292 Бурханы авралыг хүмүүс мэддэггүй

1 Хүмүүсийн дунд Миний ирсэн зорилго болон ач холбогдол нь бүх хүн төрөлхтнийг аварч, бүх хүн төрөлхтнийг Өөрийнхөө гэрт буцааж авчран тэнгэрийг газартай дахин нэгтгэж, мөн хүнийг тэнгэр, газрын хооронд “дохио” дамжуулдаг болгох явдал, учир нь энэ бол хүний төрөлхийн чиг үүрэг билээ. Хүн төрөлхтнийг бүтээх үедээ Би бүх зүйлийг тэдэнд бэлдэж хийсэн ба дараа нь Би Өөрийн шаардлагын дагуу өөрсдөд нь өгсөн баялгийг хүлээн авахыг хүн төрөлхтөнд зөвшөөрсөн. Тиймээс Миний удирдамж дор хүн төрөлхтөн өнөөдөртэй золгосон гэж Би хэлдэг. Тэгээд энэ бүхэн бол Миний төлөвлөгөө юм.

2 Бүх хүн төрөлхтний дотор тоо томшгүй олон хүн Миний хайрын хамгаалалт дор оршин суудаг, бас тоо томшгүй олон хүн Миний үзэн ядалтын гэсгээлт дор амьдардаг. Хүмүүс бүгдээрээ Надад залбирдаг ч өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж чадахгүй л байдаг; найдвараа алдахаар тэд жам ёсонд захирагдахаас аргагүй болж, Надад дуулгаваргүй хандахаа больж чаддаг, учир нь хүний гүйцэтгэж чадах юм энэ л юм. Хүний амьдралын байдлын тухайд гэвэл, хүн жинхэнэ амьдралыг хараахан олоогүй, тэрээр энэ хорвоогийн шударга бус байдал, гансрал гутрал, золгүй байдлыг ухаарч хараахан чадаагүй—Тиймээс, хэрэв гай зовлон гараагүй бол ихэнх хүмүүс мөн л Байгаль Эхийг шүтэх байсан ба өөрсдийнхөө “амьдралын” амтанд татагдсаар байх байсан. Энэ нь хүний ертөнцийн бодит байдал биш гэж үү? Хүнд хэлж буй Миний авралын дуу хоолой энэ биш гэж үү?

3 Яагаад хүн төрөлхтний дотроос нэг нь ч Намайг хэзээ ч үнэхээр хайрлаж байгаагүй вэ? Хүн яагаад зөвхөн гэсгээлт, шалгалтын дунд Намайг хайрладаг мөртөө Миний хамгаалалт дор хэн ч Намайг хайрладаггүй юм бэ? Би Өөрийн гэсгээлтийг хүн төрөлхтөнд олон удаа хүртээсэн. Тэд үүнийг хардаг боловч дараа нь үл ойшоодог, тэгээд тэд үүнийг тухайн үедээ судалж, цэгнэдэггүй, иймээс хүнд очдог бүхэн бол ердөө л хайр найргүй шүүлт юм. Энэ бол Миний ажиллах аргуудын зөвхөн нэг нь боловч энэ нь мөн л хүнийг өөрчилж, хүнээр Өөрийгөө хайрлуулахын тулд байдаг билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 29-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 291 Бурханыг ирэхэд хэн мэдэж чадах вэ?

Дараах: 293 Хүн төрөлхтөн үргэлжлүүлэн амьдарч чадна гэж Бурхан найддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих