95 Бурханы хайр

1 Өө Төгс Хүчит Бурхан минь! Та энэ ертөнцөд тэнгэрээс бууж ирлээ. Энэ дэлхийд ирэхдээ Та хүнийг аврахын тулд Эцэгийн хүслийг дагаж, махбод өмсөн, үнэнийг илэрхийлж, шүүлт авчирсан. Та зөвт бөгөөд сүр жавхлант, мөн хүний зөрчлийг үл хүлцдэг. Хүн төрөлхтнийг аврахын тулд зовохдоо Та огт гомдоллоогүй. Өдрөөс өдөрт, жилээс жилд Та энэ дэлхийн хүмүүсийн асар их гүтгэлэг, хавчлага, бэрхшээлийг тэвчдэг. Та сонгосон хүмүүсээ хангаж, тэднийг удирдахын тулд үгээ илэрхийлдэг; үнэн ба амийг бидэнд оруулдаг. Өө Бурхан минь! Та хүн төрөлхтний төлөө бүх хайраа зориулдаг. Та ямар ч төлөөсийг харамсал, гомдолгүйгээр төлдөг. Таны хайр маш агуу, зан чанар тань зүйрлэшгүй хүндтэй. Бид баярлан бүжиж, Таныг магтан дуулахгүй байж яаж чадах билээ?

2 Өө Төгс Хүчит Бурхан минь! Та маш хүндтэй, үнэхээр сайн, үзэсгэлэнтэй сайхан! Та чуулгануудын дунд алхаж, үг айлдвараа айлддаг. Таны үг биднийг өдөр бүр залж чиглүүлэн, завхарсан зан чанарыг минь шүүж, цэвэрлэдэг. Шалгалт, цэвэршүүлэлтээр бид Таны жинхэнэ хайрыг хардаг. Өдрөөс өдөрт, жилээс жилд Та бидний эсэргүүцэл, тэрслүү байдал, буруу ойлголт, гомдлыг тэвчдэг. Дундаршгүй тэвчээрээр Та бидний хэрэгцээг хангадаг. Бид үнэнийг олж авч, шинэ амьтай болсон. Өө Бурхан минь! Таны ажлыг туулаад бид хайрыг тань мэдэж авдаг. Таны зан чанар зөвт, ариун бөгөөд үнэхээр хайр татам билээ. Зүрх сэтгэлээ Танд өгч, өөрсдийгөө бүхэлд нь Танд зориулахыг бид хүснэ. Таныг үргэлж хайрлаж, Танд гэрчлэл хийх нь бидний зүрхний хүсэл билээ.

Өмнөх: 93 Хүний ертөнцөөс жинхэнэ хайрыг олох яагаад ийм хэцүү юм бэ?

Дараах: 96 Бурхан асар их төлөөс төлсөн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих