286 Бурханыг хайрлах замд шантаршгүй зоригтой бай

1 Бурханыг хайрлах хайрыг минь бартаатай зам улам ариун болгодог. Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийн үг үргэлж дэргэд минь байдаг. Зөвт шүүлт намайг дүрэлзэх гал мэт түлдэг. Шаналгаат цэвэршүүлэлтийн үеэр би эцэст нь өөрийгөө мэдэж авлаа, хүний төрхгүй болтол минь Сатан намайг завхруулсныг харлаа. Бурханы шүүлт, гэсгээлт завхарсан зан чанарыг минь ариусгадаг; шалгалт, цэвэршүүлэлт асар их ач тусаа өгч, би дуулгавартай байж сурлаа.

2 Бурхан хайр татам гэдгийг харах нь намайг Бурхантай улам ойртуулдаг, Түүнд гэрчлэл хийж чаддаг байх нь миний чин сэтгэлийн хүсэл. Гэсгээлт, шүүлт бол Бурханы ерөөл гэдгийг одоо би ойлголоо. Үнэнийг олж авч, Бурханаар төгс болгуулахын тулд бид олон шалгалт туулах ёстой. Залхуу, ичимхий, хулчгар хүмүүс Түүнд гэрчлэл хийж хэзээ ч чадахгүй. Бурханы хэрэглээнд тохиромжтой байхын тулд би бүр ч их зовохыг хүснэ. Хяхалт хавчлага Түүнийг гэх хайрыг минь бэхжүүлдэг.

3 Эцсийн өдрүүдийн Христ бидэнд мөнх амийн замыг авчирдаг, Бурханы шүүлт болон гэсгээлт бол жинхэнэ хайр юм. Шүүлтийг туулснаар би эцэст нь Бурханы зөвт, ариун байдлыг мэдлээ. Бурханыг гэх хүндлэл, дуулгавартай байдал надад бий, бас Бурханы жинхэнэ хайрыг би мэдэрсэн. Илүү хатуу шүүлт, цэвэршүүлт надад улам их ашиг тустай. Их зовлонг туулснаар би үнэнийг олж авч, жинхэнэ хүн шиг амьдардаг. Бурханы хайрыг хариулж, Түүнд үнэнч байхын тулд би өөрийгөө зориулна. Би Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж, Түүний төлөө бүхнээ зориулна. Бурханыг хүслийг хангахын төлөө өөрийн үүргийг биелүүлнэ. Би үнэн ба амийг олж авахын тулд чадах бүхнээ хийнэ. Итгэлээр бялхсан би жинхэнэ амьдралын зүг алхана. Бурханы хайрыг хариулахын тулд хүний төрхийг амьдран харуулна.

Өмнөх: 285 Харамсалгүйгээр Бурханыг хайрлах дуу

Дараах: 287 Бид бол эцсийн өдрүүдийн Христийг гэрчлэгчид билээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих