Бурханыг гэрчлэхдээ чи үнэхээр итгэлтэй байна уу?
Хэдийгээр та нарын итгэл маш чин сэтгэлийн боловч та нарын дундаас хэн нь ч Намайг нэгд нэггүй тайлбарлаж чадахгүй, хэн нь ч өөрсдийн хардаг бүх бодит байдлыг бүрэн гэрчилж чадахгүй. Яг одоо та нарын ихэнх нь үүргээ хөсөр хаяад оронд нь махан биеийн зүйлсийн араас хөөцөлдөж, махан биеэ ханган, махан биеийн ташаалд шунадаг. Та нар өчүүхэн үнэнийг эзэмшдэг. Тэгэхээр та нар харсан бүхнээ гэрчилж яаж чадах юм бэ? Та нар Миний гэрчлэгчид байж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу? Хэрвээ нэг л өдөр чи өнөөдрийн харсан бүхнээ гэрчилж чадахгүй бол бүтээгдсэн зүйлийн чиг үүргээ алдсан байх болно; чиний оршин тогтнол ямар ч утга учиргүй байна. Чи хүн байх үнэ цэнгүй байх болно. Чи хүн биш байна гэж хэлж бүр ч болох юм! Би та нар дээр хэмжээлшгүй их ажил хийсэн, гэвч одоогоор чи юу ч сурахгүй, юу ч мэдэхгүй, шал дэмий ажиллаж байгаа учраас ажлаа өргөжүүлэх цаг Надад ирэхэд чи бүлх залгисан мэт гөлрөн ширтэж, ямар ч нэмэргүй байх болно. Тэр нь чамайг түүхийн нүгэлтэн болгохгүй гэж үү? Тэр цаг ирэхэд чи гүн гүнзгий харууслыг мэдрэхгүй гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы тухайд чиний ойлголт юу вэ?”-ээс шинэчлэн найруулав