Амийн оролт 6

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 556

Зөвхөн үнэнийг эрэлхийлснээр л чи зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна: Энэ бол хүмүүсийн ухамсарлах ёстой, нэгд нэггүй ойлгох ёстой зүйл юм. Хэрэв чи үнэнийг хангалттай ойлгодоггүй бол амархан бүдэрч, замаа алдана. Хэрэв чи амиа өсгөхийг хүсвэл бүх зүйл дээр үнэнийг эрж хайх ёстой. Чи юу ч хийж байлаа гэсэн, үнэнтэй нийцэлтэй байхын тулд хэрхэн авирлах талаар эрэлхийлэх ёстой, үнэнийг зөрчдөг ямар өө сэв дотор чинь оршиж байгааг олж мэдэх ёстой; чи эдгээр зүйлийг тодорхой ойлгох ёстой. Юу хийж байгаагаас үл хамааран чи үнэ цэнтэй эсэхийг нь бодолцон үзэх ёстой. Чи утга учиртай зүйлсийг хийж болох боловч утга учиргүй зүйлсийг хийх ёсгүй. Хийж ч болох, хийхгүй ч байж болох зүйлсийн тухайд гэвэл орхих боломжтой бол орхих ёстой. Эс бөгөөс, тэдгээр зүйлийг хэсэг хугацаанд хийж байгаад хожим нь болих хэрэгтэй гэж санагдвал шийдвэрээ хурдан гаргаж, даруй орхи. Энэ бол хийж байгаа бүх зүйлдээ чиний баримтлах ёстой зарчим юм. Зарим хүн ийм асуулт тавьдаг: Үнэнийг эрж хайж, хэрэгжүүлнэ гэдэг урсгал сөрж завиа сэлүүрдэх мэт, урагш сэлүүрдэхээ больчихвол арагш хөвөх мэт яагаад тийм их хэцүү байдаг юм бэ? Ёрын мууг юм уу утга учиргүй зүйл хийх нь завиараа урсгал даган явж байгаа мэт яагаад үнэндээ хавьгүй илүү амархан байдаг юм бэ? Яагаад тэгдэг юм бэ? Учир нь хүн төрөлхтөн Бурханаас урвадаг уг чанартай. Сатаны уг чанар хүмүүсийн дотор зонхилох үүрэгтэй болсон бөгөөд энэ нь эсэргүү хүчин юм. Бурханаас урвадаг уг чанартай хүмүүс мэдээж, Бурханаас урвах зүйлийг хийх тун магадлалтай бөгөөд эерэг үйлдэл хийх нь тэдэнд угаасаа хэцүү байдаг. Энэ нь хүн төрөлхтний уг чанар болон мөн чанараар бүрэн шийдэгддэг. Чи үнэнийг үнэхээр ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж эхэлмэгцээ үнэнд нийцэлтэй зүйл хийх хүчтэй болно. Тэгээд энэ нь хэвийн, ядах юмгүй, таатай зүйл болох бөгөөд аливаа сөрөг зүйлийг хийхэд асар их хүчин чармайлт шаардах мэт чамд санагддаг. Яагаад гэвэл, үнэн чиний зүрх сэтгэлд зонхилох үүрэгтэй болсон. Хэрэв чи хүний амьдралын тухай, ямархуу хүн байх—хэрхэн ний нуугүй, шулуун шударга, үнэнч хүн байх, хэрхэн Бурханд гэрчлэл хийж, Түүнд үйлчилдэг хүн байх тухай үнэнийг ойлгох юм бол—Бурханыг эсэргүүцдэг муу үйл дахин хэзээ ч үйлдэж чадахгүй, мөн хуурамч удирдагч, хуурамч ажилчин, антихристийн үүргийг ч хэзээ ч гүйцэтгэхгүй. Сатан чамайг мэхэлж, муу хүн чамайг өдөөн хатгасан ч гэсэн, чи үүнийг хийхгүй; хэн чамайг албадахаар оролдох нь хамаагүй, чи мөн л тийнхүү авирлахгүй. Хүмүүс үнэнийг олж авч, амиа болгох үедээ ёрын мууг үзэн ядаж, сөрөг зүйлд дотроо зэвүүцэж чаддаг. Амь зан чанар нь өөрчлөгдөж, Бурханаар төгс болгуулсан тул тэдний хувьд мууг үйлдэх нь хэцүү байх болно.

Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач! Ёрын муу үйлээ шийдвэрлэхийн тулд уг чанарынхаа асуудлыг эхлээд тэд шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй болно. Бурханы талаар зарим нэг ойлголттой болох үед, мөн өөрийн завхралыг харж, биеэ тоосон, ихэрхүү зангийн жигшүүртэй, муухай байдлыг таних үед чамд зэвүүцмээр, ой гутмаар, гансрам санагдана. Бурханыг сэтгэл хангалуун болгох зүйлийг чи ухамсартайгаар хийж чаддаг байх бөгөөд ингэснээр амар амгаланг мэдэрнэ. Чи ухамсартайгаар Бурханд гэрчлэл хийж чаддаг болж, улмаар таашаалыг мэдэрнэ. Чи ухамсартайгаар багаа хуулж, булай муухайгаа ил болгоно, ингэснээр дотор чинь сайхан санагдаж, сэтгэл санааны байдал чинь дээрдсэнийг мэдэрнэ. Тиймээс зан чанараа өөрчлөхөөр эрж хайх эхний алхам нь Бурханы үгийг ойлгож, үнэнд орохоор эрж хайх явдал юм. Зөвхөн үнэнийг ойлгосноор л чи ялган таних чадвартай болж чадна; ялган таних чадвартай болсноор л юмыг нэгд нэггүй ойлгож чадна; юмыг бүрэн дүүрэн ойлгосноор л махан биеэ хаяж, Бурханд итгэх итгэлийн зөв замд алхам алхмаар орж чадна. Хүмүүс үнэнийг эрэлхийлэхдээ хэр зэрэг шийдэмгий байхаас энэ нь хамаардаг. Хүн үнэхээр шийдсэн бол зургаан сар юм уу жилийн дараа зөв замд орж эхэлнэ. Гурав юм уу таван жилийн дотор тэд үр дүн харж, аминдаа ахиц гаргаж байгаагаа мэдэрнэ. Хэрэв чи Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй бол ямар ч өөрчлөлт туулалгүй арван жил ч итгэж болно. Эцэст нь чи Бурханд итгэнэ гэж яг үүнийг л хэлдэг юм байна гэж бодно; өмнө нь хорвоо ертөнц дээр амьдарч байсантай чинь бараг л адилхан юм, амьд байна гэдэг утга учиргүй юм гэж чи бодно. Үнэн байхгүй бол амьдрал хоосон гэдгийг энэ нь үнэхээр харуулдаг. Чи хоосон сургаалын хэдэн үг хэлж чадаж магадгүй ч чамд тайван бус, түгшүүртэй санагдсаар байх болно. Хүмүүс Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй, хэрхэн утга учиртай амьдралаар амьдрахыг мэддэг, Бурханыг сэтгэл хангалуун болгодог зарим зүйлийг хийж чаддаг бол жинхэнэ амьдрал энэ юм, ингэж амьдарч байж л амьдрал утга учиртай болно, Бурханыг бага ч гэсэн сэтгэл хангалуун болгож, сэтгэл ханамжтай байхын тулд ингэж амьдрах ёстой гэж тэдэнд санагдана. Хэрэв тэд ухамсартайгаар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийгөө хаяж, санаа бодлоо орхиж, Бурханы хүслийг дуулгавартай дагаж, санаа тавьж чадвал—энэ бүхнийг ухамсартайгаар хийж чаддаг бол—үнэнийг яг таг хэрэгжүүлнэ, жинхэнээсээ үнэнийг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлэх бөгөөд энэ нь тэдний урьд өмнө төсөөлөлдөө найддаг байсан, хоосон сургаал, дүрэм журамтай зууралддаг байснаас маш өөр юм. Үнэн хэрэгтээ үнэнийг ойлгодоггүй байхад аливаа зүйлийг хийх маш ядаргаатай, хоосон сургаал, дүрэм журам баримтлах нь зүдэргээтэй, мөн зорилгогүйгээр, юмыг сохроор хийх нь хэцүү бэрх байдаг. Тэд үнэнийг олж авч байж л чөлөөтэй болж чадна—энэ худал биш—ингэж байж тэд юмыг амархан, баяртайгаар хийж чадна. Ийм байдлыг эзэмшсэн хүмүүст үнэн байдаг; тэд бол зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 557

Оролтыг эрж хайх зуураа бүх зүйлийг судлах ёстой. Бүх зүйлийг Бурханы үг, үнэний дагуу нэгд нэггүй тунгаан бодох ёстой бөгөөд тэгснээр чи тэдгээрийг Бурханы хүсэлд бүрэн дүүрэн нийцэхүйц байдлаар хэрхэн зохицуулахаа мэддэг болно. Хувийн хүслээс чинь урган гардаг зүйлсийг тэгээд хаяж болно. Чи аливааг хэрхэн Бурханы хүслийн дагуу хийх вэ гэдгийг мэдэх тул явж очоод л хийчихнэ. Бүх зүйл жам ёсоороо л болж буй мэт санагдах бөгөөд хэтэрхий амархан мэт санагдана. Үнэнтэй хүмүүс юмыг ингэж хийдэг. Тэгээд чи зан чанараа өөрчилсөн гэдгээ бусдад үнэхээр харуулж чадах бөгөөд тэд гарцаагүй сайн үйл хийжээ гэдгийг чинь, мөн аливааг зарчмын дагуу хийдэг, бас бүх зүйлийг зөв хийдэг гэдгийг чинь харна. Энэ бол үнэнийг ойлгодог, бага зэрэг хүний төрхтэй хүн юм. Мэдээж хэрэг, Бурханы үг зарим хүн дээр үр дүнд хүрчээ. Хүмүүс үнэнийг үнэхээр ойлгомогцоо өөрсдийн байгаа байдлыг ялган таньж, төвөгтэй хэрэг явдлыг ухан ойлгож, хэрэгжүүлэлтийн зүй зохистой арга замыг мэдэж чаддаг. Хэрэв чи үнэнийг ойлгодоггүй бол байр байдлаа ялган таньж чадахгүй. Чи өөрийгөө эсэргүүцэхийг хүсэх боловч үүнийг яаж хийх, юуг эсэргүүцэж байгаагаа огтхон ч мэдэхгүй байх болно. Чи хувийн хүслээ хаяхыг хүсэх боловч хэрэв хувийн хүсэл чинь үнэнтэй нийцдэг гэж боддог бол үүнийг яаж хаяж чадах вэ? Чи Ариун Сүнс үүнийг гэгээрүүлдэг гэж бодож ч магадгүй учраас яаж ч байсан үүнийг хаяхаас татгалзана. Тиймээс хүмүүст үнэн байхгүй үед хувийн хүслээс нь үүсдэг юм бүхэн, өөрсдийнх нь хүний хольц, сайн санаа, мунгинуу хайр, хүний хэрэгжүүлэлт зөв зүйтэй бөгөөд үнэнтэй нийцдэг гэж бодох магадлал нэлээд өндөр байдаг. Тэгвэл чи эдгээр зүйлийг хэрхэн эсэргүүцэж чадах вэ? Хэрэв чи үнэнийг ойлгодоггүй, эсвэл үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь юу гэсэн үг болохыг мэддэггүй бөгөөд нүд чинь харанхуйлж, хаашаа эргэхээ огт мэдэхгүй учраас зөв гэж боддог зүйлдээ үндэслэж л юмыг хийж чаддаг бол замаас гажсан, эндүү ташаа тодорхой нэг үйл хийнэ. Эдгээр үйлийн зарим нь дүрэм баримтлах явдал байна, зарим нь урам зоригоос үүдэн гарна, зарим нь Сатанаас үүсэн гарч, үймээн үүсгэнэ. Үнэнгүй хүмүүс бага зэрэг зүүн тийш, дараа нь бага зэрэг баруун тийш; нэг минутад зөв байснаа, дараагийн минутад хазайж, ямар ч нарийвчлалгүй үйлддэг. Үнэнгүй хүмүүс юмыг огт утгагүй байдлаар хардаг. Тэгэхээр хэрэг явдлыг тэд яаж зүй зохистойгоор зохицуулж чадах юм бэ? Аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж чадах вэ? Үнэнийг ойлгоно гэдэг хийхэд амархан зүйл биш. Бурханы үгийг ухаарч чаддаг байна гэдэг нь үнэнийг ойлгохоос шалтгаалдаг бөгөөд хүмүүсийн ойлгож чадах үнэнд хязгаар бий. Тэд насан туршдаа Бурханд итгэсэн ч гэсэн Бурханы үгийн талаарх ойлголт нь бас л хязгаарлагдмал байдаг. Харьцангуй туршлагатай хүмүүс ч гэсэн сайндаа л, Бурханыг илэрхий эсэргүүцдэг зүйл, илэрхий ёрын муу зүйл, хэнд ч ашиггүй зүйл хийхээ больж чаддаг. Тэдний хувьд хувийн хүслийн юу ч холилдоогүй байдалд хүрэх боломжгүй байдаг. Учир нь хүмүүс хэвийн бодол боддог бөгөөд зарим бодол нь Бурханы үгтэй нийцэж, хувийн хүсэл гэж ангилж болохооргүй ухаарлын нэг талд хамаардаг. Гэхдээ Бурханы үг, үнэн, Ариун Сүнсний гэгээрлийн эсрэг байдаг хувийн хүслийн хэсгүүдийг ялган таних нь гол чухал юм. Тиймээс чи Бурханы үгийг мэдэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой бөгөөд үнэнийг ойлгож байж л ялган таних чадвартай болж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 558

Өөрийгөө мэдэхийн тулд чи завхралынхаа илэрхийлэл, эмзэг цэг, зан чанар, уг чанар, мөн чанараа мэдэх ёстой. Түүнчлэн чи гэртээ ч бай, гадаа ч бай, цуглаанд оролцож байхдаа, Бурханы үгийг идэж ууж байхдаа юм уу тулгарсан асуудал болгондоо, өдөр тутмын амьдралдаа харуулдаг зүйлс буюу өөрийн сэдэл, харах өнцөг, аливаа юм болгонд хандах хандлагыг нарийвчлан мэдэх ёстой. Эдгээр зүйлээр дамжуулан чи өөрийгөө мэдэж авах ёстой. Өөрийгөө илүү гүн гүнзгий түвшинд мэдэхийн тулд Бурханы үгийг нэгтгэх ёстой; Түүний үгэнд үндэслэн өөрийгөө мэдсэнээр л үр дүнд хүрч чадна. Бурханы үгийн шүүлтийг хүлээн авах үедээ бид зовлонгоос айж, шаналлаас эмээх ёсгүй, Бурханы үг зүрх сэтгэлийг минь сүлбэх вий гэж бүр ч айх ёсгүй. Тэрээр биднийг хэрхэн шүүж, гэсгээж, завхарсан мөн чанарыг маань илчилдэг тухай Бурханы айлдваруудыг бид илүү их унших ёстой. Бид тэдгээрийг уншиж, өөрсдийгөө тэдгээртэй илүү их харьцуулах ёстой. Бусдыг тэдгээртэй бүү харьцуул—бид өөрсдийгөө харьцуулах ёстой. Бидэнд эдгээр зүйлийн аль нь ч дутагдаагүй; бид бүгд тэдгээртэй нийцэж чадна. Хэрвээ итгэхгүй бол өөрөө туулаад үз. Зарим хүн Бурханы үгийг уншсаныхаа дараа өөрсөд дээрээ хэрэгжүүлэх чадваргүй байдаг; эдгээр үгийн хэсгүүд өөрсдийнх нь тухай бус, харин бусад хүний тухай гэж тэд боддог. Жишээлбэл, Бурхан хүмүүсийг биеэ үнэлэгч, янхан хэмээн илчлэх үед зарим эгч нөхөртөө баараггүй үнэнч байсан болохоор тийм үг өөрсдийг нь хэлээгүй байх ёстой гэж боддог; зарим эгч гэрлээгүй, хэзээ ч бэлгийн харилцаанд орж байгаагүй учраас иймэрхүү үг мөн л өөрсдийнх нь тухай биш байх ёстой гэж боддог. Зарим ах эдгээр үгийг зөвхөн эмэгтэйчүүдэд хандсан, өөрсдөд нь огт хамаагүй гэж санадаг; зарим хүн Бурханы ийм үгийг дэндүү онцгүй сонсогдож байна гэж үзээд, хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд, Бурханы үгийг буруу гэж хэлдэг хүмүүс ч бий. Энэ нь Бурханы үгэнд хандах зөв хандлага мөн үү? Хүмүүс Бурханы үгэнд үндэслэн өөрсдийгөө эргэцүүлж чаддаггүй. Энд “биеэ үнэлэгч”, “янхан” гэдэг нь хүмүүсийн садар самууны завхралыг хэлж байна. Эрэгтэй, эмэгтэй, гэрлэсэн, гэрлээгүй нь хамаагүй, хүн болгонд садар самууны завхрал бий—тэгэхээр яалаа гэж энэ чамд ямар ч хамаагүй байж болох билээ? Бурханы үг хүмүүсийн завхарсан зан чанарыг илчилдэг; эр ч бай, эм ч бай, хүний завхралын түвшин адилхан байдаг. Энэ нь баримт бус уу? Бурханы эдгээр айлдварыг сонсоход таатай эсэх нь хамаагүй, мөн бидэнд сайхан, муухай санагдах нь хамаагүй Бурханы хэлсэн үг бүрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг бид ямар нэг юм хийхээсээ өмнө ухаарах ёстой. Бурханы үгэнд бид ийм хандлага баримтлах учиртай. Энэ нь ямар төрлийн хандлага вэ? Энэ нь сүсэг бишрэлтэй, тэвчээртэй хандлага уу, эсвэл зовлонг хүлээн авсан хандлага уу? Эдгээрийн аль нь ч биш гэдгийг Би та нарт хэлье. Бурханы үг үнэн гэдгийг бид итгэлдээ бат баримтлах ёстой. Тэдгээр нь үнэхээр үнэн учраас ухаалгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид таньж, хүлээн зөвшөөрч чадах эсэхээсээ үл хамааран Бурханы үгэнд юун түрүүнд туйлын хүлээн зөвшөөрсөн хандлагатай байх ёстой. Бурханы үгийн мөр болгон нь тодорхой байр байдалд хамаатай байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний айлдварын нэг ч мөр гадаад төрх байдлын тухай байдаггүй, мөн гадна талын дүрэм журам юм уу хүмүүсийн энгийн зан авирын талаар бүр ч байдаггүй. Тийм байдаггүй. Хэрэв Бурханы айлдсан мөр болгоныг хүний энгийн зан авир юм уу гадаад төрх хэмээн үздэг бол чи ямар ч сүнслэг ойлголтгүй бөгөөд үнэн гэж юу болохыг ойлгодоггүй. Бурханы үг гүн гүнзгий байдаг. Хэр гүн гүнзгий вэ? Бурханы хэлдэг бүхэн, илчилдэг бүхэн хүмүүсийн завхарсан зан чанар болон тэдний амин доторх мөн чанартай холбоотой, гүн үндэслэсэн зүйлсийн тухай байдаг. Тэдгээр нь гадаад төрх биш, ялангуяа гадна талын зан авир биш. Хүмүүсийг гаднах төрхөөс нь харахад бүгд зүгээр харагдаж болно. Тэгвэл Бурхан яагаад зарим хүнийг муу ёрын сүнс, заримыг нь бузар сүнс гэж хэлдэг юм бэ? Энэ нь чамд үл харагдах зүйл юм. Тиймээс чи Бурханы үгийг баримтлахын тулд гадаад төрх юм уу гаднаасаа харагддаг зүйлд найдаж болохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 559

Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Уг чанараа ойлгоно гэдэг үнэндээ сэтгэлийнхээ гүнийг задлан шинжилнэ гэсэн үг; аминд чинь байгаа зүйл үүнд багтдаг. Чи Сатаны логик, Сатаны үзэл бодлын дагуу амьдарсаар ирсэн; өөрөөр хэлбэл, Сатаны амиар амьдарч ирсэн юм. Сэтгэлийнхээ гүн дэх зүйлийг ил болгосноор л чи уг чанараа таньж чадна. Эдгээр зүйлийг хэрхэн ил болгож болох вэ? Тэдгээрийг ганц хоёрхон үйл явдал төдийхнөөр ил болгож, задлан шинжилж болдоггүй; ихэнхдээ ямар нэг зүйлийг хийж дууссаныхаа дараа чи мөн л ойлгож аваагүй байдаг. Жаахан ухаарч, ойлгож автал чинь гурваас таван жил шаардагдаж болох юм. Олон нөхцөл байдалд чи өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой бөгөөд гүн гүнзгий ухаж төнхөх үедээ л үр дүнг нь харна. Үнэний талаарх ойлголт чинь улам гүн гүнзгий болохын хэрээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдсэнээр дамжуулан чи уг чанар, мөн чанараа аажмаар мэдэж авна. Уг чанараа мэдэхийн тулд чи цөөн хэдэн зүйлийг гүйцэтгэх ёстой. Нэгдүгээрт, чи юунд дуртай болохоо тодорхой ойлгох ёстой. Энэ нь идэж ууж, өмсөж зүүх дуртай зүйлийг чинь хэлж байгаа юм биш; харин чамд таалагддаг зүйлс, чиний атаархдаг зүйлс, шүтдэг зүйлс, эрж хайдаг зүйлс, зүрх сэтгэлдээ анхаарал хандуулдаг зүйлс, холбоо тогтооход таатай байдаг хүмүүс, чиний хийх дуртай зүйлс болон зүрх сэтгэлдээ шүтээн болгодог хүмүүсийг хэлж байгаа юм. Жишээлбэл, ихэнх хүн дээгүүр байр суурьтай, гоёмсог үг яриа, ааш аягтай хүмүүст дуртай байдаг, эсвэл цэцэн цэлмэгээр зусардан ярьдаг, дүр эсгэдэг хүмүүст дуртай байдаг. Тэд ямар хүмүүстэй харилцах дуртай талаар дээр дурдлаа. Харин хүмүүст таалагддаг зүйлсийн тухайд гэвэл, зарим амархан юмыг хийх дуртай байх, бусдын сайн гэж боддог, хүмүүсээр магтуулж, сайшаалгах зүйлсийг хийх дуртай байх зэрэг багтдаг. Хүмүүсийн уг чанарт, дуртай зүйлсийнх нь нийтлэг шинж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд гаднах үзэмжид нь бусдын атаархдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд дуртай байдаг, мөн үзэсгэлэнтэй, маш тансаг харагддаг, хүмүүсийн туйлын их шүтэн биширдэг хүмүүс, үйл явдал, юмсад дуртай байдаг. Хүмүүсийн таалдаг эдгээр зүйл нь агуу, нүд гялбам, гоёмсог, сүрлэг байдаг. Хүмүүс бүгд ийм зүйлсийг шүтдэг. Хүмүүс ямар ч үнэнийг эзэмшдэггүй, мөн жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдгийг харж болно. Эдгээр зүйлийг шүтэх нь огтхон ч ач холбогдолгүй атал хүмүүс эдгээрт дурласаар л байдаг… чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Чиний уг чанар зөвт бус байдлыг таалдаг, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг нотлоход энэ хангалттай. Уг чанараа ийм маягаар шинжлэх хэрэгтэй; өөрөөр хэлбэл, амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Чи хэн нэгэнд хэсэг зуур сайн хандаж болох ч түүнд дуртай гэдгийг чинь энэ нь нотолдоггүй. Чиний үнэхээр таалдаг зүйл бол яг уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарлаа ч чамд таалагдсаар байх бөгөөд хэзээ ч орхиж чаддаггүй. Үүнийг өөрчлөх амаргүй. Хань ижлээ олох явдлыг жишээ болгон авч үз. Хэрвээ нэгэн эмэгтэй хэн нэгэнд үнэхээр дурласан бол хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Хөлийг нь хугалсан ч гэсэн тэр эмэгтэй түүнтэй хамт байхыг хүсэх л болно; үхэх байсан ч гэсэн түүнтэй гэрлэхийг хүснэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд байгаа зүйлийг хэн ч өөрчилж чадахгүй. Хүн амьсгаа хураасан ч гэсэн сүнс нь мөн л адилхан зүйлд дурлах болно; эдгээр нь хүний уг чанарын зүйлс бөгөөд хүний мөн чанарыг төлөөлдөг. Хүмүүсийн дуртай зүйл зарим зөв шударга бус байдлыг агуулдаг. Зарим нь тийм зүйлсэд илэрхий дурладаг байхад зарим нь үгүй байдаг; зарим нь тэдгээрт ихэд дуртай байдаг байхад бусад нь үгүй байдаг; зарим хүн өөрийгөө хянадаг, харин зарим нь өөрсдийгөө хянаж чаддаггүй. Зарим хүн харанхуй зүйлсэд живэх магадлалтай байдаг нь тэдэнд өчүүхэн төдий ч амь байдаггүй гэдгийг нотолдог. Хэрвээ хүмүүс эдгээр зүйлд эзэмдүүлж, хязгаарлуулахгүй байж чаддаг бол тэдний зан чанар бага зэрэг өөрчлөгдсөн ба тэд бага зэргийн биеийн хэмжээтэй гэдгийг энэ нь нотолдог. Зарим хүн бага зэрэг үнэнийг ойлгодог бөгөөд өөрсдөд нь амь байгаа ба Бурханыг хайрладаг гэдгээ мэдэрдэг. Үнэндээ энэ нь мөн л хэтэрхий эрт байна, зан чанараа өөрчлөх нь энгийн хэрэг биш. Хүний уг чанарыг ойлгоход амархан уу? Чи бага зэрэг ойлгосон ч гэсэн үүнийг өөрчлөхөд амархан биш байх болно. Энэ нь хүмүүсийн хувьд хэцүү талбар юм. Эргэн тойрны чинь хүмүүс, хэрэг явдал, эсвэл зүйлс хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран, дэлхий ертөнц хэрхэн орвонгоороо эргэхээс үл хамааран, хэрвээ үнэн дотроос чинь замчилдаг бол, хэрвээ үнэн чиний дотор үндэслэж, Бурханы үг амьдралыг чинь, дуртай зүйлийг чинь, дадлага туршлага болон оршин тогтнолыг чинь залж чиглүүлдэг бол тэр үед чи үнэхээр өөрчлөгдсөн байх болно. Тэгвэл өөрчлөлт гээч энэ зүйл нь ердөө хүмүүс бага зэрэг хамтран ажиллаж, бага зэргийн урам зориг, итгэлтэй байх явдал боловч үүнийг өөрчлөлт гэж үзэж болохгүй ба хүмүүст амь байгааг энэ нь нотолдоггүй; энэ нь зүгээр л хүмүүсийн шилэлт сонголтоос цаашгүй.

Хүмүүсийн уг чанартаа дуртай байдаг зүйлсийг ухан гаргахаас гадна уг чанарт нь хамаарах бусад талыг ч бас ухан гаргах хэрэгтэй. Жишээлбэл, хүмүүсийн аливааг үзэх үзэл бодол, амьдралын арга барил, зорилго, амьдралыг үзэх үзэл, амьдралын үнэт зүйлс, бас үнэнтэй холбоотой бүх зүйлийн талаарх үзэл бодол гэх мэт. Энэ бүх зүйл хүмүүсийн сэтгэлийн гүнд байдаг бөгөөд зан чанарын өөрчлөлттэй шууд хамаатай юм. Тэгвэл завхарсан хүн төрөлхтний амьдралыг үзэх үзэл бодол ямар байдаг вэ? Үүнийг ингэж хэлж болно: “Хүн бүр өөрийгөө боддог ба би үхэхээр чи үх.” Хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг; илүү тодорхой хэлбэл, тэд махан биеийн төлөө амьдарч байгаа. Ердөө амандаа хоол хийхийн төлөө л амьдарч байгаа. Энэ оршин тогтнол амьтныхаас ямар ялгаатай юм бэ? Ингэж амьдрахад ямар ч үнэ цэн байдаггүй, тэр ч бүү хэл ямар ч утга учир байдаггүй. Амьдралын талаарх үзэл бодол чинь дэлхий ертөнцөд амьдрахдаа юунд түшиглэдэг, юуны төлөө амьдардаг, хэрхэн амьдардаг вэ гэдгийг агуулдаг—энэ нь хүний уг чанарын мөн чанартай холбоотой бүх зүйл юм. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр чи хүмүүс бүгд Бурханыг эсэргүүцэж байгааг харна. Тэд бүгд диавол бөгөөд үнэхээр сайн хүн гэж байдаггүй. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр л хүний мөн чанар, завхралыг мэдэж, хүмүүс үнэндээ юунд харьяалагддаг, тэдэнд үнэндээ юу дутагддаг, тэд юугаар зэвсэглэх ёстой, яаж хүний төрхийг амьдран харуулах ёстойг ойлгож болно. Хүний уг чанарыг үнэхээр задлан шинжлэх нь амаргүй бөгөөд Бурханы үгийг туулж, жинхэнэ туршлагатай болохгүйгээр үүнийг хийж чадахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 560

Хүний уг чанарыг ямар зүйлс бүрдүүлдэг вэ? Чи хүний завхрал, дуулгаваргүй байдал, дутагдал, өө сэв, үзэл, цаад санааны талаар л мэддэг бөгөөд хүний уг чанарын доторх зүйлсийг олж илрүүлж чаддаггүй. Чи эх үүсвэрийг нь олж илрүүлж чадалгүй, гаднах давхаргыг л мэддэг ба энэ нь хүний уг чанарын тухай мэдлэгийг бүрдүүлдэггүй. Зарим нь бүр эдгээр өнгөц зүйлийг хүний уг чанар гэж бодоод, “Хараач, би хүний уг чанарыг ойлгодог; би биеэ тоосон зангаа танин мэддэг. Энэ нь хүний уг чанар биш гэж үү?” гэдэг. Биеэ тоосон зан бол хүний уг чанарын нэг хэсэг, тэр нь үнэн. Гэхдээ үүнийг онолын үүднээс хүлээн зөвшөөрөх нь хангалттай биш. Хүний уг чанараа мэдэх гэж юу вэ? Үүнийг яаж мэдэж болох вэ? Ямар талаас нь үүнийг мэддэг вэ? Түүнчлэн, хүний илчилдэг зүйлсээс уг чанарыг нь хэр нарийвчлан харах ёстой вэ? Юун түрүүнд, сонирхлоор нь дамжуулан хүний уг чанарыг харж болно. Жишээлбэл, зарим хүн бүжиглэх гойд дуртай, зарим нь ялангуяа дуучид, кино оддод дуртай байдаг бол өөр бусад нь тодорхой алдартнуудыг гойд их шүтдэг. Эдгээр сонирхлоос бид энэ хүмүүс ямар уг чанартайг харж болно. Жишээлбэл: Зарим нь нэг дуучныг үнэхээр шүтэж, бүр тэр дуучныхаа үйл хөдлөл, инээмсэглэл, үг болгонд донтсон байдаг. Тэд уг дуучиндаа анхаарал хандуулж, бүр дуучныхаа өмсдөг бүхний зургийг авч, түүнийг нь дуурайдаг. Ийм түвшний шүтлэг нь энэхүү хүний уг чанарын талаар юуг харуулдаг вэ? Ийм хүний зүрх сэтгэлд Бурхан бус, өнөөх зүйлс нь л байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Энэ хүний бодож, хайрлаж, эрж хайдаг бүхэн нь Сатаных юм; тэдгээр нь энэ хүний зүрх сэтгэлийг эзэмддэг ба энэ хүн зүрх сэтгэлээ бүхэлдээ тэдгээр зүйлд өгсөн байдаг. Энд ямар асуудал байна вэ? Нэг юманд хэтэрхий их дурлах юм бол тэр юм нь хүний амь болж, зүрх сэтгэлийг нь эзэмддэг бөгөөд тухайн хүн Бурханыг хүсдэггүй, харин диаволыг хайрладаг шүтээн шүтэгч гэдгийг бүрэн нотолдог. Иймээс тухайн хүн диаволыг хайрлаж, шүтэн мөргөдөг, үнэнийг хайрладаггүй, Бурханыг хүсдэггүй уг чанартай хэмээн дүгнэж болно. Энэ нь хүний уг чанарыг харах зөв зүйтэй арга бус уу? Энэ нь бүхэлдээ зөв. Хүний уг чанарыг ийнхүү задлан шинжилдэг. Жишээ нь, зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 561

Бүх хүн төрөлхтнийг Сатан завхруулсан бөгөөд Бурханаас урвах нь хүний уг чанар юм. Гэхдээ Сатаны завхруулсан бүх хүний дунд Бурханы ажилд захирагдаж, үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг зарим хүн байдаг; тэд бол үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрч чаддаг хүмүүс юм. Үнэнийг эрж хайхад анхаардаггүй хүмүүс ч бас байдаг. Тэд хоосон сургаал ойлгох төдийд сэтгэл ханадаг; тэд сайхан сургаал сонсоод хадгалдаг ба үүнийг ойлгосныхоо дараа үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж чаддаг. Ийм хүмүүс хий гэснийг хийдэг, тааруухан хүн чанартай байдаг. Тэд тодорхой хэмжээнд зарлагадаж, хорвоогийн юмсыг орхиж, зовлон туулахад бэлэн байдаг. Гэвч үнэний тухайд тэд үнэн сэтгэлээсээ ханддаггүй; тэд нүгэл үйлдэхгүй байхад хангалттай гэж итгээд, үнэний мөн чанарыг хэзээ ч ойлгож чаддаггүй. Ийм хүмүүс эцсийг нь хүртэл бат зогсож чадвал өршөөгдөж бас чадах боловч зан чанараа өөрчилж чадахгүй. Завхралаа ариусгаж, амь зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл үнэнийг гэх хайр болон үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвар чамд байх ёстой. Үнэнийг хүлээн зөвшөөрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Үнэнийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь чи ямар ч завхарсан зан чанартай бай, эсвэл агуу улаан лууны ямар ч хор уг чанарт чинь байдаг бай, Бурханы үгээр илчлэгдэх үедээ үүнийг хүлээн зөвшөөрч, эдгээр үгэнд захирагдана гэсэн үг; чи тэдгээрийг болзолгүйгээр, шалтаг тоочилгүйгээр, шилж сонголгүйгээр хүлээн зөвшөөрч, Бурханы хэлдэг зүйлд үндэслэн өөрийгөө мэдэж авдаг. Бурханы үгийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь энэ юм. Бурхан юу ч хэлсэн бай, Түүний айлдварын хэр их нь зүрх сэтгэлийг чинь сүлбэсэн ч бай, Тэр ямар ч үг хэрэглэсэн бай хамаагүй, хэлдэг зүйл нь үнэн мөн л бол чи хүлээн авч чадах ба бодит байдалтай нийцэж байгаа л бол үүнийг хүлээн зөвшөөрч чадна. Бурханы үгийг хэчнээн гүн гүнзгий ойлгодгоосоо үл хамааран чи үүнд захирагдаж чаддаг бөгөөд Ариун Сүнсний илчилсэн, ах эгч нарынхаа нөхөрлөсөн гэрлийг хүлээн зөвшөөрч, үүнд захирагддаг. Ийм хүн тодорхой хэмжээнд үнэнийг эрэлхийлэх үедээ үнэнийг олж авч, зан чанараа өөрчилж чадна. Үнэнийг хайрладаггүй хүмүүс дажгүй хүн чанартай байж болох ч үнэний тухайд мунгинуу байдаг бөгөөд үүнийг нухацтай авч үздэггүй. Хэдийгээр тэд цөөн хэдэн сайн үйл хийх чадвартай, өөрсдийгөө Бурханы төлөө зарлагадаж, золиос гаргаж чаддаг байж болох ч зан чанарын өөрчлөлтөд хүрч чаддаггүй. Харьцуулаад үзэхэд Петрийн хүн чанар бусад элч нар болон ах эгч нарынхтай бараг адил байсан боловч үнэнийг гал цогтойгоор эрэлхийлж байснаараа бусдаас ялгарч байв; тэрээр Есүсийн хэлсэн бүхнийг үнэн сэтгэлээсээ тунгаан бодож байлаа. Есүс: “Ионагийн хүү Симон оо, чи Надад хайртай юу?” гэж асуухад Петр: “Би тэнгэр дэх Эцэгт л хайртай хэр нь газар дээрх Эзэнийг хайрлаж байгаагүй” гэж үнэнчээр хариулсан. Хожим нь тэр ойлгоод, “Энэ буруу юм байна; газар дээрх Бурхан чинь тэнгэр дэх Бурхан юм байна. Тэнгэр, газрын аль алинд нь нэг л Бурхан байдаг бус уу? Хэрэв би зөвхөн тэнгэр дэх Бурханыг хайрладаг бол миний хайр жинхэнэ биш юм; би газар дээрх Бурханыг хайрлах ёстой, учир нь тэгж байж л миний хайр жинхэнэ болно” гэж боджээ. Петр Есүсийн үгийг тунгаан бодож байж л Түүний хэлсэн үгийн жинхэнэ утгыг ийнхүү ойлгож авсан. Бурханыг хайрлахын тулд, энэхүү хайр нь жинхэнэ байхын тулд хүн газар дээрх бие махбодтой болсон Бурханыг хайрлах ёстой. Тодорхой бус, үл үзэгдэгч Бурханыг хайрлах нь бодитой ч биш, жинхэнэ ч биш, харин бодит, нүдэнд харагдах Бурханыг хайрлах нь үнэн билээ. Есүсийн үгээс Петр үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгосон. Бурханд итгэх Петрийн итгэл зөвхөн үнэнийг эрэлхийлэхэд л чиглэж байсан нь тодорхой юм; эцэст нь тэрээр бодитой Бурхан—газар дээрх Бурханыг гэх хайранд хүрсэн. Петр онцгойлон чин сэтгэлээсээ үнэнийг эрэлхийлж байсан. Есүс өөрт нь зөвлөгөө өгөх бүрд тэрээр Есүсийн үгийг чин сэтгэлээсээ тунгаан бодож байсан. Ариун Сүнс түүнийг гэгээрүүлж, Бурханы үгийн утга учрыг ойлгохоосоо өмнө тэр магадгүй сар жилээр, бүр хэдэн жилээр ч тунгаан бодсон байх; ийм маягаар Петр үнэнд орж, дараа нь түүний амь зан чанар өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол үнэнийг хэзээ ч ойлгохгүй. Бичиг үсэг, хоосон сургаалыг хэдэн арван мянган удаа хэлж болох ч тэдгээр нь ердөө л бичиг үсэг, хоосон сургаал хэвээрээ байна. Зарим хүн: “Христ бол үнэн, зам, амь” гэж л хэлдэг. Эдгээр үгийг чи хэдэн арван мянган удаа давтаж хэлсэн ч гэсэн ямар ч хэрэггүй хэвээр байх болно; үүний утга учрыг чи огт ойлгодоггүй. Христ бол үнэн, зам, амь гэж яагаад хэлдэг вэ? Туршлагаараа энэ талаар олж авсан мэдлэгээ чи тайлбарлаж чадах уу? Чи үнэн, зам, амийн бодит байдал руу орсон уу? Та нарыг үгийг нь туулж, мэдлэгтэй болоосой гэсэндээ Бурхан үгээ айлдсан; зүгээр нэг үг үсэг, сургаал ярих ямар ч хэрэггүй. Чи Бурханы үгийг ойлгож, үүнд орсон цагт л өөрийгөө мэдэж чадна. Хэрэв чи Бурханы үгийг ойлгодоггүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэнтэй байх үедээ л чи ялган таньж чадна; үнэн байхгүй бол ялган таньж чадахгүй. Үнэн байгаа үед л хэрэг явдлыг бүрэн дүүрэн ойлгож чадна; үнэн байхгүй бол хэрэг явдлыг ойлгож чадахгүй. Үнэн байгаа үед л өөрийгөө мэдэж чадна; үнэн байхгүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэн байгаа үед л чи зан чанараа өөрчилж чадна; үнэн байхгүй бол зан чанараа өөрчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханы хүслийн дагуу үйлчилж чадна; үнэн байхгүй бол Бурханы хүслийн дагуу үйлчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханд шүтэн мөргөж чадна; үнэн байхгүй бол шүтэн мөргөх чинь шашны зан үйл гүйцэтгэхээс өөрцгүй болно. Энэ бүхэн Бурханы үгээс үнэнийг олж авахаас хамаардаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 562

Бурханы үгийг бодитоор ойлгож авна гэдэг энгийн хэрэг биш юм. “Би Бурханы үгийн үгчилсэн утгыг тайлбарлаж чадна, миний тайлбарыг хүн бүр сайн байна гэцгээн, намайг сайшаадаг тул би Бурханы үгийг ойлгодог гэсэн үг” гэж бүү бод. Энэ нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй. Хэрэв чи Бурханы айлдварууд дотроос гэрэл олж авч, Түүний үгийн жинхэнэ утга учрыг мэдэрсэн бол; Бурханы үгийн ар дахь санаа зорилго болон тэдгээр нь эцэстээ ямар үр нөлөөнд хүрэхийг илэрхийлж чаддаг бол, энэ бүх зүйлийг тодорхой ойлгомогц чинь Бурханы үгийн талаар тодорхой түвшний ойлголттой гэж тооцож болно. Тиймээс Бурханы үгийг ойлгоно гэдэг тийм ч энгийн хэрэг биш. Чи Бурханы үгийн үгчилсэн утгыг уран яруу тайлбарлаж чаддаг байлаа гээд үүнийг ойлгодог гэсэн үг биш юм. Үгчилсэн утгыг нь хэчнээн их тайлбарлаж чаддаг ч бай, чиний тайлбар мөн л хүний төсөөлөл, сэтгэлгээнд суурилдаг. Энэ нь ямар ч хэрэггүй! Бурханы үгийг чи хэрхэн ойлгож болох вэ? Гол түлхүүр нь тэдгээрийн дотроос үнэнийг эрж хайх явдал юм; тийм маягаар л чи Бурхан юу хэлдгийг үнэхээр ойлгож чадна. Бурхан үг хэлэх болгондоо зүгээр л ерөнхийд нь ярьдаггүй нь мэдээж. Түүний айлддаг өгүүлбэр бүр нь Бурханы үгэнд цаашдаа гарцаагүй илчлэгдэх дэлгэрэнгүй агуулгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг өөрөөр илэрхийлж болно. Үнэнийг илэрхийлдэг Бурханы арга замыг хүн ухан ойлгож чадахгүй. Бурханы айлдварууд маш гүн гүнзгий бөгөөд хүний сэтгэлгээгээр ухан ойлгож болохгүй. Хүмүүс хичээл чармайлт гаргаж байгаа цагт үнэний тал бүрийн бүхий л утга учрыг олж илрүүлж чадна; хэрвээ чи ингэвэл, тэдгээрийг туулах зуур чинь Ариун Сүнс чамайг гэгээрүүлэхийнхээ хэрээр үлдсэн нарийн ширийнийг бүрэн дүүргэж, улмаар энэ бодит байдлын талаарх ойлголтыг чамд өгнө. Нэг хэсэг нь Бурханы үгийг ойлгож, тэдгээрийг уншсанаар тодорхой агуулгыг нь эрж хайх явдал юм. Өөр нэг хэсэг нь Бурханы үгийг туулснаар дамжуулан далд утгыг нь ойлгож, Ариун Сүнснээс гэгээрэл олж авах явдал билээ. Үндсэндээ энэ хоёр арга замаар Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголтод хүрдэг. Хэрвээ чи Түүний үгийг үгчлэн тайлбарлаж, эсвэл өөрийн бодол, төсөөллөөр тайлбарлах юм бол хэчнээн уран цэцнээр тайлбарлаж чаддаг байлаа ч гэсэн Бурханы үгийн талаарх ойлголт чинь бодитой бус байдаг. Чи Бурханы үгийн утга учрыг хам сэдвээс нь салган, буруугаар тайлбарлаж ч магадгүй бөгөөд ингэвэл бүр ч ярвигтай. Тиймээс Бурханы үгийг мэдсэнээр дамжуулан Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авснаар үнэнийг үндсэндээ олж авдаг. Түүний үгийн үгчилсэн утгыг ойлгох юм уу тайлбарлаж чаддаг байх нь үнэнийг олж авсанд тооцогддоггүй. Хэрвээ чи Түүний үгийн үгчилсэн утгыг л тайлбарлах хэрэгтэй байсан бол Ариун Сүнсний гэгээрэл ямар хэрэгтэй юм бэ? Тэр тохиолдолд чамд тодорхой түвшний боловсрол л хэрэгтэй байх байсан бөгөөд боловсролгүй хүмүүст нэлээд бэрхшээлтэй байх байв. Бурханы ажил бол хүний уураг тархиар ойлгож болох зүйл биш юм. Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголт нь үндсэндээ Ариун Сүнснээс гэгээрэл олж авахаас шалтгаалдаг; энэ нь үнэнийг олж авах үйл явц билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 563

Хүмүүсийн уг чанарыг мэдэх тухайд хамгийн чухал зүйл бол ертөнцийг харах хүний үзэл бодол, амьдрал болон үнэт зүйлийн талаарх үзэл бодлоос нь уг чанарыг нь харах явдал юм. Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт Сатаны сургаалаас үүдэн гардаг. Газар дэлхийн тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүмүүсийн амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий; эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын тойм юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай; өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдээгүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Иймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг болон хэнд харьяалагддагийг нь ялган таньж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: “Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?” Тэрээр: “Хамгийн чухал нь ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаалтан байх нь түүнд амь өгдөг зүйл юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог. Ийм маягаар уг чанарыг нь задлан шинжилбэл хүн өөрийгөө амархан мэдэж авч чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 564

Өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхийн гол түлхүүр нь энэ: Тодорхой талуудад сайн хийж, зөв хийсэн гэж санагдах тусам, мөн тодорхой талуудад Бурханы хүслийг хангаж чадна, эсвэл бардамнаж чадна гэж бодох тусмаа чи тэр талууд дээр өөрийгөө мэдэж, өөрт чинь ямар ариун бус зүйлс байгааг, түүнчлэн чиний доторх ямар зүйлс Бурханы хүслийг хангаж чадахгүй байгааг харахын тулд төдий чинээ гүнзгий ухаж төнхвөл зохино. Паулаар жишээ авъя. Паул гойд их мэдлэгтэй байсан бөгөөд номлолын ажилдаа ихээхэн зовсон. Түүнийг олон хүн онцгойлон биширдэг байжээ. Үүний үр дүнд Паул ихээхэн ажил гүйцэтгэснийхээ дараа өөрт нь титэм зэхэгдсэн байх болно гэж бодсон. Үүнээс үүдэн тэр буруу замаар улам уруудсаар, эцэст нь Бурханаар шийтгүүлсэн билээ. Хэрвээ тухайн үед тэр өөрийгөө эргэцүүлж, задлан шинжилсэн бол тэгж бодохгүй байх байв. Өөрөөр хэлбэл, Паул Эзэн Есүсийн үгээс үнэнийг эрж хайхад анхаараагүй; харин өөрийн үзэл, төсөөлөлд л итгэдэг байсан юм. Хэдэн сайн зүйл хийж, сайхан зан авир харуулсан цагт Бурханаар сайшаагдаж, шагнуулна гэж тэр боддог байв. Эцэст нь үзэл, төсөөлөл нь түүний оюун ухааныг сохолж, үнэн төрхийг нь халхалсан билээ. Гэвч хүмүүс үүнийг мэдээгүй бөгөөд Бурхан үүнийг илчлээгүй байх үед тэд Паулыг хүрэх стандарт, дагах үлгэр жишээ болгож, өөрсдийнх нь тэмүүлдэг нэгэн, эрэл хайгуулын бай, мөн даган дуурайх бай гэж үздэг байв. Паулын тухай энэ түүх нь Бурханд итгэдэг хүн бүрд анхааруулга болдог, өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө гойд сайн хийлээ гэж бодох юм уу зарим талаар тун авьяас билигтэй гэж бодон, зарим талаар өөрчлөгдөж, харьцалт амсах хэрэггүй гэж итгэх бүрдээ өөрсдийгөө тэр талаас нь илүү сайн мэдэж, эргэцүүлэхээр чармайх хэрэгтэй; энэ нь амин чухал юм. Учир нь, сайн гэж үздэг талуудад чинь үнэндээ Бурханыг эсэргүүцдэг ямар нэг зүйл байгаа эсэхийг харахын тулд чи үүнийгээ ухаж төнхөж, үүндээ анхаарал хандуулж, задлан шинжлэхгүй нь лавтай. Жишээлбэл, өөрсдийгөө туйлын сайхан сэтгэлтэй гэж үздэг хүмүүс бий. Тэд хэзээ ч бусдыг үзэн ядаж, хорлодоггүй бөгөөд гэр бүл нь гачлантай байгаа ах эгчийн асуудал шийдвэрлэгдэхгүй байх вий хэмээн тэдэнд үргэлж гар сунгадаг; тэд тун сайн санаатай байж, хүн болгонд чадлаараа туслахын тулд бололцоотой бүхнийг хийдэг. Ийм тусч байдал юунд хүргэдэг вэ? Тэд өөрсдийн амьдралыг зогсонги байдалд оруулдаг мөртөө өөрсдөөрөө нэлээд бахараж, хийсэн бүхэндээ туйлын их сэтгэл ханамжтай байдаг. Тэгээд ч зогсохгүй үүгээрээ асар их бардамнаж, хийсэн бүхэн нь Бурханы хүслийг хангалуун байлгахад лавтайяа хангалттай гэж үзээд, өөрсдийгөө Бурханд итгэдэг жинхэнэ итгэгчид гэж боддог. Тэд төрөлхийн сайхан сэтгэл бол ашиглаж болох зүйл гэж боддог бөгөөд ингэж бодмогцоо үүнийг үнэн гэж үздэг нь зайлшгүй. Бодит байдал дээр тэд гагцхүү хүмүүнлэг сайн сайхныг хийдэг. Тэд үнэнийг огтхон ч эрж хайгаагүй бөгөөд бүх үйлдэл нь хий дэмий байдаг, учир нь тэд Бурханы өмнө бус, хүний өмнө үйлдэж, Бурханы шаардлага болон үнэний дагуу хэрэгжүүлэх нь бүр ч бага байдаг. Тэдний хийдэг зүйлсийн аль нь ч үнэний хэрэгжүүлэлт, Бурханы үгийн хэрэгжүүлэлт биш, тэд Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг бүр ч биш; харин ч бусдад туслахдаа хүний сайхан сэтгэл, сайн зан авирыг ашиглаж байгаа хэрэг. Нэгтгэн дүгнэвэл, тэд хийдэг зүйлдээ Бурханы хүслийг эрж хайдаггүй, Бурханы шаардлагын дагуу ч үйлддэггүй. Тиймээс Бурханы байр сууринаас хүний сайн зан авир яллагдаж, Бурханд дурсагдах гавьяагүй байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 565

Зан чанарын өөрчлөлтөд хүрэх гол түлхүүр нь уг чанараа мэдэх явдал бөгөөд энэ нь Бурханы илчлэлийн дагуу явагдах ёстой. Бурханы үгээс л хүн үзэшгүй муухай уг чанараа мэдэж, өөрийн уг чанар дахь Сатаны янз бүрийн хорыг таньж, өөрийн мунхаг, мэдлэггүйг ухаарч, уг чанарынхаа сул дорой, сөрөг элементүүдийг танин мэдэж чаддаг. Эдгээрийг бүрэн мэдээд, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг тууштайгаар хэрэгжүүлж, Ариун Сүнс болон Бурханы үгэнд бүрмөсөн захирагдахад бэлэн болж чадсаны дараа чи Петрийн замаар орсон байх болно. Хүмүүс үнэнийг эзэмшдэггүй, өөрсдөөсөө урвах чадваргүй тул Бурханы нигүүлсэл, Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжгүйгээр энэ замаар алхах хэцүү байх байв. Төгс болгуулах Петрийн замаар алхах нь шийдэмгий, итгэлтэй байж, Бурханд найдахаас үндсэндээ хамаардаг. Түүнчлэн хүн Ариун Сүнсний ажилд захирагдах ёстой; бүх зүйл дээр Бурханы үггүй байж болохгүй. Эдгээр нь гол талууд бөгөөд алийг нь ч зөрчиж үл болно. Туршлагаар өөрийгөө мэдэж авна гэдэг маш хэцүү; Ариун Сүнсний ажилгүйгээр үүн рүү ороход тун хэцүү байдаг. Петрийн замаар алхахын тулд хүн өөрийгөө мэдэж, зан чанараа өөрчлөхөд анхаарах ёстой. Паулын зам нь амийг эрж хайж, өөрийгөө мэдэхэд анхаарах зам биш байсан юм; Паул ажил хийх, ажлын үр нөлөө, эрч хүчид гойд анхаардаг байлаа. Түүний сэдэл нь ажил, зовлонгийнхоо хариуд Бурханаас ерөөл хүртэж, Бурханаар шагнуулахын төлөө байв. Энэ сэдэл буруу байсан юм. Паул аминд анхаараагүй, зан чанараа өөрчлөхөд ч ямар нэг ач холбогдол өгөөгүй; харин гагцхүү шагналд анхаарсан. Тэрээр буруу зорилготой байсан учраас алхсан зам нь ч мэдээж буруу байлаа. Энэ нь түүний биеэ тоосон, ихэрхүү уг чанараас үүджээ. Харваас Паул ямар ч үнэнийг эзэмшээгүй, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байсан юм. Бурхан хүмүүсийг аварч, өөрчлөхдөө зан чанарыг нь голчлон өөрчилдөг. Бурханы үгийн зорилго нь хүмүүсийн зан чанарыг өөрчлөн, Бурханыг мэдэж, Бурханд захирагдаж, хэвийн байдлаар Бурханыг шүтэн мөргөх чадвартай болгох үр дүнд хүрэхийн төлөө байдаг. Энэ нь Бурханы үг, ажлын зорилго билээ. Паулын эрж хайх арга зам Бурханы хүслийг шууд зөрчиж, зөрчилдсөн бөгөөд Бурханы хүслээс шал эсрэг байсан. Харин Петрийн эрж хайх арга зам Бурханы хүсэлтэй бүрэн нийцэж байсан бөгөөд Бурхан хүмүүс дээр яг ийм үр дүнд хүрэхийг хүсдэг. Тиймээс Петрийн зам ерөөгдөж, Бурханы магтаалыг хүртдэг. Паулын зам Бурханы хүслийг зөрчдөг тул Бурхан үүнийг үзэн ядаж, хараадаг. Петрийн замаар алхахын тулд хүн Бурханы хүслийг мэдэх ёстой. Хэрвээ хүн үгээр нь дамжуулан Бурханы хүслийг ойлгож үнэхээр чаддаг бол, өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг юу болгохыг хүсдэг, эцэст нь ямар үр дүнд хүрэхийг хүсдэгийг ойлгодог бол тэр үед л ямар замыг дагах талаар үнэн зөв ойлголттой болж чаддаг. Хэрэв чи Петрийн замыг бүрэн ойлгодоггүй, ердөө л үүнийг дагахыг хүсдэг бол үүгээр явж чадахгүй. Өөрөөр хэлбэл, чи ихээхэн хоосон сургаал мэддэг байж болох ч эцэстээ бодит байдалд орж чадахгүй. Хэдийгээр чи өнгөцхөн орж магад боловч ямар нэг бодит үр дүнд хүрч чадахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 566

Өнөө үед ихэнх хүн өөрсдийнхөө талаар маш өнгөцхөн ойлголттой байна. Уг чанарынх нь нэг хэсэг болсон зүйлийг тэд огт тодорхой мэдэж аваагүй. Харин цөөн хэдэн завхарсан байдал, хийх магадлалтай зүйлс, ганц хоёр дутагдлаа л мэддэг бөгөөд үүнээсээ үүдэн өөрсдийгөө мэддэг гэж итгэдэг. Түүнчлэн тэд цөөн хэдэн дүрэм баримталж, зарим талаар алдаа гаргахаас сэргийлж, тодорхой нэг гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чадах юм бол өөрсдийгөө Бурханд итгэх итгэлдээ бодит байдлыг эзэмшдэг гэж тооцон, аврагдана гэж үздэг. Энэ бол тэр чигтээ хүний төсөөлөл юм. Хэрэв чи эдгээр зүйлийг дагаж мөрдвөл үнэхээр ямар ч гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чаддаг болох уу? Зан чанарт чинь жинхэнэ өөрчлөлт гарсан байх уу? Чи үнэхээр хүний төрхийг амьдран харуулж байх уу? Тийм маягаар Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун болгож чадах уу? Яавч чадахгүй, энэ бол гарцаагүй. Хүн өндөр стандарттай байж, үнэнийг олж авч, амь зан чанараа бага зэрэг өөрчилснөөр л Бурханд итгэх итгэл хэрэгждэг. Иймээс, хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 567

Дүгнэн хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг үгээс нь эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханыхүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл болох Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийнхөө ажлыг гэх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага зэрэг эдгээр үгээс Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна, Бурханы үгэн дотроос тэрээр, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад нэн анхаарчээ. Бурханы хүсэлтэй нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм; энэ нь түүний өөрийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг амь, үнэн болж чадаж байгаа цагт Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Есүсийн үгийг сонссоныхоо дараа тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг яг таг хэрэгжүүлж, Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы санаа зорилгод нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм. Петр үндсэндээ ингэж хийсэн учраас үйлчлэл нь Бурханы хүсэлтэй нийцэж байсан юм.

Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний тал бүрийн үнэн-бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам; энэ нь төгс болгуулах зам, Бурханы үгээр төгс болж, Бурханы үгээс амь олж авах зам байсан юм. Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэр үед л үнэнийг олж авсан хүн болсон билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 568

Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад ёрын мууг үйлдсэнийг нь асуувал тэд: “Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн. Сатаны хийдэг бүхэн өөрийнх нь төлөө байдаг. Тэр Бурханаас давуу байж, Түүнээс ангижирч, өөрөө эрх мэдэл барьж, Бурханы бүх бүтээлийг эзэмшихийг хүсдэг. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм. Үнэн хэрэгтээ, маш олон хүний уриа уг чанарыг нь төлөөлж, тусгаж чаддаг. Хүмүүс дүр үзүүлэхээр хэчнээн их оролдлоо ч гэсэн, хийдэг, хэлдэг бүхэндээ хэн болохоо нууж чаддаггүй. Үнэнийг хэзээ ч хэлдэггүй, дүр үзүүлэхдээ сайн зарим хүн байдаг боловч бусад нь тэдэнтэй хэсэг зуур харилцмагцаа тэдний ов мэхтэй уг чанар, туйлын үнэнч шударга бус занг олж мэддэг. Эцэст нь бусад хүмүүс дараах дүгнэлтэд хүрдэг: Тэр хүн бол хэзээ ч үнэн үг хэлдэггүй, бас ов мэхтэй юм. Энэ үг тухайн хүний уг чанарыг төлөөлдөг; энэ нь тэдний уг чанар-мөн чанарын хамгийн сайн дүрслэл, нотолгоо юм. Тэдний амьдралын гүн ухаан нь хэнд ч үнэнийг хэлэхгүй, бас хэнд ч итгэхгүй байх явдал. Хүний сатанлаг уг чанарт ийм гүн ухаан асар их агуулагддаг. Заримдаа чи өөрөө ч үүнийг мэддэггүй, ойлгодоггүй; гэсэн хэдий ч амьдралын хором бүр чинь үүнд үндэслэж байдаг. Түүнчлэн, энэхүү гүн ухаан нь нэлээд зөв, үндэслэлтэй бөгөөд огтхон ч алдаа мадаггүй гэж чи боддог. Сатаны гүн ухаан хүмүүсийн уг чанар болсон бөгөөд тэд өчүүхэн төдий ч тэрслэлгүйгээр үүнд бүрэн нийцэлтэй амьдардаг гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс тэд байнга сатанлаг уг чанараа илчилж байгаа ба бүх талаар сатанлаг гүн ухаанаар амьдарсаар байдаг. Сатаны уг чанар бол хүний амь юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 569

Хүмүүс уг чанараа дэндүү өнгөцхөн ойлгодог бөгөөд энэхүү ойлголт болон Бурханы шүүлт, илчлэлийн үгийн хооронд асар их зөрүү байдаг. Энэ нь Бурханы илчилдэг зүйлд алдаа байна гэсэн үг биш, харин ч өөрсдийн уг чанарын талаарх гүн гүнзгий ойлголт хүмүүст дутмаг байгаа юм. Хүмүүст өөрсдийнх нь талаарх үндсэн, мөн чанарын ойлголт байдаггүй; харин ч тэд үйлдэл болон гадаад илэрхийлэл дээрээ төвлөрч, эрч хүчээ зориулдаг. Хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө мэдэх тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч гэсэн энэ нь тийм ч гүнзгий биш байна. Хэн ч, хэзээ ч өөрийгөө би ийм төрлийн зүйл хийж, эсвэл ямар нэг зүйл илэрхийлдэг учраас ийм төрлийн хүн, ийм төрлийн уг чанартай гэж бодож үзээгүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн боловч өөрсдийнх нь аливааг хийж байгаа байдал болон ярьж байгаа байдал өө сэвтэй, алдаа дутагдалтайг л хүмүүс ойлгодог; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн хувьд хэцүү бэрх ажил юм. Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илрэл төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илэрхийлэл гэхээс илүү хайхрамжгүйгээс болж харуулдаг зүйл гэж боддог. Ингэж боддог хүмүүс үнэнийг үнэн хэмээн хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд үнэнээр цангадаггүй тул үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш дагадаг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй бөгөөд өөрсдийгөө устгуулж, шийтгүүлэхүйц тийм муу гэдэгт итгэдэггүй. Тэд хааяа худал хэлэх нь том асуудал биш гэж бодоцгоон, өөрсдийгөө урьдынхаас хамаагүй дээр болсон гэж үздэг; гэвч үнэн хэрэгтээ тэд стандартаас хаа хол байдаг, учир нь хүмүүст гаднаа үнэнийг зөрчдөггүй зарим үйлдэл л байдаг боловч үнэн хэрэгтээ тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа юм биш.

Хүний зан авир, биеэ авч явах байдалд гарсан өөрчлөлт уг чанар дахь өөрчлөлтийг илтгэдэггүй. Ийм байдгийн учир гэвэл, биеэ авч явах байдал хүний анхдагч дүр төрхийг үндсээр нь өөрчилж чадахгүй, уг чанарыг нь ч өөрчилж чадахгүй. Хүн өөрийн уг чанарыг мэдэж авсны дараа л хэрэгжүүлэлт нь гүнзгийрч, тогтсон дүрэм журмыг дагахаас өөр болж чадна. Хүний өнөөгийн үнэний хэрэгжүүлэлт мөн л стандартад хүрдэггүй бөгөөд үнэний шаардлагад бүрэн хүрч чаддаггүй. Хүмүүс үнэний зөвхөн нэг хэсгийг, тодорхой байр байдал, орчинд байх үедээ л хэрэгжүүлдэг; харин бүх орчин, бүх нөхцөл байдалд үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Хааяа хүн баяртай, сайн байр байдалтай байх үедээ, эсвэл бүлгээр нөхөрлөл хийж, ердийнхөөс илүү чөлөөлөгдсөнөө мэдрэх үедээ үнэнд нийцэлтэй зарим зүйлийг түр зуур хийж чадаж магадгүй; гэхдээ сөрөг, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүстэй хамт байх үед хэрэгжүүлэлт нь илүү тааруу, үйлдэл нь бага зэрэг зохисгүй байдаг. Учир нь хүмүүс тууштай хандлагагүйгээр, сэтгэл хөдлөл юм уу орчны агшин зуурын нөлөөнд хөтлөгдөн үнэнийг хэрэгжүүлдэг. Энэ нь бас өөрийн байр байдлыг ойлгоогүй, уг чанараа ч ойлгоогүйгээс болдог тул заримдаа чи хийнэ гэж төсөөлөөгүй зүйлээ ч хийх чадвартай байдаг. Чи өөрийн зарим байр байдлыг л мэддэг болохоос уг чанараа ойлгоогүй байдаг тул ирээдүйд юу хийж магадгүй вэ гэдгээ хянаж чаддаггүй—өөрөөр хэлбэл, бат зогсоно гэдэгтээ туйлын итгэлтэй байдаггүй. Заримдаа чи нэг байдалд байж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг бөгөөд бага зэрэг өөрчлөгдөж байх шиг санагддаг ч өөр орчинд үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй. Энэ нь чиний хяналтаас гадна байдаг. Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг, зарим үед чаддаггүй. Нэг мөчид чи ойлгож, удаах мөчид нь будилдаг. Одоогоор чи ямар ч муу юм хийхгүй байгаа боловч тун удахгүй хийж магад. Энэ нь, чиний дотор завхарсан зүйлс оршоор байгааг нотолдог бөгөөд хэрэв чи өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй бол тэдгээрийг шийдвэрлэхэд амаргүй байх болно. Хэрэв завхарсан зан чанарынхаа талаар нэгд нэггүй ойлгож чадахгүй, эцэст нь Бурханыг эсэргүүцдэг юм хийх чадвартай байвал чи аюулд байна. Хэрэв чи өөрийн уг чанарыг нэвт шувт ойлгож, үзэн ядаж чадвал өөрийгөө хянаж, өөрийгөө хаяж, үнэнийг хэрэгжүүлж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг ойлгож, үнэнийг хэрэгжүүлэх нь”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 570

Үнэний тухай тодорхой нөхөрлөхийн зорилго нь хүмүүст ердөө үнэнийг ойлгуулахын төлөө бус, харин үнэнийг хэрэгжүүлж, зан чанараа өөрчлөх боломжийг олгохын төлөө байдаг. Хэрвээ чи үнэнийг ойлгодог ч хэрэгжүүлдэггүй бол үнэний тухай нөхөрлөл болон үнэний талаарх ойлголт чинь ямар ч утга учиргүй болно. Хэрвээ чи үнэнийг ойлгодог боловч хэрэгжүүлдэггүй бол үнэнийг олж авах боломжоо алдаж, аврагдах бүх завшаанаа бас алдана. Харин чи өөрийнхөө ойлгодог үнэнийг хэрэгжүүлдэг бол илүү их, гүн гүнзгий үнэнийг олж авна; Бурханы авралыг болон Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт, удирдамжийг хүртэнэ. Олон хүн Ариун Сүнс өөрсдийг нь хэзээ ч гэгээрүүлж байгаагүй гэж л гомдоллож чаддаг ч өөрсдөө үнэн хэрэгтээ үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа гэдгээ ухаардаггүй. Тиймээс тэдний нөхцөл байдал хэзээ ч хэвийн байдалтай болохгүй, тэд хэзээ ч Бурханы хүслийг ойлгохгүй.

Үнэнийг хэрэгжүүлэх нь өөрсдийнх нь асуудлыг шийдэж чадахгүй гэж зарим хүн хэлдэг. Үнэн нь хүний завхарсан зан чанарыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй гэж бусад нь итгэдэг. Үнэн хэрэгтээ хүмүүсийн бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой; хүмүүс үнэнд нийцүүлэн үйлдэж чадах уу, үгүй юу гэдэг л гол түлхүүр нь юм. Та нарыг одоо зовоож буй асуудлууд бол хорт хавдар юм уу эдгэршгүй өвчин биш. Хэрвээ та нар үнэнийг хэрэгжүүлж чадвал үнэнд нийцүүлэн үйлдэж чадах эсэхээс чинь хамааран тэр асуудлууд бүгд өөрчлөгдөж болно. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэх замаар алхаж байгаа бол амжилтад хүрэх нь гарцаагүй; харин буруу замаар замнаж байгаа бол дуусна. Жишээлбэл, зарим хүн аливааг ямар арга замаар хийвэл Бурханы гэрийн ажилд ашиг тустайг, эсвэл аливааг хийдэг арга зам нь Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг хэзээ ч бодож үзэлгүйгээр ажлаа хийдэг; үр дүнд нь тэд Бурханы үзэн яддаг маш олон зүйлийг хийдэг. Хэрвээ тэд бүх зүйлийг үнэнтэй нийцүүлэн үйлддэг бол Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн байх бус уу? Зарим хүн үнэнийг мэддэг ч хэрэгжүүлдэггүй бөгөөд үнэн бол зүгээр л энэ нэг зүйл, өөр юу ч биш гэж итгэдэг. Үнэн өөрсдийнх нь хүслийг арилгаж, завхралыг шийдвэрлэж чадахгүй гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс инээдтэй биш гэж үү? Хөгийн биш гэж үү? Тэд өөрсдийгөө ухаантай гэж боддог бус уу? Хэрвээ хүмүүс үнэнд нийцүүлэн үйлддэг бол завхарсан зан чанар нь өөрчлөгдөнө; харин тэд төрөлх зан авиртаа үндэслэн Бурханд итгэж, үйлчилдэг бол хэн нь ч зан чанараа өөрчилж чадахгүй. Зарим хүн санаа зовнилдоо бүхэл өдөржин автаад, бэлэн байгаа үнэнийг судалж, эсвэл хэрэгжүүлж чаддаггүй. Ийм маягаар хэрэгжүүлэх нь тун утгагүй; ийм хүмүүст ерөөл байдаг ч эдэлж чаддаггүй тул төрөлхийн зовогчид юм! Урагшлах зам тэнд байна; чи үүнийг хэрэгжүүлэх л хэрэгтэй. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхээр шийдсэн бол чиний сул тал болон хөнөөлт дутагдал өөрчлөгдөж болно. Гэхдээ чи байнга анхаарал болгоомжтой байж, илүү их хүндрэл бэрхшээлийг туулах ёстой. Бурханд итгэхэд болгоомжтой байх шаардлагатай. Хэрвээ чи ийм хайнга байдалтай байдаг бол Бурханд зохих ёсоор итгэж чадах уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хайрладаг хүмүүст урагшлах зам бий”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 571

Хэрэв чи Бурханы үгээс, Бурханы айлдварын ар дахь хүсэл, санаа зорилгыг ойлгодоггүй, Түүний үгийн хүрэхээр зорьдог зорилго, үр дүнг ойлгодоггүй, Түүний үг хүнд юуг бүтээж, юуг төгс болгохоор эрж хайдгийг ойлгодоггүй, эдгээр зүйлийг ойлгодоггүй бол үнэнийг хараахан ухаардаггүйг чинь энэ нь нотолдог. Яагаад Бурхан хэлдэг зүйлээ хэлдэг вэ? Яагаад Тэр тийм өнгөөр ярьдаг вэ? Яагаад Түүний айлддаг үг бүр тийм үнэн сэтгэлийн, чин үнэнч байдаг вэ? Яагаад Тэр тодорхой үгсийг ашиглахаар сонгодог вэ? Чи мэдэх үү? Хэрэв чи итгэлтэй хэлж чадахгүй бол Бурханы хүсэл, Түүний санаа зорилгыг ойлгодоггүй, Түүний үгийн цаад утгыг ойлгодоггүй гэсэн үг юм. Чи үүнийг ухаардаггүй бол яаж үнэнийг олж авч чадах юм бэ? Үнэнийг олж авна гэдэг нь хэлдэг үг бүрээр нь дамжуулан Бурханы утгыг ойлгоно гэсэн үг; Бурханы үгийг ойлгомогцоо хэрэгжүүлж чадна, Бурханы үгийг амьдран харуулж, өөрийн бодит байдал болгож чадна гэсэн үг юм. Бурханы үгийг нэгд нэггүй ойлгосон үедээ л чи үнэнийг үнэхээр ухан ойлгож чадна. Хэдхэн бичиг үсэг, сургаал ойлгох төдий болчхоод үнэнийг ойлгож, бодит байдалтай болсон гэж чи боддог. Чи бүр “Бурхан биднээс үнэнч байхыг хүсдэг бөгөөд бид үүнийг хэрэгжүүлсэн” гэж хэлдэг. Гэвч, Бурхан яагаад хүмүүсийг үнэнч байлгахыг хүсдэг, мөн яагаад Өөрийг нь хайрлахыг хүмүүсээс хүсдэгийн шалтгааныг чи ойлгож чаддаггүй. Үнэндээ, хүмүүст ийм шаардлага тавьдаг Бурханы зорилго нь тэднийг аварч, төгс болгохын төлөө байдаг.

Үнэнээр цангаж, үнэнийг эрж хайж, үнэнийг хайрладаг хүмүүсийн төлөө Бурхан үнэнийг илэрхийлдэг. Харин бичиг үсэг, хоосон сургаал л анхаардаг, урт бөгөөд сүржин үг хэлэх дуртай хүмүүсийн тухайд бол, тэд хэзээ ч үнэнийг олж авахгүй; тэд өөрсдийгөө хуурч байгаа. Ийм хүмүүс Бурханы үгийг унших талаар буруу үзэл бодолтой байдаг; тэд босоо юмыг унших гэж хүзүүгээ гилжийлгэдэг—тэдний харах өнцөг тэр чигээрээ буруу юм. Зарим хүн Бурханы үгийг шинжилж, ерөөгдөх ба хүний хүрэх газрын тухай Түүний хэлсэн зүйлсийг судлахаа л мэддэг. Бурханы үг тэдний үзэлтэй таарахгүй бол тэд сөрөг болж, эрэл хайгуулаа зогсоодог. Энэ нь үнэнийг сонирхдоггүйг нь харуулдаг. Ийм учраас тэд үнэнийг ноцтойгоор авч үздэггүй; тэд өөрсдийн үзэл, төсөөллийн үнэнийг л хүлээн зөвшөөрөх чадвартай. Хэдийгээр ийм хүмүүс Бурханд итгэх итгэлдээ оргилуун байдаг бөгөөд зарим нэг сайн үйл хийж, бусдад өөрсдийгөө сайнаар харагдуулахын тулд чадах бүхнээ хийхээр хичээдэг боловч ирээдүйд сайн хүрэх газартай байхын тулд л үүнийг хийж байгаа. Тэд чуулганы амьдралд мөн оролцож, бусдын л адил Бурханы үгийг ууж иддэг баримтыг үл харгалзан, үнэний бодит байдалд орж, үнэнийг олж авах тэдэнд бэрхшээлтэй байдаг. Бурханы үгийг идэж уудаг боловч ердөө л хэлбэрддэг зарим хүн байсаар байдаг; тэд хэдхэн бичиг үсэг, хоосон сургаал ойлгож авсан төдийхнөөр үнэнийг олж авсан гэж боддог. Тэд ямар мунхаг юм бэ! Бурханы үг бол үнэн. Гэхдээ Бурханы үгийг уншсаныхаа дараа хүн үнэнийг ойлгож, олж авах албагүй. Бурханы үгийг ууж идэх замаар үнэнийг олж авч чаддаггүй бол олж авсан зүйл чинь бичиг үсэг, хоосон сургаал байх болно. Үнэнийг олж авна гэж юу гэсэн үг болохыг чи мэддэггүй. Бурханы үгийг гартаа атгасан байж болох ч тэдгээрийг уншаад чи Бурханы хүслийг ойлгож чадахгүй байсаар, хэдэн бичиг үсэг, хоосон сургаал л олж авдаг. Юуны өмнө, Бурханы үг маш илэн далангүй, үнэхээр гүн гүнзгий гэдгийг чи ухаарах хэрэгтэй. Олон жилийн туршлагагүй бол чи Бурханы үгийг яаж ойлгож чадах юм бэ? Бурханы үгийн нэг өгүүлбэрийг нь хүртэл бүрэн туулахад бүхий л амьдрал шаардлагатай болно. Чи Бурханы үгийг уншдаг боловч Бурханы хүслийг ойлгодоггүй; Түүний үгийн санаа зорилго, тэдгээрийн гарал үүсэл, хүрэхээр чармайж буй үр нөлөө, юу гүйцэлдүүлэхээр эрэлхийлж буйг нь ойлгодоггүй. Хэрэв чи эдгээр зүйлийг алиныг нь ч ойлгодоггүй бол үнэнийг яаж ойлгож чадах юм бэ? Чи Бурханы үгийг олон удаа уншсан байж болно, магадгүй олон хэсгийг нь цээжээр уншиж чаддаг байж болох боловч огтхон ч өөрчлөгдөөгүй хэвээр, бас ямар ч ахиц гаргаагүй байдаг. Бурхантай харилцах харилцаа чинь урьдын адил хол, хөндий хэвээр байдаг. Бурхан та хоёрын хооронд урьдын адил хана хэрэм байсаар байдаг бөгөөд чи Түүнд эргэлзсээр байдаг. Чи Бурханыг ойлгодоггүй төдийгүй Түүнд шалтаг тоочиж, Түүний талаар үзэл өвөрлөдөг. Чи Түүнийг эсэргүүцэж, бүр доромжилдог. Энэ чинь яаж үнэнийг олж авсан гэсэн үг байж болох юм бэ?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 572

Шийдвэрийг чинь ганхуулж, зүрх сэтгэлийг чинь эзэмдэж, үүргээ биелүүлэх чадвар, урагш ахих ахицыг чинь хязгаарлаж чадах, өдөр бүр тулгардаг том, жижиг бүх зүйлд хичээнгүй хандах шаардлагатай; тэдгээрийг сайтар шинжлээд үнэн мөнийг нь эрж хайх ёстой. Эдгээр нь туршлагын ертөнцөд тохиолддог бүх зүйл юм. Зарим хүн сөрөг зүйл тохиолдоход үүргээ орхидог бөгөөд бүтэлгүйтэл бүрийн дараа хөл дээрээ босож чаддаггүй. Энэ хүмүүс бүгд үнэнийг хайрладаггүй мунхгууд бөгөөд насан туршдаа итгэсэн ч гэсэн үнэнийг олж авахгүй. Ийм мунхаг хүмүүс яаж эцсээ хүртэл дагаж чадах юм бэ? Нэг зүйл чамд арван удаа тохиолдоход үүнээс юу ч олж авч чаддаггүй бол чи дульхан, хэрэггүй хүн юм. Авхаалжтай хүмүүс болон сүнслэг хэрэг явдлыг ойлгодог жинхэнэ хэв чанартай хүмүүс бол үнэний хайгуулчид мөн; тэдэнд арван удаа ямар нэг зүйл тохиолдох юм бол тэд магадгүй найман тохиолдолд нь урам зориг авч, сургамж олж авч, бага зэрэг гэгээрэл хүртэж, зарим нэг ахиц дэвшил гаргаж чадна. Сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй тэнэг хүнд арван удаа ямар нэг юм тохиолдох үед ганц нь ч тэдний аминд тус болохгүй, нэг нь ч тэднийг өөрчлөхгүй, мөн нэг нь ч уг чанарыг нь тэдэнд ойлгуулахгүй бөгөөд тэгээд л тэд дуусна. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох бүрд тэд унадаг бөгөөд унах бүрд нь өөр нэг хүн тэднийг түшиж тулж, аргадах хэрэгтэй байдаг; тусламж, дэмжлэггүйгээр тэд өндийн босож чадахгүй. Ямар нэг зүйл тохиолдох болгонд тэд унах аюултай байдаг бол, мөн тухай бүрд уруудан доройтох аюултай байдаг бол энэ нь тэдний хувьд төгсгөл бус уу? Ийм хэрэггүй хүмүүсийг аврах өөр үндэслэл байна гэж үү? Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь үнэнийг хайрладаг хүмүүсийг аврах аврал, хүсэл, шийдвэртэй хэсгийг нь, мөн тэдний зүрх сэтгэл дэх үнэн болон зөв шударга байдлыг хүсэн эрмэлздэг хэсгийг нь аврах аврал юм. Хүний шийдвэр гэдэг нь тэдний зүрх сэтгэл доторх зөв шударга байдал, сайн сайхан, үнэнийг хүсэн эрмэлздэг хэсэг бөгөөд мөс чанартай байдаг. Бурхан үнэнийг ойлгуулж, олж авхуулах, завхралыг нь цэвэрлэж, амь зан чанарыг нь өөрчлөхийн тулд хүмүүсийн энэ хэсгийг аварч, үүгээр дамжуулан завхарсан зан чанарыг нь өөрчилдөг. Хэрвээ чиний дотор эдгээр зүйл байдаггүй бол чи аврагдаж чадахгүй. Чиний дотор үнэнийг гэх хайр, зөв шударга байдал болон гэрлийг гэх хүсэл эрмэлзэл байдаггүй бол; ёрын муутай тулгарах болгонд чамд ёрын муу зүйлийг хаях хүсэл байдаггүй, хүндрэл бэрхшээлийг туулах шийдвэр ч байдаггүй бол; түүнчлэн, мөс чанар чинь хөшүүн бол; үнэнийг хүлээн авах чадвар чинь ч бас хөшүүн болж, үнэн болон тохиолдож байгаа үйл явдалд мэдрэмжгүй ханддаг бол; бүх хэрэг явдлыг ялган таньж чаддаггүй, аливааг өөрөө зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй бол аврагдах ямар ч аргагүй юм. Ийм хүнд сайшаах ямар ч зүйл байдаггүй, мөн түүн дээр ажиллахад зохистой юу ч байдаггүй. Тэдний мөс чанар хөшүүн, оюун санаа нь будилуу байдаг, мөн зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг хайрладаггүй, зөв шударга байдлыг ч хүсэн эрмэлздэггүй бөгөөд Бурхан үнэний талаар хэчнээн тодорхой, илэрхий ярилаа ч гэсэн аль эрт үхчихсэн мэт хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэдний хувьд бүх юм дууссан бус уу? Амьсгалж байгаа хүнийг хиймэл амьсгалаар аварч болно, харин аль хэдийн үхээд, сүнс нь явчихсан бол хиймэл амьсгал ямар ч нэмэргүй. Хэрвээ асуудалтай тулгарах болгондоо чи бултаж, үүнээс зайлсхийхээр оролддог бол гэрчлэл хийгээгүй гэсэн үг юм; ийм болохоор чи хэзээ ч аврагдаж чадахгүй бөгөөд бүрмөсөн дуусчээ. Чамд асуудал тохиолдох үед чи сийрэг ухаантай, зөв хандлагатай байх ёстой, мөн сонголт хийх ёстой. Асуудал шийдвэрлэхийн тулд та нар үнэнийг ашиглаж сурах ёстой. Ердийн үед, зарим үнэнийг ойлгохын хэрэг юу вэ? Энэ нь зүгээр л гэдсийг чинь цатгахын төлөө байдаг юм биш, бас ердөө л чамайг хэлэх юмтай байлгахын төлөө, эсвэл бусдын асуудлыг шийдвэрлэхийн төлөө ч байдаг юм биш. Хамгийн чухал нь тэдгээр нь өөрийн чинь асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд хэрэглэгддэг—өөрийнхөө бэрхшээлийг шийдвэрлэснийхээ дараа л чи бусдын бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Петрийг яагаад үр жимс гэж хэлдэг вэ? Яагаад гэвэл үнэ цэнтэй зүйлс, төгс болгууштай зүйлс түүнд байсан; тэр үнэнийг эрж хайхаар шийдсэн, хүсэл зориг нь гуйвшгүй байсан; мөн эрүүл ухаантай, зовлон бэрхшээлийг амсахад бэлэн, зүрх сэтгэлдээ үнэнийг хайрладаг байсан бөгөөд тохиолдсон зүйлийг зүгээр өнгөрүүлдэггүй байсан. Эдгээр нь бүгд давуу тал юм. Хэрвээ чамд эдгээр давуу талын аль нь ч байдаггүй бол асуудал гарна гэсэн үг. Чи туршлагажих чадваргүй, ямар ч туршлагагүй, бусдын бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй. Яагаад гэвэл, чи хэрхэн орохоо мэддэггүй. Аливаа зүйл чамд тохиолдоход чи будилж самгарддаг; тэгээд сэтгэлээр унаж, уйлж, сөрөг болж, зугтдаг бөгөөд юу ч хийсэн зөв зохицуулж чаддаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Будилж төөрөлдсөн хүмүүс аврагдаж чадахгүй”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 573

Чи юу ч хийлээ гэсэн, үүнийг яагаад хийж байгаа, ямар санаа зорилго чамайг ийм зүйл хийхэд чиглүүлж байгаа, үүнийг хийх нь ямар ач холбогдолтой, асуудлын уг чанар юу болох, хийж байгаа зүйл чинь эерэг зүйл үү, сөрөг зүйл үү гэдгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бүх асуудлыг тодорхой ойлгох ёстой; зарчимтай үйлдэж чаддаг байхад энэ тун чухал юм. Хэрэв чи үүргээ биелүүлэхийн тулд ямар нэг зүйл хийж байгаа бол “Би үүнийг яаж хийх хэрэгтэй вэ? Үүргээ хааш яаш хийхгүйн тулд яаж сайн биелүүлэх вэ?” гэж тунгаан бодох хэрэгтэй. Тэгээд энэ асуудлаар Бурханд ойр дотно болох ёстой. Бурханд ойр дотно болно гэдэг нь энэ асуудлаар үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх замыг эрж хайж, Бурханы хүслийг эрж хайж, Бурханыг хэрхэн хангалуун байлгах вэ гэдгийг эрж хайна гэсэн үг. Ингэж, хийдэг бүхэндээ Бурханд ойр дотно болдог. Энэ нь шашны зан үйл үйлдэх юм уу гадна талын үйлдэл хийхтэй хамаагүй. Харин энэ нь, Бурханы хүслийг эрж хайсны дараа үнэнд нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор хийгддэг. Чи юу ч хийгээгүй байхдаа үргэлж “Бурханд талархъя” гэж хэлдэг боловч юм хийж байх үедээ өөрийн хүссэнээр хийсээр байвал ийм төрлийн талархал нь зүгээр л гаднах үйлдэл юм. Чи үүргээ биелүүлэх юм уу ямар нэг зүйл хийх үедээ үргэлж ингэж бодох ёстой: Би энэ үүргийг яаж биелүүлэх ёстой вэ? Бурханы хүсэл юу вэ? Энэ нь, чи хийдэг зүйлээрээ дамжуулан Бурханд ойр дотно болох явдал, улмаар өөрийн үйлдэл, мөн түүнчлэн Бурханы хүслийн ар дахь зарчим, үнэнийг эрж хайн, хийдэг бүхэндээ Бурханаас холдохгүй байх явдал юм. Ийм хүн л Бурханд үнэхээр итгэдэг. Ойрд хүмүүс аливаа зүйлтэй таарах болгондоо бодит нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран өөрсдийгөө ийм тийм юм хийж чадна гэж боддог тул зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй бөгөөд үүнийгээ өөрсдийн хүслээр хийдэг. Тэдний үйл ажиллагааны чиглэл зохистой эсэх, үнэнтэй нийцдэг эсэхээс үл хамааран тэд зүгээр л зөрүүдлэн зүтгэж, хувийн санаа зорилгынхоо дагуу үйлддэг. Ихэвчлэн Бурхан тэдний зүрх сэтгэлд байгаа мэт санагддаг боловч аливааг хийх үед нь Бурхан тэдний зүрх сэтгэлд байдаггүй. “Би хийдэг зүйлдээ Бурханд ойртож чадахгүй байна. Урьд нь би шашны зан үйл үйлдэж дассан байсан, тэгээд Бурханд ойртох гэж хичээсэн ч ямар ч үр дүн гараагүй. Би Бурханд ойртож чадаагүй” гэж зарим хүн хэлдэг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, гагцхүү өөрсдөө л байдаг бөгөөд хийдэг бүхэндээ үнэнийг хэрэгжүүлж ер чаддаггүй. Үнэний дагуу үйлдэхгүй байна гэдэг нь аливааг өөрийн дураар хийнэ гэсэн үг бөгөөд аливааг өөрийн дураар хийнэ гэдэг нь Бурханыг орхино гэсэн үг; өөрөөр хэлбэл, тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй. Хүний санаа нь голдуу сайн, зөв зүйтэй гэж хүмүүст харагддаг бөгөөд үнэнийг тийм ч их зөрчдөггүй мэт харагддаг. Ийм маягаар аливааг хийх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж хүмүүст санагддаг; аливааг ингэж хийх нь Бурханд захирагдаж байгаа хэрэг гэж тэд боддог. Үнэн хэрэгтээ хүмүүс Бурханыг үнэхээр эрж хайж, энэ тухай Бурханд залбирч байгаа юм биш; мөн тэд Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагад нийцүүлэн сайн хийхээр хичээдэггүй. Тэдэнд ийм жинхэнэ байр байдал байдаггүй, тийм хүсэл ч байдаггүй. Энэ бол хэрэгжүүлэлтийнхээ явцад хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм. Чи Бурханд итгэдэг боловч Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаггүй. Энэ нь яаж нүгэл биш байх юм бэ? Чи өөрийгөө мэхэлж байгаа хэрэг бус уу? Тийм маягаар итгэвэл чи ямар үр дүнд хүрч чадах юм бэ? Түүнчлэн, итгэлийн ач холбогдол хаана байна вэ?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 574

Чамайг тодорхой нэг зүйл хийх үед Бурхан маш сэтгэл ханамжгүй байсан. Тийм зүйл хийх гэж байхдаа чи Бурханд залбирсан уу? “Энэ асуудлыг Бурханы өмнө аваачсан бол Бурхан юу гэж үзэх байсан бол? Бурхан энэ талаар мэдсэн бол баярлах болов уу, уцаарлах болов уу? Үүнийг жигших юм болов уу?” гэж чи ер нь тунгаан бодож үзсэн үү? Чи үүнийг эрж хайгаагүй, тийм биз? Бусад хүн чамд сануулсан ч гэсэн чи тэр асуудлыг сүртэй юм биш, ямар ч зарчмаас зөрөөгүй, нүгэл биш гэж бодсоор л байх байсан. Үүнээс үүдэн чиний хийсэн зүйл Бурханы зан чанарт халдаж, Бурханыг асар их уурлуулж, тэр ч бүү хэл чамайг үзэн ядахад хүргэсэн. Хэрвээ чи үйлдэхээсээ өмнө тухайн асуудлыг эрж хайж, шинжилж, тодорхой харсан бол энэ тухайд барьцтай болох байсан биш үү? Заримдаа хүмүүс сайнгүй байдалд байлаа ч гэсэн хийхээр төлөвлөж байгаа бүх зүйлээ судалж, эрж хайхын тулд Бурханы өмнө нухацтайгаар аваачих юм бол ямар нэг томоохон алдаа гаргахгүй. Үнэнийг хэрэгжүүлэхдээ хүмүүс алдаа гаргахаас зайлсхийх хэцүү, гэвч чи аливааг хийхдээ яаж үнэний дагуу хийхийг мэддэг атлаа үнэний дагуу хэрэгжүүлдэггүй бол гол асуудал нь чи үнэнийг огт хайрладаггүй. Үнэнийг хайрладаггүй хүний зан чанар өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи Бурханы хүслийг үнэн зөвөөр ухаарч чаддаггүй, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй бол бусадтай нөхөрлөх ёстой. Хэрвээ тухайн асуудлыг хэн ч тодорхой харж чадахгүй байх шиг байвал чи хамгийн боломжийн шийдлийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ ийм маягаар хэрэгжүүлэхдээ бага зэрэг алдаа гаргасан гэдгээ эцэст нь олж мэдвэл үүнийгээ даруйхан залруулах ёстой, тэгвэл Бурхан энэ алдааг нүгэл гэж тооцохгүй. Энэ асуудлыг хэрэгжүүлэхдээ чи зөв санаа зорилготой байж, үнэний дагуу хэрэгжүүлж байсан бөгөөд зүгээр л үүнийг тодорхой харалгүй, үйлдэл чинь зарим нэг алдаанд хүргэсэн учраас энэ нь хэргийг хөнгөрүүлж болох нөхцөл байсан. Гэхдээ одоо үед олон хүн зүгээр л хоёр гартаа найдан ажиллаж, иймээ тиймээ юмыг өөрсдийн оюун ухаанд найдан хийдэг болсон бөгөөд “Энэ маягаар хэрэгжүүлэх нь Бурханы хүсэлд нийцдэг үү? Үүнийг ийм маягаар хийх юм бол Бурхан баяртай байх уу? Ийм маягаар хийвэл Бурхан надад итгэх үү? Ийм маягаар хийх юм бол би үнэнийг хэрэгжүүлэх үү?” гэх эдгээр асуултыг бодолцож үзэх нь ховорхон байдаг. Бурхан энэ явдлыг сонсоод, “Чи үүнийг зөв, зохистой байдлаар хийжээ. Энэ чигээрээ байгаарай” гэж хэлж чадах уу? Чи өөрт тулгардаг асуудал болгоноо анхааралтай шинжилж чаддаг уу? Нэг бүрд нь нухацтай, нягт нямбай хандаж чаддаг уу? Аль эсвэл үүнийг хийж байгаа байдлыг чинь Бурхан үзэн яддаг эсэх, чиний арга барилыг бусад бүх хүн юу гэж боддог, мөн үүнийг өөрийнхөө хүсэлд тулгуурлан, хүслээ хангахаар хийж байгаа эсэхээ тунгаан бодож чаддаг уу…? Чи энэ талаар илүү их бодолхийлж, эрж хайх ёстой ба алдаа чинь улам бүр багасна. Аливааг энэ маягаар хийснээр чи үнэнийг үнэхээр эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг хүн гэдгээ батална, учир нь чи үнэний шаарддаг чиглэлийн дагуу аливааг хийж байгаа билээ.

Хэрвээ итгэгчийн үйлдэл үнэнтэй холбоогүй бол тэрээр үл итгэгчтэй адил юм. Ийм хүн бол зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, Бурханыг орхидог хүн бөгөөд тийм хүн эзнийхээ төлөө зарим нэг хар бор ажил хийж, багахан төлбөр аваад яваад өгдөг, Бурханы гэр дэх хөлсний ажилчин шиг байдаг. Энэ бол Бурханд итгэдэг хүн ер биш. Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд чи юу хийж болохыг өмнө нь дурдсан. Бурханаар хүлээн зөвшөөрүүлэх нь чиний бодож, ажиллах ёстой эн тэргүүний зүйл; энэ нь чиний хэрэгжүүлэлтийн зарчим, цар хүрээ байх ёстой. Хийж байгаа зүйл чинь үнэнтэй нийцэлтэй эсэхийг чи яагаад олж тогтоох ёстой вэ гэвэл, энэ нь үнэнтэй нийцэлтэй байвал Бурханы хүсэлд лавтай нийцдэг. Чи асуудлын зөв, буруу эсэх, бусад бүх хүний санаанд нийцэж байгаа эсэх, өөрийн чинь хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг хэмжих ёстой юм биш; харин энэ нь үнэнтэй нийцдэг эсэх, мөн чуулганы ажил, ашиг сонирхолд үр өгөөжтэй эсэхийг олж тогтоох ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг харгалзан үздэг бол аливааг хийхдээ Бурханы хүсэлтэй улам бүр нийцэлтэй болно. Хэрвээ чи аливааг хийхдээ эдгээр талыг харгалзан үздэггүй, зүгээр л өөрийнхөө хүсэлд найддаг бол тэдгээрийг буруу хийх нь лавтай, учир нь хүний хүсэл үнэн биш бөгөөд мэдээж Бурхантай нийцэлгүй байдаг. Хэрвээ чи Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсвэл өөрийн хүслийн дагуу бус, үнэний дагуу хэрэгжүүлэх ёстой. Зарим хүн үүргээ биелүүлэх нэрийдлээр тодорхой нэг хувийн ажил хэргээ явуулдаг. Ах эгч нар нь үүнийг зохисгүй гэж үзэж, өөрсдийг нь зэмлэдэг ч энэ хүмүүс буруушаалтыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь чуулганы ажил, санхүү, хүмүүсийг оролцуулаагүй хувийн асуудал байсан учраас үнэний цар хүрээг зөрчсөнд тооцогдохгүй, Бурхан энэ асуудалд оролцох ёсгүй гэж тэд боддог. Та нарт зарим зүйл ямар нэг зарчим юм уу үнэнтэй хамаагүй хувийн асуудал мэт санагдаж магад. Гэхдээ хийсэн зүйлийг чинь харахад, чи Бурханы гэр бүлийн ажлыг бодолцож, хийсэн зүйл чинь ямар нөлөө үзүүлэхийг огт харгалзан үзээгүй учраас маш аминчхан аашилсан; чи гагцхүү өөрийнхөө ашиг тусыг бодолцож байж. Энэ нь угаасаа ариун хүмүүсийн ёс зүй, түүнчлэн хүний хүн чанартай холбоотой асуудлыг хамардаг. Чиний хийж байсан зүйл чуулганы ашиг сонирхолтой ч, үнэнтэй ч хамаагүй байлаа гэсэн үүргээ биелүүлэх нэрийдлээр хувийн асуудлаа зохицуулах нь үнэнтэй нийцдэггүй. Чи юу хийж байгаа, хэрэг явдал хэр том, эсвэл жижиг байх, мөн үүнийг Бурханы гэр бүл дэх үүргээ биелүүлэхийн тулд хийж байна уу, эсвэл хувийн шалтгаанаар хийж байна уу гэдэг чинь хамаагүй, хийж байгаа зүйл чинь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхийг, түүнчлэн хүн чанартай хүний хийх зүйл мөн эсэхийг чи бодож үзэх ёстой. Хийж байгаа бүх зүйлдээ ингэж үнэнийг эрж хайдаг бол чи үнэхээр Бурханд итгэдэг хүн юм. Хэрэв чи бүх хэрэг явдал, бүх үнэнд ийм маягаар хандвал зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Зарим хүн хувийн зүйл хийж байхдаа үнэнийг зүгээр л үл тоомсорлож, хүссэнээрээ хийж, өөрийнхөө дуртай, өөрт нь ашигтай ямар ч байдлаар хийж болно гэж боддог. Энэ нь Бурханы гэр бүлд хэрхэн нөлөөлж болох талаар тэд өчүүхэн ч анхаарч үздэггүй, хийж байгаа зүйл нь ариун хүмүүсийн ёс зүйд нийцэх эсэхийг ч бодолцож үздэггүй. Эцэст нь тухайн хэргээ дуусгамагцаа дотор нь харанхуйлж, тавгүйтэж эхэлдэг ч яагаад гэдгийг нь мэддэггүй. Энэ цээрлүүлэлт зүй ёсных биш гэж үү? Бурханы зөвшөөрдөггүй зүйлийг хийдэг бол чи Бурханд халджээ. Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд аливааг байнга өөрсдийн хүсэлд үндэслэн хийдэг бол үргэлж Бурханд халдана. Ийм хүмүүсийн хийдэг зүйлийг Бурхан ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэв тэд гэмшихгүй бол шийтгэл нэг их холгүй байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 575

Чиний биелүүлдэг аливаа үүрэг амийн оролтыг хамардаг. Үүрэг чинь ердийн юм уу тогтворгүй, сонирхолгүй юм уу хөгжилтэй аль нь ч байсан, чи үргэлж амийн оролтод хүрэх ёстой. Зарим хүний гүйцэтгэдэг үүрэг үнэндээ нэгэн хэвийн байдаг; тэд нэг л зүйлийг өдөр бүр хийдэг. Гэвч энэ хүмүүсийн үүргээ гүйцэтгэхдээ илчилдэг байдал нь огтхон ч нэгэн хэвийн байдаггүй. Заримдаа хүмүүс сайхан ааштай байх үедээ арай илүү хичээнгүй байж, илүү сайн ажилладаг. Зарим үед зарим нэг үл мэдэгдэх нөлөөний улмаас завхарсан сатанлаг зан чанар нь тэднийг хутган үймүүлж, зүй бус үзэл бодолтой болгож, муу байр байдалтай, муухай ааштай болгодог; үүний үр дүнд тэд үүргээ хааш яаш гүйцэтгэдэг. Хүмүүсийн дотоод байдал байнга өөрчлөгдөж байгаа; тэдгээр нь хэдийд ч, хаана ч өөрчлөгдөж болно. Чиний байдал яаж ч өөрчлөгддөг бай, ааш зандаа үндэслэж үйлдэх нь үргэлж буруу байдаг. Сайхан ааштай байхдаа арай дээр хийж, муухай ааштай байхдаа арай муу хийх нь аливааг хийх зарчимч арга зам мөн үү? Үүргээ ийм маягаар хангалттай биелүүлж чадах уу? Зан ааш нь ямар ч байсан, хүмүүс Бурханы өмнө залбирч, өөрсдийгөө засаж залруулж, үнэнийг эрж хайж, зарчимтай үйлдэхээ мэдэх ёстой; тэр үед л зан аашиндаа захирагдан, нааш цааш гуйвж дайвахаа больж чадна гэдгээ хүмүүс мэдэх ёстой. Үүргээ биелүүлэхдээ чи, юмыг зарчмын дагуу хийж байгаа эсэх, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцэж байгаа эсэх, үүнийг зүгээр л хааш яаш байдлаар хийж байгаа эсэх, хариуцлагаасаа зайлсхийхийг оролдсон эсэх, хандлага болон бодол сэтгэлгээнд чинь ямар нэг асуудал байгаа эсэхийг үргэлж шинжлэх ёстой. Чи өөрийгөө эргэцүүлж, эдгээр зүйл чамд тодорхой болмогц үүргээ биелүүлэхэд арай хялбар байх болно. Сөрөг, сул дорой байдал, харьцалт туулсны дараа муухай ааштай байх гээд үүргээ гүйцэтгэх явцдаа юутай ч тулгарсан бай, чи үүнд зөв зохистой хандах хэрэгтэй, мөн үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгох ёстой. Эдгээр зүйлийг хийснээр чи хэрэгжүүлэх замтай болно. Үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байвал зан аашныхаа нөлөөнд автахгүй байх ёстой. Чамд хэчнээн сөрөг, сул дорой санагдаж байсан ч гэсэн, хийдэг бүхэндээ үнэнийг туйлын хатуу чанд хэрэгжүүлж, зарчмаа баримтлах ёстой. Ингэвэл бусад хүн чамайг сайшаагаад зогсохгүй Бурхан ч бас чамд дуртай байх болно. Ингэснээр чи хариуцлагатай, ачаа үүрдэг хүн болно; чи үүргээ үнэхээр стандартад нийцэхүйц биелүүлж, жинхэнэ хүний төрхийг бүрэн дүүрэн амьдран харуулдаг жинхэнэ сайн хүн болно. Ийм хүмүүс үүргээ биелүүлэх үедээ ариусгагдаж, бодит өөрчлөлтөд хүрдэг бөгөөд тэднийг Бурханы нүдэнд үнэнч байдаг гэж хэлж болно. Үнэнч хүмүүс л үнэнийг хэрэгжүүлэхдээ тууштай байж, зарчимтай үйлдэхэд амжилт олж чаддаг бөгөөд үүргээ стандартад нийцүүлэн биелүүлж чаддаг. Зарчимтай үйлддэг хүмүүс сайхан ааштай байхдаа үүргээ нягт нямбай биелүүлдэг; тэд хааш яаш байдлаар ажилладаггүй, бусдаар өөрсдийгөө үнэлүүлэх гэж биеэ тоож, онгирдоггүй. Харин муухай ааштай байхдаа өдөр тутмын үүргээ мөн л чин үнэнчээр, хариуцлагатай гүйцэтгэдэг бөгөөд үүргээ гүйцэтгэхэд нь хор хөнөөлтэй, өөрсдөд нь бага зэрэг дарамт үзүүлдэг, үүргээ гүйцэтгэх явцад нь саад болдог ямар нэг зүйлтэй тулгарсан ч гэсэн Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, залбиран, “Би ямар ч том асуудалтай тулгарсан бай, тэнгэр нурж ирсэн ч гэсэн, Бурхан намайг амьдруулсаар байгаа цагт үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн. Бурханы надад хайрласан энэ үүрэг, мөн миний биед Түүний оруулсан энэ амьсгалыг хүртэх эрхтэй байхын тулд би амьдарч байгаа өдөр бүрдээ үүргээ гүйцэтгэхээр шаргуу ажиллана. Хэчнээн хэцүү байдалд байхаас үл хамааран би бүгдийг үл тооно, учир нь үүргээ биелүүлэх нь хамгийн чухал!” хэмээн хэлж мөн л чаддаг. Ямар ч хүн, үйл явдал, зүйл, орчны нөлөөнд автдаггүй, аливаа зан ааш, эсвэл гадаад нөхцөл байдалд захирагддаггүй, Бурханы даалгасан үүрэг, даалгаврыг эн тэргүүнд тавьдаг хүмүүс нь Бурханд үнэнч, Түүнд жинхэнээсээ захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс амийн оролтод хүрч, үнэний бодит байдалд орсон байдаг. Үнэнийг амьдран харуулахын хамгийн бодит, жинхэнэ илэрхийллийн нэг нь энэ билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 576

Зарим хүн үүргээ биелүүлэх үедээ ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн үнэнийг эрж хайдаггүй бөгөөд үргэлж өөрийн бодол, үзэл, төсөөлөл, хүслийн дагуу үйлддэг. Тэд аминчхан хүслээ байнга хангадаг, завхарсан зан чанар нь тэдний үйлдлийг үргэлж хянаж байдаг. Тэд өөрсдөд нь даалгасан үүргийг гүйцэлдүүлж магад боловч ямар ч үнэнийг олж авдаггүй. Тэгвэл ийм хүмүүс үүргээ биелүүлэхдээ юунд түшиглэж байна вэ? Тэд үнэнд ч, Бурханд ч түшиглэдэггүй. Тэдний ойлгодог өчүүхэн төдий үнэн зүрх сэтгэлд нь дээд эрх эзэмшдэггүй; тэд эдгээр үүргийг гүйцэлдүүлэхдээ өөрсдийн билиг, чадвар, олж авсан аливаа мэдлэг, авьяас болон сэтгэлийн тэнхээ, сайн санаа зорилгодоо найдаж байгаа. Энэ нь үүргээ сайн гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Заримдаа чи үүргээ биелүүлэхдээ төрөлх байдал, үзэл, төсөөлөл, мэдлэг, сурсан эрдэмдээ түшиглэж болох ч хийдэг зарим зүйлд чинь зарчмын ямар ч асуудал гардаггүй. Гаднаа чи буруу замаар ороогүй мэт харагдах боловч орхигдуулж болохгүй нэг зүйл бий: Үүргээ биелүүлэх үйл явцдаа үзэл, төсөөлөл, хувийн хүсэл чинь хэзээ ч өөрчлөгдөж, үнэнээр солигддоггүй, үйлдэл, үйл хэрэг чинь хэзээ ч үнэний зарчмын дагуу байдаггүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Чи үйлчлэл үзүүлэгч болно. Библид яг ингэж тэмдэглэсэн байдаг: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:22–23). Хүчин чармайлтаа зориулж, үйлчлэл үзүүлдэг энэ хүмүүсийг Бурхан яагаад “ёс бусыг үйлдэгчид” гэж нэрлэдэг вэ? Бидний итгэлтэй байж болох нэг зүйл бол энэ хүмүүс ямар ч үүрэг юм уу ажил гүйцэтгэлээ гэсэн, тэдний сэдэл, хөдөлгөгч хүч, санаа зорилго, бодол бүхэлдээ аминч хүслээс нь үүдэж, тэр чигтээ өөрсдийнх нь санаа бодол, хувийн ашиг сонирхолд үндэслэдэг бөгөөд тэдний бодол, төлөвлөгөө нь нэр хүнд, байр суурь, нэрэлхүү зан, хэтийн ирээдүйг нь тойрон эргэлддэг. Сэтгэлийнхээ гүнд тэд үнэнийг эзэмшдэггүй, үнэний зарчмуудад ч нийцүүлэн үйлддэггүй. Тиймээс одоо та нарын хувьд юуг эрэлхийлэх нь гол чухал вэ? (Бид үнэнийг эрж хайж, Бурханы хүсэл, шаардлагын дагуу үүргээ биелүүлэх ёстой.) Бурханы шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлэх үедээ чи ялангуяа юу хийх ёстой вэ? Ямар нэг зүйлийг хийх үед чамд байдаг санаа зорилго, бодол санааны тухайд бол, тэдгээр нь үнэнтэй нийцдэг эсэхийг, мөн санаа зорилго, бодол санаа чинь аминч хүслээ биелүүлэхийн төлөө байдаг уу, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө байдаг уу гэдгийг ялган таньж сурах ёстой. Хэрвээ санаа зорилго, бодол санаа чинь үнэнтэй нийцдэг бол чи үүргээ биелүүлэхдээ бодол санаагаа дагаж болно; харин үнэнтэй нийцдэггүй бол бушуухан эргэж, тэрхүү замыг орхих ёстой. Тэр зам буруу бөгөөд тийм маягаар хэрэгжүүлж болохгүй; хэрвээ чи тэр замаар алхсаар байвал нүгэл үйлддэг нэгэн болж дуусна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүрэгтээ Бурханы үгийг хэрхэн туулах тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 577

Бүтээлийн Эзэн бүтээгдсэн зүйлд хандах үндсэн зарчим гэж байдаг бөгөөд энэ нь бас хамгийн өндөр дээд зарчим юм. Бүтээгдсэн зүйлд Тэрээр хэрхэн хандах нь Түүний удирдлагын төлөвлөгөө болон шаардлагад бүрэн үндэслэдэг; Тэр нэг ч хүнтэй зөвлөлдөх хэрэггүй, мөн нэг ч хүнээр зөвшөөрүүлэх шаардлагагүй. Тэр хийх учиртай бүхнээ хийж, хүмүүст хандах ёстой байдлаараа ханддаг бөгөөд Тэр юу ч хийсэн, хүмүүст яаж ч хандсан бай, бүгд бүтээлийн Эзэний ажилладаг зарчимд нийцдэг. Бүтээгдсэн зүйлс зөвхөн захирагдах л ёстой; тэдэнд өөр ямар ч сонголт байх ёсгүй. Энэ юуг харуулдаг вэ? Бүтээлийн Эзэн үргэлж бүтээлийн Эзэн байх болно; Тэрээр ямар ч бүтээгдсэн зүйлийг хүссэнээрээ зохион байгуулж, захирах хүч чадал, эрхтэй бөгөөд ингэхэд нь ямар ч шалтгаан хэрэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Түүний эрх мэдэл. Харин өөрсдөө бүтээгдсэн зүйл учраас, Бүтээгч хэрхэн үйлдэх ёстой, мөн Түүний хийдэг зүйл зөв, буруу эсэхийн талаар нэг ч бүтээгдсэн зүйл дүгнэлт хийх хүч чадал, эрхгүй байдаг, мөн бүтээлийн Эзэн өөрсдийг нь захирч, зохион байгуулж, үгүй хийх ёстой эсэхийг ямар ч бүтээгдсэн зүйл сонгох эрхгүй юм. Түүнчлэн, бүтээлийн Эзэн өөрсдийг нь хэрхэн захирч, үгүй хийхийг ганц ч бүтээгдсэн зүйл сонгох эрхгүй. Энэ бол хамгийн өндөр дээд үнэн. Бүтээлийн Эзэн Өөрийн бүтээгдсэн зүйлсэд юу ч хийлээ гэсэн, яаж ч хийлээ гэсэн, Түүний бүтээсэн хүмүүс бүтээлийн Эзэний тогтоосон энэ баримтыг эрж хайж, захирагдаж, мэдэж, хүлээн зөвшөөрөх гэсэн нэг зүйлийг л хийх ёстой. Эцсийн дүнд, бүтээлийн Эзэн удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлж, ажлаа гүйцэлдүүлсэн байх бөгөөд удирдлагын төлөвлөгөөгөө ямар ч саадгүй явуулна; харин бүтээгдсэн зүйлс Бүтээгчийн захиралт, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, Түүний захиралт, зохицуулалтад захирагдсан тул үнэнийг олж авч, Бүтээгчийн хүслийг ойлгон, Түүний зан чанарыг мэдэж авсан байх болно. Та нарт хэлэх ёстой өөр нэг зарчим байна: Бүтээгч юу ч хийж, яаж ч харагддаг бай, хийдэг зүйл нь агуу үйл ч бай, өчүүхэн жаахан үйл ч бай хамаагүй, Тэр бол Бүтээгч хэвээр юм; харин Түүний бүтээсэн бүх хүн төрөлхтөн юу хийсэн нь, хэр авьяас билигтэй нь, хэр их ивээл хүртсэн нь хамаагүй, бүтээгдсэн зүйл хэвээр байна. Бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд Бүтээгчээс хэчнээн их нигүүлсэл, хэр их ерөөл хүртсэн нь хамаагүй, эсвэл хэр их өршөөл, хайр энэрэл, нинжин сэтгэл хүлээн авсан нь хамаагүй, өөрсдийгөө олноос онцгой гэж итгэж, Бурхантай эн зэрэгцэж чадна гэж үзэж, бүтээгдсэн зүйлийн дунд өндөр зиндаатай болсон гэж бодож болохгүй. Бурхан чамд хэчнээн их билиг авьяас хайрлаж, хэдий их нигүүлсэл өгч, хэр сайн хандсан ч бай, эсвэл цөөн хэдэн онцгой авьяас заяасан ч бай хамаагүй, эдгээрийн аль нь ч чиний хөрөнгө биш. Чи бол бүтээгдсэн зүйл, иймээс чи үүрд бүтээгдсэн зүйл байх болно. “Би Бурханы гар дахь бяцхан хонгор нь. Бурхан над руу гар далайхгүй. Бурхан үргэлж хайр, халамж, зөөлөн энхрийлэл, мөн тайтгарал, урмын халуун дулаан шивнээгээр надад хандана” гэж чи хэзээ ч бодох ёсгүй. Харин ч Бүтээгчийн нүдэнд чи бусад бүх бүтээгдсэн зүйлтэй адил; Бурхан чамайг хүссэнээрээ ашиглаж, хүссэнээрээ зохион байгуулж чадах бөгөөд янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмс дунд чамаар элдэв янзын үүрэг гүйцэтгүүлэхээр хүссэнээрээ зохицуулж чадна. Хүмүүст байх ёстой мэдлэг, хүмүүсийн эзэмших ёстой эрүүл ухаан энэ юм. Хэрвээ хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал Бурхантай харилцах харилцаа нь илүү хэвийн болж, Бурхантай хамгийн зүй ёсны харилцаа тогтооно; хэрэв хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал байр сууриа зохих ёсоор олж, тэнд байраа эзэлж, үүргээ сахих болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 578

Бурханыг мэдэх нь Бурханы үгийг уншиж, ойлгосноор хийгдэх ёстой. Зарим хүн: “Би бие махбодтой болсон Бурханыг харж байгаагүй юм чинь яаж Бурханыг мэдэж чадах юм бэ?” гэдэг. Үнэндээ, Бурханы үг бол Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгээс чи, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр болон авралыг, мөн тэднийг аврах Түүний арга барилыг харж болно… Яагаад гэвэл, Бурханы үгийг хүмүүс бичдэггүй, Бурхан Өөрөө илэрхийлдэг. Үүнийг Бурхан биечлэн илэрхийлсэн; Бурхан Өөрөө үг болон дотоод дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Яагаад тэдгээрийг чин сэтгэлийн үг гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдгээр нь зүрх сэтгэлийн гүнээс гарч, Түүний зан чанар, хүсэл, бодол, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг аврах Түүний аврал, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлдэг… Бурханы айлдварууд хатуу, эелдэг зөөлөн, халамжтай үг агуулдаг, мөн хүний хүсэлтэй нийцдэггүй илчлэлийн зарим үг ч бий. Хэрвээ чи зөвхөн илчлэлийн үгийг харвал Бурхан нэлээд хатуу мэт санагдаж магадгүй. Хэрвээ эелдэг зөөлөн үгийг нь л харвал Бурхан тийм ч их эрх мэдэлтэй биш юм шиг санагдаж магад. Тиймээс чи үүнийг агуулгаас нь гажуудуулах ёсгүй; харин бүх өнцгөөс нь харах ёстой. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба тэгэхэд хүмүүс хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд ямар ч халдлагыг тэвчихгүй Бурханы зан чанарыг хүмүүс хардаг. Хүн тун бузар заваан бөгөөд Бурханы царайг харах юм уу Бурханы өмнө очих үнэ цэнгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очих боломжтой байгаа нь гагцхүү Бурханы нигүүлсэл юм. Бурханы ажилладаг арга зам болон ажлынх нь утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай шууд харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгээс эдгээр зүйлийг харж мөн л чадна. Бурханыг үнэхээр мэддэг хүний хувьд, Христтэй холбоо тогтоох үед энэ нь Бурханы талаарх урьдын мэдлэгтэй нь нийцэж чадна; харин зөвхөн онолын ойлголттой хүн Бурхантай учрах үедээ тус уялдаа холбоог харж чадахгүй. Үнэний энэ тал бол хамгийн гүн гүнзгий нууц юм; үүнийг ухан ойлгоход хэцүү байдаг. Бие махбодтой болох нууцын тухай Бурханы үгийг нэгтгэн дүгнэж, тэдгээрийг бүх өнцгөөс хараад, дараа нь хамтдаа залбирч, тунгаан бодож, үнэний энэ талын тухай улам их нөхөрлө. Ингэснээрээ чи Ариун Сүнсний гэгээрлийг олж авч чадах ба ойлгож эхэлнэ. Хүмүүс Бурхантай шууд холбоо тогтоох ямар ч боломжгүй учраас Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болохын тулд иймэрхүү туршлагад найдан хянуур урагшилж, бага багаар орох ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 579

Бурханыг мэдэх гэж юу гэсэн үг вэ? Бурханы баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, аз жаргалыг ухамсарлаж чаддаг байж, улмаар Түүний зан чанарыг мэднэ гэсэн үг—Бурханыг үнэхээр мэдэх гэдэг нь энэ юм. Чи Бурханыг харсан гэж хэлдэг атлаа Түүний баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, аз жаргалыг ойлгодоггүй, мөн Түүний зан чанарыг ойлгодоггүй. Бас Түүний зөвт байдлыг ч, өршөөнгүй байдлыг ч ойлгодоггүй, юунд дуртай, юуг үзэн яддагийг нь ч мэддэггүй. Энэ нь Бурханы тухай мэдлэг биш. Тиймээс зарим хүн Бурханыг дагаж чаддаг боловч Түүнд үнэхээр итгэж чаддаг байх албагүй; ялгаа нь энд оршдог. Хэрэв чи Бурханыг мэддэг, ойлгодог, мөн Түүний зарим хүслийг ухаарч чаддаг бол Түүнд үнэхээр итгэж, захирагдаж, Түүнийг үнэхээр хайрлаж, шүтэн мөргөж чаддаг. Харин эдгээр зүйлийг ойлгодоггүй бол чи зүгээр л дагалдаж байгаа хэрэг бөгөөд ердөө л урсгал даган явдаг дагалдагч юм. Үүнийг жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ шүтлэг гэж хэлж болохгүй. Жинхэнэ шүтлэг хэрхэн бий болдог вэ? Бурханыг үнэхээр мэддэг бүх хүн бүгд ялгаагүй, Түүнийг харах болгондоо шүтэн мөргөж, хүндэлдэг; тэд бүгд өвдөг сөгдөн, Түүнийг шүтэн мөргөх ёстой байдаг. Одоо бие махбодтой болсон Бурханыг ажиллах зуур хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгодог байх тусмаа эдгээр зүйлийг улам их нандигнаж, Түүнийг улам хүндэлнэ. Ерөнхийдөө, хүмүүс бага ойлголттой байх тусмаа улам хайхрамжгүй болдог тул Бурханыг хүн хэмээн авч үздэг. Хэрвээ хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Түүнийг харсан бол айсандаа дагжин чичирнэ. “Миний араас ирэх Нэгэн надаас хүчирхэг, би Түүний гутлыг ч авч явах үнэ цэнгүй” гэж Иохан яагаад хэлсэн бэ? Дотроо тэрээр төдийлөн гүн гүнзгий ойлголттой байгаагүй ч Бурхан гайхалтай гэдгийг мэддэг байжээ. Өнөө үед хэчнээн хүн Бурханыг хүндэтгэж чаддаг вэ? Зан чанарыг нь мэддэггүй юм бол тэд яаж Бурханыг хүндэтгэж чадах юм бэ? Хүмүүс Христийн мөн чанарыг мэддэггүй, Бурханы зан чанарыг ч ойлгодоггүй, Бурханыг үнэхээр шүтэн мөргөж бүр ч чаддаггүй. Тэд Христийн эгэл, хэвийн гадаад төрхийг хардаг мөртөө мөн чанарыг нь мэддэггүй бол Христийг эгэл хүн мэт авч үзэхэд амархан юм. Тэд Түүнд хүндлэлгүй хандаж, Түүнийг хуурч, эсэргүүцэж, Түүнд дуулгаваргүй байж, Түүнийг шүүж магадгүй. Тэд өөрсдийгөө зөвтгөж, Түүний үгийг ноцтой авч үзэхгүй байж чадна; тэд бүр Бурханы талаар үзэл бий болгож, Түүнийг яллаж, доромжилж чадна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн Христийн мөн чанар болон бурханлаг чанарыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэхийн үндсэн тал юм; энэ нь бодитой Бурханд итгэдэг хүн бүрийн орох ёстой, хүрэх ёстой зүйл билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Өмнөх: Амийн оролт 5

Дараах: Хүрэх газар ба төгсгөл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих