541 Бурханы үгийг даган, харанхуйн нөлөөнөөс ангижир

1 Харанхуйн нөлөөнөөс ангижрахын тулд чи эхлээд Бурханд үнэнч байж, зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой; тэгсэн цагт л чи зөв байдалтай байх болно. Зөв байдалтай амьдрах нь харанхуйн нөлөөнөөс ангижрах урьдчилсан нөхцөл юм. Зөв байдалгүй байна гэдэг нь чи Бурханд үнэнч бус бөгөөд зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлгүй гэсэн үг. Тэгвээс харанхуйн нөлөөнөөс ангижрах талаар ярихын ч хэрэггүй. Миний үг бол хүн харанхуйн нөлөөнөөс ангижрах үндэс суурь бөгөөд Миний үгийн дагуу хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс харанхуйн нөлөөний боолчлолоос ангижирч чадахгүй.

2 Зөв байдалтай амьдрах гэдэг нь Бурханы үгийн удирдамж дор амьдрах, Бурханд үнэнч байдалтай амьдрах, үнэнийг эрж хайх байдалтай амьдрах, Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах бодит байдалд амьдрах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах байдалтай амьдрах явдал юм. Эдгээр байдал болон энэ бодит байдал дотор амьдардаг хүмүүс үнэн рүү гүн орох тусмаа аажмаар өөрчлөгдөнө. Тэд ажил лавшрахын хэрээр өөрчлөгдөж, эцэст нь Бурханаар гарцаагүй авхуулах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн болно.

3 Харанхуйн нөлөөнөөс ангижирсан хүмүүс Бурханы хүслийг яваандаа олж мэдэн, Бурханы хүслийг алхам алхмаар ойлгож, эцэстээ Бурханы ойр дотнын хүн болно. Тэд Бурханы тухай үзэл тээдэггүй, Түүний эсрэг тэрсэлдэггүйгээр үл барам, урьд нь өөрсдийг нь эзэмдэж байсан үзэл, тэрслүү занг улам их жигшдэг ба тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэх жинхэнэ хайр бий болдог. Бурхан хүнээс нэгэн сэтгэлийн хайрыг шаарддаг; Тэрээр юу шаарддаг гэхээр хүнийг Өөрийнх нь үгээр бодлоо дүүргэж, Түүнийг гэх зүрх дүүрэн хайранд эзэмдүүлэхийг шаарддаг. Бурханы үгээр амьдрах, Түүний үгэн дотроос хүний эрж хайх ёстой зүйлийг хайх, үгийнх нь төлөө Бурханыг хайрлах, Бурханы үгийн төлөө гүйх, Бурханы үгийн төлөө амьдрах—эдгээр нь бүгд хүний хүрэхээр зүтгэх ёстой зорилго юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 540 Бурханаар авхуулахын тулд харанхуйн нөлөөнөөс ангижир

Дараах: 542 Эрмэлзэж, эрж хайдаг хүмүүст өнөөдрийн үнэн өгөгддөг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих