214 Бурхан бол Бурхан, хүн бол хүн
1 Чи судлах зорилгоор, эсвэл хүлээн зөвшөөрөх санаатайгаар Бурханы үгийн номыг нээсэн байж магадгүй; хандлага чинь ямар ч байлаа гэсэн үүнийг дуустал нь уншиж, амархан хойш тавихгүй гэж Би найдаж байна. Магадгүй, эдгээр үгийг уншсаны дараа хандлага чинь өөрчлөгдөнө, гэхдээ тэр нь чиний сэдэл, ойлголтын түвшнээс хамаардаг. Гэвч, чиний мэдэх ёстой нэг зүйл бий: Бурханы үгийг хүний үг болгож болохгүй, хүний үгийг Бурханы үг болгож бүр ч болохгүй. Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш. Энд мөн чанарын ялгаа бий.
2 Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээрийг Бурханы үг гэж биш, зүгээр л хүний олж авсан гэгээрэл хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй. Тэр тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг яаж хүний олж авсан гэгээрэлтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь хэрэгжүүлэлтийн энгийн заавар буюу мэдлэг төдий юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй.
3 Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний энгийн гэгээрэл гэж үзээд, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний алдаа юм. Ямар ч байсан чи хэзээ ч зөв бурууг хольж, өндрийг нам болгож, гүн гүнзгийг өнгөц гэж эндүүрэх ёсгүй; ямар ч байсан чи үнэн гэдгийг нь мэддэг зүйлээ хэзээ ч зориуд няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүр асуудлыг зөв байр сууриас шинжилж, Бурханы бүтээлийн өнцгөөс Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрөх ёстой; эс бөгөөс тэднийг Бурхан таягдан хаяна.
Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс шинэчлэн найруулав