Бурханы үггүйгээр амийг эрэлхийлж чадахгүй
Амийг илэрхийлэхдээ хоёр зүйлд анхаарах ёстой: нэгдүгээрт, Бурханы үгэн дотроос үнэнийг ойлгох; хоёрдугаарт, Бурханы үгэн дотроос өөрийгөө ойлгох. Энэ хоёр нь хамгийн үндсэн зүйл юм. Бурханы үгийн гадна ямар ч амь, ямар ч үнэн байдаггүй. Хэрэв чи Бурханы үгэн дотроос үнэнийг эрж хайдаггүй бол хаанаас эрж хайж чадах юм бэ? Дэлхий ертөнцийн хаана үнэн байна вэ? Дэлхий дээр хэвлэгдсэн номуудад хэлэх үнэн хаана байна вэ? Бурханы үгээс үнэнийг ойлгохын хамгийн чухал хэсгүүд бол үгэн дотроос нь Бурханыг ойлгох, хүний амьдралыг Бурханы үгэн дотроос ойлгох, үнэний бүх талыг Түүний үгэн дотроос ойлгох, өөрийгөө үнэхээр ойлгох, хүн төрөлхтний оршин тогтнолын утга учрыг Бурханы үгэн дотроос олж илрүүлэх явдал билээ... Бурханы үгэн дотор бүх үнэн бий. Бурханы үгээр дамжихгүй бол үнэнд орж чадахгүй. Чиний хүрэх ёстой гол үр дүн бол Бурханы үгийн талаар бодит ойлголттой байх гэдэг нь юу болохыг мэдэх явдал юм. Бурханы үгийн талаарх бодит ойлголттойгоор чи үнэнийг ойлгож чадна: Энэ бол хамгийн үндсэн зүйл билээ.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л чи амь зан чанараа өөрчилж чадна”-аас