620 Бурханы хүслийг биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориул

1 Миний үгийн талаар өчүүхэн ч болов тодорхойгүй зүйл, хайхрамжгүй хандлага байж болохгүй гэдгийг Би чамд сануулмаар байна. Чи анхааралтай сонсож, дуулгавартай дагаж, Миний санаа зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой. Чи үргэлж сэргэг байж, хэзээ ч биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанар гаргах ёсгүй, мөн дотор чинь оршиж ирсэн төрөлхийн хуучин зан чанараасаа салахын тулд Надад үргэлж найдах ёстой. Миний өмнө үргэлж хэвийн байр байдлаа хадгалж, тогтвортой зан чанартай байж чаддаг байх хэрэгтэй. Бодож сэтгэх чинь үргэлж эрүүл саруул байх ёстой бөгөөд аливаа хүн, үйл явдал, юмст захирагдаж, ганхаж болохгүй. Чи Миний өмнө үргэлж тайван байж, Надтай байнга ойр байж, нөхөрлөх хэрэгтэй. Хүч чадал, ноён нуруу гаргаж, Намайг гэрчлэхдээ бат зогсох ёстой. Босоод Миний өмнөөс ярь, бусад хүн юу гэхээс бүү ай. Зүгээр л Миний санаа зорилгыг биелүүлж, хэнд ч өөрийгөө удирдах боломж бүү олго! Чамд Миний илчлэх зүйлийг Миний санаа зорилгод нийцүүлэн хийх ёстой ба хойшлуулж болохгүй.

2 Би бол чиний дэмжлэг, чиний бамбай, мөн бүх зүйл Миний гарт байдаг. Гэтэл чи юунаас айна вэ? Сэтгэл хөдлөлдөө хэт автаад байгаа юм биш үү? Чи сэтгэл хөдлөлөө үтэр түргэн хаях ёстой; Би сэтгэлийн хөөрлөөрөө үйлддэггүй, оронд нь зөвт байдлыг хэрэгжүүлдэг. Итгэл үнэмшилтэй бай! Итгэл үнэмшилтэй бай! Би бол чиний төгс хүчит. Магадгүй чи энэ талаар бага зэрэг ойлголттой байх, гэхдээ л сэрэмжтэй байх ёстой. Чуулган, Миний хүсэл, Миний удирдлагын төлөө чи бүхнээ зориулах ёстой бөгөөд бүх нууц болон үр дагаврыг чамд тодорхой харагдуулах болно. Цаашид дахин хойшлогдохгүй ба өдөр хоногууд эцэс болж байна. Өөрийн амийг илүү хурдан төлөвшүүлэхийн тулд хэрхэн эрж хайж болох вэ? Өөрийгөө яаж хурдхан шиг Надад хэрэгтэй болгох вэ? Миний хүсэлд хэрэгжих боломжийг чи хэрхэн олгох вэ? Эдгээр асуулт сайтар тунгааж, Надтай гүн гүнзгий нөхөрлөхийг шаарддаг. Надад найд, Надад итгэ, хэзээ ч хайнга бүү бай, аливааг Миний удирдамжид нийцүүлэн үйлдэх чадвартай бай.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 9-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 619 Үнэний төлөө сайн тэмцлээр тэмц

Дараах: 621 Зан чанараа өөрчлөхгүй бол Бурханд үйлчилж чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих