802 Бурханыг мэддэг хүмүүс л Бурханыг олж авч чаддаг

1 Мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайх, Бурханыг эрж хайх замыг сонгож, Бурханыг мэдэж авах гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас нэг л өдөр Бурханы үйлдэл, мэргэн ухаан хаа сайгүй, нэгэн зэрэг байгааг танин мэдэж, Бурханыг чухам яагаад бүх зүйлийн Эзэн, бүх зүйлийн амийн эх сурвалж гэж нэрлэдгийг мэдэх болно.

2 Чи ийм ойлголттой болох тусмаа Бурханыг бүх зүйлийн Эзэн гэж яагаад нэрлэдгийг, чамайг оролцуулаад бүх зүйл, юм болгон Бурханы тасралтгүй урсах хангалтыг байнга хүлээн авч байгааг улам их ойлгоно. Энэ дэлхий дээр, энэ хүн төрөлхтөн дунд бүх зүйлийн оршин тогтнолыг захирч, удирдан, хадгалах тийм чадвар, мөн чанар Бурханаас өөр хэнд ч байх боломжгүй гэдгийг чи бас тодорхой мэдэрч чадна.

3 Ийм ойлголтод хүрэхдээ чи Бурхан бол чиний Бурхан гэдгийг үнэхээр танина. Энэ хэмжээнд хүрэхдээ чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, өөрийн Эзэн болгосон байх болно. Ийм ойлголттой болж, амь чинь ийм хэмжээнд хүрэхэд чи нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэдэж, зүрх сэтгэлдээ Бурханыг үнэн голоосоо хүлээн зөвшөөрсөн байх учраас Бурхан чамайг шалгаж, шүүхээ больж, бас чамд ямар нэгэн шаардлага тавихаа ч болино.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 801 Хүн Бурханыг мэдсэнээр л хайрлаж чаддаг

Дараах: 803 Бурханыг мэдсэнээр л Түүнийг үнэхээр шүтэн мөргөж чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих