Хүмүүс фарисай болохгүй гэж Бурхан найддаг
I
Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн Фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханы эргэн ирэлтийг хэрхэн угтан авахаа анхааралтай бодолцож, хэрхэн үнэнд захирагддаг хүн байх тухай тодорхой мэдэж байх ёстой. Есүсийг үүлэн дээр эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүхний хариуцлага энэ билээ.
II
Бид сүнсэн нүдээ арчиж, хий хоосон мөрөөдлөөр дүүрэн үгэнд урхидуулахгүй байх ёстой. Бид Бурханы практик ажлын талаар бодож, Бурханы бодит талыг харах ёстой. Эзэн Есүс Өөрийг нь хэзээ ч мэдээгүй, хараагүй, Өөрийнх нь хүслийг хэрхэн биелүүлэхийг мэддэггүй та нарыг авах гэж та нарын дунд гэнэт цагаан үүлэн дээр бууж ирэх тэр өдрийг үргэлж хүсэн хүлээж, сэтгэл хөдлөлдөө бүү авт, эсвэл мөрөөдөлдөө бүү умба. Бодитой хэрэг явдлыг бодсон чинь дээр!
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас шинэчлэн найруулав