252 Үндэстэн, ястан гэх үзлээ орхин, Бурханы илрэлтийг эрж хай

1 Чи америк, британи, өөр аль ч үндэстэн бай хамаагүй, өөрийнхөө үндэс угсааны баригдмал байдлаас гарч, өөрийгөө даван, бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Бурханы ажлыг харах хэрэгтэй. Ингэснээр чи Бурханы мөрөнд хязгаарлалт тогтоохгүй. Учир нь одоо цагт олон хүн Бурханыг тодорхой нэг улс үндэстэнд, тодорхой нэг ард түмний дунд гарч ирэх боломжгүй гэж үздэг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн гүн гүнзгий, Бурханы илрэлт хэчнээн чухал билээ! Хүний үзэл, бодол тэдгээрийг яаж хэмжиж чадах билээ? Чи Бурханы илрэлтийг эрж хайхын тулд үндэс угсааныхаа үзлийг эвдэх ёстой гэж Би хэлдэг. Ингэснээр л чи өөрийн үзлээр хязгаарлагдахгүй; ингэснээр л чи Бурханы илрэлтийг угтан авахад тэнцэнэ. Эс бөгөөс мөнхийн харанхуйд үлдэж, Бурханы сайшаалыг хэзээ ч олж авахгүй.

2 Бурхан бол бүхий л хүн төрөлхтний Бурхан юм. Тэрээр Өөрийгөө ямар ч улс үндэстэн, ард түмний хувийн өмч гэж үздэггүй, харин ямар ч хэлбэр, улс үндэстэн, ард түмэнд хязгаарлагдалгүй, Өөрийн төлөвлөснөөр ажлаа явуулдаг. Чи магад энэ хэлбэрийг хэзээ ч төсөөлөөгүй байх, эсвэл энэ хэлбэрт үгүйсгэх хандлагаар ханддаг байх, эсвэл Бурханы Өөрийгөө илчилдэг улс үндэстэн, ард түмэн нь хүн болгонд ялгаварлан гадуурхагддаг, газар дэлхий дээр хамгийн хоцрогдмол байж таардаг байх. Гэвч Бурханд Өөрийн мэргэн ухаан гэж бий. Тэрээр Өөрийн агуу их хүч чадал болон үнэн, зан чанараараа дамжуулан Өөртэй нь нэг санаатай, Өөрийнхөө бүрэн төгс болгохыг хүссэн бүлэг хүмүүсийг үнэнхүү олж авсан—бүх төрлийн шалгалт, гай гамшиг болон бүх төрлийн хавчлагыг туулж, Түүгээр байлдан дагуулагдсан бүлэг Түүнийг эцсээ хүртэл дагаж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 251 Төсөөлөлд тулгуурлан Бурханы илрэлтийг бүү хязгаарла

Дараах: 253 Бурхан бол бүх бүтээлийн Эзэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих