129 Сэтгэлд байгаа бүхнээ би хэлж чадахгүй

I

Таны дуу хоолойг сонсоод, Тантай уулзахдаа би баяртай байсан.

Таны үгийн баялгийг би эдэлсэн.

Таны сэтгэл үнэхээр эелдэг, сайхан, Таны хайр сэтгэл татам.

Танд юу байгаа, Та юу болох тань маш нандин.

Төгс Хүчит Бурхан ямар сэтгэл татам болохыг би хэлээд баршгүй.

Та хүмүүсийн дунд амьдарч, бүх талаар үлгэр жишээ болдог.

Таны хайр өнөөдрийг хүртэл намайг дагалдсан.

Таны удирдамж, үгийн хангалт тань надад амиа аажмаар өсгөх боломж олгосон.

Та зүрх сэтгэлийг минь цэвэршүүлж, хайрыг минь ариусгадаг.

Таны үгийн шүүлтийг туулаад би зовдог ч жаргал мэдэрдэг.


II

Таны шүүлтийг туулаад зүрх сэтгэл минь Танд улам татагдсан.

Таны шүүлт, гэсгээлт л завхралыг минь цэвэрлэдэг.

Бэрхшээл, цэвэршүүлэлт туулснаар би захирагдаж сурсан.

Сөрөг, тэрслүү байхаа больж, Таны хүслийг би ойлгосон.

Зөвхөн Таны үг үнэн бөгөөд хүнийг амиар хангаж чаддаг.

Таны сэтгэл хамгаас нинжин, Та хүнийг аврахын тулд бүхнээ өгдөг.

Таны жинхэнэ хайрыг мэдрээд, сэтгэлд байгаа бүхнээ би хэлж чадахгүй.

Та намайг ариусгадаг, би Танд харьяалагддаг, Таныг би үүрд хайрлана.

Сэтгэлд байгаа бүхнээ би хэлж чадахгүй, Таны хайрын тухай үүрд тасралтгүй ярьж би чадна.

Би үүргээ гүйцэтгэж, Таныг гэрчлэхийг хүсдэг, Таныг би үүрд хайрлах болно.

Өмнөх: 128 Бурханд би хоргоддог

Дараах: 130 Бурханы нигүүлсэл далай мэт гүн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих