Бурханыг хайрлахаар би сэтгэл шулуудсан
1
Өө Бурхан минь! Таны зөвт, ариун байдал маш хайр татам болохыг би харлаа.
Үнэнийг эрэлхийлж, Таныг хайрлахаар би сэтгэл шулуудсан.
Сүнсний минь нүдийг нээгээч гэж би Танаас хүсье,
Таны Сүнс миний зүрх сэтгэлийг хөдөлгөөсэй гэж би хүсэж байна,
ингэснээр би Таны өмнө бүх идэвхгүй байдлаа хаяж,
ямарваа хүн, хэрэг явдал, зүйлээр хязгаарлагдахгүй байх болно;
бүхий л оршихуйгаа Таны өмнө зориулахуйцаар зүрх сэтгэлээ би Таны өмнө бүрэн дэлгэж байна,
Та намайг хүссэнээрээ туршиж болно.
Одоо би хэтийн ирээдүйгээ огт бодохгүй, мөн үхэлд хүлэгдэхгүй.
Таныг хайрладаг зүрх сэтгэлээ би ашиглан амьдралын замыг эрж хайхыг хүсэж байна.
2
Бүх зүйл болон үйл явдал Таны гарт байдаг, миний хувь заяа Таны гарт байдаг,
цаашлаад амьдралыг минь Таны гар хянадаг.
Одоо би Таны хайрыг эрэлхийлж, надад Та хайрлуулах эсэх,
Сатан хэрхэн саад болох эсэхээс үл хамааран Таныг хайрлахаар сэтгэл шулуудсан.
Би өөрөө Таныг эрэлхийлж, Таныг дагахад бэлэн байна.
Одоо Та намайг орхихыг хүссэн ч би Таныг дагахыг хүссээр байна.
Та намайг хүсэх эсэх нь хамаагүй би Таныг хайрласаар байх болно,
тэгээд эцэст нь би Таныг олж авах ёстой.
Би Танд зүрх сэтгэлээ өргөдөг,
Та юу хийх нь хамаагүй би насан туршдаа Таныг дагана.
Юу ч болсон бай хамаагүй би Таныг хайрлах ёстой ба Таныг олж авах ёстой;
Таныг олж авах хүртлээ би амрахгүй.