхаардаг болохоосоо өмнө чи Бурхан зөвт зан чанараа бүх хүн төрөлхтөнд илчлэхийг хүлээх ёсгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байх бус уу? Одоо үе бол Бурханаар төгс болгуулах сайхан боломж юм. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, Мосе Канааны сайхан нутагт орж чадалгүй, насан туршдаа харамсаж, харуусалтайгаар нас эцэслэсэн шиг үлдсэн амьдралынхаа турш үүндээ харамсана. Бурхан бүх хүнд Өөрийн зөвт зан чанарыг илчилмэгц чи харууслаар дүүрнэ. Бурхан чамайг гэсгээдэггүй ч гэсэн, чи харууссанаасаа болж өөрийгөө гэсгээнэ. Зарим хүн үүнд үнэмшдэггүй боловч хэрвээ чи итгэхгүй байгаа бол зүгээр л хүлээгээд харзна. Эдгээр үгийг хэрэгжүүлэх цор ганц зорилготой зарим хүн байдаг. Харин чи эдгээр үгийн төлөө өөрийгөө золиослохыг хүсэж байна уу?

Хэрвээ чи Бурханаар төгс болгуулах боломжийг эрж хайдаггүй бол, мөн төгс төгөлдрийг эрж хайхдаа бусдаас урьтахаар чармайдаггүй бол эцэстээ харууслаар дүүрнэ. Төгс болгуулах хамгийн сайхан боломж одоо байна; одоо бол туйлын сайхан цаг. Чи Бурханаар төгс болгуулахаар үнэн сэтгэлээсээ эрэлхийлдэггүй бол Түүний ажил дуусмагц хэтэрхий оройтсон байх болно—чи боломжоо алдсан байх болно. Чиний хүсэл эрмэлзэл хэчнээн их байсан ч Бурхан ажлаа гүйцэтгэхээ болих юм бол хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Ариун Сүнсийг асар ихээр ажиллаж байхад чи энэ боломжийг ашиглаж, хамтран ажиллах ёстой. Хэрэв энэ боломжийг алдвал ямар ч хүчин чармайлт гаргасан бай, чамд дахиад өөр боломж олгохгүй. Зарим нэг чинь: “Бурхан минь, би Таны ачааг анхаарахыг хүсэж байна, Таны хүслийг хангахыг хүсэж байна!” гэж хашхирдаг. Гэвч чамд хэрэгжүүлэх ямар ч зам байдаггүй тул ачаа чинь удаан үргэлжлэхгүй. Харин урд чинь зам байвал чи алхам алхмаар туршлага хуримтлуулах бөгөөд туршлага чинь зохион байгуулалттай, эмх цэгцтэй байна. Нэг ачааг дуусгасны дараа чамд өөр нэг ачаа өгнө. Амийн туршлага чинь гүнзгийрэх тусам ачаа чинь ч илүү гүн гүнзгий болно. Зарим хүн Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөх үед л ачаа үүрдэг; хэсэг хугацааны дараа хэрэгжүүлэх замгүй болмогцоо ямар ч ачаа үүрэхээ больдог. Чи Бурханы үгийг зүгээр л идэж, ууснаараа ачаа бий болгож чадахгүй. Олон үнэнийг ойлгосноор чи ялган таних чадвартай болж, үнэнийг ашиглан асуудлуудыг шийдвэрлэж сураад, Бурханы үг, Бурханы хүслийн талаар илүү нарийн ойлголттой болно. Эдгээр зүйлтэй байснаар чи үүрэх ачаа бий болгох бөгөөд тэр үед л ажлыг зүй зохистойгоор гүйцэтгэж чадна. Чи ачаатай боловч үнэний талаар тодорхой ойлголтгүй бол бас л нэмэргүй; чи Бурханы үгийг биечлэн туулж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг байх ёстой. Чи өөрөө бодит байдалд орсны дараа л бусдыг хангаж, удирдан хөтөлж, Бурханаар төгс болгуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 543

Яг одоо Бурханы ажил нь хүн бүрийг зөв замд оруулж, хэвийн сүнслэг амьдрал, үнэн бодит туршлагатай байлгаж, Ариун Сүнсээр сэтгэлийг нь хөдөлгөж, эдгээрийн үндсэн дээр Бурханы даалгаврыг хүлээн авхуулахын төлөө байдаг. Хаанчлалын сургалтад орохын зорилго нь та нарын үг, үйл хэрэг, хөдөлгөөн, бодол, санаа бүрийг Бурханы үгэнд оруулах; Бурхан илүү олон удаа сэтгэлийг чинь хөдөлгөж, улмаар та нарыг Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй болгох; та нарт Бурханы хүслийн ачаанаас илүү ихийг үүрүүлэхийн төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн бүр Бурханаар төгс болгуулах замд орж, хүн бүр зөв замд ордог. Бурханаар төгс болгуулах зам дээр байгаа цагт чи зөв зам дээр байна. Бодол, санаа болон буруу сэдлийг чинь засаж залруулах боломжтой болж, чи махан биеэ анхаардаг байснаа Бурханы хүслийг анхаарч чаддаг болж, буруу сэдэл төрөх бүрд анхаарлаа сарниулахгүй тэвчиж, оронд нь Бурханы хүслийн дагуу үйлдэж чаддаг болмогц—ийм өөрчлөлтөд хүрч чадвал чи амийн туршлагын зөв замд байна. Залбирлын дадал чинь зөв замд ормогц залбирлын чинь явцад Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөнө. Залбирах бүрд чинь Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөнө; залбирах бүрдээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чадна. Бурханы үгийн хэсгийг идэж, уух болгондоо Бурханы одоо гүйцэтгэж буй ажлыг ухаарч, хэрхэн залбирах, хэрхэн хамтран ажиллах, хэрхэн орохыг сурч чаддаг бол тэр үед л Бурханы үгийг идэж, ууж байгаа чинь үр дүнгээ өгнө. Бурханы үгээр дамжуулан орох замыг олж, Бурханы ажлын одоогийн хөдөлгөөн болон Ариун Сүнсний ажлын чиглэлийг ялган таньж чаддаг бол чи зөв замд орсон байх болно. Бурханы үгийг идэж, ууж байхдаа гол санаануудыг нь ойлгоогүй, дараа нь хэрэгжүүлэх замыг олж чадахгүй хэвээр байвал чи Бурханы үгийг хэрхэн зохистой идэж, уухаа мөн л мэддэггүй бөгөөд тэгэх арга, зарчмыг олж мэдээгүй байгааг энэ нь харуулна. Хэрвээ чи Бурханы одоо хийж байгаа ажлыг ойлгоогүй бол Бурханы даалгах үүрэг даалгаврыг хүлээн авч чадахгүй. Бурханы одоо хийж байгаа ажил нь хүмүүсийн одоо орох, ойлгох ёстой ажил юм. Та нар эдгээр зүйлийг ойлгож байна уу?

Хэрвээ чи Бурханы үгийг үр дүнтэйгээр идэж, уугаад, сүнслэг амьдрал чинь хэвийн болдог бөгөөд ямар шалгалттай нүүр тулж, ямар нөхцөл байдалтай тулгарч, бие махбодын ямар өвчин эмгэгийг тэсвэрлэж, ах, эгч нарын ямар гадуурхал, эсвэл гэр бүлийн ямар хүндрэл бэрхшээл туулсан чинь хамаагүй, Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уун, хэвийн байдлаар залбирч, чуулганы амьдралаа хэвийн байдлаар үргэлжлүүлж чаддаг бол; хэрвээ энэ бүхнийг хийж чаддаг бол зөв зам дээр байгааг чинь энэ нь харуулна. Зарим хүн хэтэрхий эмзэг бөгөөд тэсвэр тэвчээргүй байдаг. Тэд багахан саадтай тулгараад гонгинож, сөрөг болдог. Үнэний эрэл хайгуул нь тэсвэр тэвчээр, шийдэмгий байдлыг шаарддаг. Чи энэ удаад Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй бол өөрийгөө зэвүүцэж, дараагийн удаа амжилтад хүрнэ гэж дотроо чимээгүйхэн шийдэж чаддаг байх ёстой. Хэрэв энэ удаад Бурханы ачааг анхаараагүй бол хожим нь адилхан саад бэрхшээлтэй нүүр тулахдаа махан биеийг эсэргүүцэж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар сэтгэл шулуудсан байх ёстой. Ингэж байж чи магтуулахуйц болно. Зарим хүн бодол, эсвэл санаа нь зөв эсэхийг ч мэддэггүй; тэр хүмүүс бол тэнэгүүд! Чи зүрх сэтгэлээ захирч, махан биеийг эсэргүүцэхийг хүсвэл эхлээд санаа зорилго чинь зөв эсэхийг мэдэх ёстой; тэр үед л чи зүрх сэтгэлээ захирч чадна. Хэрвээ чи санаа зорилго чинь зөв эсэхийг мэдэхгүй бол зүрх сэтгэлээ захирч, махан биеийг эсэргүүцэж чадна гэж үү? Эсэргүүцсэн ч чи будилсан байдлаар эсэргүүцнэ. Андуу ташаа санаа зорилгоо хэрхэн эсэргүүцэхээ чи мэддэг байх хэрэгтэй; махан биеийг эсэргүүцэх гэж үүнийг хэлдэг юм. Санаа зорилго, бодол, санаа чинь буруу гэдгийг мэдсэн даруйдаа чи чиглэлээ өөрчилж, зөв замаар алхах хэрэгтэй. Энэ асуудлыг эхлээд шийд, мөн үүнтэй холбогдуулан орохын тулд өөрийгөө сурга, учир нь зөв санаа зорилготой эсэхээ чи хамгийн сайн мэдэж байгаа. Андуу ташаа санаа зорилго чинь засагдаж, Бурханы төлөө байдаг болмогц чи зүрх сэтгэлээ захирах зорилгодоо хүрсэн байх болно.

Та нарын одоо хийх хамгийн чухал зүйл бол Бурхан болон Түүний ажлын талаар мэдлэг олж авах явдал юм. Чи бас Ариун Сүнс хүмүүс дээр ажлаа хэрхэн гүйцэтгэдгийг мэдэх ёстой; эдгээр үйлдэл нь зөв замд ороход нэн чухал юм. Чи гол санааг ойлгосон цагт үүнийг хийхэд илүү амархан байх болно. Чи Бурханд итгэдэг, Бурханыг мэддэг бөгөөд энэ нь Бурханд итгэх итгэл чинь жинхэнэ гэдгийг харуулдаг. Чи үргэлжлүүлэн туршлага хуримтлуулдаг атлаа эцэст нь Бурханыг мэдэж чадахгүй хэвээр байвал Бурханыг эсэргүүцдэг хүн гэдэг чинь гарцаагүй. Өнөөгийн бие махбодтой болсон Бурханд ч бас итгэлгүйгээр зөвхөн Есүс Христэд итгэдэг хүмүүс бүгд яллагддаг. Тэд бол бүгд хожмын үеийн фарисайчууд юм, учир нь тэд өнөөгийн Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, бүгд Бурханы эсрэг байдаг. Тэд Есүсийг шүтэхдээ өөрсдийгөө хэрхэн зориулсан нь хамаагүй, бүгд талаар өнгөрнө; Бурхан тэднийг магтахгүй. Бурханд итгэдэг гэх нэртэй атлаа зүрх сэтгэлдээ Бурханы талаар ямар ч жинхэнэ мэдлэггүй байдаг бүх хүн нь хоёр нүүртнүүд юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 544

Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэхийн тулд хүн Бурханаар төгс болгуулах гэж юу гэсэн үг болохыг, төгс болгуулахын тулд ямар нөхцөлийг биелүүлсэн байх ёстойгоо эхлээд ойлгох ёстой. Эдгээрийг ойлгомогцоо хүн хэрэгжүүлэлтийн замыг хайх ёстой. Төгс болгуулахын тулд тодорхой хэв чанартай байх ёстой. Олон хүн төрөлхөөсөө хангалттай хэв чанартай байдаггүй бөгөөд тэр тохиолдолд чи төлөөс төлж, хувийн үзэл бодлын үүднээс шаргуу хөдөлмөрлөх ёстой. Хэв чанар чинь муу байх тусам илүү хувийн хүчин чармайлт гаргах ёстой. Чи Бурханы үгийг ойлгож, Бурханы үгийг хэрэгжүүлэх тусмаа төгс төгөлдрийн замд илүү хурдан хөл тавих болно. Залбирлаар дамжуулан чи залбирлын талбарт төгс болгуулж чадна; бас Бурханы үгийг идэж, ууж, тэдгээрийн мөн чанарыг ойлгож, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулснаар төгс болгуулж чадна. Бурханы үгийг өдөр тутам туулснаар өөрт чинь юу дутагдаж байгааг мэдэж авах ёстой; түүнчлэн, хөнөөлт дутагдал болон сул талаа танин мэдэж, Бурханд залбирч, Бурханаас гуйх хэрэгтэй. Тэгснээр чи аажмаар төгс болгуулна. Төгс төгөлдөрт хүрэх зам бол: залбирах, Бурханы үгийг идэж, уух, Бурханы үгийн мөн чанарыг ухаарах; Бурханы үгийн туршлагад орох; өөртөө дутагдаж буй зүйлийг мэдэж авах; Бурханы ажилд захирагдах; Бурханыг гэх хайраараа дамжуулан Бурханы ачааг анхаарч, махан биеийг хаях; ах, эгч нартайгаа байнгын нөхөрлөх явдал, энэ нь туршлагыг чинь баяжуулж чадна. Нийтийн амьдрал ч бай, хувийн амьдрал ч бай хамаагүй, том эсвэл жижиг цугларалт ч бай хамаагүй, энэ бүхэн нь чамд туршлага хуримтлуулж, сургалт хүлээж авах боломж олгож, ингэснээр Бурханы өмнө зүрх сэтгэл чинь тайван байж, Бурхан руу эргэн ирж чадна. Энэ бүхэн нь төгс болгуулах үйл явцын нэг хэсэг юм. Өмнө дурдсанчлан, Бурханы үгийг туулах гэдэг нь үнэхээр Бурханы үгийг амталж, амьдран харуулж чаддаг байна гэсэн үг бөгөөд ингэснээр чи Бурханд итгэх илүү их итгэл, хайрыг олж авна. Ийм маягаар чи завхарсан, сатанлаг зан чанараа аажмаар хаяж; зохисгүй сэдлээс өөрийгөө чөлөөлж; хэвийн хүний төрхийг амьдран харуулна. Чиний дотор Бурханыг гэх хайр хэдий чинээ их байна, өөрөөр хэлбэл, чи Бурханаар хэдий чинээ төгс болгуулна, Сатаны завхралд төдий чинээ бага автана. Чи бодит туршлагаараа дамжуулан, төгс болгуулах замд аажмаар хөл тавина. Тиймээс, хэрвээ чи төгс болгуулахыг хүсдэг бол Бурханы хүслийг анхаарч, Бурханы үгийг туулах нь нэн чухал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 545

Өөртэй нь хамтран ажиллахыг хичээдэг, Түүний ажлыг дуулгавартай дагаж чаддаг, Бурханы хэлдэг үгийг үнэн гэж итгэдэг, Бурханы шаардлагыг хэрэгжүүлж чаддаг хүмүүсээс бүрддэг тодорхой бүлэг хүмүүсийг Бурхан одоо олж авахыг хүсдэг; тэд бол зүрх сэтгэлдээ жинхэнэ ойлголттой, төгс болгуулж чадах хүмүүс бөгөөд төгс болгуулах замаар гарцаагүй алхаж чадна. Төгс болгуулж чадахгүй хүмүүс нь Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй, Бурханы үгийг идэж уудаггүй, Түүний үгийг анхаардаггүй, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх хайргүй хүмүүс юм. Бие махбодтой болсон Бурханд эргэлзэж, Түүний талаар үргэлж тээнэгэлзэн, үгийг нь хэзээ ч нухацтайгаар авч үзэлгүй, Түүнийг үргэлж мэхэлдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг, Сатанд харьяалагддаг хүмүүс юм; ийм хүмүүсийг төгс болгох ямар ч аргагүй.

Хэрвээ чи төгс болгуулахыг хүсвэл эхлээд Бурханд таалагдах ёстой, учир нь Тэр Өөрт нь таалагддаг, Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг төгс болгодог билээ. Хэрэв чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхыг хүсвэл Түүний ажлыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрэлхийлэхээр хичээж, бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Чиний хийдэг бүхэн Бурханы шинжилтийг давсан уу? Санаа зорилго чинь зөв үү? Хэрэв санаа зорилго чинь зөв бол Бурхан чамайг сайшаана; хэрэв санаа зорилго чинь буруу бол зүрх сэтгэлийн чинь хайрладаг зүйл Бурхан биш, харин махан бие, Сатан юм гэдгийг харуулдаг. Тиймээс чи бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх арга зам болгож залбирлыг ашиглах ёстой. Залбирах үед чинь Би хэдийгээр өмнө чинь биечлэн зогсож байхгүй ч Ариун Сүнс чамтай хамт байдаг бөгөөд Надад болон Бурханы Сүнсэнд хоёуланд нь чи залбирч байгаа. Чи энэ махбодод яагаад итгэдэг вэ? Түүнд Бурханы Сүнс байдаг учраас чи итгэдэг. Энэ хүнд Бурханы Сүнс байхгүй байсан бол чи Түүнд итгэх байсан уу? Чи энэ хүнд итгэхдээ Бурханы Сүнсэнд итгэдэг. Чи энэ хүнээс эмээхдээ Бурханы Сүнснээс эмээдэг. Бурханы Сүнсэнд итгэх итгэл нь энэ хүнд итгэх итгэл бөгөөд энэ хүнд итгэх итгэл нь мөн Бурханы Сүнсэнд итгэх итгэл юм. Чи залбирах үедээ Бурханы Сүнс чамтай хамт байгааг, Бурхан чиний өмнө байгааг мэдэрдэг, тиймээс ч чи Түүний Сүнсэнд залбирдаг. Өнөөдөр ихэнх хүмүүс үйлдлээ Бурханы өмнө авчрахаас хэтэрхий их айдаг; чи Түүний махбодыг мэхэлж магадгүй ч Түүний Сүнсийг мэхэлж чадахгүй. Бурханы шинжилтийг тэсвэрлэж чадахгүй аливаа хэрэг явдал үнэнтэй таардаггүй бөгөөд үүнийг хаях хэрэгтэй; үүнээс өөрөөр хийх нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг. Иймээс чи залбирах үедээ, ах эгч нартайгаа ярилцаж, нөхөрлөх үедээ, үүргээ гүйцэтгэж, ажил хэргээ явуулах үедээ зүрх сэтгэлээ цаг үргэлж Бурханы өмнө тавих ёстой. Үүргээ биелүүлэх үед чинь Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа зорилго чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт хийдэг бүхнийг чинь Тэр хүлээн зөвшөөрнө; чи үүргээ биелүүлэхэд чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Залбирах үедээ зүрх сэтгэлд чинь Бурханыг гэсэн хайр байдаг, Бурханы халамж, хамгаалалт, шинжилтийг эрэлхийлдэг бол, хэрэв эдгээр зүйл санаа зорилго чинь бол чиний залбирал үр дүнтэй байна. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбиран, худал хуурмаг зүйл ярилгүйгээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлбэл залбирал чинь гарцаагүй үр дүнтэй болно. Хэрэв чи зүрх сэтгэлдээ Бурханыг үнэхээр хайрладаг бол “Тэнгэр, газарт болон бүх зүйлийн дунд байдаг Бурхан Танд би амлая: Таны Сүнс миний хийдэг бүхнийг шалгаж, намайг цаг үргэлж хамгаалж, халамжлан, хийдэг бүх зүйлээ Таны өмнө байлгах боломж олгох болтугай. Миний зүрх сэтгэл Таныг хайрлахаа боливол, эсвэл хэзээ нэгэн цагт Танаас урвавал намайг хатуу чангаар гэсгээж, хараа. Энэ амьдралд ч, дараагийн амьдралд ч намайг бүү өршөө!” хэмээн Бурханд тангарагла. Чи ийм тангараг өгч зүрхлэх үү? Хэрэв чи ингэж зүрхлэхгүй бол хулчгар бөгөөд өөрийгөө хайрласаар байгааг чинь энэ нь харуулдаг. Чамд ингэх шийдвэр байна уу? Хэрэв үнэхээр ингэж шийдсэн бол ийм тангараг өгөх хэрэгтэй. Хэрэв чамд ингэж тангараглах шийдвэр байгаа бол Бурхан шийдвэрийг чинь биелүүлнэ. Чамайг Бурханд тангараг өгөхөд Тэр сонсдог. Чиний залбирал, хэрэгжүүлэлтийг хэмжсэнээр Бурхан нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг чинь тодорхойлдог. Энэ нь одоо та нарыг төгс болгох үйл явц бөгөөд хэрэв чамд төгс болгуулах итгэл үнэхээр байвал хийдэг бүхнээ Бурханы өмнө авчирч, Түүний шинжилтийг хүлээж авах болно; хэрэв чи хэтэрхий тэрслүү зүйл хийх юм уу Бурханаас урвавал Тэр тангаргийг чинь биелүүлнэ, ингэснээр мөхөл ч бай, гэсгээлт ч бай, чамд юу ч тохиолдсон хамаагүй, энэ нь өөрийн чинь хийсэн хэрэг юм. Чи тангараг өгсөн тул үүнийгээ мөрдөх ёстой. Хэрэв чи тангараг өгдөг боловч мөрддөггүй бол мөхөх болно. Чинийх тангараг байсан болохоор Бурхан тангаргийг чинь биелүүлнэ. Зарим хүн залбирсныхаа дараа айж, “Бүх зүйл өнгөрлөө! Миний самуун амьдрах боломж үгүй боллоо; хорон муу зүйл хийх боломж үгүй боллоо; орчлон хорвоогийн хүсэлд ташуурах боломж үгүй боллоо!” хэмээн халагладаг. Энэ хүмүүс хорвоогийн юмс болон нүглийг хайрласаар байдаг бөгөөд мөхөх нь гарцаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 546

Бурханд итгэгч байна гэдэг нь хийж буй бүхнээ Түүний өмнө авчирч, шинжүүлэх ёстой гэсэн үг юм. Хийж буй зүйлээ Бурханы Сүнсний өмнө авчирч болох боловч Бурханы махбодын өмнө авчирч болохгүй бол чи Түүний Сүнсээр шинжүүлж байгаагүйг харуулж байна. Бурханы Сүнс гэж хэн бэ? Бурхан гэрчлэл хийдэг хүн хэн бэ? Тэд нэг биш гэж үү? Ихэнх нь Тэднийг хоёр тусдаа оршихуй гэж үзэн, Бурханы Сүнс бол Бурханы л Сүнс, харин Бурхан гэрчлэл хийдэг хүн бол ердөө л нэг хүн гэж итгэдэг. Гэвч чи андуурсан бус уу? Энэ хүн хэний өмнөөс ажилладаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй. Бурханы Сүнс, Түүний махбод болсон бие хоёр нэг бөгөөд учир нь Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Энэ хүн чамд базаахгүй хандвал Бурханы Сүнс эелдэг хандана гэж үү? Чи будилсан бус уу? Өнөөдөр Бурханы шинжихийг хүлээн авч чаддаггүй бүхэн Түүний сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Хийж байгаа бүхнээ хараад Бурханы өмнө авчирч болох эсэхийг үзээрэй. Хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч чадахгүй бол энэ нь мууг үйлдэгч болохыг чинь харуулж байна. Мууг үйлдэгч төгс болгуулж чадах уу? Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх явц нь ариусах явц юм. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрч чадах тусам улам их ариусаж, Бурханы хүсэлд улам их нийцсэнээрээ самуун явдалд татагдахгүй, зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Түүний шинжлэхийг хүлээн зөвшөөрөх тусам Сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурханы шинжлэхийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм. Чи юу ч хийж байсан бай, ах эгч нартайгаа ярилцахдаа хүртэл үйлдлээ Бурханы өмнө авчирч, Түүнээр шинжүүлэхийг хичээж, Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагахаар зорьж болно. Энэ нь хэрэгжүүлдэг зүйлийг чинь хавьгүй илүү зөв болгоно. Чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч, Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх л юм бол Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 547

Бурханы талаар ойлгодоггүй хүмүүс Бурханыг хэзээ ч бүрэн дуулгавартай дагаж чадахгүй. Ийм хүмүүс бол дуулгаваргүй байдлын хөвгүүд юм. Тэд хэтэрхий их санаатай, дотроо хэтэрхий их тэрслүү учраас Бурханаас холдож, Түүний шинжилтийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байдаг. Ийм хүмүүсийг төгс болгоход амаргүй. Зарим хүн Бурханы үгийг идэж уух болон хүлээн зөвшөөрөхдөө голж шилдэг. Тэд Бурханы үгээс өөрсдийнх нь үзэлд нийцдэг тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөөд, нийцэхгүйг нь үл хэрэгсдэг. Энэ чинь Бурханы эсрэг хамгийн илэрхий тэрслэлт, эсэргүүцэл биш гэж үү? Хүн Бурханы талаар өчүүхэн ч ойлголт олж авалгүйгээр олон жил итгэж байгаа бол үл итгэгч юм. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа хүмүүс бол Түүнийг ойлгохоор эрэлхийлдэг, Түүний үгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг хүмүүс юм. Тэд Бурханы өв болон ерөөлийг хүлээн авах хүмүүс бөгөөд хамгийн их ерөөгдсөн хүмүүс юм. Зүрх сэтгэлд нь Түүнд зориулсан орон зай үгүй хүмүүсийг Бурхан харааж, ийм хүмүүсийг гэсгээж, хаядаг. Чи Бурханыг хайрладаггүй бол Тэр чамайг хаяна, Миний хэлэхийг сонсдоггүй бол Бурханы Сүнс чамайг хаяна гэдгийг Би амлая. Итгэхгүй бол оролдоод үз! Өнөөдөр Би чамд хэрэгжүүлэлтийн замыг тодруулж өгье, гэвч хэрэгжүүлэх эсэхээ өөрөө шийд. Хэрэв чи үүнд итгэдэггүй бол, үүнийг хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс дотор чинь ажилладаг эсэхийг өөрөө харах болно! Чи Бурханыг ойлгохоор эрэлхийлдэггүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Үгийг нь эрэлхийлж, эрхэмлэдэг хүмүүсийн дотор Бурхан ажилладаг. Бурханы үгийг эрхэмлэх тусам Ариун Сүнс чиний дотор илүү их ажиллана. Хүн Бурханы үгийг эрхэмлэх тусам Бурханаар төгс болгуулах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ. Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг Бурхан төгс болгодог бөгөөд Өөрийнх нь өмнө зүрх сэтгэлээ тайван байлгадаг хүмүүсийг Тэр төгс болгодог. Бурханы бүх ажлыг эрхэмлэх, Бурханы гэгээрлийг эрхэмлэх, Бурханы хамт байгааг эрхэмлэх, Бурханы халамж, хамгаалалтыг эрхэмлэх, Бурханы үг хэрхэн бодит байдал чинь болж, амийг чинь хангаж байгааг эрхэмлэх нь бүгд Бурханы зүрх сэтгэлтэй хамгийн сайн нийцдэг. Хэрвээ чи Бурханы ажлыг эрхэмлэдэг бол, өөрөөр хэлбэл, чам дээр хийсэн Түүний бүх ажлыг эрхэмлэдэг бол Тэр чамайг ерөөж, чиний бүх зүйлийг өсгөж үржүүлэх болно. Чи Бурханы үгийг эрхэмлэдэггүй бол Тэр чиний дотор ажиллахгүй, харин итгэлийн чинь төлөө өчүүхэн нигүүлсэл соёрхоно, эсвэл чамайг багахан эд баялаг, гэр бүлийг чинь багахан амар амгалан байдлаар ерөөнө. Чи Бурханы үгийг бодит байдлаа болгон, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний зүрх сэтгэлийн дагуу байж чаддаг байхаар хичээх ёстой. Ердөө л Түүний нигүүлслийг эдлэхийн төлөө мэрийх ёсгүй. Итгэгчдийн хувьд Бурханы ажлыг хүлээн авч, төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болохоос илүү чухал зүйл үгүй. Энэ бол чиний эрэлхийлэх ёстой зорилго юм.

Нигүүлслийн эрин үед хүний эрэлхийлж байсан бүхэн одоо үеэ өнгөрөөсөн, учир нь одоо эрэл хайгуулын илүү өндөр стандарт гэж бий, эрэлхийлдэг зүйл илүү сүрлэг, илүү бодитой бөгөөд эрэлхийлж буй зүйл хүний дотоод хэрэгцээ шаардлагыг илүү сайн хангаж чадна. Бурхан өнгөрсөн эрин үеүдэд, өнөөдрийнх шигээ хүмүүс дээр ажиллаагүй; өнөөдрийнх шигээ хүмүүстэй ярилцаагүй; хүмүүст тавьдаг Түүний шаардлагууд ч өнөөдрийнх шиг өндөр байгаагүй. Бурхан одоо эдгээр зүйлийг та нарт хэлж байгаа нь Бурханы эцсийн санаа зорилго энэ хэсэг хүмүүс, та нар дээр төвлөрдгийг харуулж байна. Хэрэв чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол үүнийг гол зорилгоо болгон эрэлхийл. Ийш тийшээ гүйж байна уу, өөрийгөө зарлагадаж байна уу, чиг үүрэг биелүүлж байна уу, эсвэл Бурханы даалгаврыг хүлээж авсан уу гэдэг нь хамаагүй, зорилго нь үргэлж төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлж, эдгээр зорилгод хүрэхийн төлөө байдаг. Хэрвээ хүн Бурханаар төгс болгуулахаар, эсвэл амь руу орохоор эрэлхийлдэггүй, харин бие махбодын амар амгалан, баяр хөөрийг л эрэлхийлдэг бол хамгийн сохор хүн юм. Амь-бодит байдлыг эрэлхийлдэггүй, харин зөвхөн ирэх ертөнц дэх үүрдийн амьдрал, энэ ертөнц дэх аюулгүй байдлыг л эрэлхийлдэг бол тэд хамгийн сохор хүмүүс юм. Тиймээс хийж буй бүхнээ Бурханаар төгс болгуулж, авхуулах зорилгоор хийх хэрэгтэй.

Хүмүүст Бурханы хийдэг ажил бол өөр өөр шаардлагад нь үндэслэн тэднийг хангах явдал юм. Хүний амь том байх тусмаа ихийг шаардаж, ихийг эрэлхийлдэг. Энэ үе шатанд чамд ямар ч эрэл хайгуул байдаггүй бол Ариун Сүнс чамайг орхисон гэдгийг энэ нь баталж байна. Амийг эрэлхийлдэг бүх хүнийг Ариун Сүнс хэзээ ч хаяхгүй, ийм хүмүүс үргэлж эрэлхийлж, зүрх сэтгэлдээ үргэлж хүсэл тэмүүлэлтэй байдаг. Ийм хүмүүс байгаа байдалдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй. Ариун Сүнсний ажлын үе шат бүр чамд үр нөлөө үзүүлэхийг зорьдог боловч хэрэв чи өөртөө сэтгэл ханавал, чамд хэрэгцээ байхаа боливол, Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөхөө боливол Тэр чамайг хаях болно. Хүмүүс өдөр бүр Бурханаар шинжүүлэх шаардлагатай; тэдэнд Бурханы элбэг дэлбэг хангалт өдөр бүр хэрэгтэй. Хүмүүс Бурханы үгийг өдөр бүр идэж уулгүйгээр байж чадах болов уу? Хэрэв хэн нэгэнд Бурханы үгийг хангалттай идэж ууж чадахгүй байгаа мэт санагдаж, үргэлж эрж хайж, Түүний үгээр өлсөж цангаж байвал Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллана. Хүн хүсэж эрмэлзэх тусам нөхөрлөлөөс нь илүү бодитой зүйлс гарч болно. Хүн үнэнийг эрчимтэйгээр эрж хайх тусам амийн өсөлтөд улам хурдан хүрч, Бурханы гэрийн арвин туршлагатай, чинээлэг оршин суугч болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 548

Ариун Сүнс хүн бүрийн дотор алхах замтай байдаг бөгөөд хүн бүрд төгс болгуулах боломж олгодог. Сөрөг талаар чинь дамжуулан завхралыг чинь чамд мэдүүлдэг бөгөөд дараа нь сөрөг талыг авч хаяснаар хэрэгжүүлэх замыг чи олно; эдгээр нь бүгд төгс болгуулдаг арга замууд чинь юм. Түүнчлэн, өөрийнхөө доторх зарим эерэг зүйлийн байнгын удирдамж, гэрэлтүүлэлтээр дамжуулан чи идэвх санаачилгатайгаар үүргээ биелүүлж, мэдлэг ухаанаа нэмэгдүүлж, ялган таних чадвартай болно. Нөхцөл байдал чинь сайн байх үед чи Бурханы үгийг уншихыг онцгойлон хүсэж, Бурханд залбирахыг онцгойлон хүсэж, сонсдог номлолуудаа өөрийн байр байдалд хамаатуулан ойлгож чадна. Ийм үед Бурхан чамайг дотроос чинь гэгээрүүлж, гэрэлтүүлэн эерэг талын зарим зүйлийг ухааруулдаг. Ингэж чи эерэг талд төгс болгуулдаг. Сөрөг байдалд чи сул дорой, идэвхгүй байдаг; зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүйг мэдэрдэг ч Бурхан чамайг гэрэлтүүлж, хэрэгжүүлэх замаа олоход чинь тусалдаг. Энэ байдлаас гарах нь сөрөг талд төгс болгуулж байгаа хэрэг юм. Бурхан хүнийг эерэг, сөрөг талын аль алинд төгс болгож чаддаг. Энэ нь туршлагажиж чаддаг эсэх, Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлдэг эсэхээс чинь хамаардаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хичээдэг бол сөрөг зүйл чамд хохирол учруулж чадахгүй, харин илүү бодитой зүйлсийг авчран, дотор чинь дутагдаж байгаа зүйлийг илүү сайн мэдэж чаддаг, бодит байдлаа илүү сайн ухамсарлаж чаддаг болгож, хүнд юу ч байхгүй, хүн юу ч биш гэдгийг харуулдаг; хэрвээ чи шалгалтуудыг туулахгүй бол мэдэхгүй бөгөөд бусдаас дээгүүр, бусад бүх хүнээс илүү юм шиг чамд үргэлж санагдана. Энэ бүхнээр дамжуулан, өмнө нь тохиолдсон бүхнийг Бурхан хийж, Бурхан хамгаалдаг байсныг чи ойлгоно. Шалгалтад орох нь чамайг хайр, итгэлгүй болгож орхидог, чамд залбирал дутагдаж, чи магтан дуу дуулж чадахгүй болдог бөгөөд дунд нь чи нэг л мэдэхэд өөрийгөө мэдэж авдаг. Хүнийг төгс болгодог олон арга барил Бурханд бий. Тэрээр хүний завхарсан зан чанартай харьцахдаа төрөл бүрийн орчныг хэрэглэж, хүнийг ил болгохын тулд төрөл бүрийн зүйл ашигладаг; нэг талаар Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар хүнийг ил болгодог, өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцыг” ухан гаргаж, илчлэн, олон байр байдлыг нь илчилснээр, уг чанарыг нь хүнд харуулдаг. Бурхан бодитой гэдгийг хүнд мэдэгдэх гэсэндээ илчлэл, хүнтэй харьцах, хүнийг цэвэршүүлэх, гэсгээх гэх мэт олон арга замаар Бурхан хүнийг төгс болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 549

Та нарын одоо эрж хайж байгаа юм чинь юу вэ? Бурханаар төгс болгуулах, Бурханыг мэдэх, Бурханыг олж авах, эсвэл магадгүй 90-ээд оны Петрийн хэв маягаар биеэ авч явах, Иовоос ч илүү итгэлтэй байхаар эрж хайх, эсвэл Бурханаар зөв шударга нэгэн гэж дуудуулан, Бурханы сэнтийн өмнө очихоор эрж хайх, эсвэл Бурханыг газар дээр илэрхийлж, Бурханы төлөө хүчтэй, цангинасан гэрчлэл хийж чаддаг болохоор эрж хайх явдал байж магадгүй. Та нар юу ч эрж хайдаг бай, энэ нь бүхэлдээ Бурханаар авруулахын төлөө байдаг. Чи зөв шударга хүн болохоор хичээдэг ч бай, Петрийн хэв маяг юм уу Иовын итгэлийг эрж хайдаг ч бай, эсвэл Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлдэг ч бай хамаагүй, энэ нь бүгд хүн дээр хийдэг Бурханы ажил юм. Өөрөөр хэлбэл, чи юу ч эрж хайдаг бай, энэ нь бүгд Бурханаар төгс болгуулахын төлөө, Бурханы үгийг туулахын төлөө, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын төлөө байдаг; чи юу ч эрж хайдаг бай, энэ нь бүгд Бурханы хайр татам байдлыг олж мэдэхийн төлөө, тэрслүү зан чанараа хаяж чаддаг болох зорилготойгоор бодит туршлагаар хэрэгжүүлэх замыг хайхын төлөө, дотроо хэвийн байдалд хүрч, Бурханы хүсэлтэй бүрэн нийцэж, зөв хүн болж, хийж байгаа бүхэндээ зөв сэдэлтэй байхын төлөө юм. Чиний хувьд энэ бүх зүйлийг туулж байгаагийн шалтгаан нь Бурханыг мэддэг болж, амийн өсөлтөд хүрэх явдал юм. Хэдийгээр туулж байгаа зүйл чинь Бурханы үг, бодит үйл явдал, түүнчлэн эргэн тойрны чинь хүмүүс, юмс, зүйлс боловч эцэстээ чи Бурханыг мэдэж, Бурханаар төгс болгуулж чаддаг. Зөв шударга хүний замаар алхахаар эрэлхийлэх, эсвэл Бурханы үгийг хэрэгжүүлэхээр эрэлхийлэх нь гүйлтийн зам, харин Бурханыг мэдэж, Бурханаар төгс болгуулах нь зорьсон газар юм. Чи одоо Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлж байсан ч бай, эсвэл Бурханд гэрчлэл хийхээр эрэлхийлж байсан ч бай, бүгд эцсийн дүндээ Бурханыг мэдэхийн төлөө байдаг; энэ нь Түүний чамд хийдэг ажлыг хий дэмий болгохгүйн төлөө байдаг, ингэснээр чи эцэст нь Бурханы бодит байдлыг мэдэж, Түүний агуу байдлыг мэдэж, үүнээс ч илүүтэйгээр Бурханы даруу, нуугдмал байдлыг мэдэж, Бурханы чамд хийдэг асар их хэмжээний ажлыг мэдэж авдаг. Бурхан энэ бохир, завхарсан хүмүүс дээр ажлаа хийж, энэ бүлэг хүмүүсийг төгс болгож чадах түвшинд хүртлээ Өөрийгөө даруу болгосон. Бурхан хүмүүсийн дунд амьдарч идэж, хүмүүсийг хариулж, хүмүүсийг хэрэгцээт зүйлээр нь хангах гэж л махбод болоогүй. Илүү чухал нь Тэр тэсэхийн аргагүй энэ завхарсан хүмүүс дээр аврах, байлдан дагуулах нүсэр их ажлаа хийдэг. Бүх хүн өөрчлөгдөж, шинэчлэгдэж магадгүй гэсэндээ Тэр хамгийн их завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд агуу улаан лууны гол цөмд ирсэн. Бурханы туулж буй энгүй их бэрхшээл зовлон нь бие махбодтой болсон Бурханы туулдаг бэрхшээл зовлон төдийгүй бүхнээс илүүгээр Бурханы Сүнс туйлын их доромжлол амсдаг—Тэр Өөрийгөө маш их даруу болгож, нуудаг болохоор эгэл жирийн хүн болдог. Бурхан хэвийн хүний амьдралтай, хэвийн хүний хэрэгцээтэй гэдгээ хүмүүст харуулах гэж бие махбодтой болж, махбодын хэлбэрийг авсан. Бурхан Өөрийгөө туйлын их даруу болгожээ гэдгийг батлахад энэ хангалттай. Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Түүний Сүнс маш өндөр, агуу хэдий ч Сүнснийхээ ажлыг хийхийн тулд Тэр ердийн, ялихгүй хүний хэлбэртэй болдог. Та бүгдийн хэв чанар, мэдлэг ухаан, эрүүл ухаан, хүн чанар, амьдрал чинь энэ төрлийн Бурханы хайрыг хүлээж авахад үнэхээр тохирохгүй гэдгийг харуулдаг. Та нар өөрсдийнхөө төлөө Бурханаар ийм зовлон туулуулах үнэхээр эрхгүй. Бурхан бол маш агуу. Тэр маш эрхэм дээд, хүмүүс маш дорд хэдий ч Тэр тэдэн дээр ажилласаар байдаг. Хүмүүсийг хангаж, хүмүүстэй ярилцахын тулд Тэр бие махбодтой болоод зогсохгүй бүр хүмүүстэй хамт амьдардаг. Бурхан маш даруу, маш хайр татам. Хэрэв Бурханы хайрыг дурдангуут, Бурханы нигүүлслийг дурдангуут чи асар их магтаал хэлэнгээ нулимс унагадаг бол, хэрэв чи ийм байдалтай байдаг бол Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болжээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 550

Өнөө үед хүмүүсийн эрэл хайгуулд нэг гажуудал байдаг; тэд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлдэг боловч Бурханы талаар ямар ч мэдлэггүй байдаг бөгөөд өөрсдийн доторх Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг үл ойшоосон. Тэдэнд Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийн суурь байдаггүй. Ийм маягаар тэд туршлага нь ахих тусам урам зоригоо алддаг. Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болохоор эрэлхийлдэг бүх хүн урьд нь сайн байдалтай байгаагүй, сөрөг, сул дорой байдал руу хэлбийж, үргэлж нулимс урсгаж, цөхрөлд автаж, найдвараа алдсан хэдий ч одоо туршлага хуримтлуулахын хэрээр байр байдал нь сайжирдаг. Харьцалт, эвдэлт туулах туршлагын дараа, эсвэл шалгалт, цэвэршүүлтийн тохиолдлыг туулсны дараа тэд ихээхэн ахиц гаргасан. Сөрөг байдлууд буурч, тэдний амь зан чанарт зарим өөрчлөлт гарсан. Илүү их шалгалт туулахын хэрээр тэдний зүрх сэтгэл Бурханыг хайрлаж эхэлдэг. Бурхан хүмүүсийг төгс болгоход дүрэм байдаг бөгөөд чамайг хэрэгжүүлэх замтай болгож, бүх сөрөг байдлаас чинь салгахын тулд Тэрээр чиний хүсүүштэй хэсгийг ашиглан чамайг гэгээрүүлж, сүнсээрээ чөлөөлөгдөхөд чинь тусалж, Түүнийг хайрлах илүү их чадвартай болгодог. Ийм маягаар чи Сатаны завхарсан зан чанарыг хаяж чаддаг. Чи цайлган, нээлттэй байж, өөрийгөө мэдэн, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг. Бурхан чамайг гарцаагүй ерөөх тул сул дорой, сөрөг байх үед чинь Тэр чамайг хоёр дахин их гэгээрүүлдэг бөгөөд өөрийгөө илүү сайн мэдэж, өөрийнхөө төлөө гэмшихийг илүү их хүсэж, хэрэгжүүлэх учиртай зүйлсээ илүү сайн хэрэгжүүлж чаддаг байхад чинь тусалдаг. Ийм маягаар л зүрх сэтгэл чинь тайван, амгалан байж чаддаг. Бурханыг мэдэхэд ерөнхийдөө анхаарлаа хандуулдаг, өөрийгөө мэдэхэд болон хэрэгжүүлэлтдээ анхаарал хандуулдаг хүн Бурханы ажил болон Түүний удирдамж, гэгээрлийг олон дахин хүлээн авч чаддаг болно. Хэдийгээр тийм хүн сөрөг байдалд байж болох ч мөс чанарынхаа үйлдэл юм уу Бурханы үгийн гэгээрлээс үүдэн аливааг даруй өөрчилж чаддаг. Хүн өөрийн бодит байдал, Бурханы зан чанар болон ажлыг мэддэг байх үед зан чанарын өөрчлөлтөд үргэлж хүрдэг. Өөрийгөө мэдэж, өөрийгөө нээхийг хүсдэг хүн үнэнийг хэрэгжүүлж чадна. Энэ төрлийн хүн бол Бурханд үнэнч хүн бөгөөд ойлголт нь гүнзгий эсвэл өнгөцхөн, хомсхон эсвэл арвин ямар ч бай, Бурханд үнэнч хүн Бурханы талаар ойлголттой байдаг. Энэ бол Бурханы зөвт байдал бөгөөд хүмүүсийн олж авдаг зүйл; өөрсдийнх нь ололт юм. Бурханы талаар ойлголттой хүн бол үндэс суурьтай, үзэгдэлтэй нэгэн юм. Энэ төрлийн хүн Бурханы махбодын талаар, Бурханы үг, Бурханы ажлын талаар итгэлтэй байдаг. Бурхан хэрхэн ажиллаж, эсвэл ярьдаг, эсвэл бусад хүмүүс хэрхэн үймээн үүсгэдгээс үл хамааран тэр байр сууриндаа бат зогсож, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чаддаг. Хүн ийм байх тусмаа өөрийн ойлгодог үнэнийг улам их хэрэгжүүлж чаддаг. Учир нь тэр үргэлж Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы талаар илүү их ойлголт олж авч, үүрд Бурханы төлөө гэрчлэлд зогсох шийдвэртэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 551

Сүнсэндээ нарийн мэдрэмжтэй байхын тулд ялган таних чадвартай, дуулгавартай байж, аливааг нэвт шувт харах чадвартай байна гэдэг нь ямар нэгэн зүйлтэй тулгармагц Бурханы үг чамайг дотроос чинь гэрэлтүүлж, гэгээрүүлдэг гэсэн үг юм. Энэ бол сүнс нь нарийн мэдрэмжтэй байгаа хэрэг юм. Бурханы хийдэг бүх зүйл хүмүүсийн сүнсийг сэргээхэд туслахын төлөө байдаг. Бурхан яагаад үргэлж хүмүүсийг хөшүүн, мулгуу гэж хэлдэг вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн сүнс үхчихсэн бөгөөд тэд сүнсний зүйлсийг огт мэдэхээ байтлаа маш хөшүүн болчихсон. Бурханы ажил бол хүмүүсийн амийг өсгөж, сүнсийг нь амь ороход туслахын төлөө байдаг, ингэснээр хүмүүс сүнсний зүйлсийг нэвт харж чадах бөгөөд зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж үргэлж чаддаг. Энэ шатанд ирэх нь хүний сүнс сэргэснийг харуулдаг бөгөөд дараагийн удаа ямар нэг зүйлтэй тулгарахдаа тэрээр нэн даруй хариу үйлдэл хийж чадна. Хүн номлолд уриалагхан хандаж, нөхцөл байдалд түргэн хариу үйлдэл үзүүлдэг. Энэ бол сүнсний нарийн мэдрэмжид хүрэх явдал юм. Гадаад үйл явдалд хурдан хариу үйлдэл хийдэг олон хүн байдаг боловч бодит байдалд орох юм уу сүнсний дэлгэрэнгүй зүйлийг дурдмагц хөшүүн, мулгуу болдог. Тэд өөрсөдтэй нь нүүр тулсан үед л ямар нэг зүйл ойлгодог. Энэ бүхэн нь сүнсээрээ хөшүүн, мулгуу байгаагийн, сүнсний зүйлсийн талаар туршлага багатай байгаагийн тэмдэг юм. Зарим хүн сүнсэндээ нарийн мэдрэмжтэй, ялган таних чадвартай байдаг. Тэдний байр байдлыг заасан үгийг сонсмогцоо тэд цаг алдалгүй тэмдэглэж авдаг. Тэд хэрэгжүүлэх зарчмын тухай үг сонсмогцоо тэдгээрийг хүлээн зөвшөөрч, дараагийн туршлагадаа хэрэглэж, улмаар өөрсдийгөө өөрчилж чаддаг. Энэ бол сүнсэндээ нарийн мэдрэмжтэй хүн юм. Тэр яагаад ийм хурдан хариу үйлдэл хийж чаддаг вэ? Яагаад гэвэл, тэр өдөр тутмын амьдралдаа эдгээр зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг. Бурханы үгийг уншихдаа тэд өөрсдийнхөө байр байдлыг харьцуулан шалгаж, өөрсдийгөө эргэцүүлж чаддаг. Нөхөрлөл, номлол сонсож, өөрсдөд нь гэгээрэл, гэрэлтүүлэлт авчирдаг үг сонсохдоо тэд даруй хүлээн авч чаддаг. Энэ нь өлсгөлөн хүнд хоол өгөхтэй ижилхэн; тэд тэр дор нь идэж чаддаг. Өлсөөгүй хүнд хоол өгвөл хариу үйлдэл хийхдээ тийм ч хурдан байдаггүй. Чи Бурханд үргэлж залбирдаг, тэгээд ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ энэ асуудал дээр Бурхан юу шаардаж, чи яаж үйлдэх ёстой байна, тэр даруй хариу үйлдэл хийж чаддаг. Өнгөрсөн удаа Бурхан энэ асуудал дээр чамайг залж чиглүүлсэн; өнөөдөр үүнтэй ижил төрлийн зүйлтэй тулгарах үедээ чи Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгадаг байдлаар хэрхэн хэрэгжүүлэхээ аяндаа мэднэ. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлж, үргэлж ийм байдлаар туршлагажвал нэгэн цагт чамд энэ нь амархан болно. Бурханы үгийг унших үедээ Бурхан ямар хүний тухай ярьж байгааг, сүнсний ямар нөхцөл байдлын тухай ярьж байгааг чи мэддэг бөгөөд гол зүйлийг нь ухаарч, хэрэгжүүлж чаддаг; энэ нь туршлагажиж чадахыг чинь харуулдаг. Зарим хүн яагаад энэ тал дээр дутагдалтай байдаг вэ? Яагаад гэвэл, тэд хэрэгжүүлэлтийн тал дээр их хүчин чармайлт гаргадаггүй. Хэдийгээр тэд үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг ч үйлчлэлийн нарийн учрын талаарх, амьдралын үнэний нарийн учрын талаарх жинхэнэ мэдлэг ухаан тэдэнд байдаггүй. Ямар нэгэн зүйл тохиолдоход тэд будилдаг. Ийм маягаар, хуурамч эш үзүүлэгч, эсвэл хуурамч элч ирэх үед чи төөрөлдөж магадгүй. Чи Бурханы үг, ажлын талаар үргэлж нөхөрлөх ёстой—ийм маягаар л үнэнийг ойлгож, ялган таних чадвартай болж чадна. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол ялган таних чадваргүй байх болно. Жишээ нь, Бурхан юу ярьдаг, Бурхан хэрхэн ажилладаг, хүмүүст тавьдаг Түүний шаардлага юу болох, чи ямар хүмүүстэй харилцах ёстой, ямар төрлийн хүмүүсийг голох ёстой—чи эдгээр зүйлийн талаар үргэлж нөхөрлөх ёстой. Хэрэв чи Бурханы үгийг үргэлж ийм маягаар туулбал үнэнийг ойлгож, олон зүйлийг нэгд нэггүй ойлгож, бас ялган таних чадвартай болно. Ариун Сүнсний сахилгажуулалт гэж юу вэ, хүний хүслээс төрсөн буруутгал гэж юу вэ, Ариун Сүнсний удирдамж гэж юу вэ, орчны зохицуулалт гэж юу вэ, дотроос Бурханы үг гэгээрүүлэх гэж юу вэ? Хэрэв чи эдгээр зүйлийн талаар тодорхой мэддэггүй бол ялган таних чадвартай болохгүй. Чи Ариун Сүнснээс юу ирдэг, тэрслүү зан чанар гэж юу болох, Бурханы үгийг хэрхэн дуулгавартай дагах, тэрслүү байдлаа хэрхэн хаяхаа мэдэх ёстой; чи эдгээр зүйлийн талаар туршлагаараа ойлгосон бол үндэс суурьтай байх болно; ямар нэгэн зүйл тохиолдоход үүнийг харьцуулах үнэн болон үндэс суурь болох тохиромжтой үзэгдэл чамд байна. Чи хийдэг юм болгондоо зарчимтай байж, үнэний дагуу үйлдэж чадна. Тэгвэл амьдрал чинь Бурханы гэгээрэл, Бурханы ерөөлөөр дүүрнэ. Түүнийг чин сэтгэлээсээ хайдаг эсвэл Түүнийг амьдран харуулдаг, Түүнд гэрчлэл хийдэг ямар ч хүнд Бурхан шударга бус хандахгүй бөгөөд чин сэтгэлээсээ үнэнээр цангаж чаддаг ямар ч хүнийг Тэр хараахгүй. Хэрэв Бурханы үгийг идэж ууж байхдаа чи жинхэнэ байр байдлаа мэдэхэд анхаарал хандуулж, өөрийн хэрэгжүүлэлт болон өөрийн ойлголтод анхаарал хандуулж чаддаг бол асуудал тулгарах үед гэгээрэл хүлээн авч, бодитой ойлголт олж авна. Тэгвэл чи бүх зүйл дээр хэрэгжүүлэх, ялган таних замтай байх болно. Үнэнтэй хүн мэхлэгдэх шинжгүй, саад учруулах юм уу дэндүүлэн авирлах янзгүй байдаг. Үнэнээс үүдэн тэр хамгаалагддаг, бас үнэнээс үүдэн тэр илүү ойлголт олж авдаг. Үнэнээс үүдэн тэр хэрэгжүүлэх илүү олон замтай болж, Ариун Сүнс өөр дээр нь ажиллах илүү их боломж, төгс болгуулах илүү их боломжийг олж авдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 552

Төгс болгуулна гэвэл хангах ёстой шалгуур гэж бий. Чи шийдэмгий байдал, няцашгүй зан, мөс чанар болон эрэл хайгуулаараа дамжуулан амийн талаар зарим туршлагатай болж, Бурханы хүслийг биелүүлж чадах болно. Энэ бол чиний оролт, эдгээр нь бол төгс болгуулах замд шаардагддаг зүйлс юм. Төгс болгох ажлыг бүх хүн дээр хийж болно. Бурханыг эрэлхийлдэг хэн боловч төгс болгуулж болох ба төгс болгуулах боломж, бололцоотой. Үүнд ямар ч хатуу тогтсон дүрэм байдаггүй. Хүний төгс болгуулж чадах эсэх нь юуг эрэлхийлдэг вэ гэдгээс нь үндсэндээ шалтгаалдаг. Үнэнийг хайрладаг, үнэнийг амьдран харуулах чадвартай хүмүүс төгс болгуулж чадах нь гарцаагүй юм. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийг Бурхан сайшаадаггүй; тэдэнд Бурханы шаарддаг амь байдаггүй бөгөөд төгс болгуулж чадахгүй. Төгс болгох ажил нь зөвхөн хүмүүсийг олж авахын төлөө байдаг болохоос Сатантай тулалдах ажлын нэг хэсэг биш юм; байлдан дагуулах ажил нь зөвхөн Сатантай тулалдахын төлөө байдаг бөгөөд Сатаныг ялахын тулд хүмүүсийн байлдан дагуулалтыг ашиглана гэсэн үг юм. Байлдан дагуулалтын ажил бол үндсэн ажил, бүх эрин үед хэзээ ч хийгдэж байгаагүй хамгийн шинэ ажил билээ. Ажлын энэ үе шатны зорилго нь үндсэндээ Сатаныг ялахын тулд бүх хүнийг байлдан дагуулахын төлөө байдаг гэж хэлж болно. Хүмүүсийг төгс болгох ажил—энэ бол шинэ ажил биш. Бурхан махбодод ажиллаж байх үеийн бүх ажил нь хүмүүсийг байлдан дагуулах үндсэн зорилготой. Энэ нь Нигүүлслийн эрин үеийнхтэй ижил. Цовдлолоор дамжуулан бүх хүн төрөлхтнийг золин аврах нь үндсэн ажил байсан. “Хүмүүсийг олж авах” нь махбод дахь ажлын нэмэлт байсан бөгөөд цовдлолын дараа л хийгдсэн юм. Есүс ирж, Өөрийн ажлыг хийх үедээ гол төлөв үхэл болон Үхэгсдийн орны хүлээсийг ялан дийлэх, Сатаны нөлөөг дийлэх, өөрөөр хэлбэл, Сатаныг ялахад Өөрийн цовдлолыг ашиглах зорилготой байсан юм. Есүсийг цовдлогдсоны дараа л Петр төгс болох замаар алхам алхмаар урагшилж эхэлсэн. Мэдээж тэр Есүсийг ажиллаж байх үед Есүсийг дагадаг хүмүүсийн дунд байсан боловч тухайн хугацаанд төгс болоогүй юм. Харин Есүсийг ажлаа дуусгасны дараа Петр аажмаар үнэнийг ойлгож, дараа нь төгс болсон. Бие махбодтой болсон Бурхан ажлын чухал, шийдвэрлэх үе шатыг богино хугацаанд гүйцэлдүүлэхийн тулд л газар дээр ирдэг болохоос газар дээрх хүмүүсийг төгс болгох зорилготойгоор тэдний дунд урт удаан амьдрахаар ирдэггүй. Тэр ийм ажил хийдэггүй. Тэрээр ажлаа дуусгахын тулд хүн бүрмөсөн төгс болох үеийг хүлээдэггүй. Энэ бол Түүний бие махбод болсны зорилго, ач холбогдол биш юм. Тэрээр хүн төрөлхтнийг төгс болгох маш урт хугацааны ажлыг бус, хүн төрөлхтнийг аврах богино хугацааны ажлыг хийх гэж л ирдэг. Хүн төрөлхтнийг аврах ажил нь бэлгэдлийн чанартай, шинэ эрин үеийг эхлүүлэх чадвартай. Үүнийг богино хугацаанд дуусгаж болдог. Харин хүн төрөлхтнийг төгс болгохын тулд хүнийг тодорхой түвшинд хүргэх шаардлагатай болдог ба үүнд урт хугацаа зарцуулагддаг. Энэ ажлыг Бурханы Сүнс хийх ёстой, гэхдээ энэ нь Түүний махбод дахь ажлынхаа үеэр ярьсан үнэний суурин дээр хийгддэг. Тэр хүн төрөлхтнийг төгс болгох зорилгодоо хүрэхийн тулд, урт хугацааны хариулах ажлыг хийлгүүлэхээр элч нарыг өргөх ажлаар дамжин хийгддэг. Бие махбодтой болсон Бурхан энэ ажлыг хийдэггүй. Тэр хүмүүсийг ойлгог гэж амийн замын тухай л ярьж, үнэнийг хэрэгжүүлэх явцад нь хүмүүсийн дэргэд байнга хамт байхын оронд хүн төрөлхтөнд зөвхөн үнэнийг өгдөг, учир нь Түүний үйлчлэлд энэ хамааралгүй юм. Иймээс хүн үнэнийг бүрэн ойлгож, бүрэн олж авах өдрийг хүртэл Тэрээр хүнийг дагалдахгүй. Хүн Бурханд итгэх зөв замд албан ёсоор орж, төгс болгуулах зөв замд хөл тавих үед махбод дахь Түүний ажил дуусдаг. Мэдээж энэ нь бас Түүний, Сатаныг бүрмөсөн ялж, дэлхий ертөнцийг ялан дийлсэн байх үе юм. Тэрээр, хүн тухайн үед үнэнд үнэхээр орсон эсэхийг ч, хүний амь үлэмж том байна уу, жижиг байна уу гэдгийг ч тоодоггүй. Эдгээрийн аль нь ч махбод дахь Түүний зохицуулах ёстой зүйл биш; эдгээрийн аль нь ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэл дотор байдаггүй. Тэр зорьсон ажлаа дуусгамагцаа махбод дахь ажлаа дуусгадаг. Иймээс бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь зөвхөн Бурханы Сүнсний шууд хийж чаддаггүй ажил юм. Түүнчлэн энэ нь газар дээрх урт хугацааны ажил биш, харин богино хугацааны авралын ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 553

Та нарын дунд хийж байгаа ажлыг хийх хэрэгтэй ажлуудын дагуу та нар дээр хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүмүүс байлдан дагуулагдсаны дараа бүлэг хүмүүс төгс болгуулах болно. Тиймээс одоогийн ажлын ихэнх нь бас та нарыг төгс болгох зорилгод бэлдэж байгаа, яагаад гэвэл, үнэнээр өлсөж байгаа, төгс болгуулж чадах хүмүүс олон байдаг. Байлдан дагуулалтын ажлыг та нар дээр явуулаад, цааш өөр ажил хийгээгүй бол үнэнийг хүсэн тэмүүлдэг зарим хүн үүнийг олж авч чадахгүй байх байсан бус уу? Одоогийн ажил нь хожим хүмүүсийг төгс болгох замыг нээхээр зорьдог. Хэдийгээр Миний ажил ердөө л байлдан дагуулалт боловч Миний ярьдаг амийн зам нь ямартай ч хожим хүмүүсийг төгс болгох бэлтгэл юм. Байлдан дагуулалтын дараах ажил нь хүмүүсийг төгс болгоход чиглэдэг, иймээс төгс болгуулах суурийг тавихын тулд байлдан дагуулалтыг хийдэг. Хүн байлдан дагуулагдсаныхаа дараа л төгс болж чадна. Яг одоо үндсэн ажил бол байлдан дагуулах явдал; хожим нь үнэнийг эрж хайж, үнэнийг хүсэн хүлээдэг хүмүүсийг төгс болгох болно. Төгс болгуулах нь хүмүүсийн оролтын эерэг талуудтай хамааралтай байдаг: Чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй юу? Энэ замаар алхахдаа чи хэр гүн туршлага авсан бэ? Бурханыг хайрлах хайр чинь хэр ариун бэ? Үнэнийг хэрэгжүүлэхдээ чи хэр нарийн чанд вэ? Төгс болгуулахын тулд хүн, хүн чанарын бүх талын тухай үндсэн мэдлэгтэй байх ёстой. Энэ нь үндсэн шаардлага юм. Байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулж чадахгүй бүх хүн, зан чанар нь өөрчлөгдөөгүй, Сатанд харьяалагддаг хэвээр байдаг тул хүчин зүтгэгч болж, эцэстээ гал болон хүхэрт нуурт ч хаягдан, ёроолгүй нүхэнд ч мөн унах болно. Хэрвээ хүнд төгс болгуулах нөхцөл шаардлагыг хангахгүй бол тэр хүн хэрэгцээгүй—хог шаар, хэрэгсэл, галын шалгалтыг тэсвэрлэж чадахааргүй зүйл билээ! Яг одоогийн Бурханыг гэх хайр чинь хэр агуу вэ? Өөрийгөө үзэн ядах сэтгэл чинь хэр их вэ? Чи Сатаны тухай үнэндээ хэр их мэдэх вэ? Та нар шийдвэртээ сэтгэл шулуудсан уу? Та нарын хүний амьдрал сайн зохион байгуулалттай юу? Та нарын амьдрал өөрчлөгдсөн үү? Та нар шинэ амьдралаар амьдарч байна уу? Амьдралыг үзэх үзэл чинь өөрчлөгдсөн үү? Хэрвээ эдгээр зүйл өөрчлөгдөөгүй бол чи ухарч няцахгүй байлаа ч гэсэн, төгс болгуулж чадахгүй; чи ердөө л байлдан дагуулагджээ. Чамайг турших цаг болоход чамд үнэн дутагдаж байдаг, хүн чанар чинь хэвийн бус бөгөөд чи яг л ачлагын мал шиг дорд байдаг. Чи байлдан дагуулагдах гэсэн үр дүнд л хүрэх болно, чи ердөө л Миний байлдан дагуулсан эд зүйл болох болно. Илжиг эзнийхээ ташуурын амтыг үзмэгцээ айдастай болж, эзнээ харах болгондоо адайрлахаас эмээдэг шиг, чи ч гэсэн ийм номхорсон илжиг юм. Хэрвээ хүнд эдгээр эерэг тал хомс, харин идэвхгүй, айдастай, бүх зүйлд хулчийж, ухарч няцдаг, аливааг тодорхой ялган таньж чаддаггүй, үнэнийг хүлээн зөвшөөрөх чадваргүй, одоо ч гэсэн хэрэгжүүлэлтийн замгүй, Бурханыг хайрлах зүрх сэтгэл бүр ч байхгүй бол—хэрвээ хүн, хэрхэн Бурханыг хайрлах, хэрхэн утга учиртай амьдралаар амьдрах, хэрхэн жинхэнэ хүн байх талаар ямар ч ойлголтгүй бол—ийм хүн яаж Бурханд гэрчлэл хийж чадах юм бэ? Амьдрал чинь өчүүхэн үнэ цэнтэй, чи бол номхорсон илжигнээс цаашгүй амьтан гэдгийг энэ харуулах болно. Чи байлдан дагуулагдсан боловч энэ чинь ердөө л чи агуу улаан лууг хаясан, эзэмшилд нь захирагдахаас татгалздаг гэсэн үг; энэ нь чи Бурхан байдагт итгэдэг, Бурханы бүх төлөвлөгөөг дуулгавартай дагахыг хүсдэг ба огтхон ч гомдоллодоггүй гэсэн үг юм. Гэхдээ эерэг талууд дээр чи Бурханы үгийг амьдран харуулж, Бурханыг илэрхийлэх чадвартай юу? Эдгээрийн аль нь ч үгүй бол чи Бурханаар авхуулаагүй, зүгээр л номхорсон илжиг гэсэн үг юм. Чамд сэтгэл татам зүйл юу ч байхгүй бөгөөд Ариун Сүнс чиний дотор ажилладаггүй. Хүн чанар чинь хэтэрхий дутуу дулимаг бөгөөд Бурхан чамайг ашиглах боломжгүй. Чи Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж, үл итгэгч араатнууд болон амьд үхдэлүүдээс зуу дахин илүү байх ёстой—энэ түвшинд хүрсэн хүмүүс л төгс болгуулахад тохирдог. Хүн чанартай, мөс чанартай байвал л хүн Бурханаар ашиглуулахад тохирно. Төгс болгуулсан үед чинь л та нарыг хүн гэж тооцож болно. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдардаг хүмүүс юм. Ийм хүмүүс л Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 554

Хүнийг төгс болгодог Бурханы зам гэж юу вэ? Үүнд ямар талууд багтдаг вэ? Чи Бурханаар төгс болгуулахад бэлэн үү? Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн үү? Чи эдгээр асуултын талаар юу мэдэх вэ? Хэрвээ чи ийм мэдлэгийн талаар ярьж чадахгүй бол Бурханы ажлыг мэддэггүй хэвээр, Ариун Сүнс чамайг огтхон ч гэгээрүүлээгүйг энэ нь нотолж байна. Ийм хүмүүсийг төгс болгох боломжгүй. Тэдэнд түрхэн зуур эдлэх багахан хэмжээний нигүүлслийг л өгдөг бөгөөд энэ нь удаан үргэлжлэхгүй. Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол хүмүүс Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэлийг эдэлж, амьдрал нь саад тотгор, золгүй явдалгүй, амар хялбар, гэр бүлээрээ ямар ч хэрүүл, тэмцэлгүй эвтэй найртай амьдрахдаа сэтгэл хангалуун байдаг. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэдэг байж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Та нар Бурханы нигүүлслийг эдлэх төдийдөө сэтгэл ханаж болохгүй. Ийм сэтгэлгээ бол үнэхээр бүдүүлэг юм. Чи өдөр бүр Бурханы үгийг уншиж, өдөр бүр залбирч, сүнс чинь үлэмж их таашаал, онцгой их амар амгаланг мэдэрдэг ч гэсэн, эцэстээ чи Бурхан болон Түүний ажлын тухай мэдлэгийнхээ талаар хэлэх үггүй, юу ч мэдрээгүй, Бурханы үгийг хэчнээн их идэж, уухаас үл хамааран сүнсээрээ л амар амгалан болон таашаалыг мэдэрч, Бурханы үг юутай ч харьцуулшгүй сайхан, эдлээд ханамгүй мэт санагддаг боловч Бурханы үгийн ямар ч бодит туршлага, ямар ч бодит байдал чамд байдаггүй бол Бурханд итгэх ийм итгэлээс чи юу олж авч чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чаддаггүй бол эдгээр үгийг идэж, ууж байгаа байдал болон залбирал чинь шашны итгэл үнэмшлээс өөр юу ч биш. Ийм хүмүүсийг Бурхан төгс болгож, авч чадахгүй. Бурханаар авхуулсан хүмүүс бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс юм. Бурханы олж авдаг зүйл нь хүний махан бие биш, түүнд харьяалагддаг зүйлс биш, харин түүний дотор байдаг Бурханд харьяалагддаг хэсэг юм. Тиймээс Бурхан хүмүүсийг төгс болгохдоо махан биеийг нь биш, харин зүрх сэтгэлийг нь төгс болгосноор тэдний зүрх сэтгэлийг Бурхан авах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг төгс болгодог гэдэг нь мөн чанартаа бол Бурхан хүний зүрх сэтгэлийг төгс болгодог бөгөөд ингэснээр энэхүү зүрх сэтгэл нь Бурхан руу эргэж, Түүнийг хайрлаж болох юм.

Хүний бие мах, цуснаас бүтдэг. Бурханы хувьд хүний махан биеийг олж авах ямар ч хэрэггүй, учир нь энэ бол гарцаагүй илжирч мууддаг зүйл бөгөөд Бурханы өв, ерөөлийг хүлээн авч чадахгүй. Хэрвээ хүний махан биеийг авдаг, хүний махан бие л энэ урсгалд байдаг байсан бол хүн энэ урсгалд нэр төдий л байх боловч зүрх сэтгэл нь Сатанд харьяалагдах байсан. Тийм учраас хүмүүс Бурханы илрэл болж чадахгүйгээр үл барам, харин ч бас л Түүнд дараа болж, Бурхан хүмүүсийг сонгох нь ямар ч утга учиргүй болох байсан. Бурханы төгс болгохоор зорьж буй хүмүүс бүгд Түүний ерөөл болон өвийг хүлээн авна. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг шингээн авч, ингэснээр энэ нь тэдэнд байдаг зүйл болдог; Бурханы бүх үгийг тэдэнд оруулж өгсөн байдаг; Бурхан юу ч байлаа гэсэн, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь шингээн авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чаддаг. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулдаг хүн юм. Ийм хүн л Бурханы хайрласан ерөөлийг хүртэх эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь олж авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.

3. Бурханы удирдамжийг олж авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханы гэгээрлийг олж авах.

4. Бурханы хайрладаг дүрийг газар дээр амьдран харуулж; Бурханы төлөө цовдлогдон, үхлээрээ Бурханы хайрыг хариулах эрхтэй болсон Петрийн адил Бурханыг үнэхээр хайрлаж; Петртэй адил алдар суутай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхэл болон үхэгсдийн орны хүлээсийг бүхий л талаар даван гарч, Сатаны ажилд ямар ч боломж өгөлгүй, Бурханаар эзэмдүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэнд амьдарч, залхаж ядардаггүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан мэт бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, догдлолыг ямагт мэдэрдэг байх.

8. Бурхантай хамт алдрыг хүртэж, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл, Бурханы хайртай хүү болох.

10. Хэлбэрээ өөрчлөн, Бурхантай хамт гурав дахь тэнгэр өөд гарч, махан биеийг даван гарах.

Бурханы ерөөлийг өвлөж чаддаг хүмүүс л Бурханаар төгс болгуулж, авхуулдаг. Эдүгээ чи ямар нэгэн зүйл олж авсан уу? Бурхан чамайг ямар хэмжээнд төгс болгосон бэ? Бурхан хүнийг санаандгүйгээр төгс болгодоггүй; хүнийг Тэрээр болзолтойгоор төгс болгодог бөгөөд илэрхий, харагдахуйц үр дүнтэй байдаг. Энэ нь, Бурханд итгэж байгаа цагт Бурханаар төгс болгуулж, авхуулж чадахын дээр, газар дээр Бурханы ерөөл, өвийг хүлээн авч чадна хэмээн хүний төсөөлдөг шиг биш юм. Тийм зүйлс нь дэндүү хэцүү бөгөөд хэлбэрээ өөрчлөх тухайд бол ярихын ч хэрэггүй. Эдүгээ та нарын голчлон эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулж, өөрт тулгарсан бүх хүн, хэрэг явдал, зүйлээр дамжуулан Бурханаар төгс болгуулах явдал юм, ингэснээр Бурхан юу болохыг илүү ихээр та нарт оруулах болно. Та нар эхлээд Бурханы өвийг газар дээр хүлээн авах ёстой; тэгсэн цагт л Бурханаас илүү их, илүү агуу ерөөлийг өвлөх эрхтэй болно. Энэ бүгд нь та нарын эрж хайх ёстой, юуны өмнө ойлгох ёстой зүйл юм. Бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахаар эрж хайх тусмаа чи бүх зүйлээс Бурханы гарыг төдий чинээ их харж чадах бөгөөд тэгснээр янз бүрийн хэрэг явдал дээр, янз бүрийн өнцгөөс Бурханы үгийн оршихуй болон Түүний үгийн бодит байдал руу орохоор идэвхтэйгээр эрж хайна. Чи нүгэл үйлдэхгүй, ямар ч үзэлгүй, амьдралын гүн ухаангүй, хүний хүсэл зориггүй байх төдийхнөөр сөрөг байдалдаа сэтгэл хангалуун болж болохгүй. Бурхан хүнийг үй олон аргаар төгс болгодог; бүх хэрэг явдалд төгс болгуулах боломж бий бөгөөд олж авсан зүйлийг чинь илүү баяжуулахын тулд Тэр чамайг эерэг талаас нь төдийгүй сөрөг талаас нь ч бас төгс болгож чадна. Бурханаар төгс болгуулах боломж, авхуулах тохиол өдөр болгон гарч байдаг. Хэсэг хугацаанд ийнхүү туршлагажсаны дараа чи асар их өөрчлөгдөж, өмнө нь мэддэггүй байсан маш олон зүйлийг аяндаа ойлгоно. Бусдаар заалгах хэрэггүй; мэдээгүй байхад чинь Бурхан чамайг гэгээрүүлэх болно, ингэснээр чи бүх зүйл дээр гэгээрлийг олж, бүх туршлагадаа илүү нарийн орно. Бурхан чамайг баруун зүүн тийш хэлбийлгэхгүйгээр залж чиглүүлнэ. Тэгээд чи Түүгээр төгс болгуулах замд хөл тавина.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 555

Бурханаар төгс болгуулахыг, Бурханы үгийг идэж ууснаар төгс болох явдлаар хязгаарлаж болохгүй. Иймэрхүү туршлага нь хэтэрхий өрөөсгөл, хэтэрхий багыг багтаадаг бөгөөд хүмүүсийг маш бага хүрээнд хязгаарлахаас өөр аргагүй болно. Тийм учраас хүмүүс шаардлагатай сүнслэг шим тэжээлээр ихээхэн дутагдах болно. Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал бүх зүйл дээр хэрхэн туршлагажихыг сурч, өөрт тохиолдож буй бүхнээс гэгээрлийг олж авч чаддаг байх ёстой. Сайн ч бай, муу ч бай чи үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг сөрөг болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи хүний харах өнцгөөс юмыг задлан шинжилж, судлах (ингэх нь чиний туршлагын гажуудал болно) биш Бурханы талд зогсож байхдаа юмыг дэнсэлж чаддаг байх ёстой. Хэрвээ чи ингэж туршлагаждаг бол зүрх сэтгэл чинь чиний амийн ачаагаар дүүрэх болно; чи байнга Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, хэрэгжүүлэлтийнхээ хувьд тийм ч амар хазайхгүй. Ийм хүмүүсийн өмнө гэгээлэг ирээдүй байдаг. Бурханаар төгс болгуулах маш олон боломж бий. Энэ бүгд нь та нар Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс мөн эсэхээс, Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулж, Түүний ерөөл, өвийг хүлээн авах шийдэмгий байдал та нарт байгаа эсэхээс хамаардаг. Зөвхөн шийдэмгий байдал байгаад хангалтгүй. Та нар ихээхэн мэдлэгтэй байх ёстой, эс бөгөөс хэрэгжүүлэлтээсээ үргэлж хазайх болно. Бурхан та нарыг нэг бүрчлэн төгс болгохыг хүсдэг. Одоогийн байдлаар, ихэнх хүн Бурханы ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн хэдий ч Бурханы нигүүлслийг эдлэх төдийхнөөр өөрсдийгөө хязгаарлагдаж, Түүнээс махан биеийн багахан тав тухыг хүлээн авахыг л хүсэж байдаг атлаа илүү их, илүү өндөр илчлэл хүлээн авахыг хүсдэггүй бөгөөд хүний зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, үйлчлэл болон Бурханыг гэх хайрын сэтгэлд нь сэв арай бага байдаг ч дотоод мөн чанар, хоцрогдмол сэтгэлгээнийх нь тухайд бол хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэлийг байнга эрж хайсаар байдгийн дээр хүнийг төгс болгох Бурханы нөхцөл болон зорилго юу болохыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал бүдүүлэг, доройтсон хэвээр, өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй, бусдын төлөө л итгэж байгаа юм шиг, хэлбэр төдий хийж, хааш яаш аргацаан, урсгал даган зорилгогүй амьдардаг. Цөөн хэд нь л бүх зүйл дээр Бурханы үг рүү орохоор эрж хайж чаддаг, илүү их, баялаг зүйлсийг олж авч, өнөөдөр Бурханы гэр дэх үлэмж их хөрөнгөтэй хүмүүс болж, Бурханы ерөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахаар эрж хайж, газар дээр Бурханы амласан зүйлийг хүлээн авч чаддаг бол, хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэхээр эрж хайж, цаг хугацааг дэмий өнгөрөөдөггүй бол идэвхтэйгээр ороход хамгийн тохирсон зам энэ мөн билээ. Ийм маягаар л чи Бурханаар төгс болгуулах үнэ цэнтэй, эрхтэй байна. Чи Бурханаар төгс болгуулахаар эрж хайдаг нэгэн үнэхээр мөн үү? Чи бүх зүйл дээр үнэн сэтгэлээсээ ханддаг нэгэн үнэхээр мөн үү? Петртэй адил Бурханыг гэсэн хайрын сэтгэл чамд байдаг уу? Есүс шиг Бурханыг хайрлах хүсэл зориг бий юу? Чи олон жилийн турш Есүст итгэж ирсэн; Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг чи харсан уу? Чиний итгэдэг нэгэн үнэхээр Есүс мөн үү? Чи өнөөдрийн бодитой Бурханд итгэдэг; махбод дахь бодитой Бурхан тэнгэр дэх Бурханыг хэрхэн хайрладгийг чи харсан уу? Эзэн Есүс Христэд чи итгэдэг; яагаад гэвэл хүн төрөлхтнийг золин аврахын төлөө Есүс цовдлогдсон, Түүний үйлдсэн гайхамшиг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн юм. Гэхдээ хүний итгэл нь Есүс Христийн тухай мэдлэг болон жинхэнэ ойлголтоос гардаггүй. Чи Есүсийн нэрд нь л итгэдэг боловч Түүний Сүнсэнд итгэдэггүй, учир нь чи Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг огт ойшоодоггүй билээ. Бурханд итгэх итгэл чинь хэтэрхий гэнэн. Чи Есүст олон жил итгэсэн хэр нь Бурханыг хэрхэн хайрлахаа мэддэггүй. Энэ нь чамайг энэ дэлхийн хамгийн тэнэг хүн болгож байгаа бус уу? Эзэн Есүс Христийн хоолыг олон жил хий дэмий идсэний чинь нотолгоо энэ байна. Би ийм хүмүүст дургүйгээр барахгүй, чиний дээдэлдэг Эзэн Есүс Христ ч гэсэн бас дургүй гэдэгт Би итгэдэг. Ийм хүмүүс яаж төгс болгуулж чадах юм бэ? Ичсэндээ нүүр чинь улайхгүй байна гэж үү? Ичихгүй байна уу? Эзэн Есүс Христээ харах нүүр чамд байсаар байна уу? Та нар бүгдээрээ Миний хэлсэн үгийн утга учрыг ойлгож байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт”-аас эш татав

Өмнөх: Амийн оролт 4

Дараах: Амийн оролт 6

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих