277 Бурханыг дагахаар сэтгэл шулуудлаа

I

Сатан намайг маш гүн завхруулсан, хүний төрх надад бараг байхгүй.

Бурханы үгийн хатуу илчлэлээр би завхралынхаа муу муухайг олж харсан.

Биеэ тоосон, сатанлаг зан чанараар дүүрэн би Бурханы өмнө амьдрах ямар ч эрхгүй.

Бурханы өршөөл, авралгүйгээр би өнөөдөр яаж энд байх билээ?

Бурханы шүүлт л намайг аварсан, Бурханыг би дагахаар шийдсэн.


II

Сатанлаг уг чанар минь маш гүн үндэстэй тул Бурханы эсрэг би үргэлж тэрсэлдэг.

Махан биеийнхээ утсан хүүхэлдэй болсон минь тун эмгэнэлтэй, хөөрхийлөлтэй.

Үнэхээр чөлөөлөгдөхийн тулд би үнэнийг хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудлаа.

Бурханд итгэгчийн хувиар би махан биеийг давж, жинхэнэ өөрийгөө олох ёстой.

Бурханы шүүлт л намайг аварсан, Бурханыг би дагахаар шийдсэн.


III

Бурханы үг амийн замыг харуулдаг, одоо би яаж хүн байхаа мэдлээ.

Сатаныг болон махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлснээр л би хүн чанартай болно.

Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, Түүнийг дуулгавартай дагаснаар үнэнийг ойлгож, амийг олж авч чадна.

Бурхан л сэтгэлдээ хүнийг хамгийн их хайрладаг, Бурханыг хүн төрөлхтөн магтууштай.

Бурханы шүүлт л намайг аварсан, Бурханыг би дагахаар шийдсэн.


IV

Би сүнсний ертөнц дэх тулааныг тодорхой харсан. Сатан Бурханыг элдэв янзаар эсэргүүцдэг.

Үнэнийг эрэлхийлэхгүй байх нь үнэхээр аюултай; Сатанд амархан хууртах боломжтой.

Христ л хүнийг аварч чадна—Түүнийг хайрлахаас өөр яалтай?

Бурханы хайрыг хариулахын тулд би үнэнийг олж авч, Бурханыг гэрчилж байна.

Бурханы шүүлт л намайг аварсан, Бурханыг би дагахаар шийдсэн.


V

Бурханы ажлын бүх арга барил хүнийг цэвэрлэж, төгс болгохын төлөө байдаг.

Ирээдүй, хувь заяа минь Бурханы гарт байдаг, Түүнийг зөвт гэдэгт би итгэдэг.

Христ бол үнэн гэдгийг би олж тогтоосон, Бурханыг би эцсээ хүртэл дагана.

Бурханыг гэрчлэхээ би тангараглая, Түүнээс би яасан ч урвахгүй.

Бурханы шүүлт л намайг аварсан, Бурханыг би дагахаар шийдсэн.

Өмнөх: 276 Бурханыг үргэлж дагана

Дараах: 278 Өөрсдийн замыг бид сонгох ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих