Бурханы хүслийг биелүүлэхэд бүхий л оршихуйгаа зориул

I

Өнөөдрийг хүртэл олон хүмүүс, эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажлыг эсвэл Бурхан яагаад бие махбодоороо ирж, алдар гутамшгийн алинд ч хүнтэй хамт байхын тулд туйлын их доромжлолыг туулдаг вэ гэдгийг мэддэггүй. Хүн Бурханы ажлын зорилгын юуг ч мэддэггүй мөн эцсийн өдрүүд дэх Бурханы төлөвлөгөөний зорилгыг ч мэддэггүй. Олон шалтгааны улмаас хүмүүс Бурханы шаарддаг оролтын тухайд үргэлж хайнга агаад хоёрдмол санаатай байдаг бөгөөд энэ нь Бурханы бие махбодоор хийх ажилд асар их бэрхшээлийг авчирсан юм. Хүмүүс бүгдээрээ саад тотгор болсон мэт санагддаг ба өнөөдрийг хүртэл тэд ямар ч тодорхой ойлголтгүй хэвээр байгаа. Тийм учраас Би Бурханы хүн дээр хийдэг ажлын талаар, Бурханы хойшлуулшгүй зорилгын талаар ярих болно, ингэснээр та бүхэн Иов шиг Бурханы үнэнч зарц болж, Бурханыг голсноос үхэхийг илүүд үзэн, бүхий л доромжлолыг тэвчиж, Петр шиг өөрсдийн бүхий л оршихуйгаа Бурханд өргөж, эцсийн өдрүүдэд Бурханаар авахуулах дотны хүмүүс нь болох болно.

II

Бүх ах эгч нар өөрсдийн бүхий л оршихуйгаа Бурханы тэнгэрлэг хүсэлд өргөж, Бурханы гэр дэх ариун зарц болж, Бурханы өгсөн хязгааргүй их амлалтуудыг эдлэхийн тулд өөрсдийн чадах бүхнээ хийж, ингэснээр Эцэг Бурханы зүрх сэтгэл тун удалгүй амар тайвнаар амрах болтугай. “Эцэг Бурханы хүслийг биелүүлэх” гэдэг нь Бурханыг хайрладаг хүн бүрийн уриа байх ёстой. Энэ үгс нь хүний оролтын хөтөч, түүний үйлдлүүдийг чиглүүлэх луужин адилаар үйлчлэх ёстой. Энэ нь хүнд байх ёстой шийдвэр мөн. Газар дээрх Бурханы ажлыг бүрэн дуусгах, бие махбодтой Бурханы ажилтай хамтран ажиллах нь хүний үүрэг юм. Нэг өдөр Бурханы ажил дуусах үед хүмүүс Түүнийг тэнгэр дэх Эцэг рүүгээ эрт эргэн очих замд нь үдэх болно. Энэ нь хүний биелүүлэх ёстой үүрэг хариуцлага биш гэж үү?


Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: Бурханы хүслийг биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориул

Дараах: Үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох нь Бурханаас магтаал хүртдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Чуулганы амьдрал үнэхээр сайхан

Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан минь ээ, бид дуу хоолойгоо өргөн Таныг магтана. Бурханы сонгосон хүмүүс тансаг найранд орохоор дээш...

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх