Бурхан хүлээцтэй гээд өөрийгөө бүү өөгшүүл
I
Хэдийгээр Намайг мэддэг маш цөөн хүн байдаг ч, үүнээс болж Би Өөрийн уурыг хүнд гаргахгүй, учир нь хүмүүс маш олон дутагдалтай тул Миний хүссэн түвшинд хүрэх гэдэг тэдэнд хэцүү. Тиймээс Би өнөөдрийг хүртэл мянга мянган жилийн турш хүнийг өршөөсөөр ирсэн. Гэхдээ Миний өршөөлөөс болж та нар өөрсдийгөө өөгшүүлэх гэж яарахгүй гэдэгт Би найдаж байна; харин ч Петрээр дамжуулан та нар Намайг мэдэж авч, Намайг эрж хайж, Петрийн түүхээр дамжуулан урьд хожид байгаагүй илчлэлийг хүлээн авч, ийм маягаар өмнө нь хүний хүрч байгаагүй түвшинд хүрэх ёстой.Намайг мэдэхээр эрж хайх нь хамгийн чухал, гэхдээ та нар бодит хэрэгжүүлэлтэд анхаарал хандуулахаа умартах ёсгүй. Та нар Миний удирдамжид захирагдаж, өөрсдийн хүсэл тэмүүлэл, санаа зорилгод автахаа болино гэж найдсандаа Би шууд Өөрийнхөө үгээр та нарт илчилж байна.
II
Орчлон ертөнц болон хязгааргүй уудам огторгуй даяар, тэнгэр, газар дахь бүх зүйл, газар дээрх тоо томшгүй олон зүйл, тэнгэр дэх үй олон зүйл нэг бүрчлэн Миний ажлын сүүлийн үе шатны төлөө бүх хүч чадлаа зориулж байна. Та нар Сатаны хүчээр ийш тийш жолоодуулж, хөндлөнгийн ажиглагчид болж үлдэхийг хүсэхгүй байлгүй дээ? Миний талаар хүмүүсийн зүрх сэтгэлдээ тээдэг мэдлэгийг Сатан байнга ховх сорж, бас байнга шүдээ ярзайлган, хумсаа сарвайлгаж, сүүлчийн амь тэмцсэн тулаандаа ордог. Энэ мөчид, та нар түүний зальжин ов мэхэнд олзлогдохыг хүсэж байна уу? Та нар Миний ажлын сүүлийн үе шат дуусах энэ мөчид бүхий л амьдралаа үрэн таран хийхийг хүсэж байна уу? Мэдээж та нар Намайг өршөөл энэрлээ дахиад нэг удаа хүртээхийг хүлээсээр байгаа юм биш биз дээ? Намайг мэдэхээр эрж хайх нь хамгийн чухал, гэхдээ та нар бодит хэрэгжүүлэлтэд анхаарал хандуулахаа умартах ёсгүй. Та нар Миний удирдамжид захирагдаж, өөрсдийн хүсэл тэмүүлэл, санаа зорилгод автахаа болино гэж найдаж байна.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав