Үнэнийг үл хүлээн зөвшөөрөгчид авралд тохирохгүй
I
Үнэнийг болон амийн үгийг сонсоод
тэдгээр мянга мянган үгээс
цорын ганц үг чиний бодолтой,
бас Библитэй нийцэж байна гэж бодож байвал
тэр 10,000-ны нэгийг эрж хайгаарай.
Бурхан даруу байдлыг зөвлөдөг,
өөртөө хэт итгэлтэй бус байж,
өргөмжлөхгүй байхыг зөвлөдөг.
Тодорхой хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол
чи Бурханы авралд үл тохирох бус уу?
Бурханы сэнтийд Түүний өмнө эргэн ирэх,
Бурханы сэнтийд Түүний өмнө эргэн ирэх
аз чамд дутахгүй гэж үү?
II
Бурханыг хүндэтгэх өчүүхэн сэтгэлтэй байхад
чи илүү их гэрлийг олж авна.
Хэрэв эдгээр үгийг бодож, эргэцүүлбэл
энэ үнэн эсэхийг, амь эсэхийг харах болно.
Эцсийн өдрүүд дэх хуурамч Христүүдээс болж
Бурханы үгийг сохроор бүү ялла.
Төөрөлдөхөөс айдгаасаа болж
Ариун Сүнсийг бүү доромжил.
Тодорхой хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол
чи Бурханы авралд үл тохирох бус уу?
Бурханы сэнтийд Түүний өмнө эргэн ирэх,
Бурханы сэнтийд Түүний өмнө эргэн ирэх
аз чамд дутахгүй гэж үү?
III
Ихээхэн эрж хайн, судалсны дараа,
эдгээр үг үнэн, зам, эсвэл
Бурханы илэрхийлэл биш гэж бодсоор байвал
чи шийтгүүлж, ерөөл чинь алдагдана.
Тодорхой хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол
чи Бурханы авралд үл тохирох бус уу?
Бурханы сэнтийд Түүний өмнө эргэн ирэх,
Бурханы сэнтийд Түүний өмнө эргэн ирэх
аз чамд дутахгүй гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос шинэчлэн найруулав