Байлдан дагуулалтын эцсийн үе шат хүмүүсийг аврах учиртай
I
Байлдан дагуулах ажлын эцсийн шат нь хүмүүсийг аварч,
төгсгөлийг нь илчлэн,
шүүлтээр дамжуулан доройтлыг нь илчлэх юм.
Ингэснээр гэмшин, өндийн босож
амь ба хүний амьдралын зөв замыг эрэхэд туслах юм.
Байлдан дагуулалтын эцсийн шат нь
хөшүүн хүмүүсийн зүрхийг сэргээж,
шүүлтээр дамжуулан тэдний тэрслүү байдлыг харуулах юм.
Хэрвээ тэд гэмшиж, ялзралыг орхин,
хүний амьдралын зөв замыг хайж чадахгүй бол
аврагдах боломжгүй нэгэн болж
Сатанд залгиулах болно
Байлдан дагуулалтын утга учир нь
хүмүүсийг аварч, төгсгөлийг нь харуулах юм
сайн, муу, аврагдсан, хараагдсан,
бүгд байлдан дагуулалтын ажлаар илчлэгддэг
II
Эцсийн өдрүүд нь байлдан дагуулах ажлаар дамжуулан
бүх зүйл төрлөөрөө ангилагдах үе юм.
Эцсийн өдрүүдийн ажил нь
хүнийг байлдан дагуулж, нүглийг нь шүүх юм
Ертөнц даяарх хүмүүсийг энэ нь ангилдаг.
Бүх улс орны хүмүүс байлдан дагуулагдах ажилд захирагдан,
шүүх суудлын өмнө ирнэ.
Байлдан дагуулалтын утга учир нь
хүмүүсийг аварч, тэдний төгсгөлийг харуулах юм
сайн, муу, аврагдсан, хараагдсан
бүгд байлдан дагуулалтын ажлаар илчлэгддэг
III
Бүх бүтээгдсэн зүйл төрлөөрөө ангилагдана.
Бүгд шүүх суудлын өмнө шүүгдэнэ
Хэн ч, юу ч энэ шүүлтээс зугтаж чадахгүй
Хэн ч, юу ч төрлөөрөө ангилагдахаас тойрч чадахгүй
Бүх зүйлийн төгсгөл ойртсон учир бүгд ангилагдана
бүх тэнгэр, газар төгсгөлдөө ирэх болно
Байлдан дагуулалтын утга учир нь
хүмүүсийг аварч, тэдний төгсгөлийг харуулах юм
сайн, муу, аврагдсан, хараагдсан,
бүгд байлдан дагуулалтын ажлаар илчлэгддэг, илчлэгддэг
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс шинэчлэн найруулав