265 Хүн төрөлхтөн Бурханы удирдамжийг алдсаны үр дагавар

I

Нийгмийн шинжлэх ухаан үүссэнээр

шинжлэх ухаан, мэдлэгт хүн эзэмдүүлсэн.

Эдгээр нь хүн төрөлхтнийг

захирах хэрэгсэл болсон.

Бурханыг шүтэн мөргөх аятай нөхцөл,

ямар ч орон зай үлдээгүй.

Хүний сэтгэлд Бурханы байр суурь доошилсон.

Бурханыг багтаах орон зайгүй

хүний сэтгэл дэх ертөнц

харанхуй, хоосон, бас итгэл найдваргүй.

Иймээс түүхч, эрдэмтэд гарч ирээд,

хүмүүсийн оюун санааг

Бурхан хүнийг бүтээсэн гэдгээс

эсрэг онолоор дүүргэсэн.

Бурханы бүтээлд итгэдэг хүмүүс улам бүр цөөрч,

хувьсалд итгэдэг хүмүүсийн тоо

улам олширч байна.

Бурханы ажлын тэмдэглэл,

Хуучин Гэрээн дэх үгийг нь

балар эртний үлгэр домог гэж үзэгсэд

улам олон болж байна, улам олон болж байна.


II

Бурханы агуу байдал, эрхэм чанарыг

хүмүүс үл тоомсорлож,

Бурхан оршин тогтнож,

бүгдийг захирдгийг ч үл хайхрах болж.

Хүний оршин тогтнол,

үндэстний хувь заяа тэдэнд огт хамаагүй.

Хүн таашаал эрэлхийлж,

хоосон ертөнцөд амьдардаг.

Өнөөдөр Бурхан хаана ажилладгийг эрж хайж,

хүний хүрэх газрыг

яаж удирдаж, зохицуулдгийг нь

эрэлхийлдэг хүмүүс цөөхөн билээ,

эрэлхийлдэг хүмүүс цөөхөн билээ.

Соёл иргэншил хүний хүслийг биелүүлж чадахгүй.

Энэ ертөнцөд амьд яваа олон хүнд

үхэгсдээс сэтгэл дундуур санагддаг.

Урьд нь өндөр хөгжсөн байсан

улс орнуудын хүмүүс ч өнөөдөр

ингэж гомдоллодог, ингэж гомдоллодог.

Учир нь Бурханы удирдамжгүйгээр

эрх баригчид, нийгэм судлаачид

соёл иргэншлийг авч үлдье гэсэн ч

ямар ч нэмэргүй.

Хүний хоосон сэтгэлийг юу ч дүүргэхгүй,

учир нь юу ч хүний амь байж чадахгүй,

ямар ч нийгмийн онол

хүнийг хоосролоос салгаж чадахгүй.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 264 Төгс Хүчитийн ер бусын, агуу байдал

Дараах: 266 Бурханы амийн хангалт хүн төрөлхтөнд хэрэгтэй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих