171 Зүрх сэтгэлийн хүсэл

I

ХКН-ын хавчлагыг туулаад би Бурханд итгэхийн бэрхшээлийг мэдэрсэн.

Цуглаанд оролцож, сайн мэдээ номлох үед хэдийд ч баривчлагдаж, шоронд орох эрсдэлтэй.

Гэр минь хэзээ минийх болж, хэвийн чуулж, Бурханд залбирч чаддаг газар маань байх вэ?

Хэзээ би баривчлагдахаас айхгүйгээр Бурханыг гэрчилж, сайн мэдээ түгээж чадах вэ?

Хэзээ би зугтахаа больж, үүргээ тайван гүйцэтгэх юм бэ?

Итгэх эрх чөлөө, хүний эрх, ардчилал хэзээ худал үг байхаа болих вэ?

Өө, эгч нар минь шоронгоос хурдан суллагдаасай гэж би ямар их найддаг гээч!

Өө, амиа зориулсан ах нарт минь шударга ёс ирээсэй гэж би ямар их хүсэн хүлээдэг гээч!

Ёрын муу чөтгөрүүдээр удирдуулсан энэ улс ямар хорон муу юм бэ; хүний амьдралын гэрэл хаана байна вэ?

Бэрхшээл хэчнээн их байлаа ч Христийг дагаж би Бурханд цангинасан гэрчлэл хийх ёстой.


II

Хавчлага, зовлонгоор дамжуулан би ХКН бол Сатаны биелэл гэдгийг хардаг.

Тэд Христийг ангуучилж, Христэд итгэгчдийг хавчин хороодог; түүний хор хөнөөлд эцэс үгүй.

ХКН эрх барьж байгаа цагт итгэх эрх чөлөө Хятадад боломжгүй.

Христийг дагаж, үнэн ба амийг эрэлхийлэх үедээ би өөрийн амийг анхаарч яаж болох билээ?

Христийн бүх үг бол үнэн, бас сэтгэлд минь гүн шингэсэн байдаг.

Замын сүүлчийн хэсэгт, зовлон хэчнээн их байсан ч хамаагүй, би номлож, Бурханд гэрчлэл хийнэ.

ХКН хэчнээн галзуу байх нь хамаагүй, Бурханы ардуудыг төгс болгоход мөн л үйлчлэл үзүүлдэг.

Бурханыг гэрчлэх бүлэг ялагчдыг Бурхан аль хэдийн бий болгосон.

Бурханы ардууд төлөвших тусам Сатан улам их сүйрнэ. Бурханы үг гарцаагүй биелнэ.

Христ бол үнэн, зам, амь гэдгийг би танин мэдэж, чанд сэтгэлээр Бурханыг дагадаг.

Өмнөх: 170 Амийн гэрчлэл

Дараах: 172 Бид эрхэм зорилгоо хөсөрдүүлэхгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих