9. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгааг илчилсэн үгс

310. Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажлыг хамардаг ба энэ нь бас бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн, чиг хандлага бүрийг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа явагдаж, араас нь дагадаг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд энэ нь удирдлагын ажилтай ямар ч хамаагүй байдаг. Бурханы Өөрөө хийдэг ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил нь зөвхөн ашиглагдаж байгаа хүмүүсийн үүрэг бөгөөд удирдлагын ажилтай холбоогүй. Энэ хоёр хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар болон ажлын төлөөллийн ялгаанаас үүдэн Бурханы ажил болон хүний ажлын хооронд тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн, өөр өөр ялгамж чанартай байнууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ ялгаатай байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

311. Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлдэг хүмүүс бол Түүний ашигладаг хүмүүс юм. Хүний хийдэг ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэл дотор байдаг бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үеийг эхлүүлж чадахгүй байх байлаа. Хүний хийдэг ажил ердөө л хүний хувьд хийх боломжтой үүргийнх нь хүрээнд байдаг бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээж чадна, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний хэлж байгаа зүйл бие махбодтой болсны ажилтай холбоотой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

312. Бурханы үгийг хүний үг болгож болохгүй, хүний үгийг Бурханы үг болгож бүр ч болохгүй. Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш. Энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээрийг Бурханы үг гэж биш, зүгээр л хүний олж авсан гэгээрэл хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй. Тэр тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг яаж хүний олж авсан гэгээрэлтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь хэрэгжүүлэлтийн энгийн заавар буюу мэдлэг төдий юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний энгийн гэгээрэл гэж үзээд, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний алдаа юм. Ямар ч байсан чи хэзээ ч зөв бурууг хольж, өндрийг нам болгож, гүн гүнзгийг өнгөц гэж эндүүрэх ёсгүй; ямар ч байсан чи үнэн гэдгийг нь мэддэг зүйлээ хэзээ ч зориуд няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүр асуудлыг зөв байр сууриас шинжилж, Бурханы бүтээлийн өнцгөөс Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрөх ёстой; эс бөгөөс тэднийг Бурхан таягдан хаяна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

313. Бурханы ашигладаг хүний гүйцэтгэдэг ажил нь Христ юм уу Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөдөг бөгөөд тэрээр Бурханы сонгосон бүх хүнийг удирдан хөтлөхийн төлөө, бас хүний хамтын ажиллагааны ажлыг гүйцэтгэхийн тулд Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжин биелж болно. Үүнийг өөрөөр хэлэх юм бол: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь Бурханыг дагадаг бүх хүнд Бурханы хүслийг илүү сайн ойлгуулж, тэднийг Бурханы илүү олон шаардлагад хүрч чаддаг болгохын төлөө байдаг. Хүмүүс Бурханы үгийг, эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас тийм ажил гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг Бурхан өргөсөн. Бурханы ашигладаг энэ хүнийг хүмүүсийг залж чиглүүлдэг Бурханы зууч, Бурхан хүн хоёрыг хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж бас болно. Тиймээс ийм хүн бол Бурханы гэрт ажилладаг хүмүүс, эсвэл Түүний элчүүдийн хэнтэй ч адилгүй юм. Тэдний адилаар, түүнийг Бурханд үйлчилдэг нэгэн гэж хэлж болох ч түүний ажлын мөн чанар болон Бурханаар ашиглагдаж буйн цаад шалтгаан нь бусад ажилчид, элчүүдээс асар их ялгаатай байдаг. Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл, Бурханаар ашиглагддаг хүнийг Бурхан өргөдөг, мөн Бурхан түүнийг Бурханы ажлын төлөө бэлдэж, тэрээр Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Хэн ч, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй—энэ нь бурханлаг ажлаас салшгүй хүний хамтын ажиллагаа юм. Харин бусад ажилчид юм уу элчүүдийн гүйцэтгэдэг ажил нь зүгээр л цаг үе болгонд чуулгануудын зохицуулалтын олон талыг хэрэгжүүлж, дамжуулах явдал, эсвэл чуулганы амьдралыг хэвээр хадгалахын тулд амиар хангах зарим нэг энгийн ажил байдаг. Энэ ажилчид болон элчүүдийг Бурхан томилдоггүй, тэднийг Ариун Сүнсний ашигладаг хүмүүс гэж нэрлэж бүр ч болохгүй. Тэднийг чуулгануудын дотроос сонгодог бөгөөд хэсэг хугацаанд сургаж, боловсруулсны дараа тохирох хүмүүсийг нь үлдээдэг, харин тохирохгүй хүмүүсийг ирсэн газар луу нь буцаан илгээдэг. Энэ хүмүүсийг чуулгануудын дотроос сонгодог учраас зарим нь удирдагч болсныхоо дараа жинхэнэ нүүр царайгаа харуулж, зарим нь олон муу зүйл ч хийж, эцэстээ таягдан хаягддаг. Нөгөө талаар, Бурханы ашигладаг хүн бол Бурханаар бэлтгэгдсэн, тодорхой хэв чанартай, хүн чанартай хүн юм. Түүнийг Ариун Сүнс урьдчилан бэлтгэж, төгс болгосон байдаг бөгөөд Ариун Сүнс бүрэн удирддаг, ялангуяа түүний ажлын тухайд гэвэл Ариун Сүнс түүнийг чиглүүлж, захирч байдаг—үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлэх замд ямар ч гажуудал байдаггүй, учир нь Бурхан Өөрийн ажлыг гарцаагүй хариуцдаг бөгөөд Өөрийн ажлыг цаг ямагт хийж байдаг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүнийг ашиглах талаар

314. Хэрвээ Бурхан махбодод ирэхдээ бурханлаг чанарын ажлыг л хийсэн ба зүрх сэтгэлийнх нь дагуу байдаг цөөн хэдэн хүн Түүнтэй хамтран ажиллаагүй бол хүн Бурханы хүслийг ойлгож, эсвэл Бурхантай харилцаж чадахгүй байх байв. Энэ ажлыг гүйцэлдүүлж, чуулгануудыг харж хандаж, хариулж, мөн хүний сэтгэхүй, уураг тархи төсөөлж чадах түвшинд хүрэхийн тулд Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хэвийн хүмүүсийг ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг чанар дотор хийж байгаа ажлаа “орчуулахын” тулд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн тооны хүмүүсийг ашигладаг, ингэснээр үүнийг тайлж—бурханлаг хэлийг хүний хэл болгон хөрвүүлж чадах бөгөөд хүмүүс үүнийг ухамсарлаж, ойлгож чадна. Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүс эцсийн эцэст тун цөөхөн байдаг ба хүний ухамсарлах чадвар сул байдаг учраас хэрвээ Бурхан ийнхүү хийгээгүй бол хэн ч Бурханы бурханлаг хэлийг ойлгож чадахгүй байх байлаа. Тийм учраас махбод болсон биеэр ажиллаж байх үедээ л Бурхан энэ аргыг сонгодог. Хүн Бурханы хэлийг ойлгодоггүй учраас хэрвээ зөвхөн бурханлаг ажил л байсан бол хүний хувьд Бурханыг мэдэж, Түүнтэй холбогдох ямар ч аргагүй байх байв. Гагцхүү Түүний үгийг ойлгомжтой болгодог, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийн дэмжлэгтэйгээр л хүн энэ хэлийг ойлгож чадна. Гэхдээ, хүн чанар дотор ажилладаг тийм хүмүүс л байсан бол тэр нь хүний хэвийн амьдралыг хадгалж л чадах байлаа; энэ нь хүний зан чанарыг өөрчилж чадахгүй байх байв. Тэгвэл Бурханы ажил шинэ эхлэлийн цэгтэй байж чадахгүй; нэгэн хэвийн хуучин зүйлс, нэгэн хэвийн улиг болсон үгс л байх байсан юм. Бие махбодтой байх хугацаандаа хэлэх хэрэгтэй бүхнийг хэлж, хийх хэрэгтэй бүхнийг хийдэг бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар л, мөн дараа нь хүмүүс Түүний үгийн дагуу ажиллаж, туулснаар л хүмүүсийн амь зан чанар өөрчлөгдөж чадах ба тэгж байж л тэд цаг хугацааны урсгалыг дагаж чадна. Бурханлаг чанар дотор ажилладаг Нэгэн нь Бурханыг төлөөлдөг, харин хүн чанар дотор ажилладаг хүмүүс Бурханаар ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан нь Бурханы ашигладаг хүмүүсээс мөн чанартаа өөр юм. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханы ашигладаг хүмүүс тэгж чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд Бурханы Сүнс биечлэн үг хэлж, шинэ эринийг эхлүүлдэг. Түүнийг үг хэлж дуусах үед, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг энэ нь илтгэдэг. Үүний дараа, амийн туршлага руу орохын тулд хүмүүс бүгд Бурханы ашигладаг хүмүүсийн удирдлагыг дагадаг. Тэрчлэн энэ нь бас Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачиж, хүмүүст шинэ эхлэлийн цэг өгдөг үе шат юм—энэ үед махбод дахь Бурханы ажил дуусдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа

315. Ариун Сүнсний ашигладаг хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Тийм хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна түүний хийдэг ажил ч бас Бурханыг шууд төлөөлж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүний туршлагыг Бурханы удирдлага дотор шууд тавьж болохгүй бөгөөд энэ нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй. Бурханы Өөрийн хийдэг ажил нь тэр чигтээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьдог ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүний хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсийнхээс давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүс хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэрээр хангадаг. Тэднийг Ариун Сүнс ашигладаг хэдий ч тэдний хийдэг ажил зургаан мянган жилийн төлөвлөгөөний агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний өргөсөн хүмүүс төдий юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Энэ хүмүүс өөрсдөө Түүний удирдлагын агуу ажлыг хийж чадахгүй, шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл чиг үүргээ биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл, тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийсэн ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед хүн үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил Бурханы удирдлагатай холбоогүй, Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй. Жишээ нь, Витнес Ли, Ватчман Ни хоёрын ажил нь зам заах явдал байсан юм. Зам шинэ ч бай, эсвэл хуучин ч бай, тухайн ажил Библийн дотор үлдэх зарчимд үндэслэсэн байв. Орон нутгийн чуулганыг сэргээхийн төлөө байсан ч бай, эсвэл барьж байгуулахын төлөө байсан ч бай, тэдний ажил чуулгануудыг байгуулахтай холбоотой байсан юм. Тэдний хийсэн ажил Есүс болон Түүний элчүүдийн дуусгалгүй орхисон ажил буюу Нигүүлслийн эрин үед цааш хөгжөөгүй ажлыг үргэлжлүүлжээ. Өөрсдийнхөө ажлаар тэдний хийсэн зүйл нь, тухайн үеийн ажилдаа Есүсийн дараагийн үеийнхнээсээ шаардсан зүйл болох толгойгоо бүтээх, баптисм хүртэх, талх хуваах, эсвэл дарс уух гэх мэтийг сэргээхийн төлөө байлаа. Тэдний ажил Библийг баримталж, Библи дотроос замыг эрж хайх явдал байсан гэж хэлж болно. Тэд ямар ч шинэ ахиц дэвшил гаргаагүй… Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл, Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүнээс үүдэн, адилхан ажил хийж байгаа хүмүүст өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсний ашигладаг хүмүүс бас зарим нэг шинэ ажил хийж болох ба урьдын эрин үед хийгдсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон хэрэгжүүлэлтийг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцалсныг ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуухан байдаг. Тэрээр Өөрийн хийхээр зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх зорьсноороо шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил ч гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн үзэл бодлоор бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үедээ үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Тиймээс, эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1

316. Нигүүлслийн эрин үед Есүс зарим нэг үгийг айлдаж, ажлын нэг үе шатыг гүйцэтгэсэн. Тэдгээрт бүгдэд нь орчин нөхцөл байсан бөгөөд тухайн үеийн хүмүүсийн байр байдалд тохиромжтой байв; Есүс тухайн үеийн орчин нөхцөлд тохируулан үг хэлж, ажилласан. Тэр бас зарим нэг зөгнөл хэлсэн билээ. Үнэний Сүнс эцсийн өдрүүдэд ирж, ажлын нэг үе шатыг гүйцэтгэнэ гэж Тэрээр зөгнөсөн юм. Өөрөөр хэлбэл, Тэрээр тухайн эрин үед Өөрийнхөө хийх ажлаас өөр юуг ч ойлгоогүй; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы авчирдаг ажил хязгаарлагдмал юм. Тиймээс, Тэр зөвхөн Өөрийнхөө байгаа эрин үеийн ажлыг л хийдэг бөгөөд Өөртэй нь холбоогүй бусад ажлыг хийдэггүй. Тухайн үед Есүс мэдрэмж юм уу үзэгдлүүдийн дагуу ажиллаагүй, харин цаг хугацаа, орчин нөхцөлд тохируулан ажилласан. Хэн ч Түүнийг удирдан, чиглүүлээгүй. Түүний ажил тэр чигтээ Өөрийнх нь оршихуй байсан—энэ нь бие махбодтой болсон Бурханы Сүнсний гүйцэтгэх учиртай ажил байсан ба бие махбодтой болсон Бурханы эхлүүлсэн бүхий л ажил байв. Есүс Өөрийнхөө харж, сонссон зүйлийн дагуу л ажилласан. Өөрөөр хэлбэл, Сүнс шууд ажилласан; элчүүд Түүнд харагдаж, Түүнд зүүд зүүдлүүлж, эсвэл ямар нэгэн агуу гэрэл Түүн дээр тусаж, Түүнд харуулах хэрэггүй байлаа. Тэр чөлөөтэйгээр, хязгаарлалтгүйгээр ажилласны учир нь Түүний ажил мэдрэмжид үндэслээгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, ажиллах үедээ Тэрээр тэмтчиж, таамаглаж байгаагүй, харин аливааг амархан хийж, Өөрийнхөө санааны дагуу болон нүдээр харсан зүйлийнхээ дагуу ажиллаж, үг хэлж, Өөрийг нь дагаж байсан шавь нэг бүрээ цаг тухайд нь хангаж байв. Энэ нь Бурханы ажил болон хүмүүсийн ажлын хоорондох ялгаа юм: Хүмүүс ажиллах үедээ эрж хайж, тэмтчин явж, илүү гүн оролтод хүрэхийн тулд бусдын тавьсан суурин дээр үндэслэн үргэлж дуурайж, цэгнэн нягталж байдаг. Бурханы ажил бол Тэр юу болохын хангалт бөгөөд Тэрээр хийх учиртай ажлаа хийдэг. Тэрээр хэн нэгэн хүний ажлаас гарсан мэдлэгийг ашиглан чуулганыг хангадаггүй. Харин ч, хүмүүсийн байр байдалд үндэслэн өнөөгийн ажлыг хийдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 5

317. Хүний ажил өөрийнх нь туршлага болон хүн чанарыг төлөөлдөг. Хүний хангадаг зүйл болон хийдэг ажил нь өөрийг нь төлөөлдөг. Хүний ойлголт, үндэслэл, логик болон баялаг төсөөлөл бүгд түүний ажилд агуулагддаг. Ялангуяа хүний туршлага ажлыг нь төлөөлж чаддаг ба хүний туршлага ажлынх нь бүрэлдэхүүн хэсэг болдог. Хүний ажил туршлагыг нь илэрхийлж чадна. Зарим хүн сөргөөр туршлагажих үед тэдний нөхөрлөлийн ихэнх нь сөрөг элементүүдээс бүрдэнэ. Хэрэв хэсэг хугацаанд тэдний туршлага эерэг байж, тэд ялангуяа эерэг талын замыг эзэмшдэг бол нөхөрлөл нь тун зоригжуулам байдаг ба хүмүүс тэднээс эерэг хангалт олж авч чадна. Хэрэв ажилчин хэсэг хугацаанд идэвхгүй болбол нөхөрлөл нь үргэлж сөрөг элементүүдийг тээнэ. Ийм нөхөрлөл дарамттай бөгөөд түүний нөхөрлөлийн дараа бусад нь өөрийн эрхгүй сэтгэлээр унана. Дагалдагчдын байр байдал удирдагчийнхаас хамааран өөрчлөгддөг. Ажилчин дотроо ямархуу байна, түүнийгээ л илэрхийлдэг бөгөөд хүний байр байдлаас хамаарч Ариун Сүнсний ажил байнга өөрчлөгддөг. Тэрээр хүний туршлагын дагуу ажиллаж, хүнийг хүчилдэггүй боловч туршлагынх нь хэвийн явцын дагуу хүмүүст шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүний нөхөрлөл Бурханы үгээс ялгаатай. Хүмүүсийн нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь ойлголт болон туршлагыг дамжуулж, Бурханы ажилд үндэслэсэн ойлголт, туршлагыг нь илэрхийлдэг. Бурханыг ажиллаж, үг хэлсний дараа, юуг хэрэгжүүлж, юунд орох учиртайгаа олж мэдээд, дараа нь дагалдагчдад дамжуулах нь тэдний хариуцлага юм. Тиймээс хүний ажил өөрийнх нь оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажилд хүний сургамж, туршлага, эсвэл зарим нэг бодол холилдсон байдаг. Ариун Сүнс яаж ч ажилласан бай, хүн дээр, эсвэл бие махбодтой болсон Бурхан дээр ажиллах нь хамаагүй, ажилчид үргэлж юу болохоо илэрхийлж байдаг. Хэдийгээр Ариун Сүнс ажиллаж байгаа боловч тухайн ажил хүн төрөлхөөсөө юу болоход суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, ажил оргүй хоосноос гарч ирдэггүй, харин үргэлж бодит орчин болон бодитой нөхцөл байдлын дагуу хийгддэг. Ийм маягаар л хүний зан чанар өөрчлөгдөж, хуучин үзэл, бодлууд нь өөрчлөгдөж болно. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулдаг, мөн төсөөлж чадах зүйлс бөгөөд хоосон сургаал, эсвэл үзэл байлаа ч гэсэн, үүнд хүний сэтгэхүйгээр хүрч болохуйц байдаг. Хүний ажил ямар ч хэмжээтэй байсан бай, хүний туршлагын цар хүрээнээс давж чадахгүй, мөн хүний ойлгодог зүйл, эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах зүйлийн цар хүрээнээс ч давж чадахгүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй—өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэх аргагүй. Тэрээр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг буюу Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлдэг бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан олж авсан ойлголт болон мэдлэг юм. Ийм ойлголт болон мэдлэгийг хүний оршихуй гэдэг бөгөөд хүний төрөлх зан чанар, бодит хэв чанарт үндэслэн илэрхийлэгддэг—ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чаддаг. Өөрсдийн үзэж туулаагүй зүйлийг, эсвэл сэтгэхүйгээрээ хүрч чадахгүй зүйлийг буюу өөрийнх нь дотор эс орших зүйлсийг хэн ч нөхөрлөж чадахгүй. Хэрвээ хүний илэрхийлдэг зүйл туршлагаас нь гардаггүй бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол байдаг. Энгийнээр хэлбэл, түүний үгэнд ямар ч бодит байдал байдаггүй. Чи нийгмийн зүйлстэй огтхон ч харилцдаггүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл гэж байхгүй бол бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Иймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

318. Миний яриа Миний оршихуйг төлөөлдөг боловч Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл бол хүний туулдаг зүйл биш, мөн хүний харж чадах зүйл биш; мөн хүний хүрч чадах зүйл биш, харин Би юу болох юм. Зарим хүн Миний нөхөрлөдөг зүйлийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ энэ нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээж Миний хэлдэг зүйлс Миний туулсан зүйл мөн. Би удирдлагын ажлыг зургаан мянган жил хийсэн. Би хүн төрөлхтөн бүтээгдэхээс эхлээд одоог хүртэлх бүхнийг туулсан; Би яаж энэ талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан; Би үүнийг аль эртнээс ажигласан. Тийм байхад Би яаж үүнийг тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан тул Би хүнийг гэсгээж, шүүхэд тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би бас Өөрийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхэд тохирно. Хэдийгээр энэ ажлыг Миний махбод хийгээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, Өөрийн хийх учиртай ажлыг хийхэд тохирно. Хүмүүсийн ярьдаг зүйл бол тэдний туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун ухаанаараа хүрч чадах зүйл бөгөөд мэдрэхүйгээрээ мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг ба Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэрээр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болон Түүний хийсэн ажлыг харуулдаг. Хүний ажил нь юунд орох ёстой, юу ойлгох хэрэгтэйг хүмүүст илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил нь хүн төрөлхтөнд шинэ зам, шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг хүмүүст илчилж, Бурханы зан чанарыг мэдэх боломж олгохын төлөө байдаг. Бурханы ажил бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн төлөө байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

319. Ариун Сүнсний бүх ажил нь хүмүүст ашиг тус хүртээхийн төлөө хийгддэг; Энэ нь бүхэлдээ хүмүүсийг босгон байгуулахын төлөө юм; хүмүүст ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, мөн үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хэв чанар ямар ч бай хамаагүй, Ариун Сүнсний хийдэг бүхэн хүмүүст ашиг тустай юм. Гэвч Ариун Сүнсний ажил шууд хийгдэх боломжгүй; харин Түүнтэй хамтран ажилладаг хүмүүсээр дамжин илэрхийлэгдэх ёстой. Тэгж байж л Ариун Сүнсний ажил үр дүнтэй болж чадна. Мэдээж Ариун Сүнсийг шууд ажиллах үед энэ нь огт хольцгүй байдаг; харин Ариун Сүнс хүнээр дамжуулан ажиллах үед тун их хольцтой болж, Ариун Сүнсний анхдагч ажил биш болдог. Ийм болохоор үнэн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Дагалдагчид Ариун Сүнсний анхдагч санаа зорилгыг биш, харин Ариун Сүнсний ажил болон хүний туршлага, мэдлэгийн хослолыг хүлээн авдаг. Дагалдагчдын хүлээн авч байгаа Ариун Сүнсний ажлын нэг хэсэг нь зөв байдаг, харин ажилчид өөр өөр учраас хүний хүлээн авсан мэдлэг, туршлага ялгаатай байдаг. Ариун Сүнсний гэгээрэл болон удирдамжтай ажилчид удирдамж болон гэгээрэлд үндэслэн улам туршлагажна. Эдгээр туршлага дотор хүний оюун ухаан, туршлага, түүнчлэн хүн чанарынх нь оршихуй холилддог ба үүний дараа тэд олж авах ёстой мэдлэг болон ойлголтоо олж авдаг. Энэ бол үнэнийг туулсны дараах хүний хэрэгжүүлэлтийн зам юм. Хүмүүсийн туршлага, туулдаг зүйлс өөр өөр учраас энэхүү хэрэгжүүлэлтийн зам нь үргэлж адилхан байдаггүй. Ийм маягаар, гэгээрлийг хүлээн авдаг хүмүүс өөр өөр учраас Ариун Сүнсний ижилхэн гэгээрлээс өөр өөр мэдлэг, хэрэгжүүлэлт урган гардаг. Зарим хүн хэрэгжүүлэх явцдаа жижиг алдаа гаргадаг бол зарим нь томоохон алдаа гаргадаг, харин зарим нь зөвхөн алдаа л гаргаж байдаг. Яагаад гэвэл, хүмүүсийн ойлгох чадвар ялгаатай, бас төрөлх хэв чанар нь ч ялгаатай байдаг. Зарим хүн номлол сонссоныхоо дараа нэг янзаар ойлгодог ба зарим нь үнэнийг сонссоныхоо дараа өөрөөр ойлгодог. Зарим хүн ялимгүй гаждаг, харин зарим нь үнэний жинхэнэ утга учрыг огтхон ч ойлгодоггүй. Тиймээс хүний ойлголт бусдыг хэрхэн удирдан хөтлөхийг нь тодорхойлдог; хүний ажил ердөө оршихуйнх нь илэрхийлэл учраас энэ нь яг үнэн юм. Үнэний талаар зөв ойлголттой хүнээр удирдуулсан хүмүүс ч бас үнэний тухай зөв ойлголттой байх болно. Ташаа ойлголттой хүмүүс байсан ч гэсэн, бүгдээрээ биш, цөөн хэд нь л алдаа мадагтай байна. Хэрвээ хүн үнэний талаар андуу ташаа ойлголттой бол түүнийг дагадаг хүмүүс ч бас эргэлзээгүй алдаа мадагтай байх бөгөөд энэ хүмүүс жинхэнэ утгаараа алдаа мадагтай байна. Дагалдагчдын үнэнийг ойлгох түвшин ажилчдаас ихээхэн хамаардаг. Мэдээж, Бурханаас ирдэг үнэн бол алдаа мадаггүй зөв, туйлын тодорхой байдаг. Харин ажилчид бүхэлдээ зөв байдаггүй, бас тэднийг бүрэн найдвартай гэж хэлж болохгүй. Хэрэв ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх маш бодитой арга зам байгаа бол дагалдагчид ч бас хэрэгжүүлэлтийн замтай байх болно. Харин ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх арга зам байхгүй, зөвхөн хоосон сургаал л байдаг бол дагалдагчид ямар ч бодит байдалгүй байна. Дагалдагчдын хэв чанар ба уг чанар нь төрөлхөөс заяагдсан бөгөөд ажилчидтай хамаагүй боловч дагалдагчдын үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх хэмжээ нь ажилчдаас хамаардаг (зарим хүний хувьд л ийм байдаг). Ажилчин ямар байна, удирдаж буй дагалдагчид нь ч тийм байна. Ажилчин өөрийн оршихуйг юу ч үлдээлгүй илэрхийлж байдаг. Өөрийг нь дагадаг хүмүүст тавьдаг шаардлагууд нь түүний хүрэхийг хүсэж буй, эсвэл хүрч чадах зүйлс юм. Ихэнх ажилчид өөрсдийн хийдэг зүйлд үндэслэн дагалдагчдадаа шаардлага тавьдаг ч дагалдагчдынх нь огт хүрч чадахгүй зүйл олон байдаг бөгөөд хүний хүрч чадахгүй зүйл оролтод нь саад болдог.

Засалт, харьцалт, шүүлт, гэсгээлт туулсан хүмүүсийн ажилд хамаагүй бага гажуудал байдаг бөгөөд тэдний ажлын илэрхийлэл хавьгүй нарийн зөв байдаг. Ажиллахдаа өөрийнхөө төрөлх байдалд найддаг хүмүүс нэлээд том алдаа гаргадаг. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажил өөрсдийнх нь төрөлх байдлыг хэтэрхий их илэрхийлдэг бөгөөд энэ нь Ариун Сүнсний ажилд томоохон саад болдог. Хүний хэв чанар хэчнээн сайн байлаа ч, Бурханы даалгасан ажлыг хийхээсээ өмнө тэр бас засалт, харьцалт, шүүлт туулах ёстой. Хэрвээ ийм шүүлт туулаагүй бол тэд ажлаа хэчнээн сайн хийлээ ч гэсэн, үнэний зарчимтай нийцэхгүй ба үргэлж өөрсдийнх нь төрөлх байдал, хүний сайн сайхан л байдаг. Засалт, харьцалт, шүүлт туулсан хүмүүсийн ажил засалт, харьцалт, шүүлт туулаагүй хүмүүсийн ажлаас хавьгүй илүү нарийн зөв байдаг. Шүүлт туулаагүй хүмүүс, хүний оюуны чадамж, төрөлхийн авьяастай ихээхэн хутгалдсан хүний махан бие болон бодлыг л илэрхийлдэг. Энэ нь Бурханы ажлын тухай хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тийм хүмүүсийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч санаа зорилготой бараг холбоогүй, үүнээс хэт хазайсан дэндүү их ойлголт, туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүний ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш, өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулаагүй хүмүүс Бурханы даалгасан ажлыг гүйцэтгэхэд тэнцдэггүй… Хэрвээ хүн төгс болгуулаагүй, завхарсан зан чанар нь засалт, харьцалт туулаагүй бол түүний илэрхийлдэг зүйлс болон үнэний хооронд томоохон зай гарна; түүний илэрхийлдэг зүйл өөрийнх нь төсөөлөл, өрөөсгөл туршлага гэх мэт тодорхойгүй зүйлстэй холилдоно. Түүнчлэн тэр яаж ч ажилладаг бай, ерөнхий зорилго болон бүх хүний оролтод тохирох үнэн огт байхгүй мэт хүмүүст санагддаг. Хүмүүст тавьдаг шаардлагуудын ихэнх нь тэдний чадвараас давдаг бөгөөд чадахгүй зүйлийг нь хийлгэхээр тэднээс шаардаж буй мэт байдаг. Энэ бол хүний хүслийн ажил юм. Хүний завхарсан зан чанар, бодол болон үзэл нь түүний бүх биеэр нэвчсэн байдаг. Хүн үнэнийг хэрэгжүүлэх зөн билигтэй төрөөгүй, мөн үнэнийг шууд ойлгох зөн билиг ч түүнд байдаггүй. Хүний завхарсан зан чанартай зэрэгцээд ийм төрөлх байдалтай хүн ажиллах аваас саад учруулахгүй гэж үү? Харин төгс болгуулсан хүнд хүмүүсийн ойлгох ёстой үнэний туршлага болон тэдний завхарсан зан чанарын тухай мэдлэг байдаг, ингэснээр түүний ажил дахь тодорхойгүй, бодитой бус зүйлс аажмаар багасаж, хүний хольц нь цөөрч, ажил болон үйлчлэл нь Бурханы шаарддаг стандартад улам бүр ойртдог. Тиймээс, түүний ажил үнэн-бодит байдалд орсон бөгөөд бас бодитой болсон. Хүний оюун ухаанд орших бодлууд ялангуяа Ариун Сүнсний ажилд саад учруулдаг. Хүнд баялаг төсөөлөл, үндэслэлтэй логик болон аливаа хэрэг явдлыг зохицуулах урт хугацааны туршлага бий. Хэрвээ хүний эдгээр талыг засаж, зөвтгөхгүй бол бүгд ажилд садаа болдог. Тиймээс хүний ажил, ялангуяа төгс болгуулаагүй хүмүүсийн ажил хамгийн нарийн зөв түвшинд хүрч чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

320. Хүний ажилд цар хүрээ, хязгаарлалт гэж бий. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л хийнэ үү гэхээс бүхий л эрин үеийн ажлыг хийж чадахгүй—эс бөгөөс тэрээр хүмүүсийг нэг төрлийн дүрэм журам руу хөтлөх байлаа. Хүний ажил зөвхөн тодорхой цаг хугацаа, үе шатанд л хэрэглэгдэж болно. Учир нь хүний туршлагад цар хүрээ байдаг. Хүний ажлыг Бурханы ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний алхдаг замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс л гэгээрүүлж чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын хүрээнээс хальж чадахгүй. Үнэний бодит байдлыг амьдран харуулж чаддаг бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг. Тэд үнэнийг туулах үед, энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний амьдралын туршлага байдаг ба хэвийн хүний амьдралаас гаждаг туршлагажих зам биш юм. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулдаг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байдаг бөгөөд гүн гүнзгий байдал нь тухайн хүний байр байдлаас хамаардаг. Тэдний алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүний амьдрал, мөн Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний алхдаг зам гэж хэлж болно. Тэдний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй. Эрэлхийлдэг хүмүүс нь адилгүй учраас хэвийн хүний туршлагад Ариун Сүнсний ажил ч бас адилгүй байдаг. Түүнчлэн, хүмүүсийн туулдаг орчин болон туршлагын цар хүрээ адилгүй байдаг учраас, мөн оюун ухаан, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд хольцтой байдаг. Хүн бүр тус тусын өөр нөхцөл байдлынхаа дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт бүрэн бус байдаг ба ердөө л ганц юм уу цөөн хэдэн тал байдаг. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь хүн бүрийн нөхцөл байдалд тулгуурлан хүнээс хүнд үргэлж ялгаатай байдаг. Ийм маягаар, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаартай байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, мөн хүний туршлага Ариун Сүнсний явуулдаг төгс болгох ажилтай тун ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрлээс олж авсан мэдлэг болон хувийн туршлагаараа олж авсан үнэнийг илэрхийлж л чадна. Хүн Ариун Сүнсний гарц байхад тэнцдэггүй, мөн болзлыг нь хангадаггүй. Өөрийнх нь ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрхгүй. Хүнд хүний ажиллах зарчим гэж байдаг, бүх хүн янз бүрийн туршлага, олон янзын нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан бүх туршлага нь багтдаг. Эдгээр туршлага хүний оршихуйг л төлөөлж чадна уу гэхээс Бурханы оршихуй, Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тиймээс хүний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй, учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн гүйцэд хүсэл биш юм. Хүний ажил дүрэмд баригдахдаа амархан бөгөөд ажлынх нь арга барил хязгаарлагдмал хүрээнд хялбархан баригдаж, хүмүүсийг чөлөөтэй зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагалдагч хязгаарлагдмал хүрээн дотор амьдардаг ба туршлагажих зам нь ч хязгаарлагдмал цар хүрээтэй байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байдаг; ажлын арга барил нь ч бас хэдхэн төрлөөр хязгаарлагддаг ба Ариун Сүнсний ажил юм уу Бурханы Өөрийн ажилтай харьцуулж болохгүй. Учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурхан ажлаа хийхдээ дүрэм журамд баригддаггүй; үүнийг яаж ч хийлээ гэсэн ганцхан арга барилаар хязгаарлагддаггүй. Бурханы ажилд ямар ч дүрэм гэж байдаггүй—Түүний бүх ажил хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг. Хүн Түүнийг дагахдаа хэчнээн ч их хугацаа зарцууллаа гэсэн Бурханы ажиллах арга замыг захирдаг ямар ч хуулийг нэгтгэн дүгнэж чаддаггүй. Түүний ажил зарчимтай хэдий ч үргэлж шинэ арга замаар хийгдэн, ямагт шинэ өрнөлтэй байдаг, үүнд хүн хүрэх аргагүй. Ганцхан цаг үед Бурхан хэд хэдэн өөр төрлийн ажил, хүмүүсийг удирдах өөр өөр арга замтай байж, хүмүүсийг үргэлж шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байлгаж болно. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас Түүний ажлын хуулийг чи ялган таньж чадахгүй бөгөөд тиймээс л Бурханыг дагалдагчид дүрэмд баригддаггүй. Бурханы Өөрийн ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, үзлийг нь сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг дүрэм журамд баригдах юм уу шашны үзэлд авталгүйгээр чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажил өөрийнхөө хувийн туршлага, хүрч чадах зүйлд үндэслэн хүмүүст шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдаж, хэрэгжүүлэх арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр зүйл дүрэм журам, зан үйл болдог. Хэрвээ Бурханаар биечлэн төгс болгуулж, шүүгдээгүй хүн нэг цаг үеийн ажлыг удирдвал дагалдагчид нь бүгд шашны хуучинсаг үзэлтнүүд болж, Бурханыг эсэргүүцэхдээ мэргэжилтэн болдог. Тиймээс, хэрвээ хүн шаардлага хангасан удирдагч мөн юм бол шүүлт туулж, төгс болголтыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Шүүлт туулаагүй хүмүүс хэдий Ариун Сүнсний ажилтай байж болох ч гэсэн тодорхойгүй, бодит бус зүйлсийг л илэрхийлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүмүүсийг тодорхойгүй, ер бусын дүрэм журам руу хөтөлнө. Бурханы гүйцэтгэдэг ажил хүний махан биетэй нийцдэггүй. Энэ нь хүний бодолтой нийцдэггүй, харин хүний үзлийг сөрдөг; мөн шашны тодорхойгүй өнгө аясаар гутаагддаггүй. Бурханы ажлын үр дүнд Түүгээр төгс болгуулаагүй хэн нэгэн хүрч чадахгүй, мөн үүнд хүний сэтгэхүй хүршгүй юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

321. Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр сууриндаа тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг халдварлаж, оршихуйн зарим нь нөлөөлнө. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (мэдээж, эдгээр гүн гүнзгий сургаалд хүрэхийн аргагүй) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлдэггүй, харин хүмүүсийг номлох, ажиллахад сургаж, тэдний мэдлэг болон элбэг арвин шашны сургаалыг сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай, мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн үзлийг сөрдөггүй, үзлийг нь ч илчилдэггүй, дутагдал, завхралынх нь төлөө хүмүүсийг засаж бүр ч чаддаггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг бүхэн нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны үзэл, теологийн онол байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяасыг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм. Бурханы зургаан мянган жилийн ажлаас чи ямар нэг хууль дүрмийг олж мэдэж чадах уу? Хүний хийдэг ажилд маш олон дүрэм, хязгаарлалт байдаг ба хүний уураг тархи хэтэрхий онолдох дуртай. Тиймээс хүний илэрхийлдэг зүйл бол өөрийнх нь туршлагын цар хүрээн доторх ухаарал, мэдлэг юм. Хүн үүнээс өөр зүйлийг илэрхийлж чадахгүй. Хүний туршлага болон мэдлэг нь түүний төрөлхийн авьяас билгээс, эсвэл зөн билгээс гардаггүй; харин Бурханы удирдамж, шууд хариулгаас гарч ирдэг. Хүн зөвхөн энэ хариулгыг хүлээн авах чадвартай болохоос биш, бурханлаг чанар юу болохыг шууд илэрхийлж чаддаг чадвар байхгүй. Хүн өөрөө эх сурвалж байж чадахгүй; зөвхөн эх сурвалжаас ус хүлээж авдаг сав л байж чадна; энэ бол хүний зөн билиг, хүн болгонд байх ёстой чадвар юм. Хэрвээ хүн Бурханы үгийг хүлээн авах чадвараа алдаж, хүний зөн билгээ гээвэл хамгийн эрхэм нандин зүйлээ ч бас алдаж, бүтээгдсэн хүний үүргийг алддаг. Хэрвээ хүнд Бурханы үг юм уу ажлын тухай мэдлэг, туршлага байхгүй бол тэр хүн өөрийн үүргийг буюу бүтээл болохынхоо хувьд гүйцэтгэх ёстой үүргээ алдаж, бүтээлийн эрхэм чанараа алддаг. Махбодоор юм уу Сүнсээр шууд илэрхийлэгдсэн эсэх нь хамаагүй бурханлаг чанар юу болохыг илэрхийлэх нь Бурханы зөн билиг юм; энэ нь Бурханы үйлчлэл билээ. Хүн өөрийн туршлага, эсвэл мэдлэгийг Бурханы ажлын үеэр юм уу дараа нь илэрхийлдэг (өөрөөр хэлбэл, тэр юу болохоо илэрхийлдэг); энэ бол хүний зөн билиг, үүрэг бөгөөд хүний биелүүлэх ёстой зүйл юм. Хэдийгээр хүний илэрхийлэл Бурханы илэрхийлдэг зүйлээс хамаагүй дутуу боловч хүний илэрхийлэл олон дүрэм журамд баригддаг, хүн биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, хийх ёстой зүйлээ хийх учиртай. Хүн үүргээ биелүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх ёстой бөгөөд өчүүхэн төдий ч биеэ нөөсөн явдал байх ёсгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

322. Зарим хүн: “Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил болон өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид, элч нарын хийсэн ажлын хоорондох ялгаа юу вэ? Давидыг ч бас Эзэн гэж нэрлэдэг байсан, Есүс ч мөн адил; хэдийгээр тэдний хийсэн ажил ялгаатай байсан ч тэднийг адилхан нэрлэж байсан. Тэдний ялгамж чанар адилхан биш гэж яагаад хэлдэг юм бэ? Иоханы харсан зүйл үзэгдэл байсан, энэ нь ч бас Ариун Сүнснээс ирсэн бөгөөд Ариун Сүнсний хэлэх гэсэн үгийг тэр хэлж чадсан; тэгвэл яагаад Иоханы ялгамж чанар Есүсийнхээс өөр байсан юм бэ?” гэж асууна. Есүсийн хэлсэн үг Бурханыг бүрэн төлөөлж чаддаг байсан ба Бурханы ажлыг бүрэн төлөөлсөн. Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан ба тэр Бурханы ажлыг бүрэн дүүрэн төлөөлөх чадваргүй байв. Иохан, Петр, Паул нар Есүсийн адилаар олон үг хэлсэн, гэхдээ тэд яагаад Есүстэй адил ялгамж чанартай байгаагүй юм бэ? Энэ нь үндсэндээ тэдний хийсэн ажил өөр байснаас болдог. Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба шууд ажиллаж байсан Бурханы Сүнс байв. Тэрээр шинэ эрин үеийн ажил буюу өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн юм. Тэрээр шинэ замыг нээж, Еховаг төлөөлж, Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан, харин Петр, Паул, Давид нарын хувьд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг л төлөөлж байсан ба Есүс юм уу Еховагаар илгээгдсэн байв. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч ердөө Бурханы бүтээлүүд байсан бөгөөд Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байлаа. Тэд Бурханы нэрийн дор ажилласан, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад Есүс юм уу Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд өөр ямар ч ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд ердөө л Бурханы бүтээлүүд байсан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар

323. Нигүүлслийн эрин үед Есүс ч бас маш олон үг хэлж, ихээхэн ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр чухамдаа эш үзүүлэгч байсан уу? Яагаад Түүнийг Христ гэдэг вэ? Тэдний хоорондох ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үг хэлдэг хүмүүс байсан бөгөөд тэдний үг хүмүүст бараг адилхан харагддаг байсан юм. Тэд бүгд үг хэлж, ажил хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид зөгнөл хэлдэг байсны адилаар Есүс ч бас тэгсэн. Яагаад тэр вэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанарт үндэслэдэг. Энэ асуудлыг ялган танихын тулд чи махан биеийн шинж чанарыг авч үзэх ёсгүй, мөн тэдний үгийн гүн гүнзгий, өнгөц байдлыг ч авч үзэх ёсгүй. Чи үргэлж тэдний ажил болон тэдний ажлын хүнд үзүүлдэг үр нөлөөг эхлээд авч үзэх ёстой. Тухайн үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Исаиа, Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан онгод нь амийн зам биш, ердөө л зөгнөл байсан. Еховагийн шууд илчлэл байгаагүй бол эгэл хүмүүсийн хийх боломжгүй тэр ажлыг хэн ч хийж чадахгүй байх байсан. Есүс ч гэсэн олон үг хэлсэн, гэхдээ тийм үг нь амийн зам байсан ба хүн үүнээс хэрэгжүүлэх замыг олж чадсан юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, Есүс бол амь учраас хүний амийг хангаж чадсан; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг өөрчилж чадсан; гуравдугаарт, Тэрээр эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Еховагийн ажлыг залгамжилж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний доторх хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан, Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас төдийгүй бусад бүх эш үзүүлэгчээс өөр юм. Эш үзүүлэгчдийн ажилтай харьцуулахын тулд Исаиаг авч үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, шинэ эрин үеийг эхлүүлж чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан болохоос шинэ эрин үеийг эхлүүлэх гэж ажиллаагүй. Гуравдугаарт, түүний хэлсэн зүйл өөрөөс нь давсан байв. Тэрээр Бурханы Сүнснээс шууд илчлэл хүлээн авч байсан ба бусад нь тэдгээрийг сонсчихоод ч ойлгохгүй байсан юм. Түүний үг бол ердөө л зөгнөлөөс цаашгүй, Еховагийн оронд хийсэн ажлын нэг талаас хэтрэхгүй байсан гэдгийг батлахад энэ цөөн хэдэн зүйл дангаараа хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн төлөөлж чадаагүй. Тэр бол Еховагийн зарц, Еховагийн ажлын хэрэгсэл байсан юм. Тэрээр зөвхөн Хуулийн эрин үе дотор, Еховагийн ажлын цар хүрээн дэх ажлыг л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс цааш ажиллаагүй. Харин Есүсийн ажил өөр байв. Есүс Еховагийн ажлын цар хүрээг давсан; Тэрээр бие махбодтой болсон Бурхан болж ажилласан бөгөөд бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр Еховагийн хийсэн ажлын гаднах шинэ ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлэх явдал байв. Дээр нь нэмээд Тэр хүний хүрч чадахгүй зүйлсийн талаар хэлж чаддаг байлаа. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтөнтэй холбоотой байв. Тэр цөөн хэдхэн хүн дээр ажиллаагүй, Түүний ажил цөөн тооны хүмүүсийг удирдахын төлөө ч байгаагүй. Бурхан яаж бие махбодтой хүн болсон, тухайн үед Сүнс яаж илчлэл өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн тухайд бол эдгээр нь хүний харж, эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр баримт нь Тэр бол бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн нотолгоо болох ямар ч боломжгүй. Иймээс, хүнд мэдэгдэхүйц байдаг Бурханы үг ба ажилд л үндэслэн ялгааг нь харж болно. Зөвхөн энэ л бодитой. Яагаад гэвэл, Сүнсний хэрэг явдал чамд харагддаггүй ба Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, Бурханы махбод болсон бие ч бүгдийг нь мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаас нь л Бурхан мөн эсэхийг нь баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт, Тэр шинэ эрин үеийг нээж чаддаг; хоёрдугаарт, Тэр хүний амийг хангаж, хүний дагах замыг харуулж чаддаг гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг тогтооход энэ хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийдэг ажил Бурханы Сүнсийг бүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг ийм ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ ертөнцийг нээхийн төлөө байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр нь дангаараа хангалттай. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа

324. Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зориулан зам тавьсан. Иохан Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй, харин ердөө хүний үүргийг л биелүүлсэн юм. Хэдийгээр Иохан Эзэний анхдагч байсан ч Бурханыг төлөөлж чадаагүй; тэр ердөө Ариун Сүнсний ашигладаг хүн байлаа. Есүсийг баптисм хүртсэний дараа Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ. Дараа нь Тэрээр ажлаа эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл, Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг авсан, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—заримдаа сул дорой, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь харьяалагдаж байв. Түүнийг баптисм хүртсэний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал, алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан тул Тэрээр үйлчлэлээ гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, ид шид үзүүлж чаддаг байсан бөгөөд хүч чадал, эрх мэдэлтэй байлаа, учир нь Тэр Бурханы Өөрийн өмнөөс шууд ажиллаж байсан билээ; Тэрээр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр бол Бурхан Өөрөө байсан юм; энэ нь маргаангүй. Иохан бол Ариун Сүнсний ашигладаг хүн байсан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэхээр зорьсон ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан, эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа, утгагүй явдал зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсийг төлөөлж байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа мадаг нь ч бас Бурханыг төлөөлж чадсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол байх бус уу? Бусдаар өргөмжлүүлдэг байсан ч гэсэн тухайн хүнийг Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хялбархан зөвшөөрдөггүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, Бурханыг хүссэнээрээ төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь, Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зориулан зам тавих нэгэн болохыг нь ч бас илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил нэлээд хянамгай байв. Есүсийн төлөө зам тавигч байж, Түүнд зориулсан замыг бэлдэхийг л Иоханаас хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс зам тавих ажлыг нь л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр ажил хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд зам тавьсан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжсэн. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах ёстой байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс үнэхээр түүний ажлыг дэмжсэн нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэрээр өөр ажил хийж огт чадаагүй, учир нь тэр бол Есүс биш, харин зам тавьсан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрдөг ажил бүр ч илүү чухал юм. Иохан тухайн үед цангинасан гэрчлэл хүлээн аваагүй гэж үү? Түүний ажил ч бас асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс хэтрээгүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсний ашигласан хүн байсан бөгөөд Бурханыг шууд төлөөлж чадаагүй тул хийсэн ажил нь хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам тавих ажлаа дуусгасны дараа Ариун Сүнс түүний гэрчлэлийг хадгалахаа больж, ямар ч шинэ ажил түүнийг дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1

325. Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжилгүй, ердөө л эхлэлийг бүрдүүлсэн юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөл болгосон, гэхдээ Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байснаас гадна Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг бэлдсэн. Хэдийгээр ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам юм уу илүү гүн гүнзгий үнэнийг хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийг ч ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгогдсон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялган таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд, Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иохан, Есүс хоёрын хийсэн ажил адилгүй байсан бөгөөд өөр шинж чанартай байсан. Иохан Бурхан мөн байсан уу, үгүй юү гэдгийг хүн үүнээс тодорхойлж болно. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэхийн төлөө байв. Тэрээр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээ түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Түүнчлэн хаа сайгүй явж, хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээжээ. Энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаа нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас, Нигүүлслийн эрин үед хүний хэрэгжүүлэх ёстой үг, хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлыг дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байх байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг Есүс хийсэн ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1

326. Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсний ашигласан тэр хүмүүс үг хэлж, ажилласан нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийн чиг үүргийг гүйцэтгэхийн төлөө байсан бөгөөд энэ нь хүний хийх учиртай зүйл байсан юм. Харин бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн зүйлийнх байсан ч Түүний ажил нь Өөрийн чиг үүргийг биш, харин Өөрийн үйлчлэлийг биелүүлэхийн төлөө байв. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн зүйлтэй холбоотой хэрэглэгддэг байхад “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий; тэдгээр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн үүргээ биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол удирдаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Тиймээс, хэдийгээр Ариун Сүнс олон элчийг ашиглаж, олон эш үзүүлэгч Түүгээр дүүргэгдэж байсан ч тэдний ажил ба үг ердөө л бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийн төлөө байв. Тэдний зөгнөл бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс хэтрэн гарч, хүн чанар нь бие махбодтой болсон Бурханыхаас ч давсан байж болох ч тэд үйлчлэл хийж байсан юм биш, харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг нь хүний чиг үүргийг хэлдэг; энэ нь хүний хүрч болох зүйл юм. Харин, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлдэг үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба үүнд хүн хүршгүй юм. Бие махбодтой болсон Бурхан ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Өөрийн удирдлага дунд агуу ажил хийж байгаа ба тийм ажлыг хүн Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол Бурханы удирдлагын ажлын тодорхой үе шатанд, бүтээгдсэн зүйлийн үүргээ л биелүүлэх явдал юм. Бурханы удирдлагагүй бол, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы үйлчлэл алдагдсан бол бүтээгдсэн зүйлийн үүрэг ч гэсэн алдагдах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд үүрэг даалгавраа биелүүлэх явдал бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж үзэж яавч болохгүй. Бурханы төрөлхийн мөн чанарт—Түүний Сүнсэнд—Бурханы ажил бол Өөрийнх нь удирдлага, харин бүтээгдсэн зүйлийн гадаад хэлбэртэй бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Тэр ямар ч ажил хийлээ гэсэн, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж байгаа; хүн Бурханы удирдлагын цар хүрээн дотор, Түүний удирдамж дор чадах бүхнээ хийж л болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа

327. Эцсийн эцэст Бурханы ажил хүний ажлаас өөр, түүнчлэн Түүний илэрхийлэл яаж тэднийхтэй адилхан байж болох юм бэ? Бурханд Өөрийн гэсэн онцгой зан чанар байдаг, харин хүнд биелүүлэх учиртай үүрэг гэж бий. Бурханы зан чанар ажлаар нь илэрхийлэгддэг байхад хүний үүрэг нь хүний туршлагад биеллээ олж, хүний эрэл хайгуулаар илэрхийлэгддэг. Тиймээс хийгдсэн ажлаас ямар нэг зүйл Бурханы илэрхийлэл үү, эсвэл хүний илэрхийлэл үү гэдэг нь илэрхий болдог. Үүнийг Бурхан Өөрөө тайлбарлах хэрэггүй, хүн гэрчлэл хийхээр чармайх ч шаардлагагүй; түүнчлэн Бурхан Өөрөө ямар нэг хүнийг дарангуйлах хэрэггүй. Энэ бүхэн нь төрөлхийн илчлэл болон гарч ирдэг; энэ нь албадан тулгах юм уу хүн хөндлөнгөөс оролцож чадах зүйл биш. Хүний үүргийг илэрхийллээр нь дамжуулан мэдэж болох ба ямар нэгэн нэмэлт туршлагын ажил хийхийг хүмүүсээс шаарддаггүй. Хүний бүх мөн чанар үүргээ гүйцэтгэж байхад нь илчлэгдэж болдог байхад Бурхан ажлаа хийх зуураа төрөлх зан чанараа илэрхийлж чаддаг. Хэрвээ энэ нь хүний ажил мөн бол үүнийг нуун далдалж болдоггүй. Харин Бурханы ажил бол Бурханы зан чанарыг хэн нэгэн хүн далдлах бүр ч боломжгүй, хүн үүнийг хянах бүр ч боломжгүй. Нэг ч хүнийг Бурхан гэж хэлж болохгүй, мөн тэдний ажил болон үгийг ариун гэж харах юм уу хувиршгүй гэж үзэж болохгүй. Бурхан Өөрийгөө махбодоор хувцасласнаас болоод Түүнийг хүн гэж хэлж болох боловч Түүний ажлыг хүний ажил юм уу хүний үүрэг гэж үзэж болохгүй. Түүнчлэн, Бурханы айлдвар болон Паулын захиаг адилтган үзэж болохгүй, Бурханы шүүлт, гэсгээлт болон хүний удирдамжийн үгсийг эн зэрэгцүүлэн ярьж ч болохгүй. Тиймээс Бурханы ажлыг хүний ажлаас ялгадаг зарчмууд байдаг. Тэдгээрийг ажлын цар хүрээ, эсвэл түр зуурын бүтээмжийнх нь дагуу биш, харин мөн чанараар нь ялгадаг. Энэ сэдвийн тухай ихэнх хүмүүс зарчмын алдаа гаргадаг. Учир нь хүн өөрсдийн хүрч чадах гадна талыг л хардаг байхад Бурхан, хүн төрөлхтний махан биеийн нүдээр ажиглах аргагүй мөн чанарыг хардаг. Хэрвээ чи Бурханы үг болон ажлыг ердийн хүний үүрэг гэж авч үзээд хүний томоохон цар хүрээтэй ажлыг хүний гүйцэтгэдэг үүрэг гэхийн оронд махбодоор хувцасласан Бурханы ажил гэж үзвэл зарчмын хувьд андуурч байгаа бус уу? Хүний захиа болон намтрыг, зөвхөн Ариун Сүнсний ажлын суурин дээр л амархан бичиж болно. Харин Бурханы айлдвар болон ажлыг хүн амархан гүйцэтгэж, эсвэл хүний мэргэн ухаан, бодол сэтгэхүйгээр биелүүлж чадахгүй, хүмүүс тэдгээрийг судалж шинжилснийхээ дараа нэгд нэггүй тайлбарлаж ч чадахгүй. Хэрвээ зарчмын эдгээр асуудал та нарт ямар ч хариу үйлдэл төрүүлэхгүй бол итгэл чинь төдийлөн жинхэнэ, бас цэвэр биш гэдэг нь илэрхий юм. Та нарын итгэл тодорхойгүй байдлаар дүүрэн, будилж төөрөлдсөн, зарчимгүй гэж хэлж л болно. Бурхан, хүн хоёрын хамгийн гол чухал асуудлыг ч ойлгодоггүй иймэрхүү итгэл тэр чигтээ ухан ойлгох чадвараар дутмаг итгэл бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Арван гурван захидлын талаар чи ямар хандлага баримталдаг вэ?

328. Та нар Бурханы ажлыг хүний ажлаас яаж ялгахаа мэддэг байх ёстой. Хүний ажлаас чи юу харж болох вэ? Хүний ажилд хүний туршлагын маш олон элемент байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы Өөрийн ажил ч бас Тэр юу болохыг илэрхийлдэг боловч Түүний оршихуй нь хүнийхээс өөр юм. Хүний оршихуй нь хүний туршлага болон амьдралыг (амьдралдаа туулж, тулгардаг зүйлс, хүнд байдаг амьдралын гүн ухааныг) төлөөлдөг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай төрөл бүрийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар, тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Түүний оршихуй юм. Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй хэдий ч дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Түүний оршихуй бөгөөд хүмүүст ил, бас хүмүүсээс нуугдмал байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч бүх зүйлийг нь мэддэг. Тэр мэдлэггүй, ойлголтгүй “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс өндөр, агуу хүмүүсээс дээгүүр үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүн төрөлхтний ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Түүний оршихуй бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг бөгөөд дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгэм болон хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг илэрхийлэх явдал юм. Тэр л энэ ажлыг хийж чадна; энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

329. Бурхан гагцхүү эрин үеийг удирдаж, шинэ ажил явуулахын тулд махбод болдог. Та нар үүнийг ойлгох шаардлагатай. Энэ нь хүний чиг үүргээс ихээхэн өөр бөгөөд энэ хоёрыг эн зэрэгцүүлэн дурдаж болохгүй. Ажил гүйцэтгэхэд хүнийг ашиглахаас өмнө түүнийг удаан хугацааны турш боловсруулж, төгс болгох хэрэгтэй байдаг бөгөөд хүн чанар нь нэн өндөр түвшнийх байх хэрэгтэй байдаг. Хүн хэвийн хүн чанарын эрүүл ухаанаа хадгалж чаддаг байх ёстойгоор үл барам, цаашлаад бусадтай харилцахдаа биеэ авч явах олон дүрэм, зарчмыг ойлгох ёстой, түүнчлэн хүний мэргэн ухаан, ёс зүйн мэдлэгийн талаар бүр ч ихийг сурах ёстой. Энэ бол хүний эзэмших ёстой зүйл. Гэвч махбод болсон Бурханы хувьд тийм биш, учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний ажлыг ч төлөөлдөггүй; харин ч энэ нь Түүний оршихуйн шууд илэрхийлэл бөгөөд Түүний хийх учиртай ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил тохиромжтой цагт хийгддэг болохоос санаандгүйгээр, хааш яаш хийгддэггүй бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг болоход энэ нь эхэлдэг.) Тэрээр хүний амьдрал, эсвэл хүний ажилд оролцдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй (гэхдээ энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Цаг нь болоход Тэр Өөрийн үйлчлэлийг л хэрэгжүүлдэг; Түүний байр суурь ямар ч байсан Тэрээр хийх учиртай ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүн юу мэддэг нь, мөн Түүний тухай ямар бодолтой байх нь Түүний ажилд ердөө нөлөөлдөггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 3

330. Бурханы хийдэг ажил Түүний махбодын туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр хувийн туршлагынхаа тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн зөвхөн үнэнийг туулсныхаа дараа холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажилд дүрэм гэж үгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр хэзээ ч, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажилд нөхцөл байдал, орчин гэж бий; эс бөгөөс хүн ажиллаж чадахгүй, бас Бурханы тухай мэдлэг, үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг танихын тулд чи энэ хоёрын ялгааг л харьцуулах ёстой. Хэрвээ Бурханы Өөрийн хийдэг ажил гэж байхгүй, зөвхөн хүний ажил л байсан бол чи хүмүүсийн сургаал нь өндөр бөгөөд хэн ч үүнд хүрч чаддаггүй гэдгийг мэдэх болно; тэдний ярианы өнгө, аливааг зохицуулах зарчим, ажилдаа туршлагажсан, тогтвортой байдал нь бусдын хувьд хүршгүй байдаг. Та нар бүгд хэв чанар сайтай, өндөр дээд мэдлэгтэй энэ хүмүүсийг гайхан биширдэг боловч Бурханы ажил болон үгээс чи хүн чанар нь хэр өндөр болохыг харж чаддаггүй. Тэр харин ч энгийн бөгөөд ажиллах үедээ хэвийн, бодитой байдаг ч мөнх бус хүмүүсийн хувьд бас хэмжээлшгүй байдаг, тиймээс хүмүүс Түүнийг нэг талаар биширч хүндэлдэг. Магадгүй хүний ажлын туршлага, төсөөлөл, оюун дүгнэлт нэлээд өндөр, хүн чанар нь нэлээд сайн байж болох юм; ийм шинж чанар нь хүмүүсийн бахдал бишрэлийг л олж авдаг боловч тэдэнд хүндлэл болон айдас түгшүүр төрүүлдэггүй. Сайн ажиллаж чаддаг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг боловч тэд биширч, атаархахаас бус, огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй; харин ч Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, хүнд ойлгогдошгүй, шинэлэг гайхалтай гэдгийг мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ Тэр бол хэмжээлшгүй, ухаалаг, гайхалтай гэдгийг эхлээд мэдэж, өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Түүний хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухааны мэдлэгийн хүрээ хүрэхээргүй юм. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэж, Түүний хүслийг биелүүлж чаддаг байхыг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн өөрөө ч хангалтгүй байдлаа мэддэггүй атал Бурхан шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг тул хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Бурханы талаар хүмүүсийн мэдэрдэг зүйл бишрэл биш, харин ч зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний хамгийн гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байдаг; Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж юм. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хэлж чадахгүй зүйлийг хэлдэг. Бурханы ажлыг туулсан хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүнзгий туршлагатай хүмүүс Бурханыг гэх хайрыг ойлгож чаддаг; тэд Бурханы хайр татам байдлыг мэдэрч, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, улмаар тэдний дунд хязгааргүй их хүч үүсдэг. Энэ бол айдас, эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш, харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс сүр жавхланг нь мэдэрч, Тэр ямар ч халдлагыг тэвчдэггүй гэдгийг мэдэрдэг. Түүний ихээхэн ажлыг туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзэлтэй үргэлж сөргөлддөг гэдгийг мэддэг. Хүмүүс бишрэлээр дүүрэн байж, Өөрийг нь дагаж байгаа мэт царайлах нь Түүнд хэрэггүй; харин ч жинхэнэ хүндлэл, жинхэнэ дуулгавартай байдал л хэрэгтэй. Бурханы ихээхэн ажилд, жинхэнэ туршлагатай хэн боловч Бурханыг хүндэлдэг ба энэ нь зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлаас үүдэн Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс зүрхнийхээ угаас Бурханыг хүндэтгэн биширдэг. Бурханыг хүн хүндэлж, дуулгавартай дагах учиртай, учир нь Түүний оршихуй болон зан чанар бүтээгдсэн зүйлийнхтэй адилгүй, үүнээс дээгүүр юм. Бурхан бол өөрөө оршин тогтнодог, үүрд мөнхийн, бүтээгдсэн бус зүйл бөгөөд Бурханыг л хүндэлж, дуулгавартай дагавал зохино; хүн ийм шаардлага хангадаггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Өмнөх: 8. Бурханы ажлыг мэдэх тухай үгс

Дараах: 10. Бурханд итгэх итгэлдээ яаж үнэний бодит байдалд орох тухай үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих