304 Хүний Хүү ирж, бүх хүнийг илчилдэг

1 Христтэй уулзахаасаа өмнө магад чи, зан чанараа бүрэн өөрчлөгдсөн, өөрийгөө Христийн үнэнч дагагч, Христийн ерөөлийг хүлээн авах чамаас илүү гавьяатай хүн өөр байхгүй бөгөөд олон замаар явж, ихээхэн ажил хийж, их үр дүн гаргасан болохоороо эцэст нь титэм хүлээн авах хүмүүсийн нэг болох нь гарцаагүй хэмээн итгэдэг. Гэвч чиний мэддэггүй байж болох нэг бодит үнэн бий: Христийг харах үед хүний завхарсан зан чанар болон тэрслүү байдал, эсэргүүцэл нь ил болдог бөгөөд тэр үед ил болдог тэрслүү байдал, эсэргүүцэл нь хэзээ хэзээнийхээс ч илүү бүрэн дүүрэн, бүхэлдээ илчлэгддэг.

2 Учир нь Христ бол хүний Хүү—хэвийн хүн чанартай, хүний Хүү учраас хүн Түүнийг дээдэлдэг ч үгүй, мөн хүндэлдэг ч үгүй. Бурхан махбодод амьдардаг болохоор л хүний тэрслүү байдал нэгд нэггүй агаад тийм тод томруунаар ил болсон. Иймээс Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг ухан гаргаж, хүн төрөлхтний уг чанарыг илэрхий болгосон гэж Би хэлдэг. Үүнийг “барыг уулнаас буулгах” болон “чоныг үүрнээс нь гаргах” гэж нэрлэдэг. Чи өөрийгөө Бурханд үнэнч гэж хэлж зүрхлэх үү? Бурханд туйлын дуулгавартай байдаг гэж чи хэлж зүрхлэх үү? Чи тэрслүү биш гэж хэлж зүрхлэх үү?

3 Чи Христтэй жинхэнээсээ хамт амьдрах үед өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг зан чинь чиний үг, үйлдлээр дамжуулан бага багаар илчлэгддэг бөгөөд та нарын бардамнах хүсэл, дуулгаваргүй сэтгэлгээ, сэтгэл дундуур байдал ч бас аяндаа илчлэгдэнэ. Эцэст нь чиний биеэ тоосон зан улам нэмэгдсээр Христтэй гал ус мэт зөрчилдөх хэмжээнд хүрэхэд уг чанар чинь бүрэн ил болно. Гэхдээ тэр үед ч гэсэн чи тэрслүү байдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй, харин оронд нь ийм Христийг хүн хүлээн зөвшөөрөхөд амаргүй, Тэр хүнд хэтэрхий хатуу ханддаг, хэрвээ илүү эелдэг зөөлөн Христ байсан бол Түүнд бүрэн захирагдах байсан юм гэж итгэдэг.

4 Та нар тэрслүү байдлаа зөвтгөх шалтгаантай, тэвчээрийг чинь барах үед л та нар Түүний эсрэг тэрсэлдэг гэж итгэдэг. Христийг Бурхан гэж үздэггүй, Түүнийг дуулгавартай дагах бодолгүй байдаг тухайгаа та нар хэзээ ч бодож байгаагүй. Тэгсэн мөртөө чи Христээс хүслийнхээ дагуу ажиллахыг муйхарлан шаарддаг бөгөөд Түүнийг нэг л зүйлийг чиний бодсоноос өөрөөр хиймэгц Түүнийг Бурхан биш, харин хүн юм байна гэж чи итгэдэг. Ийм маягаар Түүнтэй тэмцэлдсэн хүн та нарын дунд олон байдаггүй гэж үү? Эцсийн эцэст та нар хэнд итгэдэг юм бэ? Та нар ямар байдлаар эрж хайдаг вэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 303 Чи Христэд үнэхээр итгэдэг үү?

Дараах: 305 Ийм шалтгаанаар Бурхантай холбоо тогтоодог чи үнэ цэнгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих