Бурханд итгэх итгэлийн дүрэм
Бадаг 1
Бурханд итгэх итгэлийн хамгийн гол хэсэг нь
Бурханы үгийг өдөр бүр унших билээ.
Өдөр тутамд хийх шаардлагатай дасгал нь
Бурханд залбирч, өөрийгөө эргэцүүлэх байдаг.
Итгэлийн гол зорилго нь үнэнийг хэрэгжүүлж,
үйлдэлдээ зарчим баримтлах билээ.
Дахилтын өмнөх хэсэг 1
Бурханд итгэхдээ баримтлах ёстой мөс чанар чинь
Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэх үүрэгт үнэнч байх юм.
Дахилт
Бурханыг гэх хайр чамд байвал
тэр нь Бурханд итгэх жинхэнэ итгэл юм.
Бурханыг хайрласнаар чи үнэнч, журамтай болдог.
Хэрэв Бурханыг хайрлаж, Түүний төлөө амьдарсаар л байвал
гэмшлийн мэдрэмжийг чи хэзээ ч мэдрэхгүй.
Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс л
Түүнийг гэрчилж, өргөмжилж чадна.
Бурханыг хайрлахаас илүү
утга учиртай, ерөөлтэй зүйл
юу ч үгүй гэдэг нь үнэн билээ.
Бадаг 2
Аврал хүртэх зам бол үнэнийг эрэлхийлж,
Бурханы ажилд дуулгавартай байх билээ.
Түүний харьцалт, шүүлтийг зөвшөөрөх нь
Бурханд итгэх итгэлийн суурь хичээл юм.
Хамгийн чухал бодит байдал бол
үнэнд орж, үнэнч байх явдал билээ.
Дахилтын өмнөх хэсэг 2
Үнэнд дуулгавартай байхыг үүргээ болго,
Бурханд итгэх итгэлийг хэрэгжүүлэх дээд зарчим бол энэ.
Дахилт
Бурханыг гэх хайр чамд байвал
тэр нь Бурханд итгэх жинхэнэ итгэл юм.
Бурханыг хайрласнаар чи үнэнч, журамтай болдог.
Хэрэв Бурханыг хайрлаж, Түүний төлөө амьдарсаар л байвал
гэмшлийн мэдрэмжийг чи хэзээ ч мэдрэхгүй.
Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс л
Түүнийг гэрчилж, өргөмжилж чадна.
Бурханыг хайрлахаас илүү
утга учиртай, ерөөлтэй зүйл
юу ч үгүй гэдэг нь үнэн билээ.
Бадаг 3
Бурханд итгэх итгэлийн хамгийн том алдаа бол
хүмүүсийг дагаж, шүтэх явдал.
Бурханд итгэхдээ Түүнээс урваж,
эсэргүүцэж болохгүй гэдгийг сана.
Чи Түүнээс эмээж, муугаас зайлах ёстой,
энэ бол Бурханд итгэх насан туршийн зам билээ.
Дахилтын өмнөх хэсэг 3
Бурханд итгэх итгэлийн эцсийн зорилго бол
Бурханыг мэдэж, Түүнийг гэрчилж сурах билээ.
Дахилт
Бурханыг гэх хайр чамд байвал
тэр нь Бурханд итгэх жинхэнэ итгэл юм.
Бурханыг хайрласнаар чи үнэнч, журамтай болдог.
Хэрэв Бурханыг хайрлаж, Түүний төлөө амьдарсаар л байвал
гэмшлийн мэдрэмжийг чи хэзээ ч мэдрэхгүй.
Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс л
Түүнийг гэрчилж, өргөмжилж чадна.
Бурханыг хайрлахаас илүү
утга учиртай, ерөөлтэй зүйл
юу ч үгүй гэдэг нь үнэн билээ.