7. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хүн хэрхэн ойлгох ёстой вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа. Тэрээр анх Бурхантай хамт байсан юм” (Иохан 1:1–2).

“Үг махбод болж, бидний дунд оршин, нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).

“Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь юм” (Иохан 6:63).

Холбогдох Бурханы үг:

Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж чадах зүйл биш, хэн бүхний хялбархан олж авч чадах ч зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий. Иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй холбоотой, хүнд амь авчрах ихээхэн ажил хийсэн бөгөөд хүнд амь олж авах боломж олгохын тулд асар их төлөөс төлсөн. Учир нь Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам билээ. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлснээс нь хойших хүний оршин тогтнолын баялаг хөрөнгө байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрээ тууштайгаар амьдран харуулах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй төлөөсийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг дийлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас давуу байдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч дийлж чадахгүй. Бурханы амийн хүч цаг хугацаа, орон зайг үл хамааран оршиж, гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд нэг хэвээр байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, ямар ч эрч хүчтэй зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ийм маягаар хэн ч бай бүгд Бурханы ноёрхол дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнээс гадна, энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хийж буй ажлынх нь бүхий л зорилго чамд хангалттай харуулдаг. Учир нь Тэрээр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы үзүүлсэн хайр халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож, эсвэл гал мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй ч, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй гэдгийг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэнгүй ханддагийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан газар дээрх хүмүүсийн дунд амьдарч байгааг хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, хүндэтгэх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодоор хоёр дахь удаагаа эргэж ирсэн…

…Түүнчлэн Бурхан энэ бүлгийн нэг хэсгийг авралынхаа бай, удирдлагын төлөвлөгөөнийхөө үр жимс болгохоор сонгож, энэ хүмүүсийг дараачийн эрин үед аваачихыг хүсдэг. Тиймээс, ямартай ч Бурханы төлсөн төлөөс нь бүхэлдээ эцсийн өдрүүдэд Өөрийн махбод болсон биеэр хийх гэж буй ажлынх нь бэлтгэл байв. Энэхүү махбодын ачаар л та нар өнөөдрийг хүрсэн. Бурхан махбодоор амьдардаг учир та нарт амьд үлдэх боломж бий. Энэ бүх зол завшаан нь энэхүү эгэл жирийн хүнээс улбаатай билээ. Үүгээр ч зогсохгүй, эцэст нь улс орон бүр энэ эгэл жирийн хүнийг шүтэн мөргөхийн сацуу энэ өчүүхэн жаахан хүнд талархаж, түүнийг дуулгавартай дагана, учир нь Түүний авчирсан үнэн, амь, зам нь бүх хүн төрөлхтнийг аварч, хүн Бурхан хоёрын дундах зөрчлийг зөөлрүүлж, хоорондох зайг нь багасгаж, Бурхан хүн хоёрын бодлыг холбосон юм. Тэрээр мөн Бурханы төлөө бүр ч агуу их алдар сууг олж авсан билээ. Ийм эгэл жирийн хүн чиний итгэл, бишрэлийг хүртэхэд зохисгүй гэж үү? Ийм эгэл жирийн махбод Христ гэж дуудуулахад тохирохгүй гэж үү? Ийм эгэл жирийн хүн бусад хүмүүсийн дунд Бурханы илэрхийлэл болж чадахгүй гэж үү? Хүн төрөлхтнийг гамшгаас гэтэлгэсэн ийм хүн Түүнийг гэх хайр, хүслийг чинь хүртэх эрхгүй гэж үү? Та нар Түүний амаар илэрхийлэгдсэн үнэнийг голж, та нарын дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол эцэстээ юу болж хоцрох вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?

Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л биднийг аврах шинэ ажлыг хийж байна. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л төлөвлөгөөнийхөө дагуу алхам бүрээр нь тооцоолон хийдэг. Түүний үг, айлдвар улам бүр олширдог. Тайтгаруулах, захих, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах нь хүртэл; эелдэг зөөлөн өнгөнөөс ширүүн, сүр жавхлант үг бүгд нь хүнд өршөөл хайрлаж, айдас хүйдэс төрүүлдэг. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог…

Энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөө алхам руу чиглүүлсэн гэдгийг бид мэддэггүй. Бид тоо томшгүй олон шалгалт туулж, үй олон удаа сахилгажуулалт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр, өршөөлийг эдлэн, Бурханы агуу их хүч чадал, мэргэн ухааныг үнэлдэг болж, Бурханы хайр татам байдлыг нүдээр үзэн, хүнийг аврах гэсэн Бурханы дэврүүн хүслийг хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний уг чанар, мөн чанарыг мэдэж, аврал, төгс төгөлдөрт хүрэх замыг хардаг. Түүний үг биднийг “үхүүлж”, мөн “дахин төрүүлдэг”; Түүний үг бидэнд тайтгарал авчирдаг атлаа гэмшил, өртэй мэт мэдрэмжид бас автуулдаг; Түүний үг бидэнд баяр баясал, амар амгалан бас хязгааргүй их шаналал авчирдаг. Заримдаа бид Түүний гарт нядлагдах хурганууд шиг байдаг; заримдаа Түүний нүдний цэцгий мэт байж, энхрий хайрыг нь эдэлдэг; заримдаа Түүний дайсан мэт, харцных нь дор уур хилэнд нь үнс нурам болдог. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой, бид бол Түүний өдөр ч байсан, шөнө ч байсан олно гэж сэтгэл шулуудсан алдагдсан хурганууд нь юм. Тэрээр бидэнд өршөөлтэй ханддаг, биднийг жигшдэг, өргөдөг, биднийг тайтгаруулж, захидаг, биднийг залж чиглүүлдэг, гэгээрүүлдэг, бас биднийг цээрлүүлж, сахилгажуулдаг, тэр ч бүү хэл хараадаг. Тэрээр бидэнд өдөр шөнөгүй ямагт санаа зовж, биднийг өдөр шөнөгүй хамгаалж, халамжлан, дэргэдээс маань алхам ч холдолгүйгээр бидний төлөө бүх хөлс, хүчээ зориулж, бүх төлөөсийг төлдөг. Энэхүү жижигхэн, эгэл махбодын айлдварууд дотроос бид Бурханд байгаа бүхнийг эдэлж, Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан…

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг далд ухамсартаа сонирхож эхэлдэг. Тэр бидний өмнөөс ажиллахад бүх хөлс хүчээ зориулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу болдог ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүн Тэр юу болох Түүнд юу байгаа шиг байдаггүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд баймгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүнийх шиг хайр ямар ч бүтээгдсэн зүйлд заяадаггүй юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс бидний дунд ингэж үг хэлж, ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл ухамсартай болж, сүнс маань дахин амилах мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол унтаа сэрүүний алинд ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгон, зүрх сэтгэлийг маань хэрэн хэсэхээргүй болгосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний дүр төрхийг нүдээр үзэж, урд байгаа замыг харсан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэрээр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болсон, ингэснээр хүн Үг махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харж чадах байв. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг ба энэ нь Үгийн эрин үед ажиллахдаа үг ашиглахын жинхэнэ утга учир юм. Эдгээр үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар болон хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Эдгээр үгээр хүмүүсийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүмүүс Бурханы үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаан, мөн түүнчлэн хүнийг гэх Бурханы хайр, хүнийг аврах Түүний хүсэлд итгэх болсон. “Үг” хэмээх үг энгийн, жирийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор амьдарч, Түүний үгээр хариулуулж, хангагддаг. Хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдардаг бөгөөд Түүний үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үг ашиглан удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхий л хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглаж, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцэлдүүлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм

Үг махбод болсон ба үнэний Сүнс махбодод биеллээ олсон—бүх үнэн, амь, зам махбодод ирж, Бурханы Сүнс үнэхээр газар дээр хүрэлцэн ирж, махбодод ирсэн. Хэдийгээр өнгөцхөндөө энэ нь Ариун Сүнснээс үр тогтохоос өөр харагддаг ч энэ ажлаас чи, Сүнс аль хэдийн махбодод биеллээ олж, цаашлаад Үг махбод болж, Үг нь махбодоор илэрсэн гэдгийг илүү тодорхой харж чадна. Тэгээд дараах үгийн жинхэнэ утгыг ойлгож чадна: “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа.” Түүнчлэн өнөөдрийн Үг бол Бурхан гэдгийг чи ойлгож, Үг махбод болсныг харах ёстой. Энэ бол чиний хийж чадах хамгийн сайн гэрчлэл билээ. Чи махбод болсон Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэдгийг энэ нь нотолдог—чи Түүнийг мэдэж чадахаар үл барам, өнөөдрийн алхдаг зам чинь амийн зам, үнэний зам мөн гэдгийг ч бас мэддэг. Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг л биелүүлсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байж, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба тэрхүү махбодоос салшгүй байв. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн бүр ч том нотолгоо юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг яг таг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдгийг илүү гүн утга учиртай болгосон бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгэнд бат итгэх боломжийг чамд олгодог. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үед Бурханд үг байсан, Түүний үг Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн эрин үед Тэрээр Өөрийн үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгон, хүнд Өөрийн бүх арга замыг харуулж—бүх үгээ сонсгодог. Энэ нь эцсийн эрин үеийн ажил юм. Чи эдгээр зүйлийг нэгд нэггүй ойлгож авах ёстой. Энэ нь бие махбодыг мэдэх асуудал биш, харин махбод болон Үгийг ойлгох тухай юм. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл, хүн бүрийн мэдэх ёстой зүйл билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 4

Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн тэжээл бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай

Өмнөх: 6. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг гэж яагаад хэлдэг вэ?

Дараах: 8. Бурхан бие махбодтой болж, шүүлтийн ажил хийх нь, тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үе болон Сатаны эзэмшлийн харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөдөг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих