176 Ажиглалтад байсан өдрүүд

I

Бурханд итгэснийхээ төлөө би Хятадын Коммунист намд баривчлагдаж, хоригдсон бөгөөд ялаа эдэлж дуусаад чөлөөлөгдсөн.

Би чөтгөрийн шоронгоос зугтсан ч ХКН намайг анхааралтай хянасаар байлаа.

Гэрийн минь урдах ажиглалын камерууд миний хөдөлгөөн бүрийг өдөр болгон мөшгөнө.

Хөршүүд минь хүртэл ХКН-ын хахуульд автаж, ашиглуулсан байлаа.

Цагдаа нар байнга манайд ирж, Бурханд одоо хүртэл итгэж байгаа эсэхийг минь асууна.

ХКН-аас айсандаа гэр бүл минь бас надад шахалт үзүүлнэ. Би өрөвдөлтэй юм.

Би хувийн эрх чөлөө төдийгүй чуулганы амьдралаа ч алджээ.

Шаналал, цөхрөл өдөр бүр намайг дагаж, зүрх сэтгэл минь тэр чигтээ тарчилж байна.


II

Ах эгч нартай цугладаг байсан гайхамшигт цаг үеэ байнга эргэн санадаг.

Бид Бурханы үгийг нөхөрлөж, туршлагаа ярилцаж, нэг нэгэндээ тусалж, дэмждэг байлаа.

Бурханы шүүлтийг туулсны дараа бид аажмаар үнэнийг ойлгосон.

Бурханы хайрыг амссан бид нэгдэж үүргээ биелүүлдэг байлаа.

Өнөөдөр гэртээ байх нь надад шоронд байгаатай адил санагдана; зүрх сэтгэл минь хорслоор дүүрэн.

ХКН яагаад миний хувийн эрх чөлөөг хааж, хууль бусаар намайг гэрийн хорионд байлгана вэ?

Сайн мэдээг түгээж, Бурханыг гэрчлэхийг минь яагаад хорьсон юм бэ? Энэ бол яалт ч үгүй хорон муу!

Бидний шашны эрх чөлөө хаана байна вэ? Иргэний хууль ёсны эрх хаана байна вэ?


III

ХКН-н ажиглалтад байсан өдөр хоногуудад Бурханы үг надтай хамт байж, би ганцаардаагүй.

Бурханы үгийг эргэцүүлж, үнэнийг ойлгох нь надад итгэл, хүч чадал өгдөг.

ХКН нэр алдрыг олж авахын тулд дэлхий ертөнцийг хууран мэхэлдэг, тэд бол Бурханыг эсэргүүцдэг чөтгөрүүд гэдгийг би харсан.

Тэд Христэд итгэгчдийг баривчилж, хавчихын тулд бүхий л аргыг ашигласан.

Тэд надаар Бурханыг орхиулж, Түүнээс урвуулах гэж гэрийн хориог ашигласан. Тэдний сэдэл хэчнээн жигшмээр юм бэ!

Миний жинхэнэ итгэлийг төгс болгох гэж Сатаны үйлчилгээг ашиглахдаа Бурхан маш ухаалаг байдаг.

Шаналал, цэвэршүүлэлт дунд би Бурханы хайрыг амссан бөгөөд Түүний төлөөх миний хайр улам хүчтэй болдог.

Христийн шаналлыг хуваалцах нь үнэхээр агуу нэр төрийн хэрэг билээ!

Сатан эрх чөлөөг минь авсан ч оюун санааг минь хорьж чадахгүй.

Хэчнээн бэрхшээл амссан ч би үнэнийг хайхын тулд чадах бүхнээ хийх болно.

Би Христийг дагаж, эцсээ хүртэл үнэнч байх болно, хэзээ ч, бүр хэзээ ч нүүрээ буруулахгүй!

Өмнөх: 175 Өндөр ногоон талд чуулах нь

Дараах: 177 Амиараа дэнчин тавьж Бурханд гэрчлэл өргөх нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих