801 Хүн Бурханыг мэдсэнээр л хайрлаж чаддаг

1 Бурханыг мэдэхa гэдэг нь Бурханы ажлын төгсгөлд хүрэх эцсийн үр дүн юм. Хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы сүүлчийн шаардлага энэ билээ. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг. Хүнийг Өөр лүүгээ эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргүүлэхийн төлөө Тэр энэ ажлыг хийдэг. Хүн Бурханыг мэдэж байж л Бурханыг хайрлаж эхэлдэг бөгөөд Бурханыг хайрлахын тулд Түүнийг мэдэх ёстой. Хүн хэрхэн эрж хайх эсвэл юу олж авахаар эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож чадна. Бурханыг мэдэж байж л хүн Бурханд жинхэнээсээ итгэж, мөн Бурханыг мэдэж байж л Түүнийг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж хэзээ ч чадахгүй.

2 Бурханыг мэдэх гэдэгт Бурханы зан чанарыг мэдэх, Түүний хүслийг ойлгох, Тэр юу болохыг мэдэх багтдаг. Гэхдээ хүн аль ч талыг нь мэдэж авсан бай, аль аль нь төлөөс төлөхийг, дуулгавартай байх хүслийг хүнээс шаарддаг. Үүнгүйгээр хэн ч эцсээ хүртэл дуулгавартай дагаж чадахгүй. Бурханы ажил хүний үзлээс хэтэрхий хол. Бурханы зан чанар, Бурхан юу болохыг мэдэхэд хүнд хэтэрхий хэцүү бөгөөд Бурханы хэлдэг, хийдэг бүхэн хүнд хэтэрхий ойлгохын аргагүй байдаг. Хэрвээ хүн Бурханыг дагахыг хүсдэг ч Түүнд дуулгавартай байх хүсэлгүй бол тэр юу ч олж авахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 800 Зөвхөн Бурханыг мэдсэнээр л хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чадна

Дараах: 802 Бурханыг мэддэг хүмүүс л Бурханыг олж авч чаддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих